| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2023/00580/И |
| Дугаар | 104/ШШ2023/00518 |
| Огноо | 2023-11-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 104/ШШ2023/00518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хариуцагч: Налайх дүүрэг, 8 дугаар хороо, ******* байрны ******* тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1,667,995.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
/Хариуцагч Б. шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэргийг хянан хэлэлцсэн болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани Б.гийн өмчлөлийн Налайх дүүрэг, 8 дугаар хороо, ******* байрны ******* тоотод орон сууцад 2017 оноос дулаан түгээж эхэлсэн. Хариуцагч 2018 оноос хойших дулааны төлбөрийг төлнө гэж маргадаг. Хариуцагч Б. тус байранд 2017 оноос хойш амьдарсан. 2023 оны 08 дугаар сар хүртэл буюу нийтдээ 1,667,995 төгрөгийн өр төлбөрийг нэхэмжилсэн. Нийт нэхэмжилсэн төлбөрөөс хариуцагч шүүх хуралдааны явцад 500,000 төгрөг төлсөн. Үндсэн төлбөр 1,037,000 төгрөг, алданги 635,000 төгрөг байна. Алданги нь үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн зохицуулалттай тул алданги 107,09*******, үндсэн төлбөр 500,000 төгрөг, нийт 607,09******* төгрөгөөр бууруулж үлдэх 1,060,901.39 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч Б. нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй болно.
3.Нэхэмжлэгч тал 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн *******10 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг, нотариатын танхимын мөнгөний тасалбар, Налайх Дулааны станц ТӨК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Налайх Дулааны станц ТӨК-ийн төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан зэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн журмаар Налайх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *******59 дугаартай албан бичгийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч ******* ******* хариуцагч Б.д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1,667,995.77 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 1,060,901.39 төгрөг гаргуулахаар нэхэмжжилсэн.
3.Хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбарыг ирүүлээгүй болно.
*******.Зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
- Хариуцагч Б. нь Налайх дүүрэг, 8 дугаар хороо, ******* байрны ******* тоотод орон сууцад 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өмчлөгчөөр тогтоогдсон байна.
- ******* ******* нь хариуцагч Б. нар 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 202******* оны 3 дугаарсарын 21-ний өдөр хүртэл Дулаан эрчим, хүч худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заажээ.
Хариуцагч Б.д 2023 оны 10 сарын 26 өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2023 оны 11 сарын 09 өдөр хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч, хариу тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд товыг 2023 оны 10 сарын 26 өдөр биечлэн мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, шүүхэд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагч Б.гээс 1,060,901 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
6.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******1,570 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 30,012 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1.-т заасныг баримтлан хариуцагч Б.гээс худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1,060,901 төгрөгийг гаргуулж ******* *******-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******1,570 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 30,012 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.*******.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА