| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/0014/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/18 |
| Огноо | 2026-01-16 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | А.Х |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2026/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч А.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Орчуулагч С.Ө
Шүүгдэгч Д /D / нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д /D /-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2026 оны 01 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, ...оны .. сарын ..-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын.. аймагт төрсөн, яс үндэс .. .. настай, э.эгтэй, .. боловсролтой, “... ажилтай, ам бүл .. хамт У., Н дүүрэг, ..-р хороо, ... түр оршин суух, Д /D /, /ИҮД: ../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч Д нь 2025 оны 11 сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газрын авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсээр гарах чиглэлд гар тээшиндээ 6 хэсэг 334,4 грамм металл бүхий Улсын Их хурлын 05 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох металл буюу зэс /60-аас дээш агууламжтай/-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д нь 2025 оны 11 сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газрын авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсээр гарах чиглэлд гар тээшиндээ 6 хэсэг 334,4 грамм металл бүхий Улсын Их хурлын 05 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох металл буюу зэс /60-аас дээш агууламжтай/-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгуулах тухай прокурорын газрын тогтоол /хх-ийн 01/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06/, эд зүйлийг түр хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 07/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13/, гэрч Ш.А-ийн мэдүүлэг /хх-ийн 14-16/, гэрч Т.А-ын мэдүүлэг /хх-ийн 17-19/, орчуулагч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20/, Д-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23/, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 сарын 02-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /хх-ийн 28-31/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 32/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 33/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45-46/, хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 48/, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 49/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэлэл /хх-ийн 55-56/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 57/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2025 оны 12 сарын 12-ны өдрийн...дугаар тогтоол /хх-ийн 70/, шинжээчиийн мэдүүлэг /71-73/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2025 оны 12 сарын 25-ны өдрийн .. дугаар прокурорын тогтоол /хх-ийн 76-78/, Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 84-85/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 92/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-ийн 94/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын хувьд:
Шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ял ялаар тогтоов.
Шүүгдэгчийн хувьд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах болон шүүхийн шатанд тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 хэсэг 334,4 грамм металл буюу зэс /60-аас дээш агууламжтай/-г тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д /D /-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актанд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д /D /-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Д /D нь оногдуулсан 1,500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцон солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 хэсэг 334,4 грамм металл буюу зэс /60-аас дээш агууламжтай/-г устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д /D /-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б