Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2023/02153

 

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2023/02153

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч Х Б ХХК,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М И ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Хминий Ч Х Б ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 521/1303 тоот Эрх шилжүүлэх-3 гэрээг байгуулж ....................... тоот 106 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэ болох 349.800,000.00 төгрөгийг “Ч Х Б” ХХК-д бүрэн төлж ............................... тоот 106 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Тус орон сууцны өмчлөх эрх доорх байдлаар шилжсэн байдаг. Үүнд: 1. Барилгын ажил гүйцэтгэгч М И ХХК, захиалагч иргэн А.Днарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 521-1303 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, эрх, үүрэг А.Дд; 2. А.Д, Энэмог XXК нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 тоот эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж эрх, үүрэг Э ХХК-д; 3. Э ХХК, Ч Х Б ХХКнарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хөрөнгийг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх, зээл төлж барагдуулах гэрээ байгуулагдаж эрх, үүрэг Ч Х Б ХХК-д; 4. "Э ХХК, Ч Х Б ХХКнарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 01-иий өдрийн 9 тоот Эрх шилжүүлэх-2 гэрээ байгуулагдаж эрх, үүрэг Ч Х Б ХХК-д; 5. "Ч Х Б ХХК, иргэн А.Хнарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 521/1303 тоот Эрх шилжүүлэх-3 гэрээ байгуулагдсанаар орон сууцны эрх, үүрэг А.Хнадад шилжсэн. Ч Х Б ХХКболон А.Хбидний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. А.Хминий бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн боловч Ч Х Б ХХКнь эрхийн зөрчилгүй хөрөнгө, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, миний эрх ашгийг зөрчиж байна. Ч Х Б ХХК-ийн энэхүү үйлдэл нь А.Хнамайг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн орон сууцаа хууль ёсны дагуу өмчилж захиран зарцуулж чадахгүй, эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 112 дугаар зүйлийн 112.1-т заасныг үндэслэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, ...................... тоот, 106 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмлөгчөөр иргэн А.Хнамайг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ч Х Б ХХКшүүхэд гаргасан тайлбартаа: Ч Х Б ХХКнь Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргааны асуудлаар банкны үйл ажиллагаа түр доголдолтой байх бөгөөд нэхэмжлэгч А.Х-ийннэхэмжлэлийн шаардлага дахь орон сууцны өмчлөх эрхийг банкны үйл ажиллагаа цэгцэрэх үед шилжүүлж өгөх болно гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М И ХХКнь нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гардан авсан, шүүх хуралдааны товыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэх хуудсаар хүлээн авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй байна.

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгөний шилжүүлгийн баримт, Чингис хаан банкны №Г3/114 дугаартай тодорхойлолт, эрх шилжүүлэх гэрээ-3, эрх шилжүүлэх гэрээ-2, эрх шилжүүлэх гэрээ, орон сууц захиалгаар бариулах гэрээ, итгэмжлэл,

 

Хариуцагчаас: Ч Х Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, М И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М И ХХК-ийн дүрэм зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч А.Хнь хариуцагч Ч Х Б ХХК-д холбогдуулан эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, хэлэлцэн тохирсон үнийг төлсөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч шилжүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэж шаардсан, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

а/ Нэхэмжлэгч А.Хнь Ч Х Б ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр №521/1303 Эрх шилжүүлэх-3 гэрээг байгуулж " Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ...................... тоот 106 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийг худалдан авахаар харилцан тохирч, 349,800,000 төгрөгийг “Ч Х Б” ХХК-д бүрэн төлж, ............................ тот 106 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон боловч худалдагч нь өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэжээ.

 

7. Хариуцагч Ч Х Б ХХКнь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаагүй боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаантай асуудлаар банкны үйл ажиллагаа түр доголдсонтой холбоотойгоор өмчлөх эрхийг шилжүүлэх асуудал саатсан гэж тайлбарласан, уг доголдол арилсны дараа нэхэмжлэгч А.Х-ийнорон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

8. Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

9. А.Хнь Ч Х Б ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр №521/1303 Эрх шилжүүлэх гэрээ-3-г байгуулж "........................ тоот 106 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 349,800,000 төгрөгөөр худалдан, авахаар харилцан тохирч, 349,800,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ч Х Б ХХК-д шилжүүлжээ.

 

10. Энэ нь Ч Х Б ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын Гүйлгээний утга ...................тоот 160м.кв байрны төлбөр А.Хгэж тэмдэглэгдсэн баримтаар тогтоогджээ. /хх-6/

 

11. Ийнхүү Ч Х Б ХХКболон А.Хнарын хооронд үл хөдөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг байгуулахаас өмнө .....................................тоот 106 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь дараах байдлаар эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжиж байжээ. Тодруулбал:

                         I.    Уг барилгын ажил гүйцэтгэгч М И ХХК, захиалагч иргэн А.Днарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №521-1303 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, А.Дуламсүрэнд;

                        II.    А.Д, Э XXК нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №05 тоот Эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж Э ХХК-д;

                      III.    Э ХХК, Ч Х Б ХХКнарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-2 байгуулагдаж Ч Х Б ХХК-д;

                      IV.    Улмаар "Ч Х Б ХХК, иргэн А.Хнарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр №521/1303 тоот Эрх шилжүүлэх-3 гэрээ байгуулагдсанаар орон сууцны эрх, үүрэг  шилжсэн, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг өөртөө шилжүүлж авсан үйл баримт тогтоогдсон, уг асуудлаар зохигчийн хэн алин нь маргаагүй байна.

 

12. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн, гэрээний нийт үнийн дүнгийн хувьд маргаангүй гэж үзнэ.

 

13. Зохигчид үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн талаар маргаагүйгээс гадна худалдах, худалдан авах гэрээг цуцлах, татгалзах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлсөн байх тул хууль болон гэрээнд зааснаар хариуцагч Ч Х Б ХХКнь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

 

14. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №181/ШЗ2022/17377 захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахаар даалгасантай холбогдуулан тус газрын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6/10922 албан бичигт дурдсанаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо/............... тоот хаягт байрлах орон сууцы зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх бүхэлдээ М И ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047343 дугаарт бүртгэлтэй байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь барьцаалсан, Ч Х Б ХХК-ийн барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх албан бичгийг үндсэлэн захиалагч, худалдан авагчийн өмчлөлд тоот тус бүрээр салж бүртгэгдэж байгаа, А.Х-ийн ........... тоот орон сууц нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөс салж бүртгэгдээгүй болохыг тодорхойлжээ.

 

15. Үүнтэй холбоотойгоор маргаан бүхий үл хөдлах эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн М И ХХК-ийг нэхэмжлэгчээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан боловч шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүйтэй холбоотойгоор тус хуулийн этгээдийг шүүхэд албдан ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гардуулж, хуульд заасан өөрийн эрх, үүрэг болон хэргийн материалтай танилцсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй байна.

 

16. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М И ХХК-д 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх тухай мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амармэндэд М И ХХК-ийн хаягаар хүргүүлэхэд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэх хуудсыг төлөөлөгч өөрөө гардан авч, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

 

17. Түүнчлэн хариуцагч Ч Х Б ХХК-ийн хаягаар 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хүргүүлэхэд 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гардан авч, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

 

18. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М И ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан, эрх үүрэгтэйгээ танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагч, гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

19. Дээр дурдсан үндэслэлээр Хан-Уул дүүрэг, 11 /17 хороо/ дүгээр хороо, .............................., ..................... тоот хаягт байрлах, 13 давхрын ........ тоот 106 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 3 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмлөгчөөр иргэн А.Хийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 /17 хороо/ дүгээр хороо, ............................... тоот хаягт байрлах, 13 давхрын ....................... тоот 106 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Хийг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Х-ийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,905,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч Х Б ХХК-иас 1,905,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Х-долгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД