| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2023/00197/И |
| Дугаар | 157/ШШ2023/00217 |
| Огноо | 2023-11-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 157/ШШ2023/00217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С.Г, Г.Э, Г.Э-, Г.Э-
Хариуцагч: Н.Б, П.Х, Х.У нарт холбогдох “Хэнтий аймгийн ... сумын .... дугаар баг, ... дүгээр байрны ... тоот орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” ” нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан (цахимаар), хариуцагч П.Х, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар (цахимаар) нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Г, Г.Э, Г.Э-, Г.Э- нар нь хариуцагч Н.Б, П.Х, Х.У нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг, 49-р байрны 6 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 “Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 384 дугаартай тогтоол, Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр С.Г, Г.Э-, Г.Э, Г.Э- нарыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг, 49-р байрны 6 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоосон. Иймд хариуцагч нарыг уг байрнаас албадан чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.
1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай магадлалаар С.Гт Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 2001 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай орон сууцны хурлын тогтоолоор 49-06 тоот орон сууцыг өмчилж өгсөн. Улсын бүртгэлд бүртгэгдээд ************* дугаартай үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. Энэ шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцыг суллаж өгөхгүй байгаа. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсний дагуу бид орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Иймд орон сууцыг чөлөөлж өгнө үү” гэв.
2. Хариуцагч Н.Б, П.Х нар шүүхэд гаргасан тайлбартаа: “... Би уг байрыг хуулийн дагуу авсан, 15 жил өмчилж, эзэмшиж, амьдарч ирсэн байрнаасаа гарч чадахгүй. ... Өөр орох орон байхгүй тул гарахгүй. Би Монгол улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон орох оронтой байх эрхтэй” гэжээ.
2.1 Хариуцагч П.Х нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр манай эсрэг гарсан. Манай эсрэг гарах үндэслэл байхгүй гэж үздэг учир нь манай эхнэр Н.Б албан ёсоор Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс байраа өмч хувьчлалын дагуу авсан. Бид хоёр өөр байр хувьчилж авсан байр байхгүй. ... Ямар ч хүн 2001 оноос хойш өөрийнх нь өмч байсан бол тэр хугацаанд Б-өөс гэрээ хийж мөнгө авах ёстой. Манайх 2008 оноос хойш түрээслэгч байх хувирах ёстой. Гэтэл бид нар түрээсийн төлбөр төлсөн баримт байдаггүй. Уулын баяжуулах үйлдвэрт халаалт усны мөнгөө тасралтгүй төлөөд явсан. Уулын баяжуулах үйлдвэрийн хурлын шийдвэр байгаа учраас манай өмч гэж үздэг. ... Тийм учраас эсэргүүцэж байгаа юм.” гэв.
2.2 Хариуцагч Х.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Х.У нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ШХТ2023/00384 дугаартай тогтоол (хх-н 2 хуу), Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн 226/МА2023/00002 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-н 3-7 хуу), Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийдвэр (хх-н 8-18 хуу), Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ...-р баг, ...-р байрны ... тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-н 20 хуу) зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай магадлалаар С.Г, Г.Э, Г.Э-, Г.Э- нарыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ...-р баг, ...-р байрны ... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй. ...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсний дагуу бид орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан” гэж
3. Хариуцагч Н.Б, П.Х нар нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Хуулийн дагуу авсан, 15 жил өмчилж, эзэмшиж, амьдарч ирсэн байрнаасаа гарахгүй.” гэж
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ШХТ2023/00384 дугаартай тогтоол (хх-н 2 хуу), Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн 226/МА2023/00002 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-н 3-7 хуу), Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийдвэр (хх-н 8-18 хуу), Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, 49 дүгээр байрны 6 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-н 20 хуу) зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд тус орон сууцны өмчлөлийн талаарх маргаан үүссэнийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж уг орон сууцны өмчлөгч нь С.Г, Г.Э-, Г.Э, Г.Э- нар мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. (хх-н 3-7 хуу)
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч С.Г, Г.Э-, Г.Э, Г.Э- нар нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчийн хувьд өмчлөлийн зүйлийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхээ эдлэх, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй юм.
Эдгээрээс үзвэл тус орон сууцны өмчлөгч нь С.Г, Г.Э-, Г.Э, Г.Э- мөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон, хариуцагч нар нь тус орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан ба хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд тэдний эзэмшил нь хууль бус байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нар нь бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй тул нэхэмжлэгч С.Г, Г.Э-, Г.Э, Г.Э- нарын орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ... дугаар баг, ... дүгээр байрны ... тоот орон сууцыг хариуцагч П.Х, Н.Б, Х.У нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Энэхүү маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч Г.Э- нь 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлжээ. (хх-н 19-р хуу) Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч П.Х, Н.Б, Х.У нараас дээрх улсын тэмэдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Э-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч П.Х, Н.Б, Х.У нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР