Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 118/ШШ2023/0020

 

                                             Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн *******ын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.*******ын 2023 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий *******ын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... “*******” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн байна. Харин эрх бүхий албан тушаалтан Б.******* нь “*******” ХХК-ийн гаргасан дээрх зөрчлийг шалгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч, ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь тус материалд авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдож  байна.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн бөгөөд оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах, хүний эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүднээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн *******ын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагч Б.*******ын “*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0010263 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар *******ын дүгнэлт бичив гэжээ. 

Хариуцагч *******ын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23 тоотоор эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай аймгийн *******ын газрын *******ын дүгнэлтийг уншиж танилцлаа. “*******” ХХК-ыг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шийтгэврийн хуудсаар Зөрчлийн тухай хуулиар 250 000 төгрөгөөр торгосон нь *******ын улсын байцаагчийн 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 09/01 актаар давхар торгууль алданги оногдуулсан нь нэг байгууллагад давхар торгууль оногдуулсан нь буруу болсон байна.

Иймд *******ын дүгнэлтийг зөв байна гэж зөвшөөрч шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох нь зөв гэж тайлбар хүргүүлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ын газрын ******* хяналт тавих ахлах ******* Б.******* нь тус аймгийн *******ын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагч Б.*******ын 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

дүгнэлтийнхээ үндэслэлийг “...Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн бөгөөд оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна ” гэж тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн *******ын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагч Б.******* нь дээрх *******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зөв гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Зөрчил шалган  шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.15-д зааснаар нийгмийн даатгалын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд шийтгэл оногдуулах эрх хэмжээтэй байна.

Харин хариуцагч болох нийгмийн даатгалын байцаагч нь шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг буруу бичсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан мөртөө ******* дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан, мөн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09/01 дугаартай улсын байцаагчийн актаар  хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги тооцсон буюу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай *******ын дүгнэлтийг  хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тийнхүү шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох нь уг маргаан бүхий 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээсэн Т.*******ийн эрх зүйн байдлыг дордуулахааргүй байна. 

Иймд хариуцагчаас *******ын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №*******  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” Завхан аймгийн ын газрын ******* хяналт тавих ахлах ******* Б.*******ын дүгнэлтийг хариуцагч *******ын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

                                             ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД-ОЧИР