Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2023/03202

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2023/03202

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоотод оршин суух,  овогт гийн Т /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамж, 449 тоотод оршин суух, ******* ******* овогт Бат-Эрдэнийн /РД:ШГ82122724/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  оршин суух,  овогт Пгийн С /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,419,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Т,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* миний бие нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б.Э, П.С нарт 3,480,000 төгрөгийг сар бүрийн 6 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай зээлүүлсэн. Хүү нь 1,670,400 төгрөг болно.

Зээлийн хугацаа дуусаж, мөнгөө төлөхгүй тохиолдолд төлөөгүй үлдсэн төгрөгийн 50 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулсан. Нийт 5,150,400 төгрөг болсноос 871,000 төгрөгийг төлсөн. 4,279,400 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Үүний алданги 2,139,700 төгрөг. Зээлийн хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Б., П.******* нараас 6,419,100 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. П.******* нарт би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 350,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 250,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 250,000 төгрөгийг дансаар явуулсан. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 100,000 төгрөгийг бэлнээр өгч, Б., П.******* нарт 1 сарын 6 хувийн хүүтэй 8 сарын хугацаатайгаар нийт 3,480,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Хүү нь 1,670,000 төгрөг дээр тохирсон. Зээлийн хугацаа дуусаж мөнгөө төөлөөгүй тохиолдолд үлдсэн мөнгөний 50 хувиар алданги тооцно гэж бичгээр гэрээ байгуулсан. Энэ мөнгөнөөс 100,000 төгрөгөөс бусдыг нь дансаар шилжүүлсэн. Энэ хооронд Б.ын дансны хуулгыг үзэхэд 1,770,000 төгрөг төлсөн байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Би буруу тооцоолж гаргасан байна. Нийтдээ 5,070,600 төгрөгийг Б., П.******* нараас гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн нэхэмжлэлд хавсаргасан баримт болох Зээлийн гэрээ нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан байх ба тус гэрээнд 2019 оны 10 дугаар сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны нийт 7 удаагийн зээлийн талаар бичигдсэн байна.

Зээлийн гэрээ нь зөвшилцөлд тулгуурласан гэрээ бөгөөд хоёр талын харилцан тохиролцсон саналын үндсэн дээр буюу нэг тал нь мөнгө зээлэх, эсхүл зээлдүүлэх гэрээ байгуулах санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагдана. Бодит зээл олголт гэрээний агуулгыг тодорхойлохгүй, харин гүйцэтгэл зохих ёсоор явагдсан эсэхийг дүгнэхэд л ач холбогдолтой.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу хүү төлөхөөр тогтоосон зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах ба гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд зээлдэгч зээлдүүлэгчээс хүү авах эрхээ алддаг. Үүнээс үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бичгээр байгуулагдсан гэрээний гол зүйлд уг гэрээ байгуулагдахаас өмнөх хугацаанд болон тухайн өдөрт хамаарах зээлдэгч нь зээлдүүлэгчид зээлүүлсэн мөнгөний талаарх мэдээллийг тусгажээ. Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлүүлсэн гэх 100,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлдүүлээгүй буюу шилжүүлээгүйг дансны хуулгаар нотлох боломжтой. Тиймээс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн гүйлгээ бүхий зээлийн хувьд бичгээр хийсэн гэрээг үндэслээгүй буюу уг бичгээр байгуулсан гэрээнээс өмнөх хугацаанд шилжүүлсэн байх тул уг мөнгөн дүнгээс зээлдэгч нь хүү, алданги авах эрхээ алдах үндэслэлтэй гэж үзэж байх тул уг хугацаанд зээлсэн 3,380,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Уг 3,380,000 төгрөгөөс хариуцагчийн хувьд 1,770,000 төгрөгийг нэхэмжлэгч болох С.*******ын Хаан банкны  тоот данс руу шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,419,100 төгрөгөөс 1,610,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Б.ын иргэний үнэмлэхний лавлагаа, 2020.01.23-ны өдрийн зээлийн гэрээ, 2019.10.10-ны өдрийн зээлийн гэрээ, С.*******ын Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас 2023.10.13-ны өдрийн 1764 дугаар итгэмжлэл, 2023.10.17-ны 1783 дугаар итгэмжлэл, 2023.10.31-ний өдрийн хариу тайлбар, Б.ын Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б., П.******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 6,419,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,348,500 төгрөгөөр багасгаж, 5,070,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гэж тодруулсан.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б., П.******* нарт 3,480,000 төгрөгийг сар бүрийн 6 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай зээлүүлсэн. Хүү нь 1,670,400 төгрөг болно. Зээлийн хугацаа дуусаж мөнгөө төлөхгүй тохиолдолд төлөөгүй үлдсэн төгрөгийн 50 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулсан. Нийт 5,150,400 төгрөг болсноос 1,770,000 төгрөгийг төлсөн. 3,380,400 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Үүний алданги 1,690,200 төгрөг. Зээлийн хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Б., П.******* нараас 5,070,600 төгрөгийг гаргуулах... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Зээлийн гэрээ нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан байх ба тус гэрээнд 2019 оны 10 дугаар сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны нийт 7 удаагийн зээлийн талаар бичигдсэн байна.

Бодит зээл олголт гэрээний агуулгыг тодорхойлохгүй, харин гүйцэтгэл зохих ёсоор явагдсан эсэхийг дүгнэхэд л ач холбогдолтой.

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бичгээр байгуулагдсан гэрээний гол зүйлд уг гэрээ байгуулагдахаас өмнөх хугацаанд болон тухайн өдөрт хамаарах зээлдэгч нь зээлдүүлэгчид зээлүүлсэн мөнгөний талаарх мэдээллийг тусгажээ. Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлүүлсэн гэх 100,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлдүүлээгүй буюу шилжүүлээгүйг дансны хуулгаар нотлох боломжтой.

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн гүйлгээ бүхий зээлийн хувьд бичгээр хийсэн гэрээг үндэслээгүй буюу уг бичгээр байгуулсан гэрээнээс өмнөх хугацаанд шилжүүлсэн байх тул уг мөнгөн дүнгээс зээлдэгч нь хүү, алданги авах эрхээ алдах үндэслэлтэй гэж үзэж байх тул уг хугацаанд зээлсэн 3,380,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Уг 3,380,000 төгрөгөөс хариуцагчийн хувьд 1,770,000 төгрөгийг шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,419,100 төгрөгөөс 1,610,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.******* хариуцагч Б., П.******* нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд, уг гэрээгээр 2019 оны 11 сарын 12-нд 350,000 төгрөг, 2019 оны 11 сарын 12-нд 380,000 төгрөг, 2019 оны 11 сарын 19-нд 150,000 төгрөг, 2019 оны 11 сарын 28-нд 250,000 төгрөг, 2019 оны 10 сарын 10-нд 2,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 03-нд 250,000 төгрөг шилжүүлсэн, 2020 оны 01 дүгээр сарын 23-нд 100,000 төгрөг бэлнээр, нийт 3,480,000 төгрөгийг сар бүрийн 6 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатайгаар, зээлийн хүү нь 1,670,400 төгрөг, Б., П.******* нарт зээлдүүлсэн ба зээлийн хугацаа дуусаж мөнгөө төлөхгүй тохиолдолд төлөөгүй үлдсэн төгрөгийн 50 хувиар алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ, банкны дансны хуулганууд, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.д 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны хооронд нийтдээ 6 удаа, нийт 3,380,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь С.******* болон Б. нарын Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 

Зохигчид зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 1,770,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, харин бэлнээр 100,000 төгрөг өгсөн эсэх, хүү болон алданги тохиролцсон эсэх талаар маргажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно,

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь зээлийн гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан Зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Дээр дурдсан хуульд зааснаар хариуцагч Б., П.******* нар нь зээлийн гэрээнд зааснаар зээлийг нэхэмжлэгч С.*******т төлөх үүрэгтэй байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид бичгээр гэрээ байгуулахаас өмнө зээлдэгч нарт мөнгийг шилжүүлсэн байх бөгөөд хожим нь зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээ байгуулснаас хойш зээлдүүлсэн үнийн дүнгээс хүүг тооцсон байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хугацаанд нь буцаан төлөх үүрэг хүлээдэг.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд дээр дурдсан хуульд зааснаар хариуцагч Б., П.******* нар нь зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээл, зээлийн хүүг нэхэмжлэгч С.*******т төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Б., П.******* нар нь С.*******тай байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон боловч хариуцагч нар гэрээнд заасан үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нар зээл авч эхэлсэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нийт 1,770,000 төгрөг төлсөн байх бөгөөд 2020 оны 01 сарын 23-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө буюу дансны хуулгаар 355,000 төгрөг, харин гэрээг бичгээр байгуулснаас хойш 1,415,000 төгрөгийг төлсөн нь дансны хуулгаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч С.******* нийт 3,480,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарлах боловч нийтдээ зээлд 3,380,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба бичгээр гэрээ байгуулж гэрээ хийхээс өмнө хариуцагч 355,000 төгрөг төлчихсөн байх тул бичгээр гэрээ байгуулах үед 3,025,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан гэж шүүх үзсэн.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд бичгээр гэрээ байгуулах үед 3,025,000 төгрөг төлөгдөөгүй байсан ба бичгээр гэрээ байгуулснаас хойш 8 сарын хугацаатай, 6 хувийн хүүгийн нэг сарын хүү нь 181,500 төгрөг, 8 сарын хүү нь 1,452,000 төгрөг, нийт зээл болон зээлийн хүүд бичгээр гэрээ байгуулснаас хойш төлөх төлбөр 4,477,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Үүнээс бичгээр байгуулснаас хойш 1,415,000 төгрөгийг төлсөн байх ба зээлийн гэрээнээс 3,062,000 төгрөг төлөгдөөгүй байна.

 

Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээгээр зээлийн хугацаа дуусаж мөнгөө төлөхгүй тохиолдолд төлөөгүй үлдсэн төгрөгийн 50 хувиар алданги тооцно гэж заасан ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад нийцээгүй байна.

 

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж ойлгохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан байна. Мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд гэрээний дээрх заалтад хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлага буюу нэмэлт үүрэгт ...хоног тутам..., гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн... гэх агуулга тусгагдаагүй тул нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүсээгүй байна.

 

Иймд хариуцагч Б., П.******* нараас 3,062,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,008,600 төгрөгт үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б., П.******* нараас 3,062,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,008,600 төгрөгт үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., П.******* нараас 63,942 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС