| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2023/00645/И |
| Дугаар | 103/ШШ2023/00592 |
| Огноо | 2023-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2023/00592
| 202******* оны *******0 сарын 25 өдөр | Дугаар *******0*******/ШШ202*******/00592 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 2002 оны 07 дугаар сарын *******8-ны өдөр******* хот, ******* дүүрэгт төрсөн, эмэгтэй, 2******* настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******, ******* Их сургуулийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ************** дүгээр байрны ******* тоотод оршин суух,******* овгийн ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******96******* оны *******0 дугаар сарын 06-ны өдөр******* хот, ******* дүүрэгт төрсөн, настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, экскаваторын машинист мэргэжилтэй, ам бүл *******, группд байдаг, ******* дүүргийн 5 дугаар хороо, *******6 дугаар гудамжны 6******* тоотод оршин суух,******* овгийн холбогдох нэмэлт зардал 8,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны *******0 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Хариуцагч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Х. холбогдуулан нэмэлт зардал 8,670,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
*******.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие нь 2002 онд төрсөн, болон нарын бага охин. 20************** онд эцэг эх маань салж би ээж дээрээ өссөн. Салснаас хойш 20*******9 он хүртэл тэтгэлэг тогтоолгоогүй буюу эцгээсээ тэтгэлэг аваагүй. Энэ хугацаанд ээж минь намайг юугаар ч дутаалгүй бүхий л хэрэгцээг минь дангаараа хариуцан ирсэн. Харин энэ хугацаанд аав дээрээ очихоор хааяа чихэр ундааны мөнгө гэж 5000 төгрөг өгдөг байсан. 20*******8 оны ************** дүгээр сарын үед аав нь өвлийн гутал авч өгье 2******* дугаар байрны гадна хүрээд ир гэж дуудсан. Тухайн үед 2*******-р байрны гадаа уулзахад согтуу, гэх эмэгтэйн хамт байсан бөгөөд эмээ өвөөгийнх рүү дагуулж явсан. Ороод гэх эмэгтэй охиндоо өг гэж мөнгө өгдөг ч энэ хүн өгдөггүй архи уучихдаг юм шиг байна гэж хэлэн уйлсан. Тэр үед эмээ эцгийгээ тайван байлгадаггүй, эхтэйгээ адилхан миний сайхан хүүгийн амьдралд гай болоод гэх мэтээр загнаж эхэлсэн. Бага байхаас эхлээд ад үздэг нь илт мэдэгддэг байсан тул маш их гомддог байсан тухайн үед ээжийг минь муухайгаар доромжлохыг дахин сонсож чадаагүй тул уйлаад гүйж гарсан. Үүний дараа 20*******9 онд шүүхэд нэхэмжлэл гарган тэтгэлэг тогтоолгосон бөгөөд 2020 онд *******8 нас хүрснээр тэрхүү тэтгэлэг дууссан. 2020 онд ЕБС-аа төгсөж, Их сургуульд элсэж одоо эрх зүйн бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангид суралцдаг төгсөх курсийн оюутан. Оюутан болсноор сургалтын төлбөр, хичээлийн ном, дэвтэр, хоол унд, хувцас хунар гэх мэтээр хэрэгцээ ихэссэн. Гэвч өнөөг хүртэл ээж минь энэхүү бүхий л хэрэгцээг дангаараа хариуцдаг. Сургалтын төлбөр төлөөд өгөөч гэж гуйх болгонд өөдөөс уурлаж, хоосон хүнээс 2 чихийг нь авах гээгүй бол юугаа авах гээд байгаа юм, ичихгүй бол шүүхдээ өгөхгүй юу чи юу ч өгөхгүй гэх мэтээр удаа дараа зандарч уурласан. Мөн яах гэж ийм өндөр төлбөртэй сургуульд орсон юм, сургуулиа болиод цэцэрлэгийн багшийн курст суугаад ажил хий гэж хүртэл хэлж байсан. Эмэгтэй хүн учраас хэрэглээ ихтэй байдаг, хичээлийнхээ хажуугаар ажил хийсэн ч хуулиар сурдаг тул ачаалал ихтэй амжихгүйн улмаас больсон. 2020 оны сургалтын төлбөр *******,900,000 төгрөг, 202******* оны сургалтын төлбөр 4,*******00,000 төгрөг, 2022 оны сургалтын төлбөр 4,500,000 төгрөгийг ээж минь тэтгэврийн зээл аван төлсөн. Одоог хүртэл зээл төлөгдөж дуусаагүй тул 202******* оны сургалтын төлбөр болох 4,840,000 төгрөгийг төлөх боломж бололцоо байхгүй. 202******* оны 9 дүгээр сарын 6-ны өдөр аавтай очиж уулзаад өнгөрсөн ******* жилийн төлбөрийг чадан ядан төлсөн, энэ жилийн төлбөрийг л төлөөд өгөөч гэж гуйсан боловч чадахгүй төлөхгүй зайлцгаа гэж ээж бид хоёрыг хөөсөн. Аав маань хааяа уурхайд ажилладаг, группийн мөнгө авдаг. Охиныгоо гэсэн сэтгэл гаргаж ээж бид хоёрыг бодсон бол энэ жилийн төлбөрийг төлөөд өгөх бүрэн боломжтой гэж бодож байна. Иймд 2020, 202*******, 2022 оны сургалтын төлбөрийн хагас 6,250,000 төгрөг, энэ жилийн сургалтын төлбөрийн хагас 2,420,000 төгрөг буюу 4 жилийн сургалтын төлбөрийн хагас 8,670,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: би ******* дүүрэг ******* дүгээр хороо, *******6 дугаар гудамжны 6******* тоотод амьдардаг, би иргэн тэй *******998-20************** он хүртэл *******5 жил амьдарч байсан. Амьдарч байх хугацаандаа гийн ******* хүүхдийг ээжтэй нь адилхан үүрэг хүлээж гурвууланг нь хоолонд нь залгуулж их, дээд сургууль төгсгөсөн. Энэ хугацаанд ээжтэйгээ хамт амьдарч байсан өөрийн төрсөн 2 охиндоо тэтгэвэр тэтгэмж огт өгч чаддаггүй, бүх л мөнгө төгрөгөө сүүлийн амьдралдаа зарцуулж байсан. 20************** онд д хөөгдөж гэрээсээ гарснаар бидний амьдрал 2 тусдаа болсон. Хөөгдсөн ч гэсэн би өөрийн төрсөн охин д байнга л туслаж дэмжиж ирсэн. Хуулийн дагуу тогтоогдсон хүүхдийн тэтгэлэг болох 220,000 төгрөгийг *******8 нас хүртэл сар бүр зохих журмын дагуу өгсөн. Өөрийн төрсөн охин г аавыгаа ор үндэсгүй ингэж гүтгэж шүүхэд өгнө гэж бодсонүй. Мөнгө хэрэгтэй гэж хэлэх болгонд *******00,000 мянган төгрөгөөс дээш мөнгө өгдөг байсан. Мөн нэг удаа охин г дагуулж АТМ-ээс очоод картаа өгөхөд надад эмний ч мөнгө үлдээгээгүй, *******50,000 төгрөг байсныг бүгдийг авсан байсан. Аав минь гэж надад нэг ч удаа намайг асарч, туслаж байгаагүйд гомдож байна. Намайг огт мөнгө өгдөггүй гэж хэлж болохгүй. 202******* оны *******0 дугаар сарын 02-ны өдөр 250,000 төгрөг би дансаар шилжүүлсэн. Би мөнгө өгөхдөө бэлнээр, заримдаа АТМ-ээс шилжүүлдэг байсан. Би мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 65 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан ажил хийх ямар ч чадваргүй байнгын эмчийн хяналтанд өвчин намдаах эм, даралтны эм зэргээр байдаг. Группийн мөнгөөр эм тариа, эмнэлэгт зарцуулдаг. бид хоёрын нэр дээр байдаг хамтын өмч болох 2 өрөө байраа д шилжүүлж өгсөн. Би одоо 6******* настай, бие муутай, үргэлжийн энэ дарамтнаас болж амиа алдах эрсдэл ч ойрхон юм шиг санагдаж байна. Ханилсан хань, төрсөн охин минь намайг ингэж үгүйсгэж, гүтгэж байхад би сайхан сэтгэл гаргаж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 2 өрөө байрныхаа бэлэглэлийн гэрээг цуцалж өөрт оногдох мөнгөн дүнгээ нэхэмжилж болох байх гэдгийг сануулмаар байна гэжээ.
*******.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр *******5 жил хамт амьдарсан, салаад *******0 жил болж байна. Энэ хүнээс охиныхоо сургалтын төлбөрийн талыг төлөөд өгөөч гэж хүсэх байна. Би тэтгэврийн зээл аваад урдах төлбөрүүдийг төлсөн, одоо надад нэмж зээл өгөхгүй байгаа учраас энэ жилийн төлбөрийг төлж чадаагүй. Би 550,000 төгрөгийн тэтгэвэр авдаг, Ирвэс ХХК-ийн санхүүгийн тайланг гаргаж өгөөд 500,000 төгрөг авдаг байсан, одоо 800,000 төгрөг болсон. хариу тайлбартаа 2 өрөө байрны тухай бичсэн байсан. Тэр бол миний талийгаач нөхрийн маань ******* хүүхдэдээ үлдээсэн хөрөнгө, энэ хүнд огт хамаагүй. Би одоо энэ хүнтэй ямар ч холбоогүй байдаг, манай охин л утсаар ярьдаг. Охин очих болгонд аав нь согтуу байдаг. Энэ хүн одоо өөрийгөө бодоод архи уухаа болих хэрэгтэй, би ч гэсэн өвдөж, зовоод эмнэлгээр явдаг. Би дансны хуулгаа шүүж үзсэн, энэ хүн 202******* оны *******0 дугаар сараас 202******* оны *******0 дугаар сар хүртэл нийт 7 удаа *******,970,000 төгрөг шилжүүлсэн байсан. Би өмнөх жилийн төлбөрийн 50 хувийг нэхэхээ болъё гэхэд надад үнэхээр зээл гарахгүй байна, зээл гарах байсан бол би аваад төлбөрийг нь төлөх байсан гэв.
4.Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Би охиндоо гомдож байна. Охин маань ганц удаа аав минь бие чинь яаж байна гэж асуудаггүй хэрнээ сарын эхэнд, сүүлд утсаар ярьж мөнгө нэхдэг. Нэг удаа Баянзүрх дээр дадлага хийж байна, өлсөж үхлээ гээд залгахаар нь *******50,000 төгрөг, дараа нь 200,000 төгрөг шилжүүлсэн. Би өвчний байдлаас болоод байнга мөнгөтэй байдаггүй учраас зарим үед мөнгө өгч чаддаггүй. Миний биеийн байдал хүнд, бүх газраа өвчин намдаах наалт наагаад явдаг, хүлээн авахад очоод өвчин намдаах тариа хийлгэдэг. Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас эмнэлгийн хяналтад байдаг, жилд ******* удаа эмнэлэгт хэвтдэг. Манай охин нэг ч удаа намайг эргэж, биеийг минь асууж байгаагүй. Би Уурхайд ******* удаа 2 сараар ажиллаж байсан, миний даралт их, нас хүрсэн болохоор намайг дахиж авахгүй гэсэн. Би нэхэмжлээд байгаа мөнгийг бүгдийг төлөх боломж үнэхээр байхгүй, яахав 202******* оны төлбөр 2,420,000 төгрөгийг увуулж цувуулаад өгье, миний охин мөн учраас охиноо бодож байна гэв.
5.Нэхэмжлэгчээс итгэмжлэл, ******* Их сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн талаарх кассын орлогын ордер, сургалтын төлбөр төлсөн баримтуудыг, хариуцагчаас ХААН банкны орлогын мэдүүлгийн хуулбарууд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хэрэгт авагдсан хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Нэхэмжлэгч нь хариуцагч Х. холбогдуулан гаргасан Нэмэлт зардал 8,670,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь шаардах эрхээ Их сургуулийн оюутан, 2020-202******* оны сургалтын төлбөрийн 50 хувийг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар эцэг төлөх ёстой гэж тодорхойлсон бол хариуцагч нь зарим хэсгийг төлөх үндэслэлээ 65 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группэд байдаг, өөрийн боломжийн хэрээр хүүхдэдээ бэлэн болон бэлэн бусаар мөнгөн өгдөг, группийн мөнгөө өөрийн эм тарианд зарцуулдаг учраас 202******* оны төлбөр 2,420,000 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг төлөх боломжгүй гэж тодорхойлон маргаж байна.
*******. овогтой нь ******* Их сургуулийн эрх зүйч хөтөлбөрөөр суралцдаг, сургалтын төлбөрт 2020 онд *******,*******50,000 төгрөг, 202******* онд 2,0,000 төгрөг, 2022 онд 2,900,000 төгрөг, 202******* оны 04 сард 2,200,000 төгрөг төлсөн болох нь ******* Их сургуулийн сургалтын албаны тодорхойлолт, кассын орлогын ордер, НӨАТ-ын баримтууд зэргээр тогтоогджээ. /хх-ийн 5-*******4 дүгээр тал/
4.Хариуцагч нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдаж группэд байдаг бөгөөд өөрийн охин д 20*******9-2022 оны хооронд хүүхдийн тэтгэлэг болон бусад хэрэгцээнд нь зориулж 5,085,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна ./хх-ийн 2*******-25, *******0-4******* дүгээр тал/
5.Нэхэмжлэгч нь 2020-202******* оны хичээлийн сургалтын төлбөрийн тал хувь болох 8,670,000 төгрөгийг нэмэлт зардал гэж үзэн нэхэмжилсэн бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******.4 дэх хэсэгт Хүүхдийн эрхийг хамгаалах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах үүрэгтэй, Гэр бүлийн тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.******* дэх хэсэгт Хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 48 дугаар зүйлийн 48.*******-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон / хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар түүний эцэг эх, гэр бүлийн гишүүн гаргаж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж нэмэлт зардал шаардах эрхтэй юм.
6.Нэхэмжлэгч нь хуульд заасан тэжээн тэтгүүлэгчид буюу өөрт нь онцгой нөхцөл байдал тохиолдсон, хүнд нөхцөлд байгаа, ******* хүнд оногдох орлого нь амжиргааны баталгаажих түвшингээс бага, бусдын дэмжлэг туслалцааг авах зайлшгүй шаардлагатай байгаа гэдгээ баримтаар нотлоогүй, сургалтын төлбөрүүдийг ээж нь тэтгэврийн зээл авч төлсөн, зээлээ төлж дуусаагүй байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нь ******* их сургуулийн хэддүгээр курсэд суралцдаг эсэх, жилд хэдэн төгрөгний сургалтын төлбөр төлдөг болох нь тодорхойгүй, ******* их сургуулиас гаргаж өгсөн тодорхойлолт нь хэзээ хийж өгсөн эсэх он, сар, өдөргүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үрэгтэй, *******8 дугаар зүйлийн *******8.*******-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Гэсэн хэдий ч хариуцагч нь 202******* оны сургалтын төлбөрт нэхэмжилсэн 2,420,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн учраас хариуцагчийн зөвшөөрлийн хэмжээгээр шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******5*******,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,420,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгч д олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.******* дэх хэсэгт зааснаар хариуцагч******* овгийн гээс 2,420,000 / хоёр сая, дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж******* овгийн д олгон үлдэх 6,250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******5*******,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 2,420,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 5*******,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ