Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 149/ШШ2023/00374

 

 

 

 

 

*******0******* оны 09 сарын *******6 өдөр

Дугаар 19/ШШ*******0*******/00*******

******* аймаг

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Хэрлэн, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сумын ******* дугаар баг, “ ” хотхоны - тоотод оршин суух Боржигон овогт /РД:МБ91110*******1, утас:998*******69/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймаг ******* сум, ******* дугаар баг ******* *******-*******-19******* тоотод оршин суух Бурхант овогт ******* *******  /РД:МЗ**************080*********************, утас:99*******611**************/-т холбогдох

“Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 00000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагч А.*******, иргэдийн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Б. миний бие *******0******* оны 06 сарын 0*******-ны өдөр ******* аймаг ******* сумын ******* дугаар багийн “ ” хотхоны гадаа “6************** СБА” Улсын дугаартай “Приус 0” маркийн машины урд салхины шил хагарсан байдалтай байсан. Цагдаад дуудлага өгч хариуцсан байцаагч Г. нь түргэн шуурхай ажиллаж /*******ын / хагалсан хүүхдүүдийг олж тогтоосон. Гэвч хагалсан хүүхдийн аав болох ******* ******* нь хохирол баригдуулахгүй байгаа бөгөөд хүүхдийн нас бага байгаа учир зөрчлийн хэрэг үүсэх боломжгүй буцаагдсан. Иймд “6************** СБА” Улсын дугаартай “Приус 0” маркийн машины урд салхины шил засуулах 00000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.

 

Нэхэмжлэгч Б. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:..Тэр өдөр би машинаа өдөр нэг цагт тавиад гэртээ ороод 1******* минут орчим болоод эргээд гарч ирсэн. “6************** СБА” Улсын дугаартай “Приус 0” маркийн машин тавьсан байсан. Тэгээд 1******* минут болоод гэрээсээ гарч ирээд машинаа асаагаад анх хөдлөхдөө би анзаараагүй юм. Машинаа асааж хөдлөөд яг ухар үед л шарх гээд шил дуугарах шиг болохоор нь хартал машины урд шил хагараад урд талд нь чулуу буучихсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байцаагч руу залгаж хэлсэн, цагдаагийн байцаагч хурдан хүрч ирсэн, 10 минутад. Тэгээд бид хоёр “Хараа” дэлгүүрийн камерыг шүүхээр болоод ойр хавьд нь байна уу гээд харахад тэдний камер хойшоо харчихсан байж тараад камерыг нь шүүхэд хүүхэд ямар ч байсан тэнд тоглож байгаад яг хагалсан бололтой бүгдээрээ цаашаа зугтааж байгаа бичлэг нь харагдсан. Ямар ямар хувцастай, ямар хүүхдүүд явж байгаа нь харагдсан. Бид хоёр хэсэг байж байгаад би ажилдаа яваад өгсөн. Ерөнхийдөө байцаагч би энүүгээр хайгаадахъя гээд тэгээд над руу залгаад хүүхдийг чинь олчихлоо гэсэн. Тэгээд бид хоёр хайгаад явж байхад ямартаа ч “ ” хотхоны аль байр билээ нэг айл руу ороход *******ынх биш байх шиг байсан. Ээжийнх нь байх шиг байсан. Тэднийд ороход ээж нь хөгшин настай хүн байсан. Тэгээд нөгөө хагалсан хүүхэд маань байж байсан. Тэгээд эмээгээс нь асуухад эмээ нь манай хүүхэд хагалсан гэж хүүхэд ч өөрөө зөвшөөрсөн. Эмээ нь ч өөрөө хэлсэн. Тэгээд эргээд ямартаа ч аав дээр нь очих ёстой юм байна гээд аав дээр нь очиход А.******* ах ерөнхийдөө зөвшөөрөхгүй байна. Манай хүүхэд хагалаагүй. Би өөрөө хараагүй гэсэн тайлбар өгсөн юм... Иймд “6************** СБА” Улсын дугаартай “Приус 0” маркийн машины урд салхины шил засуулах 00000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.

 

Хариуцагч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Тухайн үед энэ хүн нь Ууганбаатар гэдэг цагдаатай над дээр ирээд хүүхэд чинь манай машины цонхыг хагалчихлаа гэхээр нь би за яаж байгаа юм бол очоод үзье гээд очоод үзсэн. Яг хаана байсан юм бэ гэхэд энэ модны доор байсан гэхэд нь чи яагаад машинаа хэргийн байранд нь байлгаж байхгүй яасан юм бэ гэхэд энэ чинь автын осол биш юм чинь гэхээр нь хэргийн газрын байранд нь байлгаж байсан бол би үнэн хэлж байна гэж ойлгоно шүү дээ гэж хэлсэн. Тэгээд хаана байна машин чинь гэхэд саяны хэлдгээр арваад метрийн зайд машины зогсоолын тэнд тавьсан байсан. Хаана хагалсан юм бэ гэхэд дээрээс яг урдаас нь шидээгүй, хэрвээ шидсэн бол урдаас нь шидсэн биш, дээрээс унасан цохилт байна лээ. Гэхдээ тэр нь урьд байсан юм уу, сая шинэ гарсан эсэхийг мэдэхгүй байна. Ямартаа ч зүгээр цацраад яачихсан байсан. Би болохоор чамайг тэнд чинь олон хүүхэд тоглоно шүү дээ мэдээж. Тэр олон хүүхдийн тоглож байсан зүгээр нэг Золбоо гэдэг хүүхдийн үг ярианаас ингээд байхаар зөвшөөрөхгүй байна. Би хүүгээсээ чи чулуу шидсэн үү гэхэд үгүй, тэр хавьцаа тоглож байсан гэсэн. Чи машин луу чулуу шидсэн үү гэхэд үгүй гэж байгаа юм. Хамгийн гол нь чи машины яг байлгаж байсан бол камерын бичлэгт яг тэр хүүхдүүд тоглоод гараараа даллаж байгаа ядаж бичлэгт харагдана даа. Байцаагч нь надад бичлэгийг хальт харуулсан. Хойшоо хараад явж байгаа дугуйтай гурван хүүхдэд цаашаагаа гүйж байгаа ч биш зүгээр явж байсан. Манай хүүхэд мөн юм болов уу биш болов уу гэж бодож байгаа юм. Үнэхээр камер байсан бол царай нь танигдахгүй гэхэд гараар даллаад шидэж байгаа дүр зураг баймаар юм...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь А.*******т холбогдуулан “Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 00 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.. дэх хэсэгт зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг шаардсан шаардлага ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1, 0.*******, дүгээр зүйлийн .1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар *******ын Билгүтэй нь *******0******* оны 06 дугаар сарын 0*******-ны өдөр модон дээрх шувууны үүр лүү чулуу шидэж тоглож байгаад ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг “-” хотхоны гадаа “6************** СБА” Улсын дугаартай “Тоёота Приус-0” загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хаглаж, Б.д 00000 төгрөгийн хохирол учруулсан зөрчилд холбогдсон бөгөөд Б. нь Цагдаагийн хэлтэст гомдол гаргасныг ******* аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ууганбаатарын *******0******* оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйл “Зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдол” 1 дэх хэсэг “Дараах тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй”, 1.6-д  “Зөрчлийн тухай хуулийн .******* дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад зөрчил үйлдсэн этгээд нь арван зургаан насанд хүрээгүй бол” гэж тус тус зааснаар зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрээгүй байсан учраас Б.гийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. /хавтас хэргийн дүгээр хуудас/. З.Билгүтэйн энэхүү буруутай үйлдлийн улмаас Б.гийн эзэмшлийн “6************** СБА” Улсын дугаартай “Тоёота Приус-0” загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарч Б.д 00000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ууганбаатарын *******0******* оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолын хуулбар /хх-н дүгээр хуудас/, “Насанд хүрээгүй холбогдогчоос мэдүүлэг авсан тухай “ Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар /хх-н ******* дугаар хуудас/, “Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай “ Эрх бүхий албан тушаалтны тогтоолын хуулбар /хх-н 6,******* дугаар хуудас/, *******0******* оны 06 дугаар сарын 09-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны насанд хүрээгүй гэрч З.Золбоогоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд “...тэгээд Билгүтэйтэй хамт тоглох гээд явж байтал модны доор очоод Билгүтэй намайг “тэр үүрийг онож чадах уу” гэж асуусан. Би “чадахгүй” гэж хэлсэн. Тэгсэн Анар Билгүтэйд чулуу авч өгөхөд Билгүтэй шувууны үүр лүү шидэхэд чулуу нь хүрэхгүй цаана нь байсан хар машин, саарал машин хоёрын саарал машины цонхон дээр унасан, бид дөрөв айгаад цаашаа гүйсэн, би дугуйгаа унаад явсан. Тэгээд маргааш нь байрны гадаа Билгүтэйн аав болон Билгүтэй дугуй барьчихсан зогсож байсан. Ээж нь дээр цонхоороо шагайсан ярьж байсан. Тэгтэл Билгүтэйн аав нь намайг дуудаад “чи манай хүү ийн найз байж худлаа яриад найзыгаа өмөөрөхгүй яасан юм” гэсэн тэгэхээр нь би юм дугараагүй тэгсэн ээж аав нь “ахиж манай хүүхэдтэй битгий нийлээрэй” гэсэн. Ээж нь намайг “манайд ороод ир” гэж байсан. Эмээ намайг “хурдан орж ир” гэсэн болохоор би яараад ороогүй. Тэр чулууг Билгүтэй шидсэн...” гэх мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-н 8 дугаар хуудас/, Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-н 10 дугаар хуудас, “Ашид Билгүүн” ХХК-н хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-1******* дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ууганбаатарын *******0******* оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийн “Насанд хүрээгүй холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр З.Билгүтэй нь *******01 оны 09 дугаар сарын 11-ны өдөр төрсөн, тухайн үйл явдал болох өдөр буюу *******0******* оны 06 дугаар сарын 0*******-ны өдөр тэрээр 09 настай байсан байна /хх-н ******* дугаар хуудас/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар “эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх эрхтэй” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас үзвэл  хариуцагч А.******* нь З.Билгүтэйн эцэг мөн бөгөөд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хүүгийн ашиг сонирхлыг төлөөлж байна /ХХ-н -6 дугаар хуудас/.

Иргэний хуулийн 9******* дугаар зүйлийн 9*******.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, Иргэний хуулийн *******10 дугаар зүйл “Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах”, *******10.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан мөн Иргэний хуулийн *******0 дугаар зүйл “*******-1 хүртэлх насны, насанд хүрээгүй болон эрх зүйн чадамжгүй иргэн гэм хор учруулсны хариуцлага”, *******0.1-д “*******-1 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана” гэж зааснаар гэм хор учруулснаас улбаалан хохирсон этгээд өөрт учирсан хохирлоо арилгахад зайлшгүй гарах зардлыг хариуцагчаас гаргуулах эрхтэй, энэ нь холбогдох баримтаар нотлогдсон байх шаардлагтай бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Б.д “Ашид Билгүүн” ХХК-н “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ”-ний тайлангаар 00 000 төгрөгийн хохирол учирсан байна /хх-н 10-1******* дугаар хуудас/.

            Мөн Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******-д “насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заажээ.

            З.Билгүтэйн эцэг ******* ******* болох нь зохигчийн тайлбар болон дээр дурдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний эцэг А.******* хүү З.Билгүтэйн бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцан арилгах үүрэг хүлээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Иргэний хуулийн 9******* дугаар зүйлийн 9*******.*******-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” мөн Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.-т “эцэг, эх, асран хамгаалагч нь хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотолж чадвал тэдгээрийг гэм хор арилгах үүргээс чөлөөлж болно” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 9******* дугаар зүйлийн 9*******.*******-т хуульд зааснаас бусад тохиолдолд чөлөөлж болох тухай заалтын хүрээнд гэм хор учруулагчийн эцэг нь хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөж болох зохицуулалттай боловч тэрээр хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх, хүү З.Билгүтэйн буруугаас болоогүй гэдгээ нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх юм. Гэтэл хариуцагч А.Золбар нь хүү З. ийнхүү бусдын эд хөрөнгөд гэм хор учруулах үйлдэл хийхэд зохих ёсны хяналт тавьсан эсэх нь нотлогдохгүй байна.

            Иргэний хуулийн 9******* дугаар зүйлийн 9*******.*******, *******0 дугаар зүйлийн *******0.-т заасан гэм буруугүй, хяналт тавих үүргээ биелүүлсэн гэдгийг нотлох нь гэм хор учруулагч этгээд болон түүний хууль ёсны төлөөлөгчийн үүрэг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, ************** дугаар зүйлийн **************.*******.*******, 8 дугаар зүйлийн 8.1, мөн 6******* дугаар зүйлийн 6*******.1.1, 10******* дугаар зүйлийн 10*******.-т тус тус зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж нотлох үүрэгтэй боловч хариуцагч А.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ болон хүүхдэд зохих ёсны хяналт тавьсан эсэхээ баримтаар нотлохгүй байна.

Иймд дээр дурдсанаас тус тус дүгнэвэл Б.д учруулсан З.Билгүтэйн гэм хорын хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг А.******* хариуцан арилгах үүрэг хүлээх тул хариуцагч А.*******аас 00000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нямлхагвын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******6*******0 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас 1*******6*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.*******.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9******* дугаар зүйлийн 9*******.1 дэх хэсэг, *******0 дугаар зүйлийн *******0.1 дахь хэсэг, *******10 дугаар зүйлийн *******10.1 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.*******аас “Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 00 000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.д олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нямлхагвын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******6*******0 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас 1*******6*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Б.д олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119. дэх зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ

                                  

          ШҮҮГЧИД                            Б.ХЭРЛЭН

 

                                                                                                              Б.ЭРДЭНЭМӨНХ.