Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/894

 

 

 

 

          2021              10              7                                         2021/ДШМ/894

 

Б.Ш, Ө.Б, А.И,

А.Д, Т.Т, Т.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,  

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,          

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/869 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Эын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Ш, Ө.БА.И, А.Д, Т.Т, Т.Э нарт холбогдох 201525022406 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т.Э нь 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа:

1. 2015 оны 8 дугаар сарын 10-наас 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг Хангамж 2-223 тоот иргэн Г.Пгийн байшинд нэвтэрч, Тошиба маркийн 40 инчийн лед зурагт, эрдэнэт хивс 3 ширхэг, эрэгтэй гутал 3 ширхэг, савхин куртка хослол өмд хулгайлж 1.370.000 төгрөгийн,

2. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 6-153 тоот иргэн Г.Бын байшинд нэвтэрч эрэгтэй годон гутал, эмэгтэй гутал, бага гарын манан хөөрөг, самсунг гар утас, цахилгаан индүү, бэлэн 220.000 төгрөг хулгайлж, 723.000 төгрөгийн, 

3. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Хайрханы 12-1209 тоот иргэн С.Сийн байшинд нэвтэрч Филлипс маркийн 49 инчийн лсд зурагт, шатар, Самсунг маркийн камер, мөнгөн аяга 2 ширхэг, одон орны дуран, тоос сорогч, Плейстейшн видео тоглоом, мөнгөн хазаар, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.940.000 төгрөгийн,

4. 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 28 дугаар байрны 49 тоот иргэн Д.Оийн гэрт нэвтэрч цэцгэн хээтэй алтан ээмэг, 6 талт дүрстэй алтан ээмэг, долгиолсон хээтэй алтан ээмэг, монетон гинж, бугуйвчны хослол, хөх өнгийн сапир шигтгээтэй монетон ээмэг, сөөлжсөн хээтэй монетон ээмэг, товч хэлбэртэй, төмбөгөр хээтэй монетон ээмэг, цагаан алтан мушгисан хээтэй монетон бөгж, бөөрөнхий циркон шигтгээтэй монетон бөгж, нийлүүлж зүүдэг 4 ширхэг монетон бөгж, бөөрөнхий хэлбэртэй 3 ширхэг циркон шигтгээтэй монетон бөгж, шүрэн ээмэг, бугуйвч, Чех улсад үйлдвэрлэсэн ангийн буу, Айфоне 4с маркийн гар утас, Сони маркийн нөүтбүүк, орчин цагийн амилуулсан бурхан, булган шуба зэргийг хулгайлж 13.605.400 төгрөгийн,

5. 2015 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48-104 тоот иргэн Л.Дийн гэрт нэвтэрч 32 инчийн Панасоник зурагт 1 ширхэг, төмөр сейф, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, двд тоглуулагч 1 ширхэг, 7.3 грамм алт, лазер хэмжигч багаж 1 ширхэг, нэхий дээл 1 ширхэг, хөөрөгний дайлан 1 ширхэг, үүргэвч 1 ширхэг, хятад чулуун хөөрөг 1 ширхэг, калапангаар хийсэн хутга, дунд гарын мөнгөн аяга 9 ширхэг зэргийг хулгайлж 3.293.700 төгрөгийн,

6. 2014 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 5-4 тоот З.Уийн байшинд нэвтэрч Айфоне 5 маркийн гар утас, цагаан шигтгээтэй алтан бугуйвч, алтан ээмэг, алтан хүзүүний зүүлт, алтан бөгж, цагаан алтан ээмэг бөгжний хослол, Майкл Корс бугуйн цаг, лакан түрийвч, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, олон улсын банкны карт, бэлэн 450.000 төгрөг зэргийг хулгайлж 4.490.400 төгрөгийн,

7. 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Туул ферм 2-14 тоот Н.Эгийн байшинд нэвтэрч их гарын мөнгөн аяга 2 ширхэг, 42 инчийн лсд зурагт 1 ширхэг, булган шуба 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, смарт бугуйн цаг 1 ширхэг, үүргэвч 1 ширхэг, чихрийн таваг 1 ширхэг, улаан дарс 1 ширхэг зэргийг хулгайлж 3.225.300 төгрөгийн,

8. 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-745б тоот З.Мийн байшинд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, үнэгний арьсан шуба 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, мөнгөн бөгж 5 ширхэг, бэлэн 1.000.000 төгрөг зэргийг хулгайлж 2.262.000 төгрөгийн,

9. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 32 дугаар гудамж 681 тоот М.Мын байшинд нэвтэрч 43 инчийн Самсунг маркийн зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг зэргийг хулгайлж 1.068.000 төгрөгийн,

10. 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 1-11 тоот Ж.Сын гэрт нэвтэрч 43 инчийн Самсунг маркийн зурагтыг хулгайлж 317.400 төгрөгийн,

11. 2017 оны 4 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Жанжины АОС-ын 15 тоот Д.Бгийн байшинд нэвтэрч Самсунг маркийн 60 инчийн зурагт 1 ширхэг, Найк брендийн пүүз 1 ширхэг, ботинк 1 ширхэг, чонын арьс 6 ширхэг, цаа бугын арьсан гутал 1 ширхэг, түрийтэй гутал 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, архи 1 ширхэг зэргийг хулгайлж 1.518.400 төгрөгийн,

12. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21-398 тоот Г.Гын байшинд нэвтэрч Шарп брендийн зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, савхин куртик 1 ширхэг, пүүз 1 ширхэг зэргийг хулгайлж 607.400 төгрөгийн буюу бусдад нийт 34.103.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

13. 2019 оны 12 дугаар сарын 20-наас 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1032 тоот байрны зогсоол дээр байсан Б.Сгийн 20-42 УБА улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины 2 их гэрлийг нууцаар, хууль бусаар хулгайлан 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2019 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1035 тоот байрны зогсоол дээр байсан Н.Бий 37-27 УБЯ улсын дугаартай Тоёота Акуа загварын автомашины 2 их гэрэл, бэлэн 7500 төгрөгийг нууцаар хууль бусаар хулгайлан 1.512.500 төгрөгийн буюу бусдад нийт 36.266.100 төгрөгийн хохирол учруулсан.

А.Дтэй бүлэглэн:

1. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10-211а Н.Бийн гэрт нэвтэрч Монел брендийн 32 инчийн зурагт 1 ширхэг, Скай вега маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 321.540 төгрөгийн,

2. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 3-40 тоот П.Бгийн гэрт нэвтэрч Самсунг брендийн 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 317.400 төгрөгийн,

3. 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС 3-35 тоот Ц.Амарбаясгалангийн байшинд нэвтэрч Лж брендийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 227.400 төгрөгийн,

4. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 25-627а тоот Ч.Бын байшинд нэвтэрч Леново брендийн нөүтбүүк 1 ширхэг, Тошиба брендийн нөүтбүүк 1 ширхэг, Саст брендийн лед зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж 1.028.000 төгрөгийн буюу бусдад нийт 1.894.340 төгрөгийн хохирол учруулсан.

Т.Т, А.И нартай бүлэглэн:

1. 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 98-53 УБП улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны 46 тоот Л.Сийн байшинд нэвтэрч цагаан хаш хөөрөг, том манан хөөрөг, дунд гарын манан хөөрөг, алтан үст болор хөөрөг, хар гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан шүр шигтгэсэн мөнгөн, алтадсан бүс, мөнгөн ембүү 5 ширхэг, монгол эмэгтэй хүний толгойн гоёл хэрэгсэл, Мон бланк брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн халбага, сэрээний хэрэгсэл, алтадсан мөнгөн тахилын аяга 8 ширхэг, усан тахилын алтадсан завъяа, архи өргөдөг жижиг завъяа, мандал өргөдөг хэрэгсэл зэргийг хулгайлж 694.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 

М.Төрмөнх, Н.Эрдэнэбилэг нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж

1. 2020 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Туул кондинум” хотхоны 109 дүгээр байрны гадна талын автомашины ил зогсоолд тавьсан байсан иргэн Б.Сын эзэмшлийн 36-60 УВА улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины гурвалжин шилийг хагалж урд талын 2 их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Туул кондинум” хотхоны гадна талын автомашины ил зогсоолд тавьсан байсан иргэн  А.Пийн эзэмшлийн 89-90 УНИ улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины гурвалжин шилийг хагалж урд талын 2 их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 770.000 төгрөгийн буюу бусдад 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Эрдэнэбилэгтэй бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж

1. 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1042 дүгээр байрны гадна зам дагуу байрлуулсан байсан иргэн Ц.Бийн эзэмшлийн 69-62 УНУ улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгслийн их гэрлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1017 дугаар байрны гадна авто зогсоол дээр байсан иргэн Б.Дын эзэмшлийн 88-90 УБП улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг гурван салаа их гэрлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 560.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 23 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 735.320.440 төгрөгийн хохирол учруулсан,

А.Д нь Т.Этай бүлэглэн:

1. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10-211а Н.Бийн гэрт нэвтэрч Монел брендийн 32 инчийн зурагт 1 ширхэг, Скай вега маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 321.540 төгрөгийн,

2. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 3-40 тоот П.Бгийн гэрт нэвтэрч Самсунг брендийн 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 317.400 төгрөгийн,

3. 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС 3-35 тоот Ц.Амарбаясгалангийн байшинд нэвтэрч Лж брендийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 227.400 төгрөгийн,

4. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25-627а тоот Ч.Бын байшинд нэвтэрч Леново брендийн нөүтбүүк 1 ширхэг, Тошиба брендийн нөүтбүүк 1 ширхэг, Саст брендийн лед зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж 1.028.000 төгрөгийн,

Ө.ББ.Ш нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж:

1. 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 а байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Бийн 65-22 УНГ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн,

2. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дүгээр хороо, 4 дүгээр байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан Б.Мын 53-92 УНН улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн,

3. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан У.Наран-Эрдэнийн 40-23 УБА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн буюу бусдад нийт 7 удаагийн үйлдлээр 3.094.300 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ш нь А.Д, Ө.Бнартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюндай аксент маркийн автомашин ашиглаж:

1. 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 а байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Бийн 65-22 УНГ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн,

2. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дүгээр хороо, 4 дүгээр байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан Б.Мын 53-92 УНН улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн,

3. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан У.Наран-Эрдэнийн 40-23 УБА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн буюу бусдад нийт 3 удаагийн үйлдлээр 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ө.Бнь А.Д, Б.Ш нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюндай аксент маркийн автомашин ашиглаж:

1. 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 а байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Бийн 65-22 УНГ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн,

2. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дүгээр хороо, 4 дүгээр байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан Б.Мын 53-92 УНН улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн,

3. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан У.Наран-Эрдэнийн 40-23 УБА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн буюу бусдад нийт 3 удаагийн үйлдлээр 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Т, А.И нар нь Т.Этай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 98-53 УБП улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны 46 тоот Л.Сийн байшинд нэвтэрч цагаан хаш хөөрөг, том манан хөөрөг, дунд гарын манан хөөрөг, алтан үст болор хөөрөг, хар гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан шүр шигтгэсэн мөнгөн, алтадсан бүс, мөнгөн ембүү 5 ширхэг, монгол эмэгтэй хүний толгойн гоёл хэрэгсэл, Мон бланк брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн халбага, сэрээний хэрэгсэл, алтадсан мөнгөн тахилын аяга 8 ширхэг, усан тахилын алтадсан завъяа, архи өргөдөг жижиг завъяа, мандал өргөдөг хэрэгсэл зэргийг хулгайлж 694.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтуудад зааснаар,

А.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 заалтад зааснаар,

Б.Шгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заалтад зааснаар,

Ө.Баяржавхлангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заалтад зааснаар,

Т.Т, А.И нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтуудад зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чонос овогт Бат-Эрдэнийн Б.Ш, Боржигон овогт Өгөөмөрсайханы Ө.Бнарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  Боржигон овогт Амарзаяагийн А.И, Боржигон овогт Төмөрбаатарын Т.Т нарыг гүйцэтгэгчээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Жалайр овогт Амарсайханы А.Дийг үргэлжилсэн үйлдлээр, гүйцэтгэгчээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Үжээд овогт Тайванхүүгийн Т.Эыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, гүйцэтгэгчээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Т.Т, А.И нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ш, Ө.Бнарт тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч А.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар  зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д  тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Т.Эад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Эын цагдан хоригдсон 531 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Ш, Ө.Бнарт тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тус тус тооцож дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч А.Дийн цагдан хоригдсон 105 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож ялаас хасаж, шүүгдэгч А.Д, Б.Ш, Ө.Бнарт тус бүрт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу харъяа дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Эаас 146.323.733 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Сид 111.216.333 төгрөг, хохирогч Л.Дт 2.643.700 төгрөг, Г.П 1.370.000 төгрөг, Г.Бт 503.000 төгрөг, С.Ст 1.484.000 төгрөг, З.Ут 4.040.400 төгрөг, хохирогч Д.Оэд 12.297.000 төгрөг, Н.Эд 2.875.300 төгрөг, хохирогч П.Бд 158.700 төгрөг, хохирогч Ц.Амарбаясгаланд 113.700 төгрөг, хохирогч Ч.Бад 514.000 төгрөг, хохирогч Б.Сад 256.700 төгрөг, хохирогч  А.Пид 256.700 төгрөг, хохирогч Ц.Бид 186.700 төгрөг, хохирогч Б.Дт 186.700 төгрөг, хохирогч Б.Сд 1.415.000 төгрөг, хохирогч Н.Бд 1.400.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Ган-Эрдэнэд 300.000 төгрөг, Б.Хосбаярт 250.000 төгрөг, Ж.Батзоригт 400.000 төгрөг тус тус олгох, шүүгдэгч Г.Т.Тээс 111.216.333 төгрөгийг, шүүгдэгч А.Игээс 110.216.333 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Л.Сид олгож, шүүгдэгч А.Игийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 1.000.000 төгрөгийг Л.Сийн хохиролд тооцож шилжүүлэх, шүүгдэгч А.Дийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 786.700 төгрөгөөс хохирогч П.Бд 158.700 төгрөгийг, Ч.Бад 514.000 төгрөг, Ц.Амарбаясгаланд 113.700 төгрөгийг тус тус шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг түлхүүр, 1 ширхэг тээврийн хэрэгсэл өргөгч, 2 гар утас зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 1.600.000 төгрөгийг шүүгдэгч Т.Э, Т.Т, А.И нарын хувьд ноогдох хөрөнгөөс, 1.700.000 төгрөгийг шүүгдэгч А.Д, Б.Ш, Ө.Бнарын хувьд ноогдох хөрөнгөөс тус тус хувь тэнцүүлэн албадан гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч Б.Ш, Ө.Бнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, А.Д, Б.Ш, Ө.Бнар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Т.Т, А.И, А.Д, Б.Ш, Ө.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Т.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 2021/ШЦТ/869 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

1. Миний холбогдсон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн намайг яллах талыг баримталж явагдсанд гомдолтой байна.  Мөрдөн шалгаж байгаа мөрдөгч нь хэргийн эд зүйл худалдаж авсан. Ууганбаатар гэгч ченжид хулгайлагдсан эд зүйлээ өгсөн талаар удаа дараа мэдүүлэг өгсөн боловч түүнийг шалгаж тогтоох, хураан авах талаар ямар ч ажиллагаа хийгээгүйгээс Ууганбаяр нь хариуцлагаас мултарч, эд зүйл алга болсон гэж миний бие 300 орчим сая төгрөгийн хохирол төлөхөөр үлдэж эрх зүйн байдал маань дордож байна. Ченж Ууганбаярын хамтарч ченж хийдэг Баярбат, Отгонбаяр нар миний хулгайлсан эд зүйлийг Ууганбаатартай хамт ирж үзэж, сонирхож, өөрсдөө үнэ хөлсөө тохирч урт цагааны талбай төвийн саун дотор ирж авч явсан. Эдгээр зүйлс хулгайлагдсан зүйлс гэдгийг тэд маш сайн мэдэж байсан ба АТМ-с 4.000.000 төгрөг гаргаж бэлнээр нь өгөөд аваад явсан юм. Энэ байдлыг тус төвийн сауны үйлчлэгч Оюунтунгалаг болон Баярбат, Отгонбаяр  нар харж байсан. Эдгээр хүмүүс нь маш сайн бие биенээ таньдаг хүмүүс. Гэтэл хэрэгт ченж Ууганбаатарыг нас барсан гэдгээр нь шалгахаа больж шүүх хуралд ирж илт худлаа мэдүүлэг өгснөөр орхиж байна. Баярбат, Отгонбаяр нарыг гэрчээр байцаасан боловч эдгээр хүмүүсийг яллагдагчаар татаагүй, авсан бүх зүйлийг энэ хоёр маш сайн мэдэж байгаа учраас хохирогчийн эд зүйлсийг гаргуулж, хураан авах боломжтой юм.

2. Шүүх хурлын үед болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Дтэй хамтарч үйлдсэн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Мөнгөнцэцэгийн байшингаас 1.000.000 төгрөг, ээмэг, бөгж, 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр  Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо М.Мын гэрээс эд зүйлс хулгайлсан, 2017 оны  4 дүгээр сарын 16-наас 17-нд Баянзүрх дүүргийн 17 хороо Д.Бгийн байшинд нэвтэрч 1.518.400 төгрөгний эд зүйлс хулгайлсан үйлдлүүдийг намайг ганцаараа үйлдсэн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Би энэ хэргийг шүүгдэгч А.Дтэй хамтран үйлдэж, олсон мөнгө, эд зүйлээ хувааж авсан талаар удаа дараа мэдүүлсэн боловч “наад хүүхдээ чи татаж яах гээд байгаа юм” гэх зэргээр хэргийг зөвхөн намайг үйлдсэн байдлаар нотлох баримт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Энэ үйлдлийн улмаас учирсан хохирлыг А.Д хамт төлөлцөх ёстой гэж үзэж байна.

3. Ууганбаатар нь намайг цагдан хоригдож байхад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэсгийн мөрдөгч хошууч Мягмараас эргэлтийн бичиг авч эргэлтээр ирэхдээ “Ах нарыгаа битгий хэлээрэй. Баярбат, Отгонбаяр бид 3 мөнгө өгнө” гэж  хоёр удаа ирж уулзахдаа цагдан хорих байрны дансанд мөнгө хийсэн байсан. Үүнийг шалгавал гарч ирнэ. Иймээс Отгонбаяр, Баярбат нар хохирогч Санжаадоржийн үнэт эдлэл, эд зүйлсийг хэнд хэдэн төгрөгөөр зарж борлуулснаа маш сайн мэдэж байгаа.

4. Миний холбогдсон үйлдлүүдийн ихэнхи нь 2014-2015 онуудад үйлдэгдсэн байхад хуучин, шинэ Эрүүгийн хуулийн тэгштгэл, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүйгээр хамтатган шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг шалгаж, тогтоож хэргийг дахин шалгаж үнэн зөвийг тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагаануудыг нэмж хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Эын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргасан хэдий ч энэ гомдлоосоо татгалзах боломж байгаа талаар удаа дараа тайлбарлаж өгсөн боловч миний үйлчлүүлэгч энэ гомдлоо татаж аваагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын мөнгө нэлээн өндөр тогтоогдсон. Мөн гомдолд дурдагдсан нэр бүхий гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс миний үйлчлүүлэгчийг Хорих 461 дүгээр ангид хоригдож байхад мөнгө өгч ятгах гэх зэргээр хулгайн эд зүйлийг нуух, ул мөрийг баллах зэргээр оролдлого хийж байсан. Энэ талаар шалгуулахаар хүсэлт гаргасан нь хавтас хэрэгт авагдсан. Энэ талаар удаа дараа тайлбар гаргаж байсан боловч үүнийг хэрэгсэхгүй болгож орхигдуулсан. Хэргийн үйл баримт болон нотлох баримтад дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн улмаас олж авсан эд зүйлийг худалдаж авсан этгээдийг тогтоох нь шүүгдэгчийн хувьд болон хохирогчийн эрх ашигт нөлөөлөх зайлшгүй зүйл байсан. Иймд шүүгдэгч Т.Эын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 869 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Т.Эын үйлдсэн гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон. Өршөөл үзүүлэх тухай хуульд шүүгдэгч Т.Э хамрагдах боломжгүй байсан. Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн бол Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хамруулах боломжгүй. Иймд давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч А.И, Т.Т нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Учир нь 2015 оны хуулиар нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2021 оны 6 дугаар сарын 11-ны өдөр хүчингүй болгосон. Хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үеэс эхэлж тоолно гэсэн байгаа. Иймд шүүгдэгч А.И, Т.Т нарыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Т.Эын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Б.Ш, Ө.БА.И, А.Д, Т.Т, Т.Э нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар хэн нь хэнтэй, хэрхэн, яаж гэмт хэрэг үйлдсэн болох нь ямар нотлох баримтуудаар, яаж нотлогдсон, тэдгээрийг хэрхэн гэм буруутайд тооцсон, тэдгээрт оногдуулсан ялыг хэрхэн оногдуулах болсон үндэслэл зэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Т.Т, А.И нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хуулийг баримтлах нь зүйтэй.

Тодруулбал, Т.Т, А.И, Т.Э нар нь 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Л.Сийн байшинд нэвтэрч 694.500.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэлд Т.Т, А.И нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ /6хх 33, 130/.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “...Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно. ...” гэж өөрчилсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан өмнөх зохицуулалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Тэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ямар хугацааны ялаас, ямар шалтгаанаар, хэрхэн суллагдсан талаар дурдаагүй, суллагдсан хугацаанаас 4 сар 23 хоногийн дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялыг нэмж, нэгтгэх асуудлыг хөндөлгүй орхигдуулсан, хэрэв нэмж, нэгтгэх шаардлагагүй гэж үзсэн бол яагаад шаардлагагүй гэж үзсэн, тухайн үед Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан эсэх талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс нөхөн шийдвэрлэх боломжгүй болно.

Түүнчлэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад А.Д, Б.Ш, Ө.Бнарт оногдуулсан хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор дүйцүүлэн солихдоо хэдэн жилийн хорих ялыг хэдэн жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж байгаа, нийт эдлэх ялыг хэдий хугацаагаар тогтоож байгаа талаар тодорхой тусгаагүй.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад А.Дийн цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцсон боловч хэдий хугацааны ялаас хасаж байгаа, үлдсэн ял нь хэд болох талаар дурдаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/869 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэв.

Магадлалд заасан үндэслэлүүдээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулан шүүгдэгч Т.Эын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгч Б.Ш, Ө.БА.И, А.Д, Т.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Эад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/869 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ш, Ө.БА.И, А.Д, Т.Т, Т.Э холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл .Б.Ш, Ө.БА.И, А.Д, Т.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Т.Эад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                                  ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ