| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 106/2017/0584/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2570 |
| Огноо | 2025-11-17 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2570
2025 11 17 2025/ШЦТ/2570
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Ц.Амар, шүүгч Б.БулганТ нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Т.Баянмөнх, иргэдийн төлөөлөгч Ш.Ч,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э, түүний өмгөөлөгч А.Э,
шинжээч Ц.О /цахимаар/, гэрч Х.З,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч О.С, Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2017 26020 0645 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич инженер мэргэжилтэй, хувиараа хүнс барааны худалдаа эрхэлдэг ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны Ар зайсан виллаж хотхоны 000-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Х овогт Бын Ч, /РД:**00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-1 худалдааны захын 0 дугаарын зооринд Т.Тыг “хайрцагтай саримс хулгай хийлээ” гэх шалтгаанаар зодож хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 219 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтүүд, хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.
Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******:
1.1. Улсын яллагчаас шүүгдэгчийг хохирогчийг өшиглөж зодсон санаатай үйлдлийн шалтгаант холбоогоор хохирогч амь насаа алдсан тул хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлт гаргасан бол,
1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хохирогчийн эрх, ашгийг хамгаалах байр суурьтай,
1.3. Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийг хүний амь насыг болгоомжгүй хохироосон үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх байр суурьтай,
1.4. Шүүхийн иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруутай” гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийгээд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч ******* нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-1 худалдааны захын 7 дугаарын зооринд амь хохирогч Т.Тыг “хайрцагтай саримс хулгай хийлээ” гэх шалтгаанаар хэвлий хэсэгт нь өшиглөсний улмаас гол судасны гаж хөгжил, өгсөх хэсгийн цүлхэнтэй байсан хохирогчийн цүлхэн хагарч, үнхэлцгийн хөндийн цус хураа үүсэж зүрхний дарагдсаны улмаас амь насаа алдсан үйл баримт тогтоогдлоо.
4. Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эгийн “...хүүгийн маань амь нас хохирсон хэргийн тухайд би гэр бүлийнхнээсээ сонссон бөгөөд тэд нар надад хэлэхдээ талийгаач хүү маань 2017 оны 03 дугаар сарын сүүлээр төрсөн эгч Халиун руу түүний амьдардаг Турк улс руу ажиллаж, амьдрахаар явах гэж байсан бөгөөд талийгаач хүүгийн найзууд болох А.А, Э, С нар нь хүүг маань гадаад руу явахаас өмнө уулзъя гэж Б зах дээр дуудахаар нь миний хүү шинэ хувцаснуудаа өмсөөд гэрээсээ өдөр 11 цагийн орчимд гарч яваад, орой 18-19 цагийн орчимд цагдаагийн газраас миний хүүг нас Бан талаар ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байсан. Тэгээд хүүгийн маань нас Бан уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Б гэдэг хүн шалгаж эхэлсэн юм билээ. Хүү маань амь насаа алдсан уг асуудалд миний хамаатан болох Г, Т нар анхаарал хандуулж, шалгаж буй байцаагч Бтай уулзаж, болсон үйл явдлын талаар асууж тодруулахад “байж бай, хүлээж бай, би завгүй байна, та нар тэд хоногийн дараа ирээрэй” гэх мэт шалтаг, шалтгаан тавьж байсан гэсэн. Мөн анх хяналтын камерын бичлэгийг Б байцаагч нь би хяналтын камерын бичлэгийг шалгаж байгаа гэж хэлж байсан атлаа 7 хоногийн дараа дахин ар гэрийнхэн маань очиж асуухад хяналтын бичлэг байхгүй, тэр бичлэгт үзэгдэх юм юу ч байхгүй байсан гэж хэлсэн байсан. Байцаагч Бы хувьд манай гэрийнхэн цагдаагийн газарт очихоор байнга загнаж, зандардаг мөртөө сэжигтэн Чийн эхнэр гэх эмэгтэйг хөөрхий амьтан манай цагдаагийн газраас уйлаад л яваад байх юм гэж өрөвдсөн өнгө аястай зүйл ярьж хэлдэг байсан. Б байцаагчийн хувьд миний хүүгийн амь нас хохирсон уг хэрэгт анхнаасаа хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж, гэмт хэрэгтний талд үйлчилж, хэргийг замхруулж, удаашруулах, нотлох баримтуудыг устгах бүх л зүйлийг хийсэн. Манай ар гэрийнхний зүгээс талийгаач хүүгийнхээ оршуулгын зардалд гарсан нэхэмжлэлийг өмнө нь шалгаж байсан байцаагчид өгч, хэрэгт хавсаргуулсан байгаа. ...би уг шийдвэрийг маш зөв зүйтэй шийдвэр гэж үзлээ. Би шүүх хуралдаанд суугаагүй ч манай сонгож авсан өмгөөлөгч оролцож шинээр илэрсэн нөхцөл байдал буюу *******ийг буруу гэж үзсэн урьд гаргаж шүүхүүдийн шийдвэрийг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн. Иймд одоо хэргийг үнэн зөвөөр шийдэж, миний хүү Т.Тын амь насыг хохироосон *******т хуулийн хатуу хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна. ...би ямар нэг эд хөрөнгө, мөнгө төгрөг гэж энэ олон жил хүлээгээгүй, гэхдээ миний хувьд хүүгээ алдсанаас хойш сэтгэл санаагаар болон бие эд эрхтэн, эрүүл мэндээрээ байнгын хохиролтой байсан. Иймд цаашид энэ жилийн сэтгэл санааны хохирлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх, мөн урьд хавтаст хэрэгт гаргаж өгсөн 7,000,000 төгрөгийн хохирлыг ч нэхэмжилж байна. Гэхдээ миний хүсэж байгаа зүйл бол хуулийн дагуу шийдүүлмээр байна. ..хүүгийнхээ буяны ажлыг нэг мөр хийж гүйцэтгэж салах ёс нэр төртэй хийхийн тулд хөшөө дурсгал гээд барьж байгуулах зүйл байгаа учраас тухайн зүйлд зориулж 100,000,000 төгрөг нэхэмжилж байна. ...миний ганц хүсэж байгаа зүйл бол шүүхийн байгууллага үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Яагаад ингэж бодож байна вэ гэвэл урьд миний хүү амь насаа алдсан хэргийг шалгаж байсан Б гэдэг мөрдөн байцаагч Чтой хуйвалдаж, цаашлаад эд хөрөнгө, бараа, материал авч шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 232-233, 6-р хх-ийн 26-27, 80-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Хгийн “...2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед Т худгаас ус авчхаад байж байхад нь би хоол хийж өгсөн. Тэгсэн утсаар нэг хүнтэй яриад гарч явахаар болсон. би хэн юм бэ гэхэд Снээ байна гасан 4 цагийн үед гэрээсээ гарч яваад эргэж ирээгүй байсан чинь цагдаагаас над руу 19 цаг 22 минутад 8980**33 дугаарын утсаар яриад "Тааг нас Бан байна" гэж хэлсэн. Цагдааг ярихаас өмнө энэ дугаараас Улаанаа гэж хүүхэд залгаад Таа хүнд зодуулчихлаа гэсэн, тэгэхээр нь би хэнд гэхэд Улаанаа та цагдаатай ярь гэсэн. Тэгсэн цагдаа дүү чинь нас Бан гэсэн юм. Талийгаач гэрээсээ гарахдаа бол архи дарс уугаагүй байсан, ер нь би архи уусан байхыг урьд өмнө ч хараагүй, гэртээ согтуу орж ирж байгаагүй, тамхи татдаг, гэртээ бол тамхи татахгүй. Талийгаач уг дуу цөөтэй, даруухан зантай, багаасаа бие жижигтэй, 159 орчим см өндөртэй, туранхай биетэй байсан..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 25-27-р хууд
Гэрч Н.Аийн “...Т гэх хүнийг би огт танихгүй, ... Чийг би мөн л нэг нутаг усны, Даарий эмээгийн хүүхэд гэдгээр нь таньж мэднэ. Б бид хоёр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 2011 оноос 2013 оныг хүртэл хугацаанд хамт ажиллаж байсан. ...нэг тасагт ажиллаж байсан ахлах мөрдөн байцаагч Баас “Б зах дээр хүн нас Бан хэрэгт холбогдсон Ч нь яг яасан юм бэ? ямар учиртай үйл явдал болсон талаар асуухад Б нь Чийг цагдан хоригдсон, мөн шинжээчийн дүгнэлтийг нь хүлээж байгаа талаар надад хэлсэн. Би Бы хэлснийг аав Нд дамжуулан хэлэн Чийг цагдан хоригдсон гэдэг чинь нотлогдсон гэсэн үг шүү дээ, яаралтай сайн өмгөөлөгч ав гэж хэлсэн байдаг. Тэгээд 2017 оны сүүлээр ... Б нь Б дээрх хүний амь нас хохирсон хэрэг дээр бусдаас дансаараа мөнгө авсан юм байна гэх зүйл яригдаж байсан. Үүнтэй холбоотойгоор миний бие АТГ-т очиж 2, 3 удаа мэдүүлэг өгч байсан байдаг. Миний хувьд Бд ямар нэгэн байдлаар Т гэгч нь нас Бан гэх хэрэгт хөндлөнгөөс нөлөөлсөн хууль бус үйлдэл огт гаргаагүй. ...Б, Ч нар нь урьд өмнө нь ямар нэгэн харилцаа хамааралтай байсан эсэхийг би сайн мэдэхгүй байгаа хэдий ч гэсэн хэрвээ Б нь Чийг таньдаг байсан бол хэргийг нь шалгана гэж байхгүй байсан байх. ...Чийг ямар өмгөөлөгчийг хэн, хэрхэн сонгож авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Гэхдээ би сонсоход Чийн өмгөөлөгч /нэрийг нь одоо санахгүй байна. Ямартай ч эрэгтэй/ авсан гэхээр нь би өөр сайн өмгөөлөгч авахгүй дээ гэж дотроо бодож байсан юм. ...Би Баас уг хэргийн талаар тодруулж, Чийг яг ямар хэрэгт холбогдоод байгаа талаар асуухад хүн амины хэрэг л гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 235-236-р хуудас/,
Гэрч О.Бын “...“Б” зах дээр хүнсний ногоо худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” нэртэй компанид 2008 онд борлуулагчаар ажилд орон одоог хүртэл тус компанид 17 жил тасралтгүйгээр ажиллаж байгаа. Талийгаач Т нь “Б” зах дээр ачигч болон жимс ногоо зөөх зэрэг ажил хийгээд явж байгаа харагддаг байсан болохоор түүний царай зүсийг танихаас өөрөөр түүний талаар надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй. Миний борлуулагчаар ажилладаг “Э” компанийн захирал Ч гэдэг хүн байдаг бөгөөд түүний эхнэр Т нь мөн тус компанийнхаа хүнсний ногоог худалдан борлуулах ажил хийдэг юм. Ч нь манай компанийн захирал Чын төрсөн дүү нь бөгөөд Чийн хувьд Б зах дээр байрлах манай захирал Чын 7 дугаартай зооринд хүнсний ногоо худалдан борлуулах чиглэлээр намайг анх ажилд орохоос өмнө ажилладаг байсан юм билээ. ... Т гэх манай зах дээр ачигч хийдэг, жимс ногоо зөөдөг эрэгтэйг нас бардаг өдөр нь манай захирал Чын төрсөн дүү Чийн ажилладаг 07 дугаартай зоорины үүдний хаалганы дэргэд ухаангүй байдалтай, хана налаад сууж байхыг нь би өөрийн нүдээр харсан. Миний бие 09 дугаартай зооринд ногоо зардаг болохоор Чийн 07 дугаартай зоорь нь яг миний ажилладаг зоорины хажууханд байрладаг болохоор би Тыг Чийн зоорины гадна ухаангүй байдалтай сууж байхыг маш удаан, тод харсан. Т нь миний санаж байгаа багцаагаар Чийн зоорины ханыг налж 20-30 орчим минут болсон санагдаж байна. Миний харснаар Тыг Чийн зоорины ханыг налаад сууж байх үед нь ямар нэгэн хүн ойртож харагдаагүй. ...Тухайн үед Чийн зоорь нээлттэй, Ч ах ажиллаж байсан. Т нь хаанаас гарч ирэн Чийн зоорины ханыг налж суух болсон талаар надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй, манай захирлын эхнэр болох Т нь Тыг Б зах дотор Чийн 07 дугаартай зоорины ханыг налан сууж байх тэр үед Б зах дээр байгаагүй. Би яагаад Т эгчийг байгаагүй гэдгийг нь мэдэж, санаж байна вэ гэхээр Т эгчийн ногоогоо зардаг А2 дугаартай зоорь хаалттай байсан. П нь тухайн үед Т эгчийн зооринд ачигчаар ажилладаг байсан бөгөөд Тыг Чийн зоорины гадна сууж байх тэр үед П Б зах дээр мөн л байгаагүй. ...Л нь Б захын байгууламжийн дотор хэсэгт нэг удаагийн хэрэгсэл зардаг М, Б нар дээр ачигчаар ажилладаг бөгөөд тухайн үед Чийн зоорины үүдээр явж харагдаагүй. ...намайг зоорио хаагаад гарах гэж байхад Чийн 07 дугаартай зоорины гадна цагдаа, түргэний машинууд ирчихсэн, цагдаа нар бужигналдаад байхаар нь би Ч ах руу залгаад танай зоорины гадна цагдаа нар ирчихсэн бужигналдаад байна. Та зоорь дээрээ ирэх хэрэгтэй байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгтэл Ч над руу эргэж залгаад зоориныхоо гадна байгаа цагдаа нар юу болж байна, байна уу? гэхээр нь би Та зоорь дээрээ ирсэн нь дээр байх аа гэж хэлчхээд яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 238-239-р хуудас/,
Гэрч Х.Зын “...би Б зах дээр 1996 оноос 2024 оны 09 дүгээр сар хүртэл ачигч ажил хийсэн бөгөөд талийгаач Т нь Б зах дээр онцын хийсэн ажилгүй, тэнэмэл байдлаар зүгээр явж байгаа харагддаг байсан. Миний хувьд Тыг зүс таних төдий болохоос биш өөрөөр ах дүү, найз нөхөд, төрөл садны ямар нэгэн харилцаа хамаарал гэх зүйл байхгүй. ...2001 оноос эхлэн Ч нь Б зах дээр байрлах зооринд хүнсний ногоо зардаг ажил хийдэг байсан бөгөөд би тэр үеэс эхлэн Чийг таних болсон. Чийн төрсөн ах Ч нь БНХАУ-ын Эрээн хотоос хүнсний ногоо оруулж ирэн Б зах дээр худалдан борлуулах ажил хийдэг байсан бөгөөд би 1996 онд Чын ” нэртэй компанид ачигчаар ажилд орон, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 20 гаран жил тасралтгүй ажиллаж байгаад цалинг маань нэмэхгүй байсан учраас би ажлаасаа гарсан. Ч бид хоёрын харилцаа гэвэл дотно найз нөхөд, ах дүүгийнх биш ч гэсэн мэнд устай өнгөрдөг харилцаатай байдаг. ...Ч нь Б зах дээр төрсөн ах Чынхаа өмч болох зоорийг түрээсэлж, эхнэр Б, хадам дүү Ариунаа нарынхаа хамтаар хүнсний ногоо зардаг ажил хийдэг. ...Тухайн өдөр би өөрийн ажлын байр болох Б захын А-2 дугаартай зоорь дээрээ ачигчийн ажлаа хийгээд, давхар ногоо буулгах талбайг хараад ганцаараа байж байсан бөгөөд үдээс хойш 17-18 цагийн үед би татах тамхи худалдан авангаа, нойл орохоор зоориноосоо гараад Чийн ногоогоо хадгалдаг 7 дугаартай зоорины үүдний хаалгаар өнгөрөх явцад хаалга нь онгорхой байсан бөгөөд хаалгаар нь доторх хэсгийг хартал Ч нь Б захаар явж байдаг Тыг зоорины дотор хэсэгтээ оруулчихсан өөд өөдөөсөө харсан байдалтай зогсож байгаад Ч нь Тыг “чи яагаад саримс хулгайлж байгаа юм, чиний хулгай хийдэг газар чинь энэ юм уу? Муу хулгайч аа, заавал миний зооринд орж ирж хулгай хийгээд байхдаа яадаг юм, өөр газраас хулгай хийхгүй яасан юм” гэж уурлан, чанга дуугаар загнаж байгаад хөлөөрөө Тын цээжнээс доош бэлхүүс хэсэг рүү 3-4 удаа өшиглөхөд Т нь цээж хэсгээрээ доош тонгойнгуутаа, газар эвхрэлдээд суутал Ч үргэлжлүүлэн гараараа Тын толгой хэсэг рүү 2 удаа алгадахаар нь би Чт хандаж “наадхаа зодохоо болио, яах гэсэн юм бэ?” гэж хэлчхээд цаашаагаа яваад өгсөн. /Чийн зоорин дотор Ч, Т нар өөдөөсөө хараад зогсож байсан болон гэрч Х.З нь хаалганы гадна талаас Ч зоорин дотроо Тыг өшиглөж, зодох үеийн байрлал гэх үйл явцыг дүрслэн зурсан зургийг мэдүүлгийн тэмдэглэл хавсаргахаар тогтов./ Тухайн үед Чийн зооринд Ч, Т хоёроос өөр хүн байгаагүй. Намайг Чийн зоорины гадуур явж байгаад Ч нь Тыг саримс хулгайллаа гэх шалтгаанаар өшиглөж, цохих үйл явдлыг харахад ойр орчимд надаас өөр ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд намайг зоорины үүднээс холдон явахад ч мөн адил Чийн зоорины гадна ойр орчимд ямар нэгэн хүн байгаагүй. Би Б захын үүдний хаалганы ойролцоогоос тамхи аваад, нойл орж бие засаад, хоол идчихээд /миний одоо санаж байгаагаар ойролцоогоор/ 1 цаг гарангын дараа буцаад өөрийнхөө ажилладаг зоорь луу явж байхад Т нь Чийн ногоо зардаг зоорины баруун урд хана дагуу хана налаад, толгой нь доош тонгойсон, хоёр хөлөө жийсэн байдалтай, ямар нэгэн үйл хөдөлгөөн хийхгүй, ухаангүй байдалтай газар сууж байсан /Амь хохирогч Т.Тыг Чийн зоорины үүдний хаалганы баруун урд хэсэгт ухаангүй байдалтай сууж байсан гэх үйл явцыг дүрслэн зурсан гар зургийг мэдүүлгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов./ Тыг газарт сууж байхад нь би хажуугаар нь зөрж өнгөрөхөд Ч нь зоорин дотроо ганцаараа зогсож байсан бөгөөд би тэр чигээрээ явсаар өөрийнхөө ажилладаг зоориныхоо үүдэнд очоод, бараа авч ирэх машинаа хүлээнгээ гадна талбайгаа хараад сууж байхад Т нь Чийн зоорины хаалганы дэргэд газар сууж байсан байрлалаасаа огт хөдлөхгүй 20-30 орчим минут суусан бөгөөд тэр үед Ттай нийлдэг Б зах дээр онц ажил хийдэггүй 3 эрэгтэй найзууд /Нэгийг нь Б гэдэг нөгөө хоёрынхон нэрийг нь мэдэхгүй ч гэсэн царай төрхийг нь харвал сайн танина/ нь Чийн зоорины үүдэнд газар сууж байсан Т дээр очоод нэг нь цээжнээс нь нэг нь хөлөөс нь Тыг өргөөд Чийн зоорины баруун хойд булангаар тойроод, зүүн зүгийг чиглэн явсан. Тэр үед манай агуулахад ногоо авч ирэх ачааны машин ирж байсан болохоор нь би өөдөөс нь тосохоор очиж явтал ухаангүй газар сууж байсан Тыг өргөж явсан найзууд нь анх өргөсөн газраасаа 3-4 метрийн зайтай буюу Чийн зоорины хойд хана дагуу газар хэвтүүлсэн байхыг нүдээрээ харсан. Хэсэг хугацааны дараа Чийн зоорины гадна цагдаа, түргэн тусламж ирсэн байсан бөгөөд надтай хамт ачааны машинаас ногоо буулгаж байсан хүмүүс Т нас бараад, Чийг цагдаа нар авч явсан талаар хоорондоо ярилцаж байсан. Т нас Бан уг хэрэгт Ч нь сэжиглэгдэн шалгагдаж байхад Чийн төрсөн ах Ч /миний ажилладаг компанийн захирал/ нь намайг Б захын хойно байрлах оффис дээрээ дуудахаар нь би яваад очтол Ч нь үл таних хоёр эрэгтэй хүний хамтаар байж байсан бөгөөд Ч надад хэлэхдээ тухайн хоёр эрэгтэй хүнийг Чийн өмгөөлөгч гэж байсан бөгөөд надаас Т нас Бан өдөр Ч зоорин дотроо Тыг зодсон гэдгийг нь харсан уу? гэхээр нь би өөрийн харсан бүх зүйлээ буюу Ч зоорин дотроо Тыг зодсон гэдгийг нь хэлтэл Чтай хамт байсан Чийн өмгөөлөгч гэх хоёр эрэгтэй хүн нь харсан үзсэн зүйлээ цагдаад мэдүүлэг өгөхдөө үзээгүй, хараагүй, сайн мэдэхгүй байна гэж хэлээрэй гэхээр нь би тухайн хүмүүсээс би та нарын хэлснээр цагдаад мэдүүлэг өгвөл дараа нь дахин дахин дуудагдаад бөөн юм болбол яах юм бэ? гэхэд тэр хоёр танихгүй залуу “ямар нэгэн зүйл болохгүй ээ, зүгээр” гэж хэлсэн учир би цагдаад очиж мэдүүлэг өгөхдөө Тыг Ч зодсон талаар дэлгэрэнгүй хэлэлгүй “мэдээгүй, хараагүй сайн мэдэхгүй” гэж мэдүүлсэн юм. Миний хувьд Чын ажил дээр надтай уулзсан тухайн хоёр эрэгтэй хүнийг урьд өмнө нь огт танихгүй бөгөөд тэр өдөр нэг л удаа уулзсан болохоор царай зүсийг нь сайн харж тогтоогоогүй, дахин харвал царайг нь сайн тогтоож хараагүй болохоор танихгүй байх. Би бусдын ятгалгад орж энэхүү үйл явдлыг цагдаад худлаа мэдүүлсэндээ одоо хүртэл сэтгэл санаа маань түгшиж, тайван бус байдаг байсан одоо цагдаад өгч буй тайлбар, мэдүүлэг маань бүгд үнэн бөгөөд би энэхүү үнэн зүйлийг цаашид хаана ч очсон үнэн зөвөөр нь хэлэх болно. ...Ч болон тухайн хоёр өмгөөлөгч гэх залуу намайг Ч нь Тыг өшиглөж, цохисон асуудлыг хараагүй, мэдэхгүй гэж хэлээрэй гэснээс өөрөөр ямар нэгэн байдлаар намайг дарамталсан, сүрдүүлсэн, эд мөнгө амласан зүйл огт байхгүй. ...Би Тыг Чийн зоорины гадна хана налаад газар сууж байхыг нь зоорь лугаа явж байхдаа харсан бөгөөд зоориныхоо гадна очоод, үүдний хаалганыхаа ойролцоо гадна талбайг хараад сууж байсан. Тодруулбал би Тыг Чийн зоорины ханыг налаад сууж байхыг нэг бүрчлэн, тасралтгүйгээр харсан бөгөөд намайг харж байхад Б дээр ачигч хийдэг, сэтгэцийн өөрчлөлттэй гэмээр Лхагваа нь Тт ойртоогүй, тэр хавиар явж байгаа ч харагдаагүй юм. ...Миний харснаар Ч нь Тын бие рүү буюу бэлхүүс хэсэг рүү нь хөлөөрөө 3-4 удаа өшиглөхөд Т нь ямар нэгэн дуу шуу гаргалгүй цээж хэсгээрээ доош тонгойгоод, эвхэрч газар суусан бөгөөд Ч үргэлжлүүлэн толгой руу гараараа 2-3 удаа алгадсан. ...П нь Б зах дээр маш олон жил ачигч хийж байгаа бөгөөд миний одоо санаж байгаагаар 2017 оны хавьцаа П нь миний ажилладаг Ч захиралтай “Э” компанид жолооч, ачигчаар ажилд орон ажиллаж байгаад 2022, 2023 оны хавьцаа ажлаасаа гарсан. П бид хоёр Б зах дээр ажилладаг гэдэг утгаараа нэгнийгээ таньж мэддэг болохоос би дотно найз нөхдийн харилцаа хамаарал байхгүй. ...П нь тухайн үед Төмөр замын 65 дугаар байранд байр түрээсэлж эхнэртэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд П тухайн өдөр Б дээр ирээгүй. Би яагаад маш сайн санаж, мэдэж байгаа вэ? гэхээр Т нь Чийн зоорины гадна ухаангүй хана налаад сууж байхад нь 3 найз нь ирээд өргөөд явсны дараахан манай агуулах дээр ногоо буулгах машин ирж байна гэхээр нь би Пг хамт ногоо буулгая гэж хэлэхээр Пгийн түр амьдарч байсан 65 дугаар байранд нь очиж Пг дуудаж, хамт Б дээр ирж ногоо буулгасан. Тийм учраас П нь Тыг Чийн зоорины гадна байсан гэдгийг харах боломж огт байхгүй. Бүр тодруулж хэлбэл Т нь Чийн зоорины гадна сууж байхад П Б зах дээр биш гэртээ байж байсан...” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 241-243-р хуудас/, Гэрч Х.Зын мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл, фото зураг /хх-5-н 244-250 хуудас/,
Гэрч О.Оын “...Миний бие тухайн үед Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн төлөөлөгч албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр миний бие жижүүрийн эрүүгийн төлөөлөгчөөр 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байх явцад орой нар бууж, ажлын цаг дууссан байх үед жижүүрт Б захын хашаанд хүн нас Бан дуудлага мэдээлэл ирсэн тул жижүүрийн мөрдөн байцаагч А болон дэд бөгөөд Эрүүгийн тасгийн дарга Лын хамтаар хэргийн газарт очсон. ... Л дарга болон тасгийнхныг дуудахаар нь яваад очтол нэг эрэгтэй хүн Эд талийгаач эрэгтэйг агуулахаас нь саримс хулгайлж байхад нь барьж аваад, цохиж зодсон талаараа хэлээд, тэр хүн маань амьд байна уу? би гэртээ харьчхаад санаа зовоод байхаар нь эргээд ирлээ гэж хэлсэн байсан. Тэгээд бид нар тухайн хүн талийгаачийн амь насыг хохироосон гэж тогтоогоод хэлтэс рүү авч явсан. Хэлтэс дээр авч ирээд шалгалтын ажиллагааг явуулахад талийгаачийн амь насыг хохироосон эрэгтэй нь Б зах дээр агуулахтай, ногоо зардаг, нэрийг нь Ч гэдэг болох нь тогтоогдож байсан. ...Би болон манай тасгийнхан хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулж байх явцад талийгаач Тт холбогдогч Ч нь зодож, халдсан нөхцөл байдал тогтоогдсоноос өөрөөр одоо надаас асууж буй Л гэгч зодож цохисон үйл баримт огт тогтоогдоогүй. Би Л гэх хүний нэрийг өнөөдөр мэдүүлэг өгөх явцдаа анх удаа сонсож байна...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 4-5-р хуудас/,
Гэрч Д.Тгийн “...байцаагч Б билүү Чийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан намхан нуруутай эрэгтэй нарын зүгээс манай хадам талынханд Чийн холбогдох хэрэгт түүнд ашигтай байдлаар мэдүүлэг өгөх гэрч олох хэрэгтэй байна гээд байхаар нь би ажлын байран дээрээ очоод ажлынхаа хүмүүст мэдүүлэг өгчих хүн байна уу? гэхэд ихэнх нь татгалзаад байсан бөгөөд манай ачигч П, З нарыг Чийн уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөөд туслаад өгөөч гэж гуйхад тэр хоёр зөвшөөрч цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Манай хадам талынхан намайг мэдүүлэг өгчих гээд байхаар нь би тухайн хэрэгт цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгсөн. Миний хувьд Ч бага залуу наснаасаа манай нөхөр бид хоёрт тус дэм болж, хамтарч ажилладаг байсан болохоор уг хэргээс гайгүй салгачих, асуудал нь эвтэйхнээр шийдэгдээсэй гэдэг үүднээс би хувь хүний үүднээс цагдаа дээр ирж мэдүүлэг өгөх болсон юм. Би З, П хоёрыг яаг юу гэж цагдаад мэдүүлэг өгсөн гэдгийг мэдэхгүй ч гэсэн ямартай ч Чийн холбогдсон хэрэгт нааштай байдлаар л өгсөн гэдгийг мэдэж байна. Хэрэг шалгагдаж байх явцад манай хадмууд Чийн хэргийг шалгаж байгаа байцаагчтай холбоо тогтоох арга, чарга хайж байх явцад ... Аээр дамжуулан Чийн хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч Бтай холбоо тогтоосон талаар хадмууд маань өөр хоорондоо ярилцаж байхыг сонссон. ...Би тухайн үед яагаад Лхагвааг талийгаач Тыг шууд өшиглөсөн гэж мэдүүлсэн талаараа мэдэхгүй байна. Болсон үйл явдлын бодит үнэн гэвэл Лхагваа нь Тыг Чийн агуулахаас саримс хулгайлсан гэж уурлан цохих гэхээр нь би хориглож, ойртуулаагүй...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч Д.Гийн “...би 1998 оноос 2023 оны 10 сарын сүүл үе хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б зах дээр 8 дугаартай агуулахыг түрээслэн, хүнсний ногоо худалдан борлуулах ажил хийдэг байсан. Т гэх хүүхэд нь бага наснаасаа авхуулан Б зах дээр тэнэмэл байдлаар байнга явж байдаг, амар хялбар аргаар буюу худалдаачид, худалдан авагч нарын жижиг сажиг зүйлийг хулгай хийгээд явж байдаг гэдгээр нь зүс таних төдийн болохоос биш өөрөөр ямар нэгэн байдлаар төрөл садан, ах дүүгийн харилцаа хамаарал огт байхгүй. Ч гэгч нь миний одоо санаж байгаагаар 2000 оны дунд хавьцаанаас эхлэн Б зах дээр төрсөн ах Ч болон түүний Чын эхнэр Т нартай хамт хүнсний ногоо худалдан борлуулах ажлыг 7 дугаартай агуулахад явуулдаг байсан. ...Т гэх залуу нас Бан тухайн өдөр би өөрийн ажил болох Б захын 8 дугаартай агуулах дээрээ өөрийн биеэр ажиллаж байсан бөгөөд тэр өдөр Ч агуулах дээр ачаа буюу хүнсний ногоо ирж буусан санагдаж байна. Буусан ногооны хувьд хүнсний хэрэглээний саримс, сонгино, лууван гэх мэт ногоонууд том оврын ачааны Чийн өөрийнхөн машинаар ирж буулгасан байх. Тэгээд орой 19 цагийн үед би ажлаа тараад, агуулахаа хаагаад захаас гараад гэртээ харьж амраад, маргааш нь ажил дээрээ иртэл манай агуулахын ойр орчимд цуг ажилладаг хүмүүс урд өдөр буюу Т нас бардаг өдөр Т гэх залуу нь Чийн агуулахаас ногоо хулгай хийж байгаад Чт баригдаад, Ч нь зодсоны улмаас нас бараад, Чийг цагдаа нар бариад авч явсан талаар яриа өрнөсөн байдаг...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 10-11-р хуудас/,
Гэрч А.Аийн “...2003 оны хавьцаа Т нь гэр бүлийн хамтаар манай хажууд нүүн ирж, бид нэг дор амьдарч эхэлснээр Т бид хоёр нэгнийгээ таньж мэддэг болж, тухайн цаг үеэс эхлэн найзалж нөхөрлөж эхэлсэн байдаг. ...Хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би Б зах дээр ачигч хийж байхад талийгаач Т /хэдэн цагт ирсэн гэдгийг нь санахгүй байна/ үдээс хойхон ганцаараа ирсэн бөгөөд ирэхдээ өөрийгөө удахгүй гадаад руу явах гэж байгаа талаараа хэлсэн бөгөөд тэр үед Т бид хоёртой Э, С, Д /нас Бан/ нар хажууд байсан болохоор Тыг үдэж өгөх зорилгоор бид нар 2 шил архийг, Б захын ертөнцийн зүгээр баруун талд байрлах АПУ худалдааны төвийн хашаанд ууж дуусгахад талийгаач Т дүү нар нь гэртээ байгаа учир харилаа гээд бид нараас ганцаараа салаад явсан. Талийгаач бид нараас салаад явахад тийм ч их согтолттой байгаагүй, өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан. Бид хэд АПУ худалдааны төвийн агуулахын хашаанд үлдээд, 1 цаг гаран хугацааны дараа тухайн хашаанаас гараад Б зах руу ороод, зоорийн гудамжаар явж байхад Б зах дээр ногооны худалдаа эрхэлдэг Ч ахын зоорийн үүдээр явж өнгөрөхөд үүдний хана дагуу манай найз Т нь газар ухаангүй байдалтай, бөгсөн хэсгээрээ газар сууж байсан бөгөөд тэр үед надтай хамт С, Д, Э нар хамт явж байсан. Бид хэд Тыг хараад түүн дээр явж очоод, Э Тыг дуудаж сэрээх гэхэд ямар нэгэн хариу өгөхгүй байхаар нь бид хэд тасарчихсан юм байх даа гэж бодоод гэрт нь хүргэж өгөх зорилгоор би сууж байсан газраас нь үүрээд 10 орчим алхахад Т нь ямар ч мэдрэлгүй, нэг л сэжигтэй эвгүй санагдаад байхаар нь газар буулгаад хэвтүүлэхэд өөрийнхөө утаснаас Яаралтай түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу эмч ирж Тыг үзээд, нас Бан талаар хэлсэн. Т бид нартай Б дээр ирж уулзахад шинэ малгайтай цамц өмссөн, цэв цэвэрхэн хувцастай ирсэн байсан боловч бид нарыг Б зах руу ороод явж байхад Ч ахын зоорны хажууд сууж байхад нь таарахад малгайтай цамцныхан малгай нь урагдсан, өмднийхөн өвдөг нь шороо болсон, өмднийхөн бөгс хэсэг норсон байсан. Биеийн ил гарсан хэсэгт нь ямар нэгэн хөхөрсөн ,хавдсан зүйл ажиглагдаагүй. ...2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буюу Тыг нас Бны маргааш өдөр нь манай найзын нас Бан хэргийг шалгаж байсан мөрдөгч Б нь намайг дагуулан хэрэг болсон газарт очоод байж байтал Б зах дээр ногоо зардаг Хуягаа гэх намайг дуудахаар нь яваад очтол танай найз Тыг өчигдөр манай эсрэг талын зоорны эзэн Ч нь саримс хулгайлсан гэх шалтгаанаар зоорь луугаа дагуулан орж, зодоод хоёр ачигч нь Тыг зоориноос чирч гаргаж ирээд, зоорьныхоо гадаа тавьсан гэж хэлж байсан. ...Би тухайн үед Хуягаа ахын надад хэлснийг байцаагчид хэлсэн үгүй гэдгээ санахгүй байгаа хэдий ч гэсэн Чийн зоорь луу харсан хяналтын камерууд байдаг гэдгийг Б байцаагчид хэлж байсан боловч үл ойшоосон байдалтай, тухайн камеруудыг шүүж үзэлгүй яваад өгчихсөн. ...Хуягаа ах надад хэлэхдээ өөрөө харсан юм шиг байдлаар хэлсэн. ...Би Лг танина. Л нь Б зах дээр ачигч ажил хийдэг гэдгээр нь таньж мэдэх бөгөөд Лгийн биеэ авч яваа байдал нь мэдрэл муутай юм шиг байгаад байдаг. ...Бид хэд Ттай Б зах дээр анх уулзаад, мөн АПУ худалдааны төвийн агуулахаас гараад Чийн зоорийн дэргэд Тыг газар сууж байхад нь очиход тухайн газрын ойр орчимд Л байхгүй байсан...” /6-р хх-ийн 14-15-р хуудас/, гэрч А.Аийн мэдүүлэг шалгасан тэмдэглэл, фото зураг/1-р хх-ийн 19-22 хуудас/,
Гэрч Ө.Тын “...Намайг 2017 онд Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд 2017 оны хавар Б зах дээр хүний амь нас хохирсон дуудлага, мэдээлэл жижүүрт ирсний дагуу манай Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид түргэн авч, хэргийн газарт ирж ажилласан. Миний бие тухайн хэргийн газарт ажиллахдаа биечилсэн сурвалжилга хийж, мөн тухайн газрын ойр орчмын хяналтын камерыг шүүж ажилласан. Миний хувьд талийгаачийн нас Бан агуулахын ойр орчмын аж ахуй нэгж буюу ойролцоо байрлах АЗ дугаартай агуулахын хяналтын камерыг шүүж үзэхэд талийгаач Т нь хэсэг найзуудын хамтаар алхаж яваа дүрс бичлэг бичигдсэн байсан санагдаж байна. Тухайн үйл явдал болж өнгөрснөөс хойш олон жилийн хугацаа өнгөрсөн болохоор зэрэг би сайн санахгүй байна. Тэгээд камер шүүгээд явж байтал манай тасгийнхан талийгаачийн амь насыг хохироосон этгээдийг олоод тогтоочихсон, ажил руу буцацгаая гэхээр нь би ажил дээр ирсэн. Ажил дээр ирээд байж байтал талийгаачийн амь насыг хохироосон Ч нь тухайн үеийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Бы өрөөнд сууж байсан бөгөөд манай тасгийн ахлах төлөөлөгч Өлзийбаяр нь намайг Ч гэгчийг Б байцаагчийг байцаалт авах явц байдлыг нь камерын дүрс бичлэгээр бэхжүүлэн авах ажиллагааг хийж гүйцэтгэ гэсэн чиглэл өгсний дагуу миний бие Чийг Б байцаагчид мэдүүлэг өгөх ажиллагааг камераар бэхжүүлж, мэдүүлэг авах ажиллагаанд оролцсон байдаг. Ч нь мэдүүлэг өгөх явцдаа өөрийгөө “Б" худалдааны төвд ногоо зардаг, хэрэг гардаг өдөр талийгаач Т нь Чийн агуулахаас ногоо хулгайлж байгаад баригдсан тул Ч нь Тыг зодож, түүний улмаас амь нас нь хохирсон талаар маш дэлгэрэнгүй байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Миний хувьд ахлах мөрдөн байцаагч Бд Чийн тухайн мэдүүлэг өгөх явц байдлыг камерын бичлэгээр бэхжүүлэн авсан талаар илтгэх хуудас, бичлэг нарыг хүлээлгэж өгөөд, ажлаасаа тарсан. Тэрнээс хойш /яаг хэзээ гэдгийг санахгүй байна/ нэг өдөр ахлах мөрдөг, байцаагч Б нь намайг Б зах дээр оюун ухааны хомсдолтой, сэтгэцийн өөрчлөлттэй тэрэг түрдэг нөхөр байдаг /тухайн үед олуулах шаардлагатай хүнийхээ нэрийг хэлж байсан боловч би одоо санахгүй байна/ тэрийг олоод ирээч, нэг хэрэг дээр шалгах хэрэгтэй байна гэхээр нь би Б зах дээр очиж Б ахлахын хэлсэн хүнийг нь олж ирэн, хүлээлгэн өгч байсан. Гэхдээ би Баас тухайн хүнийг яг ямар хэрэг дээр, юунд холбогдуулан шалгах гэж байгаа талаар асууж байгаагүй. Тэрнээс хойш уг хэргийн шалгалтын ажиллагааны талаар өөр мэдэх зүйл байхгүй. ...Надад харуулж буй хүний зураг нь тухайн үед Б байцаагчийн надад олоод ирээч гэсний дагуу миний Б зах дээрээс Бд авч ирж хүлээлгэн өгч байсан хүн мөн байна...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 17-18-р хуудас/,
Гэрч Д.Эын “...Т нь миний багын найз юм. ... бид нарыг архиа уугаад дууссаны дараа Дням тааралдсан тэр үед талийгаач Т.Т нь би ийшээ явлаа гэж хэлээд Б захын голын хаалган дээрээс явсан. С, А, Дням, бид нар Б захын голын хаалгаар алхаж байтал Дням, А хоёр Тааг хар даа тэнд тасарсан хэвтэж байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгээд Дням, А, С бид Таагийн хажууд очиход хөлөө жийсэн толгой нь хажуу тийшээ гилжийсэн хамаг хувцас нь шороо болсон чирүүлсэн байдалтай мөн юүдэнтэй малгай нь шал нойтон болсон хана налсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. А Тыг үүрээд 1 метр хүрэхгүй газар явахад хажуугаас нэг танихгүй явуулын хүн түргэн дуудаач яасан юм гэж хэлж байсан тэгэхэд нь А Тааг газар буулгаж тавиад шууд түргэн дуудсан удалгүй Б захын нэг хормогч зүүсэн эрэгтэй ачигч хажууд ирээд наадах чинь сая манай ачигчтай муудалцаж байсан шүү дээ гэж хэлээд цаашаагаа явсан. Тэгээд л удаагүй цагдаа болон түргэний машин ирээд Тааг эмч нь үзээд наад хүн чинь нас Бан байна өөр машин дууд гэж хэлээд явсан. “...Намайг өргөх үед талийгаачийн өмссөн цамцны юүдэнгийнх нь булан 1 см хирээтэй жаахан ханзарчихсан байсан, намайг өргөх үед дээгүүрх хувцас нь сойгдсон талийгаач хана налаад суусан байдалтай, амных нь завжнаас хөөс сахарсан байдалтай, толгой нь гилжийсэн байдалтай байсан...бид нараас салахдаа хувцас нь цэвэрхэн байсан, цамцных нь малгай зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 30-32, 2-р хх-ийн 54 хуудас/,
Гэрч Э.Джаргалын "...Би талийгаачийг сайн танихгүй зүгээр л зүс мэдэх тул юм дуугарахгүй зогсож байхад Улаанаа, Б, С нар Таатай юм ярьж дууссан тул Улаанаа, Б, С бид дөрөв Б захын баруун талд архи хувааж уучихаад буцаад Б зах руу орсон. Тэгтэл Таа газар суучихсан байхыг нь би харсан тул танай найз Таа чинь тэнд тасарчихсан байна гэж хэлэхэд Улаанаа, Б, С нар манай Таа энд ингэж тасарч унах хүн биш гэж хэлэхээр нь би үгүй ээ Таа чинь мөн байна гэж хэлэхэд манай найз нар очъё гэж хэлсэн. Тэгээд бид хэд Таа дээр очиход Таагийн хувцас нь шороо болчихсон, өмд нь шээчихсэн юм уу гэмээр норчихсон байсан тул би эмнэлэг дуудъя гэхэд хажуугаар нэг бүрх малгайтай нэг залуу явж байхаар нь би энэ сая хэнд зодуулсан бэ гэж асуухад уг малгайтай залуу манай нэг ачигчтай муудалцаад байсан гэж хэлээд жимсний зоорь руу явж харагдсан. Тэгээд байж байтал нээх удалгүй цагдаа, болон эмнэлгийн ажилтнууд ирээд Тааг аваад явсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 хуудас/,
Гэрч Ц.Эий "...хэргийн газар очиход Т гэгч нас Бан гээд хэргийн газрыг хамгаалалтад авчихсан байсан. Тэгээд би хүмүүстэй уулзаад байж байгааг холоос хараад зогсож байхаар нь уулзаад юу болсон талаар асуухад тэнд байхад 45 орчим насны эрэгтэй хүн утсаар яриад хэргийн газрын үзлэг хийж хүн би энд худалдаа хийдэг юм гэсэн. Тэгж хэлчхээд надаас наад хүн чинь үхчихсэн байна уу, зүгээр үү яасан байна гэж сэжигтэй байдлаар асуухаар нь би сайн мэдэхгүй байна гэхэд ах нь түрүүн наадхыг чинь 2-3 удаа бөгс рүү нь өшиглөчихсөн юм гэхээр нь би ямар учраас өшиглөсөн юм гэхэд манайхаас хайрцаг саримс хулгайлахаар нь чирч фавилон руугаа оруулаад өшиглөсөн юм гэсэн, тэгээд тэр хүнийг ажил руугаа авч явсан. Тэр хүн өөрийгөө Ч гэж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 48 хуудас/,
Гэрч Б.Лын “...би Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэд бөгөөд эрүүгийн тасгийн даргаар ажиллаж байхдаа Б-1 худалдааны төвд иргэн Т.Т нь гадны нөлөөтэй нас Бан байж болзошгүй хэрэгт эрүүгийн төлөөлөгч нарын хамт очиж ажилласан. Хэргийн газар дээр очиж ажиллахад 20 орчим насны Т.Т гэдэг залуу нас Бан байсан бөгөөд нас Бан учир шалтгааныг тогтоох зорилгоор эрүүгийн төлөөлөгч нарт биечилсэн сурвалжилга хийж ажиллах үүрэг чиглэл өгч ажиллах явцад эрүүгийн төлөөлөгч дэслэгч Ц.Э нь “даргаа та энд нэг хүнтэй уулзаадах, энэ хүн талийгаачийг зодсон цохисон талаараа ярьж байна, энэ хүн гэртээ очиж дуулан хувцсаа өмсөөд ирсэн байна” гэж хэлсэн. Үүний дагуу Ч гэж хүнтэй очиж уулзаад тухайн хүний бие сэтгэл, санааг тайвшруулаад цагдаагийн хэлтэс дээр авч ирэн ******* гэж хүнтэй уулзахад “талийгаач Т.Т гэж залуу саримс хулгайлаад, гараад явахаар нь араас нь хөөж авч ирээд зоорь руугаа чирч оруулаад 2-3 удаа өшиглөөд, дээрээс нь дэвсчхээд зоориноос гаргаад явуулсан чинь тэнд очоод газар унасан байсан, тэгээд төд удалгүй 103-ын машин энэ тэр болохоор нь надаас боллоо гэж бодоод гэртээ очиж дулаан хувцсаа өмсөөд ирсэн юм” гэж хэлж байсан. ...тэгээд *******ийг биечилсэн сурвалжилга ажиллагаа явуулан олж тогтоосон талаар эрүүгийн төлөөлөгчөөр нь илтгэх, хуудас бичүүлээд, тухайн хэргийн газарт ажилласан эрүүгийн төлөөлөгч нараар илтгэх хуудас бичүүлээд хэргийг нь *******ийн хамт мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгч байсан. 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орой *******ийг сэжигтнээр тооцон мэдүүлэг авахдаа манай эрүүгийн тасгийн ахлах төлөөлөгч Өлзийбуянаар sony маркийн камер авч *******ийн байцаалтын үеийн бичлэг камераар хийж байсан. Тэрэг бичлэг нь эрүүгийн хэрэгт байх ёстой...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 47-50-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай “...БГД-ийн 3 дугаар хорооны Б захын хашаан дотор хүн нас Бан” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 04-р хуудас/, Хэргийн газрын үзлэг тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-10 хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-15 хуудас/, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг /1-р хх-ийн 16-18 хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11, 13- 15-р хуудас/, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
5. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор дараах шинжилгээнүүд хийгдсэн байна. Үүнд:
5.1. Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 03 дугаар 29-ний өдрийн 598 дугаартай “...Талийгаач Т.Тын цогцост баруун бөөрний өөхөн эд, хальсан дах цус хуралт, баруун хацар, зүүн бугалга, далны доод хэсэг, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх үхлийн шалтгаанд ямар нэг нөлөөгүй. Баруун хацар дах зулгаралт нь талийгаачийг нас барахаас 1-2 хоногийн дотор, бусад зулгаралт 3-7 хоногийн өмнө үүссэн байхаар байна. Талийгаач нь гол судасны гаж хөгжил, өгсөх хэсгийн цүлхэнтэй байсан ба уг цүлхэн хагарч үнхэлцгийн хөндийд цусан хураа үүсч зүрх дарагдсаны улмаас нас баржээ. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 2.2 промилли, ходоодны шингэнд 3.3 промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ" гэсэн дүгнэлт/1-р хх-ийн 68-70 хуудас/,
5.2. Хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчдийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 599 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дахин хийсэн “...2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 598 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач Тын цогцост баруун бөөрний өөхөн эд, хальсан дахь цус хуралт, баруун хацар, зүүн бугалга, далны доод хэсэг, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй болно. Талийгаачийн баруун хацар дахь зулгаралт нь талийгаачийг нас барахаас 1-2 хоногийн дотор, бусад зулгаралт нь 3-7 хоногийн өмнө үүссэн байхаар байна гэсэн нь үндэслэлтэй байна. Цүлхийлт гэдэг нь аортын хана элэгдэж цусаар шахагдан судас аль нэг хэсэгтээ буюу бүхлээрээ өргөсөн тэлэгдэхийг хэлнэ. Шалтгаан нь Судасны хатуурал, Тэмбүү, Механик гэмтэл, Марфаны хам шинж/гол судасны өргөсөх хэсгийн төрөлхийн дутуу хөгжил/, Удамшил Эмгэг жам: Судасны хатуурлаас болж гол судас нэлэнхүйдээ өргөсөн цүлхийнэ. Талийгаач нь цээжний гол судасны өгсөх хэсгийн цүлхэн өвчтэй ба зовуурийн хувьд ихэвчлэн шинж тэмдэггүй боловч хаяа цээжээр өвдөнө. Талийгаачийн цээжний хэсгийн гол судасны цүлхэн хагарч үнхэлцгийн хөндийд цус хуралдсанаас зүрхний дарагдалт үүсч нас баржээ. Цээжний хэсгийн гол судасны цүлхэнгийн хагарал нь цээжний хэсэг болон нурууны дээд хэсэгт хүчтэй цохисны улмаас болон унах, доргих үед үүсэх боломжтой. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд цохилтын хүчийг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн гол судасны өгсөх хэсгийн цүлхэнгийн хагарал нь хөл болон бөгсөн хэсэг рүү өшиглөхөд үүсэхгүй. Талийгаачийн хүзүүний хэсэгт ямар нэгэн гэмтэл учраагүй байна. Талийгаач нь уг гэмтлийг аваад ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй шууд нас барна" гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 83-85 хуудас/,
Дүгнэлттэй холбоотойгоор шинжээч эмч Ц.Эрдэмболорын мэдүүлэхдээ "...Бөөрний өөхөн эд, хальсан дахь цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цүлхэн бол өөрөө аяндаа болон цохилт доргилтын улмаас хагарч болно. Цээжин хэсэгт хүчтэй цохиход үүснэ. Гол судасны гаж хөгжил өгсөх хэсгийн цүлхэн нь төрөлхийн болон олдмол байж болно. Энэ цүлхэн үүсээд 1 жил гаруй хугацаа болсон, өөрт нь баг зэргийн өвдөлт мэдрэгдэж байсан байх. Цүлхэн хагарсан үед үнхэлцгийн хөндийд их хэмжээний цус алдаж зүрхний дарагдлын улмаас газар дээрээ нас барах буюу ямар нэгэн үйлдэл хийж явах боломжгүй. Архи уух нь цүлхэн хагарахад нөлөөлөхгүй...” гэсэн /1-р хх-ийн 78-80 хуудас/,
Шинжээч Т.Аий мэдүүлэхдээ “...цээжний өмнөд хэсэг болох хоёр хөхний хооронд болон зүүн хөхний түвшинд гэж ойлгоно. Нурууны ар тал гэдэг нь хоёр далны хооронд гол хэсэгт буюу хагарсан судасны харалдаа хэсгүүдийг хэлж байгаа...уг гэмтлийг авсан хүн газар дээрээ шууд нас барна. Биеийн жингээрээ 1-2 удаа алхам хийхийг үгүйсгэхгүй...” гэсэн /2-р хх-ийн 63 хуудас/,
Шинжээч Ц.О мэдүүлэхдээ “...бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг санал нэгтэйгээр өмнөх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн, амь хохирогчийн хувьд гол судасны цүлхэн нь төрөлхийн гэж үзэхээр байна, эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэггүй, нарийвчилсан шинжилгээ, оношилгоогоор илрүүлнэ, илэрсэн тохиолдолд мэс заслын заалттай байсан байна, гол судасны өгсөх хэсгийн цүлхэн нь хэвийн хэмжээнээс 2 дахин том болж өргөссөн байсан байна, энэ гол судасны гаж хөгжил нь судас нимгэн болж өргөсдөг, цүлхэн хэзээ ч хагарах боломжтой, өвчүү ясны ар, 3, 4-р хавирганы хэсэгт байрлаж байгаа тул тэр хэсэгт хүч үйлчлэхэд хагарах боломжтой, өгсөх замын цүлхэн учраас хэвлий хэсэгт хүч үйлчлэхэд нөлөөлөхгүй...” гэсэн байна.
6. Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б-1 худалдааны зах дотор байрлах өөрийн эзэмшлийн №7 дугаарын зоорь дотор хохирогч Т.Тыг “зоориноос хайрцагтай саримс хулгайлсан” гэх шалтгаанаар түүний эрх чөлөөнд халдаж, өшиглөсний улмаас хохирогчийн “цээжний хэсгийн гол судасны цүлхэн хагарч, үнхэлцгийн хөндийд цус хуралдсанаас зүрхний дарагдалт үүссэн” гэх гэмтлийн улмаас газар дээрээ нас Бан гэж үзэх нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзсэн.
Тодруулбал, амь хохирогч Т.Тыг саримс хулгайллаа гэж загнан шүүгдэгч ******* түүний өөдөөс хараад зогсож байсан, улмаар хохирогчийн хэвлий хэсэг рүү нь 3-4 удаа өшиглөсөн, мөн 2 удаа алгадахыг харсан, үүний дараа эргээд ирэхэд хохирогч Т.Т хана налаад хөдөлгөөнгүй сууж байсан талаар гэрч Х.З тодорхой мэдүүлсэн. Мөн амь хохирогчийг шүүгдэгчийн ажиллуулдаг 7 дугаартай зоорины гадаа ухаангүй байдалтай сууж байсныг гэрч О.Б болон А.А, Д.Э нар мэдүүлсэн, хэргийн газарт албан үүргийн дагуу очсон цагдаагийн албан хаагч О.О, Ц.Э нарын мэдүүлэгт тухайн үед ******* гэх хүн хохирогчийг саримс хулгайллаа гээд 2-3 удаа бөгс рүү нь өшиглөсөн талаар хэлсэн тул түүнийг хэлтэс рүү авч яван шалгаж байсан талаар мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн үед амь хохирогчийн биед шүүгдэгчээс өөр хүн халдсан үйл баримт тогтоогдоогүй, хохирогчийн гол судасны цүлхэн хагарснаас хойш үйлдэл хөдөлгөөн хийх боломж бага, 1-2 алхахыг үгүйсгэхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээс шүүгдэгч *******ийн хохирогчийг өшиглөсөн үйлдлээс хойш хохирогч тухайн зоорины үүд хэсэгт хана налан суусан байдалтай амь насаа алджээ.
7. Харин улсын яллагчаас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжтэй гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь санаатай гэмт хэргийн хувьд хохирол, хор уршгийг хүссэн байдаг бол болгоомжгүй гэмт хэргийн хувьд хүссэн зүйл байдаггүйгээрээ ялгагддаг. Санаатай болон болгоомжгүй үйлдлийн ялгааг нэмж тодруулбал: гэм буруугийн санаатай хэлбэрийг дотор нь шууд санаатай болон шууд бус санаатай гэсэн төрөлд хуваан авч үздэг.
Шууд болон шууд бус санаа хэлбэрийн хувьд аль аль нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн аюултай, хууль бус шинжийг ухамсарласан оюун санааны шинжээрээ адилхан. Шууд санаа нь гэмт этгээд үйлдлийнхээ хор уршгийг мэдэж, хүсэж буюу үр дүнг чухалчилж түүнд хүрэхийн тулд идэвхтэйгээр үйлдлээ хэрэгжүүлсэн байдаг бол, шууд бус санааны хувьд зөвхөн хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдаас мэдсэн ч түүнийг чухалчилдаггүй, үйлдлээрээ түүнд хүргэсэн, хор уршигт “яасан ч яахав” гэсэн идэвхгүй байр сууринаас хандсан, үр дүнг хүсэх нь бага байдгаараа ялгагддаг онцлогтой.
Харин болгоомжгүй гэмт хэргийн хувьд гэмт этгээд оюун санаандаа хохирол, хор уршиг учруулахыг огт хүсээгүй байдгаараа ялгагддаг. Өөрөөр хэлбэл, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцохоор заасан.
Шүүгдэгч *******ийн саримс хулгайлсан гэсэн шалтгаанаар хохирогчийн хэвлий хэсэгт өшиглөсөн үйлдлийн тухайд хүнийг алах сэдэлт, зорилготой байсан гэж үзэх боломжгүй буюу тухайн үйлдлийн улмаас ил гэмтэл шарх учраагүй, бусдын амь насанд халдах зорилготой цохисон, зодсон, гэмтээхийг зорилгоо болгосон идэвхтэй хүчний үйлчлэл бүхий үйлдлийн шинж байдал дүгнэлтээр болон гэрчийн мэдүүлгээс тогтоогдоогүй тул шүүгдэгчийн үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэрийн хүнийг алахыг “хүссэн” шинж тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Амь хохирогч Т.Тын хувьд гол судасны гаж хөгжил, өгсөх хэсгийн цүлхэнтэй байсныг шинжээчид дүгнэн, цүлхийлтийг тайлбарлахдаа “аортын хана элэгдэж цусаар шахагдан судас аль нэг хэсэгтээ эсвэл бүхлээрээ өргөсөн тэлэгдсэн” шинж тэмдэгтэй байдаг, мөн амь хохирогчийн хувьд гол судас байх ёстой хэмжээнээс 2 дахин өргөссөн, төрөлхийн гол судасны эмгэгтэй байсан гэжээ. Шинжээчид мөн эрүүл мэндийн энэхүү байдал нь мэс заслын заалттай гэсэн эрсдэлтэй байдалд хамаарах, цүлхэн өөрөө хагарах боломжтойг дурдаад, цээж, ар нураа зэрэг их биеийн түвшинд хүч үйлчлэхэд хагарах боломжтойг тодорхойлон тайлбарласан. Мөн хохирогчийн эрүүл мэндийн байдлыг нарийвчилсан шинжилгээгээр оношийг тодруулах боломжтойг шинжээч тайлбарласан зэргээс шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндийн байдлаар талаар мэдээгүй, тийнхүү мэдсээр байж цохиж зодсон үйл баримт тогтоогдоогүй буюу энэхүү байдлыг нь хохирогчийн гэр бүлийнхэн ч мэдээгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Тиймээс шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан үйлдэл, түүний шалтгаант холбоогоор хохирогчийн гол судасны цүлхэн хагарч амь насаа алдсан, уг өшиглөх үйлдлийг хийгээгүй бол цүлхэн хагарахгүй байсан гэсэн үр дагавар үүсэх тул шүүгдэгчийг санаатай бус болгоомжгүй үйлдлээр хүний амь насыг хохироосон гэж дүгнэсэн. Нөгөө талаас амь хохирогч гол судасны цүлхэнгүй байсан тохиолдолд шүүгдэгчийн үйлдлийн улмаас амь насанд аюултай гэмтэл учрах боломжгүй тул санаатай алсан гэсэн гэмт хэрэгт зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй юм.
Улмаар дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүйлчлэл хөнгөрүүлэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн болно. Иргэдийн төлөөлөгчийн хувьд шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд дээрх үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцсон болно.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөв.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
9. Гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь 2017.03.14-ний өдөр бөгөөд тухайн цаг хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан. 2002 оны Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” заасан.
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зөв байна. Учир нь 2015 оны эрүүгийн хуульд хорих ялын хэмжээ 1-5 жил байхаар адилхан зохицуулалттай ч хорих ялаас гадна зорчих эрхийг хязгаарлах ялын сонголтод байдлыг бий болгосон хуульчилсан тул эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэж үзэхээр байна.
10. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2017.12.25-ны өдрийн 01 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2018.02.27-ны өдрийн 201 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018.04.27-ны өдрийн 184 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгон хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн. Ийнхүү шинээр илэрсэн нөхцөл байдлаас дахин хэлэлцэх үндэслэл нь хэргийг шалгаж байсан мөрдөгч Г.Б болон яллагдагч *******ийн эхнэр Ю.Б нарт тус хэрэгтэй холбоотойгоор авлига өгсөн, авсан үйлдэлд ял оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1143 дугаартай шийтгэх тогтоол /5-р хх-ийн 174-188-р хуудас/, Шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэсэн тухай тогтоол /5-р хх-ийн 207-р хуудас/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд бичсэн прокурорын 01 дугаартай дүгнэлт /6-р хх-ийн 36-39-р хуудас/, Яллагдагч *******т холбогдох хэргийг хянан хэлэлцэж, гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тухай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ХШТ/22 дугаартай тогтоол /6-р хх-ийн 58-64-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсаныг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас Бан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар 6,218,885 төгрөг нэхэмжилж, мөн “хүүгийнхээ буяны ажлыг нэг мөр хийж гүйцэтгэж, салах ёсыг нэр төртэй хийхийн тулд хөшөө дурсгал гээд барьж байгуулах зүйлд 100,000,000 төгрөг” нэхэмжилнэ гэжээ.
Шүүх холбогдох баримтад үндэслэн хохирлын асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд баримтгүйгээр 100,000,000 төгрөг нэхэмжилснийг зайлшгүй гарах зардалд хамаарахгүй гэж дүгнэсэн.
Гэмт хэргийн хохиролд шүүгдэгчээс нийт 60,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
12.1. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.
12.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
12.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар дүгнэлтдээ: Хэрэг гарсан цаг хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул хуульд зааснаар өршөөл хамруулж өгнө үү гэжээ.
13. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
14. Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэл нь хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх ба 1-5 жилийн хугацаагаар хорих эсвэл мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилжээ.
15. Хэрэгт авагдсан баримтаар хэрэг учрал болсон цаг хугацаа 2017.03.14 буюу 2021 Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байна. Тодруулбал, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” бол хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан.
2021 оны 5 дугаар зүйлд зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох талаар заасан ба 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, гэм буруугийн талаар маргасан эсэхээс үл хамааран Өршөөлийн хуулийг хэрэглэхээр зохицуулсныг дурдах нь зүйтэй. Дээр дурдсан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг заасан ба 9.2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийг өршөөлд хамаарахаар заасан байна.
Тиймээс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
16. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тус хэрэгт 30 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Бын Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тус хэрэгт 30 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧ Ц.АМАР
ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР