Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2023/0299

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* /*******,

Хариуцагч: ,, , нарын хоорондын төрийн хяналт шалгалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч [1], хариуцагч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч Л.******* нь ,, , нарын гаргасан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-14 дугаартай Үр ашиггүй зарцуулсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх тухай улсын байцаагчийн акт,

1.2.2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-15 дугаартай Үр ашиггүй зарцуулсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх тухай улсын байцаагчийн акт,

1.3.2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-17 дугаартай Магадлашгүй ажлын зардал төлүүлэх тухай улсын байцаагчийн актуудыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

Хоёр. Маргааны үйл баримт, процессын тухайд:

2.1.Нэхэмжлэгч Л.******* нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар 2013 онд томилогдон ажиллаж байгаад 2021 оны 08 дугаар сарын 10 өдөр албан тушаалаасаа чөлөөлөгджээ.

2.2.Гэтэл түүнийг ажлаас халагдсан тушаалтайгаа маргаж байх хугацаанд Нийслэлийн Засаг дарга 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр Дотоод аудит, хяналт шалгалтын удирдамж[2] гарган Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2020-2021 оны үйл ажиллагаа нь төсөв, санхүү, өмч хөрөнгөтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан заавар, журамтай хэр нийцэж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх... хяналт шалгалтыг хийлгэхээр ,, , нарыг томилжээ.

2.3. ,, , нар удирдамжид заасан хугацаанд хяналт шалгалтыг явуулан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-14 дугаартай Үр ашиггүй зарцуулсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх тухай, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-15 дугаартай Үр ашиггүй зарцуулсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх тухай, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-16 дугаартай Үр ашиггүй зарцуулсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх тухай, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-17 дугаартай Магадлашгүй ажлын зардал төлүүлэх тухай төлбөрийн актуудыг гаргажээ.

2.4.Эдгээр актуудыг иргэн Л.*******, нараас эс зөвшөөрч гомдол[3] гарган хянуулахаар Монгол Улсын Сангийн сайдад ханджээ.

2.5.Монгол Улсын Сангийн сайд, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч Б.Жавхлан хувьд гомдлыг хүлээн авч хянаад 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/5147 дугаар албан бичгээр ...гомдол гаргасан иргэд ариутгах бодис худалдан авсантай холбоотой анхан шатны баримт, Эрүүл мэндийн төвийн нярваас ариутгалын бараа материал хүлээн авсан орлогын баримтыг хавсарган ирүүлсэн байх тул бөгөөд Улсын байцаагчид төлбөрийн актыг тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус зөрчиж бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн хийгээгүй байх тул мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалтыг үндэслэн... 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-16 дугаартай Үр ашиггүй зарцуулсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх тухай актыг хүчингүй болгож, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-14, 38/06-15, 38/06-17 дугаар актуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохоо мэдэгджээ.

2.6. Дээрх албан бичгийг гомдол гаргагч Л.*******, нар хүлээн авсан боловч зөвхөн иргэн Л.******* 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-14, 38/06-15, 38/06-17 дугаар актуудыг хүчингүй болгуулахаар шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан.[4]

2.7. Шүүх түүнийг нэхэмжлэлийг хүлээн авч, хуульд заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэн захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөнийг тогтоож[5], улмаар урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор болсон ч намайг буцаан ажилд томилоогүй.

...намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн тушаал шүүхээр хүчингүй болох үед намайг буцаан ажилд оруулаагүй хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс Нийслэлийн дотоод аудитын албаны нэр бүхий байцаагч нар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд дотоод аудит, хяналт шалгалт хийсэн болж таарсан.

Ингээд 2022 оны 05 дугаар сарын 26-нд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан актуудыг гаргажээ.

Маргаан бүхий актууд нь шууд байдлаар нэхэмжлэгч над руу чиглэсэн, миний эрх ашгийг хөндсөн байгаа тул уг актыг гаргахын өмнө надад бүр зайлшгүй мэдэгдэх учиртай.

Бодит нөхцөл байдал дээр дотоод аудит, хяналт шалгалт болох үед Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан албан тушаалтан ямар баримт материал гаргаж өгсөн, өгч болох байсан баримтуудыг гаргаж өгөөгүй нь ч тодорхой биш.

Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолын хавсралтаар баталсан дотоод аудитын дүрэм-ийн 6 дугаар зүйлийн 6.3.3-д дотоод аудитор буюу санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн үүргийг тогтоохдоо хяналт шалгалтын тэмдэглэл, акт, албан шаардлагыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах гэж заасан нь ч байна.

...маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 25, 26, 27 дугаар зүйлд заасан шаардлагыг огтоос биелүүлээгүй тул хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нараас асуусан болон бусад нотлох баримтуудаар Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагын дагуу нэхэмжлэгчид энэ аудитын талаар мэдэгдээгүй нь нотлогдсон, ...энэ байдал нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим, 5 дугаар зүйлийн 9.1, 9.2, 9.3, 10 дахь хэсэгт заасан мэдэгдэх, оролцуулах, тэмдэглэл үйлдэж өөрийнх нь тайлбарыг авах, гарын үсгээр баталгаажуулах, хэрвээ гарын үсэг зурахаас татгалзсан бол гарын үсэг зурахаас татгалзсан шалтгааныг нь ч бичнэ гэж байгаа.

...Нэхэмжлэгчийн хувьд хууль зүйн үндэслэлээ сонсох ажиллагаа хийгдээгүй, тэмдэглэл байхгүй, тэмдэглэл зайлшгүй байх ёстой, мөн зөрчил нь журмаараа сануулга өгөх хэмжээний зөрчил байхад төлбөрийн акт тавьсан гэдэг үндэслэлийг тавьж маргаж байгаа юм. Шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр заавал сунжруулах хүсэл сонирхол алга. Хүчингүй болгохоос гадна шүүх өөрийн шинжлэн судлах хүрээ хязгаараас хэтэрсэн зарим асуудлууд байгаа гэж үзэж байгаа. Юу гэхээр Төрийн аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар бас нэг аудитын дүгнэлт гаргасан ийм зөрүүтэй асуудал байгаад байдаг. Тэгэхээр энэ асуудлыг захиргааны байгууллага, албан тушаалтан өөрөө дахин шинжлэн судлаад дахин акт гаргах боломж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ хэрэг дээр заавал маргахдаа гол нь биш, зөв зүйтэй талаас нь шийдвэрлэх боломж байгаа юм уу гэж харж байна...гэв.

3.3.Хариуцагч ,, , шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2020, 2021 оны үйл ажиллагаанд хийгдсэн төлөвлөгөөт шалгалтаар санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой 1,134,552,6 мянган төгрөгийн алдаа, зөрчил, дутагдал илэрснээс 125,795,7 мянган төгрөгтийн төлбөрийн акт тогтоож, 1,008, 756,9 мянган төгрөгийн зөрчлийг цаашид гаргахгүй байх зөвлөмжийг өгсөн байна. Аудитад хамрагдах хугацааны алдаа, зөрчил, дутагдал ашиглан гарах хугацаанд нэгдүгээр гарын үсгийг дарга Л.*******, хоёрдугаар гарын үсгийг ахлах нягтлан бодогч нар зурж хөрөнгө мөнгийг захиран зарцуулж байсан байна.

Иймд тухайн үед Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Л.*******, ахлах нягтлан бодогч нараар 125,795,7 мянган төгрөгийг төлүүлж төсвийн орлогод төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Шалгалт хийгдэж байсан хугацаанд иргэн Л.*******, нараас тайлбар тодруулга авах, сонсох ажиллагаа явуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эрх бүхий албан тушаалтнуудаар удаа дараалан дуудуулсан боловч хуулийг дээдэлж, хариуцлага хүлээж, хувь хүний соёл, зан суртахуун гаргаж ирээгүй болно.

... Хоёр актыг бол буруугаа хүлээн зөвшөөрөөд барагдуулсан гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч тал маань гурван актыг хүчингүй болгуулах талаар яриад байна. Хоёр акт биелэгдсэн учраас нэг акт буюу 38/06-17 дугаартай акт дээр төвлөрч ярьж байгаа гэж ойлгож байна. Хоёрдугаарт, Төрийн аудитын тухай хууль, ерөнхий аудиторын тушаал, шийдвэр, мөрддөг дүрэм, журам бол манайд хамаардаггүй юм. Тусдаа байдаг, тэрийг сайн судлаарай. Шүүхэд ирсэн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх байх. Тэмдэглэл үйлдэх гэдэг нь бид нарын хувьд тайлан бичих гэж байгаа юм. Мэдэгдээгүй гэдэг тал дээр хэлэхэд манайх бол хязгаарлагдмал хариуцлагатай. Тухайн байгууллагын албан хаагчтай харилцана уу гэхээс биш, тэр байгууллагад хамааралгүй болсон этгээдийг дуудаж ирүүлж, асуух шаардлагагүй. Тухайн байгууллагын албан хаагчаар л дамжуулж харилцана. Гуравдугаарт, актыг танилцуулаагүй гэдэг дээр хэлэхэд бид нар бол Засаг даргын хугацаатай үүрэг даалгавартай, тухайн хугацаанд актыг баталгаажуулаад, тухайн байгууллагад нь хариуцуулаад, буруутай этгээдээр төлүүлэх гээд Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг барьдаг юм... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв. Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.1. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-14 дугаартай Үр ашиггүй зарцуулсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх тухай улсын байцаагчийн актын тухайд:

4.2.Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.*******, ахлах нягтлан бодогч нарыг 2020 онд 29.744.500 төгрөг, 2021 онд 27.832.000 төгрөг нийт 57.576.500 төгрөгийг Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны тараах материал хийлгэхээр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан мөнгөн төлбөрийг шилжүүлсэн боловч бараа материалыг хүлээн авсан болон зарцуулсан нь баримтаар нотлогдохгүй байна... гээд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 65 дугаар зүйлийн 65.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэж заасныг үндэслэн 57.576,500 төгрөгийг Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Л.*******, ахлах нягтлан бодогч нараар төлүүлж төсвийн орлогод төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ[6].

4.3.Шүүхээс хариуцагч , нарын шалгалтын материалд авагдсан баримтуудын үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэхийн тулд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарт дурдсан ...өгч болох байсан баримтуудыг гаргаж өгөөгүй,...сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй... гэх асуудлыг нягтлан шалгахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг шүүх хуралдаанд гэрчээр дуудан оролцуулж тайлбар мэдүүлэг авсан. Гэрч Т. ...ийн анкет дээр байгаа утас руу нь залгасан. ******* гэдэг хүнтэй бол ерөөсөө холбогдоогүй..., утас нь холбогдох боломжгүй байсан...[7], гэрч ...нярав хийж байсан, ...анхан шатны баримт дээр шалгалт хийж байхад намайг дуудаж, тараах материалын шилжсэн дүн чамаар дамжсан уу, үгүй юу гэж асууж байсан. Надаар тэр нь дамжаагүй юм чинь би дамжаагүй гэж хэлсэн, ...тараах материал надаар ерөөсөө дамжиж байгаагүй, ...хүлээж аваад акт үйлдсэн ч юм уу, баримтаар агуулахад хадгалж байсан зүйлгүй байхгүй...[8], гэрч С.******* ...хоёр аудитор ахлах нягтлан бодогч болон дарга хоёрыг дууд гэж хэлсэн. Ахлах нягтлан бодогч руу утасны дугаараар нь залгахад таслаад, ерөөсөө утсаа авахгүй байсан. Хүний нөөцийн дарга , нарийн бичгийн дарга хоёрыг та хоёр өөрсдөө албан ёсоор дууд, миний дуудлагыг таслаад байна гэж тэр хоёрт хүнд би дамжуулж хэлсэн..., бараа материал орлогодож авсан анхан шатны баримт бол надад байх ёстой. Гэтэл наад зардал чинь болохоор зөвхөн ерөнхий нягтлангаар дамждаг зардал байгаа..., хийсэн гэрээнүүдийг би бол мэдэхгүй,...Энэ бараа материалыг хүлээж авч, тооцоо нийлж бүртгэж авсан тийм тохиолдол байхгүй...,[9] гэрч ...акт тавьчихлаа гэж ******* даргад мэдэгдсэн. утсаа аваагүй юм, ...албаны утсаар мэдэгдсэн..., ийм ийм байна гээд хэлсэн чинь аан за ойлголоо гээд утсаа тасалсан юм. ерөнхий нягтлан бодогч руу аль аль утаснаас залгасан, утсаа аваагүй юм...,[10] гэрч *******-ийн гүйцэтгэх захирал ...хэдий гадаад худалдаа, аялал жуулчлалын компани гэж байгаа ч гэсэн ямар ч компани өөрийн боломжийн үйл ажиллагааг хийдэг, ... Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд 2020 он ч биш, бараг 2019 онд нар сурталчилгааны материал өгч байсан, ... Хүргэлтийн хувьд заримдаа би өөрөө ч хүргэнэ, хүнээр ч хүргүүлнэ, хүргэлтийн газруудаар ч хүргүүлнэ. Гэхдээ зарлагын баримт бичээд л явуулна. Түүнээс биш бид нар зураг хөрөг авах юм уу ямар нэгэн байдлаар баримт үйлддэггүй. Харин нөгөө байгууллагын санхүүгийн баримтад байдаг юм уу, мэдэхгүй байна, ...энэ бараа бүтээгдэхүүнийг хэн гэдэг хүнд яаж тоо ширхгээр нь хүлээлгэж өгсөн...бид нар тэрийг мэдэхгүй байна...,[11] гэрч ...2020, 2021 онуудад би шинжилгээний цаг, дархлаажуулалтын цэгүүдийг ахлаад дандаа гадуур ажилладаг байсан. Тэр үед иргэдэд зориулсан сурталчилгааны материал ч юм уу, тухайн цэг дээр хэрэглэх материалууд их ирдэг байсан. Тэрийг нь иргэдэд тараагаад ашигладаг байснаас биш, яг өөрөө гардан гэрээ байгуулж хүлээж аваагүй. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр бичгээр өгсөн тайлбараа дэмжиж байна, миний гарын үсэг биш байна билээ. Би энэ ажлыг авч хариуцаж хийгээгүй, би дандаа гадуур ажилладаг байсан...,[12] гэрч ...Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийг мэдэхгүй, би өөрөө гэрээ байгуулаагүй. Миний гарын үсэг биш байсан. Би бичгээр тайлбар бичиж өгсөн байгаа. Брошур буюу тараах материал ирж байсан. Гэхдээ тэр нийслэлийн Эрүүл мэндийн газраас юм уу хаанаас ирснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан оруулж ирээд тарааж өгөөрэй л гээд өгдөг байсан, ... Тухайн үед ирсэн брошуруудыг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тарааж өгөөд, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр гарын үсэг зуруулдаг байсан,... нийслэлийн Эрүүл мэндийн газраас тухайн үед ковидтой холбоотойгоор гарсан гарын авлагыг телеграмм чатаар дүүргүүддээ ирж аваарай гээд зарлачихдаг. Тэгж хэлэхээр нь очоод авдаг байсан.Түүнээс биш танай байгууллага урьдчилан сэргийлэх байдлаар брошур, гарын авлага хийсэн бол тэрийг мэдэхгүй байна. Би өөрөө гэрээ байгуулж хийлгээгүй...[13], -ийн захирал ...Манайх эрүүл мэндийн байгууллагад А даавуу, шалны алчуур, хулдаас, ажлын бээлий гэх зэрэг бараа материал нийлүүлдэг, ... ******* гэдэг хүнтэй гэрээ хийсэн, ...Ариутгалын бодис нийлүүлсэн...,[14] гэрч ...Анхан шатны баримт наашаа явуулсан байгаа. Энэ дээр тухайн үед надад хоёр аудиторт тайлбар өгөх боломж байхгүй байсан учраас материалын нягтлангаар ажиллаж байсан *******ыг нягтлантай холбогдоод тодруулаадхаач гэсэн чинь шалгалтын хугацаанд нягтлан ирээгүй. Тэгээд тайлбар, тодруулга байхгүйгээс үүдээд, нөгөө талаар манай байгууллагын агуулахад тараах материал нэг ширхэг ч орж ирээгүй. Үүнийг нярав ч хэлдэг, нягтлан ч бүртгэж аваагүй байдаг юм. Ганцхан тараах материалаар зогсохгүй, хүчингүй болсон акт дээр байдаг ариутгалын бодис ч гэсэн байдаггүй юм. Тухайн үед ажиллаагүй юм чинь би хүнийг эвгүй байдалд оруулчих вий, гүтгэж гүрийчих вий гэдэг өнцгөөс байгууллага дээрээ үүнийг магадлах, шалгах, нотлох гэж, үзэж болох зөндөө ажлуудыг хийсэн байгаа. *******-аас хэвлэх үйлдвэрийн чиглэлтэй, тусгай зөвшөөрөлтэй ч байдаг юм уу, эрх бүхий компани байж болно, гэтэл эндээс найман нэрийн дэлгүүр шиг л зүйл авдаг юм. Би бас гайхаад байдаг юм. Яагаад ийм юм бол гээд гайхдаг юм. Нэг удаагийн гэрээ нь 10 сая төгрөгөөс дандаа дотогш, 9,900,000 төгрөг, эсвэл 9,800,000 төгрөг. Тэгээд гүйлгээг нь гаргахдаа дөрвөн сая хэдэн зуу гээд хоёр хуваагаад гаргачихсан. Яавч л хүний анхаарлыг татахуйц байсан. Үүнтэй холбоотой мэдээллийг нь байгууллага дээрээсээ олж авах гэж үзэж, ер нь бол тараах материал нэг ч ирээгүй гэдгийг олж мэдсэн. Тэгээд мөн гэрээ байдаг, гэрээн дээр гарын үсэг зураагүй гэдгийг зарим нэг гэрчүүд хэлсэн байдаг...[15], гэрч ...Актыг гарсан хойно мэдсэн. Шалгалтын явцад бол намайг ерөөсөө дуудаагүй. Сонсох ажиллагаа хийгээгүй. Шалгалт орсон процессыг бол би мэдсэн. Гэхдээ тухайн үед ажиллаж байсан нярав, нягтлангууд шалгалтын явцыг ингэж байна, тэгж байна гэдэг талаар надад мэдээлээгүй. Сүүлд эрүүл мэндийн төвийн хуулийн зөвлөх над руу утасдаад, танд ийм акт тавигдсан байна гэхээр нь мэдсэн... Бүртгэл талаас нь харах юм бол бараа материалын тайлангаар ороогүй. Өөрөөр хэлбэл, бараа материалын тайланд тайлагнах хичээл, үйлдвэрлэл, дадлага гэсэн зардал байгаа. Яг бараа материал чиглэлээр аваагүй юм чинь биетэй, зардал нь өөрөө тийм байсан болохоор шууд зардал руу нь биччихсэн. Бүртгэл талаасаа тийм юм явж байгаа...Тэр нөхцөл байдалд хүлээж аваад, тоолоод суудаг нөхцөл байдал хүнд байсан... Гэрээг санхүүгээс загварыг нь гаргаад өгч байгаа. Байгууллагын дарга баталж байгаа, хойно нь гэрээ хийж байгаа хүн байгаа. Зарим нэг гэрээний тухайд тухайн хүн эзгүй байгаа үед гарын үсэг олон зурах тохиолдол гардаг...[16] гэж тус тус мэдүүлсэн.

4.4. Хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй талаар удаа дараа тайлбарлан, холбогдох баримтыг гаргаж өгөх, эсхүл нэрлэн заах боломжийг олгосон хэдий ч нэхэмжлэгч Л.******* болон түүний өмгөөлөгчөөс маргаан бүхий актыг үндэслэлийг няцаах нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

4.5. Шүүх маргааны үйл баримтыг сэргээн тогтоох замаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт цуглуулах, 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг шүүх хуралдаанд гэрчээр дуудан оролцуулж, тайлбар мэдүүлэг авсан боловч маргаан бүхий 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-14 дугаар актын үндэслэлд дурдагдсан Ковид-19 халдвараас сэргийлэх, тараах материал буюу сургалт сурталчилгааны 57.576.500 төгрөгийн бараа материалыг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаарх эргэлзээгүйгээр үнэлэх нотолгооны ач холбогдол бүхий баримт олдоогүй.

4.6. Хэдийгээр хариуцагч нараас Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах асуудлаар 25.1.1-д ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.2-т оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах-аар оролдсон, өөрөөс шалтгаалах бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгч Л.******* болон түүний өмгөөлөгч нарын тайлбараар маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй юм.

4.7. Иймд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна үүргээ биелүүлээгүй, 13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгч Л.*******г төсвийн шууд захирагч болохын хувьд мөн хуулийн Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг баримтлаагүй, 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах заасныг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-14 дугаартай Үр ашиггүй зарцуулсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх тухай акт гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон гэж дүгнэн шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

Тав: 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-15 дугаартай Үр ашиггүй зарцуулсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх тухай, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-17 дугаартай Магадлашгүй ажлын зардал төлүүлэх тухай улсын байцаагчийн актуудын тухайд:

5.1.Хариуцагч нараас ...Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.*******, ахлах нягтлан бодогч нар нь Т******* ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №10-39 тоот гэрээгээр 1-4 давхрын шатны засварын ажлыг 9,900,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Тус ажлын санхүүжилтийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №808 дугаар төлбөрийн хүсэлтээр шилжүүлсэн боловч тухай ажил огт хийгдээгүй болохыг тогтоож, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-15 дугаартай Үр ашиггүй зарцуулсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх тухай актаар уг мөнгийг дээрх албан тушаалтнаас төлүүлж, төсвийн орлогод төвлүүлэхээр, харин 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-17 дугаартай Магадлашгүй ажлын зардал төлүүлэх тухай актаар ...гэрээт ажлын төлбөрийг олгохдоо захиалагчийн хяналтын зардал, магадлашгүй ажлыг гүйцэтгэлийн актгүйгээр И******* ХХК-д 338,038 төгрөг, Г******* ХХК-д 343,266 төгрөг, Т******* ХХК-д 337,860 төгрөг нийт 1,019,164 төгрөгийн ...Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.*******, ахлах нягтлан бодогч нараар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

5.2.Гэвч дээрх актуудаар тогтоосон төлбөрийг төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 100******* дугаар дансны хуулга[17], энэ талаар шүүхийн хэлэлцүүлэг дээр гэрч ийн ... 38/06-14, 38/06-15 дугаар актад заасан төлбөрүүдийг би төлөөгүй. Тухайн үед ковидын нөхцөл байдал үүсээд, хил гааль хаагдсан байсан учраас барилгын материал орж ирээгүй, ажил гүйцэтгүүлэх гэж байсан компанийн ажил нь хойшлогдсон байж байгаад тэр компани төлсөн...,би тэр газар очиж уулзаж аваад, өгсөн. Яагаад гэхээр тэр газар дансыг нь мэдэхгүй байна, та өөрөө очоод төл гээд надаар дамжуулсан.... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

5.3.Үүнээс үзэхэд дээрх төлбөрийг хэн төлөхөөс үл шалтгаалан маргаан бүхий актуудаар тогтоогдсон зөрчлийг хүлээн зөвшөөрч, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 16.5.6-д дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэж заасны дагуу мөнгийг төсвийн орлогод төвлүүлсэн байна.

5.4.Улмаар дээр шалтгааны улмаас маргаан бүхий актын чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон эрх зүйн үйлчлэл хэрэгжээд дууссан, нэгэнт нэхэмжлэлийн зүйл болох захиргааны актууд нь хэрэгжчихсэн тул тэдгээрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгох боломжгүй юм.

Зургаа: Бусад

6.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.*******, ахлах нягтлан бодогч нарын гомдол түүнд заасан үндэслэлээр Монгол Улсын Сангийн сайд маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэл, хариуцагчийн нарын шийдвэр гаргалттай холбогдох ажиллагааг хянах явцдаа Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв болон гомдол гаргагч нараас тайлбар авч, түүнтэй холбогдох баримтыг цуглуулах ажиллагааг хийсэн байна.

6.2.Гэвч Сангийн сайдаас нэхэмжлэгч Л.*******г гомдлын үндэслэлтэйгээ холбогдуулан хариуцагч байцаагч нарын хяналт шалгалтын хугацааг хэрэгжүүлэх боломжгүй байсан оролцоог ханган, зөрчлийн акттай холбогдох нотлох баримт гаргаж өгөх, нотолгооны эх сурвалжийг заах боломжийг олгосон ч тэрээр үүнийгээ хэрэгжүүлээгүй.

6.3.Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийн дагуу дахин шалгалт явуулах хэмжээний бүрэн ажиллагааг явуулсан хэдий ч маргаан бүхий актуудын үндэслэлд дурдсан зөрчлийг үгүйсгэн өөрчлөх нөхцөл тогтоогдоогүй.

6.4.Эцэст нь Үндэсний аудитын газрын Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 195 дугаар Аудитын санал дүгнэлт-ээр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт нийцүүлэн бүх материаллаг зүйлсийн хувьд үнэн зөв толилуулсан байна зөрчилгүй гэж дүгнэсэн хэдий ч уг дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий актуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж шүүх үзлээ.

6.5.Иймд дээрх үндэслэлүүдээр Л.*******гийн ,, , нарын гаргасан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-14 дугаартай Үр ашиггүй зарцуулсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх тухай, 38/06-15 дугаартай Үр ашиггүй зарцуулсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх тухай, 38/06-17 дугаартай Магадлашгүй ажлын зардал төлүүлэх тухай улсын байцаагчийн актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, 13.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******гийн ,, , нарын гаргасан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 38/06-14 дугаартай Үр ашиггүй зарцуулсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх тухай, 38/06-15 дугаартай Үр ашиггүй зарцуулсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх тухай, 38/06-17 дугаартай Магадлашгүй ажлын зардал төлүүлэх тухай улсын байцаагчийн актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР