| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2023/00578/И |
| Дугаар | 103/ШШ2023/00597 |
| Огноо | 2023-10-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2023/00597
| 2023 оны 10 сарын 26 өдөр | Дугаар 103/ШШ2023/00597 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороонд байранд байрлах, ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайчдын хотхоны ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,034,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Д.******* холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,034,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* дугаар байрны ******* тоотын сууц өмчлөгч Д.******* нь өөрийн эзэмшлийн сууц дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгааны төлбөр зэрэгт зарцуулагдах төлбөрийг СӨХ-ноос удаа дараа шаардсан бол иргэний үүргээ биелүүлэхгүй, бусад сууц өмчлөгчдийн төлбөрийн мөнгөөр үйлчилгээ авч байгаа нь тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байна. ******* тоот сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгааны төлбөрт 2020 оны 01-12 сард 282,000 төгрөг, 2021 оны 01-12 сард 282,000 төгрөг, 2022 оны 01-12 сард 282,000 төгрөг, 2023 оны 01-08 сард 188,000 төгрөг нийт 1,034,000 төгрөг байна. Иймд 2020-2023 оны СӨХ-ны төлбөр 1,034,000 төгрөгийг хариуцагч Д.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., бид харилцан тохиролцоод, хариуцагч Д.******* нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,034,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу
- 2023 оны 10 дугаар сарын 25-30-ны дотор 200,000 төгрөг,
- 2023 оны 11 дүгээр сарын 25-30-ны дотор 200,000 төгрөг,
- 2023 оны 12 дугаар сарын 25-30-ны дотор 200,000 төгрөг,
- 2024 оны 01 дүгээр сарын 25-30-ны дотор 200,000 төгрөг,
- 2024 оны 02 дугаар сарын 25-30-ны дотор 200,000 төгрөг,
- 2024 оны 03 дугаар сарын 25-30-ны дотор 34,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Д.******* гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдсэн боловч зохигчид нь шүүх хуралдааныг өөрсдийгөө байлцуулахгүйгээр хийх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигчдыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29,366 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,034,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******* нь 1,034,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 25-30-ны дотор 200,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 34,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 29,366 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ