| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 102/2020/03632/И |
| Дугаар | 181/ШШ2023/02179 |
| Огноо | 2023-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2023/02179
| 2023 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 181/ШШ2023/02179 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх
хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н Б Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М Д Т ХХК ,
Хариуцагч: Ч Х Б ХХК ,
Хариуцагч: Ш.Б,
Хариуцагч: Ш.Л нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,768,450,238 төгрөгийг хариуцагч М Д Т ХХК-иас гаргуулах, барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн 5ш үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Ч Х Б ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч М Д Т ХХК, Ш.Лнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, хариуцагч Ч Х Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н Б Г ХХКболон М Д Т ХХК-иуд нь харилцан тохиролцож, 2017 оны 05-р сарын 31-ний өдөр №НБЗГ-17/01 дугаартай Зээлийн гэрээ, тус гэрээний дагуу 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн №17/01 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулсан. 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн №НБЗГ-17/01 дугаартай Зээлийн гэрээний дагуу М Д Т ХХК зээлийн үнэ болох нийт 2,800,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн эхний 2 жилийн хугацаанд хүүгүй, 3 дахь жилээс сарын 1 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 8 дахь хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан. Н Б Г ХХКнь 2,800,000,000 төгрөгийг зээлдэгч М Д Т ХХК-д гэрээнд заасан хугацаанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч М Д Т ХХК нь нийт зээлийн төлбөрөөс 1,951,345,455 төгрөгийг зээлдүүлэгч "Нутгийн буян групп" ХХК-нд төлсөн. Үүнээс хойш төлбөр төлөөгүй байсаар, зээлийн гэрээний хугацаа дууссан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2020 оны 6-р сарын 05-ны өдөр дуусгавар болсон бөгөөд М Д Т ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 848,645,545 төгрөг, зээлийн хүү, 126,391,400 төгрөг, алданги 478,341,099 төгрөг, нийт 1,453,387,044 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч "М Д Т ХХК-иас 1,453,387,044 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.а. Нэхэмжлэгч 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ч Х Б ХХК, Ш.Б, Ш.Лнарыг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Н Б Г ХХК, М Д Т ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээг байгуулж Т.Т , Ш.Бнар гарын үсэг зурсан. Мөн өдөр М Д Т ХХК, Ш.Б, Ш.Лнар зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Үл хөдлөх хөрөнгийн барьцаа-ны гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Мөн Ч Х Б ХХК, Н Б Г ХХКболон М Д Т ХХК-иуд 2017 оны 6-р сарын 15-ны өдрийн №02 дугаартай Барьцаат батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүдийн үүргийг тохирсон хугацаанд биелүүлнэ гэж, хугацаа хэтэрсэн тохиолдолд барьцаа үл хөдлөх хөрөнгөөрөө төлбөрийг хариуцаж, гэрээний үүргийг биелүүлэхээр барьцаалуулагч нар үүрэг хүлээсэн. Иймд М Д Т ХХК, батлан даагч Ч Х Б ХХК, барьцаалуулагч Ш.Б, Ш.Лнарын барьцаа хөрөнгө болох
-"Н Г ХХК-ийн өмчлөлийн, БЗД, 6-р хороо, .................. тоот хаягт байршилтай, №000217675 дугаартай, 450 м.кв талбайтай, зоорьтой, гурван давхар амины орон сууцны зориулалттай хөрөнгө,
- Ш.Лийн өмчлөлийн, 525 сая төгрөгийн үнэлгээтэй, БЗД 6-р хороо ................. тоот байршилтай, Г-2204008945, Г-Д000116035 улсын бүртгэлийн дугаартай 690 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
-Н Г ХХК-ийн өмчлөлийн, 525 сая төгрөгийн үнэлгээтэй, БЗД-ийн ..................740 м.кв талбайтай, АОС зориулалттай газар,
-М Д Т ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 6-р хороо, ......................... тоот орон сууцны зориулалттай 31 м.кв талбайтай, 1 өрөө байр,
-Ш.Бийн өмчлөлийн ХУД-ийн 11-р хороо, ...................байршилтай, ....................... улсын бүртгэлийн дугаартай 384,23 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай /гражийн хамт/ үл хөдлөх хөрөнгүүдээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,453,387,044 төгрөгийн төлбөрийг гаргуулах, мөн хамтран хариуцагч Ч Х Б ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
1.б. Нэхэмжлэгч 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 31 сарын хугацаанд зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү болон гэрээний дагуу алдангийг авч чадахгүй хохирсоор байна. Иймд 2020 оны 9 сарын 21-ний өдрөөс эхлэн 2023 оны 4 сар хүртэлх хугацааны зээлийн гэрээний хүү, алдангийг хариуцагч М Д Т ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөрт 848,645,545 төгрөг, Зээлийн гэрээний 3.4-д заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдлээс сар бүрийн 1 хувь, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тооцож 261,711,111.19 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Зээлийн гэрээний 3.5-д заааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги 53,352,082 төгрөг, нийт 315,063,193.19 төгрөгийг хариуцагч М Д Т ХХК-иас нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Зээлийн гэрээний дагуу төлөх ёстой сар бүрийн 1 хувийн хүүг, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2023 оны 3 сарын 27-ны өдөр хүртэл тооцвол 261,711,111.19 төгрөг, алданги 53,352,082 төгрөг болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 315,063,193.19 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,768,450,238 төгрөгийг М Д Т ХХК-аас гаргуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 2.2-ын №1-5-д заасан үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Барьцаат батлан даалтын гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу М Д Т ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр Ч Х Б ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М Д Т ХХК, Ш.Лнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд 2017 оны 5-р сарын 31-ний өдөр байгуулагдсан НБЗГ№17/01 Зээлийн гэрээ-ний дагуу М Д Т ХХК нь 3 жилийн хугацаатай, 3 дахь жилээс сарын 1 хувийн хүүтэйгээр 2,800,000,000 төгрөгийг Н Б Г ХХК-иас зээлсэн. Уг гэрээний дагуу үндсэн зээл 848,645,545 төгрөг, хүү 56,885,469 төгрөг нийт 905,531,014 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болно. Харин алданги тооцох хугацаа нь 2020 оны 06-р сарын 05-наас хойш Зээлийн гэрээ-ний 3.5-т заасны дагуу 8 хоногийг нэмээд 2020 оны 06-р сарын 13-наас 2020 оны 09-р сарын 20-ны өдрийг хүртэл 99 хоногийн алданги 0.2 хувиар тооцоход 168,031,818 төгрөг /848,645,545х0.2%*100=1,697,291.097төгрөг/, 1,697,291.09 х 99 хоног=168,031,818 төгрөг болж байна. Ийнхүү зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 848,645,545 төгрөг + хүү 56,885,469 төгрөг + алданги 168,031,818 төгрөг нийт 1,073,562,831.91 төгрөгийг төлбөл зохино. Мөн Н Б Г ХХКнь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн. Иймд зээлийн хүү, алданги тооцоолох хугацаа нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн зогсох ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь хүү, алдангид 315,063,192.19 төгрөгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн.
Мөн Ш.Л-ийнзөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн хөрөнгө Баянзүрх дүүргийн 6-р хороо, Ойн гудамж, 70-Б тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 690 м.кв газрыг барьцаалан 2017 оны 05-р сарын 31-ний өдөр 17/07 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулсан. Н Б Г" ХХК-ийн зүгээс хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулсан хэмээн гаргасан итгэмжлэл нь 2017 оны 6-р сарын 02-ны өдөр буюу барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш олгогдсон байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 694,887,406.09 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ш.Л-ийнөмчлөлийн Баянзүрх дүүргийн 6-р хороо, ................... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008945 дугаартай, 690 м.кв газрыг барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ч Х Б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017 онд М Д Т ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг холбогдох этгээдүүдтэй байгуулсан. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж чадахгүй бол батлан даалтын гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх боломжтой. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах боломжтой байхад батлан даалтын гэрээний хариуцлагыг Ч Х Б ХХК хүлээх үүрэггүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа атлаа батлан даалтын гэрээнээс давхар шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хариуцагч Ш.Б/итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлт/ нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авснаас хойш удаа дараагийн зарлагдсан шүүх хуралдаанд оролцох үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, хариу тайлбар гаргаагүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна.
5. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н Б Г ХХК-ийн дүрэм, Г.Бд олгосон итгэмжлэл, №000217675 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Н Г ХХК-ийн дүрэм, Н Г ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, №НБЗГ-17/01 дугаартай зээлийн гэрээ, №17/07 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, №02 дугаартай барьцаат батлан даалтын гэрээ, нэхэмжлэх, М Д Т ХХК-ийн тооцоо нийлсэн акт, Хаан банкны дансны хуулга, тооцооны үлдэгдлийн баталгаа, Н Б Г ХХК-ийн хүүгийн тооцоо, М Д Т ХХК-ийн тооцооны дэлгэрэнгүй, М Д Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М Д Т ХХК-ийн дүрэм, №000297760 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2013 оны 05 сарын 14-ний өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Х Н ХХК-ийн эзэмшиж байгаа нэгж талбарын 19721259410674 дугаартай газрын кадастрын зураг, №000300337 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2013 оны 06 сарын 05-ны өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, чанар улсын хянан баталгааны дүгнэлт, №000116035 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, №0002477878 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, №000079263 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, №000205124 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, №000205125 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, №000297763 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, гэрээний хамт, Х Н ХХК-ийн эзэмшиж байгаа нэгж талбарын 197202558165135 дугаартай газрын кадастрын зураг, №000297762 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хамт, Х Н ХХК-ийн эзэмшиж байгаа нэгж талбарын 19722258965494 дугаартай газрын кадастрын зураг, №000297758 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хамт, Х Н ХХК-ийн эзэмшиж байгаа нэгж талбарын 19724257562185 дугаартай газрын кадастрын зураг, №000297764 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хамт, Х Н ХХК-ийн эзэмшиж байгаа нэгж талбарын 19726255184193 дугаартай газрын кадастрын зураг,№000297761 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хамт, Х Н ХХК-ийн эзэмшиж байгаа нэгж талбарын 19723255486578 дугаартай газрын кадастрын зураг, №000297765 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хамт, М Д Т ХХК-ийн эзэмшиж байгаа нэгж талбарын 19725258837726 дугаартай кадастрын зураг, №000297766 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хамт, М Д Т ХХК-ийн эзэмшиж байгаа нэгж талбарын 19728258124198 дугаартай кадастрын зураг, №000217675 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Г.Ут олгосон итгэмжлэл, Б.Бд олгосон итгэмжлэл, Н Г ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Н Б Г ХХК-ийн 2017.05.30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2017.06.02-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Н Г ХХК-ийн 2017.05.31-ний өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, тооцооны үлдэгдлийн баталгаа, Н Б Г ХХК-ийн хүүгийн тооцоо, Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2017.06.28-ны оөдрийн төлбөрийн даалгавар, 2017.06.21-ний өдрийн хааны банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2017.06.30-ны өдрийн хааны банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2017.05.29-ний өдрийн М Д Т ХХК-ийн кассын орлогын баримт, 2017.05.30-ны өдрийн хааны банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2017.05.31-ний өдрийн хааны банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2017.06.16-ны өдрийн голомт банкны төлбөрийн баримт, 2017.06.16-ны өдрийн хааны банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Ж.Бд олгосон итгэмжлэл, Ц.Мд олгосон итгэмжлэл, С.Цд олгосон итгэмжлэл, М Д Т ХХК-ийн тооцоо нийлсэн акт, №000247878 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2017.05.31-ний №17/07 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, №000079263 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, №000217675 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, №000116035 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, №000300337 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зургийн хамт, Ш.Л-ээсШ.Бэд олгосон итгэмжлэл, 2017.05.29-ний өдрийн №17/06 дугаар зээлийн барьцаа хүлээлгэн өгөх гэрээ, барьцаанд тавих хөрөнгийн жагсаалт, 2017.03.24-ний өдрийн №17/05 дугаартай хамтран ажиллах гэрээ, №000217675 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, №000247878 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, №000116035 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2017.01.20-ны өдрийн №03 дугаартай Н Г ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2017.02.17-ны өдрийн №17/01 дугаартай хамтран ажиллах гэрээ, М Д Т ХХК, Ш.Лнарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар
Хариуцагч М Д Т ХХК, Ш.Бнараас: Т.Т ын тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, М Д Т ХХК-ийн дүрэм, М Д Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ш.Бээс Н.Нт олгосон итгэмжлэл, 2021.12.28-ны өдрийн Т.Т ын тайлбар, М Д Т ХХК-аас Т.Өд олгосон итгэмжлэл, М Д Т ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Ш.Бээс Т.Өд олгосон итгэмжлэл, хариуцагч Ш.Л-ээсЦ.Бд олгосон итгэмжлэл, М Д Т ХХК-ийн 2022.10.15-ны өдрийн №23 тоот албан бичиг, Ш.Л-ээсЗ.Нандин-Эрдэнэд олгосон итгэмжлэл, М Д Т ХХК-аас З.Нд олгосон итгэмжлэл,
Хариуцагч Ч Х Б ХХК-аас: А.Тд олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүгчийн захирамжаар: М Д Т ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Н Б Г ХХКнь хариуцагч М Д Т ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт 1,768,450,238 төгрөг гаргуулах, хариуцагч Ш.Л, Ш.Б, М Д Т ХХК нарт холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-дахь заалтын №1-5-д дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч Ч Х Б ХХК-д холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Барьцаат, батлан даалтын гэрээнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Хариуцагч М Д Т ХХК нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,073,562,831.91 төгрөгийн үлдэгдэлтэй тул зээлийн гэрээний үлдэгдэл шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Н Б Г ХХКнь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэггүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, их хэмжээний төлбөр шаардсаныг зөвшөөрөхгүй, Ш.Л-ийнзөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 17/07 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулсан. Гэтэл Ш.Лбарьцааны гэрээг байгуулснаас хойш буюу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулах этгээдэд итгэмжлэл олгосон тул нэхэмжлэлийн шаардлагаас 694,887,406.09 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ш.Л-ийнөмчлөлийн Баянзүрх дүүргийн 6-р хороо, .......................тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008945 дугаартай, 690 м.кв газрыг барьцаанаас чөлөөлүүлнэ гэж, хариу тайлбар гарган маргажээ.
3.а. Хариуцагч Ч Х Б ХХК нь Н Б Г ХХК, М Д Т ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг батлан даах зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Барьцаат, батлан даалтын гэрээ байгуулсан үйл баримтад маргаангүй боловч зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагын хүрээнд төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байхад Батлан даалтын гэрээнээс үүрэг шаардсан нь үндэслэлгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж чадахгүй бол батлан даалтын гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх боломжтой, иймд батлан даалтын гэрээнээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3.б. Хариуцагч Ш.Бнэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор тайлбар гаргах, мэтгэлцэх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
1) Зээлийн гэрээний үүрэгт М Д Т ХХК-иас
1,768,450,238 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
1. Нэхэмжлэгч Н Б Г ХХК, хариуцагч М Д Т ХХК нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №НБЗГ-17/01 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 2,800,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар, үүнээс эхний 2 жилийн хугацаанд хүүгүй байхаар, 3 дахь жилээс буюу сүүлийн нэг жилийн хугацаанд сарын 1/нэг/ хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийг эргэн төлөх графикт хугацааг хэтрүүлсэн тохиолдолд 8 дахь хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр, зээлийн гэрээ байгуулжээ. /хх-1-26/
2.а. Тухайн зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч зээлийг эхний 2 жилийн хугацаанд хэвийн төлж байсан буюу нийтдээ 1,951,354,455 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн талаар зохигч маргаагүй боловч сүүлийн нэг жилийн хугацаанд буюу зээлийн хүү тооцогдож эхэлсэн цагаас хойш зээлдэгч үүргээ биелүүлэхгүй байсаар зээлийн гэрээний үндсэн үүрэгт 848,645,545 төгрөгийн үлдэгдэл төлбөртэйгээр хугацаа дуусгавар болсныг хариуцагч эсэргүүцээгүй, зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдлийн талаар талууд маргаагүй байна.
2.б. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №НБЗГ-17/01 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 848,645,545 төгрөг, зээлийн хүү 126,391,400 төгрөг, алданги 478,341,099 төгрөг, нийт 1,453,387,044 төгрөгийг шаардсан бөгөөд хариуцагч нь тухайн зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсантай холбоотойгоор 3 жилийн хугацаа өнгөрсөн тул 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүг 261,711,111.19 төгрөгөөр, алдангийн хэмжээг 53,352,082 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, зээлийн гэрээний үүрэгт нийт 1,768,450,238 төгрөгийг шаардсан байна.
2.в. Зохигч 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №НБЗГ-17/01 дугаартай Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон уг гэрээний дагуу 2,800,000,000 төгрөгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн асуудлаар маргаагүй боловч нэхэмжлэгчийн шаардаж буй үндсэн зээлийн хүү, алдангийн тооцооллын хувьд маргасантай холбоотойгоор дараах үйл баримт тогтоогдсон.
3. Зохигчийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 2,800,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болоход тухайн гэрээний үүргийн хугацаанд зээлдэгч нь нийтдээ 1,951,354,455 төгрөгийн төлөлтийг гүйцэтгэсэн буюу 848,645,545 төгрөгийн үлдэгдэл төлбөрөөс үүргийн зөрчил илэрчээ.
4. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.3-т зээлийн хугацааг-3 жил гэж, гэрээний 3.4-т үндсэн хүүг-эхний 2 жил хүүгүй, 3 дахь жилээс сарын 1 хувь гэж, гэрээний 3.5-д эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 8 дахь хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги тооцох-оор гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон үйл баримт тогтоогджээ.
5. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчийн хооронд хүчин төгөлдөр Зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
6. Зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт буюу эргэн төлөлтийн хуваариас дүгнэхэд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч зээлийг эргэн төлж байгаад сүүлийн нэг жилийн хугацаа буюу 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх сар бүр зээл, түүнд ногдох хүүг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй, улмаар нийтдээ 848,645,545 төгрөгийн үлдэгдэл үүрэг гэрээний хугацаа дуусгавар болоход бий болжээ. /хх-1-30/
7. Зээлийн гэрээний талууд зээлийн хүүг 3 дахь жилээс сарын 1 хувь гэж, эргэн төлөлтийн хуваарийг сар бүр график тогтоон, тодорхой мөнгөн дүнгээр эргэн төлөхөөр харилцан тохиролцсон байх боловч 3 дахь жил буюу зээлийн гэрээний дагуу хүү тооцож эхэлснээс хойш 848,645,545 төгрөгийн үлдэгдэл үүрэгт зээлийн хүүг төлөөгүй үйл баримт тогтоогдсон тул үлдэгдэл төлбөр 848,645,545 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх 12 сарын /1 жил/ хугацаанд сарын 1/нэг/ хувийн хүүг тооцож 848,645,545 х 1%=8,486,456 төгрөг, 12сар х 8,486,456=101,837,472 төгрөгийн хүүг зээлийн гэрээний үүрэгт төлөх үүрэгтэй байна.
8. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.5-д графикт эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 8 дахь хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги тооцохоор тохиролцсон байх тул эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлснээс хойш гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор алданги шаардах эрх үүснэ.
9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж хуульчилсан, гэрээний талууд үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд 0,2 хувийн алданги тооцохоор хэлцлээр харилцан тохиролцсон нь дээр дурдсан хуулийн хэм хэмжээг зөрчөөгүй байх тул гэрээний эргэн төлөлтийн хугацааг 8 хоногоос хэтрүүлсэн хугацаанаас хойш алданги шаардах эрх үүснэ.
10. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болохоос 1 жилийн өмнө буюу гэрээний дагуу хүү тооцогдож эхэлснээс хойш 848,645,545 төгрөгийн үндсэн үүргийг зээлдэгч биелүүлээгүй, үүнээс 0,2 хувиар алданги тооцоход хоногийн 1,697,291 төгрөгийн алданги тооцогдож эхэлжээ.
11. Зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч шүүхэд хандсан, энэ хугацаанд 2019 оны 7 дугаар сараас хойш 2020 оны 9 дүгээр сар хүртэл, нийт 14 сарын хугацаа буюу 420 гаруй хоногийн хугацаа нэгэнт өнгөрсөн нь 1,697,291 х 720=712,862,220 төгрөгийн алданги хэдийнэ үүссэн гэх үндэслэл болно.
12. М Д Т ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход үндсэн зээл 848,645,545 төгрөг, зээлийн хүү 101,837,472 төгрөг, нийт 950,483,017 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангийг тооцвол 475,241,508.5 төгрөгийн алдангийг шаардах нь хуулийн хэм хэмжээнд нийцнэ.
13. Иймд Зохигчийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 848,645,545 төгрөг, зээлийн хүү 101,837,472 төгрөг, алданги 475,241,508.5 төгрөг, нийт 1,425,724,525.5 төгрөгийг нэхэмжлэгч Н Б Г ХХКнь хариуцагч М Д Т ХХК-иас шаардах эрхтэй гэж үзэв.
15. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 342,725,712.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2) Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагын тухайд:
1. Н Б Г ХХКболон М Д Т ХХК-иудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №НБЗГ-17/01 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №17/07 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг Н Б Г ХХК, М Д Т ХХК, Лошшур ХХК, Ш.Л, Ш.Бнарын хооронд байгуулжээ. /хх-36/
2. №17/07 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-ний дагуу дор дурдсан 18 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Үүнд:
1. АОС, 3-н давхар, зоорьтой, Улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний .................. дугаартай, 450 мкв талбайтай, Н Г ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо ....................... тоот хаягт байршилтай 450,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,
2. АОС зориулалттай газар, гэрчилгээний .................. дугаартай, 740 мкв, Н Г ХХК-ийн өмчлөлийн ...................... хороонд байршилтай, 525,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,
3. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай .................., гэрчилгээний ............ дугаартай 690 мкв талбайтай, Ш.Л-ийнөмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо ...................... тоот хаягт байршилтай 525,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,
4. Орон сууцны зориулалттай ....................., гэрчилгээний ...................... дугаартай, 384.23 мкв талбайтай, Ш.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо ......................... байршилтай, 600,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,
5. Орон сууцны зориулалттай ............., гэрчилгээний .................... дугаартай, 31 мкв талбайтай, М Д Т ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, .......................... тоот хаягт байршилтай 31,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,
6. Үйлчилгээний зориулалттай ....................., гэрчилгээний ..................... дугаартай, 469,8 мкв талбайтай, Лошшур ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8-р хороо, ........................ тоот хаягт байршилтай 375,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,
7. Үйлчилгээний зориулалттай, газрын гэрчилгээний ...................... дугаартай, 545 мкв талбайтай, Л ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8-р хороо, .........................тоот хаягт байршилтай 375,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,
8. Адуу үржүүлгийн байрны зориулалттай, ........................, 1206 мкв, Х Н ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг ................................ байршилтай, 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
9. Үхрийн фермерийн зориулалттай ........................., 194 мкв, Х Н ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг ................................. байршилтай, 200,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
10. Үр тарианы зориулалттай, .................. 389 га, Х Н ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг .................................талд байршилтай, 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
11. Үр тарианы зориулалттай, ...................... 376 га, Х Н ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг .......................................... талд байршилтай, 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
12. Үр тарианы зориулалттай, ......................., 395 га, Х Н ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг ...................................... талд байршилтай, 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
13. Үр тарианы зориулалттай, .................., 200 га, Х Н ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг ...................................... байршилтай, 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
14. Үр тарианы зориулалттай, ........................, 406 га, Х Н ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг ........................................... талд байршилтай, 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
15. Үр тарианы зориулалттай, ........................, 832 га, Х Н ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг .....................................талд байршилтай, 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
16. Үр тарианы зориулалттай, ..................., 338 га, Х Н ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг .................................... байршилтай, 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
17. Үр тарианы зориулалттай, ........................, 419 га, М Д Т ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг ................................... байршилтай, 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө,
18. Үр тарианы зориулалттай, ................................, 828 га, М Д Т ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг ....................................... талд байршилтай, 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгүүд нийт дүн 3,231,000,000 төгрөгийн хөрөнгийг тус тус барьцаалжээ./1хх-32-36/
3. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №17/07 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг Н Б Г ХХК, М Д Т ХХК, Лошшур ХХК, Ш.Л, Ш.Бнарын хооронд байгуулсан талаар зохигчийн хэн алин нь маргаагүй, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг тус тус хангажээ.
4. Нэхэжлэгч Н Б Г ХХКнь Ш.Л, Ш.Бнарт холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тодруулахдаа 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №17/07 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан барьцаа хөрөнгүүдээс уг жагсаалтын №1-5 буюу
№1. АОС, 3-н давхар, зоорьтой, Улсын бүртгэлийн Ү-2204028527 дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний 000217675 дугаартай, 450 мкв талбайтай, Н Г ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо ойн ....................... тоот хаягт байршилтай 450,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,
№2. АОС зориулалттай газар, гэрчилгээний 0003000337 дугаартай, 740 мкв, Н Г ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг ................... байршилтай, 525,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,
№3. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай .................., гэрчилгээний .........................дугаартай 690 мкв талбайтай, Ш.Л-ийнөмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо ............................ тоот хаягт байршилтай 525,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,
№4. Орон сууцны зориулалттай ..................., гэрчилгээний ...................... дугаартай, 384.23 мкв талбайтай, Ш.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо ........................ байршилтай, 600,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,
№5. Орон сууцны зориулалттай ........................., гэрчилгээний 000079263 дугаартай, 31 мкв талбайтай, М Д Т ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ........................... тоот хаягт байршилтай 31,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тодорхойлжээ.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох, хариуцагчийг өөрөө сонгох эрхийн хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №17/07 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-нд барьцаалагдсан 18 үл хөдлөх эд хөрөнгийн 5 үл хөдлөх эд хөрөнгөөс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсантай холбоотойгоор хариуцагчаар Ш.Б, Ш.Лнарыг тодорхойлсон гэж үзэв.
6. Улмаар Н Г ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №05 тогтоолоор Н Б Г ХХК-иас 2,8 тэрбум төгрөгийн зээл авах эрхийг М Д Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох Н Г ХХК олгосон, зээл авахтай холбоотойгоор тус группийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, барьцааны гэрээ байгуулах эрхийг М Д Т ХХК-д олгосныг үндэслэн барьцааны гэрээг М Д Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т , дэд захирал Ш.Б, Лошшур ХХК-ийн захирал Т.Өрнөлт, иргэн Ш.Б, иргэн Ш.Лг төлөөлж Ш.Бнар гарын үсэг зуржээ. /хх-1-15-24, 46-54/
7. Хариуцагч Ш.Лболон М Д Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцааны гэрээнээс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2204008945, гэрчилгээний 000116035 дугаартай 690 мкв талбайтай, Ш.Л-ийнөмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо .............. тоот хаягт байршилтай 525,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй, учир нь барьцааны гэрээнд Ш.Лоролцоогүй, Ш.Лг төлөөлж, Ш.Бгарын үсэг зурсан, мөн барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг Ш.Бэд олгосон итгэмжлэл нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр олгогдсон нь барьцааны гэрээг байгуулсан үйл баримтаас хойшхи хугацаанд байх тул уг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрнө гэж маргасан, харин бусад үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбоотойгоор маргаагүй тул хариуцагч Ш.Б, М Д Т ХХК нь үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор маргаангүй гэж үзнэ.
8. Харин Ш.Лг төлөөлөх эрхгүй этгээд барьцааны гэрээнд гарын үсэг зурсан гэж маргасантай холбоотойгоор дараах үйл баримт тогтоогдсон гэж үзэв.
8.а. Н Б Г ХХКболон М Д Т ХХК, Лошшур ХХК, Ш.Л, Ш.Бнарын хооронд байгуулсан №17/07 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд барьцаалуулагч талыг төлөөлж, М Д Т ХХК захирал Т.Т , дэд захирал Ш.Б, Лошшур ХХК-ийг төлөөлж, Т.Өрнөлт, иргэн Ш.Лг төлөөлж Ш.Б, Ш.Бийг төлөөлж Ш.Бнар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
8.б. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг үндэслэн Ш.Л нь гэр бүлийн хэрэгцээний газар Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, ......................... тоот хаягт орших, эзэмших эрхийн .................. гэрчилгээтэй, НТД18644310446487, 690 мкв талбайтай газрыг зээлийн барьцаанд тавин зээл авах, барьцаанаас чөлөөлөх, түүнтэй холбоотой гэрээ хэлцэлд өөрийгөө төлөөлөн гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн эрхийг Шүхэрт овогтой Бүтэдэд 3 сарын хугацаатай итгэмжлэн олгожээ. /хх-2-191/
8.в. Хэдийгээр маргаан бүхий барьцааны гэрээг байгуулахад Ш.Лтухайн гэрээнд гарын үсэг зураагүй талаар зохигчдын хэн алин нь маргаагүй боловч Ш.Лд Ш.Бээс олгосон итгэмжлэлийн талаар маргаж байгаатай холбоотойгоор зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.
8.г. Тодруулбал, Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан, барьцааны гэрээнд Ш.Бнь Ш.Лг төлөөлж, гарын үсэг зурсан хэдий ч түүнээс бүрэн эрх олгосон итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулан олгосон үйл баримтад талууд маргаагүй, уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, итгэмжлэл олгосон хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр буст тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зохих асуудлаар маргаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.
9. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзнэ.
10. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учир талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Н Б Г ХХКнь зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 5 үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж үзэв.
3) Ч Х Б ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Барьцаат батлан даалтын гэрээний үүрэг хангуулах шаардлагын тухайд.
1. Н Б Г ХХКболон М Д Т ХХК-иудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №НБЗГ-17/01 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Барьцаат батлан даалтын гэрээ-г Н Б Г ХХК, М Д Т ХХК, Ч Х Б ХХК-ийн хооронд хооронд байгуулжээ. /хх-1-38/
2. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж хуульчилсан, мөн хуулийн 458.3-т Батлан даалтын гэрээгээр батлан даагчийн хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарна гэж заасан, зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул зээлийн гэрээний үүргийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаар үүрэг бүрэн биелэгдээгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
3. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч бүрэн хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчтэй хэлцэл хийсэн хийсэн болох нь гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар тогтоогдсон тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хангалттай хөрөнгө байхад батлан даалтын гэрээнээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэсэн хариуцагч Ч Х Б ХХК-ийн татгалзал үндэслэлгүй юм.
4. Зохигчдын хооронд байгуулсан Барьцаат батлан даалтын гэрээ-ний 5 дугаар зүйлд Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих өр төлбөрийг зохих журмын дагуу төлж барагдуулаагүйгээс Батлан даагч нь батлан даалтын төлбөр төлсөн тохиолдолд уг батлан даалтын төлбөрийг Батлан даагчид буцаан төлөх баталгаа болгож зээлдэгч нь дараах хөрөнгийг барьцаалуулж, холбогдох барьцааны гэрээг байгуулахаар харилцан тохиролцсон болно гэж, мөн гэрээний 5.1-т зааснаар Төв аймгийн Заамар сумын Өлзийт овоо нэртэй газарт орших 968,84 гектар талбай бүхий газар эзэмших эрх, Ашигт малтмалын ашиглалтын МV-017539 дугаартай зөвшөөрөл, 5.2-т зааснаар Улсын сорьцын хяналтын албанас баталгаажуулсан сорьц, битүүмжлэл бүхий 3 кг алт гэжээ.
5. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар батлан даалтын гэрээнд заагдсан барьцаа хөрөнгийг зээлдэгчийн хүсэлтийн дагуу чөлөөлсөн талаар тайлбар гаргасан нь гэрээнд заагдсан зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй буюу ач холбогдолгүй байх боловч талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 1-д зааснаар зээл 2,8 тэбрум төгрөгийн үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөгдөх, гэрээний бүх хугацаанд нь бүрэн биелэгдэхийг зээлдүүлэгчийн өмнө баталж, биелэгдэхгүй бол батлан даагч бүрэн хариуцахаар хүлээн зөвшөөрсөн нь үүрэг гүйцэтгэгчийг үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн үүргийг бүрэн хэмжээгээр хариуцах батлан даалтын гэрээг байгуулсан гэж үзнэ.
6. Түүнчлэн нэхэмжлэгч Н Б Г ХХКнь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Барьцаат батлан даалтын гэрээ-ний 4 дүгээр зүйлд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар батлан даагч нь үүрэг бүрэн биелэгдэхийг зээлдүүлэгчид баталж, биелэгдэхгүй бол өөрөө бүрэн хариуцах үүрэг хүлээнэ гэсэн гэрээний үндсэн нөхцлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
7. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4-т Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан, уг гэрээгээр бүрэн хариуцлагыг хүлээхээр батлан даагч нь харилцан тохиролцсон, зээлийн гэрээний үүрэг хүчин төгөлдөр хэвээр байгаа тохиолдолд батлан даалтын гэрээний улмаас үүсэх үр дагаврыг батлан даагч бүрэн хариуцна.
8. Иймд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч нь батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гэрээнд заасан хэмжээгээр бүрэн нөхөх хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзэв.
9. Эдгээр үндэслэлээр Н Б Г ХХК, Ч Х Б ХХК, М Д Т ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Барьцаат батлан даалтын гэрээ-ний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
10. Хариуцагч Ш.Б/итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө/ нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авснаас хойш удаа дараагийн зарлагдсан шүүх хуралдаанд оролцох үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, хариу тайлбар гаргаагүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад саад болохгүй болохыг дурдав. /хх-2-5/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан М Д Т ХХК-иас 1,425,724,525.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н Б Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 342,725,712.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М Д Т ХХК нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд дор дурдсан барьцааны хөрөнгүүдээр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
1/. Улсын бүртгэлийн .................... дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний ..................... дугаартай, Н Г ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, ......................... тоот хаягт байршилтай, 450 м.кв талбайтай, зоорьтой, гурван давхар, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2/. Газар эзэмших эрхийн .................. гэрчилгээний дугаартай, Н Г ХХК-ийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, ................... дугаар бүхий, 740 мкв амины орон сууцны зориулалттай газар,
3/. Улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний .................. дугаартай, Ш.Л-ийнөмчлөлийн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ...................... тоот хаягт бүртгэлтэй, нэгж талбарын ................... дугаартай, 690 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
4/. Улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний ....................... дугаартай, Ш.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, .................................... тоот хаягт байршилтай, 384,23 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
5/. Улсын бүртгэлийн ........................... дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний ............... дугаартай, М Д Т ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, ............................. тоот хаягт байршилтай, 31 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.
3. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.4-т заасныг баримтлан баримтлан М Д Т ХХК зээлийн гэрээний үүрэг 1,425,724,525.5 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Барьцаат батлан даалтын гэрээ-ний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ч Х Б ХХК-иар хангуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н Б Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,298,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М Д Т ХХК-иас 7,286,573 төгрөгийг, хариуцагч Ш.Л, Ш.Б, Ч Х Б ХХК нараас тус бүр 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н Б Г ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД