| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0243/Э/222/2026/0001 |
| Дугаар | 2025/ШЦТ/319 |
| Огноо | 2025-11-10 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/319
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дашням,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Зулаа, Б.Энх-Эрдэнэ (цахимаар),
Иргэний хариуцагч Э.Ганбүрэн (цахимаар),
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Ургаа,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******,******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430004120185 эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд, засварчин мэргэжилтэй, оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *******,
*******.
2. Монгол Улсын иргэн, суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, тоотод оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, ,
,.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч******* “Талын зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.9 дүгээр зүйлд заасны дагуу ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба “Талын зам” ТӨХК-ийн улсын дугаартай Исузу маркийн тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн бус, ажиллагаа алдагдсан, тээврийн хэрэгслийн дугуй нь дулааны цаг агаартай улиралд ашиглагдах зориулалттай байсан бөгөөд, захирал нь ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, ажилчдыг аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, зааварчилга өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дотоод хяналт тавьж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.4. ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, 28.1.6. ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх, 28.1.8. аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоод хяналт тавина” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 22 дугаар зүйлийн 22.6.“Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ” гэж заасан байх ба "Талын зам" ТӨХК-ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөн хуулийн 22.4 “Тээврийн хэрэгслийг эзэмшигч Монгол Улсад бүртгэлтэй механикжсан тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй” гэж заасны дагуу жил бүр техникийн хяналтын үзлэгт хамруулах үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүйн улмаас,
нь “Талын зам” ТӨХК-ийн механик инженерийн албан тушаалыг эрхэлж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 22 дугаар зүйлийн 22.1. Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино гэж заасны дагуу "Талын зам" ТӨХК-ийн Механик инженерийн "Ажлын байрны тодорхойлолт"-ын ажлын байрны гол үйл ажиллагаанд: Машин механизмыг бэлэн байлгах үүднээс сэлбэг хэрэгслийг хангаж цаг тухайд нь засвар үйлчилгээг жолооч нараар хийлгүүлж байх, ажилчдыг ажилд гарах бүрд машин механизмын бүрэн бүтэн байдлыг хянан техник ашиглалтын паспортод бүртгэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч ажиллах" гэж тусгасны дагуу "Талын зам" ТӨХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж буй улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах үүргээ хэрэгжүүлж, биелүүлээгүйгээс,
2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр баг “Баясгалант” давааны урд улсын дугаартай FSR33- маркийн тээврийн хэрэгсэлтэй ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осолд орж хамт зорчиж явсан биед хөнгөн гэмтэл, өөрт нь гавал, тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтэл, толгойн баруун чамархайн зулай хэсгийн хуйханд язарсан шарх, дотор гадаргуу дахь цус хуралт, баруун талын 2-5 дугаар хавирга, зүүн талын 2-8 дугаар хавирганы хоёрчлогдсон хугарал, 2 уушгины няцрал, цус хуралт, зүрхний орой хэсгийн хатгагдсан шарх, цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсгийн язарч урагдсан шарх, цээж, зүүн бугалга, баруун шуунд зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл учирч цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы хугарлын улмаас зүрхний орой хэсэг хатгагдаж цус алдаж нас барсан гэх хэрэгт , ******* нар нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1. Тус аймгийн Прокурорын газраас *******,******* нарт холбогдр дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар улсын яллагчаас “ шүүгдэгч Б.Түвшинмөнх, ******* нарыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас “ Хүний амь нас эрсэдсэн хор уршиг арилах боломжгүй. 1 сарын 1-нээс хэрэгжиж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг байгаа. Үүнийг 45,99 хувиар тооцож өгнө үү. Мөн оршуулгын зардал 44,120,000 төгрөг байсан. Иргэний хариуцагчийн ярьж байгаа зардлыг хасаж тооцсон байгаа. Ингээд бодит зардлыг оруулаад 34 сая төгрөг болсон. Байгууллагаас тусламж гэж 3,300,000 төгрөг өгсөн. Цалингийн зээл 2,200,000 төгрөг хаасан. 1,500,000 төгрөгийг ажилчид буян гэж өгсөн. Иймд оршуулгын зардлаас хасах боломжгүй гэж үзэж байна. Хувь хүнээс өгч байгаа буяны мөнгө байгаа. Иймд хэрэгт авагдсан баримтад үндэслэн үлдэгдэл зардлыг буруутай этгээдээс гаргаж өгнө үү, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1-т зааснаар ажил олгогч амь хохирогчийн ар гэрт 36 сарын хэмжээтэй цалингийн нөхөн төлбөрийг Азза Нэгтгэл төрийн өмчит компаниас гаргуулж өгнө үү” гэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “ Сүхбаатар аймгийн Прокурорын газраас , ******* нарт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж зүйлчилсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, холбогдох бусад дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй тул тухайн үед ийм хэрэг болсон нь тогтоогдсон. Тухайн үед талийгаачийн унаж явсан авто машин зуны дугуйтай, тоормосгүй байсан зэрэг нь Талын зам компанийн албан тушаалтны хайхрамжгүй үйлдэл зайлшгүй байсан байна. Хэрэгт авагдсан баримтад талийгаач энэ машин болохгүй байна гэх асуудал, шаардлагыг ажил олгогчдоо удаа дараа хэлж байсан байдаг. Ингээд хайхрамжгүй хандсаны улмаас ийм хэрэг болсон нь тогтоогдож байна. Иймд хэргийн зүйлчлэл нь зөв байна. Хохирол төлбөрийн тухайд оршуулгын болон сэтгэл санааны хохирол, мөн 36 сарын цалингийн тэтгэмж хохирлыг нэхэмжлэхээр хэрэгт авагдсан байдаг. Иргэний хуульд зааснаар ажил олгогч компани буюу иргэний хариуцагчаар гаргуулах хүсэлтэй. Цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Ургаагаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хэрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль болон, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан дүрэм журам зөрчигдсөн байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Иргэний хариуцагчийн зүгээс зарим хохирлыг төлөхгүй, зармыг нь төлнө. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8, 6-д иргэний хариуцагчийг хэрхэн тогтоодог, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч яаж төлөх гэдэг зохицуулалт орсон. Тэрнээс биш зарим хэсгийг бид төлнө, заримыг нь төлөхгүй гэх зүйл байхгүй. Ингээд хохирлыг төлөөд цаашид гарах зардлыг иргэний журмаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байдаг. Оршуулгын зардлыг шүүх ямар баримтуудад үндэслэн гаргуулах талаар практик байдаг. Мөн иргэний хууль, Дээд шүүхийн тайлбарт зааснаар шүүхээс бодит зардлыг ялгаж хохирлыг тогтоох байх. Мөн үйлдвэрлэлийн ослын 36 сарын цалинтай тэнцэх олговрыг ажил олгогч төлнө гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалттай. Сэтгэцэд учирсан хохирлыг буюу 4 дүгээр зэрэглэл гарсан. Үүнийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан. Хэдэн хуваарь тогтоох нь шүүхийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж өгнө үү. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хэрэгт 10.6 дугаар зүйл рүү бүх хэргийг хийж байгаа. Хүндэвтэр гэмтэл бол 11.2 руу хийдэг. Яг энэ зохицуулалт нь хуулийн этгээдийг татаж болохгүй тул хувь хүмүүсийг татаж оролцуулдаг. Шүүгдэгчийн ширээнд суудаг. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзнэ байх. Иргэний хариуцагч 511.3, 230 нь эдийн болон эдийн бус гэм хорыг яаж төлөх юм бэ? гэдэг зохицуулалт байгаа болохоос зөвхөн хэн хариуцах гэдгийг зохицуулсан зохицуулалт биш” гэх дүгнэлтийг,
шүүгдэгч *******,******* нараас “ Маргаан байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
3. Шүүгдэгч******* нь “Талын зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.9 дүгээр зүйлд заасны дагуу ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал/эзэн/, ажил олгогч шууд хариуцана”, 28.1.4. “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.6. “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх”, 28.1.8. “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,
35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоод хяналт тавина”, мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 22 дугаар зүйлийн 22.6.“Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ”, 22.4 “Тээврийн хэрэгслийг эзэмшигч Монгол Улсад бүртгэлтэй механикжсан тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй” гэснийг ,
шүүгдэгч ******* нь “Талын зам” ТӨХК-ийн механик инженерийн албан тушаалыг эрхэлж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 22 дугаар зүйлийн 22.1 “Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино” гэж заасны дагуу "Талын зам" ТӨХК-ийн механик инженерийн "Ажлын байрны тодорхойлолт"-ын ажлын байрны гол үйл ажиллагаанд: Машин механизмыг бэлэн байлгах үүднээс сэлбэг хэрэгслийг хангаж цаг тухайд нь засвар үйлчилгээг жолооч нараар хийлгүүлж байх, ажилчдыг ажилд гарах бүрд машин механизмын бүрэн бүтэн байдлыг хянан техник ашиглалтын паспортод бүртгэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч ажиллах" гэж заасныг тус тус зөрчсөний улмаас " Талын зам" ТӨХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж буй улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах үүргээ хэрэгжүүлж, биелүүлээгүйгээс,
тус компанийн ажилтан нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр баг “Баясгалант” давааны урд улсын дугаартай FSR33- маркийн тээврийн хэрэгслээр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осолд орж ийн эрүүл мэндэд “ гавал, тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтэл, толгойн баруун чамархайн зулай хэсгийн хуйханд язарсан шарх, дотор гадаргуу дахь цус хуралт, баруун талын 2-5 дугаар хавирга, зүүн талын 2-8 дугаар хавирганы хоёрчлогдсон хугарал, 2 уушгины няцрал, цус хуралт, зүрхний орой хэсгийн хатгагдсан шарх, цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсгийн язарч урагдсан шарх, цээж, зүүн бугалга, баруун шуунд зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл учирч цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы хугарлын улмаас зүрхний орой хэсэг хатгагдаж цус алдаж ” нас барсан,
хамт зорчиж явсан ажилтан биед хөнгөн гэмтэл учирсан нь болох нь:
шүүгдэгч*******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “Өдөр 12 цагийн үед машин осолдсон байна гэж мэдээд газар дээр нь очиход шөнө нойтон цас орсон халтиргаа гулгаа үүссэн байсан. Осол гарсан газар нь машин өөдөө гарч чадахгүй зам хаасан нөхцөл байдалтай байсан. Манай ажилчид хоёр талаасаа ажиллаж байсан. ах бол манай технологийн бүх үйл ажиллагааг хариуцаж, зааж сургаж ажиллаж байсан чадвартай ажилтан байсан. Миний болон бид бүхний хариуцлагагүй ажиллагаанаас болж энэ үйл явдал болсон. Нөгөө талаасаа үндсэн засварын хөрөнгө орж ирэхгүй, төсвөөс хуваарилагдаж байгаа хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал үүссэн. Тухайн үед ашиглаж байсан машин нь ажлын шаардлага хангахгүй машин байсан. Төрийн өмчийн хороо руу хүсэлт явуулахаар ашиглаж болох боломжтой машинаа ашигла гэж зөвлөмж ирдэг. Дээрээс гарч байгаа үндсэн шийдвэр нь доороо,хөрсөндөө буухгүйгээс болж хэн нэгэн хүний амь нас эрсдэх, үүнийг дагаад эрсдэл гардаг” гэх,
шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “Тухайн тээврийн хэрэгслийг тоормос нь ажиллагаагүй байсан талаар мэдээгүй. Миний буруу” гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ 11 дүгээр сарын 03-нд 15 цаг өнгөрч байхад ослыг мэдсэн. Энэ осол өдөр болсон байсан. Миний нөхөр ажиллаа хийж байгаад осолд орсон, их харамсаж байгаа. Би одоо гомдолтой байна ” гэх,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлсэн “ ТӨХК 2025 онд байгуулагдсан. Энэ осол тус компани байгуулагдахаас өмнө буюу , ******* нар ажил үүргээ гүйцэтгэж байхад болсон үйл явдал. Тус компанид ажиллаж байсан гэх хүн нас барсан. Хохирогч нарын өмгөөлөгч нарын зүгээс оршуулгын зардалд 34,688,134 төгрөг, 36 сарын нөхөн төлбөр буюу 34 сая төгрөг, сэтгэл санааны хохирлыг дээд хэмжээгээр нь тогтоож өгнө үү гэж байна. Оршуулгын зардалд компаниас 20 сая төгрөг, мөн 6,8 сая төгрөг төлсөн. Нийт 26,8 сая төгрөг төлөгдсөн. Үүнээс зэд авсан гэх 1,746,000 төгрөг, 105, 106 дугаартай зэд 3,700,000 төгрөг, бурхан бүтээлгэсэн зардал болон буяны юм 7,930,000, хэргийн 110 дугаар талд бурхан бүтээлгэх 4 сая төгрөг. Иймд зэд болон бурхан бүтээлгэсэн 14 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иргэний хуульд заасан зайлшгүй зардал гэж байдаг. Хууль тогтоогчид зайлшгүй зардал гэж тодотгож оруулж ирсэн байдаг. Иймд 17 сая төгрөгийг хасаж тооцож өгнө үү. Мөн 36 сарын нөхөн төлбөрийг 950,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа. Үүнийг тус компани төлөх талаар маргах зүйлгүй. Цаг хугацааны хувьд тус компани нь энэ жилийн гүйцэтгэлээ 11 сард зам тээврийн яаманд танилцуулж төсвөө төлөвлөж ирэх оныхоо төсвийг төлөвлөдөг байгаа. Мөн сэтгэл санааны хохиролд дээд хэмжээгээр тогтоож өгнө үү гэж хүсэж байна. Үүнийг компани төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэм хор учруулсан буюу шууд учруулсан этгээд төлнө гэж заасан байдаг. Иймд иргэний хуульд зааснаар гэм хор учруулсан этгээд буюу шүүгдэгч нараас гаргуулах нь үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас гарсан хохирлыг компани хариуцах үндэслэлгүй” гэх,
иргэний хариуцагч “ Салбарын захирал болон холбогдох эрх бүхий хүмүүсээс мэдээлэл авахад Сүхбаатар аймгийн суманд “Талын зам” ТӨХК-ийн машин зам тээврийн осолд орж жолооч нь нас барсан, хамт зорчиж явсан нэг ажилтан гэмтэл авсан гэсэн. Миний хувьд “Талын зам” ТӨХК нь хохирол, төлбөр хэрхэн барагдуулсан талаар ямар нэгэн мэдээлэл одоогоор байхгүй байна. 2025 оны 04 дүгээр сард тамга, тэмдгийг нь хурааж аваад “АЗЗА” ТӨХК-ийн Сүхбаатар дахь салбар нэгж гэх нэршилтэй болсон ” гэх,
гэрч “ 2024 оны 11-р сарын 02-ны өдөр сумаас Улаанбаатар хотын чиглэлд маркийн машинтай хөдлөөд 23 цагийн үед сумаас хойш 3 км-т "Баясгалантын даваа" гэх газар машинтайгаа дээш өгсөх боломжгүй, гулгаад явахгүй цаг агаарын байдал цасан шуургатай, зам халтиргаатай, үзэгдэх орчин харагдахгүй болоод машинаа зогсоогоод ослын тэмдэг тавьж, машиныхаа дугуйнуудын ард нь ивүүлэг тавьж машиндаа хоносон. 11 сарын 03-ны өдөр 11 цагийг үед машинаас баруун зүгт ойрхон айл харагдахаар нь айл руу очоод дулаацаж байгаад 14 цагийн үед машин дээрээ ирэхэд замын хажуу руу цагаан өнгийн маркийн машин зам тээврийн осолд орсон байдалтай, цагдаа нар ирсэн байсан” гэх,
гэрч “ 2024 оны 11-р сарын 03-ны 12 цагийн орчимд сумаас хойш 10 км-т Тоёота улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зорчихдоо маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд 7 км орчим явж байхад замын эсрэг талд өвс ачсан машин зогссон байдалтай, араас нь зайтай машинууд ирж явахаар нь би зөөлхөн өвс ачсан машиныг өнгөрөөд явж байгаад халтиргаа гулгаа ихтэй, зам мөстсөн уруу газар байсан болохоор замын зүүн тал руу машинтайгаа гулгаж очоод "Баясгалантын даваа" гэсэн бичигтэй самбарыг мөргөж зогссон. Машинаас буугаад дөнгөж гартал миний гүйцэж түрүүлсэн маркийн тээврийн хэрэгсэл өвс ачиж зогссон машины баруун талд замаасаа гарч унасан байдалтай байсныг харсан” гэх,
гэрч “ 2024 оны 11-р сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд сумын 3 дугаар баг "Номтын хөтөл" гэх газраас улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн жолооч талийгаач ийн хамт А2001 Өндөрхаан- чиглэлийн авто замын үзлэг хийхээр хөдлөөд 13 цагийн үед сумаас хойш 3 км-т "Баясгалантын даваа" гэх газар явж байгаад замын эсрэг урсгалд өвс ачсан улсын дугаартай ачааны машин зогсож байхаар нь баруун талаар зөрөх гэтэл машин замаас гарч гулгаж очоод замын баруун талын төмөр бетонон шонг мөргөж, замын хажуу руу машинтайгаа онхолдож зам тээврийн осолд орж машин баруун талаараа хажуулдаж унасан. Тэр даруй авто замаар өнгөрч явсан хүн ирж намайг машинаас татаж гаргасан. Би болон талийгаач жолооч бид 2 архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Ер нь хурдаа тааруулаад зөөлөн явж байсан ” гэх,
гэрч “ 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн үед манай машинаас баруун зүгт ойрхон айл харагдахаар нь би хамт явж байсан жолооч хамт айл руу очоод дулаацаж байгаад 14 цагийн үед машин дээрээ ирэхэд замын хажуу руу цагаан өнгийн маркийн машин зам тээврийн осолд орсон байдалтай, цагдаа ирсэн байсан” гэх,
гэрч “ 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн орчимд сумаас хойш 3 километрт “Баясгалантын даваа” гэх газарт улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахад хойноосоо урагш чиглэлд 68-45 СҮА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл нь өвс ачаад зогсож байсан машинтай зөрөх гэж байгаад уруу газар байсан болохоор баруун тийшээ гулгаад замын хажуу руу осолдож, өнхөрч унасан. Машин нь зүүн талаараа харсан байдалтай байсан. Дотроос нь 1 эмэгтэй хүн гарах гээд хаалгаа онгойлгож чадахгүй байхаар нь би тусалж, машин руу нь авирч гараад хаалгыг нь дээрээс нь татаж онгойлгон эмэгтэйг гаргасан” гэх,
гэрч “ 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед захирал******* залгаад манай ажлын хүмүүс "Баясгалант"-ын даваа уруудаж байгаад осолд орсон гэж байна, хамт явъя” гэсэн. сумын төвд орж ирэхэд оператор ийг тус ослын улмаас нас барсан тухай мэдэгдсэн. Бид Баясгалантын даваа руу очиход осолд орсон машиныг газраас босгочихсон, тус тээврийн хэрэгслийн хажууд ах байсан. Сумын эмнэлэгт очоод уулзаад асуухад “Баясгалантын давааны гол хэсэгт замын хойд талын эгнээнд өвч ачсан машин зогсож байхаар нь хажуугаар зөрөөд өнгөрөхөд машин замын халтиргаанд халтирч замын хажуу руу унасан, тээврийн хэрэгслийг ах жолоодон хажууд нь би байсан тухай” хэлсэн. маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам арчлалтын тээврийн хэрэгсэл юм” гэх мэдүүлгүүд,
Хэргийн газрын үзлэг хийсэн “ Уг улсын дугаартай Исузу маркийн авто машины зүүн урд талд 1 метр 50 см зайд 60 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг Б үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...Тухайн улсын дугаартай Исузу маркийн авто машин даваан дээрээс ертөнцийн зүгээр баруун хойд талаас зүүн урд зүг рүү зорчиж байх үедээ гулгасан... Уг мөр үргэлжилж засмал замын баруун гар тал буюу ертөнцийн зүгээр замын байруун хөвөөнд байсан улаан өнгийн будгаар бүслүүрдэж будсан 1 метр 20 см орчим өндөртэй бетон шонг мөргөж унагаасан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг бетон шонгоос үргэлжлэн засмал замын баруун хэсгийн далан руу буусан тээврийн хэрэгслийн 2 мөр байх ... улсын дугаартай Исузу маркийн авто машины ойр орчимд цас орсон газрын хөрс нь сул зөөлөн хөрстэй газар байв. Тухайн улсын дугаартай Исузу маркийн авто машины зөв талын жолооч талын салхины шил хагарсан, буруу талын буюу жолоочийн эсрэг талын кабины хойд хажуугийн жижиг цонх хагарсан байв. Авто машины урд талын бүфер жолооч талаасаа мултарч жолоочийн эсрэг талын урд хэсэгт тогтсон байв. Тухайн авто машиныг 4 талаас нь болон дугуйнуудыг гэрэл зургаар бэхжүүлэв. Жолооч талын хаалган дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээ бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Тухайн авто машины кабины жолоочийн эсрэг талын дээр ирмэг болон жолооч талын төмөр тэвшний урд ирмэг хэв загвараа алдсан байв. Тухайн авто машины зүүн талд анх цогцос дарагдсан байсан гэх газрыг А-1 цэгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 623 дугаартай “ 1. Хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт,
шинжээчийн 20 дугаартай “1.Шинжлэгдэж буй гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн ийн гэх 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 5 дахь хуудсанд зурагдсан, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Бэлэглэлийн гэрээний 2 дахь нүүрэнд зурагдсан гарын үсгийн чөлөөт загвартай тохирохгүй байна” гэх дүгнэлт,
Дорнод аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн FSR33- маркийн, арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь баруун хойд хажуу болон зүүн урд хажуу талын салхины шил хагарсан, дээвэр гулзайсан, зүүн толь угаар хугарсан, зүүн хаалга хонхойсон, зүүн урд далбаа цуурч хагарсан, урд бамбайн нэмэлт гэрэл хагарсан, урд бамбайн баруун урд хэсэг шахагдаж нугарсан, зүүн болон баруун хамгаалалтын хаалт шахагдаж хэв гажилтад орсон, зэрэг эвдрэл гэмтлүүд нь хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд шахалт, хэв гажилтын нөлөөгөөр ослын үед шууд үүссэн байна. 2. Тээврийн хэрэгслийн жолооны механизм хэвийн ажиллагаатай байна. 3. Тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн бус, ажиллагаа алдагдсан байна. 4. Тээврийн хэрэгслийн баруун хойд тоормосны хоёр талын ажиллагаат поршен тэлэхгүй, мөн барабаны дотор толин гадаргуу зэврэлттэй, накладка тэлсэн ул мөргүй байх тул ослын өмнө уг тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн бус, ажиллагаа алдагдсан байна. 5. Тээврийн хэрэгслийн 6 ширхэг дугуйн хээний хувьд MNS 4598:2020 стандарт шаардлага хангаж байна. Тухайн 5 ширхэг дугуйнуудын хээ нь усан тууш, 1 ширхэг дугуйн хээ нь боорцог хэлбэртэй, улирал заасан тэмдэг тэмдэглэгээ байхгүй байх тул дулааны цаг агаартай улиралд ашиглагдах дугуйнууд байна. 6. Үзлэг шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр зүйл илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт,
Тусгай мэдлэг бүхий шинжээчдийн 01 дугаартай “ 2.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.9-д "хөдөлмөрийн гэрээ" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог ойлгоно гэж заасны дагуу 2023.03.20-ны өдөр ажил олгогчийг төлөөлж "Талын зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал*******, ажилтан ийг оператор албан тушаалд ажиллуулахаар харилцан тохиролцож "Хөдөлмөрийн гэрээ" бичгээр байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Иймд ажилтан нь "Талын зам” ТӨХК-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. "Талын зам" ТӨХК-ийн ажилтан нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэр Баясгалант давааны урд улсын дугаартай FSR33- маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осолд орж нас барсан байна. Уг осол нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.3.ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үедээ осолд өртсөн бол гэх заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн. Уг осол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдсөний улмаас гарсан байна. Үйлдвэрлэлийн осолд нөлөөлсөн хүчин зүйл: Техник технологийн хүчин зүйлийн нөлөөлөл:
Хавтас хэргийн материалд Дорнод аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Золбоогийн 2024.12.10-ны өдрийн №2 дугаартай "Шинжээчийн дүгнэлт"-д /... уг тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн бус, ажиллагаа алдагдсан, ... тээврийн хэрэгслийн дугуй нь дулааны цаг агаартай улиралд ашиглагдах дугуйнууд байна / гэсэн дүгнэлт, мөн Сүхбаатар аймгийн Авто тээврийн төвийн 2024.11.12-ны өдрийн №75 албан бичигт / " улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2022 оноос хойш техникийн хяналтын үзлэгт ороогүй... гэжээ. Иймд осолдогч ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих аюулгүйн шаардлага хангагдаагүй байжээ.
Удирдлагын тогтолцооны хүчин зүйлийн нөлөөлөл: Тус байгууллагын удирдлага /хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлийн хяналт хангалтгүй, аюулгүй ажиллагааны зааварчилга хангалтгүй, ХАБЭА-н сургалт хангалтгүй, ажилтны ажиллах аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн зохин байгуулалт муу гэх мэт/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан ажил олгогчийн үүргүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна. "Талын зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал******* нь ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, ажилчдыг аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, зааварчилга өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дотоод хяналт тавьж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн /28.1.4.ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх; 28.1.6. ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх; 28.1.8. аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх; 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын Байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоод хяналт Тавина/ заалтуудыг зөрчсөн байна. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 22 дугаар зүйлийн 22.6.-д /Замын тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ./ гэж заасан байх ба хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн Талын зам" ТӨХК-ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөн хуулийн 22.4-д Тээврийн хэрэгслийг эзэмшигч Монгол Улсад бүртгэлтэй механикжсан тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй гэж заасны дагуу жил бүр техникийн хяналтын үзлэгт хамруулах үүргээ биелүүлээгүй байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна. Гэж заасны дагуу “Талын зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал******* хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж хяналт тавьж ажиллах үүрэгтэй.
Жолоодогчийн ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн бус, ажиллагаа алдагдсан, зуны дугуйтай байжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 22 дугаар зүйлийн 22.1-д /Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино./ гэж заасны дагуу "Талын зам" ТӨХК-ийн Механик инженерийн "Ажлын байрны тодорхойлолт"-ын Ажлын байрны гол үйл ажиллагаанд: Машин механизмыг бэлэн байлгах үүднээс сэлбэг хэрэгслийг хангаж цаг тухайд нь засвар үйлчилгээг жолооч нараар хийлгүүлж байх, Ажилчдыг ажилд гарах бүрд машин механизмын бүрэн бүтэн байдлыг хянан техник ашиглалтын паспортод бүртгэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч ажиллах" гэж тусгасан байна. Иймд "Талын зам" ТӨХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж буй улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах үүрэгтэй албан тушаалтан нь "Талын зам" ТӨХК-ийн механик инженер болно.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1/Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно/, 125.1.2 /үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин/ дахь заалтын дагуу амь хохирогч ийн гэр бүл нь "Талын зам" ТӨХК-аас нөхөн төлбөр гаргуулан авах эрхтэй. "Талын зам" ТӨХК нь ийн гэр бүлд нөхөн төлбөр олгох үүрэгтэй” гэх дүгнэлт,
Шинжээчийн 66 дугаартай “1. Талийгаач ийн цогцост хийсэн шинжилгээгээр гавал, тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтэл, толгойн баруун чамархай зулай хэсгийн хуйханд язарсан шарх, дотор гадаргуу дахь цус хуралт, баруун талын 2-5 дугаар хавирга, зүүн талын 2-8 дугаар хавирганы хоёрчлогдсон хугарал, 2 уушгины няцрал, цус хуралт, зүрхний орой хэсгийн хатгагдсан шарх, цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсгийн язарч урагдсан шарх, цээж, зүүн бугалга, баруун шуунд зөөлөн эдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Талийгаач нь цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы хугарлын улмаас зүрхний орой хэсэг хатгагдаж цус алдаж нас баржээ. 3. Талийгаач нь нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. 4. Талийгаач ийн цусанд шүүх химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй байна. 5. Талийгаач ийн цус нь О(1) бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт,
Шинжээчийн 01 дугаартай “… биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо…” гэх дүгнэлт,
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм,
Сүхбаатар аймаг “Талын зам” ТӨХК-ний захирлын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/101 дугаартай *******ийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Сүхбаатар аймаг “Талын зам” ТӨХК-ний захирлын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/03 дугаартай *******ийг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар,
“Талын зам” ТӨХК-ийн дүрмийн хуулбар,
-“Талын зам” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай*******ийг томилон ажиллуулах тухай тогтоолын хуулбар,
“Талын зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал*******тэй байгуулах контрактын үлгэрчилсэн загварын хуулбар,
“Талын зам” ТӨХК-ийн хурлын тэмдэглэлийн хуулбар,
Сүхбаатар аймаг “Талын зам” ТӨХК-ний захирлын 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/72 дугаартай ийг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Сүхбаатар аймаг “Талын зам” ТӨХК-ний захирлын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаартай ийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,
ийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар,
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас,
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт,
“Талын зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт,
Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаартай албан бичиг, хавсралт,
“Талын зам” ТӨХК-ийн дотоод фейсбүүк группын чатаар харилцсан зураг,
*******ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
*******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
Оршуулгын болон бусад зардлаын баримт /2хх- 109- 137/,
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 2025.06.20-ны өдрийн 428 дугаартай албан бичиг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь " Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироож буй нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд хүний амь нас хохирсноор уг гэмт хэрэг төгсдөг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Иргэн амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан бөгөөд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заажээ
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж нь гэм буруутай этгээдийн хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд хууль гэж хууль тогтоох дээд байгууллагаас баталсан, нийтээр дагаж мөрдөх, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн эрх зүйн баримт бичгийг, захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй үйлдлийг ойлгодог байна.
6. Хэрэгт Тусгай мэдлэг бүхий шинжээчдийн гаргасан 01 дугаартай дүгнэлтээр амь хохирогч нь "Талын зам” ТӨХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу тухайн өдөр улсын дугаартай FSR33- маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осолд орж нас барсан. Уг осол нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.3-дэх заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол болохыг, Дорнод аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2024.12.10-ны өдрийн 2 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр “...уг тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн бус, ажиллагаа алдагдсан,...тээврийн хэрэгслийн
дугуй нь дулааны цаг агаартай улиралд ашиглагдах дугуйнууд байна” гэдгийг тус тус тогтоосон,
мөн Сүхбаатар аймгийн Авто тээврийн төвийн 2024.11.12-ны өдрийн №75 албан бичигт " улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2022 оноос хойш техникийн хяналтын үзлэгт ороогүй” болохыг тус тус тодорхойлжээ.
7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-т "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно гэж хуульчилжээ.
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2 дугаар хэсгийн 2.1-т ".. хөдалмөрийн эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно" гэж заасан бөгөөд 2.1.3.ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үедээ осолд өртсөн бол гэж заасныг "үйлдвэрлэлийн осол" гэж үзэхээр заасан байна.
8. Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр, уг осол гарсан нь удирдлагын тогтолцооны хүчин зүйлийн нөлөөлөл буюу "Талын зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал*******өөс ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, ажилчдыг аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, зааварчилга өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дотоод хяналт тавьж ажиллаагүй зэргээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан ажил олгогчийн үүргүүдийг бүрэн хэрэгжүүлээгүй,
мөн *******ийн хувьд Ажлын байрны тодорхойлолт"-д заасан “ Машин механизмыг бэлэн байлгах үүднээс сэлбэг хэрэгслийг хангаж цаг тухайд нь засвар үйлчилгээг жолооч нараар хийлгүүлж байх, ажилчдыг ажилд гарах бүрд машин механизмын бүрэн бүтэн байдлыг хянан техник ашиглалтын паспортод бүртгэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч ажиллах" гэх болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 22 дугаар зүйлийн 22.1 “ Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино” гэж заасны зөрчин тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах үүргээ хэрэгжүүлж, биелүүлээгүй үйл ажиллагаатай холбоотой буюу эдгээр нь тухайн үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл болсныг тогтоосон бөгөөд уг дүгнэлтэнд оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
Тодруулбал, шүүгдэгч*******, ******* нарын зүгээс эрхэлсэн ажил, үүргийн дагуу цаг агаарын эрсдэлтэй нөхцөл байдалд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгаагүй, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл байдлууд нь уг гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байгааг дурдъя.
9. Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч******* “Талын зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал, шүүгдэгч ******* нь тус компанийн механик инженерийн албан тушаалыг тус тус эрхэлж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжийг илэрхийлэх хууль тогтоох байгууллагаас батлан гаргаж, нийтээр дагаж мөрдөх, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн баримт бичиг болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин "Талын зам" ТӨХК-ийн үйл ажиллагаанд ашиглах техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй буюу тоормосны систем хэвийн бус, ажиллагаа алдагдсан, зуны дугуйтай улсын дугаартай FSR33- загварын тээврийн хэрэгслийг жолооч ээр жолоодуулан ажил гүйцэтгүүлснээс уг машин нь цас орсон, хальтиргаатай замд осолдож, жолооч ийн амь нас хохирсон болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
10. Шүүгдэгч нарын хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн дээрх үйлдэл, хохирогч ийн амь насаа алдсан үйл баримт хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
11. Шүүгдэгч , ******* нарын Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ хайхрамжгүй хандсан эс үйлдэхүйн улмаас хохирогч ийн амь насыг болгоомжгүйгээр хохироох үр дагаварт хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
12. Иймд прокуророос шүүгдэгч , ******* нарт яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв, тухайн хэргийн жинхэнэ байдал үндэслэгдсэн, хууль зүйн үндэслэлтэй байх тул тэдгээрийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
13. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч , ******* нараас гэм буруугийн талаар маргахгүй гэснийг тэдний өмгөөлөгч Х.Ургаа дэмжин оролцож, улсын яллагчтай гэм буруугийн асуудлаар маргаж, мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “ Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
мөн 508 дугаар зүйлийн 508.5 “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”,
511 дүгээр зүйлийн 511.3. “ Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”,
511 дүгээр зүйлийн 511.5. “ Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус зохицуулжээ.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аас амь хохирогчийн оршуулгын зардалд 34,668,130 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд “Талын зам” ТӨХК- иас 3,300,000 төгрөг, мөн амь хохирогчийн цалингийн цалингийн зээлийн үлдэгдэл 2,200,000 төгрөгийг тус тус төлсөн, харин “АЗЗА нэгтгэл” ТӨХК-иас шүүхийн шатанд оршуулгын зардалд 20,000,000 төгрөгийг нөхөн төлжээ.
Харин амь хохирогчийн буяны ажилд ажилчдаас 1,500,000 төгрөгийг өгсөн бөгөөд үүнийг байгууллагаас гаргасан оршуулгын зардалд оруулан тооцох үндэслэлгүй болно.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аас ирүүлсэн оршуулгын зардлын баримт /2 хх- 110-112 тал/-аас 1. Алтан сав нээлгэх- 330,000 төгрөг, 3. Хулдаас- 110,000 төгрөг, 9. Ерөөл авах мөнгө- 250,000 төгрөг, 11. Ганданд ном уншсан-60,000 төгрөг, 14. Лам ном уншуулсан- 150,000 төгрөг, 15. Цээеэ лам-100,000 төгрөг, 16. Энхбат лам- 300,000 төгрөг, 17. Мандушир бурхан бүтээлгэх-4,000,000 төгөг, 108. Жорлонгийн нүх ухуулах- 150,000 төгрөг, 109. Дааман хаалга- 950,000 төгрөг, 110. Хашааны мод, прусс- 480,000 төгрөг, 111. Хадаас, шруп, төмөр- 36,000 төгрөг, 113. Дутсан зэд нэмж авсан- 1746, 520 төгрөг, 114.3 хоног хураахад 211,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сард өмгөөлөгч хотоос ирсэн зардал- 490,977 төгрөг, нийт 9,334,497 төгрөгийг нэхэмжлэлийг шүүх хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.
Учир нь эдгээр зардлууд нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй шашны зан үйлтэй холбоотой зардлууд хийгээд өмгөөлөгчийн хотоос ирсэн зардлын хувьд хэдийгээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс улбаатайгаар хохирогч өөрийн эд хөрөнгөөс уг зардлыг гаргасан боловч шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүйгээр буюу өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа тул дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн 34,668,130 төгрөгийг нэхэмжлэлээс амь хохирогчийн оршуулгын зардалд “Талын зам” ТӨХК-иас 3,300,000 төгрөг, амь хохирогчийн цалингийн цалингийн зээлийн үлдэгдэл 2,200,000 төгрөг, “АЗЗА нэгтгэл” ТӨХК-иас 20,000,000 төгрөгийг тус тус хасаж тооцоход 9,168,130 төгрөгийн үлдэгдэлтэй байх ба үүнийг хэрэгсэхгүй болгосон 9,334,497 төгрөгийг нэхэмжлэлээс хасвал оршуулгын зардал нөхөн төлөгдсөн гэж үзнэ.
4. Хэрэгт авагдсан Тусгай мэдлэг бүхий шинжээчдийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр “ Талын зам ТӨХК-ийн ажилтан ийг ажил үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осолд орж нас барсан байна. Уг осол нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “ Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.3.ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үедээ осолд өртсөн бол гэх заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн. Уг осол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдсөний улмаас гарсан байна " гэж дүгнэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “Үйлдвэрлэлийн осол, ..., эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно: 125.1.2-т “ үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин” гэж заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д Ажил олгогч хуульд өөрөөр заагаагүй бол үндсэн цалинг ажлын байрны шинжилгээ, үнэлгээ, эсхүл ажилтны ур чадварт үндэслэн цагаар, хийснээр, бусад хэлбэрээр тооцон олгохоор заасан.
Энэ хэргийн амь хохирогч нь "Талын зам" ТӨХК-д оператораар ажиллаж байх хугацаандаа сард 950.000 төгрөгийн үндсэн цалинтай болох нь Сүхбаатар аймаг "Талын зам" ТӨХК-ийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар нотлогдоно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т зааснаар “” ТӨХК үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт амь хохирогч ийн нэг сарын цалин болох 950,000 төгрөгийг 36 сараар тооцож, 34,200,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгох нь зүйтэй байна.
5. Тухайн гэмт хэргийн улмаас амь хохирогч ийн хууль ёсны төлөөлөгч ын сэтгэцэд учирсан хор уршгийг Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 623 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “дөрөвдүгээр зэрэглэл”-ээр тогтоосон ба хохирогчийн хуль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч, иргэний хариуцагчийн төлөөлөгч нараас энэ талаар гомдол байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жижиг аргачлалд “дөрөвдүгээр зэрэглэл”-ийн сэтгэцийн хор уршиг учирсан “Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” хамаарах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тогтоожээ.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтооход тухайн хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг харгалзан тогтоох бөгөөд амь хохирогч нь 1965 оны 03 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, амь хохирох үедээ 59 настай байсан ба Үндэсний статистикийн хорооноос гаргасан монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 60.7-67.3 гэх үзүүлэлттэй байна/ 2024 он/.
Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгөөр тооцож, 31,680,000 төгрөгөөр тогтоож, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-иас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгохоор тогтоолоо.
6. Учир нь амь хохирогч ийн ажиллаж байсан авто замын засвар арчлалтын "Талын зам" ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 220 дугаар тогтоолоор “ Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан бөгөөд амь хохирогч нас барсан шалтгаан нь тухайн байгууллагад гарсан үйлдвэрлэлийн осол шууд хамааралтай хийгээд энэ нь “ослын шалтгаан үндсэн засварын хөрөнгө орж ирэхгүй, ашиглаж байсан машин нь ажлын шаардлага хангахгүй, Төрийн өмчийн хороо руу хүсэлт явуулахаар ашиглаж болох боломжтой машинаа ашигла гэж зөвлөмж ирдэг. Дээрээс гарч байгаа үндсэн шийдвэр нь доороо буюу хөрсөндөө буухгүйгээс болж хэн нэгэн хүний амь нас эрсдэх, үүнийг дагаад эрсдэл гардаг”-тай холбоотой талаар шүүгдэгч өөс шүүх хуралдаанд мэдүүлсэн ба үүнийг иргэний хариуцагчаас тодорхой нотлох баримтаар няцааж, үгүйсгээгүй болно.
7. Иймд дээрх үндэслэлээр иргэний хариуцагчийн төлөөлөгч “ Байгууллагын ажилтны учруулсан хохирлыг компани хариуцна гэсэн байдаг. Үүнд сэтгэцэд учирсан хохирлын талаар үг өгүүлбэр байхгүй. Ажилтны сэтгэцэд учирсан хохирлыг тухайн гэм бурууг учруулсан ажилтан хариуцна гэсэн дээд шүүхийн тайлбар байдаг. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч нараас сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.
8. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ тогтоолоор хангагдаагүй гэм хорын хохирлын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох, шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эс үйлдэхүйгээр хэн нэгний амь насыг хохироосон, шүүгдэгч нар замын компанид ажилладаг, үргэлж энэ тэнд ажилладаг тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулахад ар гэрийн байдал хүнд байдалд орох зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, *******ийг 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх. Шүүгдэгч нараас шинжээч, мэргэжилтний төлбөр буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,980,000 төгрөг гаргуулах” гэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн гол зарчим нь хохирол төлбөр, хор уршгийг арилгасан байх ёстой. Зарим мөнгөн хохирлыг барагдуулсан боловч хор уршгийг яаж барагдуулсан вэ. Хүний амь нас нь үнэлж болохгүй капитал. Иргэний хариуцагчийн тайлбарт амь хохирогчийн буруутай үйлдэл байсан юм биш үү гэх зүйл ярьж байна. Яллах дүгнэлт, шинжээчийн дүгнэлт зэрэгт амь хохирогчийн буруутай үйлдлийн талаар нэг үг, өгүүлбэр байхгүй. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нар олон хүүхэдтэй гэж ярьж байна. Шүүгдэгч нар тийм байдаг юм байна. Гэтэл монгол гэр хоёр багана дээр тогтдог. Нэг багана нь хугарсан тул яаж тогтох вэ. Нөгөө талаас шударга ёсны зарчим яригдана. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх гэдэг зүйл байдаг. Энэ хэрэг 2024 оны 10 сард болсон. нь тухайн үед Талын зам компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, 2025 оны 3 сард ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. 36 сарын цалин болон оршуулгын зардал нь бодит гарсан зардал. Үүнийг бодитоор төлсөн зүйлгүй. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирлыг компани төлнө гэх мэдүүлэг өгдөг. Ийм хайхрамжгүй байдлаар ханддаг. Өөрсдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал харагддаггүй. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж хэлдэг боловч өмнөх хурал болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлгийг харахаар шүүгдэгч нарт гэм буруугаа ухамсарласан байдал харагдахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэхгүй ял оногдуулж өгнө үү ” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагаас “ Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль бус үйлдэл байгаа гэж үзэж байгаа. тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.13-д эзэмшин хариуцуулан өгсөн машины бүрэн бүтэн байдлыг хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 А хэсэгт жолоочийн үүрэг байдаг. Хэдийгээр ажил олгогчийн зүгээс зуны дугуй болон, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахад чиглэсэн үүрэг байдаг хэдий ч жолооч талд мөн үүрэг байдаг. 1 дүгээр хавтаст хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэн. Үүнд: Хамгийн сүүлийн хэсэгт замын нөхцөл байдал нь нойтон мөстэй, халтиргаатай, гэрэлтүүлэггүй зам байсан гэдэг. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг байдаг. Үүнд: Зам халтиргаатай, цас орж байсан талаар утсаар ярьж байсан гэдэг. Гэрч нарын мэдүүлгээр зам гулгаж шон мөргөөд зогссон гэх мэдүүлэг байдаг. Энэ нөхцөл байдлыг дүгнэж үзэхээр амь хохирогч тухайн нөхцөл байдлыг урьдчилан мэдэх боломжтой байсан атлаа арга хэмжээ аваагүй, хайхрамжгүй хандсан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байж болзошгүй гэж харагддаг. Шүүгдэгч нар нь тус бүр 3-4 хүүхэдтэй, ар гэрээ авч явдаг. Ажил хөдөлмөр эрхэлдэг. ******* нь ТӨХК-д ажиллаж байгаа. нь Улаанбаатар хотод авто замын инженер хийж байгаа. Эдгээр хүмүүсийн үйлдэл нь эс үйлдэхүйгээр төгссөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, хохирол төлбөрөө төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд 1.2 дэх заалтад хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүй зохицуулалт байдаг. Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн журамлан 5.1-т заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх тул хорих ял оногдуулахгүй 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцэв.
Шүүгдэгч өөс “ Би залуу хүний хувьд алдаа дутагдал гаргасан. Залуу хүний хувьд маш хүнд сургамж болсон. Танай гэр бүлд болон манай компанид хүнд гарз хохирол учирсан Ундрахбаяр эгчээсээ уучлалт хүсэж байна” гэх мэдүүлгийг гаргав.
2. Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй үзэв.
3. Шүүгдэгч *******ийн хувьд анх удаа гэмт хэрэгт ял шийтгүүлж буй, шүүгдэгч*******ийн хувьд өмнө Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн гэмт хэрэг удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан эдийн болон бусад хохирол, хор уршиг бүрэн нөхөн төлөгдөөгүй, үүнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдолтой байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1 жил 5 сарын хугацаагаар,*******өд 2 жил хугацаагаар Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон, шударга ёсны, эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
4. Шүүх хуралдаанд шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгчөөс “*******ийг Улаанаатар хотод зам арчлалтын компанид ажилладаг” гэх боловч үүнтэй холбоотой ажиллах байгууллагын байршил, хаяг, ямар албан тушаал эрхэлдэг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт, мөн аль дүүрэгт, ямар хаягт оршин суудаг, гэр бүлийн гишүүдийн ажил эрхлэлт, оршин суух хаяг зэрэгтэй холбоотой ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, үүнийг нотлох баримтаар нотлоогүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэгт мэдүүлсэн биеийн байцаалтанд “хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай” гэснээс өөр мэдээлэл дурдагдаагүй байна.
Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн түүнд оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын хүрээг түүний оршин суух нутаг дэвсгэрийн үндсэн харьяаллаар Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрээр тогтоосон болно.
Бусад асуудлын талаар:
1. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч ,, нарыг томилж, шинжилгээ хийлгэж, Тусгай мэдлэг бүхий шинжээчдийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт гаргуулсны төлбөр 1,980,000 төгрөг гарсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт (1 хх 19 дүгээр тал)-аар нотлогдоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 “тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал”-ыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.4. “Шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчид олгох урамшууллын зардлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ” тооцож олгохоор заажээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасны дагуу тухайн хэргийн шүүгдэгч *******,******* нараас хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,980,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 990,000 төгрөг гаргуулан Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 100120012001 дансанд төлүүлэх нь зүйтэй байна.
2. Шүүгдэгч *******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдгээрт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******, нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1 жил 5 сар,*******өд 2 жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан *******,******* нар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т тус тус зааснаар “” ТӨХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд 31,680,000 төгрөг, үйлдвэрлэлийн ослын олговорт 34,200,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгож, нэхэмжлэгчийн оршуулгын зардлын нэхэмжлэлээс 9,334,497 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шүүгдэгч*******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, амь хохирогчийн оршуулгын зардалд иргэний хариуцагч “” ТӨХК-с 20,000,000 төгрөг, “Талын зам” ТӨХК- иас 3,300,000 төгрөг, мөн амь хохирогчийн цалингийн цалингийн зээлийн үлдэгдэл 2,200,000 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т нөхөн төлсөн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1,980,000 төгрөгийг шүүгдэгч*******, ******* нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 990,000 төгрөг гаргуулан Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 100120012001 дансанд оруулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ тогтоолоор хангагдаагүй гэм хорын хохирлын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.