Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/271

 

                  Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Дашням,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар*******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000000248 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Төмөртэй”-н 18-21 тоотод оршин суух хаяг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

Чогжидихон овогт Гомбодоржийн*******.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

            Шүүгдэгч******* нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 13-ны шөнийн 04 цаг 08 минутын орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг Эрүүл мэндийн газрын хойд талын засмал зам дээр******* нь улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар буюу 1,43 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   - Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Эрүүгийн 2530000000248 дугаартай хэргээс:

 

  - Яллагдагч*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний бие 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өөрийн гэртээ Төмөртэйн 421 тоотод зурагтаар бөх үзэнгээ 1 литр орчим айраг уучхаад, гэрийн шүүгээнд байсан дундуур Хараа архийг уучхаад хашаандаа машиндаа хэвтэж байгаад 13-нд шөнө 04 цаг дөхүүлээд өөрийнхөө машинтай +30 баар руу найз руу очих гээд явсан. Машинаа талбайн зүүн талын зогсоол дээр тавьчхаад +30 баар руу орсон. Дотор найзыгаа хайтал найз байгаагүй. Баарнаас гараад машин руугаа явж байхад манай хамаатны дуу нөхөртэйгөө, бас нэг найзтайгаа явж байсан. Тэгээд хамтдаа суугаад машинтайгаа хөдлөөд явж байгаад эмнэлгийн баруун хойно Эрүүл мэндийн газрын хойд талд цагдаад баригдсан. Тухайн үед намайг драйгер багажаар үлээлгэхэд 1,43 хувьтай гарсан...гэх мэдүүлэг ( хэргийн 37-38 дугаар хуудас),

 

- Гэрч : 2025 оны 07 дугаар сарын 13-ны 20 цагаас 14-ний 08 цаг хүртэл эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 04 цагийн орчимд жижүүрийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч хамт Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах /+30/ бааранд дуудлагад очоод жижүүрийн албаны улсын дугаартай тээврийн хэрэгслээр Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Эрүүл мэндийн газрын хойд талын засмал зам дээр явж байх үед тухайн зам дээр улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн тээврийн хэрэгслийг сэжигтэй болохоор нь зогсоон шалгахад жолооч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Цагдаагийн газар авчирч драйгер багаж үлээлгэхэд 1.43 хувьтай гарсан. Тухайн үед драйгер багаж үлээлгэхэд багажийн огноо 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 08 цаг 07 минут 31 секунд дээр зааж тухайн өдрийн он сар өдөртэй зөрүүтэй байсан. Мөн жолооч******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 10 дугаар сард хасуулсан байсан…гэх мэдүүлэг ( хэргийн  13-14 дугаар хуудас),

 

- Гэрч: 2025 оны 07 дугаар сарын 14-ны шөнө 04 цагийн орчимд эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч хамт Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг +30 бааранд дуудлагад очоод буцаад албаны маркийн тээврийн хэрэгслээр Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Эрүүл мэндийн газрын хойд талын засмал зам дээр явж байхад улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсныг шалгахад жолооч болох******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Цагдаагийн газар авчирч драйгер багаж үлээлгэхэд 1,43 хувьтай гарсан. Мөн тухайн жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан...гэх мэдүүлэг ( хэргийн  17-18 дугаар хуудас),

 

- Гэрч : Би найзуудтайгаа Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг /+30/ баарны гадна явж байгаад******* ахтай таарсан.******* ахаар хүргүүлье гээд найз Оргилбат, түүний найз нэг залуутай хамт 3-лаа машинд нь орж суусан. Машинтай нь эмнэлгийн баруун хойд талд явж байхад******* ахыг цагдаа зогсоогоод шалгахаар нь бид хэд хэрэг байгаа юм уу гээд цагдаагаас асуухад хэрэггүй гэхээр нь би найз залуутайгаа, мөн найзтай нь хамт 3-лаа машинаас нь буугаад гэр рүүгээ алхаад явсан…гэх мэдүүлэг ( хэргийн  21-22 дугаар хуудас),

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл ( хэргийн  3 дугаар хуудас),

 

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хэргийн  4 дүгээр хуудас),

 

- ALCODETECT PRO загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хэргийн  5-7 дугаар хуудас),

 

- Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл ( хэргийн  8 дугаар хуудас),

 

-*******ын Согтолтын хэмжээг драйгер багажаар шалгахаар эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ( хэргийн  9 дугаар хуудас),

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол ( хэргийн  10 дугаар хуудас),

 

- Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн  53 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/771 дугаартай шийтгэврийн хуулбар (хэргийн  54-55 дугаар хуудас),

  

-*******ын Эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 40 дугаар хуудас),

 

            - Г.Анхбаярын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 63 дугаар хуудас),

 

            - Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025.07.25-ны өдрийн 01/449 дугаар албан бичиг  (хэргийн 58-59 дүгээр хуудас) 

 

            - Тоёота Королла румеэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн 03668188 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, (хэргийн 66 дугаар хуудас) зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч Г.Анхбаяр нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 07 дугаар сарын 13-ны шөнийн 04 цаг 08 минутын орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг Эрүүл мэндийн газрын хойд талын засмал зам дээр Тоёота Королла румеэн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсшал дахь спиртийн агууламж 1,43 промиль согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

 

 *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэртээ зурагтаар бөх үзэнгээ 1 литр орчим айраг уучхаад, дундуур Хараа архийг уучхаад 13-ны 04 цагийн үед  өөрийн 93-20 СҮЭ улсын дугаартай машинтай +30 баар руу явсан. Баарнаас гараад машин руугаа явж байхад хамаатан нөхөртэйгөө, нэг найзтайгаа явж таараад суугаад машинтайгаа Эрүүл мэндийн газрын хойд талд цагдаад баригдсан. Цагдаагийн газар драйгер багажаар үлээлгэхэд 1,43 хувьтай гарсан...” гэх,

 

гэрч “2025 оны 07 дугаар сарын 14-ний 04 цагийн орчимд жижүүрийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч хамт албаны улсын дугаартай тээврийн хэрэгслээр /+30/ бааранд дуудлагаар очоод буцах замдаа Эрүүл мэндийн газрын хойд талын засмал зам дээр улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад  жолооч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Цагдаагийн газар авчирч драйгер багаж үлээлгэхэд 1.43 хувьтай гарсан. Драйгер багажийн он сар өдөр 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 08 цаг 07 минут 31 секунд дээр зааж тухайн өдрийн он сар өдөртэй зөрүүтэй байсан. Жолооч******* нь 2024 оны 10 дугаар сард эрхээ хасуулсан байсан” гэх,

 

гэрч “Тухайн шөнө 04 цагийн орчимд эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч хамт +30 бааранд дуудлагад очсон. Буцаж явахдаа Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Цагдаагийн газар авчирч драйгер багаж үлээлгэхэд 1,43 хувьтай гарсан ” гэх,

 

гэрч “Миний бие найзуудтайгаа /+30/ баарны гадна явж байгаад******* ахтай таараад хүргүүлье 3-лаа машинд нь суусан. Эмнэлгийн баруун хойд талд явж байхад******* ахыг цагдаа зогсоож шалгахаар нь “ бид хэдийг хэрэггүй”  гэхээр нь 3-лаа машинаас нь буугаад явсан” гэх мэдүүлгүүд,

 

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

ALCODETECT PRO загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл,

Г.Анхбаярын согтолтын хэмжээг драйгер багажаар шалгахаар эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/771 дугаартай шийтгэврийн хуулбар,

Г.Анхбаярын Эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

Г.Анхбаярын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025.07.25-ны өдрийн 01/449 дугаар албан бичиг 

улсын дугаартай тээврийн хэрэгслийн 03668188 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн  үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. 

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” ,

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

 

4. Шүүгдэгч Г.Анхбаяр нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т “Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 2025.05.24-ний өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/771 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр,

тухайн гэмт хэрэг үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 1,43 промиль байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт заасан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 002239 дугаарын гэрчилгээтэй Alcotest-Pro загварын зориулалтын Драгер багажаар шалган тогтоож, гэрэл зургаар хэрэгт баталгаажуулсан буюу Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдоно.

 

5. Хэргийн баримтаар, шүүгдэгч Г.Анхбаяр нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 14-ний шөнийн 04 цаг 08 минутын орчимд Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг Эрүүл мэндийн газрын хойд талын засмал зам дээр улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар буюу 1,43 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Г.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

   

Шүүгдэгч Г.Анхбаяр тухайн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

6. Шүүх шүүгдэгч Г.Анхбаярыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу  өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.Анхбаярын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Шүүгдэгч Г.Анхбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, мөн эрүүгийн хуулийн зорилго, ялын бодлого зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хасаж, 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай ” гэх дүгнэлтийг гаргав.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.   

 

Шүүгдэгч*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанаас үнэн зөв мэдүүлэг өгч, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад шууд, бодит хохирол учраагүй, бусдад төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний нас, хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг ял шийтгүүлсэн этгээдийг байнга оршин суугаа хаягийн дагуу гүйцэтгэж, тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина” гэж заажээ.

 

Шүүгдэгч******* нь  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Төмөртэй”-н 18-21 тоотод оршин суудаг болох нь иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр нотлогдож байх тул дээрх хуулийн зохицуулалтыг дагуу түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний байнга оршин суух үндсэн захиргаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Төмөртэй”-н 18-21 тоотод тоотод оршин суух хаягаар гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан 29 секундын бичлэг бүхий цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг болохыг тус тус дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чогжидихон овогт Гомбодоржийн*******ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил  3 (гурав) сарын хугацаагаар хасаж, 360 ( гурван зуун жар ) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан******* түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил гурван сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч*******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

6. Шүүгдэгч******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 29 секундийн бичлэг бүхий цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.