Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/21

 

 

                                                                                                         

Б.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:

Прокурор П.Шижиртуяа

Шүүгдэгч Б.*******

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолтой Б.*******т холбогдох 2115000390077 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Боржгон овогт Буянбадрахын ******* /рд:АН*******/, Архангай аймгийн Ц суманд 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, Булган аймгийн Хсумын ** дүгээр багийн Х тосгоны “З гол” гэх газарт оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, 43 настай, эрэгтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар.

Б.******* нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн С сумын С багийн “З гол” гэх улсын тусгай хамгаалалтай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор:

   Шүүгдэгч Боржгон овогт Буянбадрахын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******т сануулж,

    Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т заасны дагуу Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Төрийн сан дахь ******** тоот дансанд олгож,

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн 2000000 /хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** ОРХ улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл; 3.2604 м3 хэмжээтэй тайрч бэлтгэсэн 33 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 54000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн хөрөөний ир цагаан өнгөтэй, зүүн талдаа хар өнгийн маниултай, баруун талдаа хар өнгийн тагтай, банк нь хар өнгөтэй, бариулууд нь хөр өнгөтэй, “VIDA CHAILNSAW гэсэн бичиглэлтэй, бензинээр ажилладаг моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгож, Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжпэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан давж заалдах гомдолдоо:

“Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч М.Найдан би 2021 оны 05 дугаар
сарын 21-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн дугаар 2021/ШЦТ/107 шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу тогтоох
хэсгийн 7 дугаарт заасан Б.*******ын эзэмшлийн 2.000.000 /хоёр сая/
төгрөгийн үнэлгээ бүхий 78-80 ОРХ улсын дугаартай “
HYUNDAI PORTER” тээврийн
хэрэгслийг хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан
тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад
даалгасугай” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж
олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх
зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө,
орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос
албадан гаргуулна” гэж заасан байдаг.

Гэтэл шүүгдэгч Б.*******ын 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн үнэлгээ
бүхий **-** ОРХ улсын дугаартай “
HYUNDAI PORTER” тээврийн хэрэгслийг Б.*******оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь хохирлын хэмжээнээс давсан байна. Мөн тухайн тээврийн хэрэгслээр гэр бүлийн 9 хүний амьжиргааг залгуулдаг.
Бодит хохирол болох экологид учирсан 549.882 төгрөгийн хохирлыг 3 дахин
нэмэгдүүлж, 1.649.648 төгрөгний хохирлыг шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн тул

 заавал амьжиргааны эх үүсвэр болсон тээврийн хэрэгслийг нь улсын орлогод оруулах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт өөрчлөлт оруулж **-** ОРХ улсын дугаартай “HYUNDAI PORTER” тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

    Шүүгдэгч Б.******* нь Булган аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг “З” гэх улсын тусгай хамгаалалтай газраас ойгоос 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 3.2604 м.куб хуурай шинэс төрлийн мод бэлтгэсэн болох нь шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.*******, гэрч А.*******, Г.*******, С.*******, н.******* нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд,

   Экологи эдийн засгийн үнэлгээгээр 549.882 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Б.*******ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд тэрээр байгаль экологид 549.882 төгрөгийн бодит хохирол учруулжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч болон хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан Хууль ёсны байх, Шударга ёсны, Гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Б.*******ын эзэмшлийн 2000000 /хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** ОРХ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл; 3.2604 м3 хэмжээтэй тайрч бэлтгэсэн 33 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Б.*******оос гаргуулахдаа үнийн дүнг бичилгүй орхигдуулсанаас гадна хохирлыг Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Төрийн сан дахь ******* тоот дансанд олгохоор шийдвэрлэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, зөвтгөх боломжтой гэж үзнэ.

 

   Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт шүүхээс тэнссэн хугацаа болон албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан.

  Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд шүүгдэгч Б.******* нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө буюу 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр өршөөлд хамааруулахгүй нөхцөлд хамаарахгүй байх тул шүүхээс тэнссэн хугацаа болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн  тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т заасны дагуу Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Төрийн сан дахь ******** тоот дансанд...” гэснийг “... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******оос 1.649.646 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т тус тус зааснаар Б.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаа болон зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                  ШҮҮГЧИД                                        С.УРАНЧИМЭГ 

 

                                                                                                                             Ё.БЯМБАЦЭРЭН