Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/04412

 

 

 

 

 

 

 

 

2023 10 12 101/ШШ2023/04412

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Шадавын О /РД: ххххххххх/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 06 сарын 09-ний өдрийн 4143 дугаартай захирамжаар О ХХК-иас 293,744,779 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 811,345 төгрөгийн хамт гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад О ХХК-ийн өмчлөлийн хххххххххх тоот ресторан, конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай, хоёрдугаар давхрын хэсгийг битүүмжлэн, хураан авсан.

Ш.О нь О ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд дээрх шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч А.Осорбурам нь хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон үнэлүүлэхэд 2,251,130,742 төгрөгөөр үнэлсэн мэдэгдлийг танилцуулсан ба уг үнэлгээг зөвшөөрөхгүй.

Уг ресторан, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, дэд бүтэц сайтай, үйлчилгээ бүх зүйлдээ ойр, иргэдийн эрэлт хэрэгцээ ихтэй хэсэгт байрладаг бөгөөд О ХХК-ийн захирал Ш.О уг хөрөнгийг 10,000,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул шинжээч томилон үнэлгээ тогтоосон.

Баянзүрх дүүргийн тухайн бүсэд үл хөдлөх эд хөрөнгийн хамгийн багадаа 1м.кв нь 8,000,000 төгрөг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг маань хэт багаар үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хххххххххх тоот ресторан, конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай, хоёрдугаар давхрын хэсгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 09-ний өдрийн 4143 дугаар захирамжаар О ХХК-иас 293,744,779 төгрөг гаргуулан Төрийн банкинд олгож шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан хххххххххх тоот ресторан, конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай, хоёрдугаар давхрын үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураан авсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 4-187/6803 тоот мэдэгдлийг тус бүрт нь хүргүүлэхэд харилцан тохиролцон үнийн санал ирүүлээгүй.

Төлбөр төлөгч О ХХК-ийн ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч Төрийн банк зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасны дагуу 2023 оны 04 сарын 27-ны өдрийн 4/157 тоот шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-Г.Отгонбаяраар үнэлгээ тогтоолгоход 2,251,130,742 төгрөгөөр үнэлсэн.

Уг үнэлгээг төлбөр төлөгчийн төлөөлөгч А.Ган-Одод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцуулан 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 4-187/8805 тоот мэдэгдлийг гардуулан өгсөн.

Н шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул Ш.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Ш.О нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 4-187/8805 тоот үнэлгээний мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгч А.Осорбурамын 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 23380107/5-187 тоот төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас,

Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023 оны 04 сарын 11-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол,

Дүүргийн иргэний хэргийн аннхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 09-ний өдрийн 4143 дугаар бүхий Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар,

2023 оны 05 сарын 23-ны өдрийн 6/14 тоот анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, О ХХК-д хүргүүлсэн 2023 оны 05 сарын 26-ны өдрийн 4-187/10651 тоот үнэлгээний мэдэгдэл, Төрийн банкны тусгай активын хэлтсийн 2023 оны 06 сарын 06-ны өдрийн тодорхойлолт,

О ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Н нь итгэмжлэл, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 2588 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 22791 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж,

Дүүргийн иргэний хэргийн аннхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 09-ний өдрийн 4143 дугаар бүхий Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2022 оны 12 сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд,

2023 оны 01 сарын 12-ны өдрийн 23380107/3 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 23380107/6 дугаар бүхий эд хөрөнгө хураах тухай тогтоол, О ХХК-ийн Төрийн банктай байгуулсан барьцааны гэрээ, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн О ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 133011/0088 дугаартай, Баянзүрх дүүргийн 7-р хороонд байрлах үйлчилгээний зориулалттай газар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эсэхийг тодруулахтай холбоотой 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 4-187/1742 тоот албан бичиг,

О ХХК болон захирал Ш.От хүргүүлсэн үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 4-187/6803 тоот мэдэгдэл,

О ХХК-ийн хххххххххх тоот ресторан, конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай, хоёрдугаар давхрын хэсгийг 10,000,000,000 төгрөгөөр үнэлсэн тухай 2023 оны 04 сарын 24-ний өдрийн үнийн санал,

Төрийн банкны 2023 оны 04 сарын 26-ны өдрийн шинжээч томилуулах хүсэлт,

Шинжээч томилох тогтоол, шинжээчид хууль тайлбарласан баримт, шинжээчийн танилцуулга, хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Төлбөр төлөгч О ХХК захирал Ш.От хүргүүлсэн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 4-187/8805 тоот үнэлгээний мэдэгдэл, 2023 оны 05 сарын 05-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одод танилцуулсан баримт зэргийг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.О нь Нт холбогдуулан хххххххххх тоот ресторан, конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай, хоёрдугаар давхрын хэсгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 09-ний өдрийн 4143 дугаар бүхий Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар:

-Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам, хариуцагч О ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.О нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох зохигчдын хооронд байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 29 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,

299,027,893 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 6,079,658 төгрөгөөр багасгаж, үлдэх 292,948,235 төгрөгөөс 97,649,411.97 төгрөгийг 2015 оны 06 сарын 25-ны өдөр,

97,649,411.97 төгрөгийг 2015 оны 07 сарын 25-ны өдөр,

2015 оны 08 сарын 25-ны өдөр 97,649,411.97 төгрөгийг тус тус төлж барагдуулах,

тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох ххххххххххх тоот улсын бүртгэлийн дугаартай хххххххххх тоот үйлчилгээ, гараж, агуулах, конторын зориулалттай 804 м.кв 1 дүгээр давхар,

ххххххххх тоот улсын бүртгэлийн дугаартай хххххххххх тоот 512 м.кв талбай бүхий ресторан, конторын зориулалттай 2 давхрын хэсэг,

0172763 дугаартай 1018 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрэн хэлэлцсэн, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч Б.Уранбатад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, нэхэмжлэгч Төрийн банкны татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Төрийн банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,656,089 төгрөгийн 50 хувь буюу 826,544 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 826,544 төгрөгийг, хариуцагч О ХХК-иас 811,345 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгон,

Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдан,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдан шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 30-31, 71-72 дугаар тал/

Дээрх шийдвэр, 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 22791 дугаартай шийдвэр албадан гүйцэтгэх захирамж болон мөн өдрийн 2588 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ажиллагаа явагдаж эхэлжээ.

/ХХ-ийн 69-70, 73 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлэх мэдэгдэл гардуулан тухай бүрт нь ажиллагааны тэмдэглэл үйлдсэн, мөн төлбөр төлөгчийн хөрөнгийн талаарх лавлагааг бүртгэлийн байгууллагаас авч байсан байна.

/ХХ-ийн 74, 80-82, 81-84, 128 дугаар тал/

 

2023 оны 01 сарын 12-ны өдрийн 23380107/3 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор хххххххххх тоот ресторан, конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай, хоёрдугаар давхрын хэсгийг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хураан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлджээ.

/ХХ-ийн 75-77 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор шүүх, бусад албан тушаалтнаас төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн тохиолдолд тухайн хөрөнгийг хүлээлцсэн тухай тэмдэглэл үйлдэн, түүний бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авна гэж заасан ажиллагаа хийгдсэн нь дээрх баримтаар тогтоогдлоо.

 

Мөн газрын Эд хөрөнгө хураах тухай 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 23380107/6 тоот тогтоолоор битүүмжилсэн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна.

/ХХ-ийн 83-84 дүгээр тал/

 

хххххххххх тоот ресторан, конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай, хоёрдугаар давхрын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө төлбөр төлөгч О ХХК-ийн өмчлөлийнх болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 130 дугаар тал/

 

Төлбөр төлөгч О ХХК-ийн захирал Ш.О компанийн өмчлөлийн төлбөрт битүүмжлэн хураасан дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000,000 төгрөгөөр үнэлэн 2023 оны 04 сарын 21, 24-ний өдрүүдэд үнийн санал хүргүүлснийг төлбөр авагч Төрийн банк эс зөвшөөрч 2023 оны 04 сарын 26-ны өдөр тухайн хөрөнгийг үнэлүүлэх хүсэлтийг гаргасан байна.

/ХХ-ийн 85-89 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 04 сарын 27-ны өдрийн 4/157 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөрт битүүмжлэн, хураагдсан хххххххххх тоот ресторан, конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай, хоёрдугаар давхрын хэсгийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК, тус компанийн үнэлгээчин Г.Отгонбаярыг томилжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн уг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцэж байх ба энэ ажиллагааг хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Ийнхүү томилсон тогтоолыг шинжээчид гардуулан өгч, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээллийг тодруулан, эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ.

/ХХ-ийн 90-93 дугаар тал/

 

Дээрхи дурдсан ажиллагаануудын талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид хэн аль нь гомдол гаргаж байгаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн уг ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.

/ХХ-ийн 85-93 дугаар тал/

Сэлэнгэ эстимэйт ХХК, мэргэшсэн үнэлгээчин-шинжээч Г.Отгонбаяр 2023 оны 05 сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайландаа:

-Хөрөнгийн байдалтай 2023 оны 04 сарын 30-ны өдөр танилцаж, үнэлгээг 2023 оны 05 сарын 04-ний байдлаар тогтоов.

-хххххххххх тоот ресторан, конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

2004 онд ашиглалтанд орсон, суурь цутгамал бетон, хучилт бетон, хана блок, дээвэр төмөр, шал цутгамал, инженерийн байгууламж төвлөрсөн, TSE пабаар ашиглаж байсан.

-Үнэлгээ хийхдээ өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын аргуудыг ашигласан.

 

Өртгийн хандлага-тухайн хөрөнгийг бий болгох, барих, нөхөн орлуулах үнийг тодорхойлдог. Нөхөн орлуулах үнээс ашиглалтын явцад хийсэн сайжруулалт, цаг хугацаанаас хамаарсан элэгдэл, биет элэгдэл, засах болон үл засагдах функцын элэгдлийн зохицуулалт хийж, үлдэгдэл өртгийн үнийг тооцдог.

Өртгийн хандлагаар тооцоход хххххххххх тоот ресторан, конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ 1,037,348,468 төгрөг,

Зах зээлийн хандлага нь тухайн хөрөнгийн үнийн мэдээлэл нь бэлэн олдоцтой байгаа ижил буюу жишиж болох /өөрөөр хэлбэл төсөөтэй/ хөрөнгүүдтэй харьцуулснаар үнэ цэнийн үзүүлэлтийг тодорхойлдог.

Зах зээлийн хандлагаар тооцоход хххххххххх тоот ресторан, конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө 2,251,130,742 төгрөг.

Хөрөнгийн үнэлгээний нэгтгэл: хххххххххх тоот ресторан, конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 2023 оны 05 сарын 01-ний өдрийн байдлаар 2,251,130,742 төгрөг гэжээ.

/ХХ-ийн 94-126 дугаар тал/

 

Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК, үнэлгээчин Г.Отгонбаяр хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй нь Сангийн сайдын 2011 оны 12 сарын 15-ны өдрийн 247 тоот тушаалын дагуу олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn сайт дахь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Монгол улсын Сангийн яамны mof.gov.mn сайт дахь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий иргэдийн нэрсийн жагсаалт /186-д/ тус тус тусгагдсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

 

Мөн шинжээчид холбогдох хуулийн зүйл заалтуудыг танилцуулан шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, уг ажиллагаанд оролцоход хувийн сонирхолгүй, шинжээчээс татгалзах үндэслэл байгаа эсэх гэх зэрэг дүгнэлт гаргахад үл харшлах байдлуудыг урьдчилан тодруулан хуульд заасан ажиллагааг явуулжээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүлээн авч төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2,251,130,742 төгрөгөөр үнэлсэн тухай 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 4-187/8805 тоот мэдэгдэх хуудсыг 2023 оны 05 сарын 05-ны өдөр төлбөр төлөгч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одод танилцуулан ажиллагааны тэмдэглэл үйлджээ.

/ХХ-ийн 5, 127-129 дүгээр тал/

 

Төлбөр төлөгч О ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ хэт багаар үнэлсэн, тухайн байрлал дахь үл хөдлөх эд хөрөнгө 1 м.кв талбай нь 8,000,000 орчим төгрөгийн үнэтэй хэмээн нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нотлогдоогүй болно.

 

Шинжээч хөрөнгийн үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, тооцоолол, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, үндэслэлийг нэг бүрчлэн арга нэг бүрээр нь тодорхойлон тайлбарласан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн /2022 оны 06 сарын 17-ны өдрийн хууль/ 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагуудыг хангасан ба хөрөнгийн үнэлгээний байгууллага, шинжээч үнэлгээ тогтоохдоо хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар төлбөр төлөгчийн битүүмжлэгдэн, хураагдсан хөрөнгийг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлүүлдэг бөгөөд төлбөр төлөгч О ХХК үнэлгээг зөвшөөрөхгүй гэх боловч уг үнэлгээний талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үнэлгээний тайлангийн талаар хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад 30 хоногийн дотор гомдол гаргах /2022 оны 06 сарын 17-ны хууль/ гэж зааснаар холбогдох мэргэжлийн байгууллагад нь гомдол гаргаагүй.

 

Шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 2,251,130,742 төгрөгийн 70 хувь 1,575,791,519 төгрөгөөр 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2023 оны 05 сарын 23-ны өдрийн 6/14 тоот тогтоолоор шийдвэрлэснийг 2023 оны 05 сарын 26-ны өдрийн 4-187/10651 тоот мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч О ХХК-д мэдэгдсэн байна.

/ХХ-ийн 33-34 дүгээр тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 сарын 07-ны өдрийн 14568 дугаар бүхий захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т заасныг баримтлан Ш.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт битүүмжлэн, хураасан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хххххххххх тоот ресторан, конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай, хоёрдугаар давхрын хэсэгтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Нт даалгаснаар 2023 оны 06 сарын 09-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар уг хөрөнгөтэй холбоотой ажиллагаа явагдаагүй байна.

/ХХ-ийн 52-57, 61-63 дугаар тал/

 

Төлбөр төлөгч О ХХК-ийн төлөөлөгч А.Ган-Од төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2,251,130,742 төгрөгөөр үнэлэгдсэн талаарх үнэлгээтэй 2023 оны 05 сарын 05-ны өдөр танилцан гомдлоо 2023 оны 05 сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу төлбөр төлөгчийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүх шийдвэрлэх үндэслэлтэй.

/ХХ-ийн 1, 27 дугаар тал/

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 09-ний өдрийн 4143 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч О ХХК-иас 292,948,235 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 811,345 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн гэрээний үүрэгт барьцаалсан, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн, үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагджээ.

 

Н нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул Ш.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нт холбогдох хххххххххх тоот ресторан, конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай, хоёрдугаар давхрын хэсгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ш.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ш.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн 2023 оны 06 сарын 07-ны өдрийн 14568 дугаартай шүүгчийн захирамжаар Ш.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 09-ний өдрийн 4143 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт битүүмжлэн, хураасан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хххххххххх тоот ресторан, конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай, хоёрдугаар давхрын хэсэгтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Нт даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН