Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2023/00323

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар *******3/ШШ2023/00323

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байранд байрлах, ******* ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 563,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал: Д.

Хариуцагч: Д.,

Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 563,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Д. нь манай сууц өмчлөгчдийн холбооны харьяа ******* дугаар байрны ******* тоотод оршин суудаг, 2020 оны төлбөр 140,960 төгрөг, 2021 оны төлбөр *******8,440 төгрөг, 2022 оны төлбөр *******8,440 төгрөг, 2023 оны 1-4 сарын төлбөр 65,480 төгрөг нийт 563,320 төгрөгийн төлбөрийг удаа дараа нэхэмжилсэн боловч одоог хүртэл барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Д.гаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 563,320 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбооноос шүүхэд ирүүлсэн албан бичэгтээ: Хариуцагч Д. нь нэхэмжилсэн 563,320 төгрөгөөс 300,000 төгрөгийг 2023 оны 05 сарын 01-ний өдөр манай дансанд шилжүүлсэн. Иймд үлдэгдэл 263,320 төгрөгийг хариуцагч Д.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Д. нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, төлнө. Гэхдээ сууц өмчлөгчдийн холбоо ажлаа хийхгүй, манай дээврийн захыг дутуу зассанаас болоод манай гал тогооны өрөө, угаалгын өрөөний дээрээс удаа дараа ус алдаж байгаа. Мөн 00 өрөөнөөс бохирын үнэр байнга үнэртдэг, гал тогооны өрөөний дээд талд жил бүр шувуу ирж үүрээ засдаг. Намар болохоор дээрээс шуудай, шуудайгаар хог, шувууны баас буулгадаг. Манайх 3 өрөөтэй, тал хэсэгт нь нойлын бохир байнга үнэртэж байна. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэж удаа дараа хэлсэн боловч шийдэж өгөөгүй, энэ мөнгөөр энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэж байна. Шүүхэд нэхэмжлэл ирсний дараа 300,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 263,320 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг төлнө гэв.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манайхаас ******* дугаар байрны ******* тоотын гал тогооны өрөөний агааржуулалт дээр тор тавьж, *******-Ус ААТҮГ-т хүсэлт гаргаж, нойлын өрөөнөөс бохир үнэртээд байгаа асуудлыг шалгуулах зэрэг арга хэмжээ авна гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон хариуцагчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж *******,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 563,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 300,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 263,320 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамж *******,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ