| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/04862/И |
| Дугаар | 101/ШШ2023/04467 |
| Огноо | 2023-10-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2023/04467
2023 10 16 101/ШШ2023/04467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хххххххххххөөрийн байр, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨААТҮГ-ынБ-ын /РД: ххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххххххххаягт оршин суух, Ганхуягийн Од /РД: хххххххх/ холбогдох,
752,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Иргэний нисэхийн үндэсний төв ТӨААТҮГ-ынБ-лын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.О нь 2020-2022 онд Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын Хамтын ажиллагаа, хуулийн хэлтсийн дарга, Захиргаа, хууль, эрх зүйн хэлтсийн даргаар тус тус ажилласан.
Тэрээр ажиллаж байхдаа Buyant Ukhaa air show 2022 арга хэмжээний 1 ширхэг нь 9,000 төгрөгийн 60 ширхэг тасалбарын үнэ 540,000 төгрөг, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 сарын 30-ны өдрийн 01-05-075/06 тоот актаар 74,309 төгрөг, 2022 оны 06 сарын цалингийн зөрүү 138,591 төгрөг, нийт 752,900 төгрөгийн өр төлбөртэй байсан.
Г.О 2022 оны 06 сард цалингаа урьдчилаад бүтэн тооцуулж авсан байсан ба 2022 оны 06 сард чөлөөлөгдсөн тул цалингийн зөрүү 138,591 төгрөг болсон. Иймд Г.Огээс 752,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
НэхэмжлэгчБ нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, итгэмжлэл,
Нисэх загварын спортын тэмцээн, циркийн үзүүлэх тоглолтын тасалбар борлуулсан баримт, тасалбар борлуулалтын мэдээлэл, Г.Огээс авах авлагын дэлгэрэнгүй тайлан,
Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 сарын 30-ны өдрийн 01-05-075/06 тоот Нөхөн төлбөр, алданги олгуулах тухай акт, актын хавсралт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Г.О нэхэмжлэлийн хувийг 2023 оны 08 сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Иргэний нисэхийн үндэсний төв ТӨААТҮГ-ынБ нь хариуцагч Г.Од холбогдуулан 752,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Б нь 2020-2022 оны 06 сарын хооронд уг буудлын Хамтын ажиллагаа, хуулийн хэлтсийн дарга, Захиргаа, хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан гэх Г.Огээс Buyant Ukhaa air show 2022 арга хэмжээний 1 ширхэг нь 9,000 төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг тасалбарын үнэ 540,000 төгрөг,
Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 сарын 30-ны өдрийн 01-05-075/06 тоот актаар тогтоосон 74,309 төгрөг,
2022 оны 06 сарын цалингийн зөрүү 138,591 төгрөг, нийт 752,900 төгрөгийг нэхэмжилжээ.
Нисэх загварын спортын тэмцээн, циркийн үзүүлэх тоглолтын тасалбар борлуулалтын мэдээлэл гэсэн баримтын жагсаалтын 19-д тусгагдсанаар Г.О 200 ширхэг тасалбар хүлээн авч үүнийгээ баталгаажуулан гарын үсгээ зуржээ.
/ХХ-ийн 7-8 дугаар тал/
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 сарын 30-ны өдрийн 01-05-07-06 тоот Нөхөн төлбөр,алданги олгуулах тухай актаар:
Хавсралтад дурдсан ажилтан Н.Замбуулингийн 2021 оны 2 сарын үр дүнгийн нэмэгдлийн 5 хувь, 10 сарын 40 хувь, 12 сарын 20 хувь, нийт 996,770 төгрөг, 2021 оны 9 сарын урьдчилгаа цалинг 13 хоног хугацаа хэтрүүлсэн алданги 28,902 төгрөгийг,
Ажилтан Ч.Отгонжаргалын 2021 оны 1 сарын үр дүнгийн нэмэгдлийн 2 хувь, 2 сарын үр дүнгийн нэмэгдлийн 5 хувь, нийт 74,309 төгрөгийг 2022 оны 6 сарын 30-ны дотор нөхөн олгохыг дарга Л.Отгонжаргал, ерөнхий нягтлан бодогч Ц.Цацрал нарт хариуцуулсан байна.
/ХХ-ийн 10-12 дугаар тал/
Г.О 2022 оны 06 сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэх ба ийнхүү чөлөөлөгдөх үедБ холбогдох тооцоог хийхэд тэрээр дээр дурдсан арга хэмжээний хүлээн авсан 200 ширхэг тасалбарын 60 ширхэг тасалбартай холбоотой төлбөрийг хүлээлгэн өгөөгүй, мөн Г.О ажилтан Ч.Отгонжаргалын цалинг үндэслэлгүй хасч буцаан олгохоор болсон талаарх Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болсон тул 74,309 төгрөгийг, 2022 оны 06 сард хүлээн авсан цалингийн зөрүүд 138,591 төлөх, нийт 752,900 төгрөг төлөх тайланг тус буудлын нягтлан бодогч Ц.Энхжаргал тооцоолон гаргажээ.
/ХХ-ийн 9 дүгээр тал/
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан ба хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.
Иймд хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Огээс 752,900 төгрөг гаргуулан Иргэний нисэхийн үндэсний төв ТӨААТҮГ-ынБ-д олгох үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч 2023 оны 07 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагч Г.О хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 18570 дугаар шүүгчийн захирамжаар түүнийг албадан ирүүлэн 2023 оны 08 сарын 11-ний өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалыг танилцуулсан байна.
/ХХ-ийн 15-22 дугаар тал/
Хариуцагч Г.Од нэхэмжлэлийн хувийг 2023 оны 08 сарын 11-ний өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 15-22 дугаар тал/
Хариуцагч Г.О нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт ирүүлсэн тул түүний хүсэлтийг үндэслэн Иргэний нисэхийн үндэсний төв ТӨААТҮГ-ынБ-ын нэхэмжлэлтэй Г.Од холбогдох 752,900 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Огээс 752,900 төгрөг гаргуулан Иргэний нисэхийн үндэсний төв ТӨААТҮГ-ынБ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Иргэний нисэхийн үндэсний төв ТӨААТҮГ-ынБ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Огээс 22,619 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Иргэний нисэхийн үндэсний төв ТӨААТҮГ-ынБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН