| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/0083/Э/ |
| Дугаар | 2026/ШЦТ/06 |
| Огноо | 2026-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2026/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр,
Улсын яллагч Т.Солонго,
Хохирогчийн өмгөөлөгч .......... (цахимаар),
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ........... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт ...............холбогдох 2533001100078 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны ...... дүгээр сарын ..........-нд ....... аймгийн ....... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ........... аймгийн .......сумын ......... баг, .......... тоотод оршин суудаг, ......-ын ..... дугаар анги, ........ дугаар хэсэгт замчин ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
-Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98.1 дүгээр зүйлд зааснаар 01 жил 05 сарын хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнссэн,
-............ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,
- ........... аймгийн .......... сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 2024/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн ........ овгийн .............(РД:...................)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч .......... нь 2025 оны 05 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ******* аймгийн .:........ сумаас ........ аймгийн ******* сумын .......... дугаар багийн нутаг төмөр замын ажил руу явж байх замдаа буюу *******ийн гүүр өнгөрөөд явж байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *******ыг үл ялих зүйлээр шалтаглаж, машин дотор гартаа барьж байсан утсаараа зүүн хөмсөг рүү нэг удаа, зүүн гарын булчин хэсэгт гараараа 2-3 удаа тус тус цохисон, мөн 2025 оны 05 дугаар сарын 21-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахин булчин, нүүр хэсэгт гараараа цохиж, удирдлагаар толгой хэсэгт цохиж, өшиглөсний улмаас *******ын зүүн дээд зовхи, зүүн мөрөнд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хөмсөг, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч .............нь 2025 оны 05 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ******* аймгийн ......... сумаас ........ аймгийн ******* сумын ......... дугаар нутаг төмөр замын ажил руу явж байх замдаа буюу *******ийн гүүр өнгөрөөд явж байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *******ыг үл ялих зүйлээр шалтаглаж, машин дотор гартаа барьж байсан утсаараа зүүн хөмсөг рүү нэг удаа, зүүн гарын булчин хэсэгт гараараа 2-3 удаа тус тус цохисон,
мөн 2025 оны 05 дугаар сарын 21-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн гарын булчин хэсэг, зүүн хацар хэсэгт гараараа цохиж, удирдлагаар толгой хэсэгт цохиж, өшиглөсний улмаас *******ын зүүн дээд зовхи, зүүн мөрөнд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хөмсөг, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1.Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орой 22 цагийн орчимд би нөхрийнхөө хамтаар ....... аймгийн ......... тосгоноос шууд ******* аймгийн ........... суманд гэртээ ирээд бага охиноо аваад нөхрийнхөө ажил болох ........... аймгийн ******* сумын .............. дугаар багийн нутаг төмөр замын ажил руу явж байх замдаа буюу *******ийн гүүр дөнгөж гараад намайг надаас саллаа гэх шалтгаанаар машин дотор гартаа барьж байсан утсаараа миний зүүн хөмсөг рүү нэг удаа, зүүн гарын булчин хэсэгт гараараа 2-3 удаа тус тус цохисон. Тэгээд ******* сумын ........ багийн төмөр замын ажилчдын байранд ирээд хоноод маргааш өглөө нь цуг хамт ажилд нь явсан. Тэгээд оройн 18.00 цагийн орчимд ажлаасаа тарж ирээд намайг хоол хийж байх хугацаанд гэрээсээ гарч яваад 3-4 цагийн дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай орж ирсэн.
Тэгээд намайг хэл амаар гутаан доромжлоод цомоор миний зүүн гарын булчин хэсэг рүү 2-3 удаа, мөн толгой руу бас 2-3 удаа, зүүн талын хацар хэсэг рүү 2-3 удаа алгадаж, зурагтын удирдлагаар толгойн дагз хэсэг рүү 1 удаа цохиж миний бие эрх чөлөөнд удаа дараа халдаж байхаар нь би өглөө нь үүрээр нөхрийгөө унтаж байхад нь охиноо дагуулаад ******* аймгийн ......... сум руу буцаж хэсгийн төлөөлөгчид гомдол мэдээлэл гаргасан. Тухайн үедээ буюу 2025 оны 05 сарын 28-ны өдөр ******* аймгийн Шүүх шинжилгээний байгууллагад гэмтлийн зэрэг тогтоолгох журмаар шинжээч эмчид үзүүлэхэд зүүн дээд зовхи, зүүн мөрөнд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хөмсөг, дагзанд зөөлөн эдийн няцрал гэх гэмтлүүд тогтоогдоод гэмтлийн хөнгөн зэргийн дүгнэлт гарсан.
Би эмчилгээ хийлгээгүй. Өөрөө эдгээчихсэн. Тиймээс нэхэмжлэх зүйл алга. Харин сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Би уучлахгүй, гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-39, 41-р хуудас),
2.Иргэн *******аас гаргасан гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллага 2025 оны 05 сарын 22-ны өдөр бүртгэлийн 1750 дугаарт бүртгэн хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас)
3. Гэр бүлийн хүчирхийллийн “Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл”, “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ” (хх-ийн 12, 13-28-р хуудас)
4.******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №500 дугаартай
“...1.2. *******ын биед зүүн дээд зовхи, зүүн мөрөнд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хөмсөг, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.6. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4.5. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 45-46-р хуудас)
5.******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн ДАР0825/045 дугаартай
“...Хохирогч Д.Мөнхцацралын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёр дугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 96-98-р хуудас)
6.Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2025 оны 05-р сарын 16-нд манай эхнэр ажлын хамт олонтойгоо ......... тосгон руу амралтаар явсан. 2 хоногийн дараагаас утас руу нь залгаад холбогдож чадаагүй тул би уурлаад такси бариад Түнхэлд очсон. Түүнээс болж бид 2 маргалдсан. Бид 2 17 жил хамт амьдарсан одоо шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэв.
Хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь эхнэр, нөхөр бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д зааснаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байна.
Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Эрүүгийн хуулийн 2.1 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус заажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч ******* нь тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр *******ыг 2 удаа зүүн дээд зовхи, зүүн мөрөнд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хөмсөг, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ******* аймгийн ........ сумаас .......... аймгийн ........ сумын ......... дугаар багийн нутаг төмөр замын ажил руу явж байх замдаа, мөн 2025 оны 05 дугаар сарын 21-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг 2 удаагийн үйлдлээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцсон болно.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр *******ын биед нь хөнгөн хохирол учруулсан тул санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг гэр бүл хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирогчийн биед учирсан зүүн дээд зовхи, зүүн мөрөнд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хөмсөг, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******ийн хохирогчийн толгой, нүүр хэсэг рүү цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.
Прокуророос *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ......... “...*******т зодуулсан хэрэгт сэтгэл санаанд учирсан хохирол буюу бусад хохирлыг нэхэмжлэхгүй. Цаашид энэ хэрэгт гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэж шүүхэд гаргасан тайлбар байна. (х.х-ийн 177-р хуудас)
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ............ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг .......... аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр тогтоож, Төмөр бетон дэрний үйлдвэрт ажилдаа эргэн орсон тохиолдолд .......... аймгийн ******* сумаас , .......... замын ........ дугаар ангийн ....... дугаар хэсэг байрлах нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болно.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1............ овогт ............... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг .......... аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр тогтоож, .......... үйлдвэрт ажилдаа эргэн орсон тохиолдолд ......... аймгийн ******* сумаас , ......... замын замын ....... дугаар ангийн ....... дугаар хэсэг байрлах нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА
.