Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/272

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа

Улсын яллагч Б.Түвшинтөр

Хохирогч Д.Н   /цахимаар/

Хохирогчийн өмгөөлөгч А.Кадирбек /цахимаар/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Е  /цахимаар/

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Учрал /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Б.Бат-Ерөөлт /цахимаар/

Шүүгдэгч Ц.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Г-д холбогдох 2116000470093 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны **** сарын **** өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл ****, эхнэр хүүхдийн хамт **** аймгийн **** сумын **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, **** регистрийн дугаартай **** овогт Ц.Г.

Холбогдсон хэргийн талаар:

 Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Г-г 2021 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 01 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн нутаг давсгэр, Говь-Алтай аймгаас 109 км, Ховд аймгаас 331 км-т улсын чанартай хатуу хучилттай зам дээр “Г” ХХК-ийн өмчлөлийн **** улсын дугаартай “LGMG MT86” маркийн өөрөө буулгагч автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглогдсон -газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, гэснийг

Мөн дүрмийн 24.5 дугаар зүйлд заасан “Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална” гэснийг

Мөн дүрмийн 9.3. “Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ. в харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд”; ж/ тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд”,

Мөн дүрмийн 9.4-д заасан “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: б/ “түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”

Мөн дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м- ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.”,

Мөн дүрмийн 9.6-д заасан “ Чирүүлж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн ард байрлуулж хөдөлгөөнд оролцоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Ховд-Улаанбаатар чиглэлд зорчиж явсан **** улсын дугаартай “Kia Granbird” маркийн цагаан өнгийн автобус “LGMG MT86” маркийн өөрөө буулгагч автомашиныг мөргөж улмаар эсрэг урсгалд явсан **** улсын дугаартай “Toyota Crown” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас “Kia Granbird” маркийн тээврийн хэрэгсэлд 8.265.000 төгрөгийн хохирол, “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгсэлд 14.155.000 төгрөгийн хохирол, иргэн С.Э-н эрүүл мэндэд хөнгөн, Д.Н , Ө.Х нарын эрүүл мэндэд хүндэвтэр, С.О-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, Б.Б, Н.О нарын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн нутаг давсгэр, Говь-Алтай аймгаас 109 км, Ховд аймгаас 331 км-т улсын чанартай хатуу хучилттай зам дээр Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэл явж байсан  “Г” ХХК-ийн өмчлөлийн **** улсын дугаартай “LGMG MT86” маркийн өөрөө буулгагч автомашинд эвдэрэл гарч  зогсолт хийж улмаар 2021 оны 2 сарын 24-ний шөнийн 1 цагийн үед Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан **** улсын дугаартай “ Kia Granbird”  маркын цагаан өнгийн автобусны жолооч уг **** улсын дугаартай “LGMG MT86” маркийн өөрөө буулгагч автомашины зүүн ар талыг мөргөж улмаар эсрэг урсгалаас буюу Говь-Алтай аймгаас Ховд аймгийн чиглэлд явж байсан **** улсын дугаартай Тоёото Кроун маркийн маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч уг **** улсын дугаартай Тоёото Кроун маркын автомашинд зорчиж явсан Б.Б-н нас барсан, уг автомашиныг жолоодож явсан Д.Н-н биед хүндэвтэр зэргийн гэмтэл, **** улсын дугаартай автомашинд 14155000 төгрөгний хохирол учирсан, **** улсын дугаартай “ Kia Granbird”  маркын цагаан өнгийн автобусанд зорчиж явсан Н.О нас барсан, С.О-н эрүүл мэндэд хүнд хохирол, Ө.Х нарын эрүүл мэндэд хүндэвтэр, С.-н эрүүл мэндэд хөнгөн, Kia Granbird” маркийн тээврийн хэрэгсэлд 8.265.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчлэгдэнэ. Уг гэмт хэргийг **** улсын дугаартай “LGMG MT86” маркийн өөрөө буулгагч автомашиныг жолоодож явсан шүүгдэгч Ц.Г үйлдсэн гэм буруутай болох нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Г  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие болсон ослынхоо талаар өөрийнхөө зүгээс 50%-ийн бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Цааш нь автобус Crown-той мөргөлдсөн, мөргөлдөж хүний амь эрсэдсэн. Энэ асуудлыг  хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад вэ гэхээр автобус бол хүмүүсийн ярьж байгаагаар шиг миний машиныг мөргөөгүй юм. Мөргөлдөөгүй шүү дээ. 24-ний өдөр миний машин эвдрээд зогссон. Яаж эвдэрсэн бэ гэхээр  миний машины ухардаг араа, 1 дүгээр араа хоёр давхцаж машин хөдлөх боломжгүйгээр зогссон. Тэгээд ослын зогсолтын тэмдгийг Хөшөөтийн уурхайд аваад үлдчихсэн байсан. Тэр машин хүлээлгэж өгсөн хүмүүс тэрийг анзааралгүйгээр аваад гарсан. Тэгээд орлуулж ослын зогсолтын тэмдэг тавьсан. Аваарын гэрлүүдийг нь асаасан. Бүх аваарын гэрлүүдийг нь асаасан. Яг 24 цаг асаад аккумлятор нь суугаад тэр шөнө унтарсан  байна. Тэгээд шөнө нэг цагийн үед автобус ирж миний машины урд явж байсан машинаа гаргахын тулд миний машины араар ороод зогсоож чадахгүй учраас буцаж дарж миний машиныг шүргээд тэгээд замынхаа нөгөө тал руу гарч Crown машинтай мөргөлдсөн байсан. Мөргөлдөхдөө  30 гаруй метр түрж явсан байгаа. Түрж гараад дээр нь гарч зогсож дотор нь байсан амь хохирогчийн  амь насыг эрсдүүлсэн байсан. Тэр нь бол автобус дээр нь гарч тэр хүний амь нас хохироосон болох нь хавтаст хэрэг дээр харагдаж байгаа. Яагаад вэ гэхээр автобусны запаас дугуй  урд элгэн доор байдаг тэр запаас дугуй маань  цус болсон байгаа. Тэр дээр нь гарчихсан байсныг чиргүүлтэй зогсоогоод чиргүүлийг нь салгаад, тэнд автобусыг Crown дээрээс  татаж буулгасан. Энэ  хавтаст хэрэгт байхгүй байгаа, бүрэлдэхүүн ирэхээс өмнө татаад буулгачихсан байсан. Тэрний дараа  бүрэлдэхүүн ирж үйл ажиллагааг хянаж ажиллагаа явуулсан. Тэр шөнө нэг иймэрхүү л юм болсон” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Э.Н шүүх хуралдаанд мэдүүлсэн: 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орой 11 цагийн үед Говь-Алтай аймгаас Баян-өлгий аймаг явах гээд талийгаачтай хамт хөдөлсөн. Онцгой байдлын газраас зөвшөөрлөө аваад тухайн өдөр 11 цаг өнгөрөөд постдоо бүртгүүлээд замдаа гарсан. Тэгээд явах хугацаандаа буудал өнгөрөөд  явж байхад урдаас гэрэл гараад би хурдаа сааруулаад тоормосоо гишгээд гэрлээ шилжүүлэхийн тулд нөгөө гэрлээ анивчуулаад хурдаа сааруулсан. Тэгээд ойртоод ирэхэд замын нөгөө талд байсан том машиныг анзаарсан. Анзаараад гэрэл нь урд гараад ирэхээр нь машинаа баруун гар тийшээ замаас гаргасан. Тэрнээс хойш ямар үйл явц байсныг нь  санахгүй байгаа. Машинд учирсан хохирол төлөгдөөгүй. Манай тээврийн хэрэгсэл бол журмын хашаанд байж байгаа.  5 жилийн татварын мөнгө нь нэмэгдсэн байгаа. Тэндээс ямар нэгэн чөлөөлж гаргасан юм байхгүй. Ямар нэгэн эргэн төлөлт хийгдээгүй. Тэгээд нэмэгдээд тэндээс ачиж явж байсан краны төлбөр гээд 600 мянган төгрөгийн төлбөр ахиад гарсан. Тэрийг төлөөгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Е шүүх хуралдаанд мэдүүлсэн: Талийгаачийн ах нь байгаа юм. Миний хувьд болохоор хуулийг бол хүндэтгэж байгаа. Машины гэм буруутайг хуулиар тогтоогоод байх шиг байна. Гэхдээ 2 санал байгаа. Би өөрөө  жолооч хүн. 15 жил машин бариад явж байна. Манайх Улаанбаатар хотод амьдардаг. Манай аав ээж 2 Баян-Өлгий аймагт амьдардаг. Надад шөнө явж байхад урдаас гэрэлгүй машинууд харагдаад байгаа. Гэхдээ би өөрөө хурдаа барьж явдаг жолооч. 80-90 км хооронд явдаг.Та бүхэнд ч гэсэн тохиолдож байгаа байх. Шөнө явж байхад урд чинь мал байж байдаг, шөнө явж байхад урд чинь том оврын машин байж байдаг, унтарчихсан тэр тохиолдол болгон дээр миний машин бүрэн бүтэн байсан учраас би тэр бүгдийг тойроод хурдаа хасаад чадаж байсан. Гэхдээ харамсалтай нь манай дүүтэй тааралдсан автобус хурдаа хасаж чадаагүй. Тэгээд би зургийг нь үзсэн. Анх хэрэг болоод  Говь-Алтайд байгаа манай дүү нар надад бүх зургийг нь явуулсан бичлэгийг нь явуулсан. Тэгснээ удалгүй хэдэн цагийн дараа бүх бичлэгийг нь устгачихсан байсан. Би хуулж авч чадаагүй байхад чинь цагдаагаас ямар ч бичлэг хэн рүү ч битгий явуул гэсэн гээд  тэр бичлэгүүдийг хуулж хадгалж авч чадаагүй. Тэр үед мэдээж шокийн байдалд орчихсон байсан. Тэгэхээр энэ хэрэг дээр автобусны хурдыг ямар нэгэн байдлаар тодорхойлоосой л гээд боддог юм. Автобус хурд хэтрүүлсэн байх магадлал өндөр байх.  Мэдээж хууль бүх шатны юм тогтоогоод байгаа. Гэхдээ миний бодол, саналын хувьд болохоор өөрөө жолооч хүний хувьд энэ асуудалд өнөөдрийг хүртэл эргэлзэж явдаг. Г ах буруутай. Машинаа зам дээрээ орхиод явсан бүхэл бүтэн 24 цаг хажууд нь тэмдэглэгээгээ шалгаад явахгүй хаяад явчихсан юм уу мэдэхгүй. Тийм учраас миний санал автобусны хурдыг яаж ийгээд ямар боломж байдаг юм. Автобусны урд камер байсан юм. Тэр камер нь ажиллахаа байчихсан юм гэсэн. Тэгээд тухайн үед Ковидын үе байсан. Би энэ талийгаачийн буяны ажилд очихын тулд Улаанбаатарт таньдаг бүхнээ Эрүүл мэндийн яаманд таньдаг найз руугаа яриад Эрүүл мэндийн бараг сайд руу нь яриагүй. Тэрнээс бусад бүх хүмүүс дээр ярьж байж зөвшөөрлийг арай гэж авсан. Тэгээд байхад энэ автобус тухайн үед яагаад хүн тээвэрлээд яваад байсан юм, хаанаас хэнээс зөвшөөрөл авсан юм. Тэгээд Ховдын постоос гарахдаа  автобус бүрэн бүтэн байдал нь ямар байсан юм.  Тэгээд зөвшөөрөл нь байсан юм уу цагдаад бүртгэлтэй байсан юм уу? Тэрний дараа осол болсны дараа автобусыг Смарт сайтаас тодорхойлсон. Мэдээж автобусны өмнөх түүх нь автобусыг мэдээж илтгэнэ. Тухайн үед энэ автобус маш их торгуультай байсан. Миний тэр тэмдэглэсэн тэмдэглэл надад байдаг юм. Тэгээд дараа нь смарт карт дээр засуулчихсан байсан. Тэр үед энэ автобус бараг  2, 3 сая төгрөгийн торгуультай байсан. 50 мянга 100 мянга, тэр үед чинь 50 мянга л байсан л даа. Тэгэхээр би энэ автобусанд бас эргэлзсэн. Энэ автобус өөрөө тийм дүрмээрээ явдаг автобус мөн үү, биш үү? тэр торгуулиудыг нь би ялгаж ялгаагүй л дээ. Тухайн үед байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Тухайн үед энэ автобусны тэр нөгөө үзлэгийн хугацаа нь дуусчихсан байсан. Би яг тэмдэглээд авсан. Яг тухайн үед энэ автобус мэдээж автобус гэдэг чинь өөрөө үзлэгт орсныхоо дараа хөдөлгөөнд оролцох ёстой байсан. Тухайн үед би зүгээр л цаасан дээр тэмдэглээд авсан. Смарт карт цэг сайтыг та бүхэн мэдэж байгаа. Тэндээс энэ автобусны дугаарыг оруулаад бүх юмыг нь шалгасан. Тэгж байхад энэ автобусны бүх үзлэгийн хугацаа нь дуусчихсан маш их торгуультай автобус байхаар нь би бас эргэлзээд энэ автобус дүрмээрээ явдаг автобус мөн үү? Тухайн үед хөдлөхдөө зөвшөөрөлтэй байсан уу? Тухайн үед тэр Ховдын хаанаас нь явдаг байсан юм. Тэр зөвшөөрлүүд нь яг байсан уу тэр тал дээр эргэлзээд байгаа. Тэгээд хавтаст хэргийг надад мөрдөн байцаагч маш товчхон танилцуулсан. Эхнийх дээр нь прокурор нь зөвшөөрөөгүй, 2 дахь дээр нь бас боломж гараагүй. Тэгээд хавтаст хэрэгт танилцаж чадаагүй. Дараа нь Б ахлах дэслэгч нь хотод ирээд нэг машин дотроо сууж байгаад энэ хавтаст хэрэгтэй хальт  танилцсан. Тэгээд хэдэн газар зур, зур, гээд л би гарын үсгээ зураад л явуулсан. Тэгэхээр энэ болсон явдал, процесс, хавтаст хэрэгт хавсаргасан материал, бүх юмыг би өнөөдөр энэ шүүх хурлаас анх удаа сонсож байгаа. Тийм учраас миний санал бол  тэр автобусны хурдыг тогтоох ёстой. Та бүхэн харсан байх. Тэр замаасаа гараад хөндлөн зогсож байгаа машиныг 20-30 метр чирсэн байсан манай дүүгийн машины дугуй нь газар луу бүүр шигдээд орчихсон байсан. Энэ ямар хурд байсан бэ, хэрвээ энэ 60-80-с доошоо доод талдаа 60 явж байгаа машин бол ингэтлээ чирнэ гэдэг нь хувь хүний үүднээс ч гэсэн зүгээр л бодсон ч боломжгүй гэж үзэж байгаа. Та бүхэн зургийг нь харсан энд машиныхаа зүүн талыг нь аваад баруун талд наагаад хаячихсан байсан шүү дээ. Тэр Г ахын хэлж байгаа шиг дээр нь гарчихсан байсан. Тийм учраас гэм буруутай тал дээрээ бол би дахиад шалгах боломжтой байдаг бол шалгуулмаар байна. Тэгээд хүн нас барчихаад байхад өнөөдрийг хүртэл манай гэр бүлд бид нарыг уучлаарай ийм асуудал болчихлоо гээд  хэн ч холбогдоогүй, өнөөдрийг хүртэл манай аав ээж 2 тэрэнд гомдоод явдаг юм. Ядаж зүгээр л гудамжинд явж байгаа хүнийг нэг амьтан шүргэчихвэл бөөн юм болдог шүү дээ. Тэгэхэд 3 хүн алчихаад хэн нь ч байсан буруутайгаа мэдээд айсан л байх. Гэхдээ нэг ар гэрт нь холбогдоод уучлалт гуйвал бид нар бас хүн ингэх байсан юм.  Өнөөдрийг хүртэл манай аав ээж 2 тэр тал дээр маш их гомдолтой байгаа. Хэн гэм буруутайг нь эцэслээд тогтоогоогүй учраас хэнд гомдохоо ч мэдэхгүй  байдалтай байгаа. Тэгээд эцэслээд хууль шийднэ. Эцсийн шийдвэрийг бол хууль гаргана, миний санал ийм байгаа” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-39 дэх тал/,

-Осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг / 1-р хх-ийн 23 дахь тал/,

-Зам тээврийн осолд өртсөн **** улсын дугаартай “Kia Granbird” маркийн цагаан өнгийн автобусанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 46-49, 78-80 дахь тал/,

-Зам тээврийн осолд өртсөн **** улсын дугаартай “Тоуоta Crown” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 52-54, 75-77 дахь тал/,

-Амь хохирогч Н.О-н өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 40-42 дэх тал/,

-Амь хохирогч Н.О-н цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 67-74 дэх тал/,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Д-н 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай зам тээврийн ослын улмаас Н.О нь “амьдрах боломжгүй гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан” болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт / 2-р хх-ийн 59-60 дахь тал/,

-Амь хохирогч Б.Б-н өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 43-45 дахь тал/,

-Амь хохирогч Б.Б-н цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 59-66 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Д-н 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай зам тээврийн ослын улмаас Б.Б нь “амьдрах боломжгүй гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан” болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт / 2-р хх-ийн 76-78 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын ахлах шинжээч эмч Т.А-н 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2962 дугаартай зам тээврийн ослын улмаас С.О-н эрүүл мэндэд “баруун нүдний нэвтэрсэн гэмтэл, нүдний алимны агуулагдахууны гадагшлалт, баруун нүдийг мэс заслаар авч, хиймэл нүд суулгасан байдал /протез/, баруун нүдний бүрэн хараагүйдэл, зовхины наалдац үүсэн таталдсан сорви, хамрын ясны ил хугарал” бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт / 2-р хх-ийн 103-104 дэх тал/,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.А-н 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай зам тээврийн ослын улмаас Д.Н- ын эрүүл мэндэд “зүүн дал ясны сэлтэрсэн хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт / 2-р хх-ийн 85-86 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Т-н 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 178 дугаартай зам тээврийн ослын улмаас Ө.Х-н эрүүл мэндэд “баруун хөлийн шилбэ ясны бяцарсан хугарал, баруун 2, 3-р хурууны шивнүүр ясны хугарал, 4 хурууны 3 үений хугарал, 3 үе мултарал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт / 2-р хх-ийн 92 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын ахлах шинжээч эмч Т.А-н 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2961 дугаартай зам тээврийн ослын улмаас С.Э-н эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгийн шарх” бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт / 2-р хх-ийн 97-98 дахь тал/

-Хохирогч К.Б-н “...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Улаанбаатар хотын цагаар 08 цаг 30 минут /Баян-Өлгий аймгийн цагаар 07 цаг 30 минут/-д манай компанид ажилладаг Б нь миний утсаар залгаад болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд Баян-Өлгий аймгаас /Өлгийн цагаар 11 цаг 40/ Улаанбаатар хотын цагаар 12 цаг 40 минутанд гараад шууд Говь-Алтай аймагт ирсэн. Талийгаач хүү Б нь Говь-Алтай аймагт “А” ТББ-д жижүүрээр ажилладаг байсан ба тухайн ажлын хүмүүсээс мэдээлэл авсан. ... 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Өлгийн цагаар 23 цагт утсаар ярьсан. Тухайн үед мэнд мэдээд өнгөрсөн. Мөн Говь-Алтай аймгаас гарах талаар огт яриагүй. Миний бодлоор аав, ээждээ гэнэтийн бэлэг болгож очих гэж байсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 83-84 дэх тал/,

Хохирогч Б.Ө-н “...Би Н.О-той 1989 онд албан ёсоор гэрлэж гэрлэлтээ батлуулсан, эхнэр, нөхрийн холбоотой гэр бүлийн хүмүүс байгаа юм. ... Миний эхнэр болох Н.О нь Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд өөрийн төрсөн охин болох Х-н хүүхэд харах ажлаар, төрсөн охин болох Х, ач болох И /6 настай/, зээ болох А /7 сартай/ нартай хамт явж байсан ...Хуулийн дагуу зөв шийдэж, миний хохирлыг бүрэн зарагдуулахыг хүсэж байна. Би маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 39 дэх тал/,

-Хохирогч С.О-н “...2021 оны 02 дугаар сарын 23-ны орой 18 цагт Улаанбаатар Ховд чиглэлийн автобусанд эгчийн хамт суусан. Би уг автобусны урд хаалганы талын эгнээний хамгийн урд цонхон талд нь харин манай эгч С.Э миний хажууд сууж явсан. 23 цагийн үед байх Ховд аймгийн Дарви сум өнгөрөөд миний нойр хүрээд байсан тул суудлаа хойш нь налуулаад унтсан. Гэнэт автобус донслоод, дуу чимээ гарахаар нь эргэн тойрноо харахад замын хажуу талаас гарчихсан шороон замд зогссон ба би эргэн тойрноо сайн харах гэхэд миний баруун нүд юм харахгүй зүүн нүд бүдэг юм харж байсан. Нүүрээр халуун шингэн зүйл урсаад байсан. Манай эгч Э арчаад намайг автобуснаас аваад гарсан. ... осол болсноос 11 цагийн дараа баруун нүдний алим бүрэн гоожсон, их хэмжээний шил шигдсэн, хамар цөмөрч шил зоогдсон оноштойгоор хагалгаанд орсон. ...Би эмчилгээнд гарсан зардал болон бусад гарсан зардлыг нэхэмжилж байна. Тухайн мөнгөн дүнг тооцож шүүх дээр нэхэмжилнэ. Одоогоор нарийвчлан хэлэх боломжгүй” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 108-111 дэх тал/

-Хохирогч Ө.Х-н “... 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн үед автобустай Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан. Ховд аймгаас Манхан сум маш хурдан явж очсон. Хэдэн цаг гэдгийг сайн мэдэхгүй байна. Зэрэг сумаас ачаа нэмж аваад цаашаа хөдлөөд явахад автобус хэт халуун, хөгжмөө чанга тавиад байхаар нь хөгжмөө багасгаж, халуун паараа унтраа гэхэд огт үгэнд орохгүй байсан. Зэрэг сумаас хөдлөөд явж байгаад нэг зогсоод хоёр жаахан хүүхдийг 00 оруулахад нь би бууж бие засахад жолооч нь хүүхдүүддээ ус ундаа бага өгөөрэй. Улаанбаатар хот руу яаралтай явж байгаа шүү гэж хэлж байсан. Тэгээд цаашаа хөдлөөд унтаад явж байхад Дарви сум орж ирсэн. Тэрнээс цаашаа унтаад нэг сэрээд ирсэн чинь автобус нэг юмтай мөргөлдөөд пис пас гээд дугараад цонхнууд нь бүгд хагарсан ямар ч бүрэн шил үлдээгүй байсан ба би суудлын завсар хавчуулагдсан байсан. Би хүүхэдтэйгээ хамт явж байсан учраас хүүхдээ хажууд явж байсан охинд тэврүүлээд өөрөө суудлын завсараас гарсан. Би тухайн автобусанд ээж, дүү, хүүтэйгээ хамт явж байсан. Суудлын завсраас гараад дүүгээ харсан чинь урагшаа шидэгдээд өөрөө босоод ирсэн. Ээж арын суудлын урд талд дээшээ хараад өнгөрсөн байдалтай байсан. Намайг автобуснаас буулгаад өгөөч гэж зөндөө орилоход жолооч тоохгүй байсан ба олон удаа орилж байж жолооч нь намайг автобуснаас буулгаад шороон дээр суулгаад хаясан. Дахиад өөр автобус ирэхэд намайг тоохгүй байсан ба би бас жолоочоо миний хүүхэд хөлдлөө. Би даараад байна гэж орилж байж хүү бид хоёрыг дулаахан автобус руу өргөж суулгасан ... Өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 97-98, 102 дахь тал/

-Хохирогч Д.Н-н “...2021 оны 02 дугаар сарын 23-ны шөнийн 23 цаг 10 минутын орчимд Говь-Алтай аймгийн **** сум **** байр буюу гэрээсээ гараад “Ш” захын тэндээс Б.Б-г авч хөдөлж “UB-OIL” шатахуун түгээх станцаас бензин авч постонд бүртгүүлээд Баян-Өлгий аймаг руу гарсан өдөр бол гэртээ амраад явах бэлтгэлээ хийсэн, замдаа 80-900 км цагийн хурдтай явсан, тэгээд “ээвийн гуанз” өнгөрөөд цаашаа явж байтал урдаас машины тод тусах гэрэл харагдсан, тэгэхээр нь би гэрлээ шилжүүлээд хурдаа сааруулан баруун гар тийшээ замын хажуу тал руу машинаа дарж замаас гарахыг оролдсон, тэгээд тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна ...” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 121-122 дахь тал/

-Хохирогч С.Э-н “...2021 оны 02 дугаар сарын 23-ны орой 18 цагт Улаанбаатар Ховд чиглэлийн автобусанд дүүгийн хамт суусан. Би дүүгийн хамт автобусны урд хаалган талын эгнээний хамгийн урд суусан. Цонхон талд нь манай дүү О, би наад талд нь сууж явсан. ...Гэнэт би суудлын урд талд байсан хар өнгийн хайрцгийг мөргөөд шалан дээр унасан. Энэ үед дуу чимээ гарч байсан. эргэн тойрноо хартал миний сууж автобус замын эсрэг тал руу шороон дээр зогсож байсан ба бид нарын явж байсан замын чиглэлд том ачааны машин зогсож байсан. тухайн автобусны хаалга болон хаалган талын цонхнууд хагарч бутарсан байдалтай байсан. Ингээд дүүгээ харсан чинь нүүр нь тэр чигээрээ цус болчихсон баруун талын нүд нь шархалсан байсан ба юу болоод байгаа юм бэ гээд орилоод байсан. Би өөрөө ойр орчмоо харах гэтэл нүд бүрсийгээд байсан ба миний хувцас урагдсан, толгой, нүүрэнд битүү шил зоогдсон, мөн зүүн нүд рүү 10-аад ширхэг шилний үртэс орсон байсан, баруун талын өмд урагдсан байдалтай, хөл хөхөрч явахад төвөгтэй байсан. ...Энэ асуудалд маш их гомдолтой байна. Хагалгааны зардал зэргийг төлүүлмээр байна” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 115-117 дахь тал/

Гэрч Б.Э-н “...Би автобусанд суугаад унтаж явсан. ...Улаанбаатар хотын цагаар шөнийн 01 цаг 20 минутын орчим болсон байх. ... Хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй. Жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би шүүхийн шинжилгээний албанд үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 150-151 дэх тал/,

-Гэрч Н.М-н “...Автобусанд ороод унтаад өгсөн. Шөнийн 01 цагийн орчим байх гэнэт хүүхдүүд уйлалдаад эхлэхээр нь сэрсэн. Тэгээд 2 хүүхэд, дүүгээ үзэхэд ямар нэгэн гэмтэлгүй байсан. Автобуснаас буугаад ирэхэд машинтай мөргөлдсөн байсан ...гэмтлийн зэрэг тогтоолгохгүй” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 153- 154 дэх тал/

-Гэрч Н.Б-н “...Би **** аймаг дахь цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга албан тушаалтай ...2021 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 01 цагийн үед унтаад явж байхад тас няс гээд машин мөргөлдөх шиг болоход би урд талын жолоочийн сандал мөргөөд доошоо шалан дээр унасан. Тэгээд би босч ирээд жолооч Б-с -чи үүрэглэсэн үү гэхэд -үгүй урд талд том оврын тамп /машин/ тойрч гарах гэж байгаад өөдөөс явсан жижиг машинтай мөргөлдчихлөө гэж хэлж байсан. ...тухайн замын 1-р эгнээнд 1 тамп маркийн тээврийн хэрэгсэл, хажуу талд замаа чөлөөлөөд зогсчихсон 1 тамп байсан ба 1-р эгнээнд зогсож байсан тампын жолооч талын хаалгыг онгойлгоход дотор нь хүн байхгүй байсан. Замаа чөлөөлөөд зогсож байсан тамп маркийн тээврийн хэрэгслийн хаалга татаж онгойлгоход хоёр эрэгтэй хүн бууж ирсэн. Тэр хоёр төрсөн аав хүү хоёр байсан. Тухайн 1-р эгнээнд тавьсан тампын жолоочоос -Та ослын гурвалжин тэмдэг тавихгүй яасан юм бэ? гэж асуухад -хоёр хоногийн өмнө тавьсан хулгай аваад явчихсан байна лээ гэж хэлж байсан. Тухайн тамп нь хойд тэвшин дээрээ ямар нэгэн цацруулагч байхгүй байсан ...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 196-197 дахь тал/

-Гэрч Б.Б-н “...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед Ховд аймгаас Улаанбаатарын чиглэлд гарсан. Гарахдаа Онцгой байдлын албанаас зөвшөөрөл аваад гарсан. Гарахдаа 8 том хүн, 3 хүүхэд, эсмэн жолоочтойгоо нийт 13-уулаа явж байсан. Ховдоос гараад автобусаа дандаа би барьж явсан. Замдаа оройн 21 цагийн орчим Ховд аймгийн Зэрэг суман дээр зогсож дайвар ачаа авсан. Тэгээд цаашаа явсан. Явж байгаад 22 цаг 30 минутын үед Ховд аймгийн Дарив суман дээр ирээд постонд бүртгүүлээд цаашаа явсан. Тэгээд явж байгаад 00 цаг 30 минутын үед 18-ын гуанзны тэр хавьд ирж байсан чинь урдаас хурц гэрэлтэй машин ирж байсан. Тэгэхээр нь би тэр машин руу гэрлээ шилжүүлэх анхаарал дохио өгсөн. Миний урдаас гэрлээ шилжүүлэхгүй байсан. Ойролцоогоор гэрэлд 20-30 метрийн багцааны зайд том хар машин харагдсан. Тэгээд би тормоз гишгээд баруун гар тийш автобусаа дарах боломжгүй байсан ба урдаас бас машин ирж байсан болохоор амжаад гарчих байх гэж бодоод зүүн гар тийш дохиогоо өгөөд аваар татаад эгнээгээ чөлөөлөөд зүүн тийш шороо руу буугаад явж байх явцад урдаас ирж байсан жижиг тэрэг ирээд миний хажуу талаас миний унаж явсан автобусны баруун урд талаас мөргөөд доогуур түрэгдээд орсон. Тэгээд миний унаж явсан автобусны доогуур орсон. Жижиг машины жолоочийг хүмүүстэй нийлж байгаад татаж гаргасан. Тэгээд манай зорчигчдоос цагдаа дуудсан. Би яваад мөргөсөн машин дээрээ очиход жолооч нь байгаагүй. Цаана нь замын цаана мөн адил том машин байсан. Тэнд машинуудын жолооч нь байсан. Машинуудын жолооч нартай уулзаад “Та нар машин тэргээ чөлөөлөхгүй яасан юм бэ, ослын тэмдэг тавихгүй яасан юм бэ гэтэл машин эвдрээд бид нар 2 хонож байна.” гэж хэлсэн. Намайг харахад түр зогсолтын тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан. Ямар ч тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 161-163 дэх хуудас/

-Гэрч Б.Я-н “...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед Ховд аймгаас Улаанбаатар хот руу **** улсын дугаартай 45 хүний суудалтай автобусанд жолооч Б-н эсмен жолооч болж явсан. Би Ховдоос гараад ерөөсөө машин бариагүй. Жолооч Б өөрөө жолоо бариад явж байсан. Ховдоос гараад явж байгаад Ховд аймгийн Дарив сум дээр ирсэн. Цаг нилээд орой болсон байсан. Миний нойр хүрээд байхаар нь жолоочийн хажуу талын сандал дээр суугаад унтсан. Тэгээд явж байтал нэг мэдэхэд автобусны дугуй хагарах чимээ гарах шиг болсон. Тэгэхээр нь би сэртэл автобус осолдсон байсан. Автобуснаас буутал автобустай мөргөлдсөн цагаан машин байсан. Тэгээд мөргөлдсөн байсан цагаан машинаас хүмүүстэй нийлж байгаад жолоочийг нь татаж гаргасан. Жолооч нь амьд байсан ” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 144-145, 201-202 дахь тал/

-Гэрч Д.Б-н “...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт баг ээвийн буудлаас хойш 29 км-ийн зайд байхад нь жолооч Д-н хамт очиж савхан түгжээ сольсон, тулах шаавь сольсон, 1 дүгээр араа сольсон. Эдгээр засварыг хийсэн. ... МТ-86 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл нь 1 дүгээр араа нь давхардсан, савхан түгжээ хугарсан, тулах шаавь хагарсан байсан. Уг гэмтэл учирснаар тээврийн хэрэгсэл нь 2 араа зэрэг давхардаж, 2 эргэлт өгсөн учраас тээврийн хэрэгслийн хроф зуурч улмаар машин зогсож хөдөлгөөнд оролцох боломжгүй болж байгаа юм.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 166-168 дахь тал/

-Гэрч Г.Д-н “...2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хөшөөтийн уурхайгаас МТ-86 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон, МТ-86 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамт гарсан. Замдаа явж байгаад Говь-Алтай аймгийн Шарга сумын Ээвийн буудлаас 29 км-ийн цаана манай хамт явж байсан машины жолооч Г буюу манай аав хроп нь болохоо байчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр замаас хөндийрүүлэх гэж үзээд би машинаараа араас нь түлхэхэд машин огт хөдлөөгүй. Тэгээд ямар ч байсан хөдлөх боломжгүй болсон. ... Ослын зогсолтын тэмдэг тавих гэсэн боловч байхгүй байсан. Тэгээд ослын зогсолтын тэмдгийг 20 орчим метрийн зайд орлуулж тавьсан. Орлуулж тавьсан зүйлүүд нь 5 литрийн маслоны саванд чулуу дүүргэж тавьсан, саарал өнгийн гурвалжин газраас олоод тавьсан. ... Тэгээд тэнд зогсоод 2 дахь хоног буюу 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн орой аав бид хоёр миний жолоодож явсан машин дотор унтаж байсан чинь осол болсон байсан. 2021 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 01 цагийн орчимд аав намайг сэрээгээд осол болсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд босоод хартал манай аавын жолоодож явсан машины замын эсрэг талд ертөнцийн зүгээрээ зүүн талд эвдэрч хэмхэрсэн байдалтай автобус байсан. Түүний чанх урд талд цагаан өнгийн жижиг машин хөндлөн байрласан байсан. би бодохдоо автобус мөргөсөн юм байна гэж бодсон” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 177- '79-р хуудас/

-Иргэний хариуцагч Б.Э-н “...Манай Г ХХК нь уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд **** дүүргийн **** хороо **** тоотод байрладаг юм. Уг **** улсын дугаартай “МТ-86” маркийн ачааны автомашин нь улсын бүртгэлд манай компанийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл юм. ...Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах Хөшөөтийн уурхайгаас 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот руу хөдөлгөөнд оролцуулсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл ямар нэгэн ачаа тээвэрлээгүй байсан юм. Улаанбаатар хотод ирсэн шалтгаан нь уг тээврийн хэрэгслийг Хөшөөтийн уурхайд зарсан боловч мөнгөө өгөхгүй байхаар нь буцаагаад тээврийн хэрэгслээ авч байсан юм.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 134-135 дахь тал /

-ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн техникийн шинжээч И.Б, Ж.М, Н.М нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №14/43 дугаартай “.. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд **** улсын дугаартай автобусны жолооч Б.Б нь МУлсын ЗХДүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. **** улсын дугаартай ачааны автомашины жолооч Ц.Г  нь МУлсын ЗХДүрмийн 14.10-р заалт буюу Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд **** улсын дугаартай автомашины жолооч Д.Н  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. ... Уг осол болох үед **** улсын дугаартай тоёота кроун маркийн автомашины жолооч Д.Н  баруун гар тийш дарж замаас гарсан нь осол зайлшгүй тулгарсан үед түүнээс зайлсхийхийн тулд хийсэн үйлдэл болно. Мөн **** улсын дугаартай автобусны жолооч Б.Б зорчих хэсэг дээрх саадыг хэт ойроос харсан байх тул тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан боловч бүрэн зогсоож амжаагүй байна. Харин **** улсын дугаартай автобусны жолооч зүүн гар тийш дарж замаас гарсан нь эхний мөргөлдөх ослоос учирч болох хохирлыг багасгах зорилготой хийсэн үйлдэл гэж үзэж байна. ... МУ-ын ЗХД-ийн 9-р хавсралтад “Ослын зогсолтын тэмдэг” улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэртэй буюу дэвсгэргүй /хөндий/ тэнцүү талт гурвалжин /нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тай тэнцүү/ бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна. Гурвалжны дотор талд “!” анхаарлын тэмдгийн дүрс байж болно. Энэ тэмдгийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.4-9.6 заалтын дагуу хэрэглэнэ гэж заасан байдаг. Иймд уул осол хэргийн газрын үзлэгээр авагдсан №5, №6 зураг харуулсан зүйлийг ослын зогсолтын тэмдэг гэж үзэхгүй. ...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын зорчих хэсгийг зорчих хэсэг гэнэ. **** улсын дугаартай ачааны автомашиныг замын зорчих хэсгийг чөлөөлсөн гэж үзэхгүй. Зорчих хэсэг дээр зайлшгүй шалтгаанаар зогссон жолооч нь тээврийн хэрэгслийг нэн даруй зайлуулах арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна” гэх дүгнэлт/ 1-р хх-ийн 235-237 дахь тал/

-Дотоод хэргийн их сургуулийн техникийн шинжээч Р.М, Д.Н, Д.Б, Б.Л, Т.А нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №202141 дугаартай “...Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд **** улсын дугаартай автобусны жолооч Б.Б болон Д.Н  нь МУлсын ЗХДүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. **** улсын дугаартай ачааны автомашины жолооч Ц.Г  нь МУ-ын ЗХДүрмийн 14.10-р заалт: Хориглогдсон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байна. Мөн МУ-ын ЗХД-ийн 24.5-р заалт Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална гэснийг зөрчин 2.5м-ээс өргөн автомашин замын хөдөлгөөнд оролцуулсан. “Автотээврийн хэрэгслийн техникийн байдал тавигдах ерөнхий шаардлага MNS4598:2011 стандарт Монгол улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын болон дотоодын харилцаанд тээврийн үүрэг гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх бүх жин 3-н тэнхлэгтэй автомашинд 25 тн гэж заасан. Үүнийг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан материалаас тодорхой байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 28-31 дэх тал/

-Монгол улсын Шүүх шинжилгээний газрын инженер техникийн шинжилгээний газрын инженер техникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч, авто инженер мэргэжилтэй шинжээч С.М-н 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “....**** улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын булан замын хөвөө хэсгээс 88 см, зүүн хойд хэсгээрээ 1,20-1,30 м хэмжээтэй, зорчих хэсгийн тусгаарлах зурвасаас зүүн урд хэсгээрээ 2 м, зүүн хойд хэсгээрээ 1,70 м буюу зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй зогссон, “А” цэгээс ертөнцийн зүгээр хойд зүгт 29.25 м зайд ослын зогсолтын тэмдэг байрлуулсан гэх тэмдэг нь гэрэл ойлгогч байхгүй зэргээс зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байх боломжтой байна. **** улсын дугаартай автобусын жолооч нь зогсоох арга хэмжээ авсан байна. **** улсын дугаартай суудлын автомашины жолооч нь зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох боломжгүй байна. **** улсын дугаартай автобусын тоормосны гэх мөр нь бүрэн зогсолтын мөр биш тул хурдыг тогтоох боломжгүй, **** улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийн тоормосын мөр зам дээр үүсээгүй тул хурдыг тогтоох боломжгүй байна...**** улсын дугаартай тээврийн хэрэгсэл /механизм/ зорчих хэсгийг тал хэсгээрээ дамнаж зогссон байдалтай зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй зогссон байна. **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл /механизм/ нь техникийн байдлаас шалтгаалан зайлшгүй зогсолт хийсэн гэх нотлох баримт хэргийн материалд байхгүй байна...” гэх 06 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 46-49 дэх тал/

-Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “...Эрүүгийн 2116000470093 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзаж байгаагаа мэдэгдэж байна. Шалтгаан нь **** улсын дугаартай, **** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн өөр **** дугаартай машинтай мөргөлдсөн замын хажуугийн шороо хэсэг рүү орсон зарим газар машин тооромсолсон мэдээлэл мэдэгдэхгүй тохиолдолд хурдыг тодорхойлоход хүндрэлтэй байна...” гэх 79/230 дугаартай албан бичиг /5-р хх-ийн 94 дэх тал/

-Монгол Улсын Шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн автотехникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, гал, автотехникийн шинжээч С.Д-н 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “...Гранд бирд маркийн автобус нь ослын өмнө бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн гэрлийн чийдэнгийн холын тусгалыг заасан стандарт байхгүй байна. /жич Олон улсад онолын хувьд ойрын гэрэл 30 метр, холын гэрэл нь 100 метр доторхыг гэрэлтүүлнэ гэх/ 3. Шинжилгээнд ирүүлсэн гэрлийн чийдэнгүүд гэмтэлтэй байна. 4. Ослын өмнө гэрэлтүүлэх хэрэгсэл хэрхэн ажиллаж байсан, хэдэн метрт тусгалтай байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. 5. Тээврийн хэрэгслийн гэрлийн чийдэнд стандартад нийцсэн эсэхийг тогтоох боломжгүй, чийдэнгийн чадлын стандарт нь тухайн тээврийн хэрэгсэлд суурилагдсан байхад шалгах боломжтой тул тогтоох боломжгүй байна. 6. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй...” гэх 2978 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 240-242 дэх тал/

-Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхимийн эрхлэгч П.М-н 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “...1 Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, хэргийн гарзын гэрэл зургийн үзүүлэлт, бусад нотлох баримтаас үзэхэд **** улсын дугаартай Грандбирд автобусны тормозолсон мөрийн төгсгөл байхгүй хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэн өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байх тул дээрх хоёр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 2. **** улсын дугаартай Грандбирд автобус нь **** улсын дугаартай механизмыг мөргөж, цааш хөдөлгөөнийг үргэлжлүүлэн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, 21 метр түрсэн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол, хэрэг гаргасан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт зэргээс үзэхэд **** улсын дугаартай Грандбирд автобус нь **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсний улмаас замын хажуугийн шороо хэсэг рүү орж, зарим газар нь машин тормозолсон мэдээлэл мэдэгдэхгүй байгаа тул хурдыг тогтоох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /6-р хх-ийн 34-35 дахь тал/

-Тухайн зам тээврийн ослын улмаас иргэн Д.Н-н өмчлөлийн **** улсын дугаартай “Тоуоta Crown” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 14.155.000 төгрөгөөр тогтоосон “А” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1102 дугаартай үнэлгээний тайлан / 2-р хх-ийн 68-70 дахь тал/

-Тухайн зам тээврийн ослын улмаас “Г банк” ХХК-ийн өмчлөлийн **** улсын дугаартай “Кia Granbird” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 8.265.000 төгрөгөөр тогтоосон “А” ХХК-ийн 2024 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн 2276 дугаартай үнэлгээний тайлан / 6-р хх-ийн 7-8 дахь тал/

-Иргэний нэхэмжлэгч Б.Б-н “...Автобусанд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Мөн тухайн ослоос хойш тендерт явж чадахгүй ажлаасаа гарсан зардлыг нэхэмжилмээр байна. Холбогдох материалаа шүүх дээр гаргаж өгнө” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 125 дахь тал/

-Шинжээч Р.М-н “...иргэн Б.Б тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгоогүй гэж үзэх зүйл хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хэрэв зогсож байсан тээврийн хэрэгсэл ослын зогсолтын тэмдгийг дүрмийн дагуу тавьсан байсан бол жолооч Б.Б зогсоох бололцоо бүхий хурдтай явсан байхыг үгүйсгэхгүй. Жолооч нь дүрмийн бус гэнэтийн зүйлс тохиолдоход тээврийн хэрэгслийг зогсоох хурдыг сонгох боломжгүй юм. ” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 223-224 дэх тал/

-**** улсын дугаартай “LGMG МТ86” маркийн өөрөө буулгагч автомашин нь “Г” ХХК-ийн өмчлөлийнх гэх Автотээврийн үндэсний төвийн 2021 оны 05 сарын 24-ний өдрийн лавлагаа / 2-р хх-ийн 112-115 дахь тал/

-Б.Б-н жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан **** улсын дугаартай “Кia Granbird” маркийн тээврийн хэрэгсэл нь “Г банк”-нд ямар нэгэн зээлийн өр төлбөргүй талаарх тус банкны 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 11/189 дугаартай албан тоот зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Д.Н-н өмгөөлөгч А.Кадирбек шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өнөөдөр Н-г бол мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ зам тээврийн осол, Ц.Г- д холбогдох хэрэгт хэдий тухайн замын хөдөлгөөнд эсрэг урсгалд **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцоод явж байсан боловч  ямар нэгэн замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй.  Энэ аваар осол гарахад түүний хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэсэн  дүгнэлтүүд гарсан. Энэ хүрээндээ Н-г хохирогчоор тогтоосон. Н-г хохирогчоор тогтоохдоо 1 дүгээрт эрүүл мэндээр хохирсон.  2 дугаарт эд хөрөнгөөр хохирсон.  Тэгэхээр хохирогчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.9-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх,  нөхөн төлүүлэх эрхийнхээ хүрээнд  шүүхэд энэ хохирлыг нөхөн төлүүлэх байр суурьтай оролцож  байгаа.  Түүний  хувьд эрүүл мэндээр хохирсон нөхцөл байдал 2 дугаар хавтаст хэргийн 85-86 дугаар талд авагдсан.  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А-н дүгнэлт байгаа. Өөрөөр хэлбэл тухайн зам тээврийн ослын улмаас Н хүндэвтэр зэргийн гэмтэл биед нь учирсан байна гэсэн шинжээчийн дүгнэлт мөн түүний хувьд эд хөрөнгөөр хохирсон нөхцөл байдал 2 дугаар хавтаст хэргийн 68 дугаар талд авагдсан.  А ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт бол түүний эзэмшлийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол байгаа. Энэ гэмт хэргийн улмаас Н-д  эрүүл мэндийн  хохирол учирсан.  Эрүүл мэндийн  хохирол, түүнтэй холбоотой гарсан хор уршгийг Н нэхэмжлэхгүй байгаа.  Эд хөрөнгийн хохирол бол мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан нотлох баримтаар цуглуулагдсан хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учраас  эд хөрөнгөд учирсан 14 сая 155 мянган төгрөгийн хохирлыг гаргуулах нь  зүйтэй гэсэн ийм байр суурьтай дүгнэлтээ гаргаж байгаа гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Б-н өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурорт шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэрэг маань шийдэгдэх ёстой. Энэ хэргийн хувьд 2021 оноос хойш өнөөдөр бараг 4, 5 жилийн нүүрийг үзэж байна. Ингээд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнээс авч үзэх юм бол гэм буруугийн тал дээр өмгөөлөгч дүгнэлт хэлэхээс өөр аргагүй байна. Яагаад вэ гэхээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар өөрөөсөө гадна тухайн замын хөдөлгөөнд оролцож байсан бусад этгээдүүд болох автобусны жолооч Б, мөн тэр жижиг тэрэгний жолооч нарыг буруутгах ямар гаргалгаа байна? Энэ тал дээр мэтгэлцэж маргаж ороод байна. Онцгойлон миний үйлчлүүлэгч Б-г буруутгах талаас нь тайлбар хэлж, нотлох баримтыг шинжлэн судлуулах ажиллагаануудыг хийж байна. Энэ замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх тал дээр шинжээчийн дүгнэлт гаргаад байна, энэ чинь үндэслэлгүй  гэдэг байдлаар яриад байдаг. Гэтэл энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бол удаа дараагийн шинжээчийн ослын талаарх дүгнэлт гарсан. Замын хөдөлгөөний дүрэм хэн хэрхэн зөрчсөн, осол юунаас болсон шалтгаан нөхцөлийг тогтоохтой холбоотой дүгнэлтийг мэдээж нарийн мэргэжлийн шинжээчээр тогтоолгох шаардлагатай үүднээс гаргасан. Энэ шинжээчийн багийн дүгнэлтээр бол тодорхой байдаг.  Осол том оврын, өөрөө явагч тээврийн хэрэгслээс болж гарсан байна. Осол гарах шалтгаан нь тэр замын зогсолт ихтэй замыг  чөлөөлөөгүй байна. Мөн замын хөдөлгөөний дүрмээр ослын зогсолтын тэмдэг зохих журмаар байршуулаагүй байна, энэнээс болж осол гарах шалтгаан болсон байна гэсэн дүгнэлтийг гаргадаг. Харин Б-н унаж явсан тээврийн хэрэгсэл буюу  автобус нь эсрэгээрээ энэ ослын тэмдэг байхгүй. Энэ аваар зогсолт хийсэн зүйлийг ойртож хараад тухайн том машиныг мөргөөд замын эсрэг рүү орж байгаа энэ үйлдэл нь тухайн үед учирч болох байсан хор уршгаас сэргийлсэн ийм нөхцөл байдал болсон байна гэдэг байдлаар дүгнэлтийг  гаргадаг. Тэгэхээр энэ дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй шүүгдэгчийн өмгөөлөгч удаа дараа дахин дүгнэлтийг гаргуулдаг, хэргийг буцаадаг, олон дүгнэлт гаргасан шинжээч нарыг бүгдийг нь асуудаг. Ингээд гаргаад байсан дүгнэлтүүд өөрөө юу вэ? Нэг л юмыг хэлдэг. Энэ осол болсон шалтгаан, замын хөдөлгөөний дүрмийг  зөрчсөн нөхцөл байдал, энэ ослын гурвалжин, ослын тэр тэмдэг тэмдэглэгээг зохих журмын дагуу тавиагүйгээс болж осол гаргасан байна, замыг бас чөлөөлөөгүй байна гэдэг асуудлыг ярьдаг. Зорчих хэсгийг энэнээс болж тухайн осол гарч хор уршиг, хохирол өөрөө шалтгаант холбоотой байна. Энэ үйлдэл нь Г буюу энэ жолоочийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэсэн дүгнэлтийг удаа дараа гаргадаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс яадаг вэ гэхээр тухайн дүгнэлтүүдийг уул нь өөрсдийнх нь хүсэлтийн дагуу дахин дахин гаргаад байгаа байхгүй юу. Нэмэлтээр  гаргаад байсан дүгнэлтүүд нь өөрсдийнх нь санаанд нийцэхгүй дүгнэлтүүд мэдээж ирж л байгаа л даа. Санаанд нь нийцээгүй дүгнэлт ирэхээрээ сүүлдээ болохоо байгаад Б гэдэг хүний нүдийг шалгаач, нүд нь асуудалтай байсан юм биш үү?  Дээрээс нь  тэр автобусны гэрэл,  энэ техникийн бүрэн бүтэн байдал, энийг шалгаач  гэдэг асуудлууд ярьдаг.  Хурдыг тогтоох боломжгүй гэдэг асуудлыг тухайн  шинжээч нар тодорхой тайлбарлаад дүгнэлтийг  гаргасан байдаг. Тухайн дүгнэлтүүд санаанд нь нийцэхгүй явсаар өдийг хүртэл маргаж явдаг. Эсрэгээрээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн осол ямар шалтгаан нөхцөлөөр тогтоогдсон юм бэ гэдэг үйл баримт зөвхөн шинжээчийн ослын талаарх дүгнэлтүүдээр биш, хэргийн газрын үзлэг, холбогдох гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь өгч байгаа мэдүүлгээр хангалттай тогтоогддог.  Иргэний нэхэмжлэгчийн хувьд энэ иргэний хариуцагч болон гэм буруутай этгээдүүдээс иргэний нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирол болох автобусанд учирсан 8 сая 900 хэдэн мянган төгрөгийн үнэлгээгээр тогтоосон хохирлыг гаргуулж өгнө үү. Мөн журмын хашаанд асар их хэмжээний хугацаагаар байж байгаа юм. Журмын хашааны асар их хэмжээний төлбөр зардал гардаг. Энэ мөнгийг  нэхэмжлэх эрхийг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас нээлттэй үлдээх, мөн  энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу  нэхэмжлэл, нотлох баримтаараа бүрдүүлээд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Иргэний хариуцагч Б.Э /“Г” ХХК/-ийн өмгөөлөгч Г.Учрал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэний хариуцагч гэсэн гэмт хэрэг үйлдсэн хүн нь нэг хүн юм уу, үгүй бол хэд хэдэн хүмүүс юм уу гэдгээс шалтгаалаад иргэний хариуцлагын асуудал яригдах учраас яалтчгүй энэ гэм буруугийн асуудал руу яваад орчихож байна л даа. Тэгэхээр гэм буруугийн асуудал дээр өмнө нь урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдаад шүүх хуралдаан дээр миний бие ч гэсэн хүсэлт гаргаж байсан юм. Энэ прокурор болон мөрдөгч нар хэт модон байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаад байна. Хэт энэ шинжээчийн дүгнэлтэд хөтлөгдөөд байна. Шинжээчийн дүгнэлтээр буруутай, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан хүнийг л яллагдагчаар гэм буруутай гэж татаж оруулж ирнэ гэдэг. Ийм байдлаар энэ хэрэгт хандаж ирсэн. Тэгэхэд Г гэдэг хүний болон энэ хэргийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гээд байгаа зүйл анги нь шинжээчийн дүгнэлтээр биш, хууль зүйн дүгнэлт хийгээд тогтоох боломжтой заалт Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн тээврийн хэрэгслийг нэн даруй чөлөөлөх ёстой. Тухайн замыг нэн даруй чөлөөлөх ёстой. Энэ бол шинжээчийн механик инженер байна уу, замын хөдөлгөөний дүрэм байна уу, энэ нь хамаагүйгээр хууль зүйн дүгнэлт хийгээд хэн хэнийг нь яллагдагчаар татаж оруулж ирж болох вэ гэдгийг бол прокурор шийдчих боломжтой байсан юм.  Энэ дээр арга хэмжээ аваагүй. Шинжээч гэм буруугийн асуудлыг шийддэггүй юм шүү гэдгийг прокурорт дахин хэлье. Тэгэхээр иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс дурдаж хэлсэнчлэн энэ гэмт хэргийг нотолбол зохих байдал нь бүрэн тогтоогдоогүй байна. Нэг хүн үйлдсэн юм уу, нэг хүний буруугаас болсон юм уу, олон гэм буруутай этгээдээс болсон юм уу гэдэг зүйлийг нэг мөр мухарлаж байж энэ хэргийн үнэн бодит байдал нь тогтоогдох юм. Тэгэхээр хэргийг хэрэгсэхгүй болгож хэрэг бүртгэлтэд буцааж өгнө үү гэж иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс  хүсэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өнөөдөр  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчигдсөн эсэх асуудалтай хэрэг явагдаж байгаа.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж гэж өөрөө юу юм бэ гэдгийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн 2 дугаар зүйлд маш тодорхой зааж өгсөн.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ  гэж байгаа юм. Тэгэхээр энэ хуультай нийцүүлж гаргаад байгаа акт замын хөдөлгөөний дүрэм байж байгаа.  Өнөөдөр иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон улсын яллагч замын хөдөлгөөний дүрмийг тайлбарлаж байгаа тайлбарыг хууль хэрэглээ биш гэж үзэж байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын мэргэшсэн шинжээч чинь өөрөө үзээд замын хөдөлгөөний дүрэм болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжтой холбоотой асуултад бол би хариулах боломжгүй ээ гэдэг байдлаар хариулаад байгаа. Энэ нөхцөл байдлаас техникийн шинжээч гэж юу юм бэ гэдгийг Шүүх шинжилгээний тухай хуулийн  37 дугаар зүйл дээр инженер техникийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага гээд 37 дугаар зүйл дээр 7 шаардлагыг тавьчихсан байдаг заалттай холбогдуулаад Хууль зүй, дотоод хэргийн сайдын мөн инженер техникийн холбогдолтой шинжилгээг хэрхэн яаж хийх вэ талаар байдаг болохоос хуулийн зүйл заалт, хууль эрх зүйн актын талаар зүйл заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилоод байгаа асуудал биш юм.  Одоо энд бид хууль хэрэглээний талаасаа замын хөдөлгөөний дүрэм ямар ямар зохицуулалтууд зөрчигдсөн юм бэ гэдэг талаар бид дүгнэлт хэлэх ёстой. Миний үйлчлүүлэгчийн хувьд бол огт буруугүй биш. Буруутай гэхээр энэ хүн ганцаараа энэ хэрэгт ийм бодолтой биш юм байна. Энэ нөхцөл байдлууд нь үнэхээр энэ тээврийн хэрэгслийг өнөөдөр Г гэж хүнээс хөдөлгөх боломжтой юм уу, боломжгүй юм уу?  тэр араа нь давхардаад байгаа үйлдэл нь гэмтэл мөн юм уу биш юм уу гэдгийг өнөөдөр энд Г-с биш техникийн шинжээч нараас асуусан бол зүйд нийцэх байсан. Цаашлаад аваад үзэхээр саадыг тойрон гарах гэж байгаа юм. Автобус зам дээр зогсчихсон байж байгаа тээврийн хэрэгслийг тойрон гарах үйлдлийг саадыг тойрон гарах үйлдэл гэнэ гэж. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэхээр амжихгүй байгаа тохиолдолд зогсоох арга хэмжээ авах уу? Хурдаа сааруулах ёстой байсан. 12 дугаар зүйл буюу тээврийн хэрэгслийн хурд гэдэг зохицуулалт орж ирж байгаа юм. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулж сонгож явна аа гэж. Түүнээс дээд хязгаарыг зөрчсөн байна уу, үгүй байна уу, тэр хурдтай байна уу, хурдгүй байна уу? Энд ерөөсөө хамаарал байхгүй. Тэгэхээр зогсоож чадах хурдыг сонгож чадаагүйгээсээ болоод зам дээр зайлшгүй зогсолт хийгээд зогсчихсон машины араас мөргөөд байгаа энэ нөхцөл байдал нь тогтоогдож байгаа. За Мөн 12.2-т харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна аа гээд. Үнэхээр харанхуйд явж байсан, нэг цагийн үед гэдэг чинь энэ тохиолдолд мөн л нөгөө зогсоож чадах хурдаа сонгож яв, явж чадаагүй. За мөн жолооч хөдөлгөөнд саад аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна аа гэж байгаа юм. Тэгэхээр хурдыг хасаад зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваад байна уу гэхээр нөгөө Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хэлээд байгаагаар энэ бол бүрэн зогсолтын мөр биш юм аа гээд. Тэгэхээр бүрэн зогсолтын мөр биш юм аа гэхээр зогсоох арга хэмжээ авах гэж үзсэн. Ийм тохиолдол болоод нөгөө эсрэг урсгал руу очиж тэнд бараг зогсож байсан замын хажуу тал руу дарчихсан байсан машиныг хүртэл мөргөлдөх хугацаанд 35 метр явчихаж байгаа юм. 35 метрээсээ цаашаа 21 метр түрж яваад дээр нь гарч зогсоод байгаа ийм үйл баримт болчихож байгаа юм. Хэрвээ тэр дээр нь гарч зогсоогүй бол тэр цаашаа хэдэн метр явж байж зогсох байсан юм. Энэ тохиолдлоос ингээд харахаар замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлд заагдсан хурдыг сонгож явж чадаагүй болох нь эдгээр нөхцөл байдлуудаас мөн тодорхой тодорхойлогдож байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ Баясгалан гэж хүний өөрийнх нь мэдүүлэг шүү, би амжина гэж бодсон, урдаас ирж байгаа тээврийн хэрэгслийг амжина гэж бодоод би хажуугаар нь гараад дарчихъя гэж бодсон гэдэг байдлаар ингээд хандаад байгаагаас ерөнхийдөө бол өмнөх саадаа харсан, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийг ч харсан болох нь. Энэ хэргийн нотлох баримтуудаар харагдаж байгаа. За мөн цаашлаад эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд урсгал сөрөхийг хориглоно оо гэж байгаа юм. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэхээр өөдөөс тээврийн хэрэгсэл ирж байгаа тохиолдолд ерөөсөө амжих биш зогсоох л арга хэмжээ авах байсан. Зогсоох арга хэмжээ авсан бол магадгүй одоо Нөгөө Г гуайн машиныг мөргөөд зогсох боломжтой байсан. Тэрийг мөргөснөөрөө одоо тэр кроунд байгаа хохирогч, энэ кроунд гэмтэл учрах ийм боломжгүй байсан. Гэтэл одоо аюулыг арилгах үүднээс замын хажуу тийшээ дараад гэдэг ийм нөхцөл байдлыг яриад очоод кроуныг мөргөөд байгаа нь өөрөө бараг автобусанд учрах байсан хохирлоос бага хэмжээ юм аа гэдэг байдлаар шинжээч нар дүгнэлтийг хийгээд байгаа нь өөрөө үндэслэлгүй ийм нөхцөл байдал байгаа. Тийм учраас шүүгч одоо хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгож байж энэ хэргийг шийдэж өгөөч ээ. Өмгөөлөгчийн хувьд би өөртөө хэрэгтэй дүгнэлт гаргуулах гээд яваад байсан юм биш. Энэ миний ганц хүсэлт биш байсан. Улсын ерөнхий прокуророос хүртэл энэ яллах дүгнэлт хэргийн бодит байдал тогтоогдоогүй байна аа. За мөн хэд хэдэн удаа прокурорт гаргасан хүсэлтүүд бол хангагдаж шийдэгдэж, холбогдох ажиллагаанууд хийчихсэн. Шүүхээс 2 удаа мөрдөн шалгах ажиллагаанд буцсан ийм тохиолдлууд байгаа гэдгийг өмгөөлөгчийн хувьд хэлэхийг хүсэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ер нь хэргийн газрын үзлэг гэдэг бол хамгийн мэдээллийг өгч болох нотлох баримтын эх сурвалж байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл нь өөрөө тэгэхээр энгийн масштаб буюу группийн план деталийн план гэсэн криминалистикийн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авсан хэргийн газрын үзлэгийн 5 дахь, түрүүн нотлох баримт судлахад Ариун-Эрдэнэ өмгөөлөгчийн дурдаад байсан фото зурагт бид нар ач холбогдол өгөх ёстой юм шиг байна лээ шүү. Зүгээр дугуй босгоод тавьчихсан гэдэг утгаараа биш. Өөрөөр хэлэх юм бол гурвалжин тэмдэг гэдгийг тээврийн хэрэгслийн их, бага туршлагатай жолооч, өөрөөр хэлбэл өөрийнх нь тодорхой гэрлийн тусгалд оруулж ирсэн тохиолдолд энэ бол анхаарлын тэмдэг тавьчихаж байна гэдгийг төвөггүй ойлгох гурвалжин юуг дугуйн дээр байрлуулсан ийм тэмдэглэгээ байна лээ. Гэхдээ энэ дээр маргаад байгаа юм. Энийг өөрөөр хэлбэл тэмдэглэгээ гэж үзэхгүй ээ, ослын тэмдэг гэж үзэхгүй ээ гээд. Харин нөгөө автобусны хувьд бол энэ чинь саад байхгүй юу. Яг явах хэсэг дээр нь, зорчих хэсэг дээр нь босгочихсон, бэлээхэн дугуй байж байгаа нь, дугуйн дээр нь гурвалжин тэмдэг байж байна. Дүрмийн хувьд энэ одоо биш гэх гэсэн ч гэсэн бодитой өөрөөр хэлэх юм бол тэр зураг тал дээр харагдаж байгаа байдлаар ямар ч оврын ээврийн хэрэгслийг жолоодож явсан үед жолоочид харагдана. Ийм л юм тавьсан шүү дээ. Энэ нь бол яах вэ, бас зорилгоо биелүүлчихсэн байгаа байхгүй юу. 1-т хурдыг тодорхойлох боломжгүй гэсэн. Хууль зүйн гол ач холбогдол энэ дээр байгаа юм шүү. Миний үйлчлүүлэгчийг өнөөдөр тодорхой дүрмийн заалтаар буруутгаж байгаа хэдий боловч энэ нь өөрөө бид нарын нөгөө үйл явдал буюу Казус гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлууд энд бий болсон. Энэ бол нөгөө тээврийн хэрэгслийн эвдрэлийн тухай асуудал яриад байгаа юм. 2 араа давхардана аа гэж энийг өөрөөр хэлэх юм бол миний үйлчлүүлэгч энэ тээврийн хэрэгслээр ажил үүргээ гүйцэтгээд гарахдаа мөн явцын дунд хэзээ бий болох эвдрэл гэмтэл вэ гэдгийг урьдаас таамаглах боломжгүй ээ. Өөрөөр хэлбэл хүний хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдал буюу хууль зүйн үр дагавар бүхий үйл явдал гэж байгаа юм. Үйлдэл биш үйл явдал. 2 дугаарт энийг дүгнэхдээ шинжээч нар шууд үйл баримтаар нь баримжаалан дүгнэж удаан зогсоосны улмаас осол гарчээ гээд дүгнэчихнэ. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч тэр 100 хэдэн тонн, тэр хүнд жинтэй тээврийн хэрэгслийг ямар тохиолдолд, яаж ч оролдоод, өөрөөр хэлбэл хүсэл зоригоос нь үл хамаарах шалтгаанаар замын хөвөөнд авч тавих ийм эвдрэл байсангүй ээ гэдэг нь энийг засаж янзалсан гэрчийн мэдүүлгээр бүрэн дүүрэн нотлогдож байна. Бид нар ч гэсэн энгийн нүдээр хэргийн газрын үзлэг, фото зургийг гаргахад судлан магадлах боломжтой байгаа байхгүй юу. За энэ нь хуулийн хэрэглээний хувьд юуг харуулаад байна гэхээр нөгөө болгоомжгүй гэмт хэрэг, гэм буруугүйгээр гэм хор уршиг учруулах гэдэг, өөрөөр хэлбэл хуулийн хэрэглээний гол ялгагдах шинж буюу оюун санааны шинжийг илэрхийлж байгаа хуулийн хэрэглээний ойлголт. Өөрөөр хэлэх юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйл гэм буруугийн зарчим дээр байдаг гэмт хэрэг үйлдсэн этгээд нийгмийн хор аюулын шинж чанарыг урьдчилан мэдэх боломжгүй ийм нөхцөл байдал байх юм бол хор уршиг, гэм буруугүйгээр учруулсан гэж үзэх бас нэг хууль зүйн үндэслэл гарч ирнэ гэж үндэслэл байдаг. Гэхдээ энэ нь бас хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлэх юм бол улсын яллагч шинжээчийн дүгнэлтийг ерөөсөө гол болгоод үзээд байгаа юм. Гэхдээ энэ дээр бодит хор уршиг учирчихсан тохиолдолд бид нар Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон болон бусад хохирол, учирсан хор уршгийн шалтгаант холбоог тогтоох гэж бид нар оролдож байна. Гэтэл хамгийн гол юм нь болохоор миний үйлчлүүлэгчийг тодорхой дүрмийн заалтуудыг биелүүлээгүй буюу эс үйлдэхүйг биелүүлээгүй гээд. Гэтэл бид нарт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт юу хэлээд байна вэ гэхээр автобусны жолоочийн үйлдлийг тогтоох гол хүчин зүйл юу вэ гэхээр хурд шүү дээ. Хурд. Тэгээд л ерөөсөө тэр хурдыг тогтоох боломжгүй гэсэн мөртлөө замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна гэдэг. Энэ одоо өөрөөр хэлэх юм бол тусгай мэдлэгийн үндэслэл нь хоорондоо эргэлзээ бүхий бий болчихсон.  Ингээд шинжээчийн дүгнэлтийг бид нар өөрөө хэрхэн хэрэглэх вэ гэхээр ерөөсөө шинжээчийн дүгнэлтүүд зөрөөтэй, эргэлзээтэй байхад тухайн зөрөө, эргэлзээг арилгах арга хэмжээ авалгүйгээр аль нэг дүгнэлтэд хөтлөгдөж хэргийн зүйлчлэлд алдаа гаргахгүй байхыг л бид нар эрмэлзэх ёстой. Энэ бол Улсын дээд шүүхийн одоо албан ёсны тайлбарт тайлбарласан гол тайлбар. Өөрөөр хэлбэл зөрөөтэй шинжээчийн дүгнэлт байгаа тохиолдолд аль дүгнэлтийг хууль ёсных гэж үзэх нь зөв, үндэслэлтэй шийдвэрлэгдэх зөрөө байгаа бол заавал дахин дүгнэлт гаргуулж, зөрөөтэй байдлыг зөв тогтоохгүйгээр хэргийн зүйлчлэлийг бид нар өөрөөр хэлбэл одоо өөрчлөх ёсгүй гэдэг. Тэр хууль зүйн дүгнэлтийг бас мэтгэлцэх тал хараарай.. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7, 8, 9 дүгээр зүйлүүдэд шинжилгээ явуулах хууль зүйн үндэслэлийг заачихсан. Энэ дээр шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх, нөгөөдөх нь болохоор шинжилгээг шинжилгээний бус байгууллага буюу эрх бүхий этгээдээр хийлгэх гээд 10 дугаар зүйлд заачихсан. Гэтэл энэ Дотоод хэргийн их сургуулийн гаргасан судлан шинжлүүлээд байгаа бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд яагаад үндэслэлгүй байна гэхээр шинэ шүүх шинжилгээний тухай хуульд шинжилгээг шинжилгээний бус байгууллагаар буюу эрх бүхий этгээдээр хийлгэхдээ Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу жагсаалтад байгаа этгээдүүдээр хийлгэнэ гэж байгаа юм. Гэтэл Дотоод хэргийн их сургуулийн баахан цагдаагийн хурандаа, цагдаагийн хурандаа гээд гарын үсэг зурчихсан энэ хүмүүс шинжилгээний тухай хуульд заасан тэр Засгийн газрын жагсаалтад багтсан эрх бүхий этгээдүүд мөн үү гээд хайхад байхгүй юм байна лээ шүү, прокурор оо байхгүй юм байна лээ, 2 дугаарт болохоор практикт байдаг гэж та түрүүн тайлбарлах гээд байх шиг байна. Гэтэл хууль зүйн үндэслэлээ бид нар харах ёстой. Хавтаст хэргээс судлаад үзэхээр шүүх шинжилгээг шинжилгээний бус байгууллагаар хийлгээд эрх бүхий этгээдээр хийлгэхдээ зайлшгүй тогтоолгох 4 хуульд заасан үндэслэл шаардлага байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд ч мөн тодорхой заачихсан. Тухайн шинжилгээ хийлгэж байгаа этгээдүүд хэргийн оролцогчтой хамааралтай эсэхийг, мөн шинжилгээ хийлгэхэд өөрийнх нь шинжлэх ухааны тусгай мэдлэг хүрэлцэх эсэхийг зайлшгүй тогтооно оо гэж байгаа юм. Шүүхийн шинжилгээний тухай хуульд заачихсан байгаа мэргэжилтнийг яах вэ гэхээр томилдоггүй юм. Шинжилгээний хуулиараа мэргэжилтнийг хүсэлт гаргаж оролцуулдаг. Гэтэл шинжилгээг шинжилгээний бус байгууллагаар хийлгэж байж тухайн этгээдүүдийг шинжээчийн эрх эдэлж, үүрэг хүлээлгээд гаргаж ирсэн. Одоо энэ магадлал юуг дүгнэлт гээд нэрлэчихсэн байгаа нь өөрөө Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарна аа.  Энийг бас дурдчихъя. 3 дугаарт үндэслэл бүхий эргэлзээ бий болжээ. Гэрч байгаад байгаа шүү дээ. Замын цагдаагийн тасгийн дарга өөрөө сууж явсан. Хамгийн анхны, өөрөөр хэлбэл ямар нэгэн нөлөө байхгүй. Мэдүүлгээр юу нь нотлогддог вэ гэхээр амжих гээд тойрсон чинь амжаагүй ээ л гэдэг. Ерөөсөө л энэ өгүүлбэр. Мөн осол, хэрэг гарсан газрын хэмжилтийн тэр бүтэц, нотлох баримтыг хараарай. 35 метр, 35 цэгээс цаашаагаа 24 метр ийм, хүнд жинтэй автобус ямар хурдтай яваад энэ цэг дээр ирэх вэ гэдэг. Энэ чинь ердөө монгол даяараа юм уу, шүүх шинжилгээний байгууллагын мэдлэг бүхий энэ этгээд бол тогтоочих боломжгүй тийм асуудал биш ээ. Өөрөөр хэлэх юм бол шүүх шинжилгээ, техникийн шинжлэх ухааны магадлалын онолоор энэ чинь өөрөө тогтоогдож байна. Энэ бүх хэрэгцээ бүхий байдал үүссэн байгаа учраас нэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан үндэслэл бүхий эргэлзээтэй бол яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмаа баримталж хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн гэм буруугүйгээр гэм хор учруулсан эсэхэд бас дүгнэлт хийх, үгүй бол хэргийн бодит байдлыг тогтоолгохоор шинжээчийг шинжилгээг багаар хийлгэх гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй 7 хүний бүрэлдэхүүнтэй 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийдэг. Өөрөөр хэлбэл, практик юман дээр ашиглавал одоо бас хэргийн бодит байдал тогтох болов уу гэж ойлгож байгаа. 2 дугаарт болохоор би түрүүн гаргаад байгаа гол санаа бол өнөөдөр бид нарын бүтэн өдөр хэлэлцсэн энэ шинжээчийн дүгнэлт, тэр бүрэлдэхүүнтэйн шинжээчийн дүгнэлт чинь дүгнэлт биш байна аа, улсын яллагч. Шүүхийн шинжилгээний хуультайгаа огт нийцэхгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дээрхи шүүгдэгч болон хохирогч, иргэний хариуцагч нарын өмгөөлөгчийн дүгнэлтээс үзвэл шүүгдэгч Ц.Г  нь ганцаараа гэм буруутай биш “Kia Granbird” маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Б.Б хурд хэтрүүлсэн, хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй тул нэмэлт ажиллагаа хийх талаар мэтгэлцэж шүүх хуралд оролцлоо.

 

            Эрүүгийн 2116000470093 дугаартай хэрэгт 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/44 дугаартай Шүүгчийн захирамжаар, мөн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/152 дугаартай Шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т зааснаар хэрэг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байсан байна. Улмаар Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлд заасан шинжилгээ хийлгэх журмын дагуу зам тээврийн осол болсон шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн болон Дотоод хэргийн их сургуулийн техникийн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн инженер-техникийн шинжилгээний хэлтэс, Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны их сургуулийн физикийн тэнхимийн шинжлэх ухааны тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн шинжээч нараар шинжилгээ хийлгэхээр томилж дүгнэлт гаргуулах ажиллагаа явуулжээ.

 

            Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоох шинжилгээ хийсэн шинжээч нар  **** улсын дугаартай “ LGMG MT89” маркын тээврийн хэрэгслийн жолооч Ц.Г  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  14.10-д заасан “Хориглогдсон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, гэснийг

Мөн дүрмийн 24.5 дугаар зүйлд заасан “Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална” гэснийг

Мөн дүрмийн 9.3. “Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ. в харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд”; ж/ тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд”,

Мөн дүрмийн 9.4-д заасан “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: б/ “түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”

Мөн дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м- ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.”,

Мөн дүрмийн 9.6-д заасан “ Чирүүлж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн ард байрлуулж хөдөлгөөнд оролцоно” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон нөхцөл байдал, **** улсын дугаартай “Kia Granbird” маркийн автобусны жолооч Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан, зүүн гар тийш дарж замаас гарсан нь эхний мөргөлдөх ослоос учирч болох хохиролыг багасгах зорилготой үйлдэл хийсэн, уг автобусны хурдыг тогтоох боломжгүй, **** улсын дугаартай Тоёото Кроун маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Н  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй, баруун тийш дарж замаас гарсан нь осол тулгарсан үед түүнээс зайлсхийхийн тулд хийсэн үйлдэл, мөн  **** улсын дугаартай “Kia Granbird” маркийн автобусны хурдыг тогтоох боломжгүй  талаар дүгнэлтүүдийг тус тус гаргасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.4-д "шинжээч" гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.21-д “ Тусгай мэдлэг гэж тухайн хүний эзэмшсэн шинжлэх ухаан, түүх, соёл, техник, технологи, урлаг, гар урлалын салбарын болон хэргийн бодит байдлыг тогтооход шаардагдах мэдлэгийг” ойлгохоор тусгажээ. Шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдлыг илэрхийлдэггүй ч шүүх хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, нотлох баримт, түүнд агуулагдах үйл явдал, мэдээлэл, нөхцөл байдлыг хоорондын харилцаа хамааралд дүн шинжилгээ хийж, эх сурвалжийг нь магадлан дүгнэлт гаргаж хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.

Дээрхи шинжээчийн дүгнэлтийг хэрэгт байгаа хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол гарсан газрын хэмжилтийн бүдүүвч зураг, гэрч хохирогч нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж шүүгдэгч Ц.Г-г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж дүгнэв.

Мөн хэд хэдэн шинжээчийн дүгнэлтээр **** улсын дугаартай “Kia Granbird” маркийн автобусны хурдыг тогтоох боломжгүй талаар дүгнэлт гарсан байхад заавал тогтоолгох зорилгоор шүүхээс хэргийг прокурорт буцаах, хэргийг 60 хүртлэх хоногоор хойшлуулах үндэслэлгүй бөгөөд уг автобусны жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар  эргэлзээ бүхий нөхцөл байдал  хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шинжээч нарын дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байхгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Г  нь зайлшгүй зогсолт хийсэн , тухайн үед уг тээврийн хэрэгслийг хөдөлгөх ямарч боломж байхгүй байсан, ослын тэмдэгийг орлуулж тавьсан нь автобусны хувьд саад бөгөөд уг саад нь зорилгоо биелүүлсэн автобусны жолооч Б.Б нь уг саадыг тойрон гарахдаа тээврийн хэрэгсэлийг зогсоох арга хэмжээ аваагүй энэ нь хууль зүйн ойлголт учир Б.Б-г буруутгах үндэслэлтэй гэж дүгнэлт тайлбар гаргаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцлоо.

            Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтад: «Ослын зогсолтын тэмдэг»-улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэртэй буюу дэвсгэргүй (хөндий) тэнцүү талт гурвалжин (нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тэй тэнцүү) бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна. Гурвалжны дотор талд “!” анхаарлын тэмдгийн дүрс байж болно. Энэ тэмдгийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.4-9.6 заалтын дагуу хэрэглэнэ. Гэж заасан.

Шүүгдэгч Ц.Г  нь **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа ослын тэмдэг болон тус тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлыг шалгаж замын хөдөлгөөнд оролцох үүрэгтэй бөгөөд анх Ховд аймгаас гарахдаа ослын тэмдэг байгаа эсэхийг шалгаагүй буюу тээврийн хэрэгсэлд ослын тэмдэг байхгүй байсан нь тогтоогддог бөгөөд хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд жолооч Ц.Г  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  14.10-д заасан “Хориглогдсон -газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м- ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь уг осол болох шалтгаан болсон нь хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Г-н ослын тэмдэгийг орлуулж тавьсан нь саад бөгөөд уг саад нь зорилгоо биелүүлсэн гэж үзэж дүгнэж байгаа өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэлгүй бөгөөд энэ нь Монгол улсын Шүүх шинжилгээний газрын инженер техникийн шинжилгээний газрын инженер техникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч, авто инженер мэргэжилтэй шинжээч С.М-н 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай “....**** улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын булан замын хөвөө хэсгээс 88 см, зүүн хойд хэсгээрээ 1,20-1,30 м хэмжээтэй, зорчих хэсгийн тусгаарлах зурвасаас зүүн урд хэсгээрээ 2 м, зүүн хойд хэсгээрээ 1,70 м буюу зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй зогссон, “А” цэгээс ертөнцийн зүгээр хойд зүгт 29.25 м зайд ослын зогсолтын тэмдэг байрлуулсан гэх тэмдэг нь гэрэл ойлгогч байхгүй зэргээс зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байх боломжтой байна. **** улсын дугаартай автобусын жолооч нь зогсоох арга хэмжээ авсан байна. **** улсын дугаартай автобусын тоормосны гэх мөр нь бүрэн зогсолтын мөр биш тул хурдыг тогтоох боломжгүй,..**** улсын дугаартай тээврийн хэрэгсэл /механизм/ зорчих хэсгийг тал хэсгээрээ дамнаж зогссон байдалтай зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй зогссон байна. **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл /механизм/ нь техникийн байдлаас шалтгаалан зайлшгүй зогсолт хийсэн гэх нотлох баримт хэргийн материалд байхгүй байна...” гэх 06 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн техникийн шинжээч И.Б, Ж.М, Н.М нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №14/43 дугаартай “.. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд **** улсын дугаартай автобусны жолооч Б.Б нь МУлсын ЗХДүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. **** улсын дугаартай ачааны автомашины жолооч Ц.Г  нь МУлсын ЗХДүрмийн 14.10-р заалт буюу Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд **** улсын дугаартай автомашины жолооч Д.Н  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. ... Уг осол болох үед **** улсын дугаартай тоёота кроун маркийн автомашины жолооч Д.Н  баруун гар тийш дарж замаас гарсан нь осол зайлшгүй тулгарсан үед түүнээс зайлсхийхийн тулд хийсэн үйлдэл болно. Мөн **** улсын дугаартай автобусны жолооч Б.Б зорчих хэсэг дээрх саадыг хэт ойроос харсан байх тул тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан боловч бүрэн зогсоож амжаагүй байна. Харин **** улсын дугаартай автобусны жолооч зүүн гар тийш дарж замаас гарсан нь эхний мөргөлдөх ослоос учирч болох хохирлыг багасгах зорилготой хийсэн үйлдэл гэж үзэж байна. ... МУ-ын ЗХД-ийн 9-р хавсралтад “Ослын зогсолтын тэмдэг” улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэртэй буюу дэвсгэргүй /хөндий/ тэнцүү талт гурвалжин /нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тай тэнцүү/ бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна. Гурвалжны дотор талд “!” анхаарлын тэмдгийн дүрс байж болно. Энэ тэмдгийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.4-9.6 заалтын дагуу хэрэглэнэ гэж заасан байдаг. Иймд уул осол хэргийн газрын үзлэгээр авагдсан №5, №6 зураг харуулсан зүйлийг ослын зогсолтын тэмдэг гэж үзэхгүй. ...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын зорчих хэсгийг зорчих хэсэг гэнэ. **** улсын дугаартай ачааны автомашиныг замын зорчих хэсгийг чөлөөлсөн гэж үзэхгүй. Зорчих хэсэг дээр зайлшгүй шалтгаанаар зогссон жолооч нь тээврийн хэрэгслийг нэн даруй зайлуулах арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна” гэх дүгнэлт,  Гэрч Н.Б-н “ ....Тухайн 1-р эгнээнд тавьсан тампын жолоочоос -Та ослын гурвалжин тэмдэг тавихгүй яасан юм бэ? гэж асуухад -хоёр хоногийн өмнө тавьсан хулгай аваад явчихсан байна лээ гэж хэлж байсан. Тухайн тамп нь хойд тэвшин дээрээ ямар нэгэн цацруулагч байхгүй байсан ...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 196-197 дахь тал/-үүдээр болон бусад нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл ослын тэмдэгийг дүрэмд зааснаар тавиагүй нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байхад түүнийг орлуулж тавьсныг  саад гэж үзсэн, уг саад нь зорилгоо биелүүлсэн талаар ямар ч шинжээчийн дүгнэлт гараагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах санал хүсэлт гаргаагүй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон байх тул мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Уг гэмт хэрэг нь 2021 оны 2 сарын 24-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлд 2023 оны 12 сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оржээ. 2015 оны 12 сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “ энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан 2023 оны 12 сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр “ энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг эрхийг найман жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг нэмж оруулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн зүйлийн 1-д “ Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг  тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан тул  шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас “Kia Granbird” маркийн тээврийн хэрэгсэлд 8.265.000 төгрөгийн хохирол, “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгсэлд 14.155.000 төгрөгийн хохирол, хохирогч С.Э-н эрүүл мэндэд хөнгөн, Д.Н , Ө.Х нарын эрүүл мэндэд хүндэвтэр, С.О-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Б.Б, Н.О нарын амь нас хохирсон байна.

Хохирогч болон хохирогч нарын өмгөөлөгч нараас эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардалд хохирогч С.Э 1179861 төгрөгний баримт / 2-р ХХ-ийн130-134рт/, хохирогч С.О 5485083 төгрөгний баримт 2-р ХХ-ийн 135-136рт/, хохирогч О.Х 1170400 төгрөгийн баримт мөн ажилгүй байсан хугацааны цалин буюу сарын 624467 төгрөгийн цалин авдаг нэхэмжилнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө буяны ажил болон бусад ахуйн хэрэглээнд 3901090 төгрөг жагсаалтаар гаргаж өгсөн бөгөөд автобусны  жолооч Б 1 сая төгрөг өгсөн тул хасаад 2901090 төгрөг гаргуулж өгнө гэж тус тус нэхэмжилжээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Дээрхи нэхэмжилсэн нэхэмжлэлээс хохирогч Ө.Х-н ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн нэхэмжлэлийг нотлох баримт дутуу байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж, бусад хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “ Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4-т “ Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба  **** улсын дугаартай “ LGMG MT89” маркын тээврийн хэрэгсэл нь “Г ХХК”-ний эзэмшлийн болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдож байх тул бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохиролыг иргэний хариуцагч “Г ХХК”-аас гаргуулж хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Иймд иргэний хариуцагч “Г ХХК”-иас хохирогч Д.Н-д 14,155,000 төгрөг, хохирогч С.О-д 5,485,083 төгрөг, хохирогч Ө.Х-д 1,170,400 төгрөг, хохирогч С.Э-д 1,179,881 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-д 2,901,090 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 8,265,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Ө.Х-н ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн нэхэмжлэлийг болон бусад хохирогч нарын цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой бусад зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэж журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Г-н тухайд энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Ц.Г-н хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хийсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд: Иргэний нэхэмжлэлийг иргэний хариуцагчаас гаргахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгчийн хувьд нас өндөр, дээрээс нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй учраас хуульд заасан доод хэмжээгээр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйл байхгүй гэв.

Хохирогч Д.Н- ын өмгөөлөгч А.Кадирбек шүүх хуралдаанд: Прокурорын хувьд 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын санал гаргаж байгаа. Тэгэхээр мэдээж шүүх эрүүгийн хариуцлагын талаар талуудын саналыг харгалзаж энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, түүний шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаад тохирсон ял шийтгэлийг оногдуулах байх. Тэгэхээр 2 хүний амь нас хохирч байгаа гэмт хэрэг дээр 3 жилийн хугацаатай хорих ял оногдуулна гэдэг нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна гэж бодож байна. Өнөөдөр Эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх гэж байгаа шүү дээ. Одоо амь насаа алдсан хүмүүс босож ирэхгүй, гэхдээ тэр хүмүүсийн эрх ашиг нь хэрхэн яаж сэргээгдэх юм. Энэ 3 жилийн хорих ял гэдгийг би гайхаж байна. Тэгээд гэм буруу дээрээ маргаж байгаа асуудал байгаа. Энэ гэмт хэрэг гарсан цаг хугацаа чинь өөрөө 2021 оны 02 сарын 24-нд. 2021 оны 06 сарын 30-нд Өршөөлийн тухай хууль баталчихсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг чинь Өршөөлийн хуульд хамаарч байгаа. Та нар энэ хүнд 2 жилийн хорих ял өгөөд 2 жил нь Өршөөлийн хуульд хамаарагдаад явахад тэр нь шүүхийн эрх хэмжээний л асуудал байх. Гэхдээ эрүүгийн хариуцлага, зорилго гэж нэг юм байгаад байгаа. 2 хүний амь нас хохирч байгаа. Тэгэхээр миний хувьд эрүүгийн ялтай холбоотой асуудлаар хэлэх гээд байгаа санал бол 2-8 жилийн хорих ялтай хүнд гэмт хэргээр зүйлчлээд орж ирсэн хэргийн зүйлчлэлийг шүүх хуралдааны явцад өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч боломжгүй. 2 хүний амь нас хохирчихоод байгаа ийм л асуудал байгаад байна. Тийм учраас 3 жилийн хорих ял гэдэг чинь дундажаас доогуур хэмжээний ял оногдуулах асуудал яригдаад байгаа. Энэ чинь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-г хэрэглэж байгаа асуудал байхгүй, Тэнсэн харгалзах асуудал яригдах гээд байгаа юм уу? тийм байх боломжгүй гэж үзэж байгаа юм. Энэ дээр тохирсон ял шийтгэлийг оногдуулах ёстой. Би дор хаяж 5 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж байгаа. Бид ерөөсөө энэ ялын санал дээр санал нийлэхгүй байгаа гэдгээ дахин хэлье. Энэ хор уршгийг арилгахын тулд хохирогч өнөөдөр яг юу хийх юм, энэ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ 5 жилийн хугацаанд манай ар гэрт нэг ч удаа энэ хүмүүс ирээгүй, нэг ч удаа ярьж байгаагүй гэж хэлж байна. Ядаж ганц удаа уучлалт гуйх, эсвэл танайх яаж байна гэж асуугаад, бид нар бас бүгдээрээ Монгол хүн, Монгол Улсын иргэн. Хууль байг гэхэд зан заншлын хэм хэмжээ гэж юм байдаг даа. Тэгэхээр өнөөдөр хохирогч болоод хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын ганц гомдож яваа зүйл нь тэр байхгүй юу. Тэгээд өнөөдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч яг юу нэхэхээ мэдэхгүй байна гэж хэлж байна. Одоо яг юуг нь нэхэх вэ дээ, үхсэн хүний алтан амийг нь надад буцаагаад авчраад өг, энэ хүнийг босгож ир гээгүй, гэхдээ ганц хүсээд байгаа зүйл нь хуралдаан хэлэлцүүлэг болгон дээр энэ хүмүүстээ үнэн зөв шийдвэр гаргаж өгөөч гэж хэлээд байгаа шүү дээ. Хохирол, хор уршиг нь арилаагүй, хор уршиг нь битгий хэл хохирол нь арилаагүй байж байгаа. Гэхдээ энэ хүний эрх ашиг нь эргээд сэргээгдэх ёстой, 5 жил явчихаад хоёр хүн амь насаа алдсан, 4 хүн эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудал буюу 6 хүний эрх ашиг хөндөгдөж байгаа асуудал дээр 1 жилийн хорих ялын асуудал прокурорын саналын хүрээнд яригдаж байгаа шүү дээ. Эрүүгийн хууль дээр маш тодорхой хуульчлаад өгсөн, шударга ёсны зарчим, мөн эрүүгийн хариуцлагын зорилго хүлээлгэх гээд 5.1 дүгээр зүйл 6.2 дээр маш тодорхой байгаа. Тэгэхээр өнөөдөр хүнийг гэм буруутайд тооцчихоод бид нар эрүүгийн хариуцлага дээр орж ирэхээр эргэж буцаж байгаа асуудлаар би үнэхээрийн эсрэг байр суурьтай байгаа. Тэгэхээр өмнөх саналаа дэмжиж байгаа. Ялын балансыг нь шүүх барих ёстой. Би дор хаяж 5 жилийн хорих ялын асуудал энд ярих ёстой гэдэг саналаа дэмжиж байгаа. Би улсын яллагчийн өмнөөс хүн яллахгүй. Гэхдээ би ялын балансын хувьд үнэхээр арай ч үндэслэлгүй санал гаргаж байгаа дээр эсрэг байдлаар саналаа илэрхийлж байгаа юм гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Учрал шүүх хуралдаанд: Хохирол төлбөртэй холбоотойгоор энэ хүнийг ажил төрлөө хийгээд хохирол, төлбөрөө төлөх боломжийг олгож, зорчих эрх хязгаарлах ял өгөх нь оновчтой болов уу гэсэн саналтай байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Е  шүүх хуралдаанд: 2 хүн нас барсан, маш олон жил болсон, маш олон хүн хохирсон ийм хэрэг дээр 3 жилийн ял гэдгийг яг сайн мэдэхгүй байна. Зүгээр 5 адуу хулгайлаад л 3 жилээр хүмүүс явдаг гэдгийг бол сонсож л байсан. 2 дугаар асуудал энэ хохирогч нарыг шүүх ерөөсөө бодохгүй байх юм. Одоо тэгээд хүнийг чинь нэг нөхөр ирээд алчихлаа, тэр хүн чинь 3 жилээр явлаа гээд бидний сэтгэл санаа, тухайн үед гаргаж байсан эд хөрөнгө гээд биднийг ерөөсөө огт бодохгүй байгаад байх юм. Нэг талийгаачийн ар гэрт 2 сая төгрөг өгөөд л хэргийг хаах гээд байх шиг байна л даа. Манайхад бол 0, юу ч байхгүй. Та нар өөрсдөө мэдэж байгаа. Тэр буяны ажил гэж ямар юм байдаг билээ. Тэгээд өнөөдөр эцсийн эцэст ингээд л явчихсан хүмүүс нь хохироод үлдсэн хүмүүст шударга бус хандаад байна. Хууль нь яаж шийдээд байгааг би мэдэхгүй. Гэхдээ та нарыг бол хүндэлж байгаа. Гэхдээ та хэд өөр дээрээ энэ нөхцөл байдлыг аваад үз. Өөрийн төрсөн дүү чинь хуримаа хийх гээд төлөвлөөд бэртэйгээ танилцчихсан бүх юмаа шийдчихсэн байж байхад дүү чинь нас барчихлаа. Тэгээд 3 жилийн дараа гарч ирээд нөгөөх нь та нарт өгөх юм юу ч байхгүй гээд мэдэхгүй, маш их гомдолтой байна. Өөр хэлэх юм алга гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд: Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Гэхдээ хэргийн бодит байдал дээр өмгөөлөгчийн зүгээс маргасан байгаа, маргасаар ч байх болно. Ял шийтгэлийн асуудал бол өнөөдөр прокурор санал тавьж байна. Хохирогч нар саналаа хэллээ. Мэдээж хэргийн бодит байдал тогтоогдоогүйтэй холбоотой иймэрхүү саналуудыг хэлж байгаа болов уу гэж өмгөөлөгчийн хувьд харж байна. Нэгэнт гэмт хэрэг үйлдэгдээд хариуцлага оногдуулах нөхцөл байдал үүсэж байгаа учраас 2021 оны 02 сарын 23-ны өдөр гэмт хэрэг гарсан учраас яалт ч үгүй Өршөөлийн тухай хуульд хамрагдах зүйл анги байгаа, оногдуулсан ялаас 2 жилийг хасах зохицуулалт Өршөөлийн тухай хуульд байгаа. Тэгэхээр Өршөөлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд аль боломжит хэмжээгээр Өршөөлийн тухай хуульд хамруулж болохоор байгаа. Ялтны шүүхээс оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна гэж байгаа юм. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлыг дүйцүүлээд хасаад өгөх боломжтой байна. Хохирлын тухайд үнэхээр яалт ч үгүй хохирогч нарын сэтгэл зүй, нөхцөл байдал үнэхээр хэцүү байгаа. Тэр үүднээс нь хэдийгээр төлөх төлбөргүй ч гэсэн хариуцагчаар төлүүлчихээд энэ асуудал шийдэгдэх боломжтой гэж харж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялаас 2 жилийг хасах боломжтой. гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хуралдаанд: Эрүүгийн хариуцлагын гол зорилго мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх нь тодорхой нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлыг шинж чанар хэр хэмжээнд тохирсон байх хуулийн шаардлага мөн. Гэхдээ эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шүүхээс тухайн этгээдийн хувийн байдал, гэм буруу, мөн гэм буруугийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэрийг харгалзаж үзнэ гээд хуульд тодорхой заачихсан. Гэхдээ миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг бол хэлбэрийн тухайд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Энэ бол мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас эрс ялгаатай. Эрүүгийн хариуцлагын хувьд та бүхэн бүгд мэргэжлийн хуульч нар учраас энийг мэдэж байгаа. 2 дугаарт энэ төрлийн гэмт хэрэг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхэд тодорхой нөхцөл байдлуудыг буюу эрүүгийн хариуцлагыг чангалах нөхцөлүүд байдаг. Энэ бол согтуугаар үйлдсэн, жолоодох эрхгүй этгээд үйлдсэн гэх мэтээр илэрдэг. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд бол миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэгт гэм буруутайд тооцогдсон хэрэг дээр тогтоогддоггүй, тэнд хамаардаггүй. Үйлчлүүлэгч маань анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шалгах хуудсаар давхар нотлогддог. Мөн насны байдал гэх зэрэг нөхцөл байдлууд бүрдсэн байна. Эрүүгийн хариуцлагын шатан дээр энийг шүүх харгалзаж үзэх байх гэж ойлгож байна. 2-т гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа гэж прокурор яриад байна. Энэ ёстой хуульч хүний буюу бид нарын мэргэжлийн бүх хүмүүс хүний эрхийн мэдрэмж, өөрөөр хэлбэл мэргэжлийн суурийн гол дүгнэлт байдаг. Гэм буруугаа хүлээхгүй, шүүгдэгч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч бол өөрийнхөө гэм бурууг хүлээх үүрэг хүлээхгүй. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын эрх зүйн хэм хэмжээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар өөрт нь олгогдсон боломж. Энэ нь эрхийг эдэлсний төлөө буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал нь түүний эрүүгийн хариуцлага оногдуулах, хүндрүүлэх нөхцөл болдоггүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол хөнгөрүүлэх хэм хэмжээнүүд үйлчилнэ үү гэхээс биш гэмт хэрэгт  гэм буруугаа хүлээгээгүй учраас хариуцлагыг нь чангалъя гэдэг байдлаар хандаж болохгүй байх. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэгт үйлдсэн гэх цаг хугацаа нь Өршөөлийн тухай хуульд заасан хамрах хүрээ, цаг хугацаанд нь хамарч байгаа учраас эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, Өршөөлийн тухай хуулийг хэрэглэж өгнө үү гэсэн ийм нөхцөл байдалд байна. Хохирогчийн өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын зүй ёсны байр суурийг би хүндэтгэж байна. Ойлгож байна. Бид бас энэ талаар хууль шүүхийн өмнө хууль зүйн дүгнэлтээ гаргалаа. Мөн бид хэдийгээр өөр байр суурьтай, гэм буруугийн тал дээр маргаж оролцсон боловч шүүхийн шийдвэрийг хүн, байгууллага, албан тушаалтан зайлшгүй биелүүлэх хуульд заасан үүрэг байгаа учраас шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Бид нар харин маргаж оролцсон байгаа нь түрүүн ярьдгаар шүүгдэгчийг гэм буруутайг маргаж оролцсон гэж үзэх хууль зүйн боломжгүй гэдгийг хэлмээр байна. Иймд эрх зүйн байдлыг нь дээрдүүлж Өршөөлийн хуулийг хэрэглэж өгнө үү гэсэн ийм байр суурьтай байна гэв.

2015 оны 12 сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “ энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх бөгөөд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах хуулийн зохицуулалт байхгүй байх тул иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан саналын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Уг гэмт хэрэг нь 2021 оны 2 сарын 24-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд 2021 оны 7 сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” Гэж заажээ.  Иймд шүүгдэгч Ц.Г- д хуульд заасан хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялаас 2 жилийн хугацааг өршөөн хасах үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан бодитой дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болон өмгөөлөгч нарын гаргасан улсын яллагчийн ялын санал хөнгөн байна гэсэн дүгнэлтийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 7 сарын 2-ны өдөр батлагдсан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийг хасч, эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Г-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газрын үзлэг бүхий CD /сиди/ 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, **** улсын дугаартай “Kia Granbird” маркийн цагаан өнгийн автобусны хяналтын камер, 4 ширхэг лампыг устгах зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт Ц.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. 2021 оны 7 сарын 2-ны өдөр батлагдсан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийг хасч,  эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 2(хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8(найм) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-д зааснаар иргэний хариуцагч “Г ХХК”-иас 14,155,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Н-д,  5,485,083 төгрөг гаргуулж хохирогч С.О-д, 1,170,400 төгрөг гаргуулж хохирогч Ө.Х-д, 1,179,881 төгрөг гаргуулж хохирогч С.Э-д, 2,901,090 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-д, 8,265,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-д тус тус олгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газрын үзлэг бүхий CD /сиди/ 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, **** улсын дугаартай “Kia Granbird” маркийн цагаан өнгийн автобусны хяналтын камер, 4 ширхэг лампыг устгасугай.

9. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА