| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0237/Э/222/2025/0030 |
| Дугаар | 2025/ШЦТ/270 |
| Огноо | 2025-09-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/270
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Д.Дашням (томилолтоор),
хохирогч Б.Даваадорж,
хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530002500221 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух үндсэн хаяштай, одоогоор******* тоотод оршин суух,
Урьд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 278 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял,
Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,
*******,
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчимд ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх газрын гадна талд иргэн тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайд цөмөрсөн хугарал, хамар ясанд зөрүүтэй хугарал, хамрын таславч зөрүүтэй хугарал, зүүн тийш мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, баруун чамархайд зулгаралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би найзыгаа Улаанбаатар хот руу гаргаж өгөх гэж байсан. Бид бензин авах гээд колонк дээр мөнгө шилжүүлэх гэж байхад энэ хүн араас ирээд цохисон. Би уурлаад эргэж хараад нэг цохисон. Өөр болсон зүйлгүй...гэв.
Эрүүгийн 2530002500221 дугаартай хэргээс:
- Яллагдагч Мөнгөншагайгийн: Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд явж байгаад засмал зам дагуу байдаг “Петровис” шатахуун түгээх газарт үйлчлүүлээд автомашиндаа бензин авч байх үедээ Б.Даваадорж гэх хүнтэй тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас маргалдсан. Б.Даваадорж нь миний ар талаас гараараа 2-3 удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь гараараа цохисон. Тэгээд Б.Даваадорж нь ухаан балартаж газарт унасан... гэх мэдүүлэг (хэргийн 51-53 дугаар хуудас)
- Хохирогч : Би 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн н Приус-11 маркийн автомашинтай сумын зүүн талд байдаг "Петровис" ШТС-д шатахуун авах гэж байхад миний өмнө шатахуун аваад зогсож байсан автомашины жолооч нь төлбөрөө төлөхгүй удаад байхаар нь би уурлаад тухайн залуутай маргалдсан. ******* гэх хүнд хандаж "Хурдлаач, мөнгө төгрөгөө өгөхгүй үхсэнээ хийгээд байгаа юм" гэхэд ******* гэх хүн нь " ийм овгор байдаг юм уу" гэж уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгэхэд ******* гэх хүн нь хажуу талаас миний толгой руу цохисон. Тэгэхэд нь би ухаан алдаад нүүрэн хэсгээрээ цемент шалан дээр унасан. Сэрэхэд миний хажууд цагдаа, эмч нар ирчихсэн байсан. Би өөрийн сэтгэл санаанд учирсан хохирлоо тогтоолгохгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг (хэргийн 11-13 дугаар хуудас),
- Гэрч : Би 2025 оны 05 дугаар сарын 05- ны өдөр 17 цагийн орчимд ******* багт байрлах “Петровис” ШТС-д түгээгчээр гарч байх үед бензин авахаар маркийн машинтай хүн түгээгүүрийн дэргэд ирээд зогссон. Тухайн машины жолооч ******* гэх хүн бензинийхээ тооцоог хийх гээд удаад араасаа дараалал үүсгээд бараг 20 минут болсон. Учир нь ******* гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор интернэт банк руугаа орж чадахгүй удаад хүмүүс рүү мөнгө асуугаад яриад байсан. Тэгээд ******* гэх хүний араас “” маркийн тээврийн хэрэгслээс Б.Даваадорж гэх хүн бууж ирээд *******г "хурдал, удлаа" гэж яаруулахад тухайн хоёр хүн хоорондоо маргалдаж эхэлсэн. Намайг 2 дугаар түгээгүүр дээр бензин хийгээд зогсож байхад 1 дүгээр түгээгүүрийн урд талд нь Б.Даваадорж гэх хүн эхэлж *******г цохисон. Харин ******* нь Б.Даваадоржийг хаана нь цохисныг би анзаараагүй ч түс хийх чимээ гараад Б.Даваадорж нь цементэн шалан дээр толгойгоороо цохиод ухаан алдаж унасан байсан... гэх мэдүүлэг (хэргийн 16-17 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эм, цагдаагийн дэслэгч Ш.Оюунтунгалагийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн СҮХ0725/237 дугаартай “ 1. биед зүүн нүдний ухархайд цөмөрсөн хугарал, хамар ясанд зөрүүтэй хугарал, хамрын таславч зөрүүтэй хугарал, зүүн тийш муруйлт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, баруун чамархайд зулгаралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамраана...гэх дүгнэлт (хэргийн 28-30 дугаар хуудас),
- *******н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 56 дугаар хуудас),
- Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар ( хэргийн 58-65 дугаар хуудас),
- Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар ( хэргийн 66-75 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар ( хэргийн 76-83 дугаар хуудас),
- *******н Иргэний үнэмлэхийн, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, Гэрлэсний бүртгэлийн лавлаагаа, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа ( хэргийн 86-89 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/998 дугаартай албан бичиг (хэргийн 118 дугаар хуудас) зэрэг болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* багт үйл ажиллагаа явуулах “Петровис” ШТС-ын гадна иргэн тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа эрүүл мэндэд нь “ зүүн нүдний ухархайд цөмөрсөн хугарал, хамар ясанд зөрүүтэй хугарал, хамрын таславч зөрүүтэй хугарал, зүүн тийш мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, баруун чамархайд зулгаралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд явж байгаад “Петровис” ШТС-ээс бензин авч байх үедээ Б.Даваадорж гэх хүнтэй тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас маргалдсан. Б.Даваадорж нь миний ар талаас гараараа 2-3 удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь гараараа цохисон. Тэгээд Б.Даваадорж нь ухаан балартаж газарт унасан” гэх,
хохирогч “... Би 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Приус-11 маркийн автомашинтай сумын зүүн талд байдаг "Петровис" шатахуун түгээх газар луу шатахуун авахаар очсон. Тэгэхэд миний өмнө шатахуун аваад зогсож байсан автомашины жолооч нь төлбөрөө төлөхгүй удаад байхаар нь би уурлаад тухайн залуутай маргалдсан. Тухайн хүнтэй сүүлд танилцахад өөрийгөө ******* гэж танилцуулж байсан. Тэгээд би төлбөрөө төлөөд өмнөөс холдохгүй болохоор нь ******* гэх хүнд хандаж "Хурдлаач, мөнгө төгрөгөө өгөхгүй үхсэнээ хийгээд байгаа юм" гэхэд ******* гэх хүн нь " ийм овгор байдаг юм уу" гэж уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгэхэд ******* гэх хүн нь хажуу талаас миний толгой руу цохисон. Тэгэхэд нь би ухаан алдаад нүүрэн хэсгээрээ цемент шалан дээр унасан. Сэрэхэд миний хажууд цагдаа, эмч нар ирчихсэн байсан. Би өөрийн сэтгэл санаанд учирсан хохирлоо тогтоолгохгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... ” гэх,
гэрч “... би 2025 оны 05 дугаар сарын 05- ны өдөр 17 цагийн орчимд ******* багт байрлах “Петровис” ШТС-д түгээгчээр гарч байх үед бензин авахаар маркийн машинтай хүн түгээгүүрийн дэргэд ирээд зогссон. Тухайн машины жолооч ******* гэх хүн бензинийхээ тооцоог хийх гээд удаад араасаа оочир дараалал үүсгээд бараг 20 минут болсон. Учир нь ******* гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор интернэт банк руугаа орж чадахгүй удаад хүмүүс рүү мөнгө асуугаад яриад байсан. Тэгээд ******* гэх хүний араас “приус-10” маркийн тээврийн хэрэгслээс Б.Даваадорж гэх хүн бууж ирээд *******г "хурдал, удлаа" гэж яаруулахад тухайн хоёр хүн хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд намайг 2 дугаар түгээгүүр дээр бензин хийгээд зогсож байхад 1 дүгээр түгээгүүрийн урд талд нь Б.Даваадорж гэх хүн эхэлж *******г цохисон. Харин ******* нь Б.Даваадоржийг хаана нь цохисныг би анзаараагүй ч түс хийх чимээ гараад Б.Даваадорж нь цементэн шалан дээр толгойгоороо цохиод ухаан алдаж унасан байсан... ” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн СҮХ0725/237 дугаартай “1. биед зүүн нүдний ухархайд цөмөрсөн хугарал, хамар ясанд зөрүүтэй хугарал, хамрын таславч зөрүүтэй хугарал, зүүн тийш муруйлт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, баруун чамархайд зулгаралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамраана ” гэх дүгнэлт,
*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
*******гийн Иргэний үнэмлэх, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, Гэрлэсний бүртгэл, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл,
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/998 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Прокуророос шүүгдэгч *******гийн, хохирогч хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгойнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэх дүгнэлт гаргасныг, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нараас хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.
4. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд СҮХ0725/237 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
5. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч маргалдаж түүнийг цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
6.Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******гийн түүнийг зодсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
7. Шүүх шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүний толгой,нүүрэнд цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
3.Шүүгдэгч *******н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос эмчилгээ хийлгэсэн болон замын зардлын нийт 5,650,200 төгрөгийн И-баримтыг шүүхийн шатанд гаргаж нэхэмжилснийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Тухайлбал, тэрээр Мөнгөн гүүр эмнэлэгт 2025.05.07-нд Яаралтай тусламжийн эмчийн үзлэгт 50,000 төгрөг, 2025.05.08-нд Нүдний эмчийн үзлэгт 50,000 төгрөг, 2025.05.08-нд Чих хамар хоолойн оногилгоо эмчилгээнд 50,000 төгрөг, 2025.05.09-нд Компьютер томографи/ яаралтай хариу/ 180,000 төгрөг,
Мөн Мөнгөн гүүр эмнэлэгт ор хоног 5х 260,000- нийт 1,300,000 төгрөг, эмийн төлбөр 511,200 төгрөг, хагалгааны багц шинжилгээ 290,000 төгрөг, хагалгааны төлбөр 3,219,000 төгрөг нийт 5,650,200 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн хийгээд эдгээр нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эдийн хохиролд хамаарах тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******гаас гаргуулж, хохирогч олгохоор шийдвэрлэлээ.
2. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Иймд хохирогч Б.Даваадорж түүнд учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1.Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.Шүүгдэгч *******н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Дашнямаас “Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. *******гийн хувийн байдал, бага насны хоёр хүүхэдтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн байна. Иймд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна.” гэх,
Өмгөөлөгч Т.Хүдэрийн зүгээс “Ялын тал дээр ямар нэгэн санал байхгүй” гэх,
Өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн зүгээс “ *******д ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа гэж үзэж байна. Хохирогчийн буруутай үйлдэл байдаг. Хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ингээд төлбөрөө удаж төллөө гэх шалтгаанаар *******г цохисны улмаас энэ хэрэг үүссэн. Хохирогчийг цохиж унагаагаад эмнэлэг, цагдаа дуудсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд бага насны 2 хүүхэд, сургуулийн насны 1 хүүхэдтэйгээ амьдардаг. Дорнод аймгийн шүүхийн шийдвэрээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан тул мал мах авах ажлаа хийж чадахгүй байгаа. Ингээд үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******гийн, хохирогч түүнийг эхэлж цохисон зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба тэрээр гэм буруугийн талаар маргаагүй боловч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж уг ял дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8( найм) сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хийгээд уг ял 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болсон ба 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 1 сар 16 хоногийн үлдэгдэлтэй, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болохыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/1270 дугаартай албан бичгээр тодорхойлжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд,
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаанд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 9 сар 13 хоногоор тогтоолоо.
Шүүгдэгч ******* нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр баг, Хонгор, булаг гудамж 5-512 тоотод оршин суудаг болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгогдсон “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”-гаар тогтоогдох ба тэрээр одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд түр оршин сууж болно.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 176 дүгээр зүйлийн 1761.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоов.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хэрэгт ирүүлсэн маган гүүр эмнэлгийн олохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г зааснаар 8 (найм) сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд,
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаанд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 9 сар 13 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 9 сар 13 хоногийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 5,650,200 төгрөг гаргуулж хохирогч олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Даваадорж нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор энэ тогтоолоор гаргуулснаас бусад өөрт учирсан хохирол, сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч Б.Даваадорж гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.