Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/04479

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 16

101/ШШ2023/04479

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б

 

Нэхэмжлэгч: Л.Ж нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох

 

2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Нэхэмжлэгч Л.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б:М, С.Б, Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б, Л.Ж нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ж.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3078 дугаар шийдвэрээр Л.Ж, Б.Б нараас 57,521,787 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн 01580 дугаар гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 20260134/02 дугаар тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Жгийн өмчлөлийн эрхийн Ү- 0дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0хороо, 13 дугаар хороолол, 226 байрны 68 тоотод байрлах, 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хураан авсан. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэж заасан зарчмыг баримтлаагүй, хөндлөнгийн гэрч нарт уг ажиллагаанд гэрчээр оролцож байгаа эрх, үүргийг нь тайлбарлан өгөөгүй, гэрчүүдийн санал, хүсэлтийг асууж тодруулаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүй байдлаас болоод хууль зөрчин тогтоол үйлдэгдэж улмаар төлбөр төлөгч Б.Б, өмчлөгч Л.Ж нарын эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Үүнд: Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална, мөн 41.1-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагаг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэх заалтыг зөрчин хураах тогтоолыг үйлдсэн байна. Гомлол гаргагч миний бие Эд хөрөнгө хураах тогтоол-д хөндлөнгийн гэрчээр оролцсон оюутан ажилтай Баянзүрх дүүрэг, 0хороо, 0 тоот хаягт оршин суух Б.Н  оюутан ажилтай Баянзүрх дүүрэг, 0 хороо, 0 тоотод оршин суух Ч.Б нартай уулзах зорилгоор хураах тогтоолд бичигдсэн хаягт очиход дээрх гэрчүүд тухайн хаягт огт амьдарч байгаагүй, огт танихгүй манайх энэ хаягт 10 жил амьдарч байгаа гэсэн хариуг өгсөн. Харин дээрх хөндлөнгийн гэрчүүдийн тогтоолд бичигдсэн гэрч Б.Нын гар утас болох 0дугаар утасруу залгаж гэрчээр оролцсон эсэхийг асуухад сайн санахгүй байна би Худалдаа хөгжлийн банк ХХК-д 2019-2021 онуудад ажиллаж байсан, одоогоор би Богд банк ХХК-д ажилдаг гэсэн хариу өгсөн. Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгө хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан хоёр хөндлөнгийн гэрч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гуйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна гэх заалтыг зөрчин шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулсан байна. Өөрөөр хэлбэл: Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгө хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан хоёр хөндлөнгийн гэрчийн нэг болох Б.Н нь тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч төлбөр авагч Худалдаа хөгжпийн банк XXК-д ажилдаг байсан ба маргаан бүхий хураах тогтоолын ажилтай гэсэн хэсэгт оюутан гэж тэмдэглэсэн нь Эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхдээ хувийн ашиг сонирхолтой этгээдийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нотлогдож байна. Төлбөр төлөгч Б.Б миний бие хураах тогтоолд хөндлөнгийн гэрчээр оролцсон Ч:Б, Б.Н нартай өөрийн гар утас болох 0 дугаараас гэрч нарын гар утас болох 0 дугаарлуу 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 45 минутад залгаж ярихад дээрх мэдээллийг олж мэдээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу энэхүү гомдлыг гарсан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон хөндлөнгийн хоёр гэрчийг дуудан ирүүлж, тэмдэглэл хөтлөж бусад байгууллагаас гэрчүүдийн хувийн мэдээлэл, нийгмийн даатгал төлдөг эсэх талаарх мэдээллийг нягтан судлаж, тогтоолгүй хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан мэтээр гомдлын хариуг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өгсөн. Гэтэл уг хариу мэдэгдэх хуудсанд төлбөр төлөгч, шийдвэр гүйцэтгэгчийн хураах тогтоол хөндлөнгийн гэрчээр оролцсон тухай тодорхой бичиж хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж, төлбөр төлөгч байгууллагын ажилтан оролцсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж хураах тогтоолыг хүчингүй болгоогүй байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариу мэдэгдэх хуудсыг хүлээн аваад Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргасан боловч хүсэлтийг нягтлан судлаагүй, гэрчүүдийг дуудан ирүүлж тайлбар, тэмдэглэл хөтлөөгүй байж хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан мэтээр гомдлын хариуг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл улсын ерөнхий гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх хувийн хэргийг татаж хянаагүй, мэргэжпийн удирдлагаар гүйцэтгэгч нарыг хангаагүй гомдолд хайнга хандсан, хүний Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхийг ноцтой зөрчин гомдлын хариу өгсөн. Шийдвэр гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураах тогтоол үйлдэхдээ 2-оос доошгүй гэрч оролцуулсан байх боловч хувийн ашиг сонирхолтой гэрч Б.Ныг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариу мэдэгдэх хуудас зэргээр Эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхэд хөндлөнгийн гэрчээр оролцсон болох нь тогтоогдож байна. Мөн төлбөр төлөх боломжтой талаар Б.Б нь хадгаламжийн дэвтрээ шүүхэд ирүүлсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэгч Б:Мийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-оор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Жгийн өмчлөлийн эрхийн Ү-0дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 хороо, 0 тоотод байрлах, 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хураасан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б:М, С.Б, Б.Д нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3078 дугаар шийдвэрээр Б.Б, Л.Ж нараас 57,521,787 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжпийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20260134 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/7835 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Б.Б, Л.Ж нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Жгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0хороо, 0 тоотод байрлах эрхийн улсын Ү-0дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 20260134/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Б.Б, Л.Ж нар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкинд танилцуулахад шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4/234 тоот Шинжээч томилох тогтоол-оор Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилон, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгоход 109,524,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 4/17087 дугаар албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгчөөс өмчлөлийн орон сууцаа бие даан борлуулах 1 сарын хугацаа авах хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 76,666,800 төгрөгөөр оруулах 2020 оны 0сарын 22-ны өдрийн 7/48 дугаар тогтоол, 2020 оны 0сарын 26-ны өдрийн 4-162/24329 дүгээр мэдэгдэлийг тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 54,762,000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 86,050,000 төгрөгөөр худалдан борлогдсон боловч 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/Ш32020/16786 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгчийн хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахтай холбоотой шүүхэд гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/03620 дугаар шийдвэрээр хоёрдахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хоёрдахь албадан дуудлага худалдаанд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 54,762,000 төгрөгөөр оруулахаар нийтэд мэдээлэхэд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/Ш32021/01198 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгчийн барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгох, хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2021 оны 0сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/01978 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хоёрдахь албадан дуудлага худалдаанд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр оруулахад 150,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/11 дугаар тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4-164/23740 дугаар мэдэгдлийг гардуулан өгсөн. Албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө 150,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон тухай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мэдэгдлийг төлбөр төлөгч нарын шүүхийн шийдвэрт заасан хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13/08 тогтоолоор дуудлага худалдааны ялагч Х.Бэд шилжүүлсэн. Төлбөр төлөгч Б.Б, Л.Ж нарт худалдан борлогдсон үл хөдөлөх эд хөрөнгийг султган чөлөөлөхийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4-164/799, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/2964 дугаар мэдэгдлийг хүргүүлж, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж, дуудлага худалдааны ялагч Х.Бэд хүлээлгэн өгсөн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 23/04/452 дугаар тогтоолоор дуусгавар болсон байна. Нэхэмжлэгч нар нь эд хөрөнгө хураах ажиллагаанд тухайн үед гомдол гаргаагүй, үүнээс хойш хийгдсэн ажиллагаануудад удаа дараа гомдол гаргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, энэ талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч хариу өгсөн байдаг.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Б болон Л.Жгийн иргэний үнэмлэх, 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн гомдол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн гомдол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03/815 дугаартай албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/03078 дугаартай шийдвэр, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн нэхэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2023/09121 дугаартай захирамж, нэхэмжлэгч нарын итгэмжлэл, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хаан банкин дахь Б.Бийн виз мэдүүлэгчийн дансны хуулгын хураангуйг тус тус нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01580 дугаартай гүйцэтгэх хуудас, тус шүүхийн мөн өдрийн 101/ШЗ2019/21019 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/03078 дугаартай шийдвэр, зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, барьцаалбар, 000480680 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Б болон Л.Жгийн иргэний үнэмлэх, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20260134 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 8/450 дугаартай албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 20260134/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, зарлан дуудах мэдэгдлүүд, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Л.Ж, Б.Б нарын үнийн санал, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 5/2621 дугаартай хүсэлт, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4/234 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-5/1 тоот тайланг хүлээлцсэн баримт, шинжээчтэй холбоотой үйлдсэн баримтууд, Виннэр вэй ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/874 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 4/17087 дугаартай мэдэгдэл, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б.Б, Л.Ж нарын хүсэлт, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 0сарын 02-ны өдрийн 5/3527 дугаартай хүсэлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, сонины зар, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага зохион байгуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 4-162/27316 дугаартай мэдэгдэл, сонины зар, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 4-164/28220 дугаартай мэдэгдэл, мөн газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4-164/28739, 4-164/28740 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага зохион байгуулах тухай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, мөн газрын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4-164/00196 дугаартай мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 02,03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13/08 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, байрны хаалганы зураг, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4-164/799 дугаартай мэдэгдэл, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/2964 дугаартай мэдэгдэл, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Байр, орон сууцнаас албадан гаргасан тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, мөн өдрийн Гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлсэн тэмдэглэл, Х.Бийн хүсэлт, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримтууд, Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5/3886 дугаартай хүсэлт, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4-164/29359 дугаартай мэдэгдэл, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 4-164/31643 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2020/16786 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/03620 дугаартай шийдвэр, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мемориалын ордер, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11/172 дугаартай тогтоол хүчингүй болгох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага явуулах тухай тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-164/40763 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага явуулах тухай тогтоол, сонины зар, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4-164/38 дугаартай мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШЗ2021/01198 дугаартай захирамж, тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичиг, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/01978 дугаартай шийдвэрийг тус тус хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6/7381 дугаартай албан бичгээр Б.Н болон Ч:Б нарын тодорхойлолт, цалингийн тооцооны картыг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б, Л.Ж нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-ыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, эд хөрөнгө хураах ажиллагаанд тухайн үед гомдол гаргаагүй, үүнээс хойш хийгдсэн ажиллагаануудад удаа дараа гомдол гаргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/03078 дугаартай шийдвэрээр Б.Б, Л.Ж нараас 57,521,787.59 төгрөг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг Л.Жгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0хороо, 0 тоот хаягт байрлах 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байна.

 

3б. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20260134 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 8/12 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/03620 дугаартай шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 13 дугаарт бичигдсэн Баянзүрх дүүргийн 00хороо, 0 тоотод орших улсын бүртгэлийн Ү-0дугаартай 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан тодорхой ажиллагааг хүчингүй болгож, хариуцагчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 8/12 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Энэхүү шүүхийн шийдвэрээс хойш тодорхой ажиллагаанууд хийгдсэн байна.

 

Мөн Б.Б, Л.Ж нар нь Барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/14 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/01978 дугаартай шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Эдгээр шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 20260134/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг үйлдэж, төлбөр төлөгч нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00хороо, 0 тоотод орших улсын бүртгэлийн Ү-0дугаартай 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, төлбөр төлөх мэдэгдлийг өгч, улмаар 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураан авах ажиллагааг явуулжээ.

 

Ийнхүү дээрх эд хөрөнгийг хураах ажиллагааг явуулахдаа шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж зааснаар хөндлөнгийн гэрчээр Б.Н, Ч:Б нарыг оролцуулсан ба энэхүү ажиллагаанд төлбөр төлөгч, авагч нар оролцсон байна.

 

5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/01978 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт ... эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 00хороо, 0 тоот хаягт байршилтай, 40 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хураан авсан, уг ажиллагааны явцад тэмдэглэл үйлдсэн байх ба эдгээр ажиллагааны талаар төлбөр төлөгч гомдол гаргаагүй байгаа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ гэх дүгнэлтийг хийсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд өмнө нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/03078 дугаартай шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлын шаардлага гарч, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тодорхой хэсгүүдийг шүүх хуулийн дагуу ажиллагаа явагдсан эсэхийг хянасан буюу эд хөрөнгө хураах ажиллагаа, анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн, хуулийн дагуу явагдсан гэж үзсэн иргэний шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаар буюу шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хийх ажиллагааг заасан бөгөөд мөн хуулийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заажээ.

 

6а. Нэхэмжлэгч нар нь хөрөнгө хураах тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч нь үйлдэхдээ төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкинд ажилладаг этгээдүүдийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсныг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Б.Бийн 0 дугаарын утсаар хөндлөнгийн гэрч нартай холбогдон мэдсэн тул дээрх хуулийн дагуу энэ өдрөө ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 4/264 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хариу өгсөн, улмаар мөн өдрөө ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03/815 дугаартай албан бичгээр хариу өгч, шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан хөрөнгө хураах ажиллагаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд оролцсон, ийнхүү ажиллагааг гүйцэтгэсэн өдрөөс хойш төлбөр төлөгч нарын хувьд хуульд зааснаар гомдол гаргах эрхтэй байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараа дараагийн ажиллагаануудад шүүхэд гомдол гаргаж, шийдвэрлүүлсэн болох нь дээр дурдсан үйл баримтаар тогтоогдсон.

 

6б. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болохоор зохицуулсан байх бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Б.Бийн 0 дугаарын утсаар хөндлөнгийн гэрч нартай холбогдож, эд хөрөнгө хураах ажиллагааг явуулах үед төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкинд ажилладаг байсан буюу хувийн ашиг сонирхол бүхий этгээдүүд оролцсон гэдгийг мэдсэн гэх тайлбар, үндэслэлийг гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага буюу 0 дугаарын утсаар холбогдсонтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл 0 дугаар нь Б.Бийн эзэмшлийн дугаар эсэх, 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хөндлөнгийн гэрч нарын ямар утсаар холбогдсон талаар утасны ярианы билл зэрэг баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэхүү нөхцөл байдлыг энэ өдөр олж мэдсэн гэдгийг нотлоогүй байна.

 

6в. Хөндлөнгийн гэрчээр оролцсон Б.Н, Ч:Б нар нь эд хөрөнгө хураах тогтоол үйлдэж байх цаг хугацаанд төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан болох нь Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6/7381 дугаартай албан бичиг, Б.Н болон Ч:Б нарын тодорхойлолт, цалингийн тооцооны карт зэргээр тогтоогдсон.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна гэж заасан бөгөөд хөндлөнгийн гэрчийн хувьд төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкинд ажилладаг этгээдүүд байсан гэдгийг шийдвэр гүйцэтгэгчийн хувьд мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх боловч цаашид шийдвэр гүйцэтгэгч нь аливаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа үүнийг анхаарч ажиллах нь зүйтэй байна.

 

6г. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 4/264 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан хугацааг хэтрүүлсэн талаар тодорхой заасан байна.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10зүйлийн 16.2-т энэ хуульд өөрөөр заагаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаанд энэ хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гаргасан гомдлыг гомдол гаргагчид буцааж, гомдол гаргаагүйд тооцохоор зохицуулжээ.

 

Иймд нэхэмжлэгч нарын хувьд хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхггүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 23/04/452 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-оор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/03078 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг үндэслэн дуусгавар болжээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1. 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б, Л.Ж нарын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ