Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/371

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П. даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

Улсын яллагч Д.Дашням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******од холбогдох эрүүгийн 2530004120303 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр  сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:          

Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ... дугаар багийн ... гэх газар оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, *******,  ******* овогт *******ийн *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Зүүн сүүж гэх газарт 2025 оны 05 дугаар сарын сүүлээр хоньтой нь бэлчээрээрээ нийлсэн хохирогч Г.*******ын 3 эр хонь, 24 тооны төлөг, 1 эр ямаа, 6 охин ямаа нийт 34 тооны бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 6,562,000 төгрөгийн хохирол,

2025 оны 06 дугаар сарын сүүлээр хоньтой нь бэлчээрээрээ нийлсэн хохирогч Д.*******гийн 4 тооны эм ямаа, 1 ишигтэй ямаа, 13 тооны хургатай хонь нийт 32 тооны бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,839,000 төгрөгийн хохирол,

2025 оны 07 дугаар сарын 16-аас 18-ны өдрийн хооронд хоньтой нь бэлчээрээрээ нийлсэн хохирогч Б.*******ын 10 тооны хургатай хонь нийт 20 тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,400,000 төгрөгийн хохирол буюу нийт 86 тооны бог малыг хулгайлж, нийт 12,801,000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025.07.25-ны өдрийн “Д.******* нь 18 тооны ямаа, 23 тооны хонио алдсан” гэх тэмдэглэл, хашаатай хонинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 4-10-р тал),
  • Болор үнэлгээ ХХК-ийн 2025.09.17-ны өдрийн 2502220 дугаартай “32 тооны бог мал 3,839,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 82-88-р тал),
  • Б.*******, Б.******* нарын ХААН банкны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 12-17-р тал),
  • Хохирогч Д.*******д 13 тооны хургатай хонь, 4 тооны эм ямаа, 1 ишигтэй ямаа хүлээлгэн өгсөн тухай 2025.08.15-ны өдрийн тэмдэглэл (1-р хх-ийн 30-31-р тал),
  • Хохирогч Д.*******д 3 тооны ямаа хүлээлгэн өгсөн тухай 2025.09.15-ны өдрийн тэмдэглэл (1-р хх-ийн 32-33-р тал),
  • Иргэний нэхэмжлэгч Т.гаас 3 тооны эм ямааг 2025.09.15-ны өдөр цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 18-р тал),
  • Хохирогч Д.*******гийн малын А дансны хуулганд үзлэг хийсэн 2025.09.17-ны өдрийн тэмдэглэл (1-р хх-ийн 19-24-р тал),
  • Болор үнэлгээ ХХК-ийн 2025.09.18-ны өдрийн 2502219 дугаартай “Kia Frontier маркийн УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 4,632,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 98-104-р тал),
  • Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Манай алдсан 23 тооны хонь зүүн чих араасаа догол, зүүн чих араасаа ганзага, баруун чих имгүй, зүүн талын цуулга, баруун талын чих зүрх имтэй, 18 тооны ямаанаас зүүн эвэр нь бөгжлөөд угаараа цэнхэр будагтай болон буруу талын эврийг дотор талаас нь шараар будсан, зүүн эвэр нь угаараа цэнхэр будагтай 2 ямаа байсан. Би хулгайд алдсан 32 тооны хонь, ямаагаа буцаан биет байдлаар нь хүлээн авсан. Надад гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг (1-р хх-ийн 36-41-р тал),
  • Иргэний нэхэмжлэгч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр надтай ******* суманд байдаг ******* эгч утсаар холбогдож, “13 тооны хургатай хонь зарна, 1 хонийг нь 200,000 төгрөгөөр тооцно. Худалдаж авах уу, зарах гэсэн хүн олдохгүй байна” гэж ярихаар нь би зөвшөөрсөн. Тэгээд ******* эгчийн нөхөр ******* ах цэнхэр өнгийн Fronter маркийн тээврийн хэрэгсэлтэй зүүн чих араасаа догол, баруун чих имгүй 13 тооны хургатай хонь, 1 эр ямаа, 1 ишигтэй ямаа, 1 эм ямаа зэрэг мал ачаад ганцаараа манай хөдөө гэрт ирсэн. Би ******* эгчтэй утсаар ярихдаа 8 тооны хургатай хонийг нь 1,600,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөнгийг нь шилжүүлсэн. Б.******* ах манай ээжид мөнгөний зээлтэй байсан учраас 5 тооны хургатай хонь, 4 тооны ямааг нь өглөгтөө өгөхөөр болсон. Одоо манай хонинд Б.******* ахын авчирсан хонь тоогоороо бүрэн байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг (1-р хх-ийн 48-50-р тал),
  • Иргэний нэхэмжлэгч Т. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Би ХААН банкны 5634066283 тоот дансыг эзэмшдэг. 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ******* сумын төвд гэртээ байхад *******, ******* гэх хүмүүс саарал өнгийн Prius 20 маркийн улсын дугаартай машинтай ирээд надаас “Гурил, будаа, сахар зарж байна уу?” гэж орж ирсэн. *******, ******* нар нь “З ямаа авчирсан, наадмын мөнгө хэрэгтэй байна, гурил, будаагаар өгөх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч “3 ямааг нь нийт 330,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 25 килограммын 1 уут сахар өгөөд, зөрүү 220,000 төгрөгийг ******* гэх хүний дансаар нь шилжүүлсэн. Уг 3 ямаа одоо манай хөдөө гэрт байгаа гэх мэдүүлэг (1-р хх-ийн 54-55-р тал),
  • Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Манай хүү 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* руу мөнгө хийчих гэхээр нь би өөрийн ХААН банкны тоот данснаас *******ийн ХААН банкны тоот данс руу 1,600,000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг (1-р хх-ийн 58-59-р тал),
  • Гэрч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Би 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б. гэх залуутай уулзаж хониор нь ороход манай алдсан хонь, ямаа байсан. Тэгээд би Б. гоос манай хонь яагаад танай хонинд байгаа юм гэж асуухад “******* ах манай хонинд 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хариулуулахаар авчирч өгсөн” гэж надад хэлсэн гэх мэдүүлэг (1-р хх-ийн 62-63-р тал),
  • Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Би ХААН банкны тоот дансыг эзэмшдэг. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ******* ах миний утас руу утасдаж “Хонь зарах гэсэн юм. Банкны зээл төлөх хугацаа болчихлоо, манай хөдөө гэрээс очиж аваарай” гэж ярихаар нь би зөвшөөрч “2 хонины мөнгө гэж эхлээд 750,000 төгрөг шилжүүлсэн. 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ******* сумын ... дугаар баг, “...” гэх газар ******* ахын хөдөө гэр рүү нь очоод 2 эр хонь, 3 тооны төлгийг 1,030,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод зөрүү мөнгө 280,000 төгрөгийг ******* гэх хүний данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг (1-р хх-ийн 66-67-р тал),
  • Гэрч Ш.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Kia Frontier маркийн УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би эзэмшдэг. 2024 оны 10 дугаар эхээр би машинаа Сүхбаатар аймгийн ******* сум руу өөрийн адууг хариулж байсан М. гэх залууд ахуйн хэрэглээнд нь ашиглуулахаар явуулсан. Би машинаа М.гоос 2025 оны 07 дугаар сарын эхээр буцааж авсан. 2025 оны 01 сараас хойш 07 сар хүртэл Сүхбаатар аймгийн ******* суманд байсан гэх мэдүүлэг (1-р хх-ийн 70-71-р тал),
  • Яллагдагч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Би Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг Зүүн сүүж гэх газарт хонь, ямаа нийлсэн 100 гаруй тооны малтай амьдардаг. 2025 оны 06 дугаар сарын сүүлээр манай хонинд 13 тооны хургатай хонь буюу 26 хонь, 4 тооны ямаа 1 ишигтэй ямаа нийт 32 тооны хонь ямаа ирж нийлсэн. Тэгээд тухайн хонь, ямааны эзэн нь гарч ирэхгүй хэний хонь, ямаа гэдэг нь мэдэгдэхгүй манай хонинд 4 хоносон. Тэгэхээр нь би ачааны машинд ачаад сумын Уулын ус гэх газарт Б. гэх айл дээр аваачиж өгсөн. Энэ талаар цагдаагийн байгууллага болон сум орон нутгийн удирдлагууддаа мэдэгдээгүй. Банкнаас зээл нэхэгдээд байхаар нь худалдан борлуулах зорилгоор гийн гэрт үлдээсэн. Манай хоньтой нийлсэн 32 тооны бог малыг гийнд  авч очиж өгөх үед 3 тооны ямаа нь манай хонинд үлдсэн. Тэгээд би 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тухайн 3 тооны ямааг талийгаач эхнэр Б.*******ийн хамтаар ******* сумын төв рүү өөрийн эзэмшлийн УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гэдэг хүнд аваачиж өгсөн. Тухайн үед 1 ямааг нь 150,000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь манай эхнэр өөрийн ХААН банкны дансаараа авсан. Яг хэдэн төгрөг авсан талаар нь мэдэхгүй байна. Д.*******д 32 тооны хонь, ямааг нь буцаан өгсөн. гаас Д.*******гийн ямааг буцаан аваад, өөрийнхөө ямаанаас 3 ямаа буцааж өгсөн гэх мэдүүлэг (1-р хх-ийн 121-124-р тал)
  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025.09.05-ны өдрийн “Б.******* нь 25 тооны хонио алдаад олохгүй байна” гэх тэмдэглэл, хашаатай хонинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 145-152-р тал),
  • Болор үнэлгээ ХХК-ийн 2025.09.12-ны өдрийн 2502215 дугаартай “10 тооны хургатай эм хонь 2,400,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 196-200-р тал),
  • Б.*******, Б.******* нарын ХААН банкны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 154-158-р тал),
  • Цагдаагийн байгууллагаас хохирогч Б.*******т 10 тооны хургатай хонийг хүлээлгэн өгсөн 2025.09.10-ны өдрийн тэмдэглэл (1-р хх-ийн 160-р тал),
  • Иргэний нэхэмжлэгч Ө.аас 10 тооны хургатай хонийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн 2025.09.10-ны өдрийн тэмдэглэл (1-р хх-ийн 159-р тал),
  • Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: 2025 оны 07 дугаар сарын 16-18-ны хооронд 10 тооны хургатай хонио алдсан. Тэгээд ******* сумын 5-р багийн нутаг дэвсгэрээр хайгаад олоогүй учир цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагаас алдсан хонио хүлээн авсан. Одоо надад гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг (1-р хх-ийн 168-172-р тал),
  • Иргэний нэхэмжлэгч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Би ХААН банкны тоот дансыг эзэмшдэг. Би хувиараа мал худалдаж авдаг. 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад манай сумын Б.******* утсаар залгаад “Мөнгөний хэрэг байна, эгч нь банкны зээлээ дарах гэсэн юм, хэдэн төгрөг зээлээч” гэж ярихаар нь би тухайн өдөр 100,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2025 оны 07 сарын 15, 20-ны өдөр мөнгө зээлээч гэж ярихаар нь дахин Б.******* эгчийн данс руу 2 удаагийн гүйлгээгээр 530,000 төгрөг шилжүүлсэн. 2025 оны 07 дугаар сарын 17-ны орой намайг хөдөө гэртээ байхад ******* эгч залгаад “Хургатай хонь худалдаж авах уу, мөнгөний хэрэгтэй байна” гэж ярихаар нь би зөвшөөрч маргааш нь буюу 2025 оны 07 дугаар сарын 18-ны өглөө 07 цагийн үед эхнэрийн хамт *******ынх руу очсон. Очиход ******* ахын хонь нь хашаандаа байсан. ******* ах, ******* эгч 2 хониноосоо баруун чих тайрвал, зүүн чих араасаа хөндөл имтэй 10 тооны хургатай хонь манай машинд ачсан. Тэгээд эхнэр бид 2 нэг хургатай хонийг нь 250,000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод нийт 2,500,000 төгрөг өгөхөөр болсон. Тэрнээс хойш 4 хоногийн дараа 2025 оны 07 сарын 22-ны өдөр ******* эгч над руу залгаад 2,100,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би мөнгийг нь шилжүүлсэн. Ийм л зүйл болсон. Б.*******, Б.******* нарын худалдан борлуулсан 10 тооны хургатай хонийг өнөөдөр буюу 2025 оны 09 сарын 10-ны өдөр эзэн нь гэх ******* гэх залууд тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн. Би гомдолтой байна. Тухайн 10 тооны хургатай хонины үнэ 2,500,000 төгрөгийг *******оос нэхэмжилнэ гэх мэдүүлэг (1-р хх-ийн 179-181-р тал),
  • Гэрч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: 2025 оны 07 дугаар сарын 17-ны өглөө өөрийн нөхөр Б.ын хамт ******* гэх айл руу хонь худалдаж авахаар ачааны машинтайгаа очсон. Тухайн үед өглөө эрт байсан болохоор ******* ахынд ирэхэд хонь нь бэлчээгүй хашааныхаа ойролцоо байсан. Тэгээд *******, ******* 2 нь хонио хашаад хониноосоо 10 тооны хургатай хонь бариад манай машинд ачсан. Тэгээд Б.*******, ******* 2 нэг хургатай хонио 250,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Б.*******, ******* нар нь тухайн 10 тооны хургатай хонийг өөрсдийнхөө хонь гэж хэлсэн гэх мэдүүлэг (1-р хх-ийн 184-185-р тал),
  • Яллагдагч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: 2025 оны 07 дугаар сарын сүүлээр Түвшинширээ сумын 100 жилийн ойн баяр наадмын үеэр манай хонинд хэнийх нь мэдэхгүй баруун чих тайрмал, зүүн чих хөндлөн имтэй 10 орчим тооны хургатай хонь ирж нийлсэн байсан. Тэгээд би мөнгөний хэрэгтэй байсан болохоор манай талийгаач эхнэр Б.******* нь ******* сумын мал худалдаж авдаг гэх хүн рүү мал өгнө гэж ярьсан. Тэгээд манай хотонд ирээд ачаад явсан. Сүүлд аас 10 тооны хургатай хонь буюу 20 тооны хонийг буцааж аваад *******т хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг (1-р хх-ийн 215-217-р тал)
  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025.09.07-ны өдрийн “Г.******* нь 27 тооны хонь, 7 тооны ямаагаа алдаад олохгүй байна” гэх тэмдэглэл, хашаатай малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 227, 233-238-р тал),
  • Болор үнэлгээ ХХК-ийн 2025.09.12-ны өдрийн 2502203 дугаартай “34 тооны бог мал 6,562,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 34-42-р тал),
  • Б.*******, Б.******* нарын ХААН банкны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 229-232, 246-р тал),
  • Цагдаагийн байгууллагаас хохирогч Г.*******т 27 тооны хонь, 7 тооны ямааг хүлээлгэн өгсөн 2025.09.08-ны өдрийн тэмдэглэл (1-р хх-ийн 248-р тал),
  • Иргэний нэхэмжлэгч Б. 27 тооны хонь, 7 тооны ямааг хохирогч Г.*******т хүлээлгэн өгсөн 2025.09.08-ны өдрийн тэмдэглэл (1-р хх-ийн 247-р тал),
  • Хохирогч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Би Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Арын далай” гэх газар гэр бүлийн хамт мал маллаж амьдардаг. 2025 оны 05 дугаар сарын 24- 25-ны өдрийн хооронд хониноос 27 тооны хонь, 7 тооны ямаагаа хулгайд алдаад олохгүй байгаа. Хонио алдсан өдрөөс хойш би ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээр алдсан малаа хайгаад олоогүй учраас цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг (1хх-ийн 1-р тал, 2-р хх 2-р тал),
  • Иргэний нэхэмжлэгч Н.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ******* сумын малчин ******* гэх хүн над руу утсаар холбогдож “Манайх банкны өр, зээлээ төлөх болоод яаралтай мөнгөний хэрэгтэй болоод 15 тооны хургатай хонь өгөх гэсэн юм” гэж ярихаар нь би зөвшөөрч хаана байгаа талаар асуухад Сүхбаатар аймгийн ******* сумын Тогоотын гол гэх газар байгаа гэж ярьсан. Би 1 хургатай хонийг тэр үеийн ханшаар 180,000 төгрөгөөр бодоод ******* гэх хүний данс руу 2,700,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би ******* гэх хүнтэй утсаар ярихдаа намар 15 тооны хургатай хонийг нь авна гэж тохирсон. Тэгээд удалгүй 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* дахин утсаар холбогдож “20 төлөг зарах хэрэгтэй байна” гэхээр нь би мөн тухайн үеийн ханшаар 1 төлгийг 120,000 төгрөгөөр бодож *******ийн данс руу 2,400,000 төгрөг шилжүүлсэн. Би худалдаж авсан 15 хургатай хонь, 20 тооны төлгийг намар очиж авна гэж тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл ямар ч мал болон мөнгөө буцааж аваагүй байна гэх мэдүүлэг (2-р хх-ийн 10-12-р тал),
  • Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: 2025 оны 05 дугаар сарын сүүлээр манай хүргэн ах Б.******* нь цэнхэр өнгийн Fronter маркийн ачааны машинтай 27 тооны хонь, 7 тооны ямаа ачиж ирээд манай хөдөө гэрт буулгасан. Ямар учиртай хонь, ямаа юм гэж асуухад “ах нь намар буцааж авна” гэж хэлсэн. Би ******* ах өөрийнхөө хонийг манай хонинд тавьж байна гэж бодсон. Манай хонинд нийлүүлсэн хонины им нь зүүн чих догол, буруу чих араасаа ганзага болон зөв чих тайрмал, буруу чих урдаасаа догол имтэй 25 тооны төлөг, 2 тооны эр хонь, зүүн чих тайрмал, буруу чих догол имтэй, буруу талын эвэр нь шар өнгийн будагтай, үзүүр нь тайранхай 3 тооны эм ямаа, 2 эр ямаа, 2 тооны охин шүдлэн байсан. Одоо манай хонинд тоо, зүсээрээ бүрэн байгаа гэх мэдүүлэг (2-р хх-ийн 15-16-р тал),
  • Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Kia Frontier маркийн УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би эзэмшдэггүй. Эзэмшигч нь Ш. гэж залуу байдаг. Ш.ийн 2 тооны гүү манай адуунд байдаг. 2024 оны 10 дугаар сарын эхээр би Сүхбаатар аймгийн ******* сумын төвд Kia Frontier маркийн УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ш.оос түр ашиглахаар авчирсан. Тэгээд 2025 оны 05 дугаар сард ******* ах нүүдэл хийх, ойр зуурын ажилд ашиглая гэж гуйхаар нь би зөвшөөрч өгсөн. ******* ахаас 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр машинаа буцааж авсан гэх мэдүүлэг (2-р хх-ийн 21-22-р тал),
  • Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Би ХААН банкны тоот дансыг эзэмшдэг. Манай сумын малчин ******* гэх хүн манай “ ” ХХК-ийн мах бэлтгэх цэгт 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1 тооны ямаа авчирч өгсөн. Би тухайн ямааны мөнгө гэж 198,000 төгрөгийг ******* гэх хүний данс руу шилжүүлсэн. Мөн ******* гэх хүн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2 тооны адуу ачиж ирээд 1,781,000 төгрөгөөр өгч байсан. 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 9 тооны хонины мах гээд нийт 236 кг махыг би *******оос 2,832,000 төгрөгөөр худалдан авсан. Би тухайн дансны гүйлгээг мал, мах худалдаж авсан бүртгэлийн дэвтрээ хараад санаж байна. Б.******* тухайн үед 1 ямаагаа өөрийнх нь мал гээд өгч байсан. Имийг нь би санахгүй байна. 2025 оны 06 сарын 02-ны өдөр *******ын надад худалдан борлуулсан гэх 9 тооны хонины 236 кг мах нь 6038002 дугаарын гарал үүслийн бичигтэй байсан. Харин 2025 оны 05 сарын 30-ны өдөр худалдсан 2 тооны адууны гарал үүслийн бичиг нь дугаартай байсан гэх мэдүүлэг (2-р хх-ийн 25-26-р тал),
  • Яллагдагч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: 2025 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Зүүн сүүж гэх газарт малаа маллаад байж байх үед манай хонинд хэнийх нь мэдэгдэхгүй 27 тооны хонь, 7 тооны ямаа ирж нийлсэн байсан. Би тухайн хонь, ямаануудыг өөрийн хониндоо 2 хонуулаад 3 дахь хоногоос нь эзэн нь гарч ирэхгүй байхаар нь талийгаач эхнэр Б.*******ийн хамт өөрийн малын хотноосоо Fronter маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл дээр ачаад Сүхбаатар аймгийн сумын ... гэх газарт талийгаач эхнэр Б.*******ийн төрсөн эгчийн хүү гийн гэрт миний өөрийн эзэмшлийн хонь, ямаа гэж хэлээд үлдээсэн. Би Г.*******ын хонь, ямааг зарж борлуулаагүй байсан болохоор гийнхоос буцааж аваад тоо ёсоор нь өгсөн гэх мэдүүлэг (2-р хх-ийн 58-61-р тал)

Шүүгдэгч Б.*******ын хувийн байдалтай холбоотой

  • Сүхбаатар аймгийн ******* сумын 5-р багийн Засаг даргын 2025.09.09-ний өдрийн 82 дугаартай Б.******* нь өрх толгойлсон эцэг гэх тодорхойлолт (1-р хх-ийн 26-р тал)
  • Сүхбаатар аймгийн ******* сумын 5-р багийн Засаг даргын 2025.09.09-ний өдрийн 81 дугаартай *******ын Юмчинханд нь ярианы хөгжлийн бэрхшээлтэй гэх тодорхойлолт (1-р хх-ийн 27-р тал)
  • Б.*******ын эхнэр Б.*******ийн нас барсны гэрчилгээний хуулбар (1-р хх-ийн 28-29-р тал)
  • Б.*******ын мөрдөн байцаалтын үед хийгдсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 127-128, 133-138-р тал)
  • Б.*******ын оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.  (1-р хх-ийн 130-132-р тал)

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, ач холбогдолтой, тухайн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: 

1.1. Улсын яллагч: Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 05 дугаар сарын сүүлээр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “...” гэх газарт хоньтой нь бэлчээрээрээ нийлээд ирсэн иргэн Г.*******ын баруун чих догол, зүүн чих нь тайрмал имтэй 3 эр хонь, 24 тооны төлөг, 1 эр ямаа, 6 охин ямаа буюу нийтдээ 34 тооны бог малыг амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад худалдан борлуулж хохирогч Г.*******т 6,562,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 06 дугаар сарын сүүлээр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “...” гэх газарт хоньтой нь бэлчээрээрээ нийлээд ирсэн иргэн Д.*******гийн зүүн эвэр нь бөгжлөөд, угаараа цэнхэр будагтай болон буруу талын эврийг дотор талаас нь шараар будсан 4 тооны эм ямаа, 1 ишигтэй ямаа, зүүн чих араасаа догол, зүүн чих араасаа ганзага, баруун чих имгүй, зүүн тал цуулга, баруун талын чих зүрх имтэй 13 тооны хургатай хонь буюу нийтдээ 32 тооны бог малыг амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад худалдан борлуулж хохирогч Д.*******д 3,839,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 07 дугаар сарын 16-аас 18-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Зүүн сүүж” гэх газарт хоньтой нь бэлчээрээрээ нийлээд ирсэн иргэн Б.*******ын баруун чих тайрмал, зүүн чих нь араасаа хөндөл имтэй 10 тооны хургатай хонь буюу нийтдээ 20 тооны бог малыг амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад худалдан борлуулж хохирогч Б.*******т 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******т 6,562,000 төгрөгийн, Д.*******д 3,839,000 төгрөгийн, Б.*******т 2,400,000 төгрөгийн хохирол учирсан байх ба 86 тооны бог малыг шүүгдэгч нь хохирогч нарт нөхөн төлсөн байна. Иргэний нэхэмжлэгч Н.ид 5,100,000 төгрөгийн, Ө.т 2,500,000 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилж байгаа бөгөөд Ө.т учирсан 2,500,000 төгрөгийн хохирлыг төлсөн гэх асуудал яригдаж байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн ба өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бусаар ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагддаг. Б.******* нь бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Мөн шүүгдэгч нь хувийн байдлын хувьд, 2017, 2018 онд төрсөн 7, 8 настай бага насны 2 хүүхэдтэй, том хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, ярих чадваргүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн сумын Засаг даргад нь хүүхдүүдийг асран хамгаалах, харгалзан дэмжих үүргийг захирамжаар тогтоолгох саналтай байна гэв.

1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэгт холбогдсон. Уг гурван айлын малууд нь хэн нэгний оролцоогүйгээр буюу уг малууд өөрөө ирж айлын малд нийлсэн, үүнийг цагдаагийн байгууллага болон багийн даргадаа мэдэгдээгүй, худалдан борлуулсан нь үнэн. Үүнийг завшсан гэж зүйлчлэх нь зүйтэй. Харин хулгай хийх гэдгийг морь, техник хэрэгсэл ашиглаж айлын малыг тууж ирж нийлүүлэхийг хэлэх буюу зориуд, идэвхтэй үйлдлээр илэрнэ гэж улсын дээд шүүхийн практик тайлбарлаж байгаа. Уг хэргийн тухайд яригдаж буй 3 үйлдэл нь гурвуулаа бэлчээрээр нийлсэн гэдгийг прокурор тогтоосон. Бэлчээрээр нийлсэн учраас энэ нь хулгайлах гэмт хэрэг биш. Тиймээс “алдуул мал” гэсэн зүйлчлэлд оруулах саналтай байна гэв.

1.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

1.4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ыг Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх ... гэх газарт 2025 оны 05 дугаар сараас 2025 оны 07 дугаар сарын 16-аас 18-ны өдрийн хооронд хоньтой нь бэлчээрээрээ 3 удаагийн үйлдлээр нийлсэн нийт 86 тооны бог мал буюу олон тооны малыг захиран зарцуулж, хувьдаа ашиглаж, нийт 12,801,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нь Прокурорын газраас олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчиллээ.

Учир нь: Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэх учиртай. Прокурорын хувьд яллах дүгнэлт үйлдэхдээ тус 3 удаагийн үйлдлийг тус бүр бэлчээрээрээ ирж өөрийнх нь хонинд нийлсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнээд мал хулгайлах гэмт хэрэг гэж зүйлчилсэн нь буруу болжээ.

1.5. Харин Б.******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Зүүн сүүж гэх газарт 2025 оны 05 дугаар сарын сүүлээр хоньтой нь бэлчээрээрээ нийлсэн хохирогч Г.*******ын 3 эр хонь, 24 тооны төлөг, 1 эр ямаа, 6 охин ямаа нийт 34 тооны бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 6,562,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 06 дугаар сарын сүүлээр хоньтой нь бэлчээрээрээ нийлсэн хохирогч Д.*******гийн 4 тооны эм ямаа, 1 ишигтэй ямаа, 13 тооны хургатай хонь нийт 32 тооны бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 3,839,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 07 дугаар сарын 16-аас 18-ны өдрийн хооронд хоньтой нь бэлчээрээрээ нийлсэн хохирогч Б.*******ын 10 тооны хургатай хонь нийт 20 тооны малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 86 тооны бог малыг завшиж, бусдад 12,801,000 төгрөгийн хохирол учруулсныг шүүх ноцтой хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь улсын яллагчийн яллах дүгнэлт болон шүүгдэгчийн дээр дурдсан мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

1.6. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Г.*******, Д.*******, Б.******* нарын 3 удаагийн үйлдлээр ижил сүргээсээ тасарч өөрийнх нь хонинд нийлсэн нийт 86 тооны бог мал буюу олон тооны малыг завшиж, хохирогч нарт нийт 12,801,000 төгрөгийн хохирол учруулсныг шүүх ноцтой хохиролд тооцсон.

Учир нь хохирогч нар нь мал маллан амьдардаг, малын үр шим нь амьдралынх нь эх үүсвэр болсон малчин өрхүүд байх бөгөөд тэдний амьдралын эх үүсвэр болсон малыг нь ижил сүргээсээ тасран шүүгдэгчийн хонинд нийлснийг мэдсээр байж Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэснийг биелүүлэхгүй, 3 удаагийн буюу олон удаагийн үйлдлээр 3 малчин өрхийн нийт гишүүдийн буюу олон хүний эд хөрөнгийн эрхийг ноцтой хохироосон малчин өрхүүдийн амьдралын эх үүсвэр болсон мал аж ахуйн үйл ажиллагааг доголдуулсан зэргийг нь харгалзан ноцтой хохиролд тооцсон болно. 

2. Эрх зүйн дүгнэлт:

2.1 Алдуул мал завших гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн мал гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн, хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй эзэнгүйдсэн байгаа малыг ойлгоно.

Тодруулбал, шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгийг урдаас төлөвлөж тооцоолон хууль бус аргаар бус, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас ижил сүргээсээ салж, сарнин өөрийнх нь эзэмшилд шилжиж ирсний дараа бусдын өмчлөлийн буюу хохирогч нарын малыг бусдад зарснаар завших гэмт хэрэг төгссөн байна.

 2.2. Иймд шүүгдэгч Б.*******ын алдуул мал завшиж, ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

3. Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.1.1. Улсын яллагч: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* нь хохирогч нарын хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

2.1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн Б.*******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Нэр бүхий 3 хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн арилгасан байгаа. Иргэний нэхэмжлэгч Д.т учирсан 2,500,000 төгрөгийн хохирлыг биет байдлаар буюу 1 бяруу, 1 адуу өгч арилгасан. Мөн иргэний нэхэмжлэгч Н.ийн хохирлыг нь төлнө гэдгээ илэрхийлсэн. Тиймээс шүүгдэгч Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан тэнсэн харгалзаж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, бага насны буюу 2, 3 дугаар ангийн 2 хүүхэдтэй, том охин нь насанд хүрсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эцэг хүн тул ар гэрийн хүнд байдлыг харгалзан тэнсэж өгнө үү гэв.

2.2. Шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.2.1. Шүүгдэгч Б.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг “зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял” ялтай бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг хэргийн баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон, түүний эхнэр 2024.08.28-нд нас барсан, тэрээр 3 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

2.2.2. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

3. Хохирлын талаар:

3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

3.2. Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.*******т 34 тооны бог мал буюу 6,562,000 төгрөгийн, Д.*******д 32 тооны бог мал буюу 3,839,000 төгрөгийн, хохирогч Б.*******т 20 тооны бог мал буюу 2,400,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.д 1,600,000 төгрөгийн, Т.д 330,000 төгрөгийн, Д.т 2,500,000 төгрөгийн, Н.ид 5,100,000 төгрөгийг хохирол тус тус учирсан байна. 

3.3. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Г.*******, Д.*******, Б.******* нарт учирсан хохирлыг биет байдлаар буюу хулгайн малыг буцаан өгч учирсан хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Б. нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, иргэний нэхэмжлэгч Т.д учирсан хохирлыг нөхөн төлсөн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

3.4. Харин иргэний нэхэмжлэгч Д.т учирсан хохирол 2,500,000 төгрөг, Н.ид учирсан хохирол 5,100,000 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Б.*******оос 2,500,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн Дэлгэр нуур гэх газарт нутаглах РД:ЛН90080816, Доржийн т, 5,100,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн Дэнжийн 4-2 тоотод оршин суух, РД:ЛК87082718, Нямын ид тус тус олгохоор шийдвэрлэлээ.

3.5. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс иргэний нэхэмжлэгч Д.т 2,500,000 төгрөгийг нөхөн төлсөн гэх баримтыг шүүх хуралдаанд гаргасан боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

4. Бусад:

4.1. Шүүгдэгч Б.******* 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн 18  нас 7 сартай Б.Юмчинханд, 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн 8 нас 8 сартай Б.Бумчинханд, 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр төрсөн 7 нас 5 сартай Б.Хүрэлшагай нарын хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг бөгөөд түүний асран хамгаалагч хорих ялаар шийтгүүлж байгаатай холбогдуулан насанд хүрээгүй хүүхэд болох Б.Бумчинханд, Б.Хүрэлшагай нарын асран хамгаалагч томилох асуудлыг шүүх шийдвэрлэх нь зүйтэй

4.1.1. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...эцэг, эх нь хорих газарт ял эдэлж, хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.”, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт “эцэг, эх нь хоёулаа хорих газарт ял эдэлж байгаа хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаална.”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж заажээ.

4.1.2. Иймд насанд хүрээгүй хүүхдүүд болох 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн Б.Бумчинханд, 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр төрсөн Б.Хүрэлшагай нарын эх Б.******* нь 2025.08.28-нд нас барсан, тэдний эцэг Б.******* хорих ялаар шийтгүүлж байгаа зэргийг харгалзан Б.Бумчинханд, Б.Хүрэлшагай нарын хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэлээ.

4.2. Шүүгдэгч Б.*******од шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг бусдын олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас ноцтой хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдэж, бусдад ноцтой хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.*******ыг 8 (найм) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 12 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаар шийтгүүлсэн шүүгдэгч Б.*******ын насанд хүрээгүй хүүхдүүд болох 8 нас 8 сартай Б.Бумчинханд, 7 нас 5 сартай Б.Хүрэлшагай нарын эрх ашгийг хамгаалах, асран хамгаалагч тогтоохыг Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргад даалгасугай.

7. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.*******, Б.*******, Г.*******, иргэний нэхэмжлэгч Б., Т. нарт учруулсан хохирол төлөгдсөн болохыг дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******оос нийт 7,600,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн Дэлгэр нуур гэх газарт нутаглах РД:ЛН90080816, Доржийн т 2,500,000 төгрөгийг, Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн Дэнжийн 4-2 тоотод оршин суух, РД:ЛК87082718, Нямын ид 5,100,000 төгрөгийг тус тус олгуулсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.БОЛОРМАА