Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2025/ЦШТ/05

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т

Улсын яллагч Д.Д

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын 11 дүгээр хэсэгт замчин ажилтай, ам бүл 3, дүү, хүүгийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Намын байр **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай ******* овогт *******ын .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын *******-25 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Гуа Тээг" бааранд хохирогч тай маргалдан, түүний үснээс нь татаж унагаасны улмаас түүний эрүүл мэндэд толгойн ар хэсгийн язарсан шарх, хүзүүний баруун хэсгийн зулгаралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

  1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын *******-өөс 25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Гуа Тээг" гэх нэртэй бааранд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс татаж унагаан биед нь толгойн ар хэсгийн язарсан шарх, хүзүүний баруун хэсгийн зулгаралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь талуудын шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

 

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би 2025 оны 08 дугаар сарын *******-ний орой 23 цагийн үед найз , нарын хамт Гуа Тээг караоке бааранд сууж байсан. Тэгсэн гэх эмэгтэй байн байн босож ирээд бид гурвыг хэлээр амаар доромжлоод миний хажууд сууж байсан залууг надтай мэндэлсэн чинь та яахаараа энэ янхантай мэндлээд байгаа юм гээд байсан тэгтэл манай найз босоод чи одоо хүн доромжилдог хэн бэ гэсэн чинь танай найз чинь янхан та нар янхан биз дээ гээд хэрэлдээд байхаар нь боль боль гээд сууж байтал буцаад хэрүүл хийгээд тэр хэд муудаад гараад явсан. Би сууж үлдчихээд ариун цэврийн өрөө орох гээд явсан чинь араас нэг хүн хүзүүний хэсгээс татаад намайг унагасан тэр үедээ юу мөргөсөн яасан гэдгээ санахгүй байна. Ухаан алдчихсан байсан. Сэрсэн чинь нэг нь өшиглөөд байж байхад нэг нь салгаад аваад явсан. Босоод харсан чинь толгойноос цус гарч байсан. Толгойдоо 3 оёдол тавиулсан хүзүү маажсан..." гэх мэдүүлэг (хх- 6 дугаар хуудас)

 

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...бид 3 бааранд орсон чинь гэх эмэгтэй хэл амаар доромжлоод байсан. нь тай муудаж маргасан зүйл байхгүй сууж байсан..." гэх мэдүүлэг (хх- 8 дугаар хуудас)

 

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 08 дугаар сарын *******-ний орой 21 цагийн үед Гуа-Тээг караокед найз , , гийн нөхөр Батзориг нарын хамт орсон. Тэнд ороод нийтийн караокед суусан. Бид хэдийг сууж байхад өөдөөс харсан ширээнд 3 эмэгтэй сууж байсан. Би найз той юм яриад сууж байсан чинь өөрсдийгөө муулж байна гэж бодсон байх тэгээд маргалдсан тэгсэн чинь гэдэг эмэгтэй нь босоод юм хэлсэн юу гэснийг нь би санахгүй байна тэгэхээр нь би эргээд гарсан гараад нойл руу  орсон чинь араас нэг нь үстсэн тэгэхээр нь би эргээд харсан Ариунаа байсан тэгэхээр нь  би Ариунаагийн үснээс нь татсан чинь унасан манай найзууд намайг салгаад тэгээд салаад явцгаасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас)

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 053 дугаартай

 

1. ын биед толгойн орой хэсгийн язарсан шарх, хүзүүний баруун хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 14-15 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

  1. Прокуророос шүүгдэгч *******гийн хохирогч ын эрх чөлөөнд халдаж толгойн орой хэсгийн язарсан шарх, хүзүүний баруун хэсгийн зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив тал нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байх эрхийг зөрчиж буй үйлдэл бол, субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын *******-өөс 25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гуа тээг” караоке бааранд хохирогч маргалдаж улмаар түүний үснээс татаж унаган толгойн орой хэсгийн язарсан шарх, хүзүүний баруун хэсгийн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох дээрх  баримтуудаар тогтоогдсон. Прокуророос *******д холбогдох дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Ийнхүү шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь “...Ямар нэгэн хохирол, зардал нэхэмжлээгүй, хэрэг учрал болох үед алга болсон гэх монетон ээмгээ нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч нь эрүүл мэндийн байгууллагаас 131,334 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт (хх-ийн 25 дугаар хуудас)-оор тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 131,334 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бусдыг үл хүндэтгэсэн харилцаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс 131,334 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх талаарх дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцсон болно.

 

   Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

          4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 131,334 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР