Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 1532

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Л.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

иргэдийн төлөөлөгч А.Хуаныш,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч Г.Алтансүх түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ,

хохирогч М.Будханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Гансүхийн Алтансүхэд холбогдох эрүүгийн 201626020945 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Монгол улсын иргэн, Боржигон овогт Гансүхийн Алтансүх, /РД:АЕ88092372/ 1988 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Усны 2 дугаар гудамжны 9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шангалгүй,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 06 сарын хорих ялаар шийтгэгдэж Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 14 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

 

Шүүгдэгч Г.Алтансүх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 2 дугаар орцонд Б.Отгонтуяаг цахилгаан шат руу үснээс чирч оруулан, амыг таглан дуугарах юм бол ална гэж заналхийлж довтлон 9-н давхарт гаргаж шанаан тус газарт нь алгадах зэргээр хүч хэрэглэн гар утас, хүзүүний зүүлт, бөгж зэрэг эд зүйлийг нь дээрэмдсэн,

Мөн урьд хүчиндэх гэмт хэрэг шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 2 дугаар орцонд Б.Отгонтуяаг цахилгаан шат руу үснээс чирч оруулан, амыг таглан дуугарах юм бол ална гэж заналхийлж довтлон 9-н давхарт гаргаж шанаан тус газарт нь алгадах зэргээр хүч хэрэглэн хурьцал үйлдсэн,

            Урьд хүчиндэх гэмт хэрэг шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйдлээр, төгсөөгүй завдалтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо “Дэнжийн 1000” худалдааны төвийн зүүн талд замын үерийн далангийн орчим М.Будхандад хүч хэрэглэн үснээс чирж жалганд оруулан амыг нь таглан ална, хүчиндэнэ гэж  заналхийлэн шанаан тус  газарт нь алгадах зэргээр өмдийг нь тайлж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Алтансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед хохирогч Отгонтуяатай бэлгийн харьцаанд орсноо хүлээн зөвшөөрч байна. Тэндээс гараад Энх-Амгалантай хамт зочид буудалд архи уусан. Би өөрөө үйлдлээ хэлээд цагдаад очъё гэхэд Энх-Амгалан “яах юм бэ хөгшөөн, тэр талаар харсан хүн байхгүй юм чинь ингээд явчих” гэж хэлсэн. Тэгээд хэлээгүй. Сүүлд нь баригдсан. Гэхдээ эд эрхтэнээр нь тараана, ална гэж хэлж цүнхээр нь савж цохиогүй. Хохирогч Отгонтуяагийн бөгж, гар утсыг нь булааж авсан. Гар утсаа лифтэнд байхдаа ил барьсан байсан. Би түүний гар утсыг нь булааж аваад нууц кодыг өөрөөр нь гаргуулж авсан. Бөгжийг нь өөрөөр нь тайлуулж авсан. Түүнд ээмэг, зүүлт байгаагүй. Хохирогч Будхандад холбогдох үйлдлийн хувьд 32 дугаар тойргийн тэнд найзуудтайгаа архи уугаад Дэнжийн мянгын захыг тойрч гүйж байгаад түүнийг мөргөөд унагаасан. Тэр үед 16-17 цаг болж байсан бөгөөд гэгээтэй эргэн тойронд олон хүнтэй байсан. Би Будхандыг хүчиндэх, дээрэмдэх үйлдэл хийгээгүй” гэв.

 

Хохирогч М.Будханд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Тэгэхэд жалганы баруун талаар Алтансүх гуай дээрээс уруудаад ирж байсан. Тэгэхэд замын баруун талаар жалганы цаагуур Алтансүх гуай дээрээс уруудаад бууж байсан. Над руу хараад байсан. Тэгээд намайг зам гарах гээд зогсож байхад араас ирээд миний баруун талын мөр дээгүүр цохисон. Тэгээд би эргэж хараад “яасан” гэхэд “юм асууя” гэхээр нь “үгүй” гэж хэлээд шатаар буух гэж байтал араас боогоод жалга руу оруулсан. Намайг 2-3 удаа алгадаж, миний дээр гарч суусан. Гэхдээ өмд тайлаагүй. Тэгж байтал манай эгч болон дүү нар гарч ирээд намайг салгаж авсан. Тэр үед тархи доргисон гээд 7 хоног гэртээ байсан. Энэ хугацаанд цалингаа авч чадаагүй. Би 250.000 төгрөгийг Алтансүх гуайн ах, эгч нараас авсан. Энэ мөнгийг 7 хоногийн цалин болон эмчилгээний төлбөрт авсан” гэв.

                          

Шүүгдэгч Г.Алтансүх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 2 дугаар орцонд Б.Отгонтуяаг цахилгаан шат руу үснээс чирч оруулан, амыг таглан дуугарах юм бол ална гэж заналхийлж довтлон 9-н давхарт гаргаж шанаан тус газарт нь алгадах зэргээр хүч хэрэглэн гар утас, хүзүүний зүүлт, бөгж зэрэг эд зүйлийг нь дээрэмдсэн,

Мөн урьд хүчиндэх гэмт хэрэг шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 2 дугаар орцонд Б.Отгонтуяаг цахилгаан шат руу үснээс чирч оруулан, амыг таглан дуугарах юм бол ална гэж заналхийлж довтлон 9-н давхарт гаргаж шанаан тус газарт нь алгадах зэргээр хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Эд зүйлийн үнэлгээ. /хэргийн 1 дүгээр хавтас 38 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл “... хохирогч Б.Отгонтуяаг урьж оруулан тэр хэрэг гардаг өдөр таныг хүчиндсэн хүн эдгээр хүмүүсийн дунд байгаа эсэхийг тодруулахад №1 гэсэн дугаартай сэжигтэн Г.Алтансүхийг шууд заасан болно” /хэргийн 1 дүгээр хавтас 39 дүгээр хуудас/

Хохирогч Б.Отгонтуяагийн “2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг 45 минутын орчим би нөхөр Санжаадоржтой хамт машинтай Баянгол дүүргийн 7  дугаар хороо 25-р байрны 2-р орцны үүдэн дээр ирээд би орц руугаа ороод манай нөхөр намайг буулгачихаад ажилдаа явсан. Тэгээд би орц руугаа ороод лифтэнд суух гэхэд дээд давхраас лифтээр 2 залуу бууж ирээд надтай зөрөөд буусан. Тэгээд би лифтэнд орж суугаад лифтний хаалга яг хаагдах гэж байхад надтай зөрсөн 2 залуугийн нэг нь хөлөөрөө хаалга тулж онгойлгоод хамт суугаад дээшээ явсан. Тэгээд лифтний хаалга хаагдангуут тэр залуу намайг өөртөө байгаа үнэт зүйлээ гаргаад ир наад бөгжөө тайл гээд, бөгж ээмэг зүйлтээ тайл гэхэд нь би ээмэгээ тайлж өгөхөд тэр миний хүзүүний зүйлтийг тасдаж авсан. Тэгэхэд лифт 3 давхар дээр ирээд хаалга онгойгуут нь би гаран доогуур нь зугтаад буунгуут миний үснээс татаад барьж аваад лифт руу буцаад чирж оруулсан. Тэгэж үснээс татахдаа миний зүүн талын куртикнаас татахад нь би татсан чинь зүүн гарын куртка, цамц лэфчик бүгд тайлагдаад гараад ирсэн. Тэгсэн чинь нөгөө залуу лифтэнд оруулаад ам таглаад ам таглаад одоо дуугарах юм бол ална шүү гээд би чамд одоо эрхтэнээ хөхүүлнэ гээд хувцаснаасаа мөнгөө гарга гээд цүнхэнд байсан түрүүвчнээс ойролцоогоор 30000 гаран мянган төгрөг байсныг гаргуулж авсан. Тэгэхэд лифт 7 давхарт ирсэн. Тэгээд дахиад дээшээ 9 давхарт очиж онгойсон. Тэр хооронд миний амыг дараад ална хядна л гээд байсан. Тэгснээ буцаад 1 давхар луу дараад доошоо буугаад дахиад буцаад 9 давхар луу гарсан. Лифтний очсон давхар болгон дээр хүнгүй байсан. Тэгээд буцаад 9 давхарт гараад үсдээд лифтнээс буулгангуут нь би дахиад зугтаад доошоо шатаар буух гэхэд хойноос хоолойноос татаад намайг алгадаад тэр чигээр нь доошоо 9 давхар 8 давхар хоёрын дунд талын хогийн пункерийн хажууд очоод одоо чамд утас байх ёстой утсаа гаргаад ир гээд миний куртикны зүүн талын халааснаас миний утсыг аваад намайг цааш нь харуулаад өмдийг минь тайлангуутаа араас өөрийнхөө бэлэг эрхтэнийг миний эрхтэн рүү хийсэн. Тэгээд араас хийгээд хөдөлж байснаа намайг эргүүлж харуулаад бэлэг эрхтэн хөх гээд намайг доош нь үсдэж суулгаад эрхтнээ миний ам руу хийсэн. Ам руу хийж хөдөлж байснаа дахиад босгоод араас дахиад хийгээд хөдлөөд би ямар байна заавал чамайг тавиулна гээд хөдлөөд байсан. Би тэр хооронд амнаас гараа авангуут авраарай, хүн байна уу л гээд орилоод байсан орилох болгонд ам дараад байсан.

Тэгээд араас тэр залуу хийж хөдөлж байгаад дахиад минийхийг хөх гээд эргүүлэнгүүт нь би хогийн пункерийн араар ороод амь авраарай гээд орилсон чинь миний газар унасан байсан цүнхийг аваад толгой руу цохиход би хажуу тийшээ болонгуутаа хана мөргөчихсөн. Тэгсэнээ тэр намайг үсдэж барьж аваад доош нь дараад алаад эрхтэнийг чинь энд тэнд хаячихаар намайг хэн олдог юм гээд миний хоолойг боогоод байсан. Тэр хооронд миний нүд бүрэлзээд нэг хэсэг толгой эргээд ирсэн чинь миний хацар луу алгадаж сэрээгээд байсан. Тэгээд хоолой боогоод манаруулаад хоолой боож байсан чинь нэг хүн орцонд гараад ирсэн. Тэгээд тэр хүнийг нөгөө залуу чинь харангуутаа доошоо тэр чигээрээ шатаар гүйгээд явчихсан. Тэгээд тэр орцонд гарч ирсэн залуу бид хоёр тэрний араас доошоо араас нь буугаад орцны гадаа гараад ирэхэд байхгүй болчихсон байсан. Тэгээд тэр залуугийн утаснаас цагдаа руу ярих гэсэн чинь утас нь унтарчихсан байсан болохоор хажууд талын орцны үүдэн дээр байсан хүний утсыг гуйж байгаад цагдаа дуудаад гадаа нь хүлээж байхад цагдаа ирсэн. ...Янз бүрийн юм тулгаагүй. Лифтэнд орж ирээд л ална гээд үнэт зүйлсээ гарга янхан минь гээд л эхэлсэн. Хоолойноос багалзуурдсан, нэг удаа алгадсан, нэг удаа цүнхээр цохьсон. Өөрийгөө энэ тэр гэж нэр усаа хэлээгүй. Намайг угаасаа чи хаанаас ч олохгүй чи л гээд байсан. Бэлгэвч хэрэглээгүй. Дур тавьсан үгүйг мэдэхгүй байна. Би ч гэсэн дур тавиагүй. Намайг лифтэнд суухад өөдөөс гарч ирсэн хоёр залуугийн нэг нь тэр залуу мөн байсан. Тэр залуу хар өнгийн богинохон куртка, хар өнгийн биеийн тамирын өмд, улаан хүрэндүү босоо захтай цахилгаантай ноосондуу маягийн цамцтай малгайгүй, 30 орчим насны залуу байсан. Гэхдээ тэр залууг би одоо харвал танина. Ямар ч байсан хуссан сахалтай залуу байсан. Өөр содон гэх юм байгаагүй. ...Шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Харин тэр намайг хүчиндсэн хүнд бол гомдолтой байна. Цаг хугацаа сэтгэл санаа болон эд материалын нилээн их хохиролтой байна”

“...Алтансүхийн аав гэх хүн надад үнэлгээнд бичсэн 545.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн  1 дүгээр хавтас 40-41 дүгээр хуудас/

            Гэрч Э.Төгөлдөрийн “2016 оны 03-р сарын дундуур байсан яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Би өдөр хичээлээ тараад 17 цагийн орчим байх гэртээ ирсэн. Орц руу лифтээр 9 давхарт гараад гэртээ орох гэхэд ард эмэгтэй хүн туслаарай гээд орилохоор нь харсан чинь 8 давхар 9 давхрын дунд хогийн пункерын хажуу талын цонхтой хананд хар өнгийн куртиктэй, бараан өнгийн өмдтэй залуу эмэгтэйг зүүн гараараа багалзуурыг нь шахчихсан зогсож байсан. Би эхэндээ юу болж байгааг нь мэдээгүй юм. Тэгсэн чинь тэр эмэгтэй туслаарай гээд орилохоор нь харсан чинь цээжээрээ нүцгэн хөх нь гарчихсан хананд хоолойгоо шахуулчихсан байж байсан. Тэгээд би хөөш юу болоод байгаа юм бэ гээд шатаар буугаад очихоор явж байхад нөгөө залуу нь над руу нэг эргэж харангуутаа шууд доошоо шатаар зугтаасан. Тэгээд тэр эмэгтэй дээр очоод зүгээр үү гэхэд тэрийг бариад өгөөч миний түрийвч, утас, гэрийн түлхүүр, ээмэг, бөгжийг аваад зугтчихлаа гэсэн. Тэгэхэд тэр эмэгтэйн цээжин хэсэг нь ил гарчихсан уйлчихсан байхаар нь би нөгөө залуугийнх нь араас шатаар буусан. Тэгээд шатаар буугаад орцны хаалгаар гараад ирэхэд байхгүй болчихсон байсан. Байрны гадаа гараад бид хоёр тэр залууг ойр хавиар хайгаад олоогүй. Тэгээд би цагдаа дуудах гэхэд утасны цэнэг дуусчихсан байсан болохоор урд талын орцны үүдэн дээр байсан хүний утаснаас гуйж цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нээх удаагүй хүрч ирээд нөгөө эмэгтэйг аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн  1 дүгээр хавтас 50 дугаар хуудас/

            Гэрч Ж.Гансүхийн “Би Отгонтуяад хохирлын мөнгө гэж 570.000 төгрөг төлсөн гэхдээ ямар нэг баримт үйлдээгүй түүнд бэлнээр хүлээлгэн өгсөн. Би энэ мөнгийг өгөхдөө хохирлын үнэлгээг харж байгаад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 49 дүгээр  хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №3822 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Отгонтуяагийн биед нүүр, хүзүү хоолойн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, улайлт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

            3. Шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Б.Отгонтуяагийн үтрээний арчдас, наалдац, дотоож, ариун цэврийн хэрэглэлд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй байна.

            7. Б.Отгонтуяа нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

            8. Б.Отгонтуяагийн цус нь В /lll/ бүлэг байна” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 20 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Алтансүх нь урьд хүчиндэх гэмт хэрэг шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйдлээр төгсөөгүй завдалтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо “Дэнжийн 1000” худалдааны төвийн зүүн талд замын үерийн далангийн орчим М.Будхандад хүч хэрэглэн үснээс чирж жалганд оруулан амыг нь таглан ална, хүчиндэнэ гэж  заналхийлэн шанаан тус  газарт нь алгадах зэргээр өмдийг нь тайлж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Будхандын “2016 оны 04 дүгээр сарын 09-ны орой 18-19 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 11-р хороо нуурын 8-105 тоотод байх гэрээсээ гараад ажил руугаа явж байхад Дэнжийн гэрлэн дохиотой уулзварын дэнжийн 1000 руу өгсөх төв замын уулзвар баруун тийш гарах гэж байхад араас үл таних махлагдуу биетэй залуу юм асууя гээд баруун талын мөрнөөс татсан юм. Эргэж хараад яасан бэ гэж асуухад юм асууя гээд хэлэхээр нь үгүй гэхэд миний араас хоолойгоор гараараа тэвэрч аваад төв замын зүүн талын хаалга руу татаж оруулахад би гараараа жалга руу тулж унасан юм. Тэгээд дараа нь намайг үсдэж байгаад дээшээ харуулж хэвтэж байгаад миний дээр гарч асуухад би орилоход тэр залуу газраас чулуу хайгаад би чамайг ална эсвэл хүчиндэнэ гэж хэлээд үсдэж байгаад миний толгойг газарт савуулсан, тэр үед хэсэг манаралтын байдалтай болсон. Тэгээд дахин намайг алгадах үед нь би сэргэсэн, тэр үед би тэр залууд хандаж нэг үг хэлээд дээрээсээ босгосон юм. Тэгээд дахин миний мөр хэсгээс барьж байгаад жалга дагуулаад 5 метр чирэхэд би орилж хашгирсан юм. Тэгээд манай эгч дүү нарын гарч ирээд тэр залууд хандаж, чи миний дүүг яаж байна гэхэд намайг түлхэж унагаачихаад жалганаас гарсан юм. Тэгээд жалганаас гарч дээр нь гарч байгаад би бүгдийг чинь жижиг томгүй хүчиндэнэ гээд чулуу шидээд байсан юм. Тэгээд тэр залуу Баянбүрд талруугаа гэрлэн дохиотой зам хөндлөн гарч яваад дахин замаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр лүү явж ороод өөр нэг эмэгтэйг дахин хүч хэрэглэх гэж байхад нь тэнд явж байсан хоёр залуу барьж авсан юм шиг байна лээ. Тэр үед би хашаандаа ороод цагдаа дуудсан юм. Тэгээд цагдаа ирэхгүй удаад байхаар нь гайхаад байж байхад нөгөө залуу чинь 3 дахь эмэгтэйг дахин барьж аваад нөгөө 2 залууд ногоон нуурын жалганд байж байхад цагдаа болон тэнд явсан 2 залуу хохирогч эмэгтэй байсан бөгөөд тэгээд намайг цагдаа дээр очоорой гэж хэлсэн юм. Тархи доргилт гэмтэл нь намайг үсдэж аваад газар 2-3 удаа савсан, миний зүүн гуя болон өвдөгний гэмтлийг намайг унагаах үед үүссэн гэж бодож байна. Тухайн үед үзэхэд зулгараад хөхөрсөн юм. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хуудас 124-125 дугаар хуудас/

Гэрч Э.Доржсэмбээгийн “2016 оны 04 дүгээр сарын 09-ны орой би өөрийн найз Анхбаярын хамт 18-19 цагийн орчимд байх бид Дэнжийн 1000-н цагаан байр луу явдаг засмал замын Петровис бензин клонкноос уруудаад явж байхад доор жалга руу үл таних эрэгтэй, эмэгтэй хүн бие биенээсээ чирэлцээд жалга руу явж орохоор нь би тухайн үед эхнэр, нөхөр хүмүүс хоорондоо муудалцаж байна даа гэж бид хоёр хоорондоо яриад явж байхад тэр орчмын хашаанаас жирэмсэн эмэгтэй гарч ирээд уг залуу руу чулуу шидэхэд тэр залуу цааш зам хөндлөн гарч гүйгээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр лүү орж, нэг хүүхний араас хүзүүдэж тэвэрч аваад жалга руу чирээд орохоор нь бид хоёр араас гүйж очоод салгах гэхэд тэр залуу уг охиныг алгадаж байгаад бид 2 гүйж очиход уг залуу тэр эмэгтэйг газар хэвтүүлж байгаад эд зүйлийг нь авах гээд байгаа бололтой байж байгаад бид хоёрыг харчихаад  цаашаа даваад зугтаасан юм. ...Цагаан өнгийн футболк, саарал өнгийн тамирын өмд, кетэрхүү гуталтай, өрөөсөн гутлаа жалганд хаяад өрөөсөн гуталтай цагдаа дээр ирсэн юм. Тухайн залуу бөөрөнхий бордуу царайтай, дээшээ өрвийсөн босоо үстэй, давхараатай алаг нүдтэй, махлагдуу 170-175 орчим өндөр нуруутай, нэлээд их хэмжээний архи уучихсан байсан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 133-134 дүгээр хуудас/

            Гэрч Б.Нямбаатарын “Манай дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Будханд гэгчийг хүч хэрэглэж, хүчиндэхийг завдаж явчихаад дахин Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр лүү орж, өөр нэгэн бага насны эмэгтэйг хүч хэрэглэхийг завдсан асуудал Сүхбаатар дүүргийн тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан, цагдаагийн алба нар бид нарт хүлээлгэн өгсөн юм. Тухайн үед хохирогч 2 эмэгтэй, хүч хэрэглэхийг завдсан гэх залуугийн хамт байсныг бид нарт хүлээн авсан юм.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 138 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5148 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэнд:

            1. Будхандын биед тархи доргилт, зүүн, гуя, өвдөгний үений цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн /хэргийн 123 дугаар хуудас/ баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Алтансүх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Отгонтуяад хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдэн 545.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн түүнд хүч хэрэглэн хурьцал үйлдсэн, мөн М.Будхандад хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Алтансүхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 75 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 06 сарын хорих ялаар шийтгэгдэж Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар  эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 14 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзаж байжээ.

Иймд түүний хорих газраас тэнсэн суллагдсан үед тогтоосон хянан харгалзах хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон байна.

 

Хохирогч Б.Отгонтуяад гэмт  хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Гансүхийн мэдүүлгээр тогтоогдсон, хохирогч М.Будханд нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгч Г.Алтансүх нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Алтансүхийн энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Алтансүх нь урьд хүнд болон онц хүнд гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байсан мөн хүнд гэмт хэрэг үйлдсэн тул түүний хорих ял эдлэх дэглэмийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Гансүхийн Алтансүхийг хохирогчид хүч хэрэглэж хурьцал үйлдсэн, хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд,

бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2. Г.Алтансүхийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Алтансүхэд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Алтансүхийн цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Алтансүх нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Алтансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Алтансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.АЛТАНХУЯГ

                 

        ШҮҮГЧИД                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ 

   

            Л.ОЮУНЧИМЭГ