Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/358

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ,                                                                                                                    

улсын яллагч Д.Дашням,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Хүдэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000790296 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.

 

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ******* ******* ******* дугаар байрны ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* регистрийн дугаартай, ******* овогт .

 

2. Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн  Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газарт ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Нарлаг ******* тоотод оршин суух хаягтай, Эрүүл мэндийн яамны жуух бичиг, Онц тээвэрчин шагналаар шагнагдаж байсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

регистрийн дугаартай, овогт .

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн доод талын граш дотор *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын суудлаас чирч буулган, хагас ханцуйтай хувцасных нь захаас заамдан авч хоолойг нь боож, зууралдаж, хананд түлхэж шахах үедээ түүний биед тархи доргилт, баруун эгэм, цууж, баруун гуравдугаар хурууны хумсанд цус хуралт, дух, хүзүү, зүүн дал, баруун мөр, бугалга, зүүн алганы ар, хэвлийд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн доод талын граш дотор *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа 1-2 удаа цохиж, хоорондоо зууралдан ханатай шахах үед нь түүний хөмсгийг хазаж хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талууд Эрүүгийн 2530000790296 дугаартай хэргээс    нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр эмнэлгийн грашад гурвуулаа ууж байсан. манай гэдэг *******той хамт орж ирээд бид цуг уусан. Ууж байхдаа оны асуудлаас болоод маргасан. Маргалдаад хэл амаар доромжилсон. Би түүнийг чирч гаргасан зүйл байхгүй. Маргаж эхлээд над руу үсчээд байсан. Буу гээд татах үед өөдөөс шууд нүүр рүү цохисон. Тэгээд маргаан үүссэн Би цохиогүй гаргах гээд зууралдсан, тэр үед тийм болсон байх, зууралдаж байх хугацаандаа явган хүний зам дээр хоёулаа унасан, унахдаа ийм хохирол учирсан байгаа. Би хоолойг нь боогоогүй, Бид хоёр зууралдаж байхад миний фодволк урагдсан, тэгээд зууралдаад байж байтал гэнэт цус гараад би ******* руу гүйж орсон. Тэрнээс бол би түүнийг цохиж балбаагүй. Үйлдсэн үйлдлээ бүгдийг нь санаж байгаа. Энэ хүн над руу нэг ч удаа залгаагүй, уучлалт гуйгаагүй, яг хэрэг болсон үед надтай тохиролцоё гэж хүнээр яриулсан байсан. Би согтуу хүнтэй тохиролцохгүй гэж хэлсэн. Энэ хүн намайг ийм байдалд оруулчихаад уучлалт гуйгаагүйд гайхаж байна. Би эмнэлгийн байгууллагад ажилладаг учир олон удаа зардал гарсан боловч зармыг нь нэхэмжлэхгүй байгаа. Одоо гомдолтой байна. Харин надаас уучлалт гуйсан бол би гомдолгүй гэж хэлэх байлаа. Бид хоёр ямар хонь уу, чоно уу өс санасан зүйл байхгүй бид хоёрт, энэ хэргээс л болж муудсан. Би эмнэлгийн байгууллагад ажилладаг, эмнэлэгт 16 хоног хэвтсэн. Эмчийн хяналтад байсан. Улаанбаатар хот руу 3-4 удаа очиж үзүүлж харуулсан. Шүүх шинжилгээнд бас очиж үзүүлсэн, одоо хөмсгөндөө үс суулгуулах гээд очиход одоохондоо эдгээгүй байна гэсэн. Би наадмын өмнө боолтоо авсан.Хохирлын баримт 15-20 дугаар хуудаст байгаа. Ажиллахгүй байсан хугацааны цалингийн 875,333 төгрөг, үеийн цалин, эмчилгээний зардал 1,057,423 төгрөг, үүнд сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохоор явсан зардал орж байгаа. Нийт 1,932,756 төгрөгийн хохирол, мөн сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байгаа...гэв. 

 

 

        Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ******* төрөх тасаг руу яваад ирье гэхээр нь би хамт явсан. Гэтэл 3 хүн архи уугаад байж байсан. Би уг нь машинаас буухгүй гээд маргасан Намайг машинаас буугаад ир, ална гэхээр нь би буухгүй гэсэн юм. Гэтэл намайг машинаас чирч буулгаад, амьсгал боогдуулсан. Би 80 килограмм жинтэй, энэ хүн надаас илүү буюу 100 гаруй жинтэй байх. Би энэ хүний махыг нь тасартал хазсан үйлдэлдээ гэмшиж байна. Бид хоёр зодолдоогүй, би биеэ хамгаалсан гэж бодож байна. Би бүгдээс уучлалт гуйж байна. Маш их харамсаж байна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Маргаангүй, хохирлоо төлнө гэв. 

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нар 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт байрлах Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн доод талын граш дотор  согтууруулах ундаа хэрэглэх явцдаа хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан харилцан зодолдож ******* нь *******ыг СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын суудлаас чирч буулгах, хувцасных нь захаас заамдан хоолойг нь боох, зууралдах, хананд түлхэж шахах зэргээр түүний эрүүл мэндэд “ тархи доргилт, баруун эгэм, цууж, баруун гуравдугаар хурууны хумсанд цус хуралт, дух, хүзүү, зүүн дал, баруун мөр, бугалга, зүүн алганы ар, хэвлийд зулгаралт гэмтэл ”  бүхий хөнгөн хохирол,

 

шүүгдэгч ******* нь *******ын нүүрэн тус газарт нь гараараа 1-2 удаа цохиж, түүний хөмсгийг хазаж “...” хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

 

- шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор болон яллагдагчаар мэдүүлсэн “ Тухайн үед би Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн доод талын грашид найз  , хоёртой 1 шил 0,75 литрийн “Экс” архи хувааж ууж байхад нь гэх залуутай хамт ирсэн. Бид нар хоорондоо юм яриад сууж байхдаа би ыг “Ахын дүү” гээд хэлчихсэн юм. Тэр үгэнд эмзэглэсэн юм шиг байгаа юм. Тэгээд бид хоёр хоорондоо ам зөрж, маргалдаад "Чи одоо яв, чамтай архи уугаад байх шаардлага байхгүй" гэхэд нь миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Би ыг зөрүүлээд цохих гэхэд миний гар хүрээгүй. Би ыг машинаас татаж буулгаад хоорондоо зууралдаж байтал гэнэт миний баруун хөмсөгнөөс их хэмжээгээр цус гарч эхэлсэн. Мөн тэр үед миний тухайн үед өмсөж байсан фудволкыг урсан. Тэгээд би *******-руу гүйж ороод хөмсгөндөө боолт хийлгэсэн. ы биед үүссэн зулгаралтууд нь бид хоёр хоорондоо зууралдах үедээ машины хажууд байсан блокон хавтан дээр унаснаас болж үүссэн байх гэж бодож байна. Харин тэр үед ы фудболк дээр наалдсан цус нь миний хөмсөгнөөс гарсан цус байгаа юм. Тэрнээс болж миний хөмсгөнд үүссэн гэмтэл одоог хүртэл эдгээгүй байгаа болохоор аас сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” (хх 33-34, 206-208 дугаар хуудас),

 

- шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор болон яллагдагчаар мэдүүлсэн “.Манай ажлын ******* бид хоёр АНЭ-ийн Төрөх тасгийн доод талд байдаг автомашины граш руу ороход эмнэлгийн ******* , , нар архи ууцгааж байсан. Бид архи ууж байхад нь “намайг хэдэн оных билээ” гэхээр нь “би 1986 оных, чамтай чацуу шүү дээ” гэж хэлээд хоорондоо юм яриад тоглоод сууж байтал нь машинаасаа буугаад намайг “гараад ир, ална” гэхээр нь би гараагүй юм. Тэгэхэд нь намайг байн байн гараад ир гээд дайрч давшлаад, намайг хамгийн ард талын суудал дээр сууж байхад дайрч орж ирээд миний толгой руу гараараа нэг удаа цохихоор нь би ыг зөрүүлээд цохисон. Тэгэхэд нь намайг машинаасаа чирч буулгаад миний өмсөж байсан хувцаснаас заамдаад хоолой боогоод байсан. Би өөдөөс нь эсэргүүцэх гэхэд миний гар хүрэхгүй байхаар нь тавь гэж хэлэхэд миний үгийг авахгүй байхаар нь амьсгалж чадахгүй болохоор арга ядаад нэг мэдэхэд ын хөмсөгнөөс нь хазчихсан байсан. Тэгээд бид хоёр салцгаасан. анх намайг машинаас татаж буулгах үед машины хаалганы дээд талын ирмэг хэсэгт би толгойгоо хүчтэй цохисон. нь миний хоолойг боогоод машин болон хажууд талд нь хураалттай байсан явган хүний замын тоосго хоёр руу савуулж түлхэх үед миний бие энд тэндээ хөхөрч няцарсан юм.Би гомдолтой байна. Өөрт учирсан сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хх 38-39, 221-223 дугаар хуудас),

 

- гэрч Ө.ын “15 цаг 40 минутын орчимд аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* Г.ий 88440997 дугаар руу нь залгахад төрөх тасгийн доод талын грашид байна гэсэн. Тэгэхээр нь ажлын дүү *******ы хамт очиход  ******* , , нар  0,75 литрийн “Экс” архийг СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор уугаад сууж байсан. Жолооч гарч 0,75 литрийн “Экс” архи авч ирээд сууж байхад нь д хандан “энэ хэн гэж хүн ороод ирэв танихгүй хүн байх чинь” гэхээр нь би ад “ манай ажлын залуу шүү дээ танихгүй болохоороо яах вэ дээ” гэж хэлсэн. нь ыг “чи хярсан жилтэй” гэж хэлэх үед нь “бацаан минь юу гээд байгаа юм” гэж хэлээд хойд талын суудал дээрээс чирч буулгаад маргалдаад байхаар нь би дундуур нь ороод салгах гээд дийлээгүй. Би буцаад машинд ороод байх үед нь “ энэ писда намайг хазчихлаа” гээд хөмсөгнөөс нь цус гоожсон байдалтай ирсэн. Тэгээд тухайн грашаас аймгийн нэгдсэн эмнэлгийн ******* руу орсон. Хэн нь хэнийгээ яаж цохиж зодсон талаар би хараагүй. Маргааш нь аас яагаад хазчихваа гэж асуух үед дийлэхгүй болохоор нь хазсан гэж хэлсэн” гэх (хх 42-43 дугаар хуудас),

 

- гэрч “16 цаг өнгөрөөгөөд аймгийн Эрүүл мэндийн газрын ******* ах ажлынхаа ы хамт грашид орж ирсэн. , бид “Экс” 0,75 литрийн талаасаа доогуур хэмжээтэй байсан архийг 5-уулаа хувааж уусан. Би грашид байсан өөрийн 67-59 СҮА улсын дугаартай машин дотроос 0,75 литрийн “Экс” архи байсныг гаргаж уусан. нь ыг ахын дүү гэж хэлэх үед нь чи бид хоёр нэг үе шүү гэж хэлээд хоорондоо хэрэлдээд байсан. 1986 онд төрсөн хүн ямар жилтэй вэ гээд тэд хоёр биеэсээ асуугаад нь “хярсан жилтэй” гэж хэлээд хоорондоо маргалдаж байснаа машинаас буугаад ыг арын суудал дээрээс татаад буулгаад, машины хажууд зууралдаад байхаар нь ах дундуур нь орж салгаад үгэнд нь орохгүй байхаар нь буцаад машин руу орж ирэх үед , нар нь зууралдаад хана руу налсан байдалтай байж байснаа миний хөмсгийг хазчихлаа гэж хэлээд цус их гарсан байдалтай шууд ******* руу явсан. Машины гадна талд зууралдаад ******* нь *******ыг би чамайг цохихгүй гээд зууралдаад байсан...” гэх (хх 46-47 дугаар хуудас),

 

- гэрч Г.гийн “ би 15 цаг өнгөрөөгөөд грашийн үүдэнд ******* *******тай таарч, ******* М. ирээд бид гурав машинтай төрөх тасгийн доод талын граш руу орсон. СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 0,75 литрийн “Экс” нэртэй архи задлаад бид 3 уугаад сууж байх үед ЭМГазрын ******* Ө. над руу залгахаар нь байгаа газраа хэлсэн. Удалгүй Ө. нь ажлынхаа ******* гэх залуутай хамт ирсэн. Бид 5 нийлээд “Экс” нэртэй архийг ууж дуусгасан. М. 0,75 литрийн “Экс” архи гаргаж,  би тухайн архинаас уугаад сууж байснаа санаж байна. Нэг сэрэх үед гэртээ байсан. *******, ******* нар нь хоорондоо хэрэлдэж муудсан асуудлын талаар санахгүй байна(хх 50-51 дугаар хуудас) гэх мэдүүлгүүд,

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 080 дугаартай “1. *******ы биед тархи доргилт, баруун эгэм, цээж, баруун гуравдугаар хурууны хумсанд цус хуралт, дух, хүзүү, зүүн дал, баруун мөр, бугалга, зүүн алганы ар, хэвлийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт  тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (хх 56-65 дугаар хуудас),

 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0825/2196 дугаартай “*******ы сэтгэцэд тухайн хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүл илэрч байна.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (хх 171-173 дугаар хуудас),

 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0525/567 дугаартай “1. *******ын биед баруун хөмсөгт сорви (шарх) гэмтэл, баруун хөмсөгний үхжилт эдийг авч бүрэн давхраат арьс шилжүүлэн суулгах мэс засал (2025.01.28) тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр дарах, татагдах механизмаар хазах үед үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй ба дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 5. Баруун хөмсөгний сорви (шарх) гэмтэл нь нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах гэмтэлд хамаарахгүй, цаашид хийгдэх эмчилгээний асуудал нь клиникийн эмчлэгч эмчийн шийдэх асуудал болно” гэх шинжээчдийн дүгнэлт (хх 146-151 дүгээр хуудас),

 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай “Тухайн гэмт хэргийн улмаас (РД:*******)-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (хх 158-160 дугаар хуудас),

 

- *******аас гаргасан хохирлын баримт (хх 15-20 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 23/18 дугаартай “ (*******) нь аймгийн нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 233,412 төгрөгийн зардал гарсан байна” гэх албан бичиг (хх 21-22 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч *******ы Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Иргэний үнэмлэх, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 хх 241-243 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч *******ы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1 хх 236-238 дүгээр хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн Засаг даргын 2025.03.11-ний өдрийн 2/36 дугаартай тодорхойлолт (1 хх 239 дүгээр хуудас),

 

- Шүүгдэгч *******ын Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Иргэний үнэмлэх, Гэрлэсний бүртгэл, Оршин суугаа газрын хаягийн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа(1 хх 230-235 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн Засаг даргын 2025.03.12-ны өдрийн 2/128 дугаартай тодорхойлолт (1 хх 227 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1 хх 224-226 дугаар хуудас) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Нрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэх дүгнэлт гаргасныг, шүүгдэгч *******, ******* болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

3. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлээр тус тус илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

4. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******, ******* нарт учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 173 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *******д учирсан гэмтлийг хөнгөн, 174 дугаартай дүгнэлтээр *******ын биед учирсан гэмтлийг хүндэвтэр зэргийн гэмтлээр тус тус тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ы биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд,

мөн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг  тус тус дурдъя.

 

5. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

 

Тухайн хэргийн хувьд хохирогч *******ы эрүүл мэндэд хөнгөн, *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тэдгээрийн харилцан бие биенээ цохиж зодсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

6. Шүүх шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгч нарын хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг чирэх, заамдаж хоолойг нь боох, зууралдах, хананд түлхэж шахах, хазах зэргээс хүний эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас шалтаглан харилцан зодолдох явцдаа бие биенийхээ эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

7. Хэргийн баримтаар, шүүгдэгч *******, ******* нар согтууруулах ундаа хэрэглэх явцдаа үл ялих зүйлээс шалтаглан маргалдан, зодолдож ******* нь *******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол, ******* нь *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон, тогтоогдсон хийгээд прокуророос *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тэдгээрийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

 

1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заажээ.

 

2. Монгол Улсын иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

3. Тухайн гэмт хэргийн улмаас *******ы эрүүл мэндэд хөнгөн, *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд *******ы зүгээс өөрт учирсан хохирол, гэм хортой холбоотой нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлээгүй байна.

 

Харин *******аас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардал 1,057,423 төгрөг /1хх- 16-19 хуудас/, 2024 оны 1-2 дугар сарын 13 хоногийн ажилүй байсан хугацааны цалин 875,333 төгрөг/ 1хх 20 хуудас/, нийт 1,932,756 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлжээ.

 

Дээрх баримтыг судлавал, тэрээр 2025.02.05-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 700,000 төгрөгийн үйлчилгээ/1хх- 19 хуудас/, эмийн заралд 61,950 төгрөг/1хх-19 хуудас/, зогсоолын төлбөрт 2025.01.21-нд 4,000 төгрөг, 2025.01.22-нд 3,000 төгрөг, 2025.02.27-нд 12,000 төгрөг, 2025.02.28-нд 1,000 төгрөг, шатахууны зардалд 2025.01.21-нд 47,001 төгрөг, 2025.01.21-нд 64,000 төгрөг, 2025.02.07-нд 40,000 төгрөг, 2025.02.07-нд 59,472 төгрөг, 2025.02.07-нд 65,000 төгрөгийг тус тус зарцуулсан нь холбогдох И баримтаар,  мөн 2024 оны 1-2 дугаар сард 13 хоногийн ажилгүй байснаас 875,333 төгрөгийн цалин аваагүй болох нь Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогч тодорхойлолтоор тус тус нотлогдоно.

Дээрх 1,932,756 төгрөгийн зардал нь шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдлээс учруулсан гэмтэлтэй холбоотой тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнээс гаргуулж хохирогч *******ад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0825/2196 дугаартай дүгнэлтээр *******ы сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэл, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай дүгнэлтээр *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тус тус тогтоосонд тэдгээрээс гомдол гаргаагүй байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жижиг аргачлалд “хоёрдугаар зэрэглэл”-ийн сэтгэцийн хор уршигт “Хохирогчийн биед үүссэн хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” хамаарах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор “ улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг ” байхаар тогтоожээ.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй байгаа зэргийг харгалзан хохирогч *******ад учирсан сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 9 дахин нэмэгдүүлсэн буюу 5,940,000 төгрөгөөр, *******д 5 дахин нэмэгдүүлсэн буюу  3,300,000 төгрөгөөр тус тус тогтоож олгохоор шийдвэрлэлээ.

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .

 

Хохирогч ******* дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлэгээс Яаралтай тусламж, Амбулаторийн үзлэг, Амбулаторийн хяналтын үзлэгт 154,372 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Амбулаторийн хяналтын үзлэг, Амбулаториор хийгдэх мэс ажилбар, Мэс заслын  үйлчилгээнд 79,000 төгрөгийн үйлчилгээ авч, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 233,372 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025.01.24-ний өдрийн 23/18 дугаартай албан бичиг, хавсралт /1 хх 21-22 дугаар хуудас/-аар нотлогдох тул үүнийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******аас гаргуулж Эрүүл мэндийн санг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 233,372 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор тогтоов.

 

Харин хохирогч  ******* нь өөрт учирсан гэмтлийг Энэрэл ачтан өрхийн ЭМТ-д үзүүлсэн ба үүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гараагүй болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025.01.24-ний өдрийн 23/19 дугаартай албан бичиг, хавсралт /1 хх 22-23 дугаар хуудас/-аар нотлогдоно.

 

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

 

Иймд *******, ******* нар өөрт учирсан хохирол, гэм хор бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

1.Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч  *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2.Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай,

шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”-тай юм.

 

3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.ДашнямаасШүүгдэгч ******* нь хохирогчоос уучлалт гуйсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өөрийн үйлдэлдээ гэмшихгүй байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй сэтгэхүйн харьцаа болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх,

 

өмгөөлөгч Т.Хүдэрээс “Энэ хоёр хүн ажлын байран дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оны ялгаа гарган маргалдсаны улмаас хоорондоо маргалдаж зодолдож хэн хэндээ гэмтэл учруулсан байгаа. ******* нь хохирол 1,932,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 232,430 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 5,940,000 төгрөг буюу нийт 8 сая төгрөгийн төлбөрийн асуудал гарч байна. ******* нь эхнэр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар ажилладаг. Шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул 500 нэгжээр торгож өгнө үү” гэх,

 

өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс “ ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн буруутай үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул хөнгөрүүлэн үзэх нөхцөл бүрдэж байна. Харин хүндрүүлэн үзэх нөхцөл байхгүй. Харин ад энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл учирсан, эрүүл мэнд, сэтэл санаагаараа маш их хохирсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч улсын яллагчийн хэлж байгаагаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа биш илэрхийлж байгаа арга нь боловсролын түвшингээс болж буруу ойлгогдож байна. Иймд эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлөхгүй гэж үзэж байна. Иймд түүнд 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав. 

 

4. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

5. Шүүгдэгч *******, ******* нарын тухайн үеийн согтуурсан, мөн хувь хүний зан байдал нь гэмт үйлдэх шалтгаан нөхцөл болсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тэдгээр нь гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******, ******* нарын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, үүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нар дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 233,412 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас, хохирогч *******ын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгийг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,940,000 төгрөг,  хохирол, гэм хорын хохиролд 1,932,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч *******ад,

шүүгдэгч *******аас, хохирогч *******ы сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг гаргуулан тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, ******* нар энэ тогтоолоор гаргуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хортой холбоотой асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН