Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/01673

 

 

 

0000 дугаартай гэрчилгээгээр Н.Э ХХК барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй хуулийн этгээд болох нь тогтоогдож байна.

 

      4.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зээлдэгчид мөнгөн хөрөнгийг, хариуцагч фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэн өгснөөр дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болсон талаар талуудын хэн аль нь маргахгүй байна.

 

       5.Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.6 дахь хэсэг, 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч үндсэн зээлийг хүүгийн хамт гэрээний хугацаа дуусахад нийт 24.108.126 төгрөг 25 мөнгийг төлөх ёстой байна.

 

       6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П шүүх хуралдаанд “газрын үнэлгээг 3.600.000 төгрөгөөр тооцсныг 4.300.000 төгрөгөөр тооцохоор өөрчилж, “А Б” ХХК-ийн үнэлгээний тайлангаар суудлын автомашин 20.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн тул үлдэгдэл зээлийн хүүг төлөх ёстой”,

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г “зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн. Зээлийг хаагдаад 2,3 жил болж байна. Бидний тохиролцсон эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгсөн тул хүү төлөх үндэслэлгүй” гэж маргаж байна.

 

       7.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, зээлийн төлбөрийг төлөх явцад зохигчид харилцан ярилцаж нэхэмжлэгч мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор шилжүүлсэн хариуцагчийн автомашиныг буцаан өгч, зээлийн төлбөрт хариуцагчийн зүгээс санал болгосон 4.300.000 төгрөгөөр үнэлсэн зуслангийн газар, 25.000.000 төгрөгөөр үнэлсэн “K ” маркийн, хар өнгийн, улсын 00-00-УНЯ, арлын 00000000 дугаартай суудлын автомашиныг сольж авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримт талуудын тайлбар, бичгийн нотлох баримтаар тогтоогдож, аман тохиролцоо бодитоор хэрэгжсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч автомашиныг 20.000.000 төгрөгөөр зарсан гэх тайлбарыг гаргасан хэдий ч 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвийн 580 дугаартай Албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаагаар Н.Э ХХК-ийн өмчлөлд “Kia sportage” маркийн суудлын автомашин бүртгэлтэй болох нь нотлогдож байна.

 

     8.Тодруулбал, нэхэмжлэгч зээлийн төлбөрийг эргэн төлөх нөхцлийг үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгөөр хаахаар тохиролцсон тохиролцоог үгүйсгээгүй атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн тайлбарыг няцааж, нотлох баримтаар нотлож чадаагүй мөн Иргэний хуулийн  286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар зээлсэн мөнгө, хүүг буцаан төлөөгүй тохиолдолд нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

         9.Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 10.793.385 төгрөг гаргуулахаар багасгасныг дурдах нь зүйтэй.

 

        10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

       

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

           115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

        

      1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.С холбогдох зээлийн хүүд 10.793.385 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.844 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

        

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА

 

 

 

 

 

 

 

 

 

.