| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2023/03814/и |
| Дугаар | 184/ШШ2023/03388 |
| Огноо | 2023-09-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2023/03388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: УБ, ******* дүүрэг, 22 дугаар хороо, ******* дугаар байр, 06 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух овогт /РД:/,
Хариуцагч: аймаг, хуучин хороолол, дүгээр байр, тоот хаягт оршин суух овогт /МО/ нарт холбогдох,
64,569,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгч Н.*******, хариуцагч М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг 1 сарын хугацаатай сарын 20 хувийн хүүтэй зээлүүлсэн. 25,000,000 төгрөгийг 5*******1008497 тоот интернэт банкаар шилжүүлсэн. Зээлдэгч мөнгийг хүүтэй нь хамт 2021 оны 01 дүгээр сарын 09-нд төлөх ёстой байсан. Мөнгө өө биечлэн болон утсаар нэхэхэд мөрийтэй тоглож алдсан тухай хэлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 9,000,000 төгрөгөнд бодож 4 бяруу, Бонго 3 машин авсныг худалдахад 7,000,000 төгрөг болсон. Иймд зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү ,569,600 төгрөг, нийт 64,569,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Ө. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Ө. би М.тай оюутан цагаас найзалсан. Мөнгө олох боломж байна хэмээн Дашка гэдэг хүнтэй хамт ирж, мөрийтэй тоглоомд би өөрөө 9,000,000 төгрөгийг 24,000,000 төгрөг болгосон гэж ярьж дансны хуулгаа харуулсан. Нүдээр харсан би түүнд итгэж өөрөөсөө 10,000,000 төгрөгийг зээлүүлсэн. 14 хоногийн дараа түүнээс нэхэхэд энэ мөнгийг алдсан болохыг мэдсэн. Дахин нэг арга байна. гэдэг ах байгаа, мөнгө зээлж авч болно. Чи хамт яваад өг, би жоохон мөнгөтэй харагдах хэрэгтэй байна. Чиний машин дотор уулзмаар байна гэсэн. Тэгэхэд би мөнгө өө олж авахын тулд тэгье гэж зөвшөөрсөн. гэдэг хүнтэй уулзаж мөнгө зээлбэл мөнгө олно хэмээн хамт ярилцаж байсан. Үүний дарааа Н.******* нь намайг байхгүйд М.д мөнгө шилжүүлж зээлүүлсэн байсан. Тэр мөнгөөр нь мөрийтэй тоглож алдсан байсан. Үүний дараа Н.******* надаа мөнгө нэхэхэд би М.ын мөррийтэй тоглоод алдсан, би энэ мөнгийг өгөх хүн биш гэдгийг хэлсэн. Тэр цагаас хойш надтай дахиж холбогдоогүй. Тиймээс би энэ нэхэмжлэлд хамааралгүй хүн гэжээ.
Хариуцагч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.Лхагвсүрэн нь энэ мөнгөндөө манайхаас Бонго машин болон мал авсан. Тухайн үедээ манай аав, ээжтэй тохиролцож 4 бяруу, нэг автомашин 10,000,000 төгрөгт тооцож авсан гэж хэлсэн. Тэгээд энэ хөрөнгүүд зараад 7,000,000 төгрөг болсон гэж хэлсэн. Би авсан 25,000,000 төгрөгөөсөө энэ үнийн дүнг хасуулах хүсэлтэй байна.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хаан банкны дансны хуулга.
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хариу тайлбар
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
нарт холбогдуулан Зээлийн төлбөрт 25,000,000 төгрөг, зээлийн хүүд ,569,600 төгрөг, нийт 65,569,600 /жаран таван сая таван зуун жаран есөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч М. нь 25,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг төлсөн, 15,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлж барагдуулна, би зээлийн гэрээ байгуулаагүй хүү, алданги тохиролцоогүй гэж, хариуцагч нь би Н.*******гээс мөнгө аваагүй, М.д мөнгө зээлж шилжүүлсэн, энэ нэхэмжлэлд надад хамааралгүй гэж тус тус хариу тайлбарыг шүүхэд ирүүлдэг.
Шүүхээс хариуцагч д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Шүүхээс Н.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны 55160627******* тоот данснаас М.ын ХААН банкны 5*******1008498 тоот данс руу тус тус шилжүүлсэн болох нь ХААН банкны шилжүүлэгийн мэдээлэл /хх-4х, 5х/ болон нэхэмжлэгч Н.*******, хариуцагч М.ын нарын шүүхэд болон шүүх хуралдаанд 25,000,000 төгрөг шилжүүлсэн, авсантай маргаагүй талаарх тайлбараар тогтоогдож байна.
Харин Н.******* нь 25,000,000 төгрөгийн хүүд ,569,600 төгрөг нэхэмжилсэн нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Лхагвсүрэнгийн гаргасан Надаас мөнгө авахдаа ийм ажил хийдэг гэдгээ тайлбарласан. Гэхдээ энд ямар ч эрсдэл байхгүй гэж ойлгуулсан. Би эрсдэлтэй зүйлд хэзээ ч мөнгөө үрэхгүй. Энэ бол мөрийтэй тоглоом, оруулсан мөнгөний нэг хувиар ашиг олдог гэж надад хэлсэн гэх тайлбар, шүүх хуралдаанд хариуцагч М.ын гаргасан Би мөнгө зээлнэ гэж аваагүй өөрөө над руу утсаар ярьсан. Нэхэмжлэгчийн эхнэр нь миний эхнэрийн эгчийнх нь найз. Намайг казино сонирхдог, койн зарж ашиг олдог гэдгийг эхнэр нь мэддэг байсан. Тэгээд Н.******* ах өөрөө над руу залгаж энэ ажлыг чинь сонирхож үзье гэж хэлсэн. Тухайн үед Ө. бид хоёр хамтран ажилладаг байсан. Ө. бид хоёр энэ ажлыг хийгээд өдөрт 100-200 долларын ашиг олдог байсан. Тэр ажлыг Н.******* ах үзэж, сонирхоод 25,000,000 төгрөг оруулъя гэж хэлсэн. Бид хоёр гэхдээ үүнээс ашиг олдог, бас алдаж болдог гэдгийг өөрт нь маш сайн сануулж хэлсэн. Тэгээд Н.******* ахын өгсөн 25,000,000 төгрөгөөр койн аваад алдчихсан. Би тэр мөнгийг авсан нь үнэн болохоор буцааж өгнө. Тухайн үед казиногийн сайт руу ороод мөнгө нь гацсан гэдгийг Н.******* ахад хэлээд, өөрт нь хүртэл харуулж байсан. Тэр мөнгө нь сайт руу ороод гарч болохгүй гацчихсан. Тийм болохоор бид буцааж авах боломжгүй байна. Гэхдээ би хүний мөнгийг авсан учраас буцааж өгнө, ашигтай тохиолдол 1 хувийн хүү өгнө хөрөнгө оруулж хамтран ажиллаж болно гэсэн тайлбар тус тус няцаагдаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасантай нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч М. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зохигчид гэрээг бичгээр хийгээгүй тул зээлийн гэрээний хүү авах эрх үүсэхгүйг дурьдах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч Н.******* нь шүүх хуралдаанд аас авсан 4 бяруу үхэр, 1 бонго маркийн автмоашин нь нилээд 7,000,000 төгрөг болсон гэх, хариуцагч М. шүүх хуралдаанд 4 бяруу үхэр, 1 бонго маркийн автмоашиныг ******* 10,000,000 төгрөгөөр тооцож авсан, тэр тооцсон бичиг нь алга болсон гэх тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч М.д өгсөн 25,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө буцаан авсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
төгрөгийг цахим мөрийтэй тоглоомд оруулж, ашиг хонжоо олох, олсон ашгаас 1 хувийг М. нь Н.*******д тус бүр нь өгөхөөр харилцан тохиолцсон болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон заасантай нэхэмжлэгч Н.******* хариуцагч М. нар нь 25,000,000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан нь нийцэж байх тул хариуцагч М.аас 25,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулан авсныг хасч, үлдэх 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 46,569,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
нарт холбогдуулан Зээлийн төлбөрт 25,000,000 төгрөг, зээлийн хүүд ,569,600 төгрөг, нийт 65.569.600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхэд хамтран хариуцагчаар татагдсан ын шүүхэд гаргасан 25,000,000 төгрөгийг М.д Н.******* шилжүүлсэн, уг нэхэмжлэлд хамааралгүй гэсэн тайлбар нь М.*******гээс М.д мөнгө шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-4х, 5х/ болон хариуцагч М.ын шүүх хуралдаанд гаргасан 25,000,000 төгрөгийг шилжүүлж авсан нь үнэн, харин Ө.т энэ мөнгө хамааралгүй гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан иргэний хэрэгт хариуцагчаар тооцогдох этгээд биш байх тул хариуцагч Ө.т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
баримтлан хариуцагч М.аас 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 46,569,600 /дөчин зургаан сая таван зуун жаран есөн мянга зургаан зуу/ төгрөгийг, мөн хариуцагч Ө.т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД