Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 118/ШШ2023/0018

 

 

                                 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

 татгалзсаныг батлах тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох “Завхан аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа Завхан аймгийн ******* сумын Өргөн багийн 2011-2013 оны малын А дансны баримтыг буцаан гаргуулж, манай 2011 оны малын А дансанд задаргааг нь бүрэн хийх, 2011-2013 оны малын А дансанд манайхыг мал бүхий өрх гэж буруу бүртгэснийг малчин өрх гэж зөв бөглүүлэн архивд буцаан шилжүүлэхийг даалгах” шаардлага бүхий иргэн Д.*******ийн нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь “Завхан аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа Завхан аймгийн ******* сумын Өргөн багийн 2011-2013 оны малын А дансны баримтыг буцаан гаргуулж, манай 2011 оны малын А дансанд задаргааг нь бүрэн хийх, 2011-2013 оны малын А дансанд мал бүхий өрх гэж буруу бүртгэснийг малчин өрх гэж зөв бөглүүлэн архивд буцаан шилжүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Д.*******ээс Б.*******од олгосон 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.3-т заасан эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн болон хэсэгчлэн татгалзах эрхтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д “...төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах”..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь тус аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Завхан аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа Завхан аймгийн ******* сумын Өргөн багийн 2011-2013 оны малын А дансны баримтыг буцаан гаргуулж, 2011 оны малын А дансанд задаргааг нь бүрэн хийх, 2011-2013 оны малын А дансанд мал бүхий өрх гэж буруу бүртгэснийг малчин өрх гэж зөв бөглүүлэн архивд буцаан шилжүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.АМАРЗАЯА