Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/374

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал

Улсын яллагч Х.Ууганбат

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /цахимаар/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *******, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт Дашзэвэгийн *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал байхгүй ..” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...анх буяны ажилд нь 10,000,000 гаран төгрөг зарцуулсан. Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас Говь-Алтай аймаг, Алтай сум руу хүртэл тээврийн хөлс, мөн 49 хоногоор хэрэглэсэн мөнгө тэдгээр зардлуудаа бүгдийг нь баримтаа хавсаргаж өгсөн. Зарим нь баримтгүй байгаа. Сэтгэл санааны хохирол, гэр бүлд үлдсэн зээлийг төлүүлнэ, гомдолтой байгаа ...” гэв.

 

*******  дугаартай эрүүгийн хэргийн баримтаас

 

2025 оны 03 сарын 17-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 07 хуудас)

улсын дугаартай "" маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1-р хавтаст хэргийн 08 хуудас)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 09-11, 15-20-р хуудас)

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 12-14-р хуудас)

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 25-26-р хуудас)

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 27-29, 88-92-р хуудас)

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н: "...2025 оны 03 дугаар сарын 17-ны 23 цаг 40 минутын үед Сүхбаатар аймаг сум 1 дүгээр баг дээр байж байхад манай танил ах станцаар залгаад аав чинь зам тээврийн осолд ороод бие нь муу байна гэж хэлэхэд мэдсэн. Тэгээд шууд Сүхбаатар аймгийн төв рүү гараад шөнө 03 цагийн орчим ирсэн..... Манай аав Сүхбаатар аймаг сум бичигтийн боомтонд хийдэг. ...2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хамгийн сүүлд ярихад Сүхбаатар аймаг суманд дээр явж байна гэж ярьсан. Тухайн ярьсан цагийг санахгүй байна.... Би *******ад гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ тооцуулмаар байна.... Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгоно." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 36-38-р хуудас)

 

Хохирогч ын: "Би хадам дүү гийн хамт "" ХХК-д 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ажилд орсон. Тухайн байгууллага нь Бичигтийн боомтод байдаг бөгөөд бид хоёр хяналтын талбайгаас Бүгд найрамдах хятад ард улсын Өвөрмонголын өөртөө засах орны Зүүн үзэмчин хошууны Зүүн хатавчын боомт руу нүүрс тээвэрлэж ажиллаж байна. Нүүрс тээвэрлэх гэрээ нь дууссан шалтгаанаар түр хугацаанд тээвэр маань зогссон, тэгээд бид хоёр хот руу буцах гээд фейсбүүкээс зар хайхад машин хот руу хүн авч явна гээд утасныхаа дугаарыг тавьсан байхаар нь тухайн утастай холбогдож байгаад хот руу явахаар болсон.

Бичигтийн боомтоос Улаанбаатар хот руу 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед би жолоочийн яг арын суудалд, миний зүүн гар талд нь суугаад явсан нийт 8-лаа явсан, үлдсэн хүмүүсийг нь танихгүй. Оройны 20 цаг өнгөрч байхад Бичигтийн боомтоос Баруун-Урт сумын төвд ирээд дэлгүүрийн гадаа зогсоод бид нар дэлгүүрээс ус, ундаа аваад бид хоёр өөрсдийнхөө суудалд суусан, харин Батзаяагийн хажууд сууж байсан хүн нь хөл муутай гээд жолоочийн хажуу талын суудалд суугаад цааш явцгаасан. Би Баруун-Урт сумын төвөөс гараад унтсан, унтаж байхад тас гээд дугуй буудах чимээ гарах үед сэрээд харахад машин маань тэнцвэрээ алдаад хоёр тийшээ гуйвраж байсан, тэр үед машины жолооч тэнцвэрээ олох гэсэн боловч чадаагүй, машин баруун талаараа хажуулдаж бага зэргийн гулгаж байгаад цааш хэд бөмбөрч эргэсэн гэдгээ мэдэхгүй байна, ямар ч байсан машин баруун унаад зогссон. Осолд орсны дараа машинд байсан хүмүүс бие биеэсээ гайгүй гайгүй юу гээд асуугаад нэг нэгээрээ машинаас гарцгаасан, харин машин баруун гар нь болохгүй байна гэсэн хүн үлдсэн. Хамт явж байсан хүмүүсийн нэг нь жолоочийн хажууд сууж байсан ах энд хэвтэж байна гэхээр нь бид нар бөөндөө очиход тухайн хүн хажуу талаараа болоод хэвтэж байсан, тэр хүн шөвгөр данх шиг хэмжээтэй чулуу гэдсэнд нь наалдчихсан харагдахаар нь тухайн чулууг нь аваад тэр хүнийг харахад ам, чих, хамраас цус гарчихсан ёолоод байсан. Хамт байсан хүмүүс тухайн хүнийг хөдөлгөж болохгүй гээд дээгүүр нь хөнжлөөр хучсан. Тэгээд зам руу харахад цагаан өнгийн суудлын автомашин зам дээр зогсож байсан, тэр үед замын хүн ирсэн гэдгийг нь мэдсэн, танихгүй, залуу ирээд эмнэлэг дуудсан талаар хэлсэн. Удалгүй эмч ирээд жолоочийн хажуу талын суудалд сууж байсан хүнд тариа хийж байх шиг харагдсан, удалгүй тухайн хүн нас барсан. Мөн осолд орсны дараа дөнгөж машинаас буугаад машины дугуйнуудыг харахад тус тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуй нь голоороо буудчихсан байсан. Тухайн дугуй нь хээтэй сайтай гайгүй дугуй байх шиг харагдсан. ...Хүзүү хоёр тийшээ хөдлөхөд бага зэргийн хөндүүр байна. Баруун гарын шууны урд хэсэг шилэнд бага зэрэг зүсэгдсэн байсныг эмнэлэг дээр очоод боолт хийлгэсэн. Зүүн талын сүүжний яс бага зэргийн хөндүүр, зүүн хөл бага зэргийн доголж байгаа, зүүн гуя бага зэргийн хөхөрсөн гэмтлүүдийг авсан. Өөр учирсан гэмтэл байхгүй.... ямар ч гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй....сэтгэл санааны хохирол болон бусад зардлыг нэхэмжлэхгүй." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 41-43-хуудас)

 

Хохирогч ын: "...2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд манай -ийн Жолооч нар явсан задлаад яривал жолооч , нас бардаг , цаана нь миний танихгүй 4 жолооч нийт 8 хүний хамт маркийн машинтай бичигтийн боомтоос өглөөний 11 цагийн үед гарсан тэгээд Сүхбаатар аймаг дээр 21 цагийн ирсэн, тэндээс сууж явсан 7 хүн болон жолоочтойгоо хамт 8 хүний хамт хөдөлсөн бөгөөд Сүхбаатар аймгаас гараад 68 км явсны дараа осол гарсан. Тухайн үед намайг унтаж явах үед машин буруу талаараа хажуулж унасан тэгээд нэг мэдэхэд би хэсэг зуур миний ухаан балартаж байгаад сэргэх үед 103 түргэн тусламж ирсэн байсан. Би эмнэлэг дээр ирсний дараа хамт явж байсан миний таних гэх хүнийг зам тээврийн ослоор өөд болчихлоо гэж надад цуг явж байсан надад хэлсэн. Яг юунаас болж машин онхолдсон талаар миний санаж байгаа зүйл байхгүй болно. Харин маргааш нь буруу талын хойд талын дугуй буудаад тэгээд осол гарсан байна гэж надад хэлсэн... Би тухайн машины хамгийн ард талын буруу талын хойд хэсэгт сууж явж байсан.... Ослын улмаас миний Баруун бугалаг няцарсан, 2 толгойтой булчин гэмтэлтэй, ийм гэмтэл учирсан..... Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй... Надад *******ад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг (1-p хавтаст хэргийн 49-50-р хуудас)

 

Гэрч : "Миний Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр баг Бичигт боомтод үйл ажиллагаа явуулдаг -д жолоочоор ажилладаг юм. 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчим Бичигт боомтоос Улаанбаатар хот руу явна гэсэн зарын дагуу жолоочтой нь холбогдож улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тэгээд сумаас гараад Сүхбаатар аймгийн төв хүртэл унтаж, сэрээд явж байсан. Тэгээд нэг явж байгаа энэ хаана явж байна гэж асуусан чинь Сүхбаатар аймагт явж байна гэхээр нь аан за гээд буцаад унтсан бид Хэнтий аймагт хоол иднэ гээд явж байсан. Би хамгийн арын суудалд хоёр хүний дунд суугаад явж байсан чинь /хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй/ гэнэт сууж явсан машинд пан гээд дуу гараад түс тас гээд юу ч болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь машин онхолдчихсон, би гадаа нь гарчихсан байсан. Зарим хүмүүс нь надаас түрүүлээд гарчихсан цүнх, мишок гадуур тарчихсан байсан. Тэгээд машины жолооч эмнэлэг, цагдаа дуудсан байх. ... Би , Батсуурь гээд хамт ажилладаг байсан 2 хүн явж байсан бусад 5 хүнийг нь бол танихгүй.... Би суудлын бүс хэрэглээгүй. Хамгийн хойд талын суудалд 2 хүний голд сууж явсан.... Жолооч бол огт согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Харин би хамт сууж байсан хажуу талынхаа 2 хүнтэй агар нэртэй 0.75 гр архи 1 шилийг уусан. ... Би унтаад явж байсан болохоор хэр хурдан явж байсан талаар сайн мэдэхгүй байна. Би болон миний хажуу талын 2 хүн хамгаалах бүс зүүгээгүй байсан. Жолоочийн нэрийг нь мэдэхгүй ажлын цэнхэр куртиктэй хүн байсан... Миний биед одоогоор ямар нэгэн гэмтэл мэдэгдэхгүй байна, эмнэлэгт зураг авхуулахад хэвийн гарсан. ... Надад гаргах санал, хүсэлт байхгүй." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 53-54-р хуудас)

 

Гэрч : "... Миний Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр баг Бичигт боомтод хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу гэр рүүгээ харих гээд 12 цагийн орчимд Бичигт боомтоос алфард маркийн машинтай надаас гадна 7 хүний хамт гарсан Тэгээд сумаар дайрч жолооч дугуй авч солиулаад Сүхбаатар аймгийн төв рүү явсан. Сүхбаатар аймгийн төвд орой 20-н цагийн орчимд ирээд Улаанбаатар хот руу хөдөлсөн тэгээд явж байсан чинь пан гэх чимээ гараад дугуй хагарсан байх машин хөрвөөчихсөн. Тэгээд дотор байсан хүмүүс гадагш гарцгаасан. Хамт явж байсан нэг хүний гар нь гэмтчихсэн байхаар нь гадаа хүйтэн байна машиндаа сууж бай гэсэн бусад нь гадаа гарсан. Талийгаач машин онхолдох үеэр гадагш шидэгдчихсэн байсан. Тэгээд машины жолооч цагдаа, эмнэлэг дуудсан. Хажуугаар өнгөрч байсан тээврийн машины жолоочоор аймгийн төв сум руу 2 тал руу нь дуудлага өгсөн. Машины гадаа цүнх, мишок гадуур Би , хоёрыг танина, жолоочийг зүс танина. Бусад хүмүүсийг танихгүй Бичигт боомтын тээврийн машины жолооч нар байсан. Би бол суудлын бүс хэрэглээгүй. Жолоочийн эсрэг талд хамгийн хойд Би . нартай ар талын суудалд суугаад унтаж явсан.  Би , нартай Агар нэртэй 0.75 гр архи 1 шилийг уусан. Тэгээд унтчихсан явж байсан. Жолооч болон бусад хүмүүс огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Жолооч нь манай Сэлэнгэ аймгийн ******* гэх хүн байсан. Унтаж байсан болохоор хурд болон бусад хүмүүс бүс зүүсэн эсэхийг мэдэхгүй, хамгийн ард суусан , бид бүс зүүгээгүй байсан. Талийгаач жолоочийн хажуу талд машины урд сууж явсан. Миний биед одоогоор ямар нэгэн гэмтэл, зовиур байхгүй байна... эмнэлэгт үзүүлж тархи, нугасны зураг авхуулсан чинь зүгээр гарсан..... Надад гаргах санал, хүсэлт, гомдол байхгүй." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 57-58-р хуудас)

 

 Гэрч : "... Би "Их говийн аяныхан" ХХК-д тээврийн жолооч юм. Манай компанийн нүүрс ачилт зогсчхоод компаниас хүлээж авсан машинаа хүлээлгэн өгчхөөд Улаанбаатар хот руу гэр рүүгээ явах болоод унаа хайтал улсын дугаартай, цагаан өнгийн машин шууд Улаанбаатар хот руу явна гэхээр би тухайн унаанд суусан юм. сумын Бичигтийн боомтноос өчигдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчим гарч сумаар дамжаад Сүхбаатар аймгийн төв рүү хөдөлсөн. Бид нар машиндаа жолоочтойгоо 8-лаа явж байсан. Орой Сүхбаатар аймгийн төв рүү 20 цаг өнгөрч байхад орж ирээд замаараа хүнсний дэлгүүр дээр зогсоод ус, ундаа, тамхи гэх мэт ойр зуурын зүйлсээ аваад шууд хот руу гарсан. Аймгийн төвөөс 21 цагийн орчим хот руу гарсан. Тэгээд засмал замдаа ороод 70 орчим км явж байхад гэнэт "пас" гээд машин эсрэг урсгал руу ороод хажуугаараа унаад замын хажуу онхолдоод 2-3 удаа өнхрөх шиг болсон. Хамгийн сүүлийн өнхрөлтөн дээр бүгд миний дээр шахуу гарчихсан байсан. Тэгээд бушуулаарай, буугаарай гээд бүгдээрээ машинаас гарцгаасан. Би хамгийн сүүлд машинаас гадагшаа гарсан. Хамт явж байсан наг ахын гар нь эвгүй болчихсон байсан болохоор нь бид нар "та наанаа машиндаа дулаахан байж бай, эмнэлэг иртэл байж бай" гэж хэлээд машиндаа үлдээсэн. Тухайн ах архи уучихсан согтуу байсан юм. Тэгээд бүгд машинаас гарсны дараа жолооч болон дахиад нэг залуугийн хамт цаана байсан настай ахыг юмаар хучаад байсан. Тухайн настай ах жолоочийн хажуу талын урд суудал дээр явж байсан. Сүүлд сонсоход тэр настай ах машинаас шидэгдсэн гэж байсан. Тэгсэн зам дээр 2 машин ирчихсэн зогсож байсан. Жолооч нар нь ирээд "яасан гайгүй юу, сум ойрхон байна, эмнэлэг дуудъя, цагдаа дуудъя" гэж ярьж байсан. Тэр хүмүүс эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. Тэгээд удалгүй сумаас эмнэлгийн машин ирээд эмч нөгөө настай ахыг үзээд "энэ хүн найдваргүй болчихсон байна, нас барчихсан байна" гэж хэлсэн. Би нөгөө гар нь хугардаг ахыг түшээд эмнэлгийн машинд суулгаж өгсөн.... Би хамгаалах бүсээ зүүгээгүй байсан. Нөгөө хүмүүс болон жолоочийг би огт анзаарч хараагүй болохоор суудлын бүсээ зүүсэн үгүйг хэлж мэдэхгүй байна. ... Хойно сууж байсан 3 ах өмнө нь хамт ажиллаж байсан гээд хууч хөөрөөд сумаас нэг шил архи аваад 3-лаа хувааж уусан. Аймгийн төвөөс нэмж архи авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би өөрөө огт архи уудаггүй болохоор тэр 3-ын үнэрт нь жаахан түүртээд явж байсан. Жолооч болон бусад нь архи уусан зүйл байхгүй." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 61-63-р хуудас)

 

Гэрч гийн: Би Сүхбаатар аймгийн сумын Бичигт боомт дээр "Ариун номулин" ХХК дээр 10 гаруй хоног том машин барьж байгаад ажил зогсоод машинаа компанидаа хүлээлгэн өгчихоод гэр рүүгээ буцаж явж байсан юм. Өчигдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 11:00 цагийн орчим Бичигт боомтоос Улаанбаатар хот руу улсын дугаартай, цагаан онгийн маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. Тухайн машинд жолоочтойгоо нийлээд 8 лаа явж байсан. Би хамт явж байгаа гэх хүнийг нь танина. Бусад 6 хүнийг би танихгүй. Тухайн хүмүүс нь дандаа өөр өөр компани дээр ажиллаж байсан хүмүүс байсан. Тэгээд нэг унаандаа тал талаасаа суугаад хот руу явцгааж байсан юм. Тэгээд орой 21 цагийн орчим Сүхбаатар аймаг руу орж ирээд замаараа дэлгүүр орж ус ундаа авчхаад шууд Улаанбаатар хот руу гарсан. Аймгийн төвөөс гараад засмалаар 60 орчим км-р явж байтал машины жолооч талын арын дугуй "тас" гээд буудах шиг болоод машин зам дээрээ шарваад эсрэг урсгал руу ороод цаашаа замын хажуу руу өнхрөх шиг болсон. Нэг сэрсэн хүмүүс "буугаарай, бүгд гараарай" гэж байсан. Тэгээд бүгд машинаас гарцгаасан. Машинаас 7 хүн гарсан. Жолоочийн хажууд урд сууж явсан настай хүн машины гадаа газар ёолоод хэвтэж байсан. Тэгээд бид нар хөдөлгөж болохгүй гээд шууд эмнэлэг, цагдаа дуудъя болоод нэг нь дуудсан байх мөн замаар явж байсан жолооч нар давхар дуудлага өгсөн байж магадгүй. Бид нар өвгөнийг даарч байгаа гэж бодоод мишокоор дээрээс нь хучаад хараад байж байтал удалгүй сум талаас эмнэлгийн машин ирж байгаа бололтой ногоон өнгийн дохио нь асаад ирж байхад өвгөн гэнэт ёолохоо болиод чимээгүй болчихсон. Эмч нар ирээд өвгөнийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Араас нь удалгүй цагдаа нар ирсэн. Би болон машины хойно сууж явсан хүмүүс хамгаалах суудлын бүс огт зүүгээгүй. Жолооч суудлын бүсээ зүүсэн байсан. Жолоочийн хажууд урд сууж явсан өвөөг ёстой анзаарч хараагүй. Хойно сууж байсан 3 ах өмнө нь уурхайд хамт ажиллаж байсан. Олон жил уулзаагүй гээд ард хууч хөөрөөд нэг шил архи хувааж уусан. Тухайн архийг сумаас авсан байсан. Аймгийн төвөөс нэмж архи авсан эсэхийг нь мэдэхгүй. Тухайн танихгүй хамт явж байсан 3 ахын согтолт нь ч гэсэн гайгүй байсан. Тэр 3 ахаас бусад нь архи согтууруулах ундааны зүйл уусан зүйл байхгүй. Сүүлд цагдаагийн алба хаагч нар ирээд бүгдийг нь согтолт хэмжигч багажаар үлээлгэн шалгаж байсан. ....Яг осол гарахын өмнө нь би зүүрмэглээд явж байсан. Дугуй буудах чимээгээр би сэрсэн. Сүхбаатар аймгаас гараад явж байхад бол 100 гаруй км/цагийн хурдтай явж байсныг нь бол харсан болохоор мэдэж байна. Яг осол болох үед хэдэн км/цагийн хурдтай явж байсныг нь би хараагүй... Ямар нэгэн эргэлт тойролт байхгүй, цас мөс, халтиргаа байхгүй. Урдаас машин болон гэрлийн гялбаа байхгүй. Замын эвдрэлгүй, шулуун зам байсан.... Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 66-68-р хуудас)

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Д. Ганбаярын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн СҮХ0625/20 дугаартай 1. Амь хохирогч ын цогцост баруун чамархай яс, баруун нүдний ухархайн гадна хана, суурь ясны их, бага далавч, баруун чамархайн чулуулаг яс, дагзны баруун талын төвгөрт шугаман хугарал, баруун талын 1-6 дугаар хавирга, зүүн талын 2 дугаар хавирганд зөрүүтэй хугарал, цус хуралт, тархины баруун тал бөмбөлөгний чамархайн хэсгийн аалзавчин хальсан доорх цус харвалт, баруун чамархайн булчин, зулай, дагз, баруун чамархайн хуйхны дотор гадаргуу, голтод цус хуралт, цээжний хөндийд шингэн цус /400 мл/, уушгинд няцрал, элгэнд урагдал, баруун чамархай, баруун шанаа, зүүн бугуй, сарвуу, дунд хуруу, хэвлийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Амь хохирогч ын дээрх гэмтлүүд нь амьд үед үүсжээ. 4. Амь хохирогч нь дээрх гавал тархи, цээжний хавсарсан битүү гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5. Амь хохирогч т үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Амь хохирогч ын шүүх химийн шинжилгээгээр цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. Нас барах үедээ эрүүл байжээ. 7. Амь хохирогч нь А(II) бүлгийн цустай байна." гэх шинжээчийн дүгнэлт, гэр зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 78-92-р хуудас)

 

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.Амар-Амгалан, Б.Отгонжаргал нарын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 939 дугаартай 1. ын Баярмагнай /ДА97010113/-ийн сэтгэцэд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна." гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 99-100-р хуудас)

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Ганбаярын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай.1. ын биед баруун шуунд шарх, зүүн ташаанд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед цохих, цохигдох хүчний үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 108-109-p хуудас)

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Ганбаярын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай "...1 ын биед баруун шуу ясны толгойд зөрөөгүй хугарал, тархи доргилт, баруун чих, шуунд шарх, баруун шууны шарх нь доорх цус хуралт, баруун бугалга, тохой, шуу, сарвуунд зулгарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна." гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 116-118-р хуудас)

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Ганбаярын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай биед нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4. Цаашид ерөнхий хедөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 145-146-р хуудас)

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Ганбаярын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай 1. биед духанд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 154-155-р хуудас)

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Д. Ганбаярын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай "...1. биед зүүн сарвуунд зулгаралт, хүзүүнд зөвлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, наг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зараг тогтоохгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 163-164-р хуудас)

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Д. Ганбаярын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай".1. гийн биед баруун чамархай, баруун бугуйнд зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 172-173-р хуудас)

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч А.Болор-Эрдэнийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай 1. Шинжилгээнд ирүүлсэн "******* *******" гэсэн хаягтай цус шинжилгээнд тэнцэнэ. 2. "Д. ******* *******" гэх хаягтай цуснаас шүүх химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй." гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 83-84-р хуудас)

 

Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Золбоогийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ДОР0225/009 дугаартай "...1. Шинжилж буй улсын дугаартай, тээврийн хэрэгсэл нь Урд. хойд салхины шил хагарсан, дээвэр гулзайсан, баруун, зүүн талын толь угаар хугарсан, зүүн урд, зүүн хойд хажуу талын салхины шил хагарсан, зүүн хойд хаалга хонхойсон, зүүн хойд далбаа хонхойж зурагдсан, хойд тээшний хаалга хонхойсон, хойд бамбай хагарсан, баруун хойд хажуу талын салхины шил хагарсан, баруун хойд хаалга шахагдаж хонхойсон, баруун хойд далбаа зурагдаж хонхойсон, зуун хойд болон баруун хойд гэрэл хагарсан, зэрэг эвдрэл гэмтлүүд нь хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд шахалт хэв гажилтын нелеевер ослын үед үүссэн байна. Баруун хойд дугуйн обудны гадна ирмаг тойрог хэлбэрээр бүхэлдээ үрэгдсэн, зам тээврийн ослын хэргийн материалд тэмдэглэгдсэнээр зам дээр ухагдаж зурагдсан мер үүссэн зэргээс Тoyota улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй нь тээврийн хэрэгслийг замаас гарахаас өмнө хагарсан гэж үзэх үндэслэл болж байна. 2. Тээврийн хэрэгслийн жолооны механизм хэвийн ажиллагаатай байна. 3. Тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн ажиллагаатай, тоормосны хүчний үзүүлэлтийг шалгах боломжгүй байна. 4. Тээврийн хэрэгслийн дөрвөн дугуй нь дөрвөн улирлын гэсэн тэмдэглэгээтэй, цаг агаарын хязгаартай нөхцөлд ашиглах зориулалттай, MNS4598 2025 стандартын 5.9.1-д заасан, 4 дугуйн хээний гүн нь стандарт шаардлага хангаж байх ба баруун хойд, зүүн урд дугуй нь MNS4598:2025 стандартын 5.9.2.2 "Дугуй нь үйлдвэрлэснээс хойш 10-ас дээш жил болсон дугуйг ашиглахыг хориглоно" гэсэн заалтын дагуу стандарт шаардлага хангахгүй байна. 5. Үзлэг шинжилгээний явцад өөр зүйл илэрсэнгүй" гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 210-228-р хуудас)

 

ШУТИС-ийн Механик Инженер. Тээврийн сургуулийн "Тээврийн салбар"- ын эрхлэгч, доктор Ph.D. дэд профессор шинжээчээр 28 дахь жилдээ ажиллаж байгаа И. Базаррагчаа, "Тээврийн салбар"-ын ахлах багш, доктор Ph.D. шинжээчээр 15 дахь жилдээ ажиллаж байгаа Н.Мөнхзул, "Тээврийн салбар"-ын багш, шинжээчээр 17 дахь жилдээ ажиллаж байгаа Г.Удвал нарын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамгийн бага хурдыг тогтооё. Хамгийн бага хурдыг тогтооход "1" цэгээс "5" цэг болон "7" цэгээс "А" цаг хүртэлх 17.5+16.7-34.2 метр зайнд асфальт бетон зам дээр өнхөрсөн, "5" цэгээс "7" цэг хүртэлх 26.8 метр зайнд шороон хөвөө дээр өнхөрсөн, "А" цэгээс "8" цэг хүртэл 20.8 метр зайнд хажуу талаараа гулссан, "8" цагаас автомашины ослын дараах байрлал хүртэлх 3.4+5.6+10-19 метр зайнд хөрвөөж шидэгдсэн гэж тооцлоо. 2. маркийн улсын дугаартай автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ийн 12.4-р заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 3. маркийн улсын дугаартай автомашины баруун хойд талын дугуй "буудаж" хагарсан нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна. 4. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлс илэрсэнгүй." гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 239-240-р хуудас)

 Шинжээч Т.Түвшинбаатар. Ю.Батбаатар, Б.Цэндзэсэм, С.Бямбасүрэн, Я. Соронзонболд нарын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай 1. Хэргийн материалд авагдсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Золбоогийн 2025.05.05-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт, ШУТИС-ийн МИТС-ын тээврийн салбарын шинжээч нарын 2025.06.05-ны өдрийн дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт зэрэгтэй танилцахад Тоyota маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.4 "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно", мен дүрмийн 4 дүгээр хавсралтын тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй машин механизмыг ашиглахыг хориглоно гэх Монгол Улсын Стандарт "Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага" MNS4598:2025 стандартын 5.9.2. Дугуйн ашиглалттай холбоотой дараах тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно. 5.9.2.2. "Дугуй нь үйлдвэрлэснээс хойш 10- аас дээш жил болсон" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. маркийн улсын дугаартай автомашины жолооч Д. ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй... машин механизмыг ашиглахыг хориглоно гэх Монгол Улсын Стандарт "Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага" MNS4598:2025 стандартын 5.9.2.2-ыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 3. Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.2 "Шинээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна" гэж заасан ба өмнө гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд шинжээч нарын зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. 4. Нэмж тусгах саналгүй." гэх шинжээчийн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 11-15-р хуудас)

 

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бэхбатын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан Жолооч Дашзэвэгийн ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. -Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд 100 км-аас хэтрүүлэхийг хориглоно. -Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй... машин механизмыг ашиглахыг хориглоно гэх Монгол улсын Стандарт "Авто тээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлагаa" MNS4598:2025 стандартын 5.9.2 Дугуйн ашиглалттай холбоотой дараах тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно. 5.9.2.2 "Дугуй нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил болсон" гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгслийн зорчигч нь нас барсан болох нь тогтоогдож байна." гэх мөрдөгчийн магадалгаа (2-р хавтаст хэргийн 20-25-р хуудас)

 

Яллагдагч *******ын: "2025 оны 03 дугаар сарын 17-ны өглөө манай компанийн фейсбүүк групп дээр тээвэр зогслоо, бүгд машинаа хураалга гэсэн чат ирсэн. Тэгээд би тээвэрт явж байсан тээврийн хэрэгслээ компанид хүлээлгэж өгсөн. Тэгээд Бичигт боомт гэсэн фейсбүүк групп-д Улаанбаатар хямд зардлаар хүн авч явна гэж зар оруулсан. Тэгээд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод миний ажиллаж байсан компани 3 жолооч, өөр компанийн 4 жолооч явахаар болсон. Тэгээд сумын төв ороод миний машины зөв талын хойд дугуй буюу машины зүүн хойд талын дугуй хээ муутай, бага зэрэг хий алдаад байхаар нь сумын төвийн дугуй зардаг газраас нь 180000 төгрөгөөр дугуй аваад зөв талын хойд дугуй буюу машины зүүн хойд талын дугуйг сольж тавьсан. Тэгээд 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн төв Баруун-урт сум руу хөдөлж орой 21 цагийн орчим аймгийн төв дээр ирээд захад байсан дэлгүүрийн үүдэнд зогсож зорчигч нар дэлгүүрээс ундаа, ус аваад цааш хөдөлж явсан. Тэгээд Баруун-Урт сумаас гараад Улаанбаатар хот руу явдаг асфальтан замаар явж байхад гэнэт пан гээд дуу гарахаар нь машины хойд талын дугуй буудчихлаа гэж бодсон тэгээд машин тэнцвэрээ алдаж замын хажуу руу гарч машин хэд өнхөрсөн гэдгийг мэдэхгүй байна. Онхолдож зам тээврийн осол гаргасан. Тэгээд би машинд байсан хүмүүсээс зүгээр үү гэхэд гайгүй гэхээр нь Би машинаас түрүүлж урд талын шил буюу салхины шилээр гараад шидэгдсэн хүн байгаа эсэхийг үзээд явж байхад машины хойд талд ойролцоогоор 2 орчим метр зайд миний хажуу талд сууж явсан амь хохирогч хажуу талаараа харсан хэвтэж байсан. Тэгэхээр нь хамаагүй хөдөлгөж болохгүй гээд дааруулахгүй гээд дээгүүр нь өөрийнхөө мишок бүтээлгээр хучаад яриад байж байгаараа унтуулж болохгүй шүү гэж хэлээд машинаас утсаа хайж олоод эмнэлэг болон цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед яг хаана юу гэдэг газар гэдгийг мэдээгүй дараа нь цагдаа ирээд хэмжилт хийж байхад 70 км гэсэн тэмдэглэгээтэй шон байж байсан." гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 54-56)

*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 59)

*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, (2-р хавтаст хэргийн 62-68)

Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрийг нөхөн 8 хуудас баримт

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

  Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймаг Уулбаян сум 3 дугаар багийн нутаг "Бор таваг" гэх газарт 2025 оны 03 дугаар сарын 17-ны шене 22 цагийн орчимд улсын дугаартай "" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах -Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т "Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх".

Мөн дүрмийн 12.4 "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно".

Мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын "тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй... машин механизмыг ашиглахыг хориглоно",

Монгол Улсын Стандарт "Автотээврийн хэрэгслийн ангилал Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага" MNS4598:2025 стандартын 5.9.2.2-т "Дугуй нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил болсон" гэснийг тус тус зөрчсөний улмаас, зорчигч ын эрүүл мэндэд баруун чамархай яс, баруун нүдний ухархайн гадна хана, суурь ясны их, бага далавч, баруун чамархайн чулуулаг яс, дагзны баруун талын төвгөрт шугаман хугарал, баруун талын 1-6 дугаар хавирга, зүүн талын 2 дугаар хавирганд зөрүүтэй хугарал, цус хуралт, тархины баруун тал бөмбөлөгний чамархайн хэсгийн аалзавчин хальсан доорх цус харвалт, баруун чамархайн булчин, зулай, дагз, баруун чамархайн хуйхны дотор гадаргуу, голтод цус хуралт, цээжний хөндийд шингэн цус /400 мл/, уушгинд няцрал, элгэнд урагдал, баруун чамархай, баруун шанаа, зүүн бугуй, сарвуу, дунд хуруу, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл учирсны улмаас нас барсан,

Мөн зорчигч ын эрүүл мэндэд нь баруун шуу ясны толгойд зөрөөгүй хугарал, тархи доргилт, баруун чих, шуунд шарх, баруун шууны шарх нь доорх цус хуралт, баруун бугалга, тохой, шуу, сарвуунд зулгарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн

Эл зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 12-14-р хуудас)

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , хохирогч , , гэрч Б., Н.Батсуурь, , нарын мэдүүлгүүд,  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Ганбаярын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн СҮХ0625/20 дугаартай,  Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.Амар-Амгалан, Б.Отгонжаргал нарын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 939 дугаартай,  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Ганбаярын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Ганбаярын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч А.Болор-Эрдэнийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай, Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Золбоогийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ДОР0225/009 дугаартай,  шинжээч Т.Түвшинбаатар. Ю.Батбаатар, Б.Цэндзэсэм, С.Бямбасүрэн, Я.Соронзонболд нарын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай дүгнэлтүүд, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бэхбатын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан мөрдөгчийн магадалгаа зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээсэн болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “....шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27,10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.

 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гаас: “....  Хэлэх зүйл байхгүй   ...” гэв.

 

  1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогч  нь авто ослын улмаас эрүүл мэндэд баруун чамархай яс, баруун нүдний ухархайн гадна хана, суурь ясны их, бага далавч, баруун чамархайн чулуулаг яс, дагзны баруун талын төвгөрт шугаман хугарал, баруун талын 1-6 дугаар хавирга, зүүн талын 2 дугаар хавирганд зөрүүтэй хугарал, цус хуралт, тархины баруун тал бөмбөлөгний чамархайн хэсгийн аалзавчин хальсан доорх цус харвалт, баруун чамархайн булчин, зулай, дагз, баруун чамархайн хуйхны дотор гадаргуу, голтод цус хуралт, цээжний хөндийд шингэн цус /400 мл/, уушгинд няцрал, элгэнд урагдал, баруун чамархай, баруун шанаа, зүүн бугуй, сарвуу, дунд хуруу, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл нас барсан, хохирогч ын эрүүл мэндэд нь баруун шуу ясны толгойд зөрөөгүй хугарал, тархи доргилт, баруун чих, шуунд шарх, баруун шууны шарх нь доорх цус хуралт, баруун бугалга, тохой, шуу, сарвуунд зулгарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршигт шүүгдэгч *******ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч ******* жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний биед хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих бүсийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаар тогтоох... саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

Шүүгдэгч *******ад Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хангасан буюу шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн шатанд гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг албадлын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.

          2.3  Хохирол, хор уршгийн талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын болон цалингийн зээл, автомашины зээл зэрэгт баримтаар 2,606,898 төгрөг, баримтгүйгээр 62,106,858 төгрөг буюу нийт 64,713,756 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх цалингийн зээл болон автомашины зээл нэхэмжилснийг хохиролд шууд тооцох боломжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн 2,606,898 хохирол төлбөрт 12,860,000 төгрөгийг, хохирогч т 2,050,000 төлсөн, тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , хохирогч нар нь хохирол, хор уршиг болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдав.

Хохирогч Н.Батсуурь (28,350 төгрөг), (28,350 төгрөг), (28,350 төгрөг), (28,350 төгрөг), Б. (514,080, төгрөг), (3,022,898 төгрөг), шүүгдэгч ******* (28,350 төгрөг) нар нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан төлбөрийг нөхөн төлсөн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж,

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж тус тус заасны дагуу хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заажээ. 

 

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтооход тухайн хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг харгалзан тогтоох бөгөөд  амь хохирогч нь 1972 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, амь хохирох үедээ 53 настай байсан ба түүнийг хуульд заасан тэтгэврийн 60 нас хүртэл ажил хөдөлмөр эрхлэх хугацаа 7 жил байгаа ба Үндэсний статистикийн хорооноос гаргасан монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 60.7-67.3 гэх үзүүлэлттэй байна/ 2024 он/.

Дээрх судалгаанд үндэслэн амь хохирогч ыг насыг хасаж тооцвол 67-53=14 болох бөгөөд үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцвол /14*792.000*5/=55,440,000 төгрөг болж байна.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөгөөр тогтоожээ.

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлэхэд 99.000.000 төгрөг болж байна.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ашигтайгаар буюу нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хэрэг үйлдэгдсэн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 99,000,000 төгрөгийг “Сэтгэцэд учирсан хор уршигт” шүүгдэгч *******аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгохоор шийдвэрлэлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 23874 дугаартай “В,C,D,E,M” ангиллын жолооны үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******ад шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Дашзэвэгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******ад  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 23874 дугаартай “В,C,D,E,M” ангиллын жолооны үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг, хохирогч т 2,050,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д 12,860,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1,  511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99,000,000 төгрөгийг шүүдэгч *******аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , хохирогч нар нь  хохирол, хор уршиг болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР