Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

         Улсын яллагчаар ахлах прокурор Б.Түвшинтөр,

         Иргэний хариуцагч *** /цахимаар/,

         Шүүгдэгч *** өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

         Шүүгдэгч ***-гийн өмгөөлөгч О.Аюурзана,

         Шүүгдэгч ***-гийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

         Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** нарт холбогдох эрүүгийн 1916003140190 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

***.

***.

***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нар нь бүлэглэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай Хөрөнгө зарцуулах тухай захирамжийг гаргахад уг захирамжийн хавсралтаас тус аймгийн ***-аас ирүүлсэн хашаа нь эвдэрсэн зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрсээс 25 иргэний нэрсийг сольж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 онд болсон энэ ***  сумын асуудал дээр яг нөхцөл байдал дээр дуудлагаар газрын дарга *** хурандаа, миний бие, ***, жолоочоор ***, мэргэжлийн хяналтаас барилга хот байгуулалтын байцаагч *** гээд энэ ажлын хэсэгт нь ороод яваад ирсэн. Тухайн үед миний хийсэн ажил гэвэл 120 хэдэн айлын гэр нь нурсан, хашаа нь нурсан айлуудын судалгааг тамгын дарга, багийн дарга нартай нь сууж гаргаад зураг хөргийг нь оруулаад иргэдээс нь тооцоо судалгаануудыг нь бүгдийг нь авсан байгаа. Гэр нь ашиглах боломжтой юм уу, боломжгүй юм уу, хэдэн хувь нь эвдэрсэн, хагарсан юм. Хашаа саравч нь унасан айл өрхүүдээр бас биечлэн багийн дарга нартайгаа яваад ирсэн. Эргэж ирээд аймаг дээр ерөнхийдөө яг гэр нь унасан айлууд дээр гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлтийг гаргасан. Нэг бүрчлэн иргэдийнх нь дүгнэлтийг гаргасан байгаа. Өөр ажил дээр миний бие орсон ямар ч зүйл байхгүй. Энэ дээр нэр солигдсон 25 иргэний нэр солигдсон гээд байгаа. Энэ ямар хүмүүсийн нэр ирээд ямар хүмүүс нь хаанаа ямар шатандаа явж байгаад энэ улсуудын нэр ажил албан тушаалаараа солигдсон гэдгийг би бол үнэхээр мэдэхгүй байна.  Би тэр бичгийг нь л харж байсан болохоос яг тэр бичгийнх нь хавсралт дээр, яг тухайлбал тэрний, энэний гэдэг нэр усыг харж амжаагүй.  Би мөнгө аваагүй шүү дээ. Би энэ хүнийг ер нь танихгүй. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахад ерөнхийдөө *** багийн Засаг дарга ийм залуу байдаг юм байна гэдгийг мэдэж байсан.  2023 онд танилцаж байсан. Би гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар ажилладаг байсан.  Газрын дарга дээр 101 оператор дээр мэдээлэл нь ирээд газрын дарга ***  сум дээр шуурга болсон байна. Ийм ажил албан тушаалтай хүмүүс явах шаардлагатай гэж хэлээд би ажлын хэсэгт нь явсан. Ажлын хэсгийн ахлагчаар манай газрын дарга ***  өөрөө явсан.  Би ахлах мэргэжилтнээр ажлын хэсэгт оролцож явсан.  Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал гэдэг бол алба, мэргэжлийн ангийнхаа бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, энэ байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зэргийг төрийн албан хаагч нарт таниулж мэдүүлэх, алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах яг үндсэн ажлынх нь зарчим нь тийм. Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийг хэрэгжүүлэх үүргийн талаар албан шаардлага хүргүүлэх хяналт шалгалт зохион байгуулах ийм ажил албан тушаал.  Гал гарсан тохиолдолд галын байцаагч гаргаж байгаа. Үер устай холбоотой, байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотой үйл ажиллагаа дээр гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гардаг. Яг энэ үйл ажиллагаатай холбоотой ажил дээр гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлтийг би бүгдийг нь гаргасан байгаа...” гэв.

-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ***  сумд шуурга болсон тухай Онцгой байдлын газарт дуудлага мэдээлэл ирсэн байдаг. Үүний дагуу удирдлагаас үүрэг өгсний дагуу газар дээр нь очиж, тухайн үед гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн *** , жолооч *** , мэргэжлийн хяналтын газрын барилгын хяналтын байцаагч ***  гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт миний бие орж очиж ажилласан. Удирдлагаас өгсөн үүргийн дагуу 2018 оны 12 дугаар сард шуурганд өртөж хохирол учирсан 80 айлд монгол гэрийг олгох Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор тухайн үед Онцгой байдлын газар, салааны захирагчаар ажиллаж байсан *** , жолооч ***  нарын хамт очиж 80 гэрийг хүлээлгэж өгсөн. Үүний дараа 2019 оны 07 дугаар сард мөн удирдлагаас өгсөн үүргийн дагуу хашаа нь унаж хохирол учирсан гэх ***  сумаас 2 удаа ирүүлсэн нэрсийн жагсаалт дээр гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн *** тэй хамтарч ажилласан. Энэ бол удирдлагаас өгсөн үүргийн дагуу *** д туслах маягаар ажилласан. ***  сумаас сүүлд ирүүлсэн 58 нэрсийн дотор өмнө нь гэрийн тусламжид хамрагдсан айлууд 7-8 давхцаж байсан. Тэдгээр нэрсийг тухайн үед *** өндөр настай хүмүүсийг давхардсан айлуудын нэрсийн оронд эхэлж эрэмбэлж оруулъя гээд 204 нэрсээс эрэмбэлсэн. Үүний дагуу 2 удаа ирүүлсэн буюу эхлээд 204 нэрсийн дотроос регистрийн дугаарыг нь харж байгаад гучаад он, дөчөөд он оны буюу хамгийн өндөр настай гэсэн хүмүүсийг оруулахаар санал бэлтгэсэн. Тухайн үед ийм техник ажиллагааг хийсэн байдаг. Миний бие бол *** оны 12 сарын 12-нд *** сумд төрсөн, ***  сумд ямар нэгэн таньдаг мэддэг хүн бол нэг ч байхгүй. Мөнгө авсан гээд байгаа, мөн хохирсон гээд байгаа хүмүүсийг алийг нь ч танихгүй. Аймгийн Онцгой комиссын хуралд би оролцдоггүй. Судалгааг гаргаж ажилласнаас хойш хурлаар орох хүртэл нэрс өөрчлөгдсөн эсэхийг би мэдэхгүй. *** тэй бол хувийн болон албаны шугамаар ямар нэгэн холбоо тогтоож байсан удаа байхгүй. ***  сумын хүн гэдгийг бол хэргийн материалтай танилцаж байхдаа мэдсэн. Гэр авсан айл давхцаж орж ирсэн учраас эдгээр нэрсийн оронд боломжтой нь бол өндөр настай хүмүүс нь байна гэдэг саналыг боловсруулж өгсөн. Тэрнээс би сольсон юм бол байхгүй.  Одоо сайн санахгүй байна. 6, 7 айл давхцаж байсан санагдаж байна.  Өмнөх мэдүүлгээ ярьж байгаа. Би энэ дэвтэр дээрээсээ харж байгаад л ярьж байна.  *** г бол *** багийн Засаг дарга байхад бол мэднэ. Засаг дарга гэдгээр нь мэднэ. Оныг нь бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Засаг дарга гэдгээр нь бол мэддэг байсан.  Надад энэ хүмүүсээс авсан нэг ч төгрөг байхгүй. Огт мөнгө аваагүй.  Тухайн үед гал түймрийн улсын хяналтын байцаагч гэсэн албан тушаал дээр ажиллаж байсан.  Үер, ус болон салхи, шуурганы асуудал бол надад хамаа байхгүй. Яг ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй. Гал түймэр, ойн болон объектын гал түймрийн үед улсын хяналтын байцаагчаар ажиллахаар тусгагдсан байгаа. ***  сумын тухайн үеийн багийн дарга нар, мөн аймгаас томилогдсон Онцгой байдлын газрын миний бие болон *** бид нар 3, 4 чиглэлд хуваагдаад ажилласан. Хүргүүлсэн судалгааг нь би хүргүүлээгүй. Би мэдэхгүй байна.  204 хүний нэрийг бол ***  сумаас гаргаж ирүүлсэн.  Оны эхэнд ээлжийн амралтын хуваарь гарч байгаа. Тэрний дагуу л амардаг.  Зарим тодорхой ажилтай үед бол хойшилж урагшлах асуудал бол гарна. Би Онцгой комиссын хуралд ордоггүй ***  сумын тухайн үеийн багийн дарга нар, мөн аймгаас томилогдсон Онцгой байдлын газрын миний бие болон *** бид нар 3, 4 чиглэлд хуваагдаад ажилласан.  Хүргүүлсэн судалгааг нь би хүргүүлээгүй. Би мэдэхгүй байна.  204 хүний нэрийг бол ***  сумаас гаргаж ирүүлсэн.  Оны эхэнд ээлжийн амралтын хуваарь гарч байгаа. Тэрний дагуу л амардаг.  Зарим тодорхой ажилтай үед бол хойшилж урагшлах асуудал бол гарна. Би Онцгой комиссын хуралд ордоггүй... 7-8 хүний нэрсийг сольсон...” гэв.

-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие анхнаасаа яллагдагчаар татсан тэр тогтоолоос эхлээд санал нийлэхгүй байна гэдгээ бол хэлсэн байдаг. Би 2018 оны тэр ***  сумд болсон шуурганы үеэр аймгийн төвд *** сумын багийн дарга хийдэг байсан. Би ***  сумд ямарваа нэгэн ажил албан тушаал эрхэлдэг хүн биш, онцгой байдлын ямарваа нэгэн ажил албан тушаалтай хүн биш, ялангуяа энэ аймгийн Тамгын дарга аль нэгэн шийдвэр гаргах хэмжээнд яг энэ гамшигтай холбоотой байдал дээр тийм эрх мэдлээ урвуулан ашиглах хэмжээний албан тушаалтай хүн бол биш байсан. Ялангуяа энэ дээр *** , ***  нартай бүлэглэн гэдэг зүйл дээр бүүр санал нийлдэггүй. Энэ хоёртой 1 үе төгсөлт, 1 сум ямарваа нэгэн харьяалагдах байдал бид нарын өмнө 2018 он хүртэл тийм ямар нэгэн таньдаг, мэддэг харилцааны асуудал байгаагүй. Ийм байдлаар яллагдагчаар татсан тогтоолтой одоог хүртэл эргэлзээд явж байдаг. Мөн дээр нь тухайн тогтоолтой холбоотойгоор яг өөрийнхөө данс руу мөнгө авсан гэсэн нэг ч өгүүлбэр байдаггүй. Ер нь бүх шатны нотлох баримт энэ асуудал дээр бол би өөрийнхөө данс руу тэгж авсан мөнгө төгрөгийн асуудал болон мөн тухайн тэр өрхүүд рүү ямарваа нэгэн байдлаар холбогдож ийм, тийм байна гэсэн мэдээлэл авч, тэр айл өрхүүдийн мэдээллийг авч ийш, тийш нь өгсөн, дамжуулсан үйлдэл, нөхцөл байдал байдаггүй.  *** гэж манай ээж,  *** гэж манай аавын дүүгийн хүү,  *** манай аавын хүргэн,  *** манай аавын дүү, *** бас манай аавын хүргэн болно. Би тэр багийн даргаар ажиллаж байхдаа тухайн үед гамшгийн сургалт дээр Онцгой байдлын газраас хүмүүс ирж бэлтгэх үүрэг чиглэл өгч ажиллаж байсан. Ийм зүйлүүдээр харж, тийм байдлаар л танина. Түүнээс бол өмнө нь таньдаг, мэддэг зүйл байхгүй. Гамшиг болсон үед болбол энэ аймгийн төв дээр л байсан. Үндсэн гарал ***  сумынх,  тухайн үед танай нутагт гамшиг талаар сонсож мэдэж байсан. Түүнээс бол яг өөрөө очсон зүйл байхгүй. Ер нь цахим юм уу мэдээллийн хэрэгслээр тухайн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч байсан. Яг одоо өөрөө бол оролцсон зүйл байхгүй.  Энд миний хамааралтай саяын нэрс дутагдсан 4 айл байна.  *** гэдэг хүний хамааралтай Хамаатан садан гээд 5-7 айл байгаа,  *** гэдэг хүний өөрийнх нь төрсөн ээж, төрсөн ах гээд байна лээ,  *** -гийн хамааралтай тэр хүний өөрийнх нь төрсөн ээж, нагац ах, хадам ах гээд орсон байна лээ. Мөн өмнөх нэр дотор нь нагац ахынх нь хүүхэд юм уу ер нь би нэрсийг нь ямар хүмүүсийн нэр орсон байна вэ гэдэг байдлаар харахад ийм байдлаар байна лээ.  Харахад 1 дүгээр багийн багийн дарга *** -ын нэр харагдаж байх шиг болсон. *** дугаар багийн багийн дарга. Ер нь бол тухайн үеийн багийн дарга нар нь бас өөрсдөө энд бас орчихсон зүйлүүд харагдаж байна лээ. Мөн 1-т өөрсдөө орсон. 2-т хамаарал бүхий аль алиных нь би бас бүх хүмүүсийнх нь нэрийг дэлгэрэнгүй танихгүй учраас зохих хэмжээнд өөрийнхөө мэдэж байгаагаар тухайн үеийн сумын сумын хурлын нарийн бичгийн даргын хадам аав, бусад хүмүүсийн  хамаарал хүмүүс орсон байна гэдгийг нэрсээс нь тодруулахад тийм байдал бас харагдаж байна лээ.  Би ***  сумд төрсөн. Аав, ээж хоёр хоёулаа ***  сумынх,  8-р анги хүртлээ амьдарсан.  Манай аав ээж 2 аймгийн төв дээр байдаг. Миний хувьд 2016 оноос хойш охинтойгоо амьдарч байна.  Тэр улсууд тухайн үед үүссэн хохирлынхоо байдлаар манай аав, ээж рүү холбогдож хохирлынхоо болсон зүйлүүдийг авхуулсан зүйлүүд бол болсон юм байна лээ. Манай аав, ээж бол тэр зүйлд оролцсон. Ээж бид 2-ын хувьд нэгэндээ өгөх, авах зүйлүүд одоо ч гэсэн байгаа,  тэр зүгээр л бид 2-ын хувьд ойр зуурынхаа хэрэглээ юм уу тийм байдлаар авсан юм болов уу. Түүнээс одоо би ээждээ өгдөг ч юм уу, ээжээс авдаг юм уу, тийм харилцаа байдаг.  Манай гэр бүлийн хүн 2016 онд нас барсан. Би хүүхэдтэйгээ байгаа. Ер нь янз бүрийн цалингийн зээл ч юм уу, гэр бүлийн мөнгө төгрөг авдаг асуудлууд бол байдаг...” гэв.

-Иргэний хариуцагч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр үед би *** төвийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Тухайн үед манай *** гэдэг газар тэмээний баяр болоод манай соёлын төвийнхөн тэр чигээрээ соёлын үйл ажиллагаагаар оччихсон байсан. Очиход бол *** -д битүү цасан шуургатай. Юун тэмээ мал уралдах ямар ч нөхцөл боломжгүй. Тэгж байтал тэнд Юнителийн муухан сүлжээ орж ирдэг байсан. Ингээд сумд одоо шуурга болоод айл орон дуусгаж байна гэж сонсогдоод. Тэгээд тэр үйл ажиллагааг ч явуулалгүй, буцаад давхиад ороод ирэхэд үнэндээ хавтайлгаад тавьчихсан байсан. Тухайн үед нээрээ бараг хохиролгүй айл нь гэхэд гэрийн цагаан бүрээс нь урагдсан байсан байх. Гэртээ ирэхэд манай гараашны дээвэр, түлээний амбаарын дээвэр аваад шидсэн байсан. Манайх байшинд амьдардаг. Байшингийн дээвэр нэг талаас нь жоохон хуурсан байсан. Байшингийн дээврийн нэг тал нь гайгүй байсан. Тэгээд ороод ирэхэд бол сум тиймэрхүү байдалтай болчихсон байсан. Маргааш өглөө нь сумаас хохирлын хэмжээ тогтоох гэж байна гээд 4 хүний бүрэлдэхүүнтэй байсан байх багийн Засаг дарга оролцсон хүмүүс ирээд зураг дарж аваад явсан. Тэгээд энэ намар намайг сумд дуудсан. Тэгээд та мэдүүлэг өгөх шаардлагатай байна гэсэн тэгээд ямар учиртай билээ гэсэн чинь шуурганаас болоод ийм, ийм айлуудын нэр солигдсон байна гэнэ. Танайх энд орсон байна. Тамгын дарга дуудаад тэгээд 2 залуу ирсэн. Цагдаагийн газар мэдүүлэг аваад л явсан. Орж ирсэн мөнгөөр би тухайн үед гараашны дээвэр, түлээнийхээ амбаарын дээврийг засахад зарцуулсан.  Ерөөсөө надаас данс хүн аваагүй. 2019 оны намар, би амралтаа авчихсан байсан, бас нэг хөдөө явж байхад дансанд мөнгө нэмэгдчихсэн байсан. Манай эхнэр багш. Гамшгийн асуудлын талаар сум, орон нутгийн удирдлагуудад хохирол барагдуулж өгөөч, хохирол учирсан гэдэг байдлаар тухайн үед өргөдөл гаргаагүй...” гэв.

-Иргэний хариуцагч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хөдөө мал дээрээ байсан. Хөдөө сумаасаа цаашаа 50, 60км байдаг. Хашаа байшин эзгүй байсан. Авгай хүүхэдтэйгээ төв дээр хагас, бүтэн сайнаар яваад очсон чинь нөгөө урд талын хашаанд арын амбаарын дээвэр ховхорсон байсан. Тийм л юм болсон байсан. Тэгээд байхгүй байхад аймгийн төвөөс хүмүүс ирж зураг хөрөг авсан байсан. Тэгээд урд талын хашааны манай аавын хамаатан *** гэж хүн нь хүргэ тэд нар хашааны мод чулууг авч давуулж орууллаа гэж надад хэлсэн.  Тийм л юм болсон. 1 сая төгрөгөөр хашааныхаа мод, 2 амбаарын дээвэр, хэдэн шонгийн шургааг л авсан.  Миний дансыг хэн нэгэн аваагүй. Ер нь ерөөсөө авч барьсан юм байхгүй. Нэг мэдсэн 8 сард билүү зун л байсан байх дансанд мөнгө орж байсан. Банкаар ороход дансанд мөнгө нэмэгдсэн байхаар нь тусламж орсон талаар мэдсэн гэв.  Авгай сум дээр очиж зарим айл нь гэр аваад, дээр нь ахиад мөнгө авсан байна гэж авгай сумынхаа захиргаа дээр очиж хүсэлт өгсөн байх. Би бол тэгж яваагүй. Ноднин билүү уржнан билүү намайг өвөрт байхад анх эхэлж мэдүүлэг өгөхөд тийм юм болсон байна. Таны нэр байсан хүний нэрээр солигдсон байна, ирж мэдүүлэг өг гэж дуудаж уулзахад мэдсэн. Зүгээр цаанаас нь л ороод хийгээд л явсан л юм бодсон. Тэгсэн чинь солигдсон байна гэж мэдүүлэг өгөхдөө мэдсэн. Би гэрчээр дуудагдаж ирж сум дээр өгсөн. Тэгэхэд л мэдсэн. Сумын цагдаагийн кабон дээр заавал өнөөдөр ир, тэгэхгүй бол 2 хоногоос бид нар явах гэж байна гээд ирж мэдүүлэг өгсөн. 2 амбаарыг нь дээвэр янзалсан. Манай амбаарыг  хашаа давуулаад шидсэн байсан. Жорлон аваад шидчихсэн байсан. Тэр мөнгө цаас хүрээгүй. Дээр нь 5, 10 цаас нэмж байж сумын төвөөс хүн амьтнаас шургааг авч янзалсан. Манай авгай сумын төв дээр хүүхдээ харж очиж байхдаа тийм санал, хүсэлт гаргасан байсан. Мөнгө өгөхийг бол дуулаагүй, гэр бараа өгөх гэж байгааг нь тухайн үед авгай л мэдсэн байх. Би мөнгө төгрөг өгөхийг мэдээгүй...” гэв.

-Иргэний хариуцагч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн үед *** -т ажиллаж байсан жолооч хүн байгаа. Манай гэр ***  дээр эзгүй байсан. Манайхан өөрөө хот руу явчихсан байсан. *** , *** дээр ч гэсэн бид нарын амьдардаг гэр шуурганд маш их унасан. Цагаан байран дээр ч гэсэн шуурга болж ачаагаа буулгахгүй 2, 3 хонож байсан. Гэрийн бүрээс дотуур брезентүүд нь бүгд хуулраад хашаа урд тал нь тэр чигтээ унаад, хойд тал нь дотогшоо унасан. Ийм байдалтай байсан. Би шуурга намдсаны дараа 2, 3 хоногийн дараа ирсэн. Хашаа гэр чинь ингэсэн байна. Ирж янзал гэхээр нь би уурхай дээрээс чөлөө авч ирж байсан. Тэгээд ирж энэ хашаа хороо гэрийнхээ бүрээсийг янзалж бариад буцсан. Тэгээд тухайн үед хашаа хороо унасан айлууд тэрийгээ багийн даргадаа бичиж өг гэхээр би бичиж багийн даргадаа өгсөн. *** манай баз байгаа юм. Нэг айлын хүргэн. Наад мөнгө шилжиж орж ирсэн талаар би ноднин нэг аймаг байцаалт өгмөөр байна гээд нэг байцаагч дуудаад би очсон. Тэгтэл таны дансанд ийм мөнгө орж ирсэн байгаа гэсэн. Тэгээд би хэзээ орж ирснийг нь ч мэдэхгүй. Би мэдэхгүй байна гэсэн чинь тэдний хавьдаа орж ирсэн гээд өөрөө миний утсаар Хаан банк руу орж үзээд өөрөө харсан байгаа. Тэгэхдээ 1 сая төгрөг орж ирсэн гэсэн. Мэдээж би тухайн үед гэртээ мөнгө төгрөг зарцуулсан л даа. Тэгэхдээ сүүлд нь хэзээ орж ирснийг би өөрөө мэдэхгүй байсан.  Ерөөсөө мэдээгүй шүү дээ. Буцааж мөнгө төгрөг өгөөрэй, тийм мөнгө орсон гэж над руу холбогдсон хүн байхгүй. Бараг өөрөө ч мэдэхгүй явж байгаа шүү дээ. Би тэр байцаагчтай очиж уулзаж байцаагч тэр ийм мөнгө таны данс руу орсон байгаа гэдгийг л гаргаж ирэхэд нь харсан. Судалгаа авсан талаар би мэдэхгүй. Тухайн үед би байгаагүй. Гэр чинь нурсан байна гэж сум дээрээс ярьсан. Гэрийн чинь цагаан бүрээс, брезент нь бүгд урагдчихсан байна. Хашаанууд чинь бүгд унасан байна. Ирж янзлаадах гэж хэлсэн.  Тухайн үед манайх хотод байсан. Хот руу бүгд явчихсан байсан. Манайх 16, 17 онд явсан.  Одоо болтол гэр сумд байгаа...” гэв. 

-Гэрч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...*** г танина.  Манай нагацын хүүхэд.  Мэдүүлэг өгөхгүй. Би *** аймгийн ***  сумд төрсөн.  2018, 2019 онд ***  сумд амьдарч байсан.  Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг байсан.  Би 2019 онд гэр бүл болж байсан.  2019 онд хуримаа хийсэн. Хуримаа хийхээсээ өмнө эхнэр, хүүхэдтэйгээ цуг амьдарч байсан.  Манай хүүхэд 2018 оны 04 сарын 20-нд төрсөн.  2018 оны 11 сард болсон шуурганд бол манай гэр өртсөн. Манай гэрийн тооно хугарсан. Багийн дарга нар нэг ирээд гэрч чинь юу яачихсан байна гэж хэлээд судалгаа аваад явсан.  Багийн дарга нараас нэг их тусламж дэмжлэг ирээгүй.  Тэр бүртгэж авч явахдаа 1 сая төгрөг орж ирсэн.  Өмнө мэдүүлэг авсан.  Авлигатай тэмцэх газраас явж байна гээд авсан. Дарга нар ирж үзээд тэгээд тэр сая төгрөг орсон гэж бодсон. *** гэдэг хүн нь манай бэргэн. Би тухайн үедээ мөнгө төгрөггүй байгаад тэгээд мөнгө авчихсан байсан. Тэгээд л шилжүүлсэн, шуурганд юу яачихаад тооно авах гэсэн чинь мөнгөгүй болсон. Тийм тооно, хашааны юм захих гэж зээлсэн байсан. Шүүхийн хэлэлцүүлэг дээр очоод *** -г яриагүй гэж мэдүүлэг өгөөрэй гэж нөлөөлсөн асуудал байхгүй. Манай садангийнхан *** -г *** гэж дууддаг. Би хуримаа 2019 оны 07 сард хийсэн.  Тухайн үед тусдаа гарсан байсан. *** ах над руу яриагүй. Би МСҮТ төгссөн. Сантехникээр сурч төгссөн гэв. Манай эхнэр хотод ажил хийж байгаа. Би хөдөө мал дээр байгаа. Өмнөх мэдүүлгээ ***  сумын захиргаан дээр өгсөн. Авлигатай тэмцэх газраас явж байна л гэж би ойлгосон, 2 ах авсан. Саяын өгсөн мэдүүлэг зөв. Намайг үнэн зөв мэдүүлэг өгөхөд хэн нэгэн дарамтлаад нөлөөлөөд тийм асуудал байхгүй.  Би өмнө нь тусдаа амьдарч байсан.  *** бэргэн эгч рүү 900,000 төгрөгийг урьд нь мөнгө төгрөг авчихсан байсан. Тэгээд л шилжүүлсэн.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэр мэдүүлэг авсан хүнд хэлсэн. *** тэй харилцаа холбоо бол байхгүй. Үлдсэн 100,000 төгрөгөө хувьдаа зарцуулсан.  Бензин тос авсан.  Зээлж авсан мөнгөөрөө юмаа авсан. Саяын миний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тооно бацарсан байсан. Гэрээ янзалж байгаад сүүлд нь нэг тооно аваад барьсан. Над руу хурал болно гэж яриагүй. Өвөл нэг удаа залгасан. Тэрнээс хойш залгаагүй байж байгаад сая 10 сарын 24 гээд ирэх гэж байсан чинь хойшилчихлоо гээд гэсэн. Хөдөө мал дээрээ сүлжээгүй газар байсан.  *** гэдэг хүн рүү 900,000 төгрөг төлж байсан асуудал бол өрөндөө өгсөн. Хашаа уначихсан болохоор банз  захисан. Би жоохон сандраад байна. *** гэдэг хүн мэдүүлэг авсан. Тухайн үед асуугаад би хариулсан.  Уурлаж бухимдсан, загнасан, эрүү шүүлт тулгасан, дарамталсан зүйл байхгүй. Би сандраагүй.  Уншиж танилцсан. Би алдаатай бичдэг.  Би муу уншаад байсан чинь уншиж өгсөн.  Тийм уншиж өгсөн.  Наранцэцэг гэдэг хүнээс талыг нь эд зүйлээр аваад, талыг нь мөнгөөр авсан...” гэв.

-Гэрч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...*** , *** нарыг танина, 1 газарт ажилладаг хүмүүс. Би *** аймгийн Онцгой байдлын газарт 2013 оноос хойш ажиллаж байгаа.  З.***  гэдэг хүнийг танина, газрын даргаар ажиллаж байсан хүн. *** гээд хүнийг танихгүй. 2019 оны 07 дугаар сарын 09-нд ***  гэж хүнд 1,5 сая төгрөгийн тусламж шилжүүлсэн.  Тэр хүнд хэл ам хийгээд байгаа. Энэ мөнгийг түрүүлээд шилжүүлчих гэж ***  дарга өөрөө өгсөн. Тэгээд шилжүүлсэн. Аймгийн Засаг даргын захирамжид нэр нь орж гарч ирнэ гээд хэл ам хийгээд дахин дахин ирээд байгаа юм гэж хэлсэн.  Та тухайн гүйлгээг хийхэд аймгийн Засаг даргын захирамж гараагүй байсан.  *** , ***  нараас ч юм уу, ***  руу гүйлгээ хийчих гэж ярьсан, холбогдсон чиглэл өгсөн зүйл байхгүй.  Гамшгаас хамгаалах сангийн хөрөнгийг Аймгийн Засаг даргын захирамжаар л зарцуулдаг.  Тухайн үед олгогдсон бүх тусламжууд манай байгууллагаар дамжсан.  2018 оны 11 сарын 25, 26-нд ***  суманд болсон гамшигт үзэгдэл дээр манай байгууллагаас Газрын дарга *** ,  *** нар ажилласан.  Аймгийн Засаг даргын захирамж дээрээ мөнгөн дүн, дансны дугаар нь бүгд байсан. Тэрүүгээр нь бүгдийг нь шилжүүлсэн. Улсын онцгой комиссоос л манай мэдэлд орж ирээд тэгээд захирамжийн дагуу мөнгөн дүнтэйгээ, данстайгаа эдгээр айлууд руу шилжүүлнэ гэж байсан. Ер нь аймгийн Онцгой комиссын энэ хуралд орж байсан тохиолдол байхгүй. Гүйлгээгээ л хийдэг. *** аймгийн Онцгой байдлын газарт нягтлан бодогчоор 2018 оноос одоог хүртэл ажиллаж байна. Айлууд руу 58,5 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд бас аж ахуйн нэгж рүү бас мөнгө байсан. Нийт Засгийн газраас 87 сая төгрөгийн санхүүжилт танай данс руу орж ирсэн байгаа. Тэгээд энэ иргэн болоод аж ахуйн нэгж нийлээд 87 сая төгрөг олгосон. Манай байгууллагын ээлжийн амралтын хуваарь оны эхэнд батлагддаг. Хуваарийн дагуу амарна. Оны эхэнд батлагдаад л хуваарийн дагуу амарна. Тэгээд ерөнхийдөө ажил төрөл нь болохгүй бол нааш цааш байж болно.  2019 оны үйл санахгүй. Санхүүгийн баримтад байгаа. *** гэдэг хүн ер нь хэзээ амарсныг мэдэхгүй.  Амралтын хуудас даргаар цохогдож орж ирээд хийгддэг. Амралтын мөнгө хэдэн сард орсон нь санхүүгийн баримтад байгаа байх. *** гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлын хариуцсан ахлах мэргэжилтэн, улсын байцаагч, ***  болохоор гал түймрийн байцаагч байсан байх.  Газрын даргын зүгээс энэ ***  гэдэг хүний мөнгийг шилжүүлье гээд урьдчилж шилжүүлсэн. Засаг даргын захирамж гараагүй байхад тэр үед энэ 87 сая төгрөг манай дансанд ороод ирчихсэн байсан. Тэр хүний дансыг ***  дарга л олж өгсөн. Түүнээс би *** аас хүн танихгүй. Тэр хүний мөнгийг шилжүүлээдэх өг гэж өгсөн. 58 иргэнд олгох мөнгөн тусламжийн нэрс солигдсон асуудлыг өмнөх шүүх хурал дээр сонссон.  Засаг даргын тэр мөнгө шилжүүлэх захирамжтай танилцсан.  Иргэн бүрийн нэрийг харсан.  Манай дээр ирж байгаа албан бичгүүд бичиг хэрэг дээр ирээд тэгээд л байцаагч руу  газрын дарга цохдог. Миний ажлыг  тооцооны нягтлан орлодог. Тушаал гаргаад орлодог, гэхдээ яг тэр үед яаж орлосныг нь мэдэхгүй байна.  Засгийн газрын 358 дугаар тогтоолыг ер нь та санаж байна.  Хүний тоо заагаагүй байх мөнгөн дүнгээр орж ирсэн. Ерөнхийдөө бол нөгөө хохирол учирсан айл, албан байгууллагуудын юм нь ирээд Улсын онцгой комисс руу явж байж л тэр 87 сая төгрөг шийдэгдсэн байх. Онцгой ерөнхий газрын Гантөмөр дарга руу ямар албан бичиг явсныг сайн мэдэхгүй байна.  Одоо ***  24 хоног амарч байгаа...” гэв.

-***  сумаас ирүүлсэн “Шуурганд өртөж хохирсон айл өрхийн нэрсийн жагсаалт/4-р хх-ийн 25-26-р хуудас/

-*** аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамж уг захирамжийн хавсралт/6-р хх-ийн 237-238-р хуудас/

-Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *** аймгийн ***  суманд гамшгийн улмаас хохирсон айл өрхийн судалгааг тус аймгийн Засar даргын захирамжаар туслам олгосон судалгаатай харьцуулж тусламж олгох ёстой айл өрхөд олгосон эсэх, нийт хэдэн айд зөрүү гарсан болохыг тогтоох зорилгоор хийсэн тэмдэглэл 17-р хх-ийн 1-3-р хуудас/

-Гэрч *** -н 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “... Би 1995 оны 12 сарын 19-ний өдөр *** аймгийн ***  суманд төрсөн. Эхээс 3- лаа, айлын дундах нь бөгөөд дээрээ нэг ахтай, манай ахыг ***, ах маань хөдөө малчин, доороо нэг дүүтэй, дүүг маань *** гэдэг. Аавыг *** гэдэг аав маань хөдөө малчин, ээжийг *** гэдэг, хөдөө малчин. Миний эхнэрийг *** гэдэг. Бид хоёр 2019 оны 07 сард гэр бүл болж байсан. Би өөрөө ***  сумын 1-р багт мал маллаж амьдардаг юмаа. 2018 оны 11 сарын 25-ны өдөр болсон хүчтэй шороон шуурга болох үеэр би хөдөө гэртээ байсан. Би тухайн үед тусдаа гараагүй, аав, ээжтэйгээ цуг амьдардаг байсан. Тэр шуурга болох үеэр би аав, ээжтэйгээ цуг амьдардаг байсан болохоор тусдаа гараагүй байсан. Би тусдаа гараагүй аав, ээжтэйгээ цуг амьдардаг байсан болохоор надад ямар нэгэн хохирол учраагүй. Би 2019 оны 7 сарын 15-нд хуримаа хийгээд аав, ээжээсээ өрх тусгаарласан байдаг. Хуримаа хийгээд удаагүй хэд хоногийн дараа манай ***  сумын гаралтай *** гэж хочилж дууддаг ***, гэж ах над руу утсаар яриад судалгаа явагдаж байна, чи надад овог, нэр регистрийн дугаараа хэлчих, хэд хоногоос дансанд чинь 1,000,000 төгрөг орно гэхээр нь би тухайн үед ямар нэгэн зүйл бодолгүй овог, нэр, дансаа өгсөн. Тэгээд тэрнээс хойш нэлээн хэдэн өдрийн дараа *** ах над руу утсаар яриад *** ахын дүү дансанд чинь 1 сая төгрөг босон байгаа шүү, наад мөнгөнөөсөө 900 мянган төгрөгийг миний данс руу шилжүүлчих гээд надад нэг данс өгсөн. Тэгэхээр нь би буцааж л өгөх юм байлгүй гэж бодоод тэр өгсөн данс руу 900,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 135-137-р хуудас/,

-Гэрч *** -ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “... Би өөрөө гардаж явуулаагүй. Би зөвхөн 58 айлын нэрсийг л нэгтгэж байсан. Нэн шаардлагатай хохирлын 1 сая төгрөгийг авах ёстой байсан нийт 58 айлын судалгааг иргэний танхимд сумын Засаг дарга ***, 5 багийн Засаг дарга нартай сууж байгаад гаргасан. Тэр 58 айл, өрхүүд хохирлын мөнгийг зайлшгүй авах ёстой байсан юмаа. Багуудын дарга нараас гаргаж өгсөн нэрсийн жагсаалтыг би компьютер дээр нэгтгээд Засаг дарга ***  өөрт нь өгч байсан. Засаг дарга ***  58 айлын нэрсийн жагсаалтыг аймаг руу хэрхэн яаж явуулсныг бол мэдэхгүй байна. Албан тоотоор явуулсан юм уу, жагсаалтаар нь тэр чигээр нь явуулсан юм уу гэдгийг мэдэхгүй байна. Аймгийн Засаг даргын захирамжийн хавсралт нь суманд ирэхээр нь харсан чинь анх сумаас аймаг руу явуулсан нэрсээс зөндөө олон хүний нэр солигдсон байсан. Тэгсэн чинь шуурганд өртсөн зарим нэг хүмүүс” чи нэрс солилоо, идлээ, уулаа” гээд над руу дайраад байсан...” гэх мэдүүлэг/5-р хх-ийн 161-162, 163-164, 165-166-р хуудас/,

 6. Гэрч Я.*** ын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “... учирсан хохирол байхгүй, хохирол учраагүй учраас нөхөн төлбөр олгогдох нэрсэнд өөрийнхөө нэрийг оруулаагүй. Харин миний төрсөн ээж ***-гийн амьдарч байсан 5 ханатай гэрийн гадна талын амбаар нурсан ба амьдарч байсан гэр нь салхи, шуурганд нурсан зүйл байхгүй. Суманд болсон хүчтэй шуурга улмаас манай сумын хэмжээнд ихэнх айл, өрхүүдэд их, бага хэмжээгээр хохирол учирсан, зарим айлын хашаа хороо тэр чигтээ нурсан байхад нь зарим айл, өрхийн хашааны 1, 2 тал хашаа нурсан байх жишээний. Шуурга болсны дараа аймгаас ирсэн ОБГ-ын хүмүүстэй хамт, манай 5 багийн дарга нар бүх айлуудын судалгааг гаргасан ба миний санаж байгаагаар 200 гаран айл, өрх нэрсийг хамаг руу явуулсан. Эхний явуулсан нэрсээс 80 айл, өрхөд гэр олгогдсон. Харин хашаа хороо нь нурсан, байшингийн дээвэр нь хуурсан айлуудад хохирол нөхөн төлбөр хэрхэн яаж олгогдох эсэх нь тодорхой яваад байсан. Тэгээд он гараад 04 сарын үед Аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн ***  байхаа, над руу утсаар яриад “анх явуулсан нэрсээ цөөлж 58 болгож ирүүлэх хэрэгтэй байна” гэж ярьсан. Тэгэхээр нь 5 багийнхаа дарга нарыг дуудаж хурал хийгээд учир шалтгаанаа хэлээд аймгаас 58 айлын нэрсийг явуул гэж байна, тэгэхээр хэдүүлээ айлынхаа нэрсийг цөөлөөд, хохирол их учирсан айл, өрхүүдийнхээ нэрсийг явуулъя гэсэн байдлаар хүмүүсийнхээ нэрсийг дахиж нягталж үзээд эцсийн байдлаар 58 айл, өрхийн нэрсийг аймгийн *** луу явуулж байсан юм. Тэгсэн чинь эндээс явуулсан нэрсээс зарим, айл өрхүүдийн нэрс нь аймаг дээр очоод солигдсон байсан. Сүүлд явуулсан 58 айлын нэрс дотор миний ээж ***-гийн нэр байгаагүй, мөн тухайн үед Хурлын даргаар ажиллаж байсан ***-ын төрсөн ээж ***, мөн нагац ах *** зэрэг сумын дарга нарт бидэнтэй хамаарал бүхий хүмүүсийн нэрсийг зориуд хамаатуулах гэж оруулсан байсан. Би энэ талаар тухайн үед мэдээгүй. Шуурганд өртөж хохирсон айл өрхүүдэд мөнгөн тусламж олгох Аймгийн Засаг даргын захирамж ирснийг харахад уг захирамж дээр манай ээж ***, Хурлын дарга ***-ын ээж *** зэрэг хүмүүсийн нэрсийг оруулсан байсан. Би тухайн үед манай ээжийн нэрийг яагаад оруулчихсан юм бол, уг нь 2018.04.05-ны өдөр явуулсан нэрс дотор байгаагүй дээ гээд гайхаж л байсан. Тэгээд хүмүүсийн дансанд хохирол нөхөн төлбөрийн мөнгө болох 1 сая төгрөг олгогдож эхлэхэд нэр бүхий сумын иргэд хохирлын мөнгө олгогдоогүй гээд хэл ам хийж эхэлсэн. Тэгээд одоо бодоод байхаар нь нэрс солигдсон, нэрсийг өөрчилж оруулсан асуудлыг аймаг дээр тэр дундаа манай сумын гаралтай ***, манай суманд 2012-2016 онд ИТХ-ын даргаар ажиллаж байсан *** гэж, дээрээс нь аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг манай сумын амьдарч байсан *** гуайн төрөл садангийн нэг хүн ажилладаг гэж сонссон. Эдгээр хүмүүстэй яах аргагүй холбоотой байх гэж үзэж байна. Миний ээжийн нэр, мөн хурлын даргын нэр, Хурлын нарийн бичгийн дарга ***-ын хадам аав *** зэрэг хүмүүсийн нэрсийг аймаг дээр зориуд оруулж, ***  сумын удирдлагуудаас зориуд энэ хүмүүсийн нэрсийг оруулж явуулсан мэтээр харагдуулах байдлаар маш нарийн зохион байгуулалттай хийгдсэн хууль бус ажиллагаа гэж хувьдаа хардаж байна. Манай ээж ***-гийн хувьд тухайн шуурганаар хохирсон зүйл бараг байхгүй, шуурга болж өнгөрсний маргааш нь би ээжийнхээ гэрийн амбаарыг босгож янзалсан байгаа. Манай ээжийн дансыг хэн хаанаас олж тэр судалгаанд оруулсан юм гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 153-154, 156-157. 159-160-р хуудас/.,

-Гэрч ***-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн. “.. Би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *** аймгийн Засаг даргаap томилогдсон. Намайг орсноос хойш аймгийн Онцгой комисс хуралдаж ***  суманд болсон гамшигт байдлын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийг Засгийн газар буюу Улсын онцгой комиссоос хуваарилсан. Үүний дагуу аймгийн Онцгой байдлын газраас гамшигт нэрвэгдсэн айл өрхийн хашаа сэргээн засварлахад нэг бүр нь 1.5 сая төгрөг бодож 58 айлд нийт 87.000.000 төгрөгийн, 12 аж ахуйн нэгж нэг бүр нь 3.000.000 төгрөг тооцож 36.000.000 төгрөгийн, ***  сумын Засаг даргын Тамгын газрын шинэ, хуучин барилгын засварын зардалд 6.000.000 төгрөг, Эрүүл мэндийн дээврийн засварын зардал 18.000.000 төгрөг, Ерөнхий боловсролын сургуулийн засварын зардал 5.000.000 төгрөг цэцэрлэгийн засварын зардалд 5.000.000 төгрөг, цаг уурын барилгын засварын зардалд төгрөг нийт 35.500.000 төгрөгийн зардлыг олгуулахаар санал оруулж ирсэн. Энэ саналыг үндэслэж аймгийн Засаг даргын захирамжийг гаргасан. Аймгийн Онцгой комисс хуралдахын өмнө Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 358 дугаар тогтоолын дагуу ***  суманд үүссэн гамшгийн нөхцөл байдлаас үүссэн хохирлыг барагдуулахын тулд тухайн төрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс өргөдөл хүсэлт авч түүний дагуу бодит хохирлыг нягтлан шалгаж дүгнэлт гаргаж саналыг аймгийн Онцгой комисст оруулж ирснээр шийдвэрлэсэн. Тухайн үед аймгийн Онцгой комиссын дэд даргаар аймгийн Онцгой байдлын газрын дарга 3. *** , нарийн бичгийн даргаар Онцгой байдлын газрын дэд дарга *** нар ажиллаж байсан. Уг саналыг энэ 2 оруулж ирсэн. Энэ шийдвэрийг гаргахад аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн буюу 20 орчим эрх бүхий албан тушаалтны саналын олонхоор шийдвэрлэснээр аймгийн Засаг даргын захирамжийг гаргасан...” гэх мэдүүлэг/5-р хх-ийн 109-110-р хуудас/

-Гэрч ***-ын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “... Гамшигт өртсөн иргэдэд олгосон тусламж, дэмжлэгийн санхүүгийн эх үүсвэрийг харах ёстой. Улсын онцгой комиссоос авч байгаа дэмжлэг тусламж бол аймгийн Онцгой комиссоос ирүүлсэн баримтыг үндэслэн олгодог учир нэр солигдох боломжгүй. Аймгийн онцгой комиссоос хандив тусламж олгохдоо заавал Онцгой комиссын даргын шийдвэр буюу Засаг даргын захирамж нэр сольж болно. Тэрнээс Онцгой комиссын гишүүд өөрсдөө дур мэдэх хандив тусламж авах иргэдийн нэрийг сольж болохгүй. Гамшигт өртсөн айл өрхүүдэд хандив тусламж хүлээж авах, захиран зарцуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол байдаг юм. Тухайн захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Өмнө хандив тусламж авсан учир давхардуулахгүй гэсэн бол тухайн аймгийн Онцгой байдлын газрын шийдвэр гарах ёстой. Тэрнээс хэн нэгэн албан тушаалтан иргэдийн нэрийг дур мэдэн сольж болохгүй. Улсын Онцгой комиссоос дэмжлэг авсан бол тухайн 58 иргэний нэр бол анхнаасаа ирсэн байх ёстой бөгөөд тэр ирсэн нэрсийн дагуу иргэдэд олгох ёстой...” гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 211-212-р хуудас/

-***-н *** банканд эзэшдэг *** тоот дансны хуулга/ 7-р хх-ийн 93-р хуудас/

-***-ийн *** банканд эзэмшдэг *** дансны хуулга/ 7-р хх-ийн 126-р хуудас/

-***-ийн *** банканд эзэмшдэг *** тоот дансны хуулга/ 7-р хх-ийн 102-р хуудас/

-***-ын *** банканд эзэмшдэг *** тоот дансны хуулга/ 7-р хх-ийн 155-р хуудас/,

Шүүгдэгч Ц.*** гийн өмгөөлөгч ***-ын хүсэлтээр:

-*** аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаар захирамж /2-р хх-ийн 129-р хуудас/

-*** аймгийн Онцгой комиссын 07 дугаар хурлын тэмдэглэл /3 хх-ийн 122-123-р хуудас/

-Онцгой комиссын бүрэлдэхүүний ажиллах журам /3 хх-ийн 242-247-р хуудас/

-Гэрч ***-ийн мэдүүлэг /5-р хх-ийн 130-131 дүгээр хуудас/,

-Гэрч ***-ын мэдүүлэг/5-р хх-ийн 133-135 дугаар хуудас/,

-Гэрч ***-гийн мэдүүлэг /5-р хх-ийн 142-143 дугаар хуудас/,

-Гэрч ***-ийн мэдүүлэг /5-р хх-ийн 109-110-р хуудас/,

-Гэрч Я.*** ын мэдүүлэг /5-р хх-ийн 153-154, 156-157, 159-160-р хуудас/,

-Гэрч ***-ын мэдүүлэг /5-р хх-ийн 163-164-р хуудас/,

-Гэрч ***-ийн мэдүүлэг/5-р хх-ийн 181-р хуудас/,

-58 иргэний нэрийн жагсаалт,

-204 айлын судалгаа,

-Гэр авсан иргэдийн судалгаа,

-Гал түймрийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолт,

-Ял шалгах хуудас,

Шүүгдэгч Т.*** гийн өмгөөлөгч ***-ийн хүсэлтээр:

-*** аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай захирамж /6-р хх-ийн 237-239 дүгээр хуудас/,

-Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн албан тушаалын тодорхойлолт /6-р хх-ийн 248-250 дугаар хуудас/,

-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /7-р хх-ийн 1-3, 4-7 дугаар хуудас/,

-Онцгой комиссын хурлын тэмдэглэл /3-р хх-ийн 122-123 дугаар хуудас/,

-Гэрч ***-ийн мэдүүлэг /5-р хх-ийн 109-110 дугаар хуудас/,

-Гэрч ***-ын мэдүүлэг /5-р хх-ийн 211-212 дугаар хуудас/,

-Гэрч ***-ын мэдүүлэг /5-р хх-ийн 224-225 дугаар хуудас/

Шүүгдэгч *** гийн өмгөөлөгч ***-ийн хүсэлтээр:

- Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд, мөн *** өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтуудыг, шүүгдэгч *** гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

  1. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.        

Шүүх үнэлж буй нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай байх болон хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох оролцогч нарын мэдүүлгийн үнэн зөв бадйлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтийг хийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.*** , Ц.*** , *** нар нь бүлэглэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай Хөрөнгө зарцуулах тухай захирамжийг гаргахад уг захирамжийн хавсралтаас тус аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хашаа нь эвдэрсэн зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрсээс 25 иргэний нэрсийг сольж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарын холбогдсон хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг дарааллын дагуу дараах байдлаар сэргээн тогтоож, авч үзлээ. Үүнд:

1.1. 2018 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд *** аймгийн ***  сумын нутаг дэвсгэрт хүчтэй шороон шуурга шуурч, гамшгийн нөхцөл байдал бий болж тус сумын иргэдэд хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нарын зүгээс уг үйл баримттай огт маргаагүй.

1.2. Тус гамшгийн улмаас иргэдэд хүмүүнлэгийн тусламж олгохоор Засгийн газрын 2018 оны 358 дугаар тогтоолын хавсралтад: “ зардлын нэр: Айл өрхийн хашаа сэргээн засварлах, аймаг, байгууллагын нэр: *** аймгийн Онцгой байдлын газар, тоо ширхэг: 58, нийт зардал /төгрөг/: 87,000,000 төгрөг, Зардлын нэр: аж ахуйн нэгж байгууллагын барилгын дээвэр сэргээн засварлах, аймаг байгууллагын нэр: *** аймгийн Онцгой байдлын газар, тоо ширхэг, 12, нийт зардал /төгрөг/: 36,000,000 төгрөг” гэж бичигдсэн байх бөгөөд гамшгийн хор уршиг арилгах зардлыг улсын онцгой комисс, Засгийн газраас шийдвэрлэж өгчээ. /8-р хх-ийн 39 дүгээр хуудас/.

1.3. Тус Засгийн газрын тогтоолоор *** аймгийн Онцгой байдлын газрын гамшгийн санд хуваарилагдсан мөнгийг 58 айл, өрхөд олгох асуудлаар *** аймгийн ***  сумын Засаг даргаас нэн тэргүүнд шаардлагатай 58 айл өрхийн судалгааг ирүүлэхийг *** аймгийн Онцгой байдлын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажиллаж байсан *** нь холбогдож шаардсан байна.

1.4. *** аймгийн ***  сумын Засаг дарга ажилчидтайгаа судалгааг хийж нэн тэргүүнд шаардлагатай 58 айл өрхийн нэрсийг 2019 оны 04 дүгээр 05-ны өдрийн албан бичиг явуулсан гэх боловч *** аймгийн Онцгой байдлын газарт уг албан бичиг ирсэн эсэх нь тодорхойгүй, ирсэн бичигт бүртгэгдээгүй боловч *** аймгийн Онцгой байдлын газрын явуулсан бичгийн бүртгэлд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 21/119 дугаартай албан бичгийг ОБЕГ-т *** гэж хаяглан явуулсан “***  сумын айл, өрх шуурганд унасан” гэж бүртгэн шүүгдэгч *** явуулсан болох нь:

Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…***  сумын захиргаанаас шуурганд өртсөн айл, өрхүүдийн нилээн олон нэрстэй хамт албан бичиг ирүүлж байсан. Сумаас ирсэн тухайн албан бичгийг ***  даргад танилцуулсан, дарга хэн нэгэн дээр цохолт хийсэн байх, би одоо 3 жилийн өмнөх зүйл байгаа болохоор манай газрын хэн гэж албан тушаалтан дээр тухайн албан бичиг цохогдсон эсэхийг цээжээр хэлж мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар гал түймрийн хяналтын улсын байцаагч ***  дээр цохогдсон байж магадгүй, би ирсэн бичигнээсээ хараад эргээд хариу хэлье...Бүртгэлээс харахаар гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, тухайн үед ахмад байсан, одоо бол хошууч цолтой *** явуулсан байна. Би бүртгэлийнхээ дэвтэр дээр бичиж тэмдэглэснээр харахаар ***  сумын айл, өрх шуурганд унасан гэж бүртгэсэн байхыг бодвол шуургатай холбоотой л албан бичиг явсан байж таарах гээд байгаа юм. Уг нь бол надаар заавал дамжиж бүртгэл дээр бүртгэгдэх ёстой. Манай байгууллага гаднаа шалган дээрээ 24 цагийн харуул, жижүүр гардаг болохоор урд Өмнө нь гаднаас ирсэн ганц, нэг бичиг харуул дээр ирээд бүртгэгдэхгүй шууд чиглэл, чиглэлийн алба хаагч дээр очиж байсан мэр сэр тохиолдлууд гарч байсан...” гэх мэдүүлэг/5-р хх-ийн 184-191 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байна.

1.5. Мөн шүүгдэгч *** нь ***  сумаас ирүүлсэн өмнөх материалыг хянаж Онцгой байдлын ерөнхий газарт явуулсан учраас дахин судалгааг ирүүлэх талаар дахин ярьсан, 2019 оны 06 сарын эхээр мөн судалгааг ирүүлэх талаар аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга *** шаардсаны дагуу дахин ирүүлсэн болох нь гэрч Я.*** ын “…Тэгээд он гараад 04 сарын үед Аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн ***  байхаа, над руу утсаар яриад “анх явуулсан нэрсээ цөөлж 58 болгож ирүүлэх хэрэгтэй байна” гэж ярьсан. Тэгэхээр нь 5 багийнхаа дарга нарыг дуудаж хурал хийгээд учир шалтгаанаа хэлээд аймгаас 58 айлын нэрсийг явуул гэж байна, тэгэхээр хэдүүлээ айлынхаа нэрсийг цөөлөөд, хохирол их учирсан айл, өрхүүдийнхээ нэрсийг явуулъя гэсэн байдлаар хүмүүсийнхээ нэрсийг дахиж нягталж үзээд эцсийн байдлаар 58 айл, өрхийн нэрсийг аймгийн *** луу явуулж байсан юм...” гэх мэдүүлэг,

-гэрч ***-гийн “...2019 оны 06 дугаар сарын эхээр Онцгой байдлын орлогч дарга ***  надруу утсаар яриад “шуурганд өртсөн айл, өрхүүд, албан байгулллагуудынхаа судалгааг явуулаач гэхээр нь би ***-д “Би тухайн үед Тамгын газрын даргаар байгаагүй болохоор ямар ч бичиг баримт, материал байхгүй байгаа...эргээд хариу хэлье гэсэн...би ***-руу буцаж холбогдоод “сумаас материал эх хувиараа танай газар луу явсан гэж байна ш дээ, энд нэрсийн жагсаалт байхгүй байна гэсэн чинь *** “манай газарт ч гэсэн танай сумаас ирүүлсэн материал байхгүй байна, ирсэн судалгаа, нэрсийг Улсын онцгой комиссруу явуулчихсан, нягтлан солигдоод хамаг бичиг баримт нэрс байхгүй байна” тэгэхээр дахин судалгаагааг гаргаад явуулаач гэсэн...Засаг дарга *** руу хүртэл утсаар ярьж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг,

-*** аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны ирсэн, явсан бичгийн бүртгэл зэрэг баримтуудаар давхар нотлогдож байна.

1.6. Хэрэгт авагдсан баримтаар 58 айл, өрхийн нэрсийн 25 айл, өрхийн нэр нь солигдсон гэж улсын яллагчаас тодорхойлсон боловч ***  сумаас явуулсан гэх жагсаалт бүхий 58 иргэний нэрсээс 29 дугаарт бүртгэгдсэн ***, 54 дүгээр бүртгэгдсэн *** нар нь Онцгой байдлын газраас нэрс солигдож тусламж авсан гэх жагсаалтын 50-рт ***, 57-рт *** нь өөр хүмүүсийн нэрсний ард солигдож бичигдсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус бүр 1.000.000 төгрөгийн тусламжийг авсан байх тул тэдний нэрсийг сольж бичсэн гэж үзэх боломжгүй юм.

Тиймээс ***  сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хашаа нь эвдэрсэн, зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрсээс 23 иргэний нэрс солигдсон болох нь тогтоогдох бөгөөд эдгээр нь 23 иргэний нэрс нь *** аймгийн Онцгой байдлын газарт 2019 оны 06 дугаар сараас 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн хооронд солигдсон байсан болох нь гэрч ***-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... ***  дарга хэлэхдээ ***  гэх хүн хэл ам хийгээд байна. Мөнгө олгох иргэдийн жагсаалтанд *** ы нэрс орсон байгаа. Аймгийн Засаг даргын захирамжид *** ы нэр орно гэж байсан. Урьдчилаад мөнгийг нь өгчих гэсэн...” гэх мэдүүлэг /5-р хх 130-рт/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 09-нд шилжүүлгийн хийсэн...” гэх мэдүүлэг, гэрч ***, Я.***  нарын дээр дурдсан мэдүүлэг болон бусад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

1.7. Хууль тогтоомжийн талаар:

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэр гаргах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссыг Засгийн газар, аймаг, сум, нийслэл, дүүргийн онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга байгуулна” гэж, 32 дугаар зүйлийн 32.1.5-д “хууль тогтоомж, дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу хүмүүнлэгийн тусламжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хуваарилах ажлыг зохион байгуулах, тайлагнах” бүрэн эрхийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.

Засгийн газрын 2008 оны 11 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Улсын онцгой комиссын ажиллах журмын 1 дүгээр зүйлийн 1.3-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг тухайн шатны Засаг дарга батална”, 3 дугаар зүйлийн 3.2-т “Тухайн шатны онцгой комиссын дарга нь Засаг дарга, уг комиссын орлогч дарга нь аймаг, нийслэлийн онцгой байдлын газар, хэлтсийн дарга, сум, дүүрэгт холбогдох ажилтан байна” гэж,

Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журмын/одоо хүчингүй/ 3 дугаар зүйлийн 3.1-т Дотоодын хүмүүнлэгийн тусламжийг аж ахуйн нэгж, байгууллагаас тусгайлан нэр зааж ирүүлсэнээс бусад тохиолдолд хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуваарилан олгох асуудлыг...орон нутагт тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ...” гэж тус тус журамлажээ.

Уг хууль тогтоомж, журамд зааснаас үзэхэд аймгийн онцгой комиссын даргаар тухайн шатны Засаг дарга ажиллах бөгөөд дотоодын хүмүүнлэгийн тусламжийн мөнгөн хөрөнгийг хуваарилахдаа аж ахуйн нэгж, байгууллагаас тусгайлан нэр зааж ирүүлсэн тохиолдолд тухайн нэр заасан тусламж шаардлагатай гамшигт өртсөн иргэн, аж ахуйн нэгжид олгохоор журамласан гэж ойлгохоор байна.

1.8. Дээр дурдсан хэргийн үйл баримтыг холбогдох хууль, журамд заасантай харьцуулан дүгнэхэд 2018 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд *** аймгийн ***  сумын нутаг дэвсгэрт хүчтэй шороон шуурга шуурч, гамшгийн нөхцөл байдал бий болсоны улмаас Засгийн газрын 2018 оны 358 дугаар тогтоолоор батлагдан *** аймгийн ***  суманд гамшигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн мөнгөн тусламжийг хуваарилуулахаар нэр заан ирүүлсэн 58 иргэний жагсаалт бүхий нэрсийг *** аймгийн Онцгой байдлын газрын нэр бүхий албан хаагч нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 23 нэр бүхий иргэний нэрсийг сольж, *** аймгийн онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар оруулан, уг хурлын шийдвэрийг үндэслэн ***  аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай захирамжаар сольсон нэр бүхий 23 иргэнд хүмүүнлэгийн мөнгөн тусламж 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус тус олгогдсон хэргийн нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байна.

1.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж хуульчилсан бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдлыг тухайн шүүгдэгч нарын холбогдсон, үйлдсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж, прокуророос шүүгдэгч нарыг буруутгаж буй хэргийн товч агуулгыг дэлгэрэнгүй байдлаар сэргээн тогтоосон болно.

1.10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол тус гэмт хэргийн үндсэн шинж болгон хуульчилсан бөгөөд тус гэмт хэргийн субьектийн хувьд Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “албан тушаалтан” байхыг, Субьектив шинжийн тухайд “...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл, эс үйлдэхүй...” байхыг ойлгохоор хуульчилсан.

1.11. Нийтийн албан тушаалтан гэдгийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, мөн хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заасан ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан гэж заасан.

Шүүгдэгч нарын тухайд 2019 оны 06-09 дүгээр сард нийтийн албан тушаалтан буюу шүүгдэгч Ц.*** нь *** аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар ажиллаж байсан,

Шүүгдэгч *** нь 2019 оны 06-09 дүгээр сард *** аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан,

Шүүгдэгч *** нь 2019 оны 06-09 дүгээр сард *** аймгийн *** сумын *** багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан байх бөгөөд шүүгдэгч нар нь уг үйл баримттай маргаагүй.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т зааснаар бүх шатны Засаг дарга нь улс төрийн албан тушаалтанд, 13 дугаар зүйлийн 13.1.6-д зааснаар онцгой байдлын офицер, ахлагч нь төрийн тусгай албан тушаалтанд хамаарах бөгөөд гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч Т.*** , *** нар нь төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар, шүүгдэгч *** нь улс төрийн албан тушаалтнаар тус тус ажиллаж байсан байх тул шүүгдэгч нар нь нийтийн албан тушаалтан мөн байна.

1.12. Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.

Монгол Улсын Их хурлаас “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц”-д нийцүүлэн баталсан “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэргээр албаны эрх ашгийн эсрэг, хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглосноос гадна “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлд албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ. 

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учраагүй, арилсан эсэхээс үл хамааран тус гэмт хэргийн диспозицэд заасан ”Албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарах, мөн “Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгохоор хуульчилсан.

Энгийнээр тайлбарлавал уг гэмт хэрэг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар хэрэгжүүлэх, эсвэл хийх ёстой зүйлийг хийгээгүй эс үйлдэхүйг ойлгоно. 

Шүүгдэгч Т.*** гийн үйлдлийн тухайд:

1.13. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар *** аймгийн ***  сумын гамшигт өртсөн иргэд, айл өрхийн судалгааг гамшиг болсон газарт нь биечлэн үзлэг, хяналтыг хийж хэрэгжүүлэн, уг гамшгийн нөхцөл байдлын талаар шүүгдэгч Т.*** нь гамшгийн ослын дүгнэлтийг гамшигт өртсөн иргэн бүр дээр гаргаж хэрэгжүүлсэн, бусад тооцоо судалгааг шүүгдэгч *** хариуцан ажиллаж байсан байх бөгөөд уг хоёр албан тушаалтан нь тус тус ажил үүргээ хуваарилан ажилласан талаар шүүгдэгч нар нь маргахгүй байна.

Тухайн ***  сумаас ирүүлсэн 58 иргэний нэрс, судалгааны асуудлыг шүүгдэгч *** хариуцан ажиллаж байсан болох нь дээр дурдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд шүүгдэгч *** нь уг үйл баримттай маргаагүй./шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад 7-8 хүний нэрсийг сольсон гэж мэдүүлдэг/

1.14. Тус аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/136 дугаар “Онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан” захирамжийн нэгдүгээр хавсралтаар аймгийн онцгой комиссын нарийн бичгийн даргаар Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн болон шүүгдэгч Т.*** нь ажил үүргийн хуваарийн дагуу томилогдсон бөгөөд дөрөвдүгээр хавсралтаар Гамшгийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг тус тус баталжээ.

Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/136 дугаар захирамжаар баталсан Гамшгийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар “Сангийн хөрөнгийн захиран зарцуулахдаа мэргэжлийн байгууллагуудын тодорхойлолт дүгнэлт, акт, комиссын хурлын шийдвэр захирамжийг үндэслэн зарцуулах бөгөөд дээрх шийдвэрүүд албан ёсоор гараагүй тохиолдолд сангийн хөрөнгөөс зарцуулахыг хориглоно” гэж журамласан байна.

*** аймгийн Онцгой комиссын VI дугаар хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр болсон байх бөгөөд уг хурлын нарийн бичгийн даргаар Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/136 дугаар захирамжид заагдсанаар ажил үүргийн хуваарийн дагуу шүүгдэгч Т.*** оролцох ёстой байтал аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч *** оролцон “***  сумд гарсан шуурганы улмаас хохирсон байгууллагуудын хохирлын” асуудлыг тавьж шийдвэрлүүлсэн/3-р хх 120-121-рт/,

-2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн аймгийн Онцгой комиссын VII дугаар хуралдаанд *** оролцоогүй бөгөөд шүүгдэгч Т.*** нь оролцож “гамшигт өртсөн 12 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд учирсан хохирлын асуудлыг” хэлэлцэж шийдвэрлүүлсэн байх бөгөөд *** нь уг хуралдаанд оролцоогүй/ирцийн мэдээлэлд тусгагдаагүй/, хуралдааны үйл явцын талаар мэдэхгүй атлаа тэмдэглэлийн хянасан байна.

Маргаан бүхий ***  сумын 58 иргэнд учирсан хохирлын асуудлыг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн аймгийн Онцгой комиссын VII дугаар хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд уг хуралдааны тэмдэглэлийг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” засаг даргын захирамж гарсан байна.

Гэвч шүүгдэгч Ц.*** нь “2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцоогүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлах бөгөөд түүний уг мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн *** аймгийн Онцгой байдлын газрын ээлжийн амралтын хуваарь/2019 оны ажлын жилд 08 дугаар сард амрах хуваарьтай/, аймгийн Онцгой комиссын дарга буюу *** аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гэрч ***-ийн “...иргэдээс өргөдөл хүсэлт хүлээн авч түүний дагуу бодит хохирлыг нягтлан шалгаж дүгнэлт гаргаж саналыг аймгийн Онцгой комисст оруулж ирсэнээр шийдвэрлэсэн. Тухайн үед аймгийн Онцгой комиссын дэд даргаар аймгийн Онцгой байдлын газрын дарга З.*** , нарийн бичгийн даргаар Онцгой байдлын газрын дэд дарга *** нар ажиллаж байсан. Уг саналыг энэ 2 оруулж ирсэн. Энэ шийдвэрийг гаргахад аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн буюу 20 орчим эрх бүхий албан тушаалтын саналын олонхоор шийдвэрлэснээр аймгийн Засаг даргын захирамжийг гаргасан...” гэх мэдүүлэг, гэрч ***-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Хуваарийн дагуу амарна. Оны эхэнд батлагдаад л хуваарийн дагуу амарна. Тэгээд ерөнхийдөө ажил төрөл нь болохгүй бол нааш цааш байж болно...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

1.15. Шүүгдэгч *** нь Т.*** бид хоёр хамтдаа нэр солих асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг хэдий ч түүний мэдүүлэг нь эх сурвалжаа зааж нотлохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульчилсан.

Мэдүүлгийн эх сурвалж гэж мэдүүлэг өгөгч тухайн хэргийн талаар мэдэх болсон бодит үндэслэл, шалтгааныг ойлгодог бөгөөд өөрөөр хэлбэл тухайн асуудлын талаар хэрхэн яаж мэдэх болсон бодит нөхцөлийг хэлдэг.

Гэвч шүүгдэгч Ц.*** гийн бусадтай бүлэглэн буюу Т.*** тэй хамт нэр солих асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн гэх мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадахгүй бөгөөд шүүгдэгч Т.*** нь 2019 оны 08 дугаар сард ээлжийн амралттай байсан, аймгийн Онцгой комиссын VI, VII дугаар хуралдаанд оролцоогүй нь тогтоогдсон тул түүнийг уг мэдүүлэг нотлогдон тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих боломжит байдлуудыг хангалттай бүрэн тогтоосон хэдий ч хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэн, харьцуулан үзэхэд шүүгдэгч Т.*** г буруутгаж буй шүүгдэгч Ц.*** гийн болон улсын яллагчийн шинжлэн судалсан бусад гэрч нарын мэдүүлэг нь нотлох баримтын эх сурвалжаа зааж чадахгүй, өөр хоорондоо харилцан зөрүүтэй, тус нотлох баримтуудыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх боломжгүй, эргэлзээтэй буюу шүүгдэгч Т.*** д 58 иргэний нэрсийн судалгааг хариуцуулсан, нэрсийг сольсон гэх нөхцөл байдал,түүнийг бусадтай бүлэглэн нэр бүхий 23 иргэний нэрсийг сольж, аймгийн Онцгой комиссын хуралдаанд оруулсан гэж шууд дүгнэн гэм буруутай гэж үзэх боломжгүй байна.

Ингэснээр дээрх нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэвэл шүүгдэгч Д.*** нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ***  сумаас ирсэн 58 иргэнд Засгийн газраас олгосон хүмүүнлэгийн тусламжийг олгох асуудлыг аймгийн онцгой комисст оруулсан 58 иргэний нэрсээс 23 иргэний нэрсийг сольсон гэх нөхцөл байдал бүрэн хангалттай тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар *** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тугчин овогт Төмөрхүүгийн *** д холбогдох хэргийг гэмт хэргийг шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** болон шүүгдэгч *** нарын үйлдлийн тухайд:

1.16. Харин 2019 онд *** аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан шүүгдэгч *** нь ажлын байрын тодорхойлолтод тусгагдаагүй, ажил үүргийн хуваарьт хамааралгүй, удирдлага болох газрын дарга З.*** ас цохож өгсөн үүрэг даалгавраар Засгийн газраас олгосон хүмүүнлэгийн тусламжийг олгох ажиллагаанд ***  сумаас нэн тэргүүнд хохирол барагдуулахаар ирүүлсэн 58 иргэний нэрсээс 23 иргэний нэрсийг сольж, бусадтай бүлэглэн буюу *** тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, гүйцэтгэгчээр хамтран оролцож бусдад давуу байдал бий болгосон,

-Шүүгдэгч *** нь Засгийн газраас олгосон хүмүүнлэгийн тусламжийг олгох ажиллагаанд ***  сумаас нэн тэргүүнд хохирол барагдуулахаар ирүүлсэн 58 иргэний нэрсэд өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох үеэл дүү ***, хүргэн *** нарын нэрсийг оруулж, ***-аас 900.000 төгрөгийг өөрийн ээж ***-ийн *** банкны дансаар дамжуулан авч өөртөө болон бусдад урьдчилан амлалт өгч, дэмжлэг үзүүлэн давуу байдлыг бий болгож, тус гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэх нөхцөл байдлууд тус тус нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

1.17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан бөгөөд түүнийг өгч буй мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой.

Шүүгдэгч Ц.*** гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…нэр Сольсон                 …” гэх мэдүүлэг нь хэрэгт цугларсан, яллах болон цагаатгах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Я.*** ын мэдүүлэг/5-р хх 153-160/, гэрч ***-гийн мэдүүлэг/5-р хх 143-рт/, ***-ын мэдүүлэг/5-р хх 222-225-рт/, ***-ийн мэдүүлэг/5-р хх-ийн 184-191-рт/, *** аймгийн Онцгой байдлын газрын явуулсан бичгийн бүртгэлд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 21/119 дугаартай албан бичгийг ОБЕГ-т ***-т гэж хаяглан явуулсан “***  сумын айл, өрх шуурганд унасан гэж бүртгэсэн бүртгэл/5-р хх 190-рт/, Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *** аймгийн ***  суманд гамшгийн улмаас хохирсон айл өрхийн судалгааг тус аймгийн Засar даргын захирамжаар тусламж олгосон судалгаатай харьцуулж тусламж олгох ёстой айл өрхөд олгосон эсэх, нийт хэдэн айл зөрүү гарсан болохыг тогтоох зорилгоор хийсэн тэмдэглэл/7-р хх-ийн 1-3-рт/ зэргээр,

Шүүгдэгч *** гийн өөртөө болон бусдад урьдчилан амлалт өгч, дэмжлэг үзүүлэн давуу байдлыг бий болгосон үйлдэл нь гэрч ***-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, ***  сумаас ирүүлсэн “Шуурганд өртөж хохирсон айл өрхийн нэрсийн жагсаалт/4-р хх-ийн 25-26-р хуудас/, солигдсон иргэдийн нэрсийн жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл/7-р хх 1-3р-рт/, ***-н *** банканд эзэшдэг *** тоот дансны хуулга/ 7-р хх-ийн 93-р хуудас/, *** дансны хуулга/ 7-р хх-ийн 126-р хуудас/, *** тоот дансны хуулга/ 7-р хх-ийн 102-р хуудас/, *** тоот дансны хуулга/ 7-р хх-ийн 155-р хуудас/ тус тус нотлогдон тогтоогдож байна.

1.18. Хэдийгээр тухайн үед шүүгдэгч *** нь *** аймгийн *** сумын *** багийн Засаг даргаар ажиллаж байсан боловч шүүгдэгч *** нь ажил үүрэг, албан тушаалын байдлаараа оролцоогүй, уг гэмт хэргийн субьектив шинжийг хангахгүй гэж өмгөөлөгч нарын зүгээс мэтгэлцэх боловч төрийн болон нийтийн ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж буй этгээд болох шүүгдэгч *** болон түүний удирлагын хүмүүст өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох үеэл дүү ***, хүргэн ***, ***нарын нэрсийг гамшигт өртсөн иргэдийн нэрсэд оруулж, ***-гаас 900.000 төгрөгийг өөрийн ээж ***-ийн *** банкны дансаар дамжуулан авч өөртөө болон бусдад урьдчилан амлалт өгч, дэмжлэг үзүүлэн давуу байдлыг бий болгож, тус гэмт хэрэгт хамжигчаар оролцсон байх тул тэдний оролцооны шинжийг харгалзан нийтийн албан тушаалтан биш, албаны эрх ашгийн хүрээнд оролцоогүй гэж дүгнэн хариуцлагаас шууд чөлөөлөх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын эсрэг гэмт хэргийг үйлдэж буй субьектын хувьд заавал нийтийн албан тушаалтан байх бөгөөд харин гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хатгагч, хамжигчаар, хамтран оролцож буй тохиолдолд заавал нийтийн албан тушаалтан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байхыг шаардахгүй.

1.19. Мөн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хэргийн оролцогч, өмгөөлөгч нарын зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцуулахгүй байх санал, хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийн зарим хэсгийг үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд гэрч *** нь биеийн байцаалттай танилцах үед бүрэн бус дунд боловсролтой, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг төгссөн, уншиж бичихдээ тааруу, гэхдээ бүгдийг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй, өмгөөлөгч нарын асуултад хариулахдаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээ бүрэн няцааж тухайн мэдүүлгийг өгөөгүй гэж тайлбарладаг.

Гэвч шүүхийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг уншиж танилцуулан уг мэдүүлгийг өгсөн эсэхийг тодруулан асуухад гэрч *** нь уг асуудлыг няцааж тайлбарлахгүй, үгүйсгэдэггүй бөгөөд түүнд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, *** аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газрын байранд 2 удаа мэдүүлэг авсан гэх талаар тодорхой тайлбарлаж байх тул түүний шүүх хуралдаанд мэдүүлэг өгч буй яриа, үгийн хэлэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж буй байдал, сандралын шинж буюу өөдөөс эгцэлж харахгүй, нүдээ эргэлдүүлж, асуусан асуултанд бодож хариулж буй байдал болон сэтгэл зүйн илэрхийллийн бусад шинж байдал зэргийг нягтлан үзэж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг уншиж танилцуулсан үгүйсгэн, няцаагаагүй “…Би тухайн үед тусдаа гараагүй, аав, ээжтэйгээ цуг амьдардаг байсан. Тэр шуурга болох үеэр би аав, ээжтэйгээ цуг амьдардаг байсан болохоор тусдаа гараагүй байсан. Би тусдаа гараагүй аав, ээжтэйгээ цуг амьдардаг байсан болохоор надад ямар нэгэн хохирол учраагүй...Хуримаа хийгээд удаагүй хэд хоногийн дараа манай ***  сумын гаралтай *** гэж хочилж дууддаг *** гэж ах над руу утсаар яриад судалгаа явагдаж байна, чи надад овог, нэр регистрийн дугаараа хэлчих, хэд хоногоос дансанд чинь 1,000,000 төгрөг орно гэхээр нь би тухайн үед ямар нэгэн зүйл бодолгүй овог, нэр, дансаа өгсөн. Тэгээд тэрнээс хойш нэлээн хэдэн өдрийн дараа *** ах над руу утсаар яриад *** ахын дүү дансанд чинь 1 сая төгрөг орсон байгаа шүү, наад мөнгөнөөсөө 900 мянган төгрөгийг миний данс руу шилжүүлчих гээд надад нэг данс өгсөн. Тэгэхээр нь би буцааж л өгөх юм байлгүй гэж бодоод тэр өгсөн данс руу 900,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй…” гэх хэсгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.   

    1. Хөөн хэлэлцэх хугацаа буюу гэмт хэрэг хэзээ төгссөн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш таван жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд яллагдагчаар татахыг хориглох бөгөөд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл уг хугацааг тоолдог.

Шүүгдэгч нарын үйлдлийн тухайд гэмт хэрэг төгссөн хугацааг нарийвчлан тогтоох шаардлагатай байх бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн тухайд нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогдож  хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаардахгүй.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хохирол, хор уршиг учирсанаар хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь ялгагдан зүйлчлэгдэх бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн тухайд обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо байхыг шаардах боловч харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт энэхүү шалтгаант холбоо заавал байхыг шаардахгүй юм.

Ингэснээр шүүх шүүгдэгч Ц.*** гийн 58 иргэний нэрсээс 23 иргэний нэрсийг сольсон үйлдэл нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар дуусгавар болсон мэт харагдах боловч уг аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг үндэслэн иргэдэд мөнгөн тусламжийг шууд олгох боломжгүй бөгөөд гагцхүү уг хуралдааны шийдвэрийг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргын А/417 дугаар захирамж гарсанаар тус 23 нэр бүхий иргэдэд мөнгөн тусламж олгогдох бүрэн боломжтой болсон байх тул түүний үйлдэл нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төгссөн,

Харин шүүгдэгч *** гийн тухайд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргын А/417 дугаар захирамжийн хавсралтад хамаарал бүхий хүмүүсийн нэрсийг оруулсан боловч 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ***-гаас 900,000 төгрөгийг ээж ***-ийн *** банкны дансаар шилжүүлж авснаар уг үйлдлүүд нь тус тус бүрэн төгссөн байна.

Шүүгдэгч нарын тухайд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тус тус татсан байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Ингэснээр шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтууд, 1.1-1.20 дугаарт эрэмблэн ангилсан хэргийн нөхцөл байдал, үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд шүүгдэгч Ц.*** , *** нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, үйл баримттай тохирч байна.

1.21. Харин шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоог нарийвчлан ялган тодорхойлж, зааглах нь тэдгээрийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн зохистой харьцаанд нөлөөлөх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”, 3.2 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ... хүнийг... ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ...” гэж, 3.3 дугаар зүйлийн 1-д “...Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ...” гэж, 3.5 дугаар зүйлийн 1-д “...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ...” гэж, 3.7 дугаар зүйлийн 1-д “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж тус тус тухайлан заасан.

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал оролцоог нь ялган зааглаад шүүгдэгч Ц.*** г бусадтай бүлэглэн, бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3,  3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход гүйцэтгэгчээр оролцож бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч *** г гэмт хэрэг үйлдэхийг урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход хамжигчаар оролцож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

1.22. Улсын яллагч шүүгдэгч *** гийн үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1-т зааснаар татсан бөгөөд  яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүх журамласан заалтыг зөвтгөж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход хамжигчаар оролцож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

  1. Хохирол төлбөрийн тухайд:

2.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж, Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.1-т “хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин, хортон мэрэгчид тархах зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгахад” нөөц хөрөнгийг санхүүжүүлэхээр журамласан байна.

2.2. Шороон шуурганы улмаас гамшгийн хохирлыг нэн тэргүүнд авах шаардлагатай байсан хохирогч нарыг хохиролгүй болгох нь төрийн гүйцэтгэх үүрэг бөгөөд шүүх нэрс нь солигдсон иргэний хариуцагч нараас уг хохирлыг гаргуулах хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд иргэний хариуцагчаар тогтоогдоогүй иргэдийн авсан мөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулан хохирогч нарт олгож, төрд учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

2.3. Тиймээс иргэний хариуцагч ***-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-ээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-ад, иргэний хариуцагч ***-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-оос 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***, иргэний хариуцагч ***-оос 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-гээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-ад, иргэний хариуцагч ***-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-оос 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч *** нарт, иргэний хариуцагч ***-гээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-гаас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч *** нарт, иргэний хариуцагч ***-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч *** нарт, иргэний хариуцагч ***-оос 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-ээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч *** нарт тус тус олгож,

*** аймгийн онцгой комиссын дарга, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс *** нарт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, ***-д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, ***-т 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, ***-т 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, ***-д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, ***-д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, ***-д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, ***-д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч *** гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

  1. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.*** , *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

3.1. Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.*** г нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *** г нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.*** гийн өмгөөлөгч ***-аас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа учраас шүүгдэгч Ц.*** г нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналыг...”,

Шүүгдэгч *** гийн өмгөөлөгч ***-ээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч *** нь 13 настай хүүхэдтэйгээ хамт амьдардаг, өрх толгойлсон ганц бие эцэг тул 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгч *** “...торгож өгнө үү, өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэх

Шүүгдэгч *** “...би охинтойгоо амьдардаг ялыг хөнгөлж өгнө үү...” гэх агуулга бүхий саналыг тус тус гаргасан.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг.

3.3. Шүүгдэгч Ц.*** гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргын захирамж гарснаар, шүүгдэгч *** гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ***-гаас 900,000 төгрөгийг авсанаар гэмт хэрэг төгссөн байх тул тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёроос таван жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...”- ээр, хэрэг хянан шийдвэрлэгдэх үед 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “...нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж өөрчлөн найруулагдан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Өөрчлөн найруулагдсан хуулиар шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдээгүй, эрүүгийн хариуцлага хүндэрч байх тул хууль буцаан хэрэглэх үндэслэл бүрдсэн гэж үзэн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйлд заасан хариуцлагыг оногдуулах нь шүүгдэгч нарыг эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

3.4. Шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Харин шүүгдэгч нарын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.5. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, үнэлэмжийг сулруулдаг нийгмийн хор аюул ихтэй байдаг.

3.6. Тиймээс шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*** г нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *** г нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*** д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/ сарын хугацаанд, шүүгдэгч *** д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

3.7. Шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

  1. Бусад асуудлаар:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*** гийн өмгөөлөгч ***-ийн зүгээс “хэргийн бодит байдал тогтоогдсонгүй” гэх үндэслэлээр шүүгдэгч Т.*** д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч *** гийн өмгөөлөгч ***-ийн зүгээс “албан тушаалын байдлаараа гэмт хэрэгт оролцоогүй, эрх хэмжээ олгогдоогүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр *** д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.*** гийн өмгөөлөгч ***-ын зүгээс “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэмт хэргийн субьектийн шинжийг хангаагүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Ц.*** д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч хэрэгт цугларсан гэрч, хохирогч, иргэний хариуцагч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудын үг, үйлдэл, нөхцөл байдал тус бүр дээр харьцуулан дүгнэж 2019 оны үйл баримтыг логик дэс дараалалтайгаар сэргээн тогтоосны үр дүнд шүүгдэгч Т.*** гийн үйлдэл буюу улсын яллагчийн яллаж буй 58 иргэний нэрсээс 23 иргэний нэрсийг сольсон гэх үйл баримт бүрэн хангалттай нотлогдон тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд өөр хоорондоо харилцан зөрчилтэй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан бөгөөд бусад шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон гэж дүгнэсэн тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг тэдний гаргасан үндэслэлээр шүүх хангах үндэслэлгүй байна.    

4.2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарцуулсан төрд учирсан 8,000,000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагчаар тогтоогдоогүй иргэдээс, мөн гэрч Ц.Мөнхдалайгаас төрд учирсан хохирол 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан *** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***-гийн *** д холбогдох хэргийг гэмт хэргийг шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч ***-гийн *** г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч ***-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход хамжигчаар оролцож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*** г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12,000 /арван хоёр мянга/ нэгж буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*** д оногдуулсан 12,000 /арван хоёр мянга/ нэгж буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч *** д оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*** , *** нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Ц.*** , *** нарт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг *** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*** , *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.*** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.1-т заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч ***-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-ээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-ад, иргэний хариуцагч ***-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-оос 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***, иргэний хариуцагч ***-оос 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-гээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-ад, иргэний хариуцагч ***-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-оос 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч *** нарт, иргэний хариуцагч ***-гээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-гаас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч *** нарт, иргэний хариуцагч ***-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч *** нарт, иргэний хариуцагч ***-оос 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ***-д, иргэний хариуцагч ***-ээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч *** нарт тус тус олгож,

*** аймгийн онцгой комиссын дарга, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс *** нарт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, ***-д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, ***-т 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, ***-т 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, ***-д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, ***-д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, ***-д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, ***-д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг тус тус олгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** гээс 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарцуулсан төрд учирсан 8,000,000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагчаар тогтоогдоогүй иргэдээс, мөн гэрч ***-аас төрд учирсан хохирол 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч нар тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүгдэгч нар тэдний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.*** , *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ОДБАЯР