Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0356

 

 

 

 

 

 

 

2023          04            12                                  128/ШШ2023/0356 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г*******” ХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л*******

Хариуцагч: ******* Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У*******

Нэхэмжлэлийн шаардлага: ******* Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/10******* дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь ******* Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/10******* дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

 

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:

2.1.Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А******* дугаар “Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”-өөр “Г*******" ХХК-д ******* аймгийн А сумын Тгазарт орших ******* гектар талбай бүхий уурхайн талбайд 2037 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч тусгай зөвшөөрөл олгосон.

 

2.2.******* Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/10******* дугаартай захирамжаар “Г*******" ХХК-д олгосон дээрх тусгай зөвшөөрлийг цуцалсан.

 

2.3.Байгаль орчны газрын 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/20 дугаартай албан бичгээр “Г*******" ХХК-д ******* Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/10******* дугаартай захирамжийг хүргүүлсэн.

2.4.”Г*******" ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04/05 дугаартай гомдлыг ******* Засаг даргад гаргасан бөгөөд ******* Засаг даргын Тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06/676 дугаар албан бичгээр ”нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана уу” гэх хариуг өгсөн.

2.5. “Г*******" ХХК-аас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02/05 дугаартай албан бичгээр “ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох газрыг нөхөх олгох, буюу дүйцүүлэхээр олгож өгнө үү” гэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасанд тус газраас 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 8/1318 дугаар албан бичгээр “тусгай зөвшөөрөл цуцалсантай холбоотой асуудлыг эрх бүхий этгээдэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгчээ.

2.6. Түүнчлэн ******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03/1597 дугаар албан бичгээр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргах, өргөдөл ирүүлээгүй болон гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан. Түүнчлэн дээрх хуульд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй талаар хуульчилсан тул ******* Засаг даргын зүгээс нөхөх олговор олгох үндэслэлгүй байна.” гэсэн хариуг “Г*******" ХХК-д өгсөн байна.

2.7. Тус шүүх “Г*******" ХХК-ийн гаргасан “******* Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/10******* дугаартай захирамжийн “Г*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр ******* Засаг даргад холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ******* Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/10******* дугаартай захирамжийн “Г*******" ХХК-д холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Г*******" ХХК нь Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А******* дугаар “Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг авсан. Уг тусгай зөвшөөрлөөр манай “Г*******" ХХК-нд ******* аймгийн А сумын Тгазарт орших ******* гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл олгосон. Гэтэл ******* Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/10******* дугаартай захирамжаар манай тусгай зөвшөөрлийг цуцалсныг ******* Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/20 дугаартай албан бичгийг гардаж авахдаа мэдсэн. Манай байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлээ “Ухотын усан сан бүхий газрын хамгаалалтад орсон тул” гэсэн байсан. Энэхүү шийдвэрийг илт хууль бус шийдвэр гэж үзсэн тул манай компанийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04/05 дугаартай гомдлыг ******* Засаг даргад гаргасан. Бидний гаргасан гомдлыг хянаад ******* Засаг даргын Тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06/676 дугаар албан бичгээр ”нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана уу” гэх хариуг өгсөн. Уг хариунаас үзэхэд Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж захирамж гаргасан” гэх бидний гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн байна гэж манай байгууллагын зүгээс үзсэн. Иймд манай байгууллагын зүгээс ******* Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06/676 дугаар албан бичиг болон холбогдох хууль тогтоомжуудад заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газарт нөхөх олговор гаргуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, улмаар энэ агуулгаар дахин ******* Засаг даргад гомдлоо гаргасан боловч хүлээн аваагүй. Иймд бидний зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэж байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн ******* Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/10******* дугаартай захирамж нь Ухотын усан сан бүхий газрын хамгаалалтад орсон тул гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүнийг манай Г*******" ХХК-ийн зүгээс дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч байна. ******* Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/10******* дугаартай захирамж нь Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж, үүний улмаас мөн манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална гэж заасан. Мөн хуулийн 56.1.3-т хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэж зааж өгсөн байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсний дараа тусгай зөвшөөрлийг цуцлахыг хуулиар зохицуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар манай компанид нөхөх төлбөр огт төлөгдөөгүй бөгөөд нөхөх төлбөрийн асуудал яригдаагүй байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар  тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж зааж өгсөн. Иймд дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т  зааснаар манай байгууллагад нөхөх олговор олгох, мөн хуулийн 56.1 дэх хэсэг болон 56.1.3 дах хэсэгт зааснаар нөхөн олговрыг бүрэн төлсний дараа тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилж өгсөн байхад ийнхүү шууд цуцалж байгаа нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна. Дээрх хуулийн зохицуулалтыг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд оруулж ирсэн байдаг. Манай байгууллагын зүгээс төрийн байгууллагын шийдвэрийг хүндэтгэж байгаа бөгөөд хуульд заасан ажиллагааг хийж өгөхийг удаа дараа хүссэн боловч үүнийг хүлээж аваагүй. Ковид-19 цар тахлын үе таарсан байсан гэтэл дээрээс нь нэмэгдээд ямар ч нөхөн олговор олгохгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Байгууллагын үйл ажиллагааг сэргээхтэй холбоотойгоор маш олон байгууллагуудтай харилцсан, бүх зүйл жигдрэх гэж байтал тусгай зөвшөөрлийг цуцалсан учраас гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад ******* Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/10******* дугаартай захирамжийг “Г*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү. гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Г*******" ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь Ухотын хамгаалалтын бүстэй давхацсан гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ингэхдээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх,  усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд “Г*******" ХХК усны сав бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах боломжгүй учраас энэ хуулийн хүрээнд цуцалсан. Гол, мөрний урсац бүрэлдэх эх,  усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй болон энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй гэж заасан. Мөн 2010 оны 299 дугаар Ашигт малтмал эзэмшигчдэд нөхөн олговор олгох тухай Засгийн газрын тогтоолоор баталсан журам бий. Энэ журмын дагуу Гол, мөрний урсац бүрэлдэх эх,  усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар өргөдлөө гаргаж нөхөн олговор олгох боломжтой бөгөөд ******* Засаг дарга олгоно гэх зохицуулалт байхгүй. Тиймээс нөхөн олговор олгох үндэслэлгүй гэж үзсэн. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь “төрийн байгууллага анхнаасаа үйл ажиллагаа явуулж болох зөвшөөрөл өгч “Г*******” ХХК санхүү, цаг хугацаа зарцуулан үйл ажиллагаа эхэлсэн, ... Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг болон 56.1.3 дахь хэсэгт зааснаар нөхөн олговрыг бүрэн төлсний дараа тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан байхад тусгай зөвшөөрлийг шууд цуцалсан нь үндэслэлгүй” гэж, хариуцагч нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу нэхэмжлэгч өөрөө өргөдлөө гаргах үүрэгтэй байтал түүнийгээ биелүүлээгүй. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй болон энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй гэж заасан тул хариуцагчаас маргаан бүхий актыг гаргасан” гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч “Г*******” ХХК-д ******* аймгийн А сумын Тгазарт орших ******* гектар талбай бүхий уурхайн талбайд 2037 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч  Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А******* дугаар “Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг олгосон байна.

4.******* Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/10******* дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 37.6 дахь хэсэг, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал, ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Х дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр  дэх “Г*******” ХХК-ийн MV-0******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Ухотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд орсон тул “Г*******” ХХК-д олгосон дээрх тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

5.Х дүүргийн Засаг даргаас 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 09/423 дугаар албан бичгээр голын ай савд үйл ажиллагаа явуулж байгаа болон нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуй нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.

6.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 03/4163 дугаар албан бичгээр “Г*******” ХХК-ийн MV-0******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл нь ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүстэй давхцалтай талаар ******* Байгаль орчны газарт хүргүүлж, тус газрын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 02/1*******5 дугаар албан бичгээр “Г*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар нийслэлийн Засаг даргад дүгнэлт хүргүүлсэн байна.

7.******* Байгаль орчны газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 09/423 дугаар албан бичгээр ******* Засаг даргад ... голын ай савд үйл ажиллагаа явуулж байгаа болон нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах... хүсэлтийг хүргүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 02/1388 дугаар албан бичгээр “Г*******” ХХК-д ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүстэй давхцалтай тул тусгай зөвшөөрлийг цуцлах  нөхцөл бүрдсэн талаар мэдэгджээ.

8.******* Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/10******* дугаар захирамжаар “Г*******” ХХК-ийн Х дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МV-0******* дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий *******.44 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

9.Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар  дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 11.1.4.“Энэ хуулийн  22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох;” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Ухотын Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоожээ.

10. “Г*******” ХХК-ийн МV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн дагуу ашиглаж байсан *******.44 гектар талбай нь ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор батлагдсан Ухотын Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай байх бөгөөд энэ үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй болно.

11.Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн лавлагаагаар /хэргийн 123 дахь тал/ “Г*******” ХХК-ийн МV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн дагуу ашиглаж байсан *******.44 гектар талбай нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан орон нутгийн усны энгийн хамгаалалтын бүстэй *******.44 га давхцалтай, мөн ******* Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/142 дугаар албан бичгээр ирүүлсэн кадастрын зурагт Усан сан бүхий онцгой хамгаалалтын бүс, энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдож байна.

12.******* Засаг дарга нь “Г*******” ХХК-ийн МV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Усны тухай хуулийн 12 дугаар зүйл.“Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.4.“Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах;”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.“аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан.”, 37 дугаар зүйлийн 37.1.“Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална:”, 37.1.3.“тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан;” гэж тус тус заасантай нийцжээ.

13.Иймд нэхэмжлэгч “Г*******” ХХК-аас ******* Засаг даргад холбогдуулан гаргасан “******* Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/10******* дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г*******” ХХК-аас ******* Засаг даргад холбогдуулан гаргасан “******* Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/10******* дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ГАНБАТ