| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 161/2021/0034/Э |
| Дугаар | 2021/ДШМ/25 |
| Огноо | 2021-06-25 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Д.Д |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/25
Х.Ү-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/51 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Ү-д холбогдох эрүүгийн 2013004210001 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсы төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, прокурор Д.Дуламжав, шүүгдэгч Х.Ү, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен /цахим сүлжээгээр/, С.Алтай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ержан, хохирогчийн өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч А.Ахмерей нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 6 хүнтэй, эхнэр хүүхдүҮ-дийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ж нура овогт Х-ы Ү /РД: БЖ0000 / нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн оройн 19.00 цагийн үед согтуугаар Баян-Өлгий аймгийн Ө сумын дүгээр багт байршилтай, өөрийнхөө гэрт зочилж ирсэн хадам дүү болох 18 настай Е.Б-ыг тодорхой шалтгаангүйгээр баруун хавирганы орчимд хутгалж амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/51 дүгээр шийтгэх тогтоолоор Ж нура овогт Х-ы Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн давж заалдах гомдолд: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Ү надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Миний бие 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын дүгээр багт байршилтай өөрийнхөө гэрт зочилж ирсэн эхнэрийн дүү болох, 18 настай Е.Б-г согтуугаар, тодорхой шалтгаангүйгээр баруун хавирганы орчимд хутгалж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн. Би гэм буруугийн талаар огт маргаагүй, эхнээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр заасан. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн харгалзан үзээгүйгээс миний ял хүндэрсэн гэж үзэж байна. Би гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 12.0 сая төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй, чухам юуны хохирол болох нь тодорхой бус байсан учир төлөөгүй.Дээрх 100,000,000 төгрөг нь бодит хохирол байсан бол бүрэн төлж барагдуулах байсан.
Миний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлоо төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Миний хувьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй, анх удаа энэ хэргийг үйлдсэн. Ар гэрийн ахуй амьдралын хувьд ам бүл зургуулаа, эхнэр тодорхой эрхэлсэн ажилгүй, том хүү Ү.Бүргэд нь 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 19 настай, Улаанбаатар хотод оюутан, дараагийн хүү Ү.Н- 2003 оны 11 дүгээр сарын 28-нд төрсөн, 17 нас өнгөрч байгаа, сурагч, дараагийн охин Ү.И2008 оны 12 дугаар сарын 19-нд төрсөн, 12 нас өнгөрч байгаа, сурагч, бага охин Ү.А 2018 оны 06 дугаар сарын 27-нд төрсөн, 2 нас өнгөрч байгаа, гэрт байдаг.
Миний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр надад 13 жилийн хорих ял оногдуулсан нь хүндэдсэн гэж үзэж байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ар гэрийн ахуй амьдрал хүнд, бага насны 1, насанд хүрээгүй 2 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж надад анхан шатны шүүхээс оногдуулсан 13 жилийн хорих ялын хэмжээг багасгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдолд: “ Амь хохирогч Е.Быг 2020 оны 12 дугаар сарын 19 ний өдрийн, 19 цагийн орчим Х.Ү байшингийн гал тогооны өрөөнд Х.Ү түүний хүү Ү.Б-, Ү.Н- нарын хамт хоолны ширээ тойрон цай ууж суухад Х.Ү нь согтуудаа хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулж, түүнээс болж нас барсан гэдгийг дараах байдлаар зөвшөөрөхгүй байна. Үүнд:
а. Амь хохирогч Е.Б-ыг шүүгдэгч Х.Ү байшингийн гал тогоонд хутгалсан бол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн бэхжүүлсэн фото зургаар хутгалсан гэх бор иштэй хутга яагаад байшингийн гадна байсан монгол авдар хирийн хэмжээний дөрвөлжин цементэн дээр тавиастай байдаг билээ.
б. Байшин дотор хутгалсан бол, Х.Ү-ы гэрт зочлон очиж, цай ууж тухлан сууж байгаад хутгалуулж амь насаа алдсан бол талийгаач яагаад гадуур куртиктэй суусан, гадуур хувцастай сууж байсан шалтгаан нөхцөлийг яагаад тогтоогоогүй гэдэг асуудал байна. Айлд зочлон очсон хүн гадуур хувцас гутал зэргийг айлын гэр байшин дотор тайлж суудаг биз дээ. Гэтэл гадуур өмсөж явсан хүрээнд хутганы мөр илэрсэн явдал маш эргэлзээ төрүүлж байна. в.Талийгаач Е.Б нь байшин дотор А.Ү-д хутгалуулсан бол талийгаач Е.Б-ы өмсөж явсан гутал яагаад тэдний байшингийн гадна1 талд байснаас илэрсэн байдаг билээ. Талийгаачийн гутлыг хэн гадаа тайл>ц орхисон, энэ асуудлыг мөрдөн байцаалтаар огт тогтоогоогүй байдаг.
с.Гэрч Б-ийн мэдүүлгээр “Талийгаач Е.Б-ыг гал тогоонд Х.Ү хутгалсан, би диванд түр хэвтүүлж, түргэн тусламжийн машинд өргөж аваачаад суулгасан” гэж мэдүүлсэн. Гэтэл тухайн үед талийгаач Е.Б-ы өмсөж явсан куртка, өмд , цамц, оймс нь хүртэл тоос шороогоор бохирлогдсон, цус нөжид хутгалдаж хатсан зэргээс үзвэл зодоон болон хэрэг учрал байшингийн гадаа, хашааны дотор тоос, шороотой газар үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
д. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгаагүй боловч, хашааны дотор байсан цементэн бүхий объектын над талд “гар утас” гэмээр хан өнгийн эд зүйлийн дүрсийг фото аппаратаар бэхжүүлж зургийг нотлох баримтаар бэхжүүлсэн байна. энэ нь Е.Б-ы эзэмшлийн гар утас гэж би үзэж байна. Энэ нь хэрэг учрал гадаа үйлдэгдсэн гэх нэг үндэслэл юм.
ё.Хэргийн газрыг хамгаалалтад авалгүй үзлэг явуулсан, хэргийн газрын1 үзлэгт хохирогч талаас биднийг огт оролцуулаагүй, хоёр давхар байшингийн дээд давхарт огт үзлэг хийгээгүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн тул хэргийн бодит байдлыг тогтооход сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.
2. Шүүгдэгч Х.Ү нь 41 настай, талийгаач Е.Б нь 18 настай тул хоорондоо насны хол зөрөөтэй, талийгаач Е.Б нь Х.Ү-ы өөрийн хүүхдүүдийн нэгэн адил нас чацуу, хүүхдийн адил хүүхэд байгаа, ямар нэгэн өш хонзонгүй, таарамжгүй харьцаа байхгүй, тэдний гэрт анхлан зочилж' очсон байхад эцгийн нэгэн адил Х.Ү нь миний ганц хүү Е.Б-ыг хутгалж алах шалтгаант холбоо байхгүй. Хэргийн эдгээр нөхцөлүҮ-д нь хэргийг Х.Ү-ы хүү Ү.Н- үйлдэж, уг хэргийг Х.Ү нь худлаа хүлээн| мэдүүлж байна гэж гомдол гаргаж байна.
3. Гэрч Ж, П.А, Х.А нарын мэдүүлгээр “Быг Н хутгалсан гэж хэлсэн шиг сонссон” гэх мэдүүлгүүд нь уг хэрэгт Х.Ү-ы үү Ү.Н- нь ямар нэгэн байдлаар шууд холбоотой гэдгийг баталж байна.
4. Шүүгдэгч Х.Ү нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл уусан боловч ухаан санаагаа мэддэг, өөрийгөө жолоодох чадвартай байсан нь гэрчээр мэдүүлэг өгсөн Х.Б, А.Е, С, Ж, нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Ү нь хэргийг хүлээн зөвшөөрч байна., бодит хохирлыг төлсөн, хэргийг хөнгөрүүлж өгнө үү гэдгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.
Х.Ү-ы төлсөн гэх 12.000.000 төгрөгөөр миний хүү Е.Бы амь насны хохирол төлөгдсөн гэж үзвэл маш их гомдолтой байна. Хүний амь насыг мөнгөөр хэмжиж, үнэлэх боломжгүй. Энэ хэргийн улмаас ганц хүүгээ алдаж нөхөшгүй хохирол учирч, сэтгэл санааны хувьд маш их хямарч, эхнэр' бид хоёр сэтгэцийн өвчтэй болсон юм.
Энэ талаар хүү нас барснаас хойш удаа дараа эмнэлэгт хэвтэж , эмнэлгийн оношоор “Сэтгэл гутралын хам шинж өвчин” гэж тогтоосон байна. Х.Ү-д маш хөнгөн ял шийтгэсэн гэж үзэж байна. Ялыг хүндрүүлж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Ү болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ержан нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Х.Ү нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой 19.00 цагийн үед согтуугаар, Баян-Өлгий аймгийн Ө сумын дүгээр багт байрлах өөрийнхөө гэрт, зочилж ирсэн хадам дүү болох 18 настай Е.Б-ыг тодорхой шалтгаангүйгээр баруун хавирганы орчимд хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Х.Ү-ы сэжигтнээр өгсөн “...би такси бариад гэртээ ирснээ санаж байгаа, гэрт ирээд юу болсноо санахгүй байна. ...яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх 149-151, 154-155/,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ержаны “...тухайн өдөр миний хүргэн ах Т, авга ах Оразхан нар манай гэрт ирж Б нас барсан байна гэж хэлсэн. Яг яаж нас барсан талаар тодорхой хэлээгүй...” гэх мэдүүлэг /1хх 39-43/,
-гэрч Ү.Бүргэдийн “...манай гэрийн гал тогооны өрөөнд талийгаач болон дүү Н- бид гурав цай уугаад сууж байхад 18 цагийн орчимд гаднаас аав Ү согтуу орж ирсэн. Б цайны ширээний дэргэд миний хажууд баруун гар талд сууж байсан. Аав ширээ дэрлээд 5-10 орчим минут толгойгоо доошоо тонгойлгож унтсан байдалтай сууж байгаад босож хаалга чиглэж Н-ийн араар тойроод Б-ы хажуугаар өнгөрөөд явж байсан. Гэтэл Н- хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгтэл Б “алла алла” гэж казахаар хэлээд гэдсээ дараад хаалга руу гүйсэн...” гэх мэдүүлэг /1хх 52-56/,
-гэрч Ү.Нуртлекийн “...17 цагийн үед үеэл болох Б ирсэн ба ээж 17 цаг дөхөж байхад хүүхдийн цайнд явна гээд гарсан. Бид гурав гэрийн гал тогооны өрөөнд цай чанаж уух гэж сууж байхад аав гаднаас согтуу орж ирсэн, тэгээд намайг хувцас тайл гэхээр би гадуур өмсөж явсан куртикийг нь тайлахад гал тогооны өрөөнд ширээн дээр бидний хажууд сууж байгаад доошоо тонгойж ширээ түшээд хэсэг унтсан юм. Тэгээд гэнэт сэрж босоод миний хажуугаар өнгөрч байхдаа талх зүсэж тавьсан байсан бор иштэй хутга аваад ах Бүргэдийн хажууд сууж байсан Б-ы хажуу талаас нь нөгөө хутгаараа нэг удаа хутгалаад авсан. Тэр үед би хутгалчихлаа гэж хэлсэн. Б “алла алла” гэж хэлээд хажуу тийш доош тонгойж гэдэс хавиа дараад шууд босоод хаалга руу явахад нь ах Бүргэд Быг бариад авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-50/,
-гэрч А.К-гийн “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр түргэн тусламжийн тасагт 24 цагаар жижүүрийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж байхад 19 цаг 16 минутад 103 утас руу Үы гэрт Батыр гэх залуу хутгалуулчихлаа яаралтай ирээрэй гэж хэлэхээр нь дуудлагаар явж байсан их эмч Берикгүл рүү залгаж Өлгий сумын 5 дугаар багт нэг хүн хутгалуулаад цус алдаж байна хурдан очоорой гээд хаягийн хэлээд явуулсан. Тэгээд удалгүй эмнэлэгт уг залууг авч ирээд яаралтай тусламжийн тасагт авч ирээд эмнэлгийн орон дээр хэвтүүлсэн ба эмч анхны тусламж үзүүлж байхад удалгүй нас барсан гэж их эмч Б хэлээд цагдаад мэдэгд гэхээр нь би 102-т залгаж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 57/,
-гэрч С.Б-ийн “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг өнгөрч байх үед манай тасагт Өлгий сумын 5 дугаар багт нэг хүн цус алдаж байна хутгалуулсан байна хурдан ирээрэй гээд 103-аас сувилагч К- утсаар мэдэгдсэн ба би жолооч О-ы хамт гадуур дуудлагаар явж байсан шууд очиход урдаас нэг хүнийг тэвэрсэн залуу гарч ирээд түргэний машинд хэвтүүлсэн. Тэгээд эмнэлэгт авч ирээд тусламж үзүүлж байхад нас барсан ба 102 руу залгаж хэлсэн... Удалгүй эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт талийгаачийн нагац эгч нь ирээд манай нөхөр хутгалсан байна би тэр муу архичныг ална гэж уурлаж би эгчдээ одоо юу гэж хэлнээ гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /1 хх 58-59/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүҮ-д /1 хх-ийн 7-12/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүҮ-д /1хх-ийн 13-19/,
-Шинжээч эмч К.Хайратын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “...талийгаач Е.Бы биед хэвлийн хөндийд нэвтэрч, элгийг гэмтээсэн хэвлийн хүнд гэмтлийн улмаас цус алдалтын шокт орж нас баржээ...” гэх 01 дугаартай дүгнэлт /1 хх 90-92/,
-Шинжээч эмч К.Хайратын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “...иргэн Х.Үы биеэс авсан цусанд 2,9% промилли этилийн спирт илрэв. Х.Ү нь хүчтэй зэргийн согтолттой байжээ...” гэх 02 дугаартай дүгнэлт /1 хх 83-84/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 155 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 111-119/ болон бусад нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Х.Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдэн, хохирогч Е.Бы Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан амьд явах үндсэн эрхийг хохироосон нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Х.Ү-г шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар арван гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй шүүхээс оногдуулсан хорих ял мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Үы гаргасан “Би гэм буруугийн талаар маргаагүй, эхнээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр заасан. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн харгалзан үзээгүйгээс миний ял хүндэрсэн гэж үзэж байна.” гэх гомдол,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ержаны “...Х.Ү нь е.Быг гал тогоонд хутгалсан бол хутаг яагаад гадаа байсан, яагаад гадуур хувцастай сууж байсан шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй, Е.Б-ы өмсөж явсан куртка, өмд, цамц, оймс тоос шороогоор бохирлогдсон зэргээс үзвэл хэрэг гадаа үйлдэгдсэн. Х.Ү 41 настай, талийгаач Е.Б 18 настай тул хоорондоо насны хол зөрөөтэй, өш хонзон, таарамжгүй харьцаа байхгүй, зочилж очсон миний хүүг хутгалж алах шалтгаант холбоо байхгүй. Хэргийн эдгээр нөхцөлүҮ-д нь хэргийг Х.Үы хүү Ү.Н- үйлдэж уг хэргийг Х.Ү нь худлаа хүлээн мэдүүлж байна. Х.Ү нь хэргийг хүлээн зөвшөөрч, бодит хохирлыг төлсөн, хэргийг хөнгөрүүлж өгнө үү гэдгийг огт хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хянан үзвэл, шүүгдэгч Х.Ү нь талийгаач Е.Бы хэвлий тус газарт хутгалж, элгийг гэмтээсэн хэвлийн хүнд гэмтэл учруулснаас цус алдалтын шокт орж нас барсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн “ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүҮ-дээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ержан нь “шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх” талаар гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх ялыг хүндрүүлэх бүрэн эрхгүй, шүүгдэгч Х.Ү-д анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журмыг удирдлага болгосон, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн хүнийг алах гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Х.Үы баривчлагдсан 2, цагдан хоригдсон 184, нийт 186 хоногийн хугацааг хуульд зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ержан нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Үы баривчлагдан, цагдан хоригдсон нийт 186 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэл дээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Д.КӨБЕШ