2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2026/ШЦТ/22

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Б.Манлайбаатар,

хохирогч Ц.*******,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч С.Болорчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2507004200264 дугаартай хэргийг 2025 оны 1 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******ы 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “” ХХК-д ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт дүүргийн хороо, од оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.******* нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дүүргийн 7 дугаар хороо, ын од архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.*******той хэрүүл маргаан үүсгэж, улмаар мөр, толгой хэсэгт гараараа цохиж, зүүн хавирга руу нь өшиглөж биед нь зүүн 5 дугаар хавирганы цууралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун гэм буруугийн хувьд маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр хойд гэртээ очиход ******* нь , гэх хоёр хүнтэй хамт архи уугаад байж байсан. Шөнө оройн цагаар буюу 23 цаг болж байхад тэр хүүхэн айлын хоёр нөхөртэй архи ууж байхаар нь бухимдаад үл ойлголцол болж хоорондоо муудалцсан. Үр хүүхэд, хань ижлээ бодоод нөхрөө уучилсан. 2 цагийн алдаанаас болоод хорвоогийн бүх амьдралыг харанхуйгаар дүүргэхийг хүссэнгүй. Уучилснаараа миний гэр бүл гэрэл гэгээтэй болж байна. Энэ харанхуй нийгэмд үлгэр дуурайл болж амьдармаар байна. Өнөөдөр шүүх хуралдааны танхимд орж ирсэн байгаадаа харамсаж байна. Би өөрөө бас буруутай, түргэн ууртай, энэ зангаасаа болж харанхуй нүх рүү нөхрийгөө түлхэхийг хүсэхгүй байна. Энэ явдал бид хоёрт сургамж болсон, энэ бүх муу муухай зүйл тэр гэх хүүхнээр дуусаасай гэж хүсэж байна гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчимд дүүргийн 7 дугаар хороо, ын хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.*******той хэрүүл маргаан үүсгэж, түүний мөр, толгой хэсэгт гараараа цохих, зүүн хавирга хэсэгт өшиглөх зэргээр зодож биед нь зүүн 5 дугаар хавирганы цууралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр орой 22 цаг өнгөрч байхад ын хашаанд нөхөр дээрээ очиход хашааны хаалга дотроос нь түгжсэн байхаар нь хамт явж байсан хашааны эзэн эгчид хэлэхэд хашааны хаалгыг оролдсоор байгаад онгойлгосон. Хашаанд байдаг автобус дотор манай нөхөр Ганхөлөг, найз , түүний найз гэх нар архи уусан сууж байхаар нь юу болж байгаа юм бэ, юун хүүхэн бэ гэтэл манай нөхөр пизда гэж орилж хашгирахад эгч айгаад гараад зугтаасан. Манай нөхөр нөгөө хүүхнээ гийн найз гэсэн. Манай нөхөр хашаан дотор над руу асаагуур, гар утсаа шидээд онохгүй учир гараараа миний мөр, толгой руу ганц 2 удаа цохисон. Би зугтаагаад цагдаа дуудаад нөгөө хүмүүсийг нь гараад ир, та нар миний гэрт, миний автобус дотор юу хийж байгаа юм бэ гэхэд автобуснаас Ууганаа, нар нэлээн согтуу гарч ирээд нь тохуурхсан шинжтэй инээсэн. Би бичлэг хийх гээд утсаа гаргаад иртэл нь намайг үсдэж авахаар нь би биеэ хамгаалах гээд эргүүлээд үсдэж аваад удалгүй салсан. түрүүлээд гэр лүү гүйж орохоор нь би араас нь ортол манай хойд орон дээр суусан байхаар нь чи миний гэрт орж ирээд миний орон дээр суудаг хэн бэ гэхэд дахиж намайг үсдээд нүүр маажаад авахад нь би барьцалдаж авахад Энхээ эгч ээ тайван бай гээд намайг тэвэрч авахад хажуугаас ******* миний зүүн хавирга руу өшиглөсөн. Би хавирга хугарчихлаа гэсэн. Миний зүүн 5 дугаар хавирга цуурсан, зүүн нүдний дээд хэсэг цус хуралттай, зөөлөн эдийн няцралттай, 2 гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон” гэх мэдүүлэг /х.х-ийн 16-17 хуудас/,

 

- Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр өдөр би хуурай ах ******* болон 10 жилийн найз нарын хамт 1 том пиво хувааж уугаад ******* ахын хашаанд байдаг автобус дотор караокетэй гээд орж дуулсан. Өмнө нь ******* ах бид 2 нэг шил архи ууж байхдаа аг очиж аваад 1 том пиво уугаад бид 3 нэлээн халсан байсан. 22 цагийн орчимд гадаа ******* ахын эхнэр нь ирээд нөхөртэйгөө муудалцаад байсан. Эхнэр ******* нь автобус руу орж ирээд аг хараад янхан гичий минь гээд үснээс нь зулгаахад мөн адил үснээс нь зулгаахад нь ******* ах бид 2 салгаад ******* ах эхнэрээ дагуулаад гэр лүүгээ орсон. Би бие засаад араас нь ороход 2 эмэгтэй нь хоорондоо үсдэлцсэн ******* ах дунд нь салгах гээд дийлэхгүй байгаа бололтой байхаар нь би ******* эгчийг, ******* ах аг салгаж байхад удалгүй цагдаа ирсэн. Би нэлээн согтуу байсан бөгөөд хашаан дотор хэрүүл маргаан болоод ******* ах эхнэрээ бариад зогсож байсан шиг санаж байна. Зүүн нүднийх нь доор жижигхэн улайсан байхад ******* эгч чи намайг цохичихлоо ш дээ гэж нөхөр *******т хэлсэн. Мөн ******* эгч хавирга эвгүй боллоо гэж байсан. ******* эгч надаас салаад аг зодох гээд дайрахад нь ******* ах наад хүн чинь ямар ч хамаагүй гэмгүй хүн, чи учрыг нь олоогүй байж юундаа орилоод байдаг юм бэ, наад хүн чинь гийн найз гэж уурлаад эхнэрийнхээ хавирга руу нэг удаа өшиглөөд нүд рүү нь цохисон” гэх мэдүүлэг /х.х-ийн 23-24, 26-27 хуудас/,

 

- Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр өдөр би ******* гэдэг ахын хашаанд байсан автобус дотор ******* ах, ангийн найз нартай пиво уугаад караоке дуулсан. 21 цагийн орчимд гаднаас танихгүй эмэгтэй хүн орилоод орж ирэхэд ******* гарч уулзаад муудалцаад байх шиг байсан. ******* буцаж орж ирээд бид хоёрыг гэрт орж бай гэхээр нь би түрүүлээд гэрт орсон. Миний араас удаагүй ******* ахын эхнэр ******* элдэв бусаар хараагаад орж ирээд шууд намайг үсдээд авахад нь би зөрүүлээд үсдэж авахад *******, Ууганбаяр биднийг салгасан. ******* нь буруугаар ойлгоод нөхөртэйгөө хардаад намайг пизда, гичий чамайг ална гээд хараагаад дайрахад нь ******* энэ эмэгтэй ямар ч буруугүй хүн гээд эхнэрээ цааш нь түлхээд байсан. ******* нь ******* бид хоёрыг салгах гэж байхдаа эхнэрээ цохиод түлхсэн, өшиглөж байгааг нь хараагүй. Сүүлд нь ******* ах эхнэрээ түлхэж унагаахад хавирга нь эвгүй болсон юм шиг байна гэсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 34-35 хуудас/,

 

- Шинжээч Х.Анударийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ц.*******ын биед учирсан зүүн 5 дугаар хавирганы цууралт гэмтэл нь тусдаа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэгт тусдаа хамаарна. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэх мэдүүлэг /х.х-ийн 54-55 хуудас/,

 

- Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2025 оны 07 дугаар сарын 22-ны орой би ын хашаанд урд нь хамт ажилладаг байсан дүү , түүний найз гэх эмэгтэйтэй гурвуулаа автобус дотор караоке дуулж нэг шил 0,75-ын хэмжээтэй архи, нэг том пиво уугаад сууж байхад гаднаас эхнэр ******* юун хүүхэн байдаг юм бэ, хаанахын хүүхэн авчирдаг юм бэ гэхээр нь би автобус руу оруулахгүй цааш нь түлхсэн. Би *******ыг муудалцах байх гээд барьж байхдаа ыг гэрт ор гээд оруулахад эхнэр надаас салаад ын араас гэрт орсон. Би араас нь гүйгээд ороход тэр 2 бие биеэ үсдээд байж байхад нь би ыг салгахад араас орж ирээд *******ыг барьж авсан. Эхнэр ыг зодох гээд дайрахад нь би эхнэрийн хавирга руу нь өшиглөсөн. Удалгүй цагдаа орж ирсэн. Би эхнэрээ болон нарыг салгаж байхдаа цохисон чинь эхнэр чи миний нүд рүү цохичихлоо гэсэн. Эхнэрийн биед учирсан гэмтлийг би учруулсан, надаас өөр хүн зодож цохиогүй, би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 80-81 хуудас/,

 

- Шинжээч Х.Анударийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн НАЛ0725/324 дугаартай: “Ц.*******ын биед зүүн 5-р хавирганы цууралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Ц.*******ын биед учирсан зүүн 5-р хавирганы цууралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан 2 гуянд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-ийн 47-49 хуудас/,

 

- Шинжээч Б.Амарсайхан, Д.Номиун нарын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ЕГО825 дугаартай: “Үзүүлэгч овогтой ******* /ЙР75121864/ сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт /х.х-ийн 58-60 хуудас/,

 

- дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, яаралтай тусламжийн хуудас, эрүүл мэндийн төвийн толгойн тодосгогчгүй компьютер томографи шинжилгээний хариу, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын зардлыг төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /х.х-ийн 5-7, 44-45, 63-64, 117-118 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, АСАП сангийн мэдээлэл, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /х.х-ийн 82, 84-85, 90-91, 101/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт тус тус авагдсаныг дурдлаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, … этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.*******, хохирогч Ц.******* нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, нөхөр хүмүүс болох нь тогтоогдож байх ба хардалтын улмаас хэрүүл маргаан үүсч, хохирогчийн биед халдаж зодсон зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биедзүүн 5 дугаар хавирганы цууралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 гуянд цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ц.*******ын эрх чөлөөнд халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.*******, хохирогч Ц.******* нарын хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгч Б.*******ийг бусдад төлгөх гэм хорын төлбөргүй гэж үзлээ.

Мөн хохирогч Ц.*******ын эрүүл мэндийн тусламж авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 208 000 төгрөгийг зардлыг шүүгдэгч Б.******* нь төлж барагдуулсан болох нь Төрийн банкны мөнгөн гүйлгээний баримтаар нотлогдож байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Б.Манлайбаатар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор хохирлыг төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1 000 000 төгрөгөөр торгох, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч С.Болорчулуун эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Б.*******ийг шийтгэе гэж бодоход энэ гэр бүлд нэг ялтан л бий болж байна. Эхнэртэйгээ эв зүйгээ олсон, 20-иод жил хамт амьдарсан, бага зэргийн хэрүүл уруул байснаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагүй, хохирогч уучилж ойлгож манай гэр бүлд нэг хар толбо бий болох байх гэдгээ илэрхийлсэн, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд Б.******* гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА