| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2023/00202/И |
| Дугаар | 103/ШШ2023/00454 |
| Огноо | 2023-08-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2023/00454
| 2023 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 103/ШШ2023/00454
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны 1 тоотод хаягт бүртгэлтэй боловч ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны 3******* тоотод түр оршин суух, овогт холбогдох 12,8**************,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 8,695,645 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г. нь Н. холбогдуулан 12,8**************,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн, хариуцагч Н. нь 8,695,645 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.Н. нь надаас анх 1*******,500,000 төгрөгийг тодорхой хугацаагүйгээр хүүгүй зээлсэн. Мөнгөө төлөхгүй байсан учир бид 20******* оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр мөнгө төлөх тухай тохиролцоог бичгээр хийж нотариатаар батлуулсан. Энэхүү гэрээ тохиролцооны дагуу Н. нь 12,8**************,000 төгрөгийг цувуулан 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч тохиролцсоноос хойш одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Иймд Н.ээс 12,8**************,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Н. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г. нь HERBALIFE компаны урамшуулал болох 1681.41$ /5.855.645 төгрөгийг/ авсан учир нийт нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасагдана гэж болно. Г.******* бүтээгдхүүнийг авах зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 24, 28, 31-ний өдөр, 20******* оны 01 дүгээр сарын 12, 20, 2*******, 29, 31-ний өдөр, 20******* оны 02 дугаар сарын *******, 15, 21, 24, 25, 2*******, 28-ны өдөр, 20******* оны 03 дугаар сарын 11, 15, 1*******, *******, 24, 31-ний өдөр, 20******* оны 04 дүгээр сарын *******, 18, 19, 20, 23, 28-ны өдөр, 20******* оны 05 дугаар сарын 02, 04, 05, 06, 12, *******, 21, 25, 2*******, 31 өдрүүдэд УНЧ приус машинаар ******* дүүргээс Улаанбаатар хүртэл 39 удаа явсан байх бөгөөд түгжрэл болон унааны зардалд 1 удаа явахад 60,000 төгрөгөөр нийт зардал 2,340,000 төгрөг, мөн зээлийн гэрээ хийгээгүй байхад Г. нь хүүний мөнгө гэж 500,000 төгрөгийг 20******* оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5*******502044******* дансаар надаас авсан тул үүнийг нэхэмжлэх ёстой гэж бодож байна. 26,804,155 төгрөгийн захиалгыг миний мөнгөнөөс хийсэн тул түүнээс олсон урамшуулал 5,855,645 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна. *******аас Улаанбаатар ирж, очсон зардалд 2,340,000 төгрөг, урамшуулал болох 5,855,645 төгрөг, зээлийн гэрээ хийгээгүй байхад авсан 500,000 төгрөг нийт 8,695,645 төгрөгийг нэхэмжилсэн мөнгөнөөс хасуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
3.Нэхэмжлэгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Н. нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд гаргасан Г.******* нэхэмжлэлтэй, Н. холбогдох иргэний хэрэгт бид дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгч Г. нь нэхэмжилсэн 12,8**************,000 төгрөгөөс 2,8**************,000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 10,000,000 төгрөгийг хариуцагч Н.ээс гаргуулах, хариуцагч Н. 8,695,645 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Н. гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдсэн боловч зохигчид нь шүүх хуралдааныг өөрсдийгөө байлцуулахгүйгээр хийх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигчдыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.ээс 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1*******4,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 154,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох 12,8**************,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 8,695,645 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Г. нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,8**************,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 10,000,000 төгрөгийг хариуцагч Н. төлөхөөр, хариуцагч Н. нь 8,695,645 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.ээс улсын тэмдэгтийн хураамж 1*******4,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 154,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ