Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/01

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр хөтлүүлэн,

Улсын яллагч Н.Баасанжав,

Шүүгдэгч З.Б өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,

Шүүгдэгч Д.Л өмгөөлөгч Б.Алтангэрэл,

Шүүгдэгч Ё.М өмгөөлөгч Э.Гомбодорж,

Шинжээч Ц.Т /цахимаар/,

Гэрч Д.Ч,

Шүүгдэгч З.Б, Д.Л, Ё.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** дугаартай 4 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ******** оршин суудаг, урьд ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ************ регистрийн дугаартай, О овогт З.Б,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ************* оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ************* регистрийн дугаартай, Б овогт Д.Л,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ******** оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, *********** регистрийн дугаартай, Б овогт Ё.М.

Шүүгдэгч З.Б, Д.Л нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд **********  багийн нутаг ********** гэх газраас ********** тооны  адуу буюу олон тооны малыг хулгайлж хохирогч Б.Б 1,200,000 төгрөг, хохирогч П.П 17,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч З.Б нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өөр ************* суманд иргэн Ё.М гарал үүслийн гэрчилгээгүйгээр ***** метр куб хэмжээтэй хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн хуурай хуш модыг 400,000 төгрөгөөр худалдан авч, ***** улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр ************* сумын нутаг дэвсгэрээс ***** тээвэрлэсэн,

Шүүгдэгч Ё.М нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ************* сумын 2 дугаар багийн нутаг “*****” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр ***** метр куб хэмжээтэй босоо хуурай хуш мод ойд бэлтгэж, улмаар мөн өдөр тухайн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр ***** иргэн З.Бд 400,000 төгрөгөөр худалдаж байгаль экологид 452,636.29 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.       

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

-Гэрч Д.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр үед би отор, нүүдэл хийгээд л явж байсан юм. Хэрэгт оролцож барьсан зүйл байхгүй. Өөр мэдэх юм байхгүй. Бүх юмаараа хохироод л явж байна ...” гэв.

Шинжээч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2025 оны 04 дүгээр  сарын 21-ний өдөр Завхан аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас шинжээч томилох тухай тогтоолыг Улаанбаатар хотод манай байгууллагын төв оффис дээр ирүүлсэн. Тогтоолоор 2004 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд импортлогдож орж ирсэн цэнхэр өнгөтэй KIA BONGO-3 маркийн Euro-5 ангиллын хөдөлгүүртэй, ердийн тэвштэй автомашины зах зээлийн үнэлгээг 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тогтоож ирүүлэхээр даалгасан. Тус тээврийн хэрэгслийн улсын дугаар нь ***** гэсэн байсан. Ингээд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Тосонцэнгэл сумын журмын хашаанд очиж тус автомашинд манай компани үзлэг хийсэн. Үзлэгт машины эзэн нь Хөвсгөл аймагт байгаа тул үзүүлэхээр ирээгүй гээд журмын хашааг хариуцаж байсан хүн нь үзлэгт байлцан хийлгүүлсэн байна. Бид гадна байдлаас үзлэгийг нэг бүрчлэн хийж, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн систем болох Autobox.mn дээрээс мэдээллүүдийг тулган шалгасны үндсэн дээр зах зээлийн үнэлгээг хийж мөрдөгчид даалгасан хугацаанд хүргүүлэн өгч ажилласан. Тус үнэлгээгээр тухайн тээврийн хэрэгсэл нь 9,937,500 төгрөгөөр үнэлэгдсэн байна...” гэв

-Шүүгдэгч З.Б, Д.Л, Ё.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй болно.

 -Улсын яллагч Н.Баасанжав нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Баасанжав би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч З.Б, Д.Л, Ё.М нарт холбогдох эрүүгийн ********* дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч З.Б, Д.Л нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд *************** нутаг ********** гэх газраас хохирогч Б.Бын эзэмшлийн 1, П.Пын эзэмшлийн ***** тооны  адууг хулгайлж хохирогч Б.Бт 1,200,000 төгрөг, хохирогч П.Под 17,000,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч З.Б нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ************* суманд иргэн Ё.М гарал үүслийн гэрчилгээгүйгээр ***** метр куб хэмжээтэй хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн хуурай хуш модыг 400,000 төгрөгөөр худалдан авч, ***** улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр ************* сумын нутаг дэвсгэрээс ***** тээвэрлэсэн, шүүгдэгч Ё.М нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ************* сумын 2 дугаар багийн нутаг “*****” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр ***** метр куб хэмжээтэй босоо хуурай хуш мод ойд бэлтгэж, улмаар мөн өдөр тухайн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр ***** иргэн З.Бд 400,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэмт хэргийн үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгч З.Б, Д.Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар, шүүгдэгч Ё.М зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, худалдан борлуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч З.Б зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн модыг худалдан авсан, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч З.Б, Д.Л нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Б 1,200,000 төгрөг, П.П 17,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Б.Б учирсан 1,200,000 төгрөгийн хохирол буюу 1 тооны морийг буцаан өгсөн. П.П учирсан хохирлоос 17 тооны адууг буцаан өгсөн. Үлдэгдэл 3 тооны адуу мөн адуугаа эрж хайхад гарсан зардал 10,000,000 төгрөгийг нөхөн төлсөн. Өөр хавтаст хэрэгт авагдсан, баримтаар тогтоогдсон хохирол, төлбөр байхгүй байгаа учир шүүгдэгч З.Б, Д.Л нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Ё.М үйлдлийн улмаас ойн санд 452,636 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2-т зааснаар хохирлыг 3 дахин нэмэгдүүлж 1,357,908 төгрөгийг нөхөн төлсөн. Өөр баримтаар тогтоосон хохиролгүй учир шүүгдэгч Ё.М мөн бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. ...Шүүгдэгч З.Б шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ё.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар авч үзсэн. Харин хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэргийг нь харгалзан дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч З.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоног тутмыг хорих ялаар сольж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ё.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.Л 1 хоног, шүүгдэгч З.Б 13 хоног тус тус цагдан хоригдсон бөгөөд тус цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч З.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шүүгдэгч Ё.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч З.Б, Д.Л, Ё.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ё.М эзэмшлийн 50,000 төгрөгийн үнэлгээтэй хөрөөг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох  2.5 метрийн урттай 17 ширхэг хуш модыг тус тус улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эмээлийг буцаан авах эзэмшигч байхгүй учир устгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УАЗ маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөгийг шүүгдэгч Ё.М гаргуулж, Bongo-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 9,937,500 төгрөгийг шүүгдэгч З.Б гаргуулж тус тус улсын орлого болгуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй.” гэв.

-Шүүгдэгч З.Б өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.Б нь шүүгдэгч Д.Л бүлэглэн бусдын олон тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд өгч байгаа мэдүүлгээрээ тухайн үйлдэл оролцооныхоо талаар тогтвортой мэдүүлсээр ирсэн. Хуралдаанд ч мэдүүлж байгаа. Ер нь гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцооныхоо талаар маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдэл оролцоогоороо хоорондоо тохиролцож хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Шүүгдэгч З.Б тухайд мөн гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бус мод худалдан авч тээвэрлэсэн үйлдэл байгаа. Энэ гэмт үйлдэлдээ мөн маргахгүй байгаа. Тухайн модны экологи, эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон хохирлыг шүүгдэгч Мөнх-Эрдэнийн зүгээс төлсөн. Шүүгдэгч З.Б тухайд энэ гэмт хэргийн улмаас байгаль, экологид бодитой хохирол учруулаагүй учраас төлөх төлбөргүй. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл буюу Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Үүн дээр тээврийн хэрэгслийн эзэмшигчид үнийг нь бүтэн төлсөн юм байна. Өөрсдөө хууль мэдэхгүй учраас одоо машинаа худалдан борлуулаад тэр чигт нь улсын орлого болгоё гэсэн байр суурьтай өгсөн юм шиг байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд үүн дээр төвөгтэй асуудал үүсэх юм шиг харагдаж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн улмаас байгаль, экологид бодит хохирлыг шүүгдэгч Ё.М учруулсан байна. Шүүгдэгч З.Б хувьд гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон бүтээгдэхүүнийг худалдан авсан нь буруутай хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэл болно гэж үзэж байгаа. Учруулж байгаа хор хохирлын тухайд үлэмж бага, яг Б үйлдлээс хохирол учирсан уу гэдэг нөхцөл байдалд дүгнэлт хийж үзмээр санагдаж байгаа. 450,000 төгрөгөөр гарал үүслийн гэрчилгээгүй мод модон материал худалдаж авсан, түүнийг үйлдэхэд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл нь өөрөө 10,000,000 орчим төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг улсын орлогод оруулж байгаа нь өөрөө гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлүүлэх хуулийн зорилттой хэдий ч эргээд шүүгдэгчийн өмчлөх эрх, амьдрал ахуйд нь ямар нөлөө үзүүлэх үү? үүнийг үнэлэх үнэлэмж нь ямар байх уу? гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлд албадлагын арга хэмжээ хэрэглэхийг заасан байгаа тул хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх боломжтой гэж харж байгаа юм. ...Шүүхээс шүүгдэгч З.Б шүүгдэгч Д.Лтэй бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдаанд өөрийн үйлдэл, оролцооны талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байгаа. Зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч тээвэрлэсэн үйлдэл нь тогтоогддог бөгөөд өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол, төлбөргүй. Хохирогч Под 3,000,000 төгрөгийн хохирол барагдуулж гомдол саналгүй болгосон. Гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бус мод тээвэрлэсэн хэргийн тухайд хохирол төлбөр байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээнээс чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг тус бүрд оногдуулж байгаа эрүүгийн хариуцлагуудыг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмыг хэрэглэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаа тайлбарлаж байгаа. Учруулсан хор уршгаа төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын тухайд З.Б нь өөртөө ашиг хонжоо олсон зүйл байхгүй. Удаа дараа мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлаа тогтвортой мэдүүлж байгаа. Гэмт хэрэг үйлдээгүй, оролцоогүй гэж мэдүүлээгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзах нь зүйтэй. Шүүгдэгчийн тухайд эрүүл мэндийн хувьд нэлээд ноцтой нөхцөл байдалтай энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Чихрийн шижин өвчний хам шинж 1, нойр булчирхайн үрэвсэл, элэгний хатуурал буюу цероз, элэгний архаг үрэвсэл гэсэн оноштой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байранд хоригдож байхад ходоодны шархлаа үүссэн байх магадлалтай, цаашид тодруулах шаардлагатай гэсэн учир энэхүү нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Улсын яллагчийн зүгээс ялыг нэмж нэгтгэе гэж байна. Өмгөөлөгчийн тухайд Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулахад хөнгөн ялыг хүндэд нь нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж байгаа учир шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаа эдэлсний дараа тусад нь эдлүүлж өгнө үү. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд эерэг нөлөө үзүүлэхээр байна гэж үзэж байна” гэв. 

Шүүгдэгч Д.Лгийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нийтдээ 5 удаа мэдүүлэг өгсөн байна. Мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг бүрэн дүүрэн ярьсан. Өөрөө гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байгаа учир гэм буруугийн шүүх хуралдаанд нэмж тайлбарлах зүйл байхгүй. Эрүүгийн хариуцлагын хуралдаанд нэмэлт дүгнэлтээ тайлбарлана. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирлоо нөхөн төлөх нь өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх шүүгдэгчийн бүрэн эрх бөгөөд шүүгдэгч нь энэ бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Нэгэнт анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэнд тооцогдоно. 5 удаа хоорондоо ямар ч зөрүүгүй мэдүүлэг өгсөн байгаа. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хохирлоо төлөхөө илэрхийлж байсан байдал, олон тооны мал гэх боловч нэг удаагийн үйлдэл байдаг, удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр мал хулгайлсан зүйл байхгүй. Хор уршиг учруулсан нь нэг удаагийн үйлдлээр 2 тооны адуу байгаа. Харьцангуй бага. Мөн хувийн байдлын тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Өндөр настай ээжтэйгээ амьдардаг. Ээжид нь зайлшгүй асран хамгаалагч, харгалзан дэмжигч шаардлагатай. Бодит хохирлыг нотлох баримт шаардахгүйгээр 3 дахин нугалж төлсөн. Өөрөөр хэлбэл 2 адууны мөнгөнд 7,000,000 төгрөг төлсөн. Энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байдлыг илэрхийлж байгаа. Шүүгдэгч Д.Лгийн тухайд адууг яг байгаа газраас нь хулгайлсан зүйл байхгүй. Нэгэнт тухайн газраас хулгайлагдаад явсан байсан. Бүлэглэж байгаа тохиолдолд оролцоо, үйлдэл бүрд нь ялын ялгамжтай байдал буюу хамжигч байдлаар оролцсон хүнд ялын ялгамжтай байдал харагдана гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хамгийн бага санкц буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах боломжтой байна.” гэв.

Шүүгдэгч Ё.М өмгөөлөгч Э.Гомбодорж нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Үйлчлүүлэгч Ё.М хувьд зөвшөөрөлгүйгээр ойгоос 17 ширхэг хуш модыг бэлтгэснээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Хүлээн зөвшөөрч экологи, эдийн засгийн үнэлгээг 3 нугалж төлөх хуулийн зохицуулалтын дагуу гарсан хохирлыг төлж барагдуулсан. Мөн хялбаршуулах хүсэлтийг өгч байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. ...Үйлчлүүлэгч Ё.М тухайд хууль бусаар мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрч экологи, эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлоо хугацаанд нь хариуцлагатайгаар төлсөн. Гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлаа удаа дараа илэрхийлж байгаа. Улсын яллагчаас 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувийн байдал буюу өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болон бага насны 3 хүүхэдтэй зэргийг нь харгалзах нь зүйтэй. Эрхэлсэн тодорхой ажилгүй учраас ийш, тийш явж хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг ийм хүн байгаа учир зорчих эрхийг хязгаарлах ял биш торгох ялыг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Өмнө ямар нэгэн ял, шийтгэл хүлээж байгаагүй учир торгох ялыг хамгийн багаар нь тогтоож өгнө үү. Би бол улсын өмгөөлөгчөөр ажилладаг. Шүүгдэгчийн тухайд төлбөрийн чадваргүй гэж тогтоогдсон учир амьдралын баталгаажих төвшнөөс доогуур өрх байгаа. Иймд энэ хүн л хөдөлмөрлөж мөнгө олж амьдардаг учир зорчих эрхийг хязгаарлахгүй байж өгнө үү. Гэхдээ 450,000 төгрөгөөр хэрвээ тогтоовол торгох ялыг хугацаанд нь төлөх бүрэн бололцоотой. Тээврийн хэрэгслийн тухайд өөрийнх нь нэр дээр байхгүй байгаа боловч 3 жилийн өмнө худалдаж аваад өөрийн хариуцлагагүй байдлаас нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа юм байна. Эдгээр байдлуудыг харгалзан торгох ялыг хамгийн бага дүнгээр тогтоож өгнө үү” гэв.

 

Эрүүгийн *********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Б.Бын: “...Би өөрийн эзэмшлийн адуу малаа Д.Б гэх хамаатныхаа хүнээр харж маллуулдаг юм. Д.Бынх Их-Уул сумын ******** нутаг ********** гэх газрын зүүн талын ***************** гэх ************* ертөнцийн зүгээр зүүн тийш ************ гол дагуу 10 км орчим зайтай газарт нутагладаг юм. Тэгээд Д.Б манай адууг тэр хавиараа харж маллаад манай адуу ч тэр хавьдаа байгаад сурчихсан болохоор ийш тийшээ огт холддоггүй юм. Би хааяа нэг эргэж тойрдог юм. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д.Б манай адууг харахад гэрийнхээ ойролцоо буюу **********, ************** гэх газартаа ууланд байсан гэсэн. Тэгээд тэрнээс хойш хэд хоног адуугаа эргэж тойроогүй байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д.Б манай адуунд яваад адуугаа хураахад манай буурал азаргатай адуун дотор байсан сартай хонгор зүсний /зүүн талын гуя, ташаа 2 дээрээ саран дэвсгэртэй загасан тамгатай, зүүн талын чихэндээ цуурхай имтэй/ нас гүйцсэн 1 тооны бүдүүн морь байхгүй болчихсон байхаар нь Д.Б тэр хавийн айлуудаас сураглаж, адуу малаар нь орж гарч эрж хайгаад олохгүй болохоороо над руу “хонгор морь чинь байхгүй болчихсон байна, адуунаасаа огт салдаггүй морь байхгүй болсон байна, сонин юм даа” гэж хэлэхээр нь би Д.Быг наагуураа сайн эрж хайж сураглаад үз, би ч гэсэн ойр зуур эрж хайж сураглая гээд түүнээс хойш эрж хайж сураглаад олдоогүй юм. Тэгтэл тэр үеэр Ч.Ж харж малладаг байсан П.П гэх хүний хул азаргатай том, жижиг нийлсэн ***** тооны  адуу, мөн Р гэх хүний өвөлжөөн дээрээ аргамжсан байсан хонгор морь зэрэг нэлээд хэдэн адуу алдагдаад олдохгүй байгаа гэсэн сураг гарсан юм. Тэгээд тэр хавийн адуугаа алдсан хүмүүс нийлж адуугаа эрж хайгаад олохгүй болохоороо нэг дор байсан адуунууд нэг дороос тэр үеэр буюу 2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд бүгд алдагдсан байна. Миний болон Р алдсан 2 мориор тэр хул азаргатай адууг нэг тийш нь хөөгөөд хулгайлаад аваад явчхаж гэсэн таамагтай үлдсэн юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 28-29-р хуудас/,

-Хохирогч Б.Б дахин өгсөн “... Намайг морио алдах үеэр хамт адуугаа алдсан П гэх залуу л уйгагүй хөөцөлдсөний хүчинд 2022 оны 02 дугаар сарын сүүлээр л байх ************ нутагт байхыг нь сураг гаргаад миний адууны сураг гарсан. Таны морь энэ хавьд байгаа юм шиг байна гэж над руу яриад би Их-Уул сумын хэсгийн төлөөлөгч Э дагуулан *********** гэх газарт очиж П болон хулгайд алдагдсан адуунууд дээр хүргэж өгсөн. Тэгээд би өөрийнхөө морийг мөн болохыг таниад тухайн газарт нь айлд захиж үлдээгээд морио 2022 оны 3 дугаар сарын дунд үеэр ачиж ирсэн. ...Би өөрийн морио олоод авчихсан. Адууны үнэтэй холбоотой хохирол байхгүй харин цагдаа авч ***** сум явсан болон морио ачиж ирэхээр явсан шатахуун тослох материалын үнэ 400,000 төгрөг нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 30-31-р хуудас/,

-Хохирогч П.П: “...Би өөрийн эзэмшлийн адуу малаа Ч.Ж гэх аавын хуурай дүү болох нэг нутгийн ах дүү шиг байдаг хүнээрээ харуулж маллуулдаг юм. Ч.Ж Их-Уул сумын ******** нутаг ********** гэх *********** 10 км орчим зайтай газарт нутагладаг юм. Тэгээд Ч.Ж ах манай адууг тэр хавиараа харж маллаад манай адуу ч тэр хавьдаа байгаад сурчихсан болохоор ийш тийшээ огт холддоггүй юм. Би хааяа нэг эргэж тойрдог юм. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ч.Ж ах манай адууг харахад гэрийнхээ ойролцоо буюу **********, ******** гэх газартаа ууланд байсан гэсэн. Тэгээд тэрнээс хойш хэд хоног адуугаа эргэж тойроогүй байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ч.Ж ах манай адуунд яваад адуугаа ололгүй ирээд тэгээд дахин 2, 3 хоног хайгаад олохгүй болохоороо танай адуу алга болчихлоо гэж хэл өгч ярьсан юм. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын 15-наас хойш адуугаа хайгаад олоогүй юм. ...******** нутаг, Б гэх газраар явж хайгаад сүүлдээ Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Галт, Жаргалант сумдын нутаг, Архангай аймгийн Цахир, Тариат, Хангай сумдын нутаг, Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг гээд бүтэн тойрч сар гаран явж эрж хайгаад олоогүй юм. ...Мөн бас тэр үеэр тэр хавьд байсан Б.Б ахын буурал азаргатай адуун дотор нь байсан сартай хонгор морь мөн бас Р гэх хүн өвөлжөөн дээрээ аргамжсан байсан хонгор морь зэрэг 2 тооны нас нийлсэн бүдүүн морьд алдагдаад олдохгүй байгаа гэсэн сураг гарсан юм. Би Ч.Ж ахаар өөрийн эзэмшлийн хул зүсний нас нийлсэн азаргатай /зүүн талын гуяндаа цагаан үсэн А гэх тамгатай,  имгүй/ морьд байхгүй, том жижиг нийлсэн нийт ***** тооны  адуугаа харуулж маллуулдаг байсан юм. Үүнд: 1.Хул зүсний нас нийлсэн азарга /зүүн талын гуяндаа цагаан үсэн А гэх тамгатай, ********тамгатай, имгүй/, 2.Хонгор гүү /зүүн талын гуяндаа цагаан үсэн А тамгатай/, 3.Хүрэн гүү /зүүн талын талын гуяндаа цагаан үсэн А тамгатай/, 4.Хонгор гүү /зүүн талын хаа буюу далан дээрээ ********* тамгатай/, 5. Хүрэн гүү /зүүн талын хаа буюу далан дээрээ ********* тамгатай, мөн гуян дээрээ ****** тамгатай, жороо/, 6. Хүрэн гүү /зүүн талын хаа буюу далан дээрээ ********** тамгатай, гуяндаа *********** тамгатай/, 7. Жижиг сартай хээр гүү /зүүн талын хаа буюу далан дээрээ ************ тамгатай/, 8. Хамар цагаан хээр гүү /зүүн талын хаа буюу далан дээрээ ******** тамгатай/, 9. Хул гүү /зүүн талын хаа буюу далан дээрээ *********** тамгатай/, 10. Хул гүү /зүүн талын хаа буюу далан дээрээ *********** тамгатай/,11. Хул гүү /зүүн талын хаа буюу далан дээрээ ************ тамгатай/,12. Хул даага /эр/ /зүүн талын хаа буюу далан дээрээ ************** тамгатай/, 13. Хээр даага /охин/, /зүүн талын хаа буюу далан дээрээ ********** тамгатай/, 14. Халзан хул даага /эр/, /зүүн талын хаа буюу далан дээрээ *********** тамгатай/,15. Хул даага /эр/ /зүүн талын хаа буюу далан дээрээ ************* тамгатай/, 16. Хул унага /эр, тамгагүй/, 17. Шийр цагаан хул унага /эр, тамгагүй/, 18.Хээр унага /эр, тамгагүй/, 19. Хээр унага /эр, тамгагүй/, 20. Хүрэн унага /эм, тамгагүй/ зэрэг нийт ***** тооны  адуу байсан юм. ...2022 оны 2 дугаар сарын 26-ны орой ********** сумаас нэг хүн зар тавьсан байсан миний утас руу залгаад ********сумын ******** гэх газарт зар дээр тавигдсан адуунууд чинь байж магадгүй байна гэж сураг гаргаж өгснөөр би цагдаагийн байгууллагад хандах болсон юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 35-36-р хуудас/,

-Хохирогч П.П дахин өгсөн “...Хөвсгөл, Архангай, Завхан аймгийн сумдын Фейсбүүк групп хуудсанд адуугаа алдсан талаар маш олон удаа зар оруулж байсны эцэст 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр *********** сумын группээс миний зарыг харсан Б гэх иргэн миний алдсан адуутай ижил төрлийн адуу ******суманд байгаа талаар надад мэдэгдээд би 2022 оны 02 дугаар сарын 27-ны шөнө *********** сум руу хүргэн Э, Б, П, С, Д нарын хамт тухайн газарт очиход миний хулгайд алдсан адуунууд байсан. Адуугаа тоолох үед Жороо хүрэн гүү, Хонгор гүү, хээр даага гэсэн 3 адуу дутуу байсан. ...Би алдсан адуугаа эрэн хайж явахад зарцуулсан бензин шатахууны мөнгө төгрөг гээд нийт 2,500,000, лам бөө, мэргэч, төлөгчөөр үзүүлсний хөлс 1,000,000, адуу малаа хайж явах үедээ хүн хараас хэл сураг сонсох гээд архи, дарс, тамхи чихэр авч өгсөн гэх мэтэд 1,000,000 гээд адуугаа алдсан үед надад 3,200,000 төгрөгийн хохирол учирсан байсан. Адуугаа олж амьд сэрүүнийг нь хүлээн авснаас хойших хохирол бол 10,500,000 төгрөгийн хохирол бодитоор учраад байна. ...Сураг гаргаж өгсөн хүндээ амласан 3 сая төгрөгийн үнэ бүхий зүйлийн шагналын мөнгөө өөрт учирсан хохирол дээрээ нэмж буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 38-39-р хуудас/,

-Гэрч Ч.Ж: “...П аав П гэдэг хүнтэй би нэг нутгийн нэг багийн хуурай ах дүүгийн хувьд хүүгийнх нь адуу малыг өөрийнхөө адуу малтай хамт маллаж хардаг байсан юм. П.П надаар харуулж байсан адуу нь зүүн талын гуяндаа иштэй А тамгатай, хул зүсний азаргатай том жижиг нийлсэн ***** тооны  адуу манай гэрийн урд талаар буюу *****гэх газраас огт холдохгүй тэр хавиар байнга байж би харж малладаг байсан юм. Би хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр П.П эзэмшлийн хул азаргатай ***** тооны  адууг гэрийнхээ хажуу талын ********** гэх газрын ******** гэх газарт модтой уулын оройд бэлчээртээ байхыг нь хараад явсан юм. Тэгээд тэрнээс хойш 2, 3 хоног тухайн адуунуудыг яг оноож хараагүй байсан юм. Тэгээд тэр хавиасаа огт холддоггүй адуу болохоор тэр хавьд байгаа байх гэж бодоод явж байгаад 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд тухайн адууг хайгаад эрж сураад огт олдоогүй юм. Мөн тэр үеэр хамт ойролцоо байдаг адуун дотроос Б.Б гэх хүний сартай хонгор зүсний, /зөв талын гуя, ташаан дээрээ *********** загасан тамгатай/ нас гүйцсэн морь, мөн манай саахалт өвөлжөөн дээр аргамжаатай байсан Р гэх хүний эзэмшлийн хонгор зүсний /зөв талын гуяндаа ********* тамгатай/ нас гүйцсэн морь зэрэг адуунууд мөн хулгайд алдагдсан байсан юм. Тэгэхээр нь би айлын аргамжаатай морь, адуун дотроосоо салдаггүй нас гүйцсэн тарган морь зэрэг адуунууд алдагдсан байхыг бодоход хулгайн замаар энэ адуунууд алдагдсан байж таарлаа гэж бодоод сумын төв рүү П руу яриад адууг чинь хайгаад олохгүй байна гэж дуудаад миний харж маллаж байсан ***** тооны  адуутай бараг нэг доороос нэг цаг хугацаанд алдагдсан 2 хонгор морины эзэдтэй хамтраад П, Б бид нар тэр хавиараа болон Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Галт, Жаргалант сумдын нутаг, Архангай аймгийн Цахир, Тариат, Хангай сумдын нутаг, Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг гээд бүтэн тойрч сар гаран яваад эрж хайгаад олоогүй юм. ...Бын хонгор морь тэр хул азаргатай адууны хажууханд нь байсан адуу байгаа юм. Тэгээд тэр хонгор морь буурал азаргатай адуун дотроосоо алга болчихсон байна, үзэж харсан уу гээд Б болон түүний ах дүү нар нь эрж сураад явж байхаар нь 2021 оны 12 дугаар сарын 11, 12-ны үед байх би мэдээд тэгээд өөрсдийнхөө адууг эрж хайж эхэлсэн юм.  ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55-57-р хуудас/,

-Гэрч М.С: “...Би 2021 оны хавар 3 дугаар сарын 20-дын үед ********** сумын иргэн М буюу Л гэх залууд Мустанг 5 маркийн улсын дугааргүй ногоон өнгийн мотоциклоо 1,500,000 төгрөгөөр үнэлж зарсан юм. Тэгээд тухайн үедээ мөнгө төгрөгөө өгч авалцаагүй, Лгээс мөнгөө авч чадахгүй явсаар байгаад өнгөрсөн намар буюу 2021 оны 8 дугаар сард Л надтай уулзахдаа намар идэшний цагаар идэшний адуу өгнө гэсэн юм. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 10-дын үед байх мал тооллогын үеэр Л над руу утсаар яриад идэшнийхээ адууг ирж аваарай гэхээр нь би *********** сумын Р багийн нутаг С гэх газарт очиж Л нэг айлд өөрөө байж байгаад 20-иод тооны адуу тэр айлын гадаа тууж ирээд дундаас нь надад нэг хул зүсний нас гүйцсэн гүү барьж өгөхөөр нь би тэр гүүг нь тэр айлын гадаа нядлаад сумын төв рүү гэртээ авчирч идсэн юм. Тэгсэн чинь Лгийн надад өгсөн тэр гүү нь хулгайн адуу юм байна. ...Тэр айлаас холгүй газраас хул голдуу зүсний 20-иод тооны адуу тууж ирсэн юм...Л надад хул зүсний нас гүйцсэн зүүн талын гуяндаа ****** тамгатай тарган гүүг яг өөрөө тэр адуун дотроос барьж аваад надад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 60-61-р хуудас/,

-Гэрч Б.М: “...2021 оны 12 дугаар сарын 10-д гарч байсан байх нэг шөнө гэртээ эхнэртэйгээ унтаж байхад хүн хаалга нүдээд байхаар нь онгойлгосон чинь М буюу Л гэх залуу манайд орж ирээд дүү нь идэшний адуугаа нядлах гээд адуутай нь хамт хөөгөөд ирлээ, хүнд мотоцикл зарсан юм тэрнийхээ үнэнд нь 2 адуу авч байгаа юм, тэрийгээ нядлах гээд адуутай хамт туугаад ирлээ гэж хэлээд манайд 2-3 хоносон юм. Тэгээд манайд ирснийхээ маргааш нь ийш тийшээ утсаар ярьсаар байгаад орой нь нэг машин ирээд хул зүсний нэг гүү нядлаад тэр ирсэн хүндээ өгч явуулсан юм. Тэр гүүг гаргаж авч явсан хүн нь ******төвөөс ирж тэр гүүг нядалж авч явсан юм, М.С гэх залуу байсан юм. Тэгээд мөн 2 хоногийн дараа нэг хүрэн зүсний гүүг бас нядлаад махыг нь аваад төв явсан юм. Тэгээд үлдсэн адууг та доош нь уруудуулчихгүй шиг хараад дээш нь өгсөөгөөд байгаарай, би хэд хоногоос ирж авна шүү гэж хэлээд өөрөө сумын төв рүү явчихсан юм. Тэгээд нөгөө үлдсэн адуунууд нь манай энэ жалгаар байгаад ийш тийшээ огт холдоогүй юм. Тэгээд Л буцаж ирж адуунуудаа авахгүй болохоор нь би утсаар яриад чи адуугаа ирж аваач гэсэн чинь би удахгүй очиж авна гэж хэлээд л ирж аваагүй юм. Үлдсэн адуунууд нь тэгээд тэрнээс хойш одоог хүртэл манай энэ хавьд байсаар байгаа юм. Тэгтэл Лгийн манайд тууж ирсэн тэр адуунууд хулгайн адуу байсан юм байна лээ. Хул азаргатай, ******* тамгатай, зарим нь ********* тамгатай нийт ***** тооны  адуу байсан. Өөрөө нэг хонгор зүсний морь уначихсан байсан. Тэрэнтэйгээ нийлээд ********** тооны  адуу байсан юм. Тууж ирсэн адуун дотор нь морь байхгүй, дан гүүтэй хул азаргатай адуу байсан юм. ...****** тууж ирж байгаа юм, идэшнийхээ адууг гаргаж янзалчхаад адууг буцаах гэж байгаа юм гэж ярьж байсан юм. Тэгээд хэд хоногийн дараа болсон чинь Л тухайн адуунуудаа ********** тууж ирсэн бүгдийг нь нэг тийш нь болгон, заримыг нь нядалж зарна гэх зэргээр яриад хулгайлж ирсэн болох нь мэдэгдсэн юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 63-65, 74-75-р хуудас/,

-Гэрч Ц.С: “...2021 оны 12 дугаар сарын 10-д гарсан байх үед байх яг сар, өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай сумын Л гэх залуу манайд нэг хонгор зүсний /сартай/ морь унаж ирсэн юм. Л өмнө нь ч бас манайхаар орж гардаг, хааяа надтай хань болж хонь мал харж хамт байдаг байсан юм. Тэгж ирэхээс нь өмнө хэд хоногийн өмнө би Лтэй хамт байж байгаад сумын төв рүү явсан юм. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа манайд нэг хонгор морь унаж ирээд манайд хэд хоночхоод явахдаа тэр хонгор морио манай адуунд нийлүүлж тавьчхаад явсан юм. Тэгээд тэрнээс хойш тэр хонгор морь нь манай адуунд байгаа юм. Тэгтэл тэр морь нь хулгайн морь болохыг би өнөөдөр мэдлээ. ...сартай хонгор зүсний морь унаж ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 68-р хуудас/,

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-18-р хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хх-ийн 90-97-р хуудас/,

-***** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 93-95, 103-106, 2-р хх-ийн 59-61-р хуудас/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 143-147-р хуудас/,

-Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 215-218-р хуудас/,

-Эд мөрийн баримтаар хураан авах прокурорын зөвшөөрөл /3-р хх-ийн 148, 170-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Ц.Б “...Иргэн Ё.М ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ. ************* сумын ******** багийн нутаг “*****” гэх газар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 178-р хуудас/,

-Гэрч П.М “...Манай нөхөр Ё.М 2023 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 12 цагийн үед ******** сумын төвөөс гэрээсээ өөрийнхөө Фургон маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр модонд яваад орой 19 цаг өнгөрч байхад ирсэн. Харин модноос ирэхдээ 2.50 метрийн урттай хэрэглээний 17 ширхэг хуурай, хуш модыг бэлтгэж ирсэн байсан. Тэгсэн орой 20 цаг өнгөрч байхад миний ********** дугаарын утас руу ********** сумаас ирсэн Б гэдэг залуу байна гэж яриад та хоёр хаана байгаа юм гэртээ байгаа юм уу гэж асуухаар нь манай нөхөр дөнгөж хөдөөнөөс ирлээ бид хоёр гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй Б гэдэг залуу манайд ганцаараа ирээд хоол идсэн. Тэгсэн тэр Б хоол идэж дуусаад танай ********* сумаас хүнээс мод худалдаж авахаар ирлээ урд талд нэг мод үзчихээд ярья гээд манайхаас гарсан. Тэгээд шөнө нөхөр бид хоёр амрах гээд орондоо орсон байхад 23 цаг өнгөрч байхад Б гэдэг залуу манай нөхрийн утас руу залгаад танайд очиж явна гэж хэлээд манайд орж ирээд манай нөхрийг гэрээс авч гарсан. Тэгсэн манай нөхөр тэр Б гэдэг залуутай яриад ойгоос бэлтгэж ирсэн хуш модоо худалдсан байсан. Манай нөхөр 17 ширхэг хуш модоо нийтэд нь 400,000 төгрөгөөр бодоод тэр Б гэдэг залууд худалдсан байсан. Тэр Б гэх залуу манай нөхөрт бэлнээр 230,000 төгрөгийг өгсөн байсан. Харин үлдэгдэл мөнгийг нь ******* оруулж зараад маргааш нь өгье гэж манай нөхөртэй тохирсон байсан. Уг нь би тэр шөнө Б гэдэг залууд гарал үүсэлгүй мод хамаагүй тээвэрлэж болох юм уу гээд хэлэхэд зүгээр гайгүй байх гээд байсан юм. Манай нөхөр Ё.М тухайн моднуудыг ******** суманд мужаан хийдэг хүнд зарах зорилгоор бэлтгэсэн гэж надад хэлсэн. Тэгсэн чинь ********** сумаас ирсэн Б гэдэг залуу хуш мод худалдаж авъя гээд гуйхаар нь манай нөхөр худалдсан байсан. Манай нөхөр тухайн моднуудыг ************* сумын доод **********багийн нутаг ***** гэх газраас бэлтгэсэн гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 180-181-р хуудас/,

-Гэрч Б.Б “...Ё.М зүгээс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр надаас ***** дугаартай шинэс төрлийн 3 метр.куб, түлээний 10 метр.куб мод бэлтгэх эрхийн бичгийг авсан. ...Ё.М зүгээс надаас 3 метр.куб хуш модны эрхийн бичгийг авахдаа ахуйн хэрэгцээнд тавилга хийнэ гэж хэлээд авсан. Харин өөр ямар нэгэн эрхийн бичиг аваагүй. Ё.Мд олгосон ****** дугаартай эрхийн бичигт ******багийн нутаг, ******** гэх газраас мод бэлтгэхээр эрхийн бичигт бичигдсэн байгаа. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас өөр газарт мод бэлтгэж болохгүй. Хэрэв эрхийн бичигт заасан газраас өөр газарт мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. Манай ***** дугаар багт ***** гэх газар байдаг. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. ********** сумын ************ багийн нутаг Улаанчулуут, Цэцүүх багийн нутаг ***** гэх газрууд хоёр өөр багийн нутаг бөгөөд хоорондоо 70 орчим километр зайд оршдог. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж болохгүй, заавал эрхийн бичиг авч байж, мод бэлтгэх ёстой. Иргэн хүн цэвэрлэгээний ажлаар босоо модыг огтолж бэлтгэж болохгүй. Зөвхөн унанги модыг цэвэрлэгээний ажлаар бэлтгэх ёстой. Босоо модыг тусгай зөвшөөрөлтэй ойн мэргэжлийн байгууллагууд арчилгаа, цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэх ёстой. Өөр аймгийн нутаг дэвсгэр лүү мод тээвэрлэх тохиолдолд заавал гарал үүслийн гэрчилгээ авч байж тээвэрлэнэ. Тэгэхээр ************* сумаас Завхан аймгийн ******сум руу мод тээвэрлэсэн тохиолдолд ******** сумаас заавал мод, модон материал тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ авах ёстой...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 183-184-р хуудас/,

-Гэрч Ч.Б “...Ё.М нь 2023 он гарсаар надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Иргэд өөрсдийнхөө ахуйн хэрэгцээнд ашиглах зорилгоор байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авч хуш модыг бэлтгэж тээвэрлэж зориулалтын дагуу ашиглах ёстой. Манай ********суманд иргэд хуш модны эрхийн бичиг авахдаа байгаль орчны тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн даргад болон багийн Засаг даргадаа ямар зориулалтаар юу хийх гэж байгаа талаар өргөдөл хүсэлт өгнө, тэгээд тухайн өргөдлийг байгаль орчны тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга цохолт хийсний дараа байгаль хамгаалагч 3-6 метр.куб хуш модны эрхийн бичгийг олгож байгаа. Түүнээс иргэдэд зах замбараагүй хуш модны эрхийн бичиг олгохгүй байгаа. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Хэрэв эрхийн бичиг авахгүйгээр ойгоос мод бэлтгэвэл зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. Манай Цэцүүх 2 дугаар багт ***** гэх газар байдаг. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Өөр аймгийн нутаг дэвсгэр лүү манай сумаас хуш модыг тээвэрлэж болно. Хамгийн гол нь тухайн модыг тээвэрлэх тохиолдолд эрхийн бичиг авсан байх ёстой, тэгээд эрхийн бичгийг үндэслэж байгаль хамгаалагчаас заавал гарал үүслийн гэрчилгээ бичүүлж байж тээвэрлэх ёстой. Тэгэхээр ************* сумаас ***** хуш мод болон ямар нэгэн зүсмэл материал тээвэрлэсэн тохиолдолд ******* сумаас заавал мод, модон материал тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ авах ёстой. ********суманд гарал үүслийн гэрчилгээг би бичиж олгож байгаа. Ё.М гэх хүн 2023 он гарсаар надаас мод бэлтгэх эрхийн бичиг ч аваагүй, мод тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ мөн адил аваагүй...” гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 186-187-р хуудас/,

-Гэрч З.Б “...Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг үндэслэн ********сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2023 онд бэлтгэх модны хэмжээг тогтоож иргэдэд ахуйн хэрэгцээнд цэвэрлэгээний ажлаар хэрэглээ, түлээний шинэс, уламжлалт бүтээгдэхүүнээр хэрэглээний хуш модны эрхийн бичгийг байгаль хамгаалагч нар олгож байгаа...Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн мод бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Хэрэв эрхийн бичиг авахгүйгээр ойгоос мод бэлтгэвэл зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ... Өөр аймгийн нутаг дэвсгэр лүү манай сумаас хуш модыг тээвэрлэж болно. Хамгийн гол нь тухайн модыг тээвэрлэх тохиолдолд эрхийн бичиг авсан байх ёстой, тэгээд эрхийн бичгийг үндэслэж байгаль хамгаалагчаас заавал гарал үүслийн гэрчилгээ бичүүлж байж тээвэрлэх ёстой. Тэгэхээр ************* сумаас ***** хуш мод болон ямар нэгэн зүсмэл материал тээвэрлэсэн тохиолдолд *********** сумаас заавал мод, модон материал тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ авах ёстой...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 189-р хуудас/,

-Гэрч Д.Б “...Б гэх миний танил ахын хашаанд миний өөрийн Бонго-3 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөв талын хойд талын 1 дугуй хагарчихсан байсан юм. Тэгсэн З.Б ах 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр надтай уулзаад “ах нь чиний машинаар ************* сум орчхоод ирье, нэг ажил байна” гээд гуйсан. Тэгээд би зөвшөөрөөд машинаа өгч явуулахаар болсон. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 20-ны орой 17 цагийн үед З.Б ах миний Бонго-3 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслээр ************* сум руу явсан. Тэгээд би тэр өдөр хөдөө гэртээ очиж хоночхоод 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр сумын төв рүү орж ирээд З.Б ахынд машинаа авах гээд очтол ирээгүй байсан. Тэгээд би тэр шөнө З.Б ахын гэрт хоносон. Тэгсэн шөнө 03 цагийн үед З.Б ах миний машинтай хашаандаа орж ирээд гэртээ хоносон. Өглөө босоод иртэл миний автомашины тэвшин дээр 10 гаран тооны 2 метр гарангын урттай хуш модыг ачиж ирсэн байсан. Би өөрийнхөө машиныг авч явахын тулд тэр хуш модноос нь З.Б ахын хамт буулгалцсан. З.Б ах дээрх хуш моднуудаа ************* сумын төвөөс хүнээс худалдаж аваад ачиж ирсэн гэж надад хэлсэн. Харин тэр үед хэн гэдэг хүнээс худалдан авсан талаар надад тодорхой хэлээгүй. Харин дараа нь цагдаад шалгагдаад эхлэх үедээ З.Б ах надад дээрх хуш моднуудыг Жаргалант сумын М гэдэг хүнээс ах нь худалдаж авсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 191-р хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Б.Д 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай “Ойгоос бэлтгэсэн мод нь хуш хэрэглээний хуурай мод байна. Ойгоос бэлтгэсэн моднууд ***** метр.куб мод байна. Тухайн моднуудыг нэг цаг хугацаанд бэлтгэсэн, модны тайралт жигд, 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бэлтгэсэн байх.” гэсэн шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 107-108-р хуудас/,

-Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер
Т.С 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай  шинжээчийн “...Тухайн мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалтын газарт хамаарахгүй... ************* сумаас ***** мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээтэй тээвэрлэнэ...хуш мод 1м куб 168,655, илтгэлцүүр 1.8, модны хэмжээ *****, экологийн үнэлгээ 45,636 “ гэх дүгнэлт, /232-233-р хх-ийн 115-116-р хуудас/,

-Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль
орчны хяналтын улсын байцаагч А.Д 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “...шинжээчийн дүгнэлтэд ойн санд учирсан хохирлын экологи-эдийн
засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2-д заасны дагуу хохирол нөхөнтөлбөр тооцсон: 1,357,908.87 төгрөг.” гэсэн шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 241-р хуудас/,

-“***********” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-924/9200 дугаартай “БНХАУ-д үйлдвэрлэсэн
бензин хөрөөний нийт бодит үнэ цэнийг 2024 оны 02 дугаар сарын байдлаар 50,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 140-р хуудас/,

- “**********” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1001661 дугаартай “***** улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол улсад орж ирсэн Bongo 3 coach маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 10,000,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов.” гэсэн шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 11-12-р хуудас/,

-“*********” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ц.Тийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б25-34 дугаартай “***** улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол улсад орж ирсэн Bongo 3 coach маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж, 9,937,500 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлсон.” гэсэн шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 165-171-р хуудас/,  

-Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбогдох бичгийн нотлох баримтууд, хохирол төлбөр төлсөн баримтууд зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар:

1. Шүүгдэгч З.Б, Д.Л нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд *************** нутаг ********** гэх газраас ********** тооны  адуу буюу олон тооны малыг хулгайлж хохирогч Б.Бт 1,200,000 төгрөгийн, хохирогч П.Под 17,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт,

Шүүгдэгч З.Б нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өөр ************* суманд иргэн Ё.М гарал үүслийн гэрчилгээгүйгээр ***** метр куб хэмжээтэй хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн хуурай хуш модыг 400,000 төгрөгөөр худалдан авч, ***** улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр ************* сумын нутаг дэвсгэрээс ***** тээвэрлэсэн үйл баримт,

Шүүгдэгч Ё.М нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ************* сумын 2 дугаар багийн нутаг “*****” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 1.1491 метр куб хэмжээтэй босоо хуурай хуш мод ойд бэлтгэж, улмаар мөн өдөр тухайн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр ***** иргэн З.Бд 400,000 төгрөгөөр худалдаж байгаль экологид 452,636.29 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.

Тодруулбал,

Шүүгдэгч З.Б нь 2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд *************** нутаг ********** гэх газраас ********** тооны  адуу буюу олон тооны малыг хулгайлж ************* сумын хойд талд байх ******** бетон гүүр хүртэл тууж шүүгдэгч Д.Лд дамжуулан өгсөн, шүүгдэгч Д.Л нь дамжуулан авсан дээрх адуунуудыг хулгайн адуу гэдгийг мэдсээр байж **** сум руу тууж аваачин 1 тооны адууг нядалж өрөндөө өгсөн, 1 тооны адууг нядалж зарсан, 1 тооны адууг чононд идүүлсэн үйл баримт,

1 тооны адуугаа алдсаны улмаас хохирогч Б.Бт 1,200,000 төгрөгийн, ***** тооны  адуугаа алдсаны улмаас хохирогч П.Под 17,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Б, П.П, гэрч Ч.Ж, М.С, Б.М, Ц.С, шүүгдэгч З.Б, Д.Л гарын мэдүүлэг болон хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авах талаар прокурорын шийдвэр, хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар бүрэн дүүрэн хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Ё.М нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ************* сумын 2 дугаар багийн нутаг “*****” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 1.1491 метр куб хэмжээтэй босоо хуурай хуш мод ойд бэлтгэж, 32-05 ХӨА дугаарын тээврийн хэрэгслээр ************* сумын төв рүү тээвэрлэн авчирч, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ***** иргэн З.Бд 400,000 төгрөгөөр худалдсан үйл баримт,

шүүгдэгч  З.Б нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авсан дээрх модоо ***** улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр ***** тээвэрлэсэн үйл баримт,

шүүгдэгч Ё.М хууль бусаар мод бэлтгэх үйлдлийн улмаас байгаль экологид 452,636.29 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт  хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч Ц.Б, гэрч П.М, Б.Б, Ч.Б, З.Б, Д.Б, шүүгдэгч Ё.М, З.Б нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авах талаар прокурорын шийдвэр, ойн ангийн болон хөрөнгийн үнэлгээний шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар бүрэн дүүрэн хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Б нь ********** тооны  адууг ************* сумын хойд талд байх Идэрийн голын бетон гүүр хүртэл тууж шүүгдэгч Д.Л дамжуулан өгсөн үйл баримтын талаар маргаагүй болно.

Харин 2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд *************** нутаг ********** гэх газраас ********** тооны  адуу буюу олон тооны малыг хулгайлсан гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба хулгайн адуу гэдгийг нь мэдэлгүйгээр Д.Ч тууж явсан адууг түүний гуйлтаар ************* сумын хойд талд байх ********* бетон гүүр хүртэл хамт туулцаж шүүгдэгч Д.Лд дамжуулан өгсөн гэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар холбогдох бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Д.Ч нь энэ хэрэгт холбоотой, оролцсон болох нь нотлогдохгүй байхаас гадна шүүгдэгч З.Б мэдүүлэг нь шүүгдэгч Д.Л, гэрч Д.Ч нарын болон хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Д.Л нь шүүгдэгч З.Б дамжуулан авсан ********** тооны  адууг хулгайн адуу гэдгийг мэдсээр байж ********* сум руу тууж аваачин 1 тооны адууг нядалж өрөндөө өгсөн, 1 тооны адууг нядалж зарсан, 1 тооны адууг чононд идүүлсэн үйл баримтын талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Мөн шүүгдэгч Ё.М нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ************* сумын 2 дугаар багийн нутаг “*****” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 1.1491 метр куб хэмжээтэй босоо хуурай хуш мод ойд бэлтгэж, *********** дугаарын тээврийн хэрэгслээр ************* сумын төв рүү тээвэрлэн авчирч, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ***** иргэн З.Бд 400,000 төгрөгөөр худалдсан,

шүүгдэгч  З.Б нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авсан модыг ***** улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр ************* сумаас ***** тээвэрлэсэн үйл баримтын талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мал хулгайлах гэмт хэргийн талаар болон уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан ба 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлийн мал гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна.” гэж, “Энэ зүйлд заасан олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж заасан.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдсэн арга, халдлагын зүйлээс  хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг ба “мал хулгайлах”  гэмт хэргийн тухайд халдлагын зүйл нь “мал” буюу “хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ” байдаг.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж хуульчилсан тул өмчлөх, эзэмших эрх хуульд заасан үндэслэлээр, эсхүл гэрээний үндсэн дээр шилжих боломжтой ба эдгээрээс бусад тохиолдолд хууль бус гэж үздэг.

З.Б, Д.Л нар нь Б.Б, П.П нарын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох ********** тооны  адууг өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах хууль эрх зүйн үр дагавар бий болоогүй, тэд өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах талаар өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцсон тохиролцоо буюу гэрээ байгуулаагүй байх тул тэдний үйлдлийг хууль бус гэж үзнэ. Мөн өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүй, сэм авсан байх тул хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүй авсан гэж үзнэ.

“Адуу” гэх малын тухайд хүний хэрэгцээг хангадаг гол шинж нь уналга, эдэлгээ, хоол хүнс, худалдан борлуулж ашиг олоход хэрэглэх явдал бөгөөд З.Б, Д.Л нар нь өөрийн болон бусдын уналга эдэлгээнд хэрэглэх, зарж борлуулан ашиг олох зорилгоор дээрх ********** тооны  адууг авсан байх тул шунахайн сэдэлтээр авсан гэж дүгнэх үндэслэлтэй.

З.Б, Д.Л нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах үйлдлийн улмаас хүний эд хөрөнгөд хохирол учрах, тэр ч бүү хэл өмчлөх, эзэмших эрхэд нь халдах боломжтой, хүний эд хөрөнгөд хууль бусаар халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай хэдий ч ухамсарласан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул З.Б, Д.Л нарын үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

З.Б, Д.Л нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, мөн өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, ********** тооны  бод мал шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан ба шүүгдэгч З.Б, Д.Л нар нь Б.Б, П.П нарын ********** тооны  адууг *************** нутаг ********** гэх газраас Хөвсгөл аймгийн Галт сум хүртэл дамжуулан туусан идэвхтэй үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

Иймээс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас З.Б, Д.Л нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль бусаар мод бэлтгэх буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэмт хэргийн талаар болон уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

Түүнчлэн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэж, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана” гэж, 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Ё.М мод бэлтгэж, тээвэрлэсэн, худалдсан үйлдлүүд, шүүгдэгч З.Б мод худалдан авч, тээвэрлэсэн үйлдлүүд нь эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр үйлдэгдэх байсан ч тэд эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгүйгээр үйлдсэн байх тул зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдсан, худалдсан авсан, тээвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тунхаглан баталгаажуулсан.

Ё.М нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдах үйлдлийн улмаас, З.Б нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авах, тээвэрлэх үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол учрах, хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай хэдий ч үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт: “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул Ё.М, З.Б нарын үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ё.М, З.Б нар нь өөрсдийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж,  байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг, харин эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлээрээ обьектив шинжийг тус тус хангаж байна гэж шүүх үзлээ.

Иймээс шүүгдэгч Ё.М, З.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай  ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

З.Б, Д.Л, Ё.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Б, Д.Л, Ё.М нарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч З.Б, Д.Л нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ё.М зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З.Б гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь шүүгдэгч З.Б, Д.Л нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ё.М зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З.Б гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлтийг шүүхэд гаргасан ба шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т “бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан тул шүүгдэгч З.Б, Д.Л, Ё.М нарт хуулийн уг зохицуулалтын дагуу ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Шүүхээс шүүгдэгч З.Б, Д.Л, Ё.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй юм.

-Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн тухайд: Бусдын 2 тооны бодыг хулгайлсан үйлдлээр  олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинж хангагддаг ба шүүгдэгч З.Б, Д.Л нар нь бусдын ********** тооны  бод буюу олон тооны малыг хулгайлсан байна. Мөн ойгоос мод бэлтгэж тээвэрлэхэд эрхийн бичиг, худалдах, худалдан авах, сум дамжуулан тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ авах хууль зүйн зохицуулалттай ба шүүгдэгч Ё.М нь эрхийн бичиг авахгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан, шүүгдэгч З.Б нь гарал үүслийн гэрчилгээгүй мод худалдан авч, сум, аймаг дамжуулан тээвэрлэсэн байна.

-Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээний тухайд: Малыг Монгол улсын Үндсэн хуулийн дагуу төрийн хамгаалалтад авсан байдаг ба богино цаг хугацаанд, нэг удаагийн хөрөнгө оруулалтаар бий болдоггүй, харин малчин хүний олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог эд хөрөнгө тул мал хулгайлах гэмт хэргийн улмаас малчин хүн эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй сэтгэл зүйн хувьд ч, цаашид малаасаа хүртэх байсан үр шимээрээ ч хохирч байдаг, мөн Монгол улсын үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх үр дагавар бүхий нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг юм. Түүнчлэн ой модыг Монгол улсын Үндсэн хуулийн дагуу төрийн хамгаалалтад авч, ард түмний мэдэлд өгсөн байдаг ба ой мод нь урт удаан хугацааны туршид нөхөн сэргээгддэг, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор хуулиар тогтоосон журмын дагуу бэлтгэж, тээвэрлэх, худалдах, худалдан авах зохицуулалттай, хүн ба амьтны амьдрах таатай нөхцөлийг бүрэлдүүлэгч бөгөөд шүүгдэгч Ё.М бэлтгэж, худалдсан, шүүгдэгч З.Б худалдан авч, тээвэрлэсэн модны хувьд хэмжээ нь бага хэдий ч байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахад холбогдсон харилцаанд халдсан гэмт хэрэг юм.

-Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлын тухайд: Шүүгдэгч З.Б нь хохирогч Б.Б, П.П нарын ********** тооны  адууг тууж, шүүгдэгч Д.Лд дамжуулсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг боловч хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй, Д.Чгийн гуйлтаар түүнтэй хамт туулцсан гэж тайлбарлан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно. Харин шүүгдэгч Д.Л нь шүүгдэгч З.Б тууж ирсэн хулгайн адууг дамжуулан авч туусан, түүнээс 2 тооны адууг өөрт ашигласан, 1 тооны адууг чононд идүүлсэн талаараа мэдүүлж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Ё.М нь ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр шүүгдэгч З.Бд худалдсан гэм буруугаа, шүүгдэгч З.Б нь шүүгдэгч Ё.М гарал үүслийн гэрчилгээгүй мод худалдан авч, тээвэрлэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

-Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн байдлын тухайд: Шүүгдэгч З.Б, Д.Л нар нь ажил хөдөлмөр эрхлэн амьдрал ахуйгаа залгуулан амьдрах боломжтой хэдий ч бусдын малыг хулгайлан авсан байна.

Харин шүүгдэгч Ё.М, З.Б нарын хувьд эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авах цаг хугацаа, мөнгийг хэмнэх үүднээс хуулиар тогтоосон журмыг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн байна.

-Шүүгдэгч нарын хувийн байдлын тухайд: Шүүгдэгч З.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан байх боловч дахин санаатай гэмт хэргийг удаа дараа үйлдсэн байна. Харин шүүгдэгч Д.Л, Ё.М нар нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй байхаас гадна шүүгдэгч Д.Л нь анхлан адууг хулгайлаагүй, шүүгдэгч З.Б хулгайлсан адууг мэдсээр байж тууж, түүнээс өөртөө ашиг хүртсэн байна.

-Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухайд: Шүүгдэгч З.Б, П.П нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Бт 1,200,000 төгрөгийн, шүүгдэгч П.Под 17,000,000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч нар учирсан хохирлыг хохирогч нарт төлж барагдуулсан байна. Мөн шүүгдэгч Ё.М ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийн улмаас байгаль экологид 452,636.29 төгрөгийн хохирол учирсан байх ба тэрээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсны дагуу бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 452,636.29 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 1,357,908.87 төгрөгийн хохирлыг байгаль орчин, уур амьсгалын санд төлж барагдуулсан байна.  Харин шүүгдэгч З.Б гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авч тээвэрлэсэн үйлдлийн улмаас бодит хохирол хэн нэгэн этгээдэд учраагүй байна.

-Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын тухайд: Шүүгдэгч З.Б, Д.Л, Ё.М нарын хувьд гэмт үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, шүүгдэгч Д.Л, Ё.М нарын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь хуульд нийцэх ба харин хүндрүүлэн үзэх нөхцөл байдал хэн алинд нь тогтоогдоогүй болно.

Улсын яллагч нь шүүгдэгч З.Б бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учир түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлахгүйгээр, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Д.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ё.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар,

шүүгдэгчийн З.Б өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн нь шүүгдэгч З.Б бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар,

 шүүгдэгч Д.Лгийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нь шүүгдэгч Д.Лг бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар хорих ял оногдуулахаар,

шүүгдэгч Ё.М өмгөөлөгч Э.Гомбодорж нь шүүгдэгч Ё.М бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, өөр газарт зорчиж ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөлийг харгалзан торгох ял оногдуулахаар санал гаргасныг шүүх харгалзан үзлээ.

Шүүгдэгч З.Б хувьд үйл баримтуудын талаар маргаагүй боловч өөрөө адуу хулгайлсан, хулгайн адуу гэдгийг мэдэхгүйгээр туусан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаж байгаа учир бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Иймээс өмгөөлөгч Н.Гүнчинсүрэнгээс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх зохицуулалтыг шүүх хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч З.Б үйлдсэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэргийн хувьд нийгмийн хор аюулын хэмжээ бага, бусдад учруулсан хохиролгүй  байх тул торгох ял оногдуулахаар тогтов.

Шүүгдэгч Д.Лгийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх зохицуулалтыг шүүх хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч Ё.М хувьд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хулдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байхаас гадна байгаль экологид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, өөр газарт зорчиж ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөлийг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар тогтов.

Шүүх шүүгдэгч З.Б, Д.Л, Ё.М нарт ял оногдуулах хэмжээ хязгаарыг тогтоохдоо дээрх нөхцөл байдлуудыг харгалзан, шударга ёсны зарчмыг баримтлан дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч З.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 жил 11 сарын хугацаагаар хорих, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ё.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж, 1 дэх хэсгийн 1.2-т “Торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг” гэж хуульчилсан тул шүүгдэгч З.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулбал зохих 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 1 сарын хугацаагаар хорих ялаар солин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулбал зохих хорих ялд нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар хорих ял болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж хуульчилсан тул шүүгдэгч З.Б цагдан хоригдсон 13 хоногийг, шүүгдэгч Д.Лгийн цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч З.Бд 2 жил 11 сар 17 хоногийн хорих ялыг, шүүгдэгч Д.Лд 1 жил 5 сар 29 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдал тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч З.Б, Д.Л нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч З.Б, Д.Л нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Бт 1,200,000 төгрөгийн, П.Под 17,000,000 төгрөгийн хохирол учирсан байх ба тэд уг хохирлыг төлж барагдуулсан байна.

Мөн шүүгдэгч Ё.М гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 452,636.29 төгрөгийн хохирол учирсан байх ба тэрээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсны дагуу бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 452,636.29 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 1,357,908.87 төгрөгийн хохирлыг байгаль орчин, уур амьсгалын санд төлж барагдуулсан байна. 

Иймээс З.Б, Д.Л, Ё.М нарыг гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирлоо төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч З.Б, Д.Л, Ё.М нарын гэмт үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал гарсан талаар баримт хэрэгт авагдаагүй, хэн нэгэн этгээдээс энэ талаар зардал нэхэмжлээгүй учир шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзнэ.

Шүүгдэгч З.Б, Д.Л нарт хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг эхлүүлэн тооцох нь зүйтэй юм.

Харин шүүгдэгч Ё.Мд торгох ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.

 

Үүнээс үзвэл шүүгдэгч З.Б, Д.Л нарын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тохомтой эмээл, Ё.М хууль бусаар бэлтгэсэн хуш мод, мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хөрөө, тээврийн хэрэгсэл, шүүгдэгч З.Б мод ачихдаа ашигласан тээврийн хэрэгсэл зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан.

З.Б, Д.Л нарын үйлдсэн бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан тохомтой эмээл 1 ширхгийн эзэн олдоогүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Мөн Ё.М хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан цахилгаан хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон ***** метр.куб хуш модыг улсын орлого болгох нь зүйтэй юм.

Түүнчлэн шүүгдэгч Ё.М ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ, шүүгдэгч З.Б гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн эзэмшил өөр хүнд байх тул тэдгээрийн үнийг буюу шүүгдэгч Ё.М 3,500,000 төгрөгийг, шүүгдэгч З.Бас 9,937,500 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлстэй холбогдох асуудлуудыг шүүх дээрх байдлаар шийдвэрлэх учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч О овогт З.Б бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан, гарал үүслийн гэрчилгээгүй модыг худалдан авч  тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Д.Лг бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, шүүгдэгч Б овогт Ё.Мйд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч З.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 жил, 11 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ё.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч З.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцон 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 2 жил, 11 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б цагдан хоригдсон 13 хоногийг, шүүгдэгч Д.Лгийн цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч З.Б биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил, 11 сар, 17 хоногоор, шүүгдэгч Д.Лгийн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 5 сар, 29 хоногоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд оногдуулсан 2 жил, 11 сар, 17 хоногийн хугацаагаар хорих, шүүгдэгч Д.Лд оногдуулсан 1 жил, 5 сар, 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.  

7. Шүүгдэгч З.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

8. Шүүгдэгч Ё.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан эмээл 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөө 1 ширхэг, 17 ширхэг ***** метр куб хуш модыг улсын орлого болгож, шүүгдэгч З.Бас 9,937,500 төгрөгийг, шүүгдэгч Ё.М 3,500,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт оруулсугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

14. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН