| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 187/2022/0081/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2662 |
| Огноо | 2025-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.1.1., 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2662
2025 11 25 2025/ШЦТ/2662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Улсын яллагч Н.Мөнхцэцэг,
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О,
Шүүгдэгч: П.Б, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,
Шүүгдэгч: Э.Б, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,
Шүүгдэгч: Б.А, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,
Шүүгдэгч: Л.Б, түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, ***- дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныш журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Ц, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б нарт холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ************ төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, ******* мэргэжилтэй, *** настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ************ оршин суух хаягийн бүртгэлтэй боловч *************** түр оршин суух хаягийн бүртгэлтэй,
Урьд Баянхонгор аймаг дах сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн зүйлийн 153.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дэх хэсэгт тус тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дэх хэсэгт тус тус тус зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн,****** овогт П.Б /РД:***********/,
2. Монгол Улсын иргэн, ******************** , 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ************* оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор ******************* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй.
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар:
*** аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
*** аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэг, 216 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 жил 9 сар 28 хоногийн хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, ********* овогт Э.Б /РД:*************/.
3. Монгол Улсын иргэн, *************** төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *************** оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239.2 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ****** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 239.3 дугаар зүйлд зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 211.2 дугаар зүйл, 239.3 дугаар зүйлд тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Нийслэлийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ********* дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 86.2б-д зааснаар 25 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, ********* овогт Л.Б /РД:******************/.
4. Монгол Улсын иргэн, *************** төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, **************** ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ****************** оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт Б.А /РД:***************/.
5. Монгол Улсын иргэн, ************ төрсөн, эрэгтэй, ам бүл 1, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан.,
1972, 1979, 1981, 1982, 1985, 1995, 2003, 2015 онуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1096, 886, 636, 174.1, 646, 1096, 1586, 211 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд ял шийтгүүлж байсан гэх, ****** оьогт Р.Ц /РД:***************/.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Р.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Прокурорын газраас шүүгдэгч Б.А нь П.Б-тэй хамтран хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд мэдээлэл өгч дэмжлэг үзүүлж 2020 оны 05 дугаар сарын 02-аас 03-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд *** аймгийн Хэрлэн суманд байрлах *** аймгийн ******** хорих ангийн аж ахуйн агуулах буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, 71.3 кг ямааны ноолуур хулгайлан авч 4,278,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд дээрх үйлдэлд шүүгдэгч Б.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Тодруулбал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн үйлдлийг тогтоосон гэх нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж дүгнэхэд хэрэгт хамаарал бүхий хийгдвэл зохих ажиллагуунуудыг гүйцэтгэсэн байх боловч зарим нотлох баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж цуглуулсан нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй зэргээс шалтгаалж хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх явцад эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч П.Б нь 2020 оны 05 дугаар сарын 18, 06 дуаар сарын 05-ны өдөр яллагдагчаар “...*** аймгийн хорих ангид ******** ажил хийдэг А гэдэг хүн надад хорих ангийн агуулахад ноолуур байгаа талаар гар утсаар хэлсэн...” гэж,
2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар “...Урьд бол утсаар ярих үедээ бид 2 ноолуурын талаар огт яриагүй, би баригдангуутаа А-тай ноолуурын талаар ярьсан гээд худлаа ярьчихсан юм. Захиалагч энээ тэрээ гээд хүн заачих юм бол хөнгөн ял оноогдно гэж бодоод л тэгээд урьд өдөр нь утсаар ярьсан байсан болохоор л тэгээд хэлчихсэн юм. Тэрнээс А бол хэрэгт ямар нэгэн хамаарал байхгүй...” гэж,
Шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Миний хувьд Б-д ноолуур хулгай хий гэж огт хэлээгүй. Зааж зөвлөсөн, мөнгө төгрөг хувааж авах талаар тохирсон зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлжээ.
Шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдлын талаар харилцан зөрүүтэй мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т “....яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг...” нь дангаараа яллагдагч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар зохицуулсан тул шүүгдэгч П.Б-н дээрх мэдүүлэг нь шүүгдэгч Б.А-г гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болохгүй гэж үзлээ.
Мөн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэх мөрдөн шалгах нууц ажиллагааны ******** дугаартай магадлагаагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж бэхжүүлжээ.
Өөрөөр хэлбэл дээрх магадлагааг бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Мөрдөгч...мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах...ажиллагааг хийхийг прокурорын зөвшөөрлөөр явуулна...” гэх заалтыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан тул тухайн нотлох баримтыг шүүх нотлох баримт гэж үзээгүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, бусад гэрчүүдийн мэдүүлгүүд нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч Б.А-г хамтран оролцсон талаар шууд зааж мэдүүлээгүй, түүнчлэн дээрх мэдүүлгүүдийг дэмжсэн давхар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан.
Дээрх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн
1.1. “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ.
1.2. “...гэм буруутай эсэхэд...” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ.
Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна гэж заасан.
Энэ тогтоолд тусгагдсаны дагуу хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтыг шалгасан боловч гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлөэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болох нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүйгээр нотлогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэлх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Б нь Э.Б, Р.Ц нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 02-ны 03-д шилжих шөнийн 03 цагийн орчимд *** аймгийн Хэрлэн суманд байрлах *** аймгийн ************ хорих ангийн аж ахуйн агуулах буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 71.3 кг ямааны ноолуур хулгайлан авч 4,278,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн Э.Б-тэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 28-ны шөнө *** аймгийн *** сумын 8 дугаар баг “*******” нэртэй байрны гаднаас иргэн Д.Б-н өмчлөлийн приус-20 загварын ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн Э.Б-тэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 28-ны шөнө *** аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг голын эргийн 4 дүгээр байрны гаднаас иргэн А.А-н өмчлөлийн приус-20 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн Э.Б, Л.Б нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө *** сумын 3 дугаар баг 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.М-н өмчлөлийн ******* улсын дугаартай Тоёото приус 20 маркийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 730,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн Э.Б, Л.Б нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө *** сумын 3 дугаар баг 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Д.Э-н өмчлөлийн ******** улсын дугаартай Тоёото приус 20 маркийн нүүрсэн яндан, стандарт обудтай буюу зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан;
Яллагдагч П.Б нь дангаараа 2020 оны 04 дүгээр сарын 20-ны шилжих шөнө ***- аймгийн ***- сумын 1 дүгээр багийн Амгалангийн **** тоот хашаанд байх хүн байнга амьдрах зориулалттай Д.С-н байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 500,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө ***- аймгийн ***- сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны гаднаас хохирогч М.Б-н эзэмшлийн приус 30 загварын 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1,070,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн 2020 оны 05 дугаар сарын 29-оос 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ***-2 дугаар баг Хийморь хорооллын ****** тоотод байрлах иргэн Э.А-н монгол гэрээс хурган дотортой дээл 3 ширхэг, хөөрөг-2 ширхэг, хазаар 1 ширхэг тус тус эд зүйлсийг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хүний байнга амьдрах оронд байранд нэвтэрч 3,860,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр ***- дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны **** дугаар байрны баруун талд байрлуулсан иргэн Ж.Д-н ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 790,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ***- дүүргийн 11 дүгээр хороо Сөүл эмнэлгийн зүүн талд байрлуулсан М.Ц-н ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн их гэрэл, гуперийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 630,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ***- дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны **** дугаар байрны баруун талд байрлуулсан иргэн Ч.Б-н ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 420,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн 2021 оны 06 дугаар сарын 03-наас 04 шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо "*************" хотхоны ***** дүгээр байрны авто зогсоол дээр байсан Я.М-н "тоёота приус 20" маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын гэрэл 2 ширхэг, урд дугуй 1 ширхэг, 100 ширхэгтэй багажны ком, нүүрсэн яндан 1 ширхэг, 50 ширхэгтэй багажны ком 1 ширхэг, багаажны доторлогоо зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч , хулгайлах гэмт хэргийг Э.Б-н эзэмшлийн тоёота приус 20 маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж бусдад 3,001,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 9 дүгээр байрны гадна байрлуулсан хохирогч О.Г-н эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Haojue eg 150x загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 2,234,375 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн 2021 оны 07 дугаар сарын эхээр *** аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урьд талын 22 дугаар байрны гадаа байсан хохирогч Ш.Э-н улсын дугааргүй Мустанг 5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,980,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн ****** тоотод хүн байнга амьдрах зориулалттай сууц буюу Ц.Т-н эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн нууцаар нэвтрэн орж канон зургийн аппарат 1 ширхэг, хашаа байшингийн газрын бичиг, гэр бүлийнхний бичиг баримт, алтан ээмэг бөгж, цагаан алтан ээмэг бөгж бугуйвч гинж, монетан гинж, мөнгөн аяга, хазаарын чимэглэл, мөнгөн тоногтой хутганы хэт тоногтой хуй, төмөр гоёлын эмэгтэй бүс, дээд сургуулийн диплом зэрэг эд зүйлстэй сейфийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 3,126,350 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн 2024 оны 01 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цагийн орчим ***- дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "********" хотхоны ****** дүгээр байрны замын урд байсан иргэн Э.Б-н эзэмшлийн ********* улсын дугаартай "Мицубуши Делика" загварын автомашины 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдэж нийт бусдад 28,669,725 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч Э.Б нь П.Б, Р.Ц нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 02-ны 03-д шилжих шөнийн 03 цагийн орчимд *** аймгийн Хэрлэн суманд байрлах *** аймгийн ************** хорих ангийн аж ахуйн агуулах буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 71.3 кг ямааны ноолуур хулгайлан авч 4,278,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн П.Б-тэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 28-ны шөнө *** аймгийн *** сумын 8 дугаар баг “*******” нэртэй байрны гаднаас иргэн Д.Б-н өмчлөлийн приус-20 загварын ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн П.Б-тэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 28-ны шөнө *** аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг голын эргийн 4 дүгээр байрны гаднаас иргэн А.А-н өмчлөлийн приус-20 загварын *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн П.Б, Л.Б нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө *** сумын 3 дугаар баг 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.М-н өмчлөлийн ******** улсын дугаартай Тоёото приус 20 маркийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 730,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн П.Б, Л.Б нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө *** сумын 3 дугаар баг 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Д.Э-н өмчлөлийн ********* улсын дугаартай Тоёото приус 20 маркийн нүүрсэн яндан, стандарт обудтай буюу зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн ********* тоотод хамтран амьдрагч Н.Ц-г зодож эрүүл мэндэд нь баруун хацар, баруун гуя, зүүн тахимны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Э.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдэж нийт бусдад 9,458,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Р.Ц нь П.Б, Э.Б нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 02-ны 03-д шилжих шөнийн 03 цагийн орчимд *** аймгийн Хэрлэн суманд байрлах *** аймгийн ********************* хорих ангийн аж ахуйн агуулах буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 71.3 кг ямааны ноолуур хулгайлан авч 4,278,000 төгрөгийн хохирол учруулсан ,
Шүүгдэгч Л.Б нь Э.Б, П.Б нартай бүлэглэн нь 2020 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө *** сумын 3 дугаар баг 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.М-н өмчлөлийн ********** улсын дугаартай Тоёота приус 20 маркийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 730,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Э.Б, П.Б нартайй бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө *** сумын 3 дугаар баг 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Д.Э-н өмчлөлийн *********** улсын дугаартай Тоёото приус 20 маркийн нүүрсэн яндан, стандарт обудтай буюу зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов.
Үүнд:
Нэг. Шүүгдэгч П. Б, Э.Б, Р.Ц нар нь хамтран 2020 оны 05 дугаар сарын 02-03-ны өдрийн хооронд *** аймгийн Хэрлэн суманд байрлах *** аймгийн ************** хорих ангийн аж ахуйн агуулах буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 71.3 кг ямааны ноолуур хулгайлан авч 4,278,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн тухайд:
Хэргийн газрын үзлэг хийсэн “... 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 53 минутад агуулахын хойд талд байх тавиурын доод талаасаа хоёр дахь тавцан дээр тогтсон тоосон дээр гутлын мөр байж болох мөр үлдсэн байсныг 4 дугаараар, мөн уг тавцангийн дээд талын тавцан дээр тооцон дээр дарагдсан мөр үүссэн байсныг 6 дугаараар тус тус тэмдэглэн бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл /1хх-ийн 63-р хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 65-72-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 90-94-р хуудас/,
2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн жижүүрийн рапортын хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 01-нээс 03-ны өдрийн жижүүрт ажилласан алба хаагчдын хувиар /1хх-ийн 111-118-р хуудас/,
Хууль ёсны төлөөлөгч Б.М-н "...манай байгууллагаас намайг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосныг ойлгож байна. манай байгууллага алдагдсан 71.3 кг ноолуураа хүлээн авсан нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /1хх-ийн 132-р хуудас/,
Хууль ёсны төлөөлөгч Б.М-н дахин өгсөн "...Би 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр ажилдаа орсон. намайг ажлаа хүлээж авахад ноолуур байсан. яг хэзээ агуулахад ноолуур хийснийг өмнөх нярав Ц мэднэ... манай ноолуурыг хулгайлсан хүн манайхаас мэдээлэл авсан байх гэж бодож байна. би гэхдээ хэнээс мэдээлэл авсан талаар мэдэхгүй... намайг ажилд ороход А хорих ангийн мал дээр ажиллаж байгаад ирсэн гэж байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 134-135-р хуудас/,
Хууль ёсны төлөөлөгч Б.М-н гэрчээр өгсөн "...намайг ноолуур хүлээн авахад ноолуурыг би 5 ширхэг шуудай 71.3 кг, 8 ширхэг шуудай 110.5 кг 2 ширхэг шуудай 21.1 кг гэж хуваан хамгийн урд талын складанд хийсэн байсан. Хийхдээ 3 хувааж хийсэн ноолуураас 5 шуудай 71.3 кг ноолуурыг складны урд тавцан дээр тавьж цэнхэр өнгийн даавуугаар бүтээсэн байсан.... би өнөө өглөө 12 цаг болж байхад ерөнхий нягтлан Г.С-н хамт орсон. Орж агуулахад байгаа эд материалуудыг шалгахад урд тавцан дээр тавьсан 71.3 кг ноолуур байхгүй байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 136-137-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч У.М-н "...Э.Б гэдэг хүн манай Тайкун ХХК-наас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******** улсын дугаартай тоёота приус маркийн цагаан өнгийн авто машиныг 2.000.000 төгрөгийн барьцаанд 5 сарын хугацаатай барьцаалсан. Тээврийг хэрэгслийг барьцаанд авахдаа бид бичиг баримтыг өөрийн компани нэр дээр шилжүүлсэн. Б зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй байгаа тул ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Тайкун ХХК-ийн эзэмшилд шилжүүлж авах хүсэлтэй байна..." /1хх-ийн 147-р хуудас/,
Гэрч М.С-н өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ороход нярав Б.М агуулахад байгаа эд материалыг тоолж байна гэж байсан. Орж харахад урд талын тавиур дээр ноолуур тавьсан байхаар нь би юмнуудаа сайн тулгаарай ноолуур байгаан байна шүү гэж хэлээд гарсан. Би 2020 оны 03 дугаар сарын сүүлээр угсруулж ажилд хэрэглэж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр агуулахын баруун хойд буланд үлдээгээд явсан...тухайн шатыг баруун хойд булангаас урагшаа зөөвөрлөж агуулах руу нэвтэрсэн цонхны харалдаа авч очсон байна. Тухайн шат нь хүнд, том учраас нэг хүн ганцаараа бол өргөөд зөөвөрлөж чадахгүй. Тийм учраас шатыг тухайн үед хоёулаа зөөвөрлөсөн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 149-р хуудас/
Гэрч М.С-н дахин өгсөн "... хяналтын камер байхгүй, складыг нярав хариуцдаг бөгөөд би аж ахуйн ажилтан гэдэг утгаараа өдөр бүр шалгаж явдаг. Яг складыг мандаг харуул манаа гэж байхгүй, гэхдээ шөнө гарч байгаа ээлжийн хамгаалалтынхан эргэж хардаг. 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр шалгасан. 02-ны өдөр нь амралын өдөр байсан бөгөөд өглөөгүүр шалгахад зүгээр байсан. тэгээд 03-ны өдөр өглөө 10 цагийн үед гадна хашаагаа шалгаад дотогшоо хашаа руугаа ороход нярав дэд ахлагч Б.М надад "ноолуур алдагдсан байна" гэж хэлсэн. тэгээд л мэдсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 150-151-р хуудас/,
Гэрч О.А-н "... яг аж ахуйн хашаа болон тоосгоны үйлдвэрийг манадаг хамгаалалтын ажилтан байхгүй.... аж ахуйн хашааг харсан камер байхгүй... Би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ангийн малын хэсэг дээр ажиллаж байсан ахлагч А-тай ээлж солилцон тухайн өдрөөсөө мөн оны 05 дугаар сарын 01-ний хүртэл ангийн малын хэсэгт ажилласан. харин А нь надтай зөрөөд ангийн малын хэсгээс буусан юм. Тухайн үед буюу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Өлзийт сумынд байх мал дээр ээлж солилцох үедээ А-д өөрийн андройд гар утсаа өгөөд оронд нь А-н жи-мобайлын гар утсыг нь авч үлдсэн юм. Учир нь тэнд жи-мобайлын сүлжээ барьдаг юм. тэгээд малаас бууж ирээд 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр А-н гэрт очиж өөрийн гар утсаа сольж авсан. Тэр үед А нь мэнд мэдээд ярилцаж байгаад "ноолуур ямар ханштай байгаа юм бэ" гэсэн тэгэхээр нь би манай ээж ноолуураа 62.000 төгрөгт өгсөн гэж байсан гэж хэлэхэд А нь анги ноолуураа өгсөн юм уу гэж надаас асуусан. Тэгэхэд нь би анги ноолуураа өгөөгүй гэсэн гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 152-153-р хуудас/,
Гэрч Б.А-н "...*** аймгийн чиглэлээс ****** улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай явж өнгөрсөн.... тэгээд тухайн би тухайн тээврийн хэрэгсэл дээр очиход Э.Б гэх залуу жолоо барьсан, жолоочийн хажуу талын суудалд Р.Ц гэх өвсөн суурын арын суудалд П.Б суусан байдалтай байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн хойд хойд талд 5 шуудайтай ноолуур хийсэн байсан. Ямар учиртай ноолуур талаар асуухад ****сумын Ц гэх хүнээс 1.000.000 төгрөг авах ёстой байсан юм тэрнийхээ оронд ноолуур өгье гээд аваад буцаад явж байна гэж хэлсэн. Тухайн үед *** аймаг дахь цагдаагийн газрын жижүүр залгаад *** аймгийн төвөөс ноолуур алдагдсан тухай хэлсэн. Би тэгээд Цэнхэрмандал сумын хэсгийн төлөөлөгчөөс Ц гэх хүн танай сумаас хойш 10км зайд амьдардаг уу гэж асуухад манай суманд Ц гэдэг хүн байхгүй гэсэн. Тэгэхээр нь тэр гурван хүнийг *** сумын цагдаагийн байр луу аваад явсан. Цагдаагийн байран дээр ирээд үргэлжлүүлэн тодруулж байх хооронд өрөөний гадаа 157 байсан П.Б зугтааж алга болсон. П.Б-г нутгийн айлд байхад нь олж авсан. Тэгээд цагдаагийн газарт авч ирж мөрдөгчид хүлээлгэн өгсөн..." /1хх-ийн 157-р хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн 2020.05.04-ний өдрийн ******* дугаартай "... 71,3 кг ноолуурын үнэлгээг нийт 4.278.000 төгрөгөөр үнэлэв..." гэх үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 188 дугаар хуудас/,
Мөр судлалын шинжилгээ хийсэн шинжээчийн 2020.05.20-ны өдрийн 2020.073 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт дээрх гутлын улны мөр нь харьцуулах болон оношлох шинжилгээний шаардлага хангахгүй. Шинжилгээг цааш хийх боломжгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 214-р хуудас/,
Яллагдагч Б.А-г яллагдагч П.Б-тэй харилцсан гэх гар утасны билл-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 235-243-р хуудас/,
Яллагдагч П.Б-н гар утасны дуудлагад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 244-250-р хуудас/,
П.Б-н яллагдагчаар өгсөн“... Би 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод байсан ах А-тай утсаар ярьсан. А ах *** аймгийн хорих ангид ****** ажилтай. Би А ахад машинаа хургаалгаад балраад байна гэж хэлсэн. Тэгсэн ахад нь нэг санал байна надад ноолуур байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь юун ноолуур юм бэ гэж асуухад манай хорих ангийн ямааны ноолуур байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь одоо ноолуур байх уу гэхэд ах нь лавлаад хариу хэлье гээд гар утсаа тасалсан. Тэгээд А ах над руу ярихгүй байхаар нь би өөрөө А ахын гар утас руу залгаад яасан бэ гэхэд манай хорихын агуулахад ноолуур байгаа юм байна гэж хэлсэн. Би тэгээд очлоо гэж хэлсэн... Би *** аймаг руу гарахдаа А ахтай утсаар яриад би гарч байна очоод ярья гэж хэлэхэд А ах ирээд над руу яриад хэрэггүй би маргаад өөрөө залгая гэж хэлсэн. Би хорих ангийн хашаа давж ороод агуулахын цонхоор орсон. Дотор ороод асаагуурын гэрэл тусгаж харахад шуудайтай юм байхаар нь үзэхэд ноолуур байсан. Тэгээд ноолуурыг агуулахаас гаргасан. Дараа нь хашаа давуулаад шидээд өөрөө хорих ангийн хашаан дээгүүр давж хашаанаас гарсан. Би хашаанаас гараад машины арын багажид хийгээд үлдсэн 2 шуудай ямааны ноолуурыг арын суудал дээр тавиад өөрөө хажууд нь суусан. Би Ц, Б нарт ноолуур хулгайлах гэж байгаа гэж хэлээгүй. А надад урд талын агуулахад ноолуур байгаа гэж хэлсэн... А ах бид хоёр яг ноолуураа хэрхэн хуваах тал дээр тохиролцоогүй эхлээд авчихъя гэж бодсон. Би өөрөө бол 2 сая төгрөг А ахад өгье гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 50-51 дугаар хуудас/,
Хоёр. Шүүгдэгч П.Б, Э.Б нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 28-ны шөнө *** аймгийн *** сумын 8 дугаар баг “******” нэртэй байрны гаднаас иргэн Д.Б-н өмчлөлийн приус-20 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотолсон байдал:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 88-89 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Б-н "... 2020 оны 03 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед би байрны гадаа ******* улсын дугаартай приус 20 машинаа гараашинд хийх гэснээ залхуураад грашны үүдэнд үлдээсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед гэрээсээ гараад байрны үүдэнд машин дээрээ очих гэтэл машины янданг тайлж орхисон яндангийн үзүүр хэсэг нь цухуйсан байхаар нь гайхаад машин доогуураа хартал машины яндангийн гол хэсэг буюу зөөлөн яндан нь байхгүй болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 92-р хуудас/,
******** ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ****** дугаартай үнэлгээгээр "1.500.000 төгрөгийн үнэтэй" гэх эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 94-р хуудас/,
П.Б-н яллагдагчаар өгсөн: "...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос *** аймаг руу найз Б-н хамт явсан. Б өөрийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Би өөрийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Б бичиг баримт бүрдүүлнэ гэж явсан би бол зүгээр дагаж явсан. Улаанбаатар хотоос *** аймаг явах хун авч явсан. *** аймагт 2020 оны 03 дугаар сарын 28-ны өглөө үүрээр очсон. Тэр өдрөө Б-н эцэг эхийн гэрт очиж амарсан. Мөн Б-н найз Г-н гэрт очсон. Би өөрийн тээврийн хэрэгслийг Б-н аав ээжийн хашаанд үлдээгээд Б-н ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Шөнө 02 цагийн орчим *** аймгийн төвөөр явсан. Б надтай хамт явсан.... 2020 оны 03 дугаар сарын 29-ны өглөө эрт *** аймгаас Улаанбаатар хот руу гарсан. 2 ширхэг зөөлөн янданг Б тээврийн хэрэгслийн урд копуданд нууж хийсэн. Энэ үед намайг зөөлөн яндан хулгайлсан гэдгийг Б мэдсэн. Зөөлөн янданг Б гэх хүнд зарсан 1200.000 төгрөгөөр зарсан. Би мөнгийг авсан...." гэх мэдүүлэг /2хх-ийн 102-р хуудас/,
Э.Б-н яллагдагчаар өгсөн "... Би Б-н хамт 2020 оны 03 дугаар сарын 28-ны өглөө Улаанбаатар хотоос *** аймагт очсон нь үнэн. 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр найз Г-н гэрт очиж архи уусан надтай хамт Б явсан. Б миний ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан болохоор архи уугаагүй. Би найз Г-той архи уугаад согтсон. Нэг мэдэхэд 2020 оны 03 дугаар сарын 29-ний өглөө Г-н гэрийн гадаа машин дотроо сэрсэн. Машин дотор Б байхгүй байсан. Улаанбаатар хотоос *** аймагт очихдоо Б бид хоёр тус тусдаа тээврийн хэрэгсэлтэй явсан. 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр *** аймгаас Улаанбаатар хот явж байгаад замд зогсож амарсан. Энэ үед боодолтой зүйл Б-н жолоодож явсан ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн копуданд байсан. Энэ юу вэ гэж асуухад машины зөөлөн яндан байгаа юм гэж хэлсэн. Бид хоёр тэгээд Улаанбаатар хотод ирсэн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 107-р хуудас/,
Гурав. П.Б, Э.Б нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 28-ны шөнө *** аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг голын эргийн 4 дүгээр байрны гаднаас иргэн А.А-н өмчлөлийн приус-20 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотолсон байдал:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 11-114-р хуудас/,
Хохирогч А.А-н "... 2020 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ ажил руугаа явахаар гарч машиндаа суугаад машинаа асаатал машины минь дуу сонин дугараад байхаар нь машин доогуураа хартал миний машины яндан хэсгээр сонин болчихсон байсан. тэгэхээр нь байрны хүн болох Б-р машин доогуураа харуултал машины янданг тайлаад аваад явчихсан байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 117-р хуудас/,
Гэрч У.Х-н “... 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэртээ унтаж амарч байтал байрны гадаа юм хөших чийхрах чимээ гараад байхаар нь харанхуй шөнө дунд хүний машин тэрэг хүн ухаж хулгай хийж байгаа юм биш байгаа гэж бодоод орноосоо босож гэрийнхээ цонхоор хартал манай байрны урд талд цагаан өнгөтэй приус маркийн хоёр машин зэрэгцээд зогсчихсон байсан. Тухайн хоёр приус машины наад талын машины жолоочийн эсрэг тал буюу зүүн талын хаалганаас нэг эрэгтэй хүн бууж ирснээ намайг цонхоор харж байгааг харсан юм уу яасан юм ямар ч байсан амандаа байна уу гартаа тамхи асаадаг асаагуурын гэрэл асаасан машин доогуур юм харж босч суугаад байсан. Тэгснээ машины багаажаа онгойлгосон. Тэгтэл хэсэг хугацааны дараа ***** дугаартай машины хажууд зогсож байсан машин дотроос нэг эрэгтэй хүн гарч ирэхээр нь машин нь болохгүй болоод машинтай хүн дуудаж машины янзалж байгаа юм байна гэж бодсон. Би урд өмнө машинаасаа жижиг сажиг эд зүйлс алдаж байсан болохоор юмыг яаж мэдэхэв гэж бодоод машины дугаарыг нь харахад ****** гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 110-р хуудас/,
Гэрч Ц.Э-н "... Би албанд ашигладаг бэлэн бус торгуулийн машин дээр ***** улсын дугаартай авто машиныг номероор нь шууж торгуулийг нь харахад 2020 оны 03 сарын 28-ны 12 цаг 34 минутад *** сумын 5-р хороо захын орчим ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ********* дугаарын бичиг баримттай Э.Б-д зөрчлийн тухай хуулийн 14,7 дугаар зүйлийн 20-д зааснаар бүс хэрэглээгүй үндэслэлээр хорин мянган нэгжээр торгуулийн арга хэмжээ авсан байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 119-р хуудас/,
******* ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 04-ны ***** дугаартай үнэлгээгээр " 1.300.000 төгрөгийн үнэтэй" гэх эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 122-р хуудас/,
Дөрөв. П.Б, Л.Б, Э.Б нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө *** сумын 3 дугаар баг 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.М-н өмчлөлийн ******** улсын дугаартай Тоёото приус 20 маркийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 730,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотолсон байдал:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 157-158-р хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 159-166-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн "... Уг камерын цаг нь бодит цагаас 00 цаг 11 минутаар хоцорч байв. Тус камерын бичлэгийг камерын бичлэгийн цагаар 01 цаг 59 минут 56 секундээс эхлэн үзэхэд 02 цаг 07 минут 15 секундэд 1 дүгээр байрны ертөнцийн зүгээр урд чиглэлээс автомашины гэрэл гарч марк, улсын дугаар, өнгө тодорхойгүй машин ирээд тус байрны ертөнцийн зүгээр урд талд зүүн тийш харж зогсоод 02 цаг 07 минут 17 секундэд гэрлээ унтрааж байв... 02 цаг 21 минут 46 секундэд автомашины хажуу талаас 2 хүн гарч ирээд 1 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талд байрлах автомашины зогсоол хэсэг рүү явж байх ба дээрх хүмүүсийн өмссөн хувцас нь камерын бичлэгт харагдахгүй байх. Дээрх 2 хүн нүүрсэн яндан алдагдсан гэх автомашины чигт яваад 02 цаг 22 минут 10 секундэд дүрс нь харагдахгүй болж байв..." гэх тэмдэглэл /2хх-ийн 166-167-р хуудас/,
Хохирогч Б.М-н "... би орой 20 цагийн үед 1 дүгээр байрны зогсоолын хажууд хүүхдийн тоглоомын талбайн урд машинаа байрлуулчхаад гэртээ орсон. өглөө манай 10 жилийн ангийн одоо цагдаад ажиллагаа байгаа Б над руу залгаад машины чинь яндан хулгайлагдсан байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 169-170 дугаар хуудас/, " ****** хөрөнгийн үнэлгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтээр 730.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 188-189-р хуудас/,
Гэрч Л.Б-н “... Би 2020 оны 04 дугээр сарын 08-нд байх сайн санахгүй байна Б, Б нарын хамт *** аймаг руу онхолдсон приус 20 маркийн 2 ширхэг машин авахаар ******** улсын дугаартай Б-н эзэмшлийн приус 20 маркийн автомашинтай явсан. Бид нар Улаанбаатар хотоос нэлээд орой гарсан учир ***-т очиход бараг шөнийн 02 цаг болж байсан байх... ***-т очихдоо нэлээд согтчихсон байсан нэг сэрэхэд хаана гэдгийг мэдэхгүй орон сууцуудын дунд зогсож байсан. Тэгээд жолоочийн хажуу талын суудлыг арагш нь налуулаад унтаад өгсөн. Б, Б хоёр шөнө машинаас бууж суугаад байх шиг байсан... Б, Б хоёр тухайн үед надад юм яриагүй саяхан энэ оны 05 дугаар сарын эхээр Б, Б хоёр хоорондоо ***-оос нүүрсэн яндан хулгайлж зарсан гэж ярьж байсан. Тэгээд надтай 04 дүгээр сарын 08-нд ***- орохдоо авсан байна гэж мэдсэн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 175-176-р хуудас/,
******* хөрөнгийн үнэлээгийн газрын тайлан /2хх-ийн 188-189-р хуудас/
Э.Б-н яллагдагчаар өгсөн:"...*** аймагт Б бид хоёр шөнө орон сууцны урд талд байсан 1 ширхэг приус маркийн тээврийн хэрэгслийн янданг тайлж авсан. Тайлсан яндангаа аваад урд талд байх гражын хажууд очоод янданг хугалж нүүрсэн янданг авсан. Б ах машин дотор согтуу тасраад унтаж байсан. Бид хоёрын хулгай хийсэн гэдгийг Б ах мэдээгүй. Б нүүрсэн янданг 600,000 төгрөгөөр зарсан гэсэн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 208-209-р хуудас/,
П.Б-н яллагдагчаар өгсөн: "...Б, Б бид гурав 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *** аймаг явсан юм. Б, Б бид гурав осолд орсон машин худалдаж авахаар явсан. Бид *** аймагт очоод осолд орсон машинаа үзсэн. Б осолд орсон машины эзэнтэй утсаар яриад байсан тэгээд орой болсон. Замд явахдаа Б ах архи уугаад явсан. Шөнө Б бид явж байгаад байрны гадаа байсан цэнхэр өнгийн приус-20 маркийн машиныг данхраадаж өргөөд янданг нь тайлж аваад машинаас зүүн зүгт явж нүүрсэн янданг нь хугалж аваад үлдсэн хэсгийг нь хаясан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 219-р хуудас/,
Тав. П.Б, Л.Б, Э.Б нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө *** сумын 3 дугаар баг 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Д.Э-н өмчлөлийн ******* улсын дугаартай Тоёото приус 20 маркийн нүүрсэн яндан, стандарт обудтай буюу зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотолсон байдал
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 232-233-р хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 234-240 дүгээр хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 241-242-р хуудас/,
Хохирогч С.Х-н "...Өглөө 06 цаг 30 минутын үед босоод цонхоороо хартал миний машины жолоочийн талын урд дугуйг тайлж аваад тоосго эвчихсан байсан, тэгээд би гарч харчхаад цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 245-р хуудас/,
******* хөрөнгийн үнэлгээний газрын тайлан “...1,650,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /3хх-ийн 2-3-р хуудас/
П.Б-н яллагдагчаар өгсөн: "...Б, Б бид гурав 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *** аймаг явсан юм. Б, Б бид гурав осолд орсон машин худалдаж авахаар явсан. Бид *** аймагт очоод осолд орсон машинаа үзсэн. Б осолд орсон машины эзэнтэй утсаар яриад байсан тэгээд орой болсон. Замд явахдаа Б ах архи уугаад явсан. Шөнө Б бид явж байгаад байрны гадаа байсан цэнхэр өнгийн приус-20 маркийн машиныг данхраадаж өргөөд янданг нь тайлж аваад машинаас зүүн зүгт явж нүүрсэн янданг нь хугалж аваад үлдсэн хэсгийг нь хаясан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 32-р хуудас/,
Э.Б-н яллагдагчаар өгсөн "...*** аймагт Б бид хоёр шөнө орон сууцны урд талд байсан 1 ширхэг приус маркийн тээврийн хэрэгслийн янданг тайлж авсан. Тайлсан яндангаа аваад урд талд байх гражын хажууд очоод янданг хугалж нүүрсэн янданг авсан. Б ах машин дотор согтуу тасраад унтаж байсан. Бид хоёрын хулгай хийсэн гэдгийг Б ах мэдээгүй..." гэх мэдүүлэг /3хх-ийн 39-р хуудас/,
Зургаа. Шүүгдэгч П.Б нь дангаараа 2020 оны 04 дүгээр сарын 20-ны шилжих шөнө ***- аймгийн ***- сумын 1 дүгээр багийн *** тоот хашаанд байх хүн байнга амьдрах зориулалттай Д.С-н байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотолсон байдал:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 57-58-р хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 60-61-р хуудас/,
Хохирогч Д.С-н ".. Манай гэр ***- сумын 1 дүгээр баг *** тоотод хашаа байшинд байдаг юм. Хулгай орох үед манай байшин эзэнгүй байсан юм. 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өглөө намайг ээлжийн амралттай байх үед 11 цагийн үед эхнэр Б.Т-н нь миний утас руу залгаж байшингийн цонхоор хулгай орсон байна гэж мэдэгдсэн... манай гэрээс эмэгтэй монетын гинж 1 ширхэг бага гарын хүрэн мана хөөрөг, ногоон өнгийн дайлан дотор байсан мөнгөн хүзүүний гинж, сүүлийн үеийн дунд гарын мөнгөн аяга зэрэг зүйл хулгайд алдагдсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 66-67-р хуудас/,
********* ХХК-ийн 500.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 78-81-р хуудас/,
Долоо. Шүүгдэгч П.Б нь дангаараа 2020 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө ***- аймгийн ***- сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны гаднаас хохирогч М.Б-н эзэмшлийн приус 30 загварын 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1,070,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотолсон байдал:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 117-120-р хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 121-129-р хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /3хх-ийн 130-131-р хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 132-138-р хуудас/,
Хохирогч М.Б-н "... Би 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цаг 45 минутын үед 36 дугаар байрны гадаах машины зогсоолд машинаа тавьсан. Маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг 30 минутын үед гэрээсээ гараад машин дээрээ очтол баруун талд нь хоёр данхраад эвсэн зүүн талд дугуй эвээд миний машины 4 ширхэг дугуйг аваад явсан байсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 146-р хуудас/,
Гэрч Д.Ч-н "... 2020 оны 05 дугаар сарын 01-ны өглөө 36 дугаар байранд суудаг Б гэх хүн машины дугуй алга болчихлоо камер шүүх гэсэн юм гэж байсан тэгээд камер шүүж өгсөн.... 4 залуу шөнийн 01 цагийн үед орцны үүдээр эргэлдээд байсан өөр юм бичигдээгүй байсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 150-р хуудас/,
Гэрч Р.Ц-н “... 2020 оны 05 дугаар сарын эхээр санаж байна. Би 2020 оны 05 дугаар сарын 02-ны шөнө *** аймагт ирээд буцаж яваагүй байгаа. Тэгэхээр 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр билүү, 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр билүү сайн санахгүй байна. Тухайн үед Б манайд цагаан приус маркийн машинтай ирээд автомашины 4 ширхэг дугуй авчирч үлдээгээд явсан. Би юун дугуй вэ гэж асуухад би эргэж ирээд авна гээд гараад явсан. Б, Б бид нар 2020 оны 05 дугаар сарын 02-ны шөнө *** аймагт ирсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 156-р хуудас/,
**** үнэлгээ ХХ-ийн эд зүйлийн үнэлгээгээр 1.070.000 төгрөгөөр үнэлэв. /3хх-ийн 160-р хуудас/,
Гэрч Э.Б-н “... ***- аймгийн ***- сумын 2 багийн нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны гаднаас хохирогч М.Б-н эзэмшлийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх хэрэгт миний бие мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийн газрын үзлэг хийхэд уг 36 дугаар байрны гадна талд камер байсан ба тухайн цаг хугацаанд ажиллахгүй байсан тул хяналтын камерт үзлэг хийгээгүй...” гэх мэдүүлэг /10хх-ийн 217-р хуудас/,
Найм. 2020 оны 05 дугаар сарын 29-оос 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ***-2 дугаар баг Хийморь хорооллын ***** тоотод байрлах иргэн Э.А-н монгол гэрээс хурган дотортой дээл 3 ширхэг, хөөрөг-2 ширхэг, хазаар 1 ширхэг тус тус эд зүйлсийг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хүний байнга амьдрах оронд байранд нэвтэрч 3,860,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотолсон байдал:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 197-200-р хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 201-207-р хуудас/,
Хохирогч Э.А-н "... Манайх хөдөө мал маллаж амьдардаг ба сумын төвийн 2 багийн Хийморь хорооллын 1-1013 тоотод хашаанд том гэрээрээ байдаг юм. 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр манай хүү Х.Х над руу утсаар залгаад манай төвийн гэрт хулгай орсон байна гэхээр нь нөхөр Д.М-д хэлчхээд би өөрөө сумын төв рүү гэртээ иртэл хашааны хаалга онгорхой манай хүү Х.Х байсан ба гэр лүүгээ очтол гэрийн хаалгыг цоожилсон байсан Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан цоожийг эвдэж онгойлгоод цоож даруулгыг хаяаны шороон дээр хаясан байсан. Тэгээд гэр лүүгээ ортол баруун хатавчинд байх гутлын авдрыг онгойлгож доторхыг нь гаргасан байсан тэндээс юм аваагүй байсан. Баруун хойморт байх улаан эрээн авдрыг түлхүүрээр нь онгойлгож доторх зүйлүүдийг нь гаргаад 3 үстэй дээл, мөнгөн хазаар авсан байсан мөн хоймор т байсан улаан эрээн авдар доторх зүйлийг гаргаж хаясан байсан ба уг авдарт би эвдэрхий цоож зүүсэн байсан энэ авдраас ямар нэгэн зүйл алга болоогүй зуун хойморт байх улаан эрээн авдрыг цоожийг түлхүүрээр нь онгойлгож доторх бух Манай ээжийн 5 ханатай гэр зүгээр байсан. Манайх 2020 оны 03 дугаар сарын сүүлээр мал төллөх үед ходоо гарсан ба төвийн гэртээ ирэн очин байдаг хамгийн сүүлд 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр нөхөр Д.М гэртээ ирээд явахад зүгээр байсан гэсэн. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хулгай орсон байсан. Эмэгтэй хурган дотортой хар дээр үргэлжилсэн улаан хээтэй торгон дээл /3 жил өмссөн 1 сая төгрөгөөр, эрэгтэй ягаан өнгийн үргэлж хээтэй торгон даавуун хурган дотортой дээл /1 жил болж байгаа шинэ 1,5 сая төгрөгөөр, цагаан өнгийн чулуун хөөрөг чулууны нэр мэдэхгүй шинэ цагийн 50.000 төгрөгөөр/ хүрэн өнгийн бөөрөндөө цагаан өнгийн бүслүүртэй шилэн хөөрөг /шинэ цагийн 150.000 төгрөгөөр 2019 онд цагаан сараар авч байсан/, сийрэг ороолттой мөнгөн хазаар /хуучин цагийн 2 хазаарын мөнгөөр ороосон 1.5 сая төгрөгөөр үнэлнэ/ алдсан өөр ямар нэгэн эд зүйл алдаагүй... " гэсэн мэдүүлэг /3хх-ийн 235-236-р хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 21-24-р хуудас/,
П.Б-н яллагдагчаар өгсөн:"... Би *** аймгийн *** суманд монгол гэртэй нэг айлаар орсон. Тэр айлын гэрээс 3 ширхэг дээл, мөнгөн хазаар 1 ширхэг, 15.000 төгрөг, хутга 1 ширхэг, хөөрөг 2 ширхэг авсан. Би өөр айлаар ороогүй. 3 ширхэг дээл *** аймгийн *** суманд манай найз Б-д байгаа. 2 ширхэг хөөрөг нь Ц-д гэх хүнд өгсөн. хазаарыг зах дээр зарсан /4хх-ийн 56-57-р хуудас/,
Ес.2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр ***- дүүргийн ***** дүгээр хороо ****** дугаар байрны баруун талд байрлуулсан иргэн Ж.Д-н ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 790,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотолсон байдал:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 75-77-р хуудас/
Гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 78-79-р хуудас/
Хохирогч М.Д-н "... Би өөрийн эзэмшлийн ********* улсын дугаартай автомашинаа 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед *****дугаар байрны баруун талын зогсоол дээр тавьсан... өнөөдөр машинаа асаахад муухай дуугараад байсан. хэд хэд асааж унтрааж үзсэн. Явуулын хүн яндан алга болсон байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /4хх-ийн 82-83-р хуудас/,
****** хөрөнгийн үнэлгээний тайлангаар "тухайн эд зүйлийг 790.000 төгрөгөөр үнэлэгдэв" /4хх-ийн 84-85-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 101-107-р хуудас/,
П.Б-н яллагдагчаар өгсөн "... би хүлээн зөвшөөрч байна. " гэх мэдүүлэг /4хх-ийн 95-р хуудас/,
Арав.2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр ***- дүүргийн 11 дүгээр хороо Сөүл эмнэлгийн зүүн талд байрлуулсан М.Ц-н ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн их гэрэл, гуперийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 630,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотолсон байдал:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 106-107-р хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 108-р хуудас/,
Хохирогч Ж.Ц-н "...Би өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай машинаа 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 23 цаг 40 минутын үед зогсоол дээр тавьсан.... өнөө өглөө цонхоороо харахад сонин харагдаад байхаар нь гарч ирээд харахад машины урд гупер их гэрлүүд алга болсон байсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 111-112-р хуудас/,
****** хөрөнгийн үнэлгээний тайлангаар "тухайн эд зүйлийг 630.000 төгрөгөөр үнэлэгдэв" гэх дүгнэлт /4хх-ийн 118-119-р хуудас/,
Арван нэг. 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр ***- дүүргийн ** дүгээр хороо Хангай хотхоны *** дугаар байрны баруун талд байрлуулсан иргэн Ч.Б-н **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 420,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотолсон байдал:
Хохирогч Ч.Б-н "...Би ***- дүүргийн ** дүгээр хороо ******* ****** дугаар байрны *** тоотод гэр булийн хамт амьдардаг тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 24-ны орой 21 цагийн орчим *** дугаар байрны шороон зогсоол дээр өөрийн эзэмшлийн ****** улсын дугаартай приус-20 маркийн автомашинаа байрлуулаад гэрлүүгээ орсон тэгээд маргааш өглөө нь миний хажуу талд байсан автомашины жолооч над руу залгаад манай машинаас нүүрсэн яндан алдагдсан байна танай машины урд талын купер алдагдсан байна гэхээр нь гараад иртэл хэргийн газрын үзлэг хийгээд дуусцан яваад өгсөн болохоор нь би өөрийн даатгалаа дуудаж үзүүлсэн. Приус 20 маркийн автомашны урд талын купер, сээтиг, доот нэмэлт гэрэл 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 138-р хуудас/,
******* хөрөнгийн үнэлгээний тайлангаар "тухайн эд зүйлийг 420.000 төгрөгөөр үнэлэгдэв" гэх дүгнэлт /4хх-ийн 140-141-р хуудас/,
Арван хоёр. 2021 оны 06 дугаар сарын 03-наас 04 шилжих шөнө ***** **** дүүргийн *** дүгээр хороо ******* хотхоны *** дүгээр байрны авто зогсоол дээр байсан Я.М "тоёота приус 20" маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын гэрэл 2 ширхэг, урд дугуй 1 ширхэг, 100 ширхэгтэй багажны ком, нүүрсэн яндан 1 ширхэг, 50 ширхэгтэй багажны ком 1 ширхэг, багаажны доторлогоо зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч , хулгайлах гэмт хэргийг Э.Б эзэмшлийн тоёота приус 20 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж бусдад 3,001,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотолсон байдал:
Хэргийн газрын үзлэгийн үзлэг хийсэн тэмдэглэл /9 дүгээр хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /9хх-ийн 83-84-р хуудас/,
Хохирогч Я.М-н "....2021 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 12 цагийн үед би гэрийн хажуу талын зах орох гэж яваад машин дээрээ очиж шалгаж узтэл миний машины жолоочийн урд талын жижиг шил хагарсан байдалтай. жолоочийн урд талын 16 тай нэг ширхэг дугуй байхгүй байсан. тэгээд гайхаад машинаа тойроод хартал миний машины ар талын жижиг шил хагарсан байдалтай жолоочийн урд талын хоёр тормозны гэрэл байхгүй байсан. Тэгээд машинаа асааж узтэл аймаар дуугарсан тэгээд доогуур нь тонгойгоод үзтэл миний машины нүүрсэн Яндан нь байхгүй байсан..." /9хх-ийн 86-87-р хуудас/,
Дамно эд зүйлийн үнэлгээ /9хх-ийн 101-102-р хуудас/.
Арван гурав. 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** **** **** дүгээр байрны гадна байрлуулсан хохирогч О.Г эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Haojue eg 150x загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 2,234,375 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотолсон байдал:
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /9хх-ийн 182-183-р хуудас/
Гэрэл зургийн үзүүлэлт /9хх-ийн 184-р хуудас/
Хохирогч О.Г "...2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ******** Дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын *** дүгээр байрны урд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн мотоциклийг байрлуулж тавьсан юм. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өглөө ажилдаа явах гээд 07 цагт гэрийнхээ цонхоор мотоциклоо хартал бүтээлгийг нь газар аваад шидсэн байдалтай, миний мотоцикл алга болсон байсан... миний мотоцикл Нaojue eg 150х загварын мотоцикл байсан, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "************" гэсэн нэртэй мотоциклийн захаас 2.400.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би СӨХ-ны камер шүүж үзэхэд шөнийн 03 цагт нэг үл таних эрэгтэй хүн ирээд миний мотоциклийг түрээд алхаад явж байгаа бичлэг бичигдсэн байсан..." гэх мэдүүлэг /9хх-ийн 193-194-р хуудас/
“***********” ХХК-ний "Haojue eg 150х" загварын мотоциклийг 2.234.375 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-ийн 197-198-р хуудас/,
Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-ийн 43-р хуудас/,
Арван дөрөв.*** аймгийн *** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урд талын 22 дугаар байрны гадаа байсан хохирогч Ш.Э улсын дугааргүй Мустанг 5 маркийн мотоциклыг 2021 оны 07 дугаар сарын эхээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,980,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотолсон байдал:
Хохирогч Ш.Э “... Би 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ***** аймгийн ***** сумын *** дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг мустанг нэртэй дэлгүүрээс хүрэн бор өнгийн 150 мотортой мустанг 5 маркийн мотоциклийг 2,650,000 төгрөгөөр шинээр нь худалдан авсан. Тэгтэл 2021 оны 07 дугаар сарын ихээр би *** сумын 8 дугаар хороо 2 дугаар сургуулийн урд байрлах 22 дугаар байрын гадаа дээр дурдсан хүрэн бор өнгийн мустанг 5 маркийн мотоциклоо оройн 23 цагийн үед тавиад маргааш өглөө нь 06 цагийн үед мотоциклоо оройн 23 цагийн үед тавиад маргааш нь 06 цагийн үед мотоциклоо хартал миний мотоцикл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /11хх-ийн 62 дугаар хуудас/,
**** ****** ХХК-ийн 2022.06.27-ны өдрийн **** дугаартай “2,980,000 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээ /11хх-ийн 75-76-р хуудас/,
П.Б яллагдагчаар өгсөн: “... Би *** аймгаас авсан мустанг мотоциклоо Улаанбаатар руу унаж ирээд Эмээлт дээр мал зарж байсан танихгүй хүнд 1,200,000 төгрөгөөр зарж бэлэн мөнгө аваад хотод өөрийн хэрэгцээндээ зарцуулаад л дуусгасан... би барилгын гадна тохижилтын ажилд найзуудтайгаа хамт ажиллаж байгаа. Авсан цалингаараа хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг /11хх-ийн 88-р хуудас/,
Арван тав.2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* дүүргийн ** дугаар хороо ******* 7-400 тоотод хүн байнга амьдрах зориулалттай сууц буюу Ц.Т-н эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн нууцаар нэвтрэн орж канон зургийн аппарат 1 ширхэг, хашаа байшингийн газрын бичиг, гэр бүлийнхний бичиг баримт, алтан ээмэг бөгж, цагаан алтан ээмэг бөгж бугуйвч гинж, монетан гинж, мөнгөн аяга, хазаарын чимэглэл, мөнгөн тоногтой хутганы хэт тоногтой хуй, төмөр гоёлын эмэгтэй бүс, дээд сургуулийн диплом зэрэг эд зүйлстэй сейфийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 3,126,350 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотолсон байдал:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-ийн 130-131-р хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /11хх-ийн 132-134-р хуудас/,
Хохирогч Ц.Т “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орой 18 цагийн орчимд ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай гэрийн жижиг өрөөний цонх онгорхой, гэртээ яваад ортол жижиг өрөөнд байдаг авдрыг ухаад доторх эд зүйлсийг нь онгичиж хаяад дотор нь байсан канон брэндийн 1 ширхэг аппарат, том өрөөнд байсан жижиг сейфийг аваад явсан байсан. Манай гэрээс канон зургийн аппарат 1 ширхэг, хашаа байшингийн газрын бичиг, гэр бүлийхний бичиг баримт, алтан ээмэг бөгж, цагаан алтан ээмэг бөгж бугуйвч гинж, монетан гинж, мөнгөн аяга, хазаарын чимэглэл, мөнгөн тоногтой хутганы хэт тоногтой хуйс, төмөр гоёлын эмэгтэй бүс, дээд сургуулийн диплом зэрэг эд зүйлс алга болсон...” гэх мэдүүлэг /11хх-ийн 137-р хуудас/,
ШШҮХ-ийн шинжээч Д.Нямдагвын 2018.10.30-ны өдрийн ******* дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1,2, 4-1, 4-3, 5, 6-1 гэж дугаарласан 6 ширхэг гарын мөр болон иргэн Ц овогтой Т гэх гарын хээний дардас нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 3,4-2,6-2 гэж дугаарласан 3 ширхэг мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцэх 1,2, 4-1,4-3,5,6-1 гэж дугаарласан 6 ширхэг гарын мөр нь павилон санд бүртгэлтэй гарын мөр дардастай тохирохгүй...” гэх дүгнэлт /11хх-ийн 149-р хуудас/,
Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх-ийн 152-153-р хуудас/,
Арван зургаа.2024 оны 01 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цагийн орчим ***- дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр “******” хотхоны 501 дүгээр байрны замын урд байсан иргэн Э.Б-н эзэмшлийн ******* улсын дугаартай “Мицубуши Делика” загварын автомашины 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийг хохирол учруулсан гэх хэргийн нотолсон байдал:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12хх-ийн 10-13-р хуудас/
Хохирогч Э.Б-н “...Би өчигдөр... 18 цагийн үед өөрийн ******* дугаартай Мицубуши Делика D5 загварын хар ногоон өнгөтэй 17 инчийн япон обуд болон, өвлийн 225х65х77 хэмжээтэй дугуйтай машинаа түр хэрэглэхээр өгсөн. Тэгээд өнөөдөр 7 цагт над руу залгаад дугуй алдсан талаар хэлсэн. Тэгээд СБД *** дүгээр хороо ***** хотхоны урд ирээд харсан чинь 4 дугуй байхгүй доор нь тоосго, блок эвчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /12хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч О.Ү-н “...2024 оны 02 дугаар сарын 05 юм уу 06-ны аль нэг өдөр гэртээ байж байхад манай хуурай дүү Б, Б хоёр Б-н ***** улсын дугаартай хар өнгийн Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслээ кузов засварт оруулах гээд надад дээр ирсэн. Тэгээд би Б-н машиныг засварлах гэж авч үлдээд Б, Б хоёр миний ******* улсын дугаартай хар өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг авч явсан. Тэгээд би Б-н машиныг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр засварлаж дууссан. Тэгээд Б 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б-н хамт ирээд миний машиныг өгөөд өөрийнхөө машиныг аваад явсан. Би Б-д өгч явуулсан. Ер нь Б-с өөр хүнд машинаа өгч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /12хх-ийн 28-29-р хуудас/,
Гэрч Э.Б-н “...2024 оны 02 дугаар сарын 06-ны орой 18 цагийн үед Б тухайн машиныг авч явж угаалгын газар угаалгасан. Тэгээд манай гэрт буцаж ирээд машиныг чинь аваад эгчийндээ очоод ирье хажуугаар нь таксинд яваад тамхины мөнгө олоод ирье гэхээр нь би өгөөд явуулсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2024 оны 02 дугаар сарын 07-ны өглөө эхнэрт машины түлхүүр өгөөд явсан байсан. Би тухайн үед унтаж байсан. Би мэдээгүй ээ. Өнөөдөр надад өөрөө машины хулгайлсан гэж хэлсэн. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Багануурт машиныг нь аваачиж өгөөд өөрйнхөө машиныг авсан. Авч явж байгаагүй. Ойрд дүүгийнхээ бонго маркийн машинтай ачаа ачаад яваад байсан...” гэсэн мэдүүлэг /12хх-ийн 24-25-р хуудас/,
“***********” ХХК-ийн 2024.02.15-ны өдрийн ******** дугаартай “...шинжилгээний объектын 2024 оны 02 сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 600,000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /12хх-ийн 31-34-р хуудас/,
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл “...Сэжигтэн П.Б /РД:********** /-аас хавтас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн: Хар өнгийн олон салаа обудтай Nankang гэсэн бичиглэлтэй 225/65/17 хэмжээтэй 4 ширхэг обудтай дугуйг 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 13 цаг 25 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /12хх-ийн 42-43-р хуудас/,
Арван долоо. Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Сонсголонгийн ***** тоотод хамтран амьдрагч Н.Ц зодож эрүүл мэндэд нь баруун хацар, баруун гуя, зүүн тахимны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Э.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нотолсон байдал:
Хохирогч Н.Ц-н “...Тэгсэн Э.Б миний үснээс зулгааж байгаад толгойны ар хэсэгт 2 удаа гараараа цохисон. Мөн хэвлий хэсгийн баруун талд гараараа 2 удаа цохиж баруун гуяны дотор талд 2 удаа хөлөөрөө өшиглөсөн Тэгэнгүүтээ ширээн дээр байсан сэнжтэй шаазан аяга аваад над руу шидэхээр нь би доошоо суучихсан чинь шидсэн аяга нь миний дээгүүр даваад хаалга оноод хагарч газар унасан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 179-180-р хуудас/,
ШШҮХ-ийн 2021.02.22-ны өдрийн ***** дугаартай шнжээчийн дүгнэлт “...Н.Ц-н биед баруун хацар, баруун гуя, зуун тахимны цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун бугалгын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зуун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /7хх-ийн 182-184-р хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй *** байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр тухайн гэмт хэрэг нь төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж байхаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааж хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан ба шүүгдэгч П.Б, Э.Б, Л.Б нарын үйлдэл нь 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын хооронд үргэлжилсэн нэг гэмт хэрэг байна.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд хоёр болон түүнээс дээш этгээд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.
Хэргийн нөхцлөөс үзэхэд шүүгдэгч П.Б, Э.Б, Р.Ц нарын үйлдэл нь дангаараа буюу бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 24 дэх заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч Л.Б-н үйлдэл нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангажээ.
Түүнчлэн шүүгдэгч Э.Б-н хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийн тухайд:
Шүүгдэгч Э.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Н.Ц-н биед хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байна.
Шүүгдэгч Р.Ц нь дээрх нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх боловч 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн шүүгдэгч Р.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлүүлэгт шүүгдэгч Э.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 05 дугаар сарын 02-03-ны өдрийн хооронд *** аймгийн Хэрлэн суманд байрлах *** аймгийн *********** хорих ангийн аж ахуйн агуулах буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 71.3 кг ямааны ноолуур хулгайлан авч 4,278,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд хамтран оролцоогүй талаар мэтгэлцэж оролцсон.
Гэвч хавтаст хэрэгт авагдсан гэрч М.С-н, Б.А-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдож байна гэж үзэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б, Э.Б нар нь гэрч Б.А нь худал мэдүүлэг өгсөн байна гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед энэ талаар ямар нэгэн хүсэлт, гомдол гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээрх гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн, хууль бус аргаар нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч П.Б-г дангаараа болон “бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,
Шүүгдэгч Э.Б-г “бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар,
Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Л.Б-г “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д учирсан 4,278,000 төгрөгийн хохирлыг, хохирогч М.Б-д учирсан 1,070,000 төгрөгийн хохирлыг, хохирогч Ч.Б-д учирсан 420,000 төгрөгийн хохирлыг, хохирогч Э.Б-д учирсан 600,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулжээ.
Шүүгдэгч Л.Б нь хохирогч С.Х-т 550.000 төгрөгийг төлсөн, хохирогч Б.М-д төлөгдөх 244.000 төгрөгийг тус шүүхийн дансанд байршуулсан байна.
Хохирогч Н.Ц нь шүүгдэгч Э.Б-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэжээ.
Харин хохирогч Э.А-д учирсан 3,860,000 төгрөгийн хохирлоос хурган дотортой 3 ширхэг дээл, 2 ширхэг хөөргийг буцаан өгч 1,200,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй,
Мөн хохирогч Д.Б-д учирсан 1,500,000 төгрөг, хохирогч А.А-д учирсан 1,300,000 төгрөг, хохирогч Б.М-д учирсан 730,000 төгрөг, хохирогч С.Х-т учирсан 1,650,000 төгрөг, хохирогч Д.С-д учирсан 500,000 төгрөг, хохирогч М.Д-д учирсан 790,000 төгрөг, хохирогч Ж.Ц-д учирсан 630,000 төгрөг, хохирогч Я.М-д учирсан 3,001,000 төгрөг, хохирогч О.Г-д учирсан 2,234,375 төгрөг, хохирогч Ш.Э-т учирсан 2,980,000 төгрөг, хохирогч Ц.Т-т учирсан 3,126,350 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулаагүй байна.
Шүүгдэгч П.Б-с 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д, 650.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-д, 243.334 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д, 550.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Х-т, 500.000 төгрөгийг гаргуулж Д.С-д, 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А-д, 790.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Д-д, 630.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ц-д, 3.001.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.М-д, 2.234.375 төгрөгийг гаргуулж хохирогч О.Г-д, 2.980.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Э-т, 3.126.350 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-т, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д тус тус олгож,
Шүүгдэгч Э.Б-с 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д, 650.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-д, 243.334 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д, 550.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Х-т тус тус олгож,
Шүүгдэгч Л.Б-с тус шүүхийн дансанд байршуулсан 244.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гаргуулж хохирогч Б.М-д олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч П.Б-г дангаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,
Шүүгдэгч Э.Б-г бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар ,
Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Л.Б-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч П.Б, Э.Б, Л.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч П.Б, Э.Б, Л.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан
Шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,
шүүгдэгч П.Б, Э.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Л.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Б-н цагдан хоригдсон 985 хоногийг, шүүгдэгч Э.Б-н цагдан хоригдсон 362 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б, Л.Б нарын өмгөөлөгч нарын зүгээс тэдэнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг тус тус гаргасан.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд “энэ хуулийн...7.1...-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн...” тохиолдолд эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэхээр зохицуулсан.
Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцсон ба энэ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг байх тул дээрх байдлаар шийдвэрлэх боломжгүй.
Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих тухай хүсэлтийг дараах үндэслэлээр хүлээн аваагүй болно.
Тодруулбал дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт нь “...коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах...” болно.
Өөрөөр хэлбэл хорих ангид ял эдэлж байгаа ялтны бөөгнөрлийг сааруулах замаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж эдлүүлэхээр зохицуулсан.
Одоо дээрх нөхцөл байдал нь арилсан тул шүүгдэгч нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Б нь Нийслэлийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 20 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлсэн ба Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 59 дугаартай захирамжаар дээр ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 9 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагджээ.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг заалтад зааснаар оногдуулж болох тухай төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж тус тус заасан.
Үүнийг шүүх хэрэглэхдээ тухайн ялтны үйлдсэн гэмт хэргийн шинж нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр ямар гэмт хэрэг болохыг тодорхойлж, оногдуулсан ялын хэмжээг багасгасан тохиолдолд түүнд нийцүүлэн асуудлыг шийдвэрлэх учиртай.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөртсөн Эрүүгийн хуульд танхайн сэдэлтээр хүнийг алах үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон шүүгдэгч Л.Болдын эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ялыг дүйцүүлэн тооцох үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан тул шүүгдэгч Л.Б-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 25 жилийн хугацаагаар хорих ялаас 20 жил 02 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нь эдэлсэн байх тул түүнийг ялаа бүрэн эдэлсэнд тооцох үндэслэлтэй гэж үзсэн болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч П.Б, Э.Б, Р.Ц нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдсэн ба гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******** дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээг *****8 ХХК-тай байгуулжээ.
Дээрх гэрээнд зааснаар тухай тээврийн хэрэгслийг ****** ХХК-ий нэр дээр шилжүүлсэн талаар баримтууд хэрэгт авагдсан байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь ***** ХХК-ий нэр дээр бүртгэлтэй байх боловч шүүгдэгч Э.Б, ****** ХХК нарын хооронд байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээнд үндэслэн ******* ХХК нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
ТодруулбалЭрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашгласан тээврийн хэрэгсэл...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж зохицуулсан.
Иймд шүүгдэгч Э.Б-н эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилснийг хүчингүй болгож, улсын орлого болгож шийдвэрлэв.
Харин иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.Б-с гаргуулж Иргэний нэхэмжлэгч ****** ХХК-д олгож байна.
Иргэний нэхэмжлэгч нь Э.Б-тэй зээлийн гэрээ байгуулсантай холбоотой зээлийн хүү болон алдангийг гаргуулах хүсэлтийг гаргах боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Иймд энэ талаар холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /хадаасны лоом 1 ширхэг, 22-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 14-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 12-н торцовтой түлхүүр 1 ширхэг, Автомашины дугуйн боолт 3 ширхэг, нэмэх хэлбэртэй 17*19*22*24 торцов 1 ширхэг, торцовны тахир Г хэлбэртэй иш 1 ширхэг, торцовны сунгагч 1 ширхэг, торвцон толгойтой тусгай түлхүүр 1 ширхэг, улаан болон ягаан өнгийн боолтны суурь тус бүр 2 ширхэг нийт 4 ширхэг, улаан өнгийн тусгай түлхүүрээр тайлагддаг дугуйн боолт 20 ширхэг, 14*12-н 2 талдаа торцов толгойтой тахир түлхүүр 1 ширхэг, 12-н торцовны богино толгой 2 ширхэг, 12-н торцовны урт толгой 1 ширхэг, 13-н торцовны богино толгой 1 ширхэг, 14-н богино торцовны толгой 1 ширхэг, Хагас түрийтэй бакал гутал 1 ширхэг, Машины метал дугуйн торцов 1 ширхэг, Приус-20 маркийн машины стандарт 15-н инчийн обудтай дугуй 1 ширхэг/ “нийт 20 төрлийн 43 ширхэг эд зүйлс”,
Мөн хэргийн газрын үзлэгээр хураан авсан “машины метал дугуйн торцов 1 ширхэг, 19*22 түлхүүр 1 ширхэг, 19*17 түлхүүр 1 ширхэг, 17*14 түлхүүр 2 ширхэг, 14*12 түлхүүр 1 ширхэг, 12*10 түлхүүр 1 ширхэг, 10*8 түлхүүр 1 ширхэг, Т хэлбэртэй 10-н торцов 1 ширхэг, нэмэх болон хасах үзүүртэй отвертка тус бүр 1 ширхэг, цэнхэр өнгийн цаасны хутга 1 ширхэг, ногоон өнгийн бариултай бахь 1 ширхэг, ягаан өнгийн бариултай тасдагч бахь 1 ширхэг, ногоон өнгийн төмрийн хөрөөний рам 1 ширхэг /хөрөө иргүй/, Г хэлбэрийн тусга түлхүүр 3 ширхэг байснаас 2 ширхэг нь мөнгөлөг, 1 нь хар өнгөтэй, хар өнгийн дугуй хэлбэртэй метал зүйл 1 ширхэг / юу болох нь тодорхойгүй/, шаргал өнгийн модон иштэй хусуур 1 ширхэг, хар өнгийн лент 1 ширхэг, 19-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 17-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 13-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 11-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 10-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 8-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 19*17-н 2 талдаа торцов толгойтой түлхүүр 1 ширхэг, 17-н богино торцовны толгой 1 ширхэг, хар өнгийн даавуун хуйтай 14,5 см урт ажлын хэсэгтэй, 1 талдаа 13,5 урттай иртэй, 10,5 см урттай модон иштэй, иш дээр ромбо дотор дугуй дүрсийг мөнгөлөг өнгийн бариулын 2 талд хийж өгсөн, хутганы ир дээр “Columbia” гэсэн бичиглэлтэй хутга 1 ширхэг, хуучин боолтнууд бүхий улаан өнгийн “HILTI” гэсэн бичиглэлтэй хайрцаг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Б, Б.А нар нь цагдан хоригдоогүй, Л.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.Б-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***** овогт Б.А-д ***- дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ***** овогт Р.Ц-д ***- дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч ***** овогт П.Б-г дангаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ****** овогт Э.Б-г бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт Л.Б-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, Э.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Л.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-н цагдан хоригдсон 985 /есөн зуун наян тав/ хоногийг, шүүгдэгч Э.Б-н цагдан хоригдсон 362 /гурван зуун жаран хоёр/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, тэдний эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар
Шүүгдэгч П.Б-с 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д, 650.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-д, 243.334 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д, 550.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Х-т, 500.000 төгрөгийг гаргуулж Д.С-д, 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А-д, 790.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Д-д, 630.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ц-д, 3.001.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.М-д, 2.234.375 төгрөгийг гаргуулж хохирогч О.Г-д, 2.980.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Э-т, 3.126.350 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-т, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д,
Шүүгдэгч Э.Б-с 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д, 650.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-д, 243.334 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д, 550.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Х-т, 2.000.000 төгрөгийг гаргуулж Иргэний нэхэмжлэгч ******* ХХК-д
Шүүгдэгч Л.Б-с тус шүүхийн дансанд байршуулсан 244.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гаргуулж хохирогч Б.М-д тус тус олгосугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын тогтоолоор шүүгдэгч Э.Б-н эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгож, улсын орлого болгосугай.
11. Иргэний нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /хадаасны лоом 1 ширхэг, 22-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 14-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 12-н торцовтой түлхүүр 1 ширхэг, Автомашины дугуйн боолт 3 ширхэг, нэмэх хэлбэртэй 17*19*22*24 торцов 1 ширхэг, торцовны тахир Г хэлбэртэй иш 1 ширхэг, торцовны сунгагч 1 ширхэг, торвцон толгойтой тусгай түлхүүр 1 ширхэг, улаан болон ягаан өнгийн боолтны суурь тус бүр 2 ширхэг нийт 4 ширхэг, улаан өнгийн тусгай түлхүүрээр тайлагддаг дугуйн боолт 20 ширхэг, 14*12-н 2 талдаа торцов толгойтой тахир түлхүүр 1 ширхэг, 12-н торцовны богино толгой 2 ширхэг, 12-н торцовны урт толгой 1 ширхэг, 13-н торцовны богино толгой 1 ширхэг, 14-н богино торцовны толгой 1 ширхэг, Хагас түрийтэй бакал гутал 1 ширхэг, Машины метал дугуйн торцов 1 ширхэг, Приус-20 маркийн машины стандарт 15-н инчийн обудтай дугуй 1 ширхэг/ “нийт 20 төрлийн 43 ширхэг эд зүйлс”,
Мөн хэргийн газрын үзлэгээр хураан авсан “машины метал дугуйн торцов 1 ширхэг, 19*22 түлхүүр 1 ширхэг, 19*17 түлхүүр 1 ширхэг, 17*14 түлхүүр 2 ширхэг, 14*12 түлхүүр 1 ширхэг, 12*10 түлхүүр 1 ширхэг, 10*8 түлхүүр 1 ширхэг, Т хэлбэртэй 10-н торцов 1 ширхэг, нэмэх болон хасах үзүүртэй отвертка тус бүр 1 ширхэг, цэнхэр өнгийн цаасны хутга 1 ширхэг, ногоон өнгийн бариултай бахь 1 ширхэг, ягаан өнгийн бариултай тасдагч бахь 1 ширхэг, ногоон өнгийн төмрийн хөрөөний рам 1 ширхэг /хөрөө иргүй/, Г хэлбэрийн тусга түлхүүр 3 ширхэг байснаас 2 ширхэг нь мөнгөлөг, 1 нь хар өнгөтэй, хар өнгийн дугуй хэлбэртэй метал зүйл 1 ширхэг / юу болох нь тодорхойгүй/, шаргал өнгийн модон иштэй хусуур 1 ширхэг, хар өнгийн лент 1 ширхэг, 19-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 17-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 13-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 11-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 10-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 8-н торцовтой түлхүүр 1 ширхэг, 19*17-н 2 талдаа торцов толгойтой түлхүүр 1 ширхэг, 17-н богино торцовны толгой 1 ширхэг, хар өнгийн даавуун хуйтай 14,5 см урт ажлын хэсэгтэй, 1 талдаа 13,5 урттай иртэй, 10,5 см урттай модон иштэй, иш дээр ромбо дотор дугуй дүрсийг мөнгөлөг өнгийн бариулын 2 талд хийж өгсөн, хутганы ир дээр “Columbia” гэсэн бичиглэлтэй хутга 1 ширхэг, хуучин боолтнууд бүхий улаан өнгийн “HILTI” гэсэн бичиглэлтэй хайрцаг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
13. Энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Б, Б.А нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
14. Шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
15. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
16. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б, Э.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Л.Б, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС