| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2023/00303/и |
| Дугаар | 133/ШШ2023/00525 |
| Огноо | 2023-10-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 133/ШШ2023/00525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** тоотод оршин суух, *** овгийн ***ийн ***ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** газар,
хариуцагч: Говь-Алтай аймгийн ***,
хариуцагч: *** ХХК-д холбогдох,
Говь-Алтай аймгийн ***** газраас зарлан явуулж 2023 оны 03-р сарын 14-ний өдөр болсон Нээлттэй дуудлага худалдаагаар ****ны барилга, газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагч болсон ****ыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутагт байрлах 300 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, дуудлага худалдаанд орсон 406мкв талбай бүхий газар эзэмших эрхийг гэрээнд заасны дагуу шилжүүлэн өгөхийг **** газар, ****нд даалгуулах тухай иргэний хэргийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ***, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
Хариуцагч ****ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: **** газраас зарлан явуулж 2023 оны 03-р сарын 14-ний өдөр болсон Нээлттэй дуудлага худалдаагаар ****ны барилга, газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагч болсон ****ыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутагт байрлах 300 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчийн улсын бүртгэлийн Ү*** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, дуудлага худалдаанд орсон 406мкв талбай бүхий газар эзэмших эрхийг гэрээнд заасны дагуу шилжүүлэн өгөхийг **** газар, ****нд даалгуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн **** миний бие нь **** газраас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээлттэй дуудлага худалдааны оролцох урилга зарыг тавьсны дагуу ****ны барилга, газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр оролцож ялагч болсон. Улмаар **** газартай 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр №20 дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.4, 3.5-д зааснаар дэнчин 15,501,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, дуудлага худалдааны үнэ 104,699,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нийт 120,200,000 төгрөгийг тушаасан. Ингээд дуудлага худалдаагаар худалдан авсан ****ны барилгын өмчлөх эрх, газар эзэмших эрхийг гэрээний 2.2-т заасны дагуу шилжүүлэх үүргээ худалдагч талаас биелүүлэхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд **** миний **** газраас 2023 оны 03-р сарын 14-ний өдөр болсон дуудлага худалдаагаар авсан ****ны барилгын өмлөх эрх, газар эзэмших эрхийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаартай гэрээний 2.2-т зааснаар шилжүүлэхийг шаардан **** газар, ****нд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Дуудлага худалдаа зарлан явуулсан талаас гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотой нэхэмжлэлийг шүүхээ хянан хэлэлцүүлэх явцад тус үл хөдлөх хөрөнгө нь ****ХХК-ийн нэр дээр болох нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор дээрх компанийн захирлыг гэрчээр асуулгахад тус компанийн өмч биш болох нь тогтоогдож байх тул **** газраас зарлан явуулж 2023 оны 03-р сарын 14-ний өдөр болсон Нээлттэй дуудлага худалдаагаар ****ны барилга, газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагч болсон ****ыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутагт байрлах 300 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчийн улсын бүртгэлийн Ү-0518001166 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, дуудлага худалдаанд орсон 406мкв талбай бүхий газар эзэмших эрхийг гэрээнд заасны дагуу шилжүүлэн өгөхийг *** газар, ****нд даалгаж өгнө үү. Энэ хугацаанаас хойш олон үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаанд орсон. Гэвч миний дуудлага худалдаагаар авсан газрыг гэрээ хийгээд мөнгөө төлсний дараа шилжүүлж өгөхгүй удсан. Энэ нь намайг ялгаварлан гадуурхаж зөвхөн ганц ****ны гэх барилгыг гэрээ байгуулснаас хойш хүлээлцэхгүй 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш өдийг хүртэл явж байна. *** даргын тайлбар хэлсэнтэй холбоотой **** газраас 3 хоногийн дотор гэрээ хийнэ гэж бид нарт албан ёсоор сануулаагүй. Хуулиндаа дуудлага худалдаа хүчин төгөлдөр болоод гарын үсэг зурснаар дуудлага худалдааны ялагч болсон, гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэдэг заалт байдаг юм байна. Дээрээс нь *** гэдэг хүнд удаа дараа хүсэлт гаргаад шилжүүлээд өгнө үү гэдэг асуудал ярьсан боловч Засаг даргын Тамгын газар руу хандана уу, би танд ингэж зөвлөж байна гэдэг байдлаар өөрийнхөө ажлыг хийхгүй цааргалж байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат дээр яваад ороход ****нд урд хот тохижуулахын байрыг гаргаж өгнө. **** нүүхээр танд шилжүүлээд өгнө гэдэг асуудлыг ярьсан боловч *** ах бид нар эндээс нүүхгүй. Энэ байр тасалгаа нь жижиг байна. Энэ асуудал бидэнд хамаагүй, төрийн асуудал. Бид нар хүрэлцээтэй байраа авна гэдэг байдлаар бүх асуудлуудыг хойшлуулж байсан гэдгийг хэлэх зүйтэй байх. Халаалт цахилгаантай холбоотой асуудал дээр би эрсдэлээ бодсон. 120,000,000 төгрөг гэдэг нь бага хэмжээний мөнгө биш. 3 сараас хойш би энэ 120,000,000 төгрөг дээр нэлээн хохирол амссан. Энэ хугацаанд байр ашиглаад ирэхээр бүх төлбөр мөнгө нь над дээр гараад ирэх бий гэдэг байдлаар Мандал голомт ХХК, Алтай Улиастай Эрчим хүчний систем зэрэгт хандсан. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудал гарах юм бол би хариуцахгүй шүү. Өмчлөгч нь гэрээ байгуулсны үндсэн дээр тог цахилгааны төлбөр өгнө биз дээ гэдэг бичиг, өргөдлийг Мандал голомт ХХК, Алтай Улиастай Эрчим хүчний системд өгсөн. Үүний дагуу Мандал голомт ХХК, Алтай Улиастай Эрчим хүчний систем нь гэрээ хийгээгүй нөхцөлд халаалт цахилгаан өгөхгүй гэдэг байдлаар хандсан. Би шахаж шаардаад тасал гэх эрх байхгүй. Төлбөр мөнгөтэй холбоотой асуудал гарах юм бол би хариуцахгүй гэдэг байдлаар хандсан гэв.
3. Хариуцагч **** газрын тайлбар: 2023 онд Орон нутгийн өмчөөс худалдах хөрөнгийн жагсаалтад аймгийн ****ны барилга буюу Ахмадын хөгжлийн төвийн хуучин барилга орсон. Энэхүү объектыг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар урилга зарыг тавьж, улмаар 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нээлттэй дуудлагын худалдаанд зохих журмын дагуу оруулж, иргэн **** нь дэнчин болон дуудлага худалдааны үнийг төлсөн. Ийнхүү төлөхдөө дуудлага худалдаа явагдаж, уг объектыг авах эрх үүссэнээс хойш 3 хоног буюу 72 цагт багтаан гэрээг байгуулах байтал иргэн **** нь 6 дахь хоног дээрээ ирээд 10 дахь хоног дээрээ буюу 03 сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл энэхүү гэрээг аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар нь 3 хоногийн дотор байгуулах ёстой гэрээг хугацаа хэтрүүлж 10 хоног дотор байгуулсан гэсэн үндэслэлээр хөрөнгө хүлээлцэх ажлын хэсгийг байгуулахыг түдгэлзүүлсэн. **** газраас зохих журмын дагуу ажиллаж Хөрөнгө хүлээлцэх ажлын хэсэг байгуулж өгөхийг хүссэн 277 дугаартай албан бичгийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж ажилласан болно. Иймд энэхүү нэхэмжлэлд **** газар нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх бүхий субъект биш, харин аймгийн Засаг даргын Тамгын газар шийдвэр гаргах эрх бүхий субъект юм.
Аймгаас 2023 оны хувьчлах хөрөнгийн жагсаалтыг баталдаг. Төсвийн орлогыг бүрдүүлэхдээ орон нутгийн өмч хувьчлалаас 1,1 тэрбум төгрөгийг оруулаа үүнд хэмнэлтийн хуулиар хураагдсан 25 авто тээврийн хэрэгсэл, 5 барилга, 2 аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг хувьчлахаар Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 59 дүгээр тогтоолоор баталсан. 59 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт зааснаар хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, *** газрын дарга *** нарт даалгасан. Энэ хүрээнд нь бид дуудлага худалдааг ном дүрмийн дагуу зохион байгуулсан. ****ны барилгын дуудлага худалдаан таван оролцогч оролцоод **** нь ялагч болсон. Ялагч нар 3 хоногийн дотор гэрээ байгуулсан. **** өөрөө зургаа дахь хоног дээр ирсэн. Би хуулийг нь судалж хараад заавал 3 хоног 72 цагийн дотор гэрээ байгуулах үүрэгтэй байна уу гэдгийг судлахад Сангийн яамны 2002 оны тогтоол дээр 72 цагийн дотор баримт боловсруулна гэснийг гэрээ байгуулна гэж ойлгож болохгүй юм байна гээд 10 дахь хоног дээр нь гэрээ байгуулсан. Энэ хооронд ахмадаас жагсаал хийж олон удаа аймгийн Засаг дарга дээр орж хэл ам таталсан байсан. Засаг дарга бол ****тай хуйвалдаж 10 дахь хоног дээр нь гэрээ байгуулсан байна гэдэг асуудал ярьсан. Би хуулийн дагуу 14 хоногийн дотор мөнгөө төлсөн нөхцөлд эзэмшигч болно гэдэг тайлбар тавихад Засаг дарга хөрөнгийг хүлээлцэхгүй гэсэн. Үүнээс хойш **** нь олон удаа ирсэн. Олон удаа өргөдөл өгсөн. Аймгийн Засаг дарга дээр би орсон. Хөрөнгийг хүлээлцэх ажлын хийсэн байгуулж өгнө үү гэсэн албан тоот хүргүүлсэн. Энэ бичиг нь хавтаст хэрэгт байгаа. Шүүхийн шатанд шилжсэн учраас Засаг даргад хөрөнгийг хүлээлцэх хэрэгтэй гэдгийг ярилцсан. Засаг дарга өмнөх хэлдэг үгээ надад хэлээд өдий хүртэл хүлээлцээгүй. **** газраас шалтгаалаагүй. Засгийн газрын 59 дүгээр тогтоолын 2-т заасан даалгасан 2 хүний нэг маань татгалзсан учраас би дангаараа хүлээлцэх комисс байгуулах боломжгүй болоод өдий хүртэл хүлээлцээгүй юм. Төрийн болон **** тухай хуулийн 77 дугаар зүйлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх байдаг. 78 дугаар зүйлд дээр аймгийн засаг даргын бүрэн эрх байдаг. Хурлаас даалгасан шийдвэрийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлдэг. Засаг дарга хэрэгжүүлэгч агентлагаараа дамжуулаад өмчийн талаарх бодлогыг хэрэгжүүлдэг. **** гомдолтой байх нь аргагүй, удаж байгаа нь үнэн. Хөрөнгө хүлээлцэх ажлын хэсгийг аймгийн Засаг дарга өөрөө томилоод хөрөнгийг хүлээлцдэг. Энэ дээр хөрөнгө хүлээлцэх комисс байгуулахгүй удсан. Би дур мэдээд хөрөнгийн эздээс түрүүлж шийдвэр гаргаж явах боломжгүй учраас өдий хүрсэн. Тийм учраас энэ санааг бичиж хүргүүлсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газраас хөрөнгө хүлээлцэх шийдвэр нь гарвал хүлээлцэх бүрэн боломжтой гэв.
4. Хариуцагч Говь-Алтай аймгийн ****ны тайлбар: Аймгийн ****ны байрыг нээлттэй дуудлага худалдаанд оруулж иргэн **** 120,200,0 мянган төгрөгөөр худалдан авсан тул байраа хүлээн авах нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. Аймгийн **** 18 сум, 2 тосгоны 5994 ахмад настныг эгнээндээ нэгтгэсэн, өдөр бүр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Ахмад настны тухай хуулийн дагуу Төрийн байгууллага ахмадуудыг үйл ажиллагаа явуулах байраар хангаж өгөх үүрэгтэй. Иймээс ахмадуудын бүхий л үйл ажиллагаа явуулахад шаардлага хангасан байр өгсөн нөхцөлд байраа чөлөөлөхөд бэлэн байна. Говь-Алтай аймгийн **** өдөр болгон тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Есөнбулаг сумд 1695 ахмад байгаа. 7 хоногийн графиктай. 7 хоногийн графикийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. 2012 онд анх Улсын их хурлын гишүүн Жадамбаагийн Энхбаярын хөрөнгийн эх үүсвэрээр 81,000,000 төгрөгөөр тэр барилгыг Батцагаанаас авч өгсөн. Тэрнээс хойш ахмадууд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ жил дуудлага худалдаанд орох жагсаалт нь надад ирсэн. Тэгээд би тэр доор нь Засаг даргатай уулзаж манай ахмадын байгууллагыг дуудлага худалдаанд оруулах жагсаалт ирж байна, яах юм бэ гэхэд танай барилгыг хөөцөлдөж байгаа. Дээшээ шинэ барилга барих гэж байгаа 11 сар юм уу 12 сард дуудлага худалдаанд оруулахаар байр чинь ашиглалтад орно гэсэн. Тэр чинь хөрөнгийн эх үүсвэр нь батлагдаагүй гэсэн чинь хөөцөлдөөд болохоор болж байгаа. Улсын Их хурлын 2 гишүүнтэй, Сангийн яамтай яриад гэсэн. Тэгэхээр нь дарга мэдээд болох юм байлгүй гэж бодсон. **** надтай уулзаагүй. Би дотор нь үйл ажиллагаа явуулж байгаа болохоос төр нь өмчөө мэдэж дуудлага худалдаанд оруулж байхад надад татгалзаад байх зүйл байхгүй. Ном дүрмийн дагуу дуудлага худалдаа явуулсан, ном дүрмийн дагуу **** гэдэг залуу авсан. Энэ дээр би бас гомдож явдаг. Тэр олон ахмадууд үйл ажиллагаа явуулж байхад халаалт, гэрэл, утсыг нь тасалсан. Ахмадын баяр болох гэж байхад 9 дүгээр сарын 27-нд тасарсан. Би **** эмчтэй уулзсан. Чи албан ёсоор комисс томилуулж авч ирээд хүлээгээд авах юм бол хамаа алга. Халаалт өгөх боломж байна уу гэхэд тийм боломж байхгүй, тэрийг би хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Тэгээд би аргаа бараад Мандал дээр очиж өдөр шөнөгүй сууж байж Мандал голомт компанийн дарга нь ****тай ярьсан. **** бас зөвшөөрөхгүй байсан. Ахмадын баяр болтол халаалт өгнө гэсэн. Тэгээд Эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компани дээр очсон. Тэгсэн дарга байхгүй гэсэн, Засаг дарга дээр очиход Засаг дарга байхгүй байсан. Ш.Эрдэнэбат даргатай орсон. Ш.Эрдэнэбат дарга Эрчим хүчний даргатай яриад ахмадын баяр өнгөртөл гэрэл тавина гэсэн. Тэгээд цахилгаан өгсөн боловч өчигдрөөс тасалсан. Одоо халаалт, гэрэл байхгүй. **** залуу хүн надтай ирээд уулзахгүй, би жоохон гомдоод байгаа юм. Та намайг автал халаалт, цахилгаанаа аваад байж бай гэсэн бол би хүлээлгэж өгөхдөө бүх тооцоогоо дуусгаад өгөх байсан. ****ыг шүүхэд хандсан нь буруу биш гэж бодож байна. Халаалт, ус, цахилгаан байхгүй болохоор яаж үйл ажиллагаа явуулах юм. Шүүхийн шийдвэр гарахаар бүх зүйл ойлгомжтой болох байх. Энэ байрны асуудал бол надад холбогдол байхгүй. Би тэнд үйл ажиллагаа явуулдаг болохоос өөр зүйл байхгүй гэв.
5. Хариуцагч ****ХХК-ийн тайлбар: Манай компани нь таны тодруулгад дурдсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд байрлах өөрийн эзэмшлийн барилга болон газрыг ****нд худалдсан бөгөөд одоо манай компанид ямар нэгэн байдлаар хамааралгүй болно. Манай компанийн зүгээс шүүхэд энэ асуудалтай холбоотой гэрчийн мэдүүлэг өгсөн. Цаашид энэхүү үл хөдлөх хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан, гомдол санал манай зүгээс байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-**** газраас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зарласан нээлттэй дуудлагын худалдааны зарын хуулбар,
-**** газар, иргэн **** нарын хооронд байгуулагдсан 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 20 дугаартай худалдах худалдан авах гэрээ,
-Хаан банкны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт,
-****ын **** газарт 2023 оны 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын ...-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбарууд,
-Өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн албан тоот, уг албан тоотын дагуу ****ХХК-иас ирүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар албан бичиг,
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний А-1/1243, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А-1/1858 дугаар албан бичгүүд.
5. Хариуцагч **** газраас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-**** газраас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зарласан нээлттэй дуудлагын худалдааны зар, хуулбар
-Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/116 дугаар захирамжийн хуулбар,
-**** газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаар албан бичгийн хуулбар,
-Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаар тогтоол, уг тогтоолын 1, 2 дугаар хавсралтууд,
-****ын **** газарт 2023 оны 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын ...-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбарууд,
-Хаан банкны 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, 03 дугаар сарын 27-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримтуудын хуулбар.
6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 457 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Улсын бүртгэлийн Ү-**** дугаартай, аймгийн ****ны барилга гэгдэх үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийн хуулбар,
-**** газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 400 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн нээлттэй дуудлага худалдааны баримт материалууд,
-Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2301 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн ****ХХК-ийн захирал ***ийг гэрчээр асуусан тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч **** нь **** газар, аймгийн ****нд холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр **** газартай байгуулсан 20 дугаартай гэрээний 2.2-т зааснаар 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр болсон Дуудлага худалдааны ялагч болсон **** надад ****ны барилгын өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг шилжүүлэх үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх...эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч **** нь **** газраас зарлан явуулж 2023 оны 03-р сарын 14-ний өдөр болсон Нээлттэй дуудлага худалдаагаар ****ны барилга, газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагч болсон ****ыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутагт байрлах 300 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, дуудлага худалдаанд орсон 406мкв талбай бүхий газар эзэмших эрхийг гэрээнд заасны дагуу шилжүүлэн өгөхийг **** газар, ****нд даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ****ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.
3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ **** газраас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээлттэй дуудлага худалдаанд оролцох зарыг тавьсны дагуу ****ны барилга, газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр оролцож ялагч болсон. Улмаар **** газартай 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 20 дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.4, 3.5-д зааснаар дэнчин 15,501,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, дуудлага худалдааны үнэ 104,699,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нийт 120,200,000 төгрөгийг тушаасан. Дуудлага худалдаагаар худалдан авсан ****ны барилгын өмчлөх эрх, газар эзэмших эрхийг гэрээний 2.2-т заасны дагуу шилжүүлэх үүргээ худалдагч талаас биелүүлэхгүй байгаа тул тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлагыг гаргасан гэжээ.
4.1. Хариуцагч **** газар нь ...аймгийн ****ны барилга буюу Ахмадын хөгжлийн төвийн хуучин барилгыг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар урилга зарыг тавьж, улмаар 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нээлттэй дуудлагын худалдаанд зохих журмын дагуу оруулж, иргэн **** нь дэнчин болон дуудлага худалдааны үнийг төлсөн. Ийнхүү төлөхдөө дуудлага худалдаа явагдаж, уг объектыг авах эрх үүссэнээс хойш 3 хоног буюу 72 цагт багтаан гэрээг байгуулах байтал иргэн **** нь 6 дахь хоног дээрээ ирээд 10 дахь хоног дээрээ буюу 03 сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл энэхүү гэрээг аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар нь 3 хоногийн дотор байгуулах ёстой гэрээг хугацаа хэтрүүлж 10 хоног дотор байгуулсан гэсэн үндэслэлээр хөрөнгө хүлээлцэх ажлын хэсгийг байгуулахыг түдгэлзүүлсэн. **** газраас зохих журмын дагуу ажиллаж Хөрөнгө хүлээлцэх ажлын хэсэг байгуулж өгөхийг хүссэн 277 дугаартай албан бичгийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж ажилласан болно. Иймд энэхүү нэхэмжлэлд **** газар нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх бүхий субъект биш, харин аймгийн Засаг даргын Тамгын газар шийдвэр гаргах эрх бүхий субъект... гэж татгалзжээ.
4.2 Хариуцагч аймгийн ****ны хууль ёсны төлөөлөгч С.Галсанчоймбол нь Аймгийн ****ны байрыг нээлттэй дуудлага худалдаанд оруулж иргэн **** 120,200,0 мянган төгрөгөөр худалдан авсан тул байраа хүлээн авах нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. Ахмад настны тухай хуулийн дагуу Төрийн байгууллага ахмадуудыг үйл ажиллагаа явуулах байраар хангаж өгөх үүрэгтэй. Иймээс ахмадуудын бүхий л үйл ажиллагаа явуулахад шаардлага хангасан байр өгсөн нөхцөлд байраа чөлөөлөхөд бэлэн байна... гэж тайлбарлаж байна.
4.3. Хариуцагч ****ХХК-ийн захирал **** нь Манай компани нь таны тодруулгад дурдсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд байрлах өөрийн эзэмшлийн барилга болон газрыг ****нд худалдсан бөгөөд одоо манай компанид ямар нэгэн байдлаар хамааралгүй болно. Манай компанийн зүгээс шүүхэд энэ асуудалтай холбоотой гэрчийн мэдүүлэг өгсөн. Цаашид энэхүү үл хөдлөх хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан, гомдол санал манай зүгээс байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна... гэжээ.
5. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад
**** газраас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээлттэй дуудлага худалдааны зар оруулсан байх бөгөөд уг зард нэр бүхий 5 үл хөдлөх хөрөнгийг газрын хамт дуудлага худалдаагаар худалдахаар зарласан байна.
Уг зарын худалдах хөрөнгийн 1 дугаарт Эзэмшигч байгууллагын нэр ****, Хөрөнгийн нэр ****ны барилга 300 м.кв, газар эзэмших эрх-1 -406 м.кв үл хөдлөх хөрөнгийг дуудах доод үнэ 103,339,380 төгрөг байхаар зарласан байна.
6. Дуудлага худалдааны хувьд:
Нэхэмжлэгч **** нь дээрх зарын дагуу 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан дуудлагын худалдаанд оролцож, 120,200,000 төгрөгийн үнийн санал гаргаснаар дуудлага худалдааны ялагч болсон, улмаар 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр **** газар түүнийг төлөөлж дарга Л.Ганхуяг, иргэн **** нар нь 20 дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна. /хавтаст хэргийн 103-111 дэх тал/
Нэхэмжлэгч **** нь дуудлага худалдаанд оролцох үедээ дэнчин болгон 15,501,000 төгрөгийг, дуудлага худалдаа явагдсанаас 14 хоногийн дотор буюу 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл 104,699,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу Төрийн сан банкны, Орон нутгийн өмч хувьчлалын дансны орлогын дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 172 дахь тал/
7. Зохигчид дуудлагын худалдаа хуульд заасан журмын дагуу явагдаж, нэхэмжлэгч **** ялагч болсон, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэд нийт 120,200,000 төгрөгийг шилжүүлсэн гэх дээрх үл баримтыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно
8. Харин тухайн үл хөдлөх хөрөнгийг үнийг төлснөөс хойш өмчлөх болон эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч ****т шилжүүлэн өгөхгүй байгаа нь маргааны зүйл болжээ.
9. Төрийн болон **** тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Дуудлагын худалдаанд хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь ялагч болно гэж,
43.3-т Дуудлагын худалдаанд ялагч буюу түүний эрхийг шилжүүлэн авагч нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу түүнээс эрх олгосон байгууллагатай Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 20-23 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулна... гэж зааснаар **** газар, иргэн **** нар нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 20 дугаартай худалдах худалдан авах гэрээг байгуулсан байна.
Дээрх гэрээний 3.5-д Худалдан авагч хуулийн хугацаанд үлдэгдэл төлбөр болох 104,699,000 төргөгийг худалдагчийн Төрийн сан банкны Орон нутгийн өмч хувьчлалын дансны орлогын данс **** тоот дансанд шилжүүлнэ гэж,
2.1-д Худалдан авагч **** нь эд хөрөнгийн төлбөрийг гэрээнд заасны дагуу бүрэн төлснөөр өмчлөх эрхтэй болно гэж,
2.2-т Худалдагч аймгийн **** газар нь эд хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг төлбөр бүрэн төлөгдсөнөөс хойш ажлын 5 өдрийн дотор 2 хувь акт үйлдэж шилжүүлнэ гэж тус тус заажээ.
Гэрээний дээрх заалтын дагуу нэхэмжлэгч **** нь гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан тул тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй, худалдагч тал эд хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг төлбөр бүрэн төлөгдсөнөөс хойш ажлын 5 өдрийн дотор 2 хувь акт үйлдэж шилжүүлэх үүрэгтэй байна.
Нөгөө талаар хариуцагч гэрээнд заасан дээрх шилжүүлэх үүргээ гүйцэтгэхээс татгалзсан шалтгаанаа Сангийн сайдын 2019 оны 309 дугаартай тогтоолд зааснаар 72 цагийн дотор гэрээ байгуулах байсан гэж тайлбарлажээ.
Хууль хэрэглээний хувьд шүүх тухайн асуудлыг зохицуулсан хуулийн зохицуулалтыг нэн тэргүүнд авч үзэх бөгөөд Төрийн болон **** тухай хуульд дуудлагын худалдааг зохион байгуулснаас хойш 10 хоногийн дотор гэрээг байгуулсныг хориглосон зохицуулалт байхгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.
10. б/ Гэрээний үүргийн тухайд
Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.20-д ...дуудлага худалдаа, уралдааны үр дүнгийн тухай тэмдэглэлд явуулсан өдөрт нь гарын үсэг зурах бөгөөд энэ тэмдэглэл гэрээний адил хүчинтэй байна гэж заасан байх бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Дуудлагын худалдааны тэмдэглэлд **** нь гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 105-108 дахь тал/
Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээ нь хууль зүйн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.
11. Харин хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд гэрээний зүйл болох маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг тодруулж үзэх зайлшгүй шаардлагатай.
а/ Газар эзэмших эрхийн хувьд:
Төрийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д Төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө нь төрийн өөрийн өмчид хамаарахаар заасан байх бөгөөд **** нь орон нутгийн өмчит хуулийн этгээд болох нь хариуцагч **** газраас ирүүлсэн орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн жагсаалтаар /Хавтаст хэргийн 118-121 дэх тал/ тогтоогдож байх тул түүнд эзэмшүүлсэн эд хөрөнгө нь Төрийн өөрийн өмчид хамаарна.
Хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаартай аймгийн ****нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт байрлах нэгж талбарын *** дугаартай 406,0 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэсэн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар ирүүлсэн нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй боловч хариуцагч аймгийн **** газар, аймгийн **** нь тухайн газрыг аймгийн **** эзэмшдэг талаар тайлбарлаж байна.
б/ Барилгын тухайд:
****ны барилга нь ****ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн тухайн үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 53-98 дахь тал/
Хэдийгээр дээрх үл хөдлөх хөрөнгө нь ****ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч тус компанийн захирал нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт хариуцагчаар оролцож хариу тайлбар хүргүүлэхдээ ч Манай компани Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд байрлах өөрийн эзэмшлийн барилга болон газрыг ****нд худалдсан бөгөөд одоо манай компанид ямар нэгэн байдлаар хамааралгүй болно. Цаашид энэхүү үл хөдлөх хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан, гомдол санал манай зүгээс байхгүй... гэж тайлбарладаг,
Хариуцагч аймгийн ****ны хууль ёсны төлөөлөгч С.Галсанчоймбол нь шүүх хуралдаанд 2012 онд анх Улсын их хурлын гишүүн Жадамбаагийн Энхбаярын хөрөнгийн эх үүсвэрээр 81,000,000 төгрөгөөр тэр барилгыг Батцагаанаас авч өгсөн. Тэрнээс хойш ахмадууд үйл ажиллагаа явуулж байгаа. 2014 онд улсын хэмжээнд **** тооллого бүртгэл явагдсан. Тэгэхэд дөнгөж ахмадууд орсон байсан. Тэгээд **** бүртгэлд авсан. 2017 онд би ахмадын байгууллагад ороод хөөцөлдөж байгаа ****ны нэр дээр авсан. Барилгыг нь улсын бүртгэл дээр шилжүүлж авах гэж их хөөцөлдсөн. Надад Нарандэлгэр, Энхболд нараас ирсэн бичиг нь бүгд байж байгаа. Улсын бүртгэлийн газар ерөнхий газар мэднэ гээд тэгээд орхисон... гэж тайлбарлаж байгаа нь ****ХХК-ийн тайлбартай тохирч байна.
12. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй... гэж заажээ.
Хариуцагч аймгийн **** газрын хууль ёсны төлөөлөгч Л.Ганхуяг нь шүүх хуралдаанд Орон нутгийн өмчит 170 байгууллага байдаг. Түүний дотор ****ны барилга орон нутгийн өмчид бүртгэлтэй байсан. Төрийн болон **** тооллого 4 жилд нэг удаа явагддаг. Энэ тооллого явагдах үед **** хөрөнгийн жагсаалтад энэ Ахмадын байр бүртгэлтэй байсан. Өмнө нь яаж бүртгэгдсэнийг би мэдэхгүй. Хөрөнгө олж авах гэдэг нь зээл, тусламж, хандив, худалдаж авах зэргээр олж авч бүртгэлжүүлнэ. Энэ бол бүртгэгдээд хөрөнгийн жагсаалтад орсон байсан... гэж тайлбарладаг болно.
Үнэ хаялцуулах ажиллагааны хувьд эрх бүхий байгууллагаас албан ёсоор зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож, ялагч болон дуудлага худалдааны үр дүнгийн тэмдэглэлд гарын үсэг зурж, улмаар 14 хоногийн дотор үнийг төлсөн ялагч **** нь дуудлага худалдаагаар зарахаар зарлагдсан тухайн обьект нь өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан, шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх явцад **** үйл ажиллагаа явуулж байсан барилга нь ****ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдсон зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч ****ыг тухайн объектын өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
13. Худалдах худалдан авах гэрээний үндсэн үүргийн хувьд:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Худалдагчийн үүргийн хувьд тухайн газар эзэмших эрх, барилгын өмчлөх эрх нь бүртгэлийн хувьд зөрчилтэй мэт байгаа боловч бодит байдал буюу өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл баримтын хувьд нэхэмжлэгч ****т өмчлөл шилжсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний А-1/1243, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А-1/1858 дугаар албан бичгүүдээр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, **** газрын дарга Л.Ганхуяг нарт хандан ...Худалдах худалдах авах гэрээний 2.2-т Худалдагч аймгийн **** газар нь эд хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг төлбөр бүрэн төлөгдсөнөөс хойш ажлын 5 өдрийн дотор 2 хувь акт үйлдэж шилжүүлнэ гэж заасан байх тул тухайн хөрөнгийг холбогдох гэрээнд заасны дагуу яаралтай хүлээлгэн өгч, иргэн ****ын өргөдлийг шийдвэрлэж, холбогдох хууль журам, гэрээг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгосон байна.
Худалдан авагчийн үүргийн хувьд хөрөнгийн хэлэлцэн тохирсон үнийг төлж, хүлээн авах үүрэгтэй. **** нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу хуулиар тогтоосон 14 хоногийн хугацаанд үнийг төлж үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Харин худалдагч гэрээний зүйлийг шилжүүлэн өгөх, тодруулбал үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөлд шилжүүлэх зорилгоор бүртгэл хийлгэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Хариуцагч худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаа ....Хөрөнгө хүлээлцэх ажлын хэсгийг аймгийн Засаг дарга өөрөө томилоод хөрөнгийг хүлээлцдэг. Гэтэл энэхүү гэрээг аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар нь 3 хоногийн дотор байгуулах ёстой гэрээг хугацаа хэтрүүлж 10 хоног дотор байгуулсан гэсэн үндэслэлээр хөрөнгө хүлээлцэх ажлын хэсгийг байгуулахыг түдгэлзүүлсэн. **** газраас зохих журмын дагуу ажиллаж Хөрөнгө хүлээлцэх ажлын хэсэг байгуулж өгөхийг хүссэн 277 дугаартай албан бичгийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж ажилласан болно. Би дур мэдээд хөрөнгийн эздээс түрүүлж шийдвэр гаргаж явах боломжгүй учраас өдий хүрсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газраас хөрөнгө хүлээлцэх шийдвэр нь гарвал хүлээлцэх бүрэн боломжтой... гэж тайлбарлажээ.
**** алба өөрийн үндсэн чиг үүргийн дагуу ИТХ-ийн тогтоолоор батлагдсан эд хөрөнгөнд үнэ хаялцуулах дуудлага худалдааны үйл ажиллагаа явуулсан худалдагчийн хувьд дээр дурдсан үндэслэлээр өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээдэд худалдсан хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэн өгөх үүрэгтэй байна.
14. Шүүх Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д Иргэний эрх зүйн харилцаа ...хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл-ийн үндсэн дээр үүснэ гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл-д иргэний хэрэг үүсгэж болно гэж тус тус зааснаар тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд харин эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан нь хөрөнгө хүлээлцэх ажлын хэсгийг байгуулахгүй байгаа буюу өмчлөх эрхийг шилжүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа эс үйлдэхүйн талаарх гомдлыг харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой болохыг тэмдэглэх нь зүйтэй.
15. Дээрх үндэслэлүүдээр Тайж овгийн Гэлэгбуугийн Батбаярыг Улсын бүртгэлийн **** дугаартай /аймгийн ****ны барилга/ үл хөдлөх хөрөнгө, Э-*** дугаартай /нэгж талбарын дугаар ***/ газрын өмчлөгч нь мөн болохыг тогтоож, Улсын бүртгэлийн *** дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг зохих журмын дагуу шилжүүлэн өгөхийг хариуцагч **** газар, ****ХХК-д, **** дугаартай газрын эзэмших эрхийг зохих журмын дагуу шилжүүлэн өгөхийг Говь-Алтай аймгийн ****нд тус тус даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** газар, ****ХХК, Говь-Алтай аймгийн ****ноос нийт 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.20, 114 дүгээр зүйлийн 114.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар *** овгийн ***гийн ***ыг Улсын бүртгэлийн *** дугаартай /аймгийн ****ны барилга/ үл хөдлөх хөрөнгө, Э-***дугаартай /нэгж талбарын дугаар ***/ газрын өмчлөгч болохыг тогтоож, Улсын бүртгэлийн *** дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг зохих журмын дагуу шилжүүлэн өгөхийг хариуцагч **** газар, ****ХХК-д, *** дугаартай газрын эзэмших эрхийг зохих журмын дагуу шилжүүлэн өгөхийг Говь-Алтай аймгийн ****нд тус тус даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** газар, ****ХХК, Говь-Алтай аймгийн ****ноос нийт 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ