| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2023/00247/И |
| Дугаар | 103/ШШ2023/00286 |
| Огноо | 2023-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2023/00286
| 2023 оны 05 сарын 2******* өдөр | Дугаар 103/ШШ2023/00286 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* төвийн 1 давхарт байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* , ******* овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,726,762 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,726,762 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Б., хамтран зээлдэгч Б. нар нь ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 7 сарын 21-ний өдөр ЗГ116213011300 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2******* сарын хугацаатайгаар, хувийн хэрэгцээний зориулалтаар авсан. Зээлдэгч нар үндсэн зээлд 1,728,092 төгрөг, хүүд 2,728,209 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 117,778 төгрөгийг тус тус төлсөн байна. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2022 оны 11 сарын 30-ны өдрөөс хойш төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 217 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* ******* ******* ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч, хамтран зээлдэгч нараас шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч, хамтран зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу 5,719,762 төгрөгийг мөн нотариатын зардал 7,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,*******66 төгрөгийг зээлдэгч Б., Б. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ******* ХХК нэхэмжлэлтэй, Б., Б. нарт холбогдох 5,719,762 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нартай дараах хуваарийн дагуу
- 2023 оны 06 сарын 25-нд 500,000 төгрөг
- 2023 оны 07 сарын 25-нд 500,000 төгрөг
- 2023 оны 08 сарын 25-нд 500,000 төгрөг
- 2023 оны 09 сарын 25-нд 500,000 төгрөг
- 2023 оны 11 сарын 25-нд 500,000 төгрөг
- 2023 оны 12 сарын 25-нд 500,000 төгрөг
- 202******* оны 01 сарын 25-нд 500,000 төгрөг
- 202******* оны 02 сарын 25-нд 500,000 төгрөг
- 202******* оны 03 сарын 25-нд 500,000 төгрөг
- 202******* оны 0******* сарын 25-нд 500,000 төгрөг
202******* оны 05 сарын 25-нд 226,762 төгрөгийг тус ус төлөхөөр тохиролцов эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Б., Б. нар байгуулав.
2023 оны 05 сарын 2*******-ны өдрийн 1******* цаг 30 минутад болох хуралдааныг зохигчдыг б*******цуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б., Б. нартай эвлэрэн хэлэлцсэн болно гэжээ.
Шүүх зохигчдоос ирүүлсэн эвлэрлийн гэрээг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б., Б. нар нь нэхэмжлэлийн шаардлага 5,726,762 төгрөгийг 2023 оны 06 сарын 25-ны өдрөөс 202******* оны 0******* сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөг, 5 сарын 25-ны өдөр 226,762 төгрөгийг тус тус хувааж төлөхөөр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2.2023 оны 5 дугаар сарын 2*******-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдсэн боловч зохигчид нь шүүх хуралдааныг өөрсдийгөө б*******цуулахгүйгээр хийх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигчдыг б*******цуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,*******66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106,*******66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* , ******* овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,726,762 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б., Б. нар нь 5,726,762 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 202******* оны ******* дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд сар бүр 500.000 төгрөг, 202******* оны 05 дугаар сарын 25-ны өдөр 226,762 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,*******66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 106,*******66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг т*******барласугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ