| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00065/Э |
| Дугаар | 2025/ЦШТ/02 |
| Огноо | 2025-12-22 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | С.Г |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2025/ЦШТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн сум дахь сум дунд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж т шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О*******
Улс яллагч С.Г*******
Шүүгдэгч Д.Э******* нарыг оролцуулан Х аймгийн сум дахь Сум дунд прокурор газр хяналт прокуророос Эрүүгийн хуулийн тгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Д******* Э*******од холбогдох эрүүгийн 250000000099 дугаартай 2025 оны ******* дугаар сар 1-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улс иргэн, ******* оны ******* дугаар сар *******-ны өдөр С******* аймгийн Б суманд төрсөн, настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “ ” - Уул , ам бүл , эхнэр хүүхдийн хамт, Х аймгийн сум дүгээр баг, 1-121 тоотод оршин суух, урд
Х аймаг дахь сум дунд 2 дугаар шүүхийн 20******* оны 0 дүгээр сар 02-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, СЩ80**************11 регистрийн дугаартай Б******* овогт Д******* Э*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э******* нь Эрүүгийн хуулийн тгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Э******* нь Х аймгийн сум дахь сум дунд шүүхийн 2025 оны 05 дугаар сар 22-ны өдрийн 202/ЗШ/138 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 5 дахь 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 11 дүгээр сар 1-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2,17 хувийн согтолттой үедээ Х аймгийн сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр 89-88 ХЭА улс дугаартай Тоёота королла загвар тээврийн хэрэгслийг жолоодож зам хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь
Гэрч О.А "...2025 оны 11 дүгээр сар 1-ний өдөр Энхболд ирээд ах нь жаахан ажил байна. Хадам аав бие тааруу байна машинаа өгөөч гэж хэлэхээр нь зөвшөөрөөд би өгөөд явуулсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгтэл 1 цагийн үед над руу залгаад машиныг чинь журамлуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдсэн. ...Миний тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг (хх-н 9 дүгээр хуудас),
Гэрч У.О "...Би тухайн өдөр 50 дугаар байрны гадаа хүүхдээ хүргэж өгөх гээд явж байтал согтуугаар тээврийн хэрэгсэл хүн жолоодоод байсан. Тухайн иргэн 50 дугаар байрны гадаа зогсоолд гарахдаа согтуу гуйваад, тамхи татаж байсан. Би жижүүрийн цагдаад дуудлага өгсөн. Тухайн иргэн удалгүй соёл төв чиглэлтэй машинтайгаа яваад өгсөн..." гэх мэдүүлэг (хх-н 11 дүгээр хуудас),
Гэрч Д.Нийн "...Тухайн өдөр мэдээлэл судалгааны ажилтан У.О согтуугаар тээврийн тээврийн хэрэгсэл жолоодоод явж байна гэх тээврийн дуудлага мэдээлэл өгсөн. Би тухайн өдөр жижүүр алба хаагч байсан учир очиж шалгахад тухайн тээврийн хэрэгсэл Твинс рестораны урдуур хойшоо чиглэлтэй явж байсан. сум цогцолбор сургуулийн хажуу тал авто зам дээр тухайн иргэнийг зогсоож шалгахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсан. Өөрөө уан талаараа надад хэлсэн. Би хэлтсийн байршилд авчирч согтуурл зэрэг үлээлгэх багажаар үлээлгэхэд 2,17 гарсан..." гэх мэдүүлэг (хх-н 13 дугаар хуудас),
Шүүгдэгч Д.Э******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би 2025 оны 11 сар 1-ний өдөр найздаа 5-уулаа 2 шил архи уучхаад миний өөрийн машин зам голд байна гэхээр нь А ах машинаар очиж авах гэж явсан. Тухайн үед согтуу байсан. Миний машин Далан дэлгүүрийн баруун тал зам ээр байна гэхээр нь очиж авах гэж байгаад цагдаа ирээд хэлтсийн байранд авчирч согтуурл зэрэг шалгахад 2,07 хувь гэж гарсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 3-35 дугаар хуудас)
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-н 5- дугаар хуудас), Зөрчилрүүлсэн тухай хуудас, (хх-н дүгээр хуудас), Х аймгийн сум дахь Сум дунд шүүхийн 2025 оны 05 дугаар сар 22-ны өдрийн 2025/ЗШ/138 дугаартай Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 5 дахь 5.1 дэх заалтад зааснаар Д.Э*******од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 00,000 төгрөгөөр торгох тухай шүүхийн шийтгэвэр (хх-н 22-2 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журм дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Д.Э******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснааэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг б хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль баар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Т гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу гэмт үйлдлийн төгсгөлд заавал тодорхой хор, уршиг учирсан байхыг шаардаггүй бөгөөд энэхүү шинжээр нь прокуророос шүүгдэгчийг бдад төлөх төлбөргүй гэж дүгнэж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Эрүүгийн хариуцлаг талаар:
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдл шинжтэй нөхцөл байдл улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Прокуророос гаргасан Эрүүгийн хуулийн тгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил арав хоногийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасны дагуу торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлаг хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурор санал хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Э******* Эрүүгийн хуулийн тгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил, арав хоногийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасны дагуу торгох ялыг 1 жилийн сар хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5, 3.2 дугаар зүйлийн 1, 2, , 3., 3.7, 3.8, 3.10 дугаар зүйлүүдийг т т удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Д******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 10 (арав) хоногийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн , 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******од оногдуулсан 2,800,000 төгрөгийн торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ял 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******од оногдуулсан 1 жил, 10 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг т т дурдсугай.
. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улс яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улс яллагч эсэргүүцэл бичвэл тогтоол биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.Э*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАТБАЯР