Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар    2025/ШЦТ/349

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Н.Баярбаатар, П.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,

Улсын яллагч Х.Ууганбат,

Иргэдийн төлөөлөгч Ц.Мөнхтунгалаг,

Хохирогч ,

Шинжээч эмч ******* (цахимаар),

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8,  12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, *******т холбогдох эрүүгийн 2430000000243 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт *******,*******,, тоотод оршин суух, урьд

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай 233 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

   - Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан,

Зазгар овогт Түмэнжаргалын (РД: ПЗ80061113)

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 06 цагийн  орчимд  Сүхбаатар  аймгийн    сумын  2 дугаар  баг    Цагаан-овооны задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

мөн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 06 цагийн орчимд Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар баг Цагаан-овооны задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч “чамайг ална, чи намайг цагдаад өгсөн, би одоо шүүх рүү шилжиж байна" гэх зэргээр шалтаглан нүүрэн тус хэсэгт нь гараараа олон удаагийн үйлдлээр цохиж, хутгаар хутгалж эрүүл мэндэд нь цээжний баруун, зүүн талд хатгагдсан шарх, цээжний баруун талын нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт (1300 мл) эзлэхүүн дутлын шок, тархи доргилт хүндэвтэр хэлбэр, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруулд няцрал, биеийн гадаргуугийн олон тооны зөөлөн эдийн цус хуралт, няцрал бүхий хүнд хохирол учруулж хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүчиндэх гэмт хэргийг хуульчилсан хууль тогтоомжид Үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенцоор хамгаалагдсан сайн дурын үндсэн дээр гэр бүл болох, хамтын амьдрал үүсгэх, гэр бүлийн харилцааны үндсэн жам ёсны харилцаа болох бэлгийн харилцааг хязгаарлаж, бие биеийнхээ бэлгийн эрх чөлөөг харилцан хамгаалж байдаг хамтран амьдрагч, эхнэр нөхрийн хооронд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болоход чиглэгдээгүй гэж бодож байна. 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр прокурор 5 дугаар хавтаст хэргийн 39 дүгээр хуудсан дээр байсан нөхөр нь эхнэрээ хүчиндэж болохгүй гэх асуудлыг хууль тогтоомжид тодорхой заагаагүй байдаг гэж тайлбарлаж байсан. Прокурор яллах дүгнэлтдээ “монгол гэрт хүчиндэх үйлдэл хийж, түүний дотоожийг ургахад нь 2 охин нь айж, уйлахаар нь *******ыг хамт майхан оръё гэж дагуулж гараад, майханд орсны дараа ******* нь хутга тулган хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн байдаг гэсэн байна. Харин хохирогч нь дотоожийг ураад ч юм уу, зүсээд ч юм уу, тайлж шидсэн гэсэн мэдүүлгүүдийг өгдөг. Гэтэл дотоожны гэрэл зураг майханд авагдсан байдаг. Нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Мөн үүнээс үүдэн хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.  Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг мэдсээр байж, хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог. Эхнэр нөхөр хоёрны бэлгийн харилцаа харьцаа яагаад нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл болж байгаа юм бэ? Яагаад хууль бус шинжийг агуулаад, хор уршиг учруулсан болж байгаа юм бэ? Эхнэр нөхрийн бэлгийн харилцааг хэдийд хууль ёсны гэж үзэж, хэдийд нь хууль бус гэж үзэх юм бэ? Хутга бариад сууж байсан нь гэмт хэргийн шинжийг агуулж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож байгаа юм уу? 9 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хурал дээр 5 дугаар хавтасны 25 дугаар хуудсан дээр байгаачлан хүч хэрэглэх ямар нэгэн үйлдэл бол хийгээгүй, хутга бариад өөдөөс хараад суугаад байсан гэдэг. Мөн тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дугаар хуудсан дээр “майханд ороод аятайхан эвээр нь ойлгуулаад, энэ хүний хэлснээр бай, хоёулаа муудаад яах вэ, айж байгаа, тухайн үед хутга бариад ороод ирэхээр нь би цагдаад гомдолгүй гэж хэлье” гэж хэлсэн энэ хүн ойлгож байгаа ч юм алга, миний нүүрийг танигдахгүй болтол нь зодсон” гэж хүчиндсэн талаах үгүйсгэж мэдүүлэг өгсөн байгаа. Мөн 5 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд прокурор “субьектив талын шинж хангагдахгүй байгаа нь хүчиндэх гэмт хэрэг биш гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм, хуулийг өөр өөрөөр тайлбарлаж, ойлгож болно гэж тайлбарласан байгаа. Өөрийнхөөрөө тайлбарлаж, хүнийг яллаж болохгүй байх гэж бодож байна.

Улсын яллагч 3 шатны шүүх хуралд *******ыг хүнд гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэж, шийдвэрээ хамгаалж оролцсон. Энэ удаагийн шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар хүнийг алахыг завдсан гэх зүйл ангиар зүйлчилж байна. Үүнийг би гэрчийн дахин өгсөн мэдүүлэгт үндэслэн зүйлчилсэн гэж ойлгож байна. Мэдүүлэг авахдаа эрэгтэй хүн хөөж туусан зүйл ажиглагдсан уу? тусламж хүссэн зүйл байсан уу? гэх мэт хөтөлсөн утгатай асуулт асуусан байсан шүү дээ. Энэ гэрч өмнө нь мэдүүлэг өгөхдөө “орноосоо босоод гэрийнхээ хойд талд гараад үүд рүү харахад задгай үстэй, хөл нүцгэн, танихгүй хүн урдаас гүйж ирээд, эгч ээ дуслаараа, манай нөхөр хутгалчихлаа” гэж явсан байдаг. Дахин өгсөн мэдүүлэгтээ “үс нь задгай эмэгтэй хүн гэр лүү гүйж байсан, араас нь нэг эрэгтэй хүн явж байгаад намайг хаалгаар харж байхыг харчхаад зүүн урагш зүгээ буруулаад яваад өгсөн, бархирч сандарсан хүн дуу нь гарахгүй байж магадгүй, ямар ч байсан бархирч хашхирсан зүйл сонсогдоогүй, тэр эмэгтэйн араас эрэгтэй хүн ойрхон явж байгаад түлхэх шиг болоод, яалт ч үгүй намайг хараад эргээд зүүн зүг рүү яваад өгсөн” гэж мэдүүлсэн байсан. Дахин өгсөн мэдүүлэг нь өмнөх мэдүүлэгтэйгээ бараг адилхан. Тэгэхдээ хүндрүүлэх зүйлчлэлийн агуулгыг багтаасан хөтөлсөн асуулт асуусан байгаа юм.

Мөн 5 дугаар хавтаст хэргийн 232 дугаар хуудаснаас эхлээд хэн хэзээ бичсэн нь мэдэгдэхгүй, эх сурвалж нь тодорхойгүй чат юм уу, мессеж юм уу хэдэн хуудас байсан. Хохирогч Японд байхдаа миний чат хаягийг блок хийсэн, бидэнд чатаар харилцах боломж байгаагүй.  Хаанаас ийм зүйл гаргаж ирээд, хүндрүүлэх зүйлчлэлийн ач холбогдол болгож, гаргаж өгөөд байгаа юм бэ? Бусад гэрчүүд хохирогчийн биед гэмтэл учирсныг л гэрчилдэг. Тухайн үед би хохирогчийг хашаа даваад явсныг нь хараад, араас нь хөөж, барьж авах гэж байгаад эхний удаа санамсаргүй байдлаар хатгасан. Хутганы үзүүрийг харахад 1-1.5 см орчим цус болсон байсан. Түүнийхээ дараа би хутганы үзүүрийг хуруугаараа дарсан байсан. 2 дахь удаагийн үйлдлийгээ би санаатай хатгасан. Прокурорын хэлж байгаа шиг алах зорилготой, дахин гэмтэл учруулж болох бүрэн боломж байсан. Хэн ч миний үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийгээгүй. Дахин гэмтэл учруулах, алах зорилготой байсан бол гүйцэж очоод үйлдлээ төгсгөх бүрэн боломжтой байсан.  Хэн ч намайг хорьж, зогсоогоогүй. Энэ хүнийг алах шалгаан, зорилго байгаагүй учраас дахин гэмтэл учруулахаас татгалзсан. Гэмтэл учруулсан үйлдлээ би хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

- Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Анх 2024 оны 8 дугаар сарын 27-ны өглөө гаднаас согтуу орж ирээд, 2 хүүхдийнхээ дэргэд миний нүүрэн дээр хутга тулгасан. Дандаа миний утсыг шалгаж, хэрүүл өдөж дарамталдаг байсан. Би зодуулсаар байгаад үнэхээр их айдаг болсон. Хутга барьсан үйлдэл нь анхных биш 2 дахь удаагийн үйлдэл нь шүү дээ. Нэг удаа Америкт байхад машинаа өг гэхээр нь өгөхгүй, согтуу байж машин барьж яах гээд байгаа юм, чи архинд явна гэтэл чи машиныхаа түлхүүгийн өгөхгүй бол яахыг минь харах уу? гээд манайд байсан модон хутгийг ханцуйндаа хийсэн байсан. Тэгж надад хутга тулгаад машины түлхүүр аваад явж байсан. Хутга тулгаж байгаа нь 2 дахь удаагийн үйлдэл. Гэхдээ би ыг арай ч намайг хутгална гэж бодоогүй. Гэрт юу болсныг 2 хүүхэд минь хүртэл харсан шүү дээ. Миний 2 хүүхэд ангийнхандаа миний аав байхгүй, аав ээжийн дэргэд хутгатай байхыг бид 2 харсан гэж дандаа ярьж байна. 2 хүүхэд минь хүртэл хэцүүдэж байна шүү дээ, хэргээ хүлээгээч дээ. Бүх нүүр минь хавагнаж, хөлийн минь шагай гэмтэж, явж чадахаар больсон. Биеэ үзүүлье гэхэд надад 1 төгрөг ч өгөөгүй. Шүүх хурал болгон дээр шүүгч прокурор нартай хууль ярьж хэрэлддэг. Надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Хуулиа мэдээд хэрэлдэж байгаа бол энэ хүний хохирлын барагдуулъя гэж яагаад боддоггүй юм бэ?

Би 3 хүүхэдтэй, 12 дугаар ангийн охин минь 2 дүүгээ хараад Хэнтий аймагт сурдаг. Бид энд сарын 800,000 төгрөгөөр байр түрээсэлж байна. Сарын тог, ус, хүүхдүүдийн хоол ундны мөнгө гээд өчнөөн сая төгрөг хэрэг болж байна.  Гэтэл энэ хүнд бодож санаж байгаа зүйл юу ч байхгүй.

Тухайн өдөр гэрт хутгатай орж ирсэн. 2 хүүхэд нь айгаад байхад хүний эцэг хүн, 2 хүүхдээ хараад санаа зовж, эмээх болов уу? гэтэл тэгээгүй. Энэ хүн миний дотуур хувцсыг майханд байсан гээд байна. Гэрт урж хаясныг нь би мэдэж байсан, харж байсан.

Өмгөөлөгч нь нотлох баримтын шаардлага хангаагүй зураг өгсөн байна гэж байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг байгаагаар нь харуулах гэж зураг өгсөн. Эмнэлэгт хэвтсэн талаар нотлох баримт байхгүй гэхээр нь миний ах дүү нарын авсан зургийг явуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох гэтэл хөл гар минь хавагнаад явж чадаагүй, гэрээсээ оролцож байна.

Тухайн үед гаднаас хутгатай орж ирэхэд нь хутгыг нь булааж авах гэсэн боловч зүүн гарыг минь атгаад хутгаа бүтэн эргүүлэхэд миний долоовор хуруу зүсэгдсэн. Гар дагаж цус урсаад байхаар нь унтлагын хувцсаараа базаж майхан руу дагуулж орсон. Майханд ороод намайг өвдөглөж суу гэхэд би суусан, маш олон удаа нүүр рүү цохисон. Улсын яллагч хэлсэн үгийг нь асуухад үгүй л гэж байна. Гэхдээ хэлсэн нь үнэн. Тухайн үед наад хүн чинь намайг зугтааж байхад хүн харсан болохоор л цаашаа зугтсан шүү дээ. Миний 2 нүд хавантай юу ч харахгүй байсан би хүртэл харсан байхад хараагүй байна гэж байхгүй шүү дээ. Эхнийхийг нь санамсаргүй хатгасан гээд байна. 2 удаа угсруулж хатгасан юм. Эхний удаа санаандгүй хатгасан дараа нь санаатай хатгасан гэж хүн ойлгохгүй юм яриад байх юм. Гэнэт нуруу руу бүлээн зүйл урсаад байхаар нь би яг хутгалчихлаа гэж бодсон. Би 29-ний өдөр Сүхбаатар аймаг руу эмнэлгийн машинаар явсан. Ах дүү нар минь намайг бүтэн сар гаран сахисан. Яах  аргагүй хүүхдүүд минь мөнгөгүй болж байсан болохоор би эмнэлгээс гарч гуурстайгаа цайны газар ажиллуулаад л явж байсан.

Ах дүү нарт нь хэлэхээр бид нар суу гээд суулгасан биш, өөрсдөө учраа ол гэдэг. Ээжид нь зодсон гэж хэллээ гэж намайг зодож байсан. Би дүү нь ах чинь зодоод болохгүй байна, ахыгаа ав гэж олон удаа хэлж байсан. Салъя гэхээр салахгүй намайг зовоогоод байна шүү дээ, өмнөх эхнэр нь хүртэл энэ хүнээс болж нас барсан шүү дээ, би 2 дахь золиос нь болчихлоо гэж хэлээд байхад ах дүү нар нь тоогоогүй шүү дээ. Бидний хувьд үнэхээр хүндрэлтэй, сэтгэл санааны хохиролтой байна. Надад Монголд амьдах үнэхээр хэцүү болоод байна. Одоо хүртэл айдастай байгаа, хүүхдүүдээ аваад гадагшаа явъя гэсэн бодолтой байна. Өмнө нь миний ээмгийг сэтэлж аваад, өндгийг минь цоолж, цусаар минь гэрээслэл бичүүлж байсан хүн шүү дээ. Оршуулгын газар амьдаар чинь булна гэж машин тэргийг минь хүртэл эвдэж байсан гэв.

 

- Шинжээч эмч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хэргийн материалд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтуудаар дүгнэлтийг гаргасан. Хэргийн материалд урьд гаргасан дүгнэлт Сүхбаатар аймгийн шүүхийн хэлтсийн гаргасан дүгнэлт, сумын Эрүүл мэндийн төвийн өвчний түүх, хуулбар үнэн гэсэн тэмдгээр баталгаажсан Сүхбаатар аймгийн яаралтай тусламжийн эмнэлгийн хуудас, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчтөний түүх байсан. Бидэнд ирсэн бичиг баримт дээр сумын эрүүл мэндийн төвийн эмнэлэг, өмнө гаргасан шинжээч эмчийн дүгнэлт зэрэг дээр 2 удаа хутгалсан гэсэн байсан. Хэргийн товч утга дээр 3 удаагийн шарх байсан гэсэн байсан. сумын эрүүл мэндийн төвийн бичиг баримт дээр цээжний ар хэсэгтээ 3x3 см хэмжээтэй 2 ширхэг оёдол тавьсан шархтай байсан. Бид нар дүгнэлт дээрээ 2 удаагийн үйлдлээр гэж бичсэн байгаа. Бидний дүгнэлтийн 3 дахь хэсэг дээр цээжний баруун талд нэвтэрсэн, хий шингэж хуралдуулсан шарх, мөн цээжний баруун, зүүн талд хатгагдсан шарх гэж тусад нь бичсэн. Амин чухал эрхтнүүдийг гэмтээгээгүй ч цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх авсан. Хүний эрүүл мэндэд учирсан хохирол үнэлэх журмын 4.1.13-т цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх: дотор эрхтнийг гэмтээсэн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уг түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий голт, цээжний хөндийд цус, хий, агаар хуралдан, үүний улмаас мэс ажилбар хийгдсэн бол гэсэн байгаа. Дотор эрхтнийг, цээжний хөндийг гэмтээсэн гэдэг нь цээжний хяссан хяссан хавтанд нэвтэрсэн гэдэг тодорхойлолтоор ойлгогдож  байгаа гэв.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 06 цагийн  орчимд  Сүхбаатар  аймгийн    сумын  2 дугаар  багийн   ны задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч “чамайг ална, чи намайг цагдаад өгсөн, би одоо шүүх рүү шилжиж байна" гэх зэргээр шалтаглан нүүрэн тус хэсэгт нь гараараа олон удаагийн үйлдлээр цохиж зодон эрүүл мэндэд нь “ тархи доргилт хүндэвтэр хэлбэр, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруулд няцрал, биеийн гадаргуугийн олон тооны зөөлөн эдийн цус хуралт, няцрал” бүхий хөнгөн хохирол учруулан, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон,

мөн цаг хугацаанд тухайн хашаанаас гарч зугатахад араас нь хөөж очиж нуруун хэсэгт хутгаар 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь “цээжний баруун, зүүн талд хатгагдсан шарх,  цээжний хөндийн цус хуралдалт (1300 мл) эзлэхүүн дутлын шок бүхий”  амь насанд аюултай хүнд хохирол учруулан хүнийг алахыг завдсан болох хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон, тогтоолгож байна. Үүнд:

 

- Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “ Би чиний том охиныг чинь Ирланд руу сургуульд явуулж өгсөн биз дээ, би хоёр охины чинь төлөө сэтгэл санаагаа ч тэр боломжтой бүх хэлбэрээр тусалж байсан, тэгэхэд миний хоёр хүүд яагаад ингэж хандаж байгаа юм бэ, миний хоёр хүү чамд ямар гэм хийсэн юм бэ гэхэд ерөөсөө дуугарахгүй байхаар нь би хацар луу нь гараараа цохисон, ...чи миний хүүхдүүдийг хүний хүүхэд харж чадахгүй дотуур байранд өг гэж яаж хэлж чадаж байнаа гээд эрүү хавьд нь дахиад гараа атгаж байгаад цохисон. Майхан гэр хоёрын голд байсан ширээн дээр модон иштэй хутга байхаар нь аваад майхан руу орсон. Тэгээд бид хоёр хутгаа булаацалдаад би хутгаа эргүүлж мушгиж байгаад хутгаа салгаж авахад ийн гарын орчимд зүсэгдчих шиг болоод цус гараад байсан чинь хутга жийрэглэж байсан хувцсаараа гараа ороочихсон яг ямар хувцас байсныг нь мэдэхгүй байна нимгэн цамц байсан байх. Би үнэхээр чамд гомдож байна, надад амьдрах сонирхол алга гээд зүүн гараараа хацар луу нь цохисон. Тэгээд бэлгийн харьцаанд орсны дараа “би одоо нэг тамхи татчихмаар байна” гэхэд тамхи дуусчихсан байсан болохоор “тамхи дуусчихсан” гэхэд “нойл дотор хайрцаг байгаа тэр дотор дахиад тамхи байгаа тэрийг аваад ир” гэхээр нь би нойл руу очоод үзсэн чинь тамхи байхгүй болохоор нь эргээд хартал майхнаас гараад хойшоо гүйгээд хашаа давах гэж байсан. Тэгэхээр нь би “хөөш би чамтай ярих юм байна” гээд араас гүйтэл хашаа даваад цаашаагаа буусан тэгэхээр нь би араас нь хашаан дээгүүр давахад хойшоогоо “цагдаа дуудаарай” гээд хойд талын айл руу гүйсэн. Тэгээд би араас нь гүйгээд барьж авах гээд гараа явуулсан чинь хутгатай гараараа ийн нуруу руу нь хатгачихсан, тэгээд цаашаагаа дахиад явах гэхээр нь би дахиад хоёр гурав алхаад араас нь дахиад хутгаараа хатгачхаад буцаад яваад өгсөн ийм асуудал болсон...гэх (1 хх 241-243 дугаар хуудас),

 

- Хохирогч шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлсэн “ Би Сүхбаатар аймгийн сумын төвд дүүгийнхээ гэрт 2 охинтойгоо унтаж байхад 2024 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 06 цагийн үед нь согтуу гаднаас хутга барьсан орж ирээд намайг “ална чи намайг цагдаад өгсөн, би одоо шүүх рүү шилжиж байна” гээд намайг зодсон. Би “2 охиныхоо хажууд аллаа юу” гэхэд 2 охиныхоо дээгүүр хөнжил шидчихээд алнаа гэхээр нь би “айлын гэрийг цус болгоод яах вэ” гэхэд намайг авч гараад майхан руу орсон. Тухайн үед нь намайг хүчиндэж ална гээд надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Намайг гараараа толгой болон миний нүүр рүү олон удаа цохисон. Тэгээд намайг ална гээд хутга бариад дайраад байхаар нь би “чи миний сүүлийн хүсэлтийг биелүүлчих, би ганц тамхи татчихъя” гэхэд ******* тамхи байхгүй гэхээр нь би “нойлд тамхи байгаа чи аваад ирээч” гэхэд нь нойл руу явах хооронд би майхнаас гараад хойд талынхаа хашааг давж унаад хойшоо айл руу гүйгээд орох үед миний араас юмаар цохих шиг болсон. Би айл руу ороод “туслаарай намайг манай нөхөр алах гээд байна” гээд гэрийнх нь хаалгыг түгжсэн. Намайг ороход гэрт эгч жаахан хүүхэд хоёр байсан. Би гэрт ороод миний нуруунаас их хэмжээний цус гоожоод байхаар нь ******* нь намайг хутгалсан байна гэж мэдээд ухаан балартаад унасан. Тэгээд би юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд би эмнэлэгт сэрсэн. Миний биед хамтран амьдрагч ******* нь намайг гараараа болон хутгаар миний биед гэмтэл учруулсан. Би одоогоор сайн ярьж чадахгүй байна.

...Миний бие Сүхбаатар аймгийн суманд 2 ихэр 4 настай охин, 17 настай охины хамт төрсөн дүү ийн гэрт Япон улсаас ирээд түр амьдарч байсан юм. Манай том охин Эмүжин ******* хичээлийн хэрэгсэл бэлдэх гээд 2024.08.25-ны өдөр явчихсан байсан. Дүү мөн 2024,08.26-ны өдөр Бичигт боомт ажлаар явчихсан, хүүхдүүд нь хөдөө явчихсан би 2 охинтойгоо 3-уулаа үлдсэн байсан. Энэ үед ******* суманд байцаагдаж байсан юм. 2024.08.27-ны өглөө 06 цаг 20-минутын үед дүүгийнхээ гэрийн хойд талын орон дээр 2 охинтойгоо унтаж байсан чинь толгойн дээр нэг юм дуугарах шиг болохоор нь сэрээд харсан чинь ******* нь зүүн гартаа модон иштэй хутга барьчихсан баруун гартаа миний гар утсыг барьчихсан зогсож байсан. Тэгээд би таниад хүүе ээ яаж байнаа чи гэж хэлсэн чинь намайг дуугарч, орилж, чарлавал ална шүү гэхээр нь хөлөөрөө жийгээд хоёр охиноо сэрээсэн чинь манай 2 охин сэрээд ааваа та юун хутга барьчихсан юм бэ гээд орилсон чинь та 2 дуугүй унт гэж хэлсэн чимээгүй хөнжилдөө айгаад шургачихсан. Тэр үед миний үснээс зулгаагаад зүүн шанаа руу цохиод орноос чирээд газар буулгаад хүчиндэх гээд байхаар нь би т хандаж 2 хүүхэд айгаад байна, 2 хүүхдээ бодооч гэж хэлсэн чинь өөдөөс угаасаа би дууссан хүн чамайг одоо алчхаад дараа нь дүүг чинь алаад би өөрийнхөө амыг хорлоно гэж хэлээд дахиад нүүр, цээж рүү хэд хэдэн удаа цохихоор нь 2 охин чинь айгаад байна гэсэн чинь нь ягаан бүтээлэг аваад 2 охиныхоо толгой дээр шидсэн чинь манай 2 охин бахирч цамнаад бүтээлгээ буулгахаар дуугүй бай гэж дахин загнасан чинь 2 охин дуугүй болохоор би өвдөг сөгдөөд залбираад с Wifi асаагаад утаснуудыг нь өгчихье үзэж байг алуулж байгаа хүн чинь бахирч, орилох байлгүй 2 хүүхэд маань айчихна гэсэн чинь хүн үхэл нь ирэхээр юм юм болох юм даа гэх утгатай үг хэлээд зөвшөөрөөд Wifi асаагаад утсыг нь хүүхдүүддээ өгөөд кодыг нь хийхдээ цаг аваад хүн амьтан ороод ирэх болов уу гэж бодоод үсгийг нь харахгүй байна гэх зэрэг шалтгаан хэлээд 5-10 орчим минут болсон байх тэгсэн чинь яасан уддаг юм гээд намайг дахин цохиод үсдээд аваад гарахаар нь хутгыг нь булаах санаатай ирэн дээрээс зүүн гараараа бариад авсан чинь алган дотор хутгаа эргүүлээд эрхий хуруу долоовор хуруу хоёрын завсрыг зүссэн. Тэгээд дүүгийн гэрийн зүүн талд байсан майхан руу чирч оруулаад хаалганы цахилгааныг нь цахилгаандаад намайг өвдөг дээр өөдөө харуулж суулгаад нүүр рүү хар гэхээр нь өөдөөс нь харсан чинь чи муу цагдаа нарынхаа хажууд их том байна, миний 2 хүүгийн инээсэн нүд рүү нулимлаа гээд өөрийнхөө дагавар 2 хүүгээ хэлээд, ээж рүү чи муу яах гэж залгасан юм гэх зэрэг үг хэлэх болгондоо миний нүүр рүү олон удаа цохисон чинь нүүр битүү хавдаад 2 нүд харахгүй болсон. Урьд өдөр нь 2 хүүхдээ асуугаад наалинхайдаад байхаар нь чиний юм дүүрчхээд байгаа юм уу гэж хэлснийг надад хэлээд чиний хэлснээр дүүрсэн саваа суллах гэж ирлээ гээд 2 удаа намайг хүчиндсэн. Тэгээд саваа сулалчхлаа эцсийн хүслээ хэл ална гэхээр нь би 2 охиноо үнсчихсэн юм чинь ганц тамхи татаад үхье жорлонд тамхи байгаа аваад ирээч дахиад нэг тамхи татчихаад үхье гэсэн чинь майханаас гараад хаалгыг нь цахилгаандаад явахдаа илүү хөдөлгөөн хийх юм бол майхны чинь гаднаас сүлбээд ална шүү гэж жорлон руу явахаар нь дутуу үлдсэн цахилгааны нүхээр харсан чинь нэлээн байж байгаад хөл нь жорлон руу орохоор нь майхны цахилгаанаа нээгээд гэрийн зүүн талаар хойд зүг рүү гарч гүйгээд харсан чинь хашааны наана эвдэрхий угаалгын машин амбаар налуулаад орхисон байхаар нь тэрэн дээр гишгээд амбаар дээгүүр дээр гараад нүдээ нэг арчаад харсан чинь хойд талд хаалга нь онгорхой гэр харагдахаар нь энэ айл хүнтэй байна гэж бодоод амбаар дээрээс үсрээд нэг унаж босоод гүйж байсан чинь айлын гэрээс урагш буюу тухайн айлын хаалганаас урагш 5-6 метр орчимд миний нуруу руу 2 удаа цохих шиг болоод удалгүй нуруу руу бүлээн юм дагаад урсахаар нь хутгалсан байна гэж мэдээд цаашаа гүйж байхдаа тухайн айлын эгчид цагдаа дуудаарай, эмч дуудаарай гэж хэлээд гэрт нь ороод эргээд харсан чинь буцаад алхаж байхаар нь буцаж гэрээс нь гараад айлын хаалганых нь уяг тайлаад хаалгыг нь хаагаад түгжчихсэн. Тэгээд мөн цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлээд чих шуугиад, толгой эргээд унасан. Тэгээд нэг сэрсэн чинь сумаас эмч нар ирчихсэн эмчилгээ хийж байсан.

...урьд өмнө нь 2022 оны 04 дүгээр сараас эхлээд байнга хардаж, утсанд дуудлага, мессежийг шалгадаг, миний машинд GPS суулгачхаад хаанаа зогссон, хэдэн минут болсон талаар утсаар залгаад шалгаадаг, миний явж байгаа газрыг миний машинд суулгасан байршил тогтоогчоороо хараад дагаад явж байдаг. Найз нөхөдтэйгөө хоолонд орсон ч байнга гадаа нь ирчихсэн сууж байдаг. 2022 оны 06 дугаар сарын 20-ны үед намайг утсан дээр мессеж ирсний төлөө намайг зодсон. 2023 оны 05 дугаар сард ыг байнга дарамтлаад байхаар нь Япон улсын виз хэлэлгүй өгсөн чинь гарчихсан тэрийг мэдээд зугтаах гэж байсан байна гээд зодсон. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Япон улс руу би зугтааж яваад харилцаагаа тасална гэж бодолтой явсан. Японд очсоны дараа араас видео колл хийгээд хайрыгаа санаж байна, 2 мөөмөө санаж байна зургийг нь явуул гэхээр нь явуулахгүй гэхээр хэндээ явуулах гээд байгаа юм гээд уурлаад байхаар нь зургийг нь дараад явуулдаг юм. дараа нь хэзээ хойно хэрүүл, маргаан үүсэхээр тэр зургийг фейсбүүк групп, ангийн групп, Япон группэд оруулна гэж дарамталдаг байсан. 2023 оны 11 дүгээр сард Япон улсад намайг байхад гэнэт манай ажлын гадаа ирчихсэн намайг дуудуулахаар нь гараад очсон чинь хувцсаа амьдардаг гэрт чинь тавимаар байна хэрэв үгүй гэвэл би энэ ажлын газрыг чинь хууль бус хүн ажиллуулсан гэж цагдаад өгнө гэхээр нь дагуулаад гэрт ороод миний утсыг утсыг үзээд Сод-Эрдэнэ гэх хүнтэй бичсэн чатыг хараад миний таньдаг бүх хүмүүс рүү тараасан, тэгээд утсаар миний духыг цөм цохиод утсыг минь аваад зугтаасан. Тэр хооронд Нипал улсын хамт ажилладаг эмэгтэйн гэрт нуугдаж байгаад Токиод очсон чинь миний чат бичсэн Содоо гэх залууг дарамтлаад намайг олж ирээд дахин зодсон. Тэгээд миний ажиллаж байсан газарт ирээд буудалд надтай хамт 3 хонох үед байнга хүсээгүй байхад хүчиндэж бөгс рүү, амруу хийж өөрийнхөө бэлэг эрхтнийг хөхүүлээд байнга зодсон. Тэгээд буудлын мөнгөгүй боллоо гээд би Японы групп дээр тавьсан чинь сайхан сэтгэлт ах дүүс минь туслаач гэж би зар оруулсан чинь нэг залуу туслаад карма өрөөндөө түр амьдруулсан. Энэ хооронд нь ыг ажилд оруулаад би Пүжи ууланд ажилд орсон. Пүжи ууланд ажиллаж байхад 7 хоног болгон над дээр ирж зодож, цохиж, хүчирхийлдэг байсан. Тэгээд 2023.12.31-нд намайг шөнийн 03 цаг хүртэл буудлын гадна зодож, элэгдэж зогсоодог байсан. 2024.01.24-нд ыг Монгол явахаар нь бүх холбоогоо тасалсан чинь хүүхдүүдийн зураг болон миний хөх, бөгсний зургийг фейсбүүкт оруулна, чиний ажиллаж байсан газрыг цагдаад өгнө гэх зэргээр дарамталж эмэгтэй дүүгээрээ гуйлгаад японд дахин уулзсан. 2024.06 20-ны үед Японд миний ажилладаг настай ахтай харддаг байсан. Тэгэхдээ хамт байсан ахад юу гэж хэлсэн юм тэр ах юу ч хэлэлгүй Монгол яваад өгсөн. 2024.07.01- ний үед намайг зодоод Японы цагдаад барьж өгөөд Монгол буцсан. Энэ учраа Япон цагдаад хэлээд 11 хоригдоод цагаачдын албанд шилжээд 2024.06.24-нд Монголд ирсэн.

...Би 2022 оны 06 дугаар сард зодуулахдаа цагдаад гомдолд гаргаад шүүхээр орж шийтгэгдсэн. Өөр Монголд байхдаа гаргаж байсан гомдол байхгүй. Японд гомдол гаргана гэхээр хууль бусаар амьдарч байсан болохоор ямар ч боломж байхгүй байсан. Мөн Бичигт боомтон дээр дүү, бид хоёрыг зодоод 2024.08.30-ны өдөр шүүхээр баривчлагдсан.

Ээж, аавыгаа зовоогоод яах вэ гэж бодоод дүү , том нарт хэлдэг байсан. ,, ын ээж, дүүд нь 2 удаа хэлж үзсэн чинь тоохгүй байсан.  ...Тухайн үед т зодуулж, хүчиндүүлж байхдаа тусламж дуудах ямар нэг боломж байгаагүй хутга байнга тулгачихсан байсан. Манай дүүгийн баруун талд хашаа айл байхгүй, хамгийн урд талын хашаа, зүүн талд нь айл байдаг боловч цоожтой хүнгүй байсан. ...Миний бүх биед гэмтэл учирсан, хутгалуулсан учраас олон тооны шарх сорвитой үлдсэн. Миний биед хүнд зэргийн гэмтэл учирсан.

... нь ууртай догшин, хүүхдүүдэд их ширүүн, архи байнга уудаг, уурлахаараа хөмхийгөө зууж чичирдэг. ...Би маш их гомдолтой байна. Эмчилгээний мөнгө нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжилнэ. Үр хүүхдүүд болон өөрийгөө эмчлүүлсэн зардлаа нэхэмжилнэ. ...Байнга айдастай байна, хүүхдүүд хүртэл эрэгтэй хүн дуугарахаар айдаг. Сэтгэл санааны дарамттай орой үдэш ч гарч чадахгүй байна, би шоронд орсон ч чамайг алуулах хүн байгаа гэж хэлсэн болохоор нь маш их айж байна. цаашид яаж амьдрахаа мэдэхгүй байна. шоронгоос гарч ирээд намайг ална гэж бодоод сууж байгаа.

Гэрт байхад л миний дотуур хувцсыг ураад 2 хүүхдийнхээ дэргэд л бараг хүчиндэх гээд байхаар нь аргаа бараад гадагш дагуулж гарсан. Хэрэв би тай бэлгийн харилцаанд ортлоо сайндаж эвлэрсэн бол би зугтаах шаардлага байхгүй байсан мөн ийм болтол минь хутгалж гэмтээхгүй байсан, ямар ч тэнэг хүн тухайн үед сайндсан бол дээрх асуудал болохгүй байсан. Бид хоёр анх удаа муудаж байгаа биш өчнөөн зодож, өчнөөн муудаж байсан. Хоёр биенээ уучлаад ирсэн энэ удаагийн асуудал бол анхнаасаа намайг ална, дүүг минь ална гэж ирсэн асуудал байсан. ...Маш их гомдолтой байна. Сэтгэл санааны хохирол болон бүх хохирлоо барагдуулмаар байна. Би үнэхээр болохгүй байсан намайг орхиод явж болно эсвэл 2 хүүхдээ надаас аваад явж болох байсан. 2 сайхан охин төрүүлж өгчхөөд байхад намайг алах гэж 2 удаа хутгалсанд гомдолтой байна. Жаахан л хутга цаашаа орсон бол би үхэх байсан. Хүүхдүүд болон өөрийнхөө сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна” гэх (1 хх 57-58,  60-61, 63-64 дүгээр хуудас),

 

- Гэрч Д.ийн  “Манай эгч Д. нь Япон улсаас 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ирээд манай  гэрт суманд 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хоёр 3 хүүхэд, хамтран амьдрагч ******* нарын хамт ирсэн. 2024 оны 08 дугаар сарын 03-ний шөнө Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн “Бичигтийн боомт” гэх газарт ******* нь архи уусан үедээ эгч бид хоёрыг зодоод тухайн үйл явдлын талаар би 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус сумын цагдаагийн хэсэгт шалгуулахаар өргөдөл гаргасан. Өргөдөл гомдлыг шалгаж байх хугацаанд ******* нь манай гэрт ирэхгүй Сүхбаатар аймагт байгаад байсан юм. Тэгэхээр нь би эгч хоёр хүүхэдтэй нь орхиод 2024 оны 08 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Бичигт боомт руу явсан. Маргааш өглөө нь над руу 09 цагийн үед нэг танил залгаад “танай эгчийг нөхөр нь хутгалсан байна эмнэлэг рүү аваад явж байна” гэж хэлсэн. суманд ирээд эмнэлэг рүү очиход манай эгч нь ухаангүй хэвтэж байсан. Би “юу болсон талаар” асуухад” эгч чинь хүнд зодуулсан байдалтай нүүр битүү хаван хоёр нүд нь хавдаж хөхөрсөн ар нуруундаа 2 удаа хутгалуулсан байдалтай ирсэн” гэсэн. Эгч маань тухайн өдөр 14 цагийн үед ухаан ороод “юу болсон талаар” асуухад “өглөө 06 цагийн үед гаднаас *******  согтуу орж ирээд гэрээс хутга аваад миний хүзүүнд хутга тулгаад би чамайг одоо энд ална гээд зодсон. Гэрээс  авч гараад майханд оруулаад манай эгчийг бас зодоод мөн хүчиндсэн. Тэгээд эгчийг ална гээд байхаар нь эгч сүүлийн минь хүсэлтийг биелүүлчих гээд тамхи татмаар байна гэж хэлээд тамхи авчрах хооронд нь хойд талын хашааг давж зугтаагаад хойд талын айл руу орох гээд гүйхэд араас нь тууж ирээд манай эгчийг хутгаар хутгалсан. Эгч айлд ороод цус алдаад ухаан алдсан” гэсэн. ******* нь олон удаа зодож байгаа. Хамгийн сүүлд 2024 оны 08 дугаар сарын 03-ны орой Бичигтийн боомтон дээр  зодсон. Тэрнээс хойш эгч болон над руу утсаар залгаад танай гэрийнхнийг бүгдийг чинь алчхаад би өөрийнхөө амийг хорлоно гээд байсан. ******* нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны орой намайг Бичигтийн боомт явсныг мэдээд эгчийг алах гэж ирээд ийм юм болсон байна. Мөн Японд байхад нь аймаар зодоод гудамжинд хөөгөөд гаргаж байсан гэж эгч надад хэлж байсан. Намайг эмнэлэгт ирээд харахад нүүр нь битүү хаван, мөн хутгалуулсан гээд дусал хийлгэсэн байсан. 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгаас эмч ирээд хагалгаа хийх боломжгүй маш хүнд байна, цээжинд нь гуурс тавьсан. Би ******* гэх хүнд гомдолтой байна. ******* гэх хүн намайг болон манай эгчийг маш олон удаа бид хоёрыг утсаар байнга дарамталж танай гэрийнхнийг алаад би өөрийгөө хорлоно, эсвэл шоронд сууж гарж ирээд танай гэрийнхнийг ална гээд байдаг. ******* гэх хүнээс айгаад сүүлийн 3 хоног унтаж чадаагүй. Манай гэрт байсан шар иштэй том хутга байхгүй байна. Бодвол тэр хутгаар гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Толгой болон нүүрийг юмаар цохиод гэмтээсэн байсан байх. Тэгээд манай эгчийг майханд оруулаад хүчиндсэн гэж байсан. ******* нь бол ер  нь их яргачин хүн яаж цохивол ямар гэмтэл учрах талаар сайн мэддэг юм шиг санагдсан.” гэх г (1 хх 66 дугаар хуудас),

 

- Гэрч “ 2024 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн үед гэрийнхээ баруун талд байшингийн торхны баруун талд хадам ах хамт сур элдээд зогсож байхад урд талын хашаанаас хашаа даваад эмэгтэй хүн давж буугаад манай гэрийг чиглээд гүйж байсан. Тухайн хашаанаас нэг эрэгтэй хүн гарч ирээд тэр эмэгтэйг туугаад араас нь явж байсан. Тэгээд эрэгтэй нь төд удалгүй урд талын хашааны хаалгаар ороод урагшаа явж байсан. Тэгсэн манай гэрийн гадаа цагдаагийн машин болон эмнэлгийн хүмүүс ирсэн. Би гэр лүү орох гээд очиход манай гэрийн гадаах цементэн довжоо цус болсон байхаар нь гэр рүү орох гэхэд гэрийн үүдэнд нэг эмэгтэй  хажуу тийшээ хараад хэвтсэн доор нь дан цус болсон байсан. Би гайхаад юу болсон талаар асуухад тухайн эмэгтэй “манай нөхөр намайг хутгалсан намайг ална гээд араас хөөсөн” гэж байсан. Тэр эмэгтэйг эмнэлгийн хүмүүс аваад явсан.  Эмэгтэйн нүүр нь хавдсан хоёр нүд хавдаад хөхөрсөн, өмсөж явсан хувцас нь дан цус болсон, хаанаас урсаад байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тухайн эрэгтэй урагшаа их хурдан хурдан алхаад явж байсан. Тухайн үед манай эхнэр болон тухайн эмэгтэй өөрөө  нөхөр араас тууж ирээд хутгалчихсан гэж байсан” гэх (1 хх 69-70 дугаар хуудас),

 

- Насанд хүрээгүй гэрч “. нь манай ээж. гэх хүн манай ээжтэй 5 жилийн өмнөөс хамтран амьдарч байгаа.  Би 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр сумаас хичээлийн хэрэгслээ бэлтгэх гээд ******* замын унаагаар явсан. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 11 цагийн орчимд над руу ээжийн дүү эгч залгаад “ээж нь эмнэлэгт яаралтай хүргэгдсэн, ах нь ээжийг нь хутгалчихсан, ээж нь ухаангүй эмнэлэгт байна” гээд уйлаад ярьсан. суманд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ирэхэд ээж эмнэлэгт хэвтчихсэн байсан. Ээж дээр ороход биеийн байдал их хүнд байсан, ээж юм ярьж чадахгүй байсан. Миний мэдэхээр хамгийн сүүлд 2024 оны зун ээжийг Японд байхад нь зодсон гээд тэндхийн цагдаад нь мэдэгдсэн гэж хэлж байсан. Бас 3 жилийн өмнө цагаан сарын үеэр гэнэт ээж энэ хоёр маргалдаад ээжийг хүүхдийн өрөөнд оруулаад алгадаж байсан. Бас ын охин нь 3 жилийн өмнө нас барсны дараа ээжийг уулан дээр аваачиж зодож байсан гэж сонсож байсан.

...Ер нь түргэн ууртай, ээжтэй харьцаж байгааг нь харахаар ширүүн дориун харьцаад байдаг. Намайг хот явахын өмнө ах над руу байн байн залгаад хот руу явсан юм уу гээд асуугаад байсан. Энэ явдал болсноос хойш би нойл орохоосоо ч айдаг болсон, ээж бол шөнө унтаж байгаад жоохон юм чимээ гарахад л зочиж сэрээд байгаа, тэгээд шөнөдөө бараг унтаж чадахгүй болохоор ээж өдөртөө унтаад байгаа. Манай хоёр дүү бас эрэгтэй хүний хоолой гарахаар аав гээд хөнжилдөө шургаад байдаг болсон.” гэх (1хх 77-78 дугаар хуудас),

 

- Гэрч “2024 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 30 минутын үед эмнэлгийн дарга Энхтуяа өрөөнөөсөө гарч ирээд “сумын төвийн баруун захаар нярвын эгнээнд баруун захын айлд эмэгтэй хүн хутгалуулаад ухаангүй байна” гэж байна, дуудлагадаа яаралтай яваарай гээд их эмч,, бид дөрөв явсан. Дуудлаган дээрээ ирэхэд тухайн айлын гэрийн үүдний цементэн довжоон дээр их хэмжээний цус асгарсан, гэр рүү нь ороход үүдэндээ 45 орчим насны эмэгтэй хүн хойшоо хараад хажуу талаараа хэвтсэн, цус их хэмжээгээр алдсан байдалтай хэвтэж байсан. Хоёр их эмч үзлэг хийгээд плажийг хайчлаад шарханд боолт хийсэн. Тухайн хүнд цус тогтоох эмчилгээ болон өвдөлт намдаах тариа, дуслын шингэн хийгээд тухайн гэрээс Эмнэлэг рүү тээвэрлэж авчирсан. Тухайн эмэгтэй нь дээгүүрээ хар эрээн плажтай, тухайн плаж нь цусандаа нэвтэрсэн, хөлөндөө гутал байхгүй, мөн дотуур хувцас болон түрсийк лээвчикгүй, ганцхан хар эрээн плажтай л байсан. Тэр эмэгтэй нь ар нуруундаа хоёр хэсэг газартаа хутганы юм шиг шархтай байсан. Уг шархнаас нь их хэмжээгээр цус гарсан, нүд болон нүүр хавдаж хөхөрсөн байсан. Эмч нь эмчилгээ хийгээд өвчний түүх нээхдээ юу болсон талаар асуухад тухайн эмэгтэй нь “манай нөхөр намайг өглөөнөөс хойш зодоод, мөн хүчиндсэн, намайг зугтаах үед нь манай нөхөр намайг араас тууж байгаад хутгалсан” гэж ярьж байсан” гэх (1 хх 81-82 дугаар хуудас),

 

- Гэрч “ 2024 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 30 минутын үед баруун байранд яаралтай дуудлага ирсэн хүрээд ир гэхээр нь би ажил дээрээ очоод ажил дээрээс эмч, сувилагч нар бид хэд сумын баруун талын байранд урдаасаа ордог задгай хашаатай айл руу орсон. Ороод нэлээн удаж байгаад дамнуурга аваад машинаа ойртуул гэхээр ойртуулахад дамнуурга дээр ухаангүй эмэгтэй хүнийг цээжээр ороосон хутгалуулсан эмэгтэй хүн яаралтай эмнэлэг рүү явъя гээд эмнэлэг рүү явсан. Эмнэлгийн гадаа ирээд манай асрагч сувилагч нар өргөөд аваад орсон. Тэрнээс цааш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. 2 хоногийн дараа над руу сувилагч залгаад сумаас урагш 4 км газарт цагдаа нар дуудлага өгсөн яаралтай гэж байсан. Би эмнэлэг дээр ирээд их эмч Энхтуяа,, сувилагч нарын хамт сумаас урагш Цагаан овооны урд талд овоон дээр очиход чулуун дээр нэг эрэгтэй хүн суусан тойроод цагдаа нар зогссон байсан. Би машинаас буугаагүй юу болсон талаар би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (1 хх 85-86 дугаар хуудас),

 

- Гэрч “ 2024 оны 08 дугаар сарын 27-ны өглөө над руу нэг эмэгтэй утсаар яриад “манай аавын гадаа нэг эмэгтэй хүн хутгалуулсан байдалтай ирээд ухаан алдчихлаа” гэсэн. Би эмч, эмч нарыг сувилагчийн хамтаар явуулсан. Нэг эмэгтэй хүн авч ирсэн ба гэж хүн байсан. Би үзлэг хийхэд нүүр нь битүү хавантай хөхөрсөн, ар нуруу хэсэгтээ 2 удаа зүсэгдсэн шархтай, шархнаас цус гарч байсан, цус ихээр алдсан байсан учраас шоконд орж биеийн байдал маш хүн байсан, ингээд өмссөн байсан улаан хүрэн өнгийн палаж нь дан цус болсон байсан учраас палажийг нь хайчилж тайлахад дотуур хувцасгүй байхаар нь дуудлагад явсан эмчгээс “анх очиход дотуур хувцастай байсан” эсэхийг асуухад "дотуур хувцасгүй байсан" гэсэн учраас тухайн эмэгтэйд эмэгтэйчүүдийн үзлэг хийсэн. Үзлэг хийхэд тухайн эмэгтэйн үтрээнээс өнгөгүй шингэн зүйл бээлийнд наалдаж гарсан, толь тавьж бол хараагүй, үтрээнээс нь ямар нэг арчдас аваагүй. Учир нь тухайн эмэгтэйн амь насыг аврах нь чухал байсан учраас дараагийн шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Маргааш нь тухайн эмэгтэйн биеийн байдал нь арай гайгүй болоод ирэхээр нь нэмэлт асуумж асуухад "манай нөхөр чинь намайг үргэлж зодож дарамталдаг байсан өчигдөр бол бүр намайг хүчиндсэн" гэж хэлсэн тэр үед би хүчиндүүлсэн гэдгийг нь мэдсэн. 2 хоногийн дараа дуудлага ирсэн ба сумын төвөөс баруун урагш гэх газарт эмч сувилагчтай очиход ийг хутгалсан гэх хүн өөрийнхөө гар, хоолой хэсгийг зүссэн байдалтай хүн ойртуулахгүй байсан. Цагдаагийн тасгийн дарга тухайн хүнтэй ярилцаад бусад цагдаа нар зайтай тойроод зогсчихсон харагдсан. Би даргын хажууханд очоод тухайн хүнийг “миний дүү боолт хийлгээд цусаа тогтоолгочих” гэхэд ямар нэг хариу хэлээгүй. Тэгж байтал миний утас дуугараад “хүнд хүнийхээ цусыг сэлбэх үү” гэхээр нь би эмнэлэг дээрээ буцаж ирсэн. Тухайн шингэн зүйл нь үрийн шингэн мөн эсэхийг нь мэдэхгүй, салиархаг бага хэмжээтэй шингэн байсан, тухайн эмэгтэйг хүчиндүүлсэн гэдгийг нь тухайн үед мэдээгүй байсан ба цус их алдсан байсан учраас амь насыг нь аврахын тулд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн” гэх мэдүүлэг (1 хх 89-90 дүгээр хуудас),

 

- Гэрч А.гийн “ 2024 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед  эмнэлгийн дарга эмнэлгийн үүдэнд таараад “яаралтай дуудлага ирлээ хүн хутгалуулсан гэж байна. Чи эмч, сувилагч наран нарын хамт тухайн дуудлагад яаралтай яв” гэж хэлсэн. Жолооч хамт сумын баруун талд Мөнхбаяр гэх айлын гэрт очсон. Бид нарыг гэрт орох үед тухайн хутгалуулсан гэх хүн гэрийн зүүн урд талд хойшоо байдалтай баруун мөрөө дараад хажуу талаараа харсан байдалтай хэвтэж байсан. Их цус алдсан байсан. Уг хүнд үзлэг хийхэд амин үзүүлэлт артерийн даралт 60-40, фульс нь 110 гэж зааж байсан. Сатурац буюу хүчил төрөгчийн ханамж 84 гэж зааж байсан. Тэгээд доош харуулж хутгалуулсан гэх шархыг үзэхэд зүүн талын шарх 2 см-ийн өргөнтэй  5 см гүн, баруун талын шарх  3 см урт 7 см гүнтэй хоёр удаа хутгалуулсан гэх шарх байсан. Эмнэлэг рүү авчирч эмчилгээ хийж эхлээд Сүхбаатар аймгаас эмч нарын бүрэлдэхүүн ирж тухайн хүнд үзлэг хийгээд цээжний баруун талд  гуурс суулгасан. Тухайн хүн нь нүүр нь тэр чигээрээ хөхөрч хавдсан, хоёр нүд нь хөхөрч хавдсан байсан. Мөн ар нуруундаа зүүн талдаа 5-6 хавирганы түвшинд, баруун талдаа 7-8 хавирганы түвшинд хутгалуулсан гэх шархтай тухайн шархнаас их хэмжээний цус гарсан байсан. Баруун гарын эрхий хурууны зүсэгдсэн шархтай, зүүн өвдөгний хөхөрсөн, баруун хөлийн ядам хуруу зүсэгдсэн байсан. Тухайн хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэх (1 хх 93-94 дүгээр хуудас),

 

- Гэрч “2024 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 30 минутын үед гэртээ зээ хүү болох / 2 настай/-тэй цуг байхад “амь авраарай” гээд нэг эмэгтэй хүний дуу гарсан. Манай гэр рүү хүн гүйж байгаа чимээ гарахаар нь орноосоо босоод гэрийнхээ хойд талд гараад үүд рүү харахад задгай үстэй хөл нүцгэн танихгүй хүн урдаасаа гүйж орж ирээд “эгчээ туслаарай намайг манай нөхөр хутгалчихлаа цагдаа дуудаад өгөөч” гээд уйлаад байсан. Намайг “та гэрийнхээ хаалгыг хаалдаа” гэхэд манай гэрийн жорлонгийн баруун талаар нэг өндөр нуруутай эрэгтэй урагшаа түргэн түргэн алхаад явж байсан. Тухайн хүүхэн нь хаалга түгжих гээд цаашаа харахад нурууг нь дагаад  их хэмжээний цус гарж байсан. Тэр хүүхэн нь “эгчээ эмнэлэг цагдаа дуудаарай би цус алдаад үхэх гэж байна” гээд газар унаад ухаан алдсан. Би Засаг даргын тамгын газар ажилдаг руу залгаад “цагдаагийн дугаар руу залгаад дуудаад өгөөч, манай гэрт хутгалуулсан эмэгтэй хүн орж ирээд цус алдаад ухаан алдах гээд байна” гээд хэлсэн. Би тухайн хүүхэн рүү очих гэсэн ч айгаад ойртож чадаагүй. Тэр хүүхэн намайг дуудаад зөөлхөн гэсэн дугаар луу залгаад өгөөч гэхээр нь залгахад утсаа авахгүй байсан. Удалгүй эмнэлэг цагдаа нар ирээд тухайн эмэгтэйг аваад явсан. Манай гэр рүү орж ирэхэд эмэгтэйн нүүр нь битүү хаван, хоёр нүд нь хавдаад хөхөрсөн, нэлээн зодуулсан шинжтэй байсан. Тухайн хүн өндөр нуруутай гадна талаараа цамцтай байсан жижиг халимаг үстэй байсан. Манай гэрийн баруун талд байшингийн торхны баруун талд манай нөхөр нар сур элдэж байсан. Тухайн эмэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэх (1 хх 97-98 дугаар хуудас),

 

- Гэрч Н.ийн  “ 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 08 цаг 30 минутын үед ажил дээрээ байхад манай хадам ээж нь залгаад “манай гэрт хутгалуулсан эмэгтэй хүн орж ирээд цагдаа болон эмнэлэг дуудаад өгнө үү” гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цуг хадам аавын гэр рүү очсон. Гэр лүү орох үед гэрийн үүдний цементэн довжоо нь цус болсон, гэрийн хаалга цоожтой байхаар нь балбахад хаалгыг манай хадам ээж онгойлгосон. Гэр лүү орох гэхэд үүдэнд хүрэн эрээн плажтай эмэгтэй хажуу тийшээ хараад хэвтсэн, их хэмжээний цус урссан байсан. Төд удалгүй эмнэлэг ирээд тухайн эмэгтэйг үзээд аваад явсан.Тэр эмэгтэйн нүүр нь хавдсан хоёр нүд хавдаад хөхөрсөн, плаж нь дан цус болсон хаанаас урсаад байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тухайн үед манай хадам ээж энэ хүүхний нөхөр нь араас нь тууж ирээд хутгалчихсан гэж байсан. Би тэрнээс өөр зүйл мэдэхгүй байна.” гэх (1 хх 101-102 дугаар хуудас),

 

- Гэрч “Би Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн даргын ажил хийдэг юм. Манай Чоно-Гол гэх фейсбүүк хаяг дээр “өндөр биетэй залуугийн зураг тавиад хайж байна, таарсан болон харсан хүн цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэнэ үү” гэсэн зар явж байсан юм. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 09 цагийн үед ажил дээр байхад манай багийн иргэн гэсэн дугаараас залгаад “нэг хүн явган цагаан өндрийн голоос зүүн амруу нь гүйгээд орлоо, цагдаа нар хайгаад байгаа хүн байж магадгүй байна” гэж ярихаар нь би цагдаагийн тасагт дээр ирж хэлээд цагдаагийн алба хаагч нартай цуг 2 машинтай хайхаар явсан. Сумаас урагш 4 километр орчим яваад овоон дээр нэг эрэгтэй хүн сууж байхаар нь цагдаагийн алба хаагч нартай очиход хайгаад байсан залуу нь мөн байсан. Бид нарыг очиход тухайн залуу нь чулуун дээр суусан гартаа хутга барьсан өөрийнхөө гар болон хүзүүг хутгаараа зүсээд байх шиг байсан. Тэгээд цагдаа нар машинаас буугаад явсан. Би машиндаа суугаад үлдсэн. Удалгүй эмч нар ирээд тухайн залууг үзэж байсан. Цагдаа нар тухайн залуутай 1 цаг орчим ярилцаж байгаад хутгыг хаяулаад машинд суулгаад цагдаагийн тасаг дээр авчирсан” гэхг (1 хх 105-106 дугаар хуудас),

 

- Гэрч “ 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн төв дээр жижүүрийн сувилагчаар ажиллаж байхад 10 цагийн үед “сумын баруун урд байдаг гэх газарт яаралтай дуудлага ирлээ” гэсэн тул эмч, нарын хамт очиход нэг гартаа хутга барьчихсан нэг талынхаа гарыг зүсчихсэн эрэгтэй хүн байсан. Би 2 хоногийн өмнө манайд хутгалуулж ирсэн гэх хүний нөхөр нь болохыг ойлгосон. Тэр хүний хутгийг нь хаяулах гээд цагдаа нар ойртох гэтэл “холд би өөрийгөө алчихна шүү” гээд байсан. Тэр хүний зүүн гараас нь их цус гараад байсан болохоор “та хутгаа хаячих таны цусыг тогтооё” гэхэд "би бол өнгөрсөн хүн, цусаа дуустал байна, амиа хорлоно" гээд байсан. Тэр хүнийг арагдаж байгаад очиж үзэхэд зүүн гарын шуун дээрх зүсэгдсэн байсан. Цусыг нь тогтоох гээд бээлийгээр түр боогоод байж байтал өөрөө гарт байсан хутгаа хаячихсан. Тэр хүнд тусламж үзүүлэхэд хоолой хэсэгтээ 5-6 удаа хутгаар зүссэн байсан, тэгээд цусыг нь тогтоож даралттай боолт тавиад цагдаа нарын хамт эмнэлэг дээр авчирч гарт нь оёдол тавьсан” гэх (1 хх 117-118 дугаар хуудас),

 

- Гэрч “ Би сумын ЭМТ-ийн их эмчээр ажилладаг. 2024 оны 08 дугаар сарын 27-ны 09 цагийн үед “айлд гаднаа хутгалуулсан эмэгтэй орж ирээд үүдэнд нь ухаан алдчихлаа” гэсэн дуудлага гараад их эмч, жолооч болд, сувилагч нарын хамт сумын баруун талд задгай хашаатай айл гэр байсан ороход дөнгөж босгыг нь даваад доошоо хараад ойччихсон 40 орчим насны тайрмал үстэй, хар эрээн цэцэгтэй плажтай эмэгтэй хүн байсан. Үйлчлүүлэгчийг үнэлэхэд ухаан балартсан, орчны харьцаагүй, маш их амьсгаадсан, хөлөрсөн, өмссөн плаж болон доогуур нь маш их цус алдсан байсан. Даралт нь дээд тал нь 40, доод даралт тодорхойлогдох боломжгүй байсан учраас цус алдаж байгаа хэсгийг тогтоохоор шарханд нь боолт хийгээд судсаар нь 1.5 литр шингэн сэлбээд, цус тогтоох тариа хийгээд тээвэрлээд эмнэлэгтээ авчирч үргэлжлүүлж яаралтай тусламж үзүүлсэн.

...Тухайн эмэгтэйн нүүр, ам хөхөрч хавдсан. Хүзүүгээр боосон бололтой ором орсон, зүүн гарын эрхий хуруу зүсэгдсэн, гар бугалаг нь энэ тэнд жижиг хөхрөлтэй, нэг хөлийнх нь хуруу юманд зүсэгдсэн, шилбэ нь хөхөрсөн ар нуруундаа зүүн дээд болон баруун доод хэсэгт хутгалуулсан шарх байсан.

...Эмнэлэгт авч ирээд дусал, тариа хийгээд тухайн эмэгтэй сэргээд орчны харилцаатай болоод өөрийн нэр, регистр, дүүгийнхээ нэрийг, суманд ирээд 1 сар гаран болж байгаа гэж хэлсэн. Өөрийг нь нөхөр нь өглөө 06 цагаас хойш унтаж байхад орж ирээд зодоод, хүчиндээд, 2 хүүхдээ айлгасан, айл руу гараад зугтаасан чинь араас хутгалсан гэж хэлсэн. Ер нь бол байнга ингэж зоддог, салж өгөхгүй байгаа юм. Бичигт боомт болон Японд байхад зодож, цохисон гэсэн утгатай зүйл ярьсан. Аймаг дээр байцаагдаж байсан юм гэнэт ороод ирсэн. Олдоогүй байна уу цагдаа нар барьсан болов уу, намайг гүйцээхээр ирнэ дээ, ер нь шийдчихсэн хүндээ гээд айгаад байсан.

...Тухайн эмэгтэй нь хар эрээн плажтай байхаар нь нуруу хэсгээр хайчлаад шарханд нь боолт тавьсан. Хар хөхний даруулгатай байсан тэгээд өөр хувцасгүй дотуур хувцас ч байхгүй байсан. Хувцасны урагдал гэмтлийг бол сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (1 хх 121-122 дугаар хуудас),

 

- Гэрч “2024 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг өнгөрч байхад сумын захиргаанд нарын бичиг ажилтай гэх хүн над руу залгаад “ манай хадмынд хутгалуулсан эмэгтэй хүн орж ирлээ гэж дуудлага өгсөн. Дэд ахлагч хамт сумын урд хэсэгт байх задгай тоотод очиход сумын эмч нар бас ирчихсэн байсан ба тухайн айлын гэрийн үүд хэсэгт нь нэг эмэгтэй хүн хутгалуулж цус алдсан байдалтай байсан. Тухайн хүний биеийн байдал нь муу юм ярьж чадахгүй байсан. Уг хүнийг хартал гэх хүний хамтран амьдрагч эмэгтэй байсан ба тухайн гэх хүн өмнө 10 орчим хоногийн өмнө тухайн эмэгтэйд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд шалгагдаж байсан юм. Эмэгтэй эмнэлгийн машинд суулгаж өгөөд явуулаад дэд ахлагч хамт тухайн гэх хүнийг хайж эхэлсэн. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчимд сумаас баруун урагш 6 орчим километрт ын саарал өнгийн Муссо маркийн машиныг жалганд байхыг олсон. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 9-10 цагийн орчимд тухайн хүнийг гэх газарт байж болзошгүй талаар мэдээлэл ирсний дагуу тус сумын Цагдаагийн тасгийн дарга ахмад , 3 дугаар багийн дарга нарын хамт машинтай уг газарт очиход гэх хүн нь уулан дээр сууж байсан. Бид нарыг дөхөж очиход гартаа хутга барьсан гараа зүсэж цусаа гоожуулсан байдалтай сууж байсан. Удалгүй бид нарын араас эмнэлгийн машинтай эмч сувилагч нар ирсэн. Бид нарыг ойртох гэтэл “над руу битгий ойрт би дууссан хүн” гээд гарыг дагаж урсаж байсан цусыг хутгаар хусаад газар өвсөнд арчаад байсан. Ахмад ярилцаж байгаад хутгийг нь хажууд нь тавиулж байгаад сувилагчар цусыг тогтоолгож боолт хийлгэсэн. Боолт хийлгэж дуусаад нь хутгаа доош нь шидчихсэн, тэгээд тухайн хүнийг эмнэлэг рүү хүргэж өгсөн” гэх (1 хх 125-126 дугаар хуудас),

 

- Гэрч “ Манай том хүү нь манай 6 хүүхдийн ууган хүүхэд болж аймгийн Жаргалант суманд 1980 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн. ын дараах дүү нь суманд амьдардаг тээврийн жолооч, дараах эмэгтэй дүү нь *******од 97 дугаар сургуульд Монгол хэл, Уран зохиолын багш, дараах дүү нь *******од хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Дараах дүү нь *******од хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Аав Түмэнжаргал нь сантехникийн мэргэжилтэй одоо тэтгэвэрт байдаг. Манай хүү нь 10-н жилийн сургуулиа аймагт төгсөөд *******од биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Монгол Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Соёл урлагийн дээд сургуулийн Уртын дууны ангийг төгссөн. Манай хүү нь Харуул хамгаалалтын ажил компани ажиллуулдаг байсан, мөн олон төрлийн ажил хийдэг байсан тэрийг нь би сайн мэдэхгүй байна.” гэх (1 хх 128-129 дүгээр хуудас),

 

- Гэрч М. “2024 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 2 дугаар баг гийн задгай тоотод хүргэн Мөнхбаяр надтай хамт ээлжлээд сур элдэж байхад 08 цагийн үед хүргэн "нэг хүүхэн хашаа даваад гараад ирлээ" гэхээр нь би эргээд хартал хүргэний хашааны урд талаар явдаг замаар эмэгтэй, эрэгтэй хоёр хүн ар араасаа хөөцөлдөөд замаар зүүн тийшээ явчих шиг болсон. Эрэгтэй нь араас нь хөөж байгаа юм шиг харагдсан. Замаар яваад өгөх шиг болохоор нь үргэлжлүүлээд сураа элдээд байж байтал хэсэг хугацааны дараа манай хүргэний гадаа цагдаагийн машин орж ирээд гэрийнх нь гадаа зогссон.Манай хүргэн юун машин ирдэг юм бол гээд гэр лүүгээ орсон. Удалгүй хүргэн буцаж гарч ирээд “манай гэр лүү хутгалуулсан хүн орж ирсэн байна, тэгээд цагдаа ирсэн байна” гэж хэлсэн. Удалгүй эмнэлгийн машин ирээд ар нуруу хэсгээс нь цус гарсан эмэгтэйг аваад явсан. Явсных нь дараа манай хүргэний эхнэр хэлэхдээ “гэнэт бөөн цус болсон эмэгтэй хүн орж ирээд ухаан алдаад уначихсан, тэгээд цагдаа дуудсан” гэж байсан.” гэх (1 хх 134-136 дугаар хуудас),

 

- Гэрч “ Манайх сумаас баруун урагш 20 километрт гэх газарт нутагладаг. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 10 цагийн орчимд сумын төв рүү явж суманд 5-6 километр ойр очиход замын урд талд замаас нэлээн зайтай бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн алхаад явж байсан, 2-3 хоногийн өмнө сумын зарын групп дээр нэг эрэгтэй хүний зураг тавиад энэ хүнийг хайж байна гээд зар байсан болохоор тэр зар дээр тавьсан хүн энд явж байж магадгүй гэж бодоод өөрийн багийн дарга болох руу залгаж “сумын баруун урд талд 5-6 орчим километрт явган эрэгтэй хүн явж байна, зарын групп дээр тавьсан хүн байж магадгүй юм шиг байна” гэж хэлсэн. Багийн дарга “наад хүнээ хаашаа орохыг нь хараад байж байгаарай би эндээс цагдаад мэдэгдээд цагдаа аваад очлоо” гэсэн. Би машинтайгаа тэр газар зогсоод хаашаа явахыг нь харж байтал удалгүй цагдаа нарыг ирэхээр нь би тэр хүний байгаа газрыг зааж өгчхөөд сумын төв рүү орж ирсэн” гэх (1 хх 139-140 дүгээр хуудас),

 

- Гэрч " Би сумын Эрүүл мэндийн төвд ахлах сувилагч ажилтай. Миний бие гэх хүнийг танина. Харин ******* гэх хүнийг танихгүй. Манайд цус, цусан бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх, оношлох, нөөцлөх тоног, төхөөрөмж байхгүй. Манайх бүхэл цус авдаг өөрөөр хэлбэл шаардлага гарвал донороо дуудаж цус авдаг гэсэн үг. Манайх Эрүүл мэндийн төвд бүртгэлтэй байдаг доноруудаасаа дуудаж цус сэлбэсэн юм." гэх мэдүүлэг ( 6 хх 60-61 дүгээр хуудас),

 

- Гэрч дахин өгсөн: 2025 оны 08 дугаар сарын 27-ний өглөө гэрийн хаалга нээлттэй бүслүүрээс уяатай байсан. Нэг сонин пид, пад хийх хөлийн мөр гэр рүү ойртоод байсан. Хүн амьсгаадах ч юм шиг чимээд дөхөөд ойртоод байхаар нь гэрийнхээ хоймроос шагайгаад харсан чинь хөл нүцгэн, эрээн плажтай, үс нь задгай эмэгтэй хүн гэр рүү чиглээд гүйж байсан. Тэр эмэгтэй манай гэрт орж ирээд араас нь нэг эрэгтэй хүн явж байгаад намайг хаалгаар харж байхыг харчхаад зүүн хаалгаа хаагаарай эгчээ манай нөхөр намайг алах гээд байна гэж хэлэхээр нь би согтуу хүүхэн юм уу гэж бодоод ухаанаа олохгүй юу ч хэлэхгүй зогсож байсан чинь тэр хүүхэн өөрөө хаалга хаах гээд гарахад нь араас нь харсан чинь плажных нь арыг дагаад цус урсаж байсан. Тэгээд гараад манай гэрийн хаалганы уяаг бүслүүрээс тайлаад хаалга хаагаад түгжээд “манай дүү рүү залгаарай эгчээ” гээд ойчоод өгсөн. Би дүү чинь хэн бэ гэсэн чинь үсчин гэж хэлэхээр нь би дугаарыг нь мэдэхгүй гэсэн чинь утасны дугаарыг нь хэлсэн. Тэгэхээр нь залгасан чинь холбогдохгүй байхаар нь бэр ид хэлээд цагдаа, эмнэлэг дуудуулсан. Хүний хөлийн чимээ өөр байдаг юм билээ, пид пад хийж чимээ гараад амьсгалд нь давхацсан, амьсгаадсан чимээ сонсогдсон. Манай гэр руу гүйж ирсэн, айж сандарсан хүн дуу нь гарахгүй байсан байж магадгүй, ямар байсан бахирч хашгирсан зүйл сонсогдоогүй. Хамгийн ойрхон хаалга нь онгорхой, хашаагүй айл нь манайх л байсан учраас тусламж гуйж манай руу гүйж ирсэн байх. Би тэр эмэгтэйн араас нь тэр эрэгтэй хүн их ойрхон явж байгаад түлхэх шиг болоод яалтачгүй намайг хараад эргээд зүүн урд зүг рүү яваад өгсөн. Манай ах, нөхөр хоёр пид гээд эмэгтэй хүн хашаа даваад унасан гэж ярьж байсан" гэх (6 хх 64-65 дугаар хуудас),

 

- Гэрч " 2025 оны 08 дугаар сарын 27-ний өглөө хадам ах хамт гэрийнхээ гадаа сур элдээд зогсож байсан чинь манай гэрийн баруун урд талын хашааг даваад эмэгтэй манай гэрийн зүгт гүйж байсан, араас нь эрэгтэй хүн хашаа давж байгаа харагдсан. Эмэгтэй хүн нь хашаа давж байхдаа дуугарсан юу гэж хэлсэн талаар нь мэдэхгүй. Ах бид хоёр сур элдэж байсан болохоор дуу, чимээтэй сайн сонсоогүй. Төд удалгүй араас нь хашаа давж буусан эрэгтэй нь давсан хашааныхаа зүүн талын хашаа буюу манай гэрийн зүүн урд талын хашааны хойд талын жижиг хаалгаар урагшаа гараад явж байгаа харагдсан. Ах бид хоёр сур элдэж байсан болохоор ажилдаа анхаарлаа хандуулаад байж байсан чинь цагдаагийн машин их хурдан ирсэн. Би гайхаад яваад очсон чинь “танайд хүн хутгалуулсан байна” гэхээр нь гэр рүүгээ очоод хаалгаа татсан чинь хаалга түгжээтэй гэрийн довжоо, цагаан бүрээс цус болчихсон байсан. Хаалгаа тогшсон чинь нээхгүй байхаар нь эхнэртээ “цагдаа ирчхээд байна хаалгаа нээ” гэсэн чинь нээсэн. Тэр үед манай эхнэр “эмэгтэй хүн гүйж ирээд хаалга хаагаад дотроос нь түгжээд, намайг хүн алах гээд байна гэж хэлээд газарт уначихсан” гэж байсан. Манай эхнэр их сандарсан байсан. Тэр эмэгтэй гялс орж ирээд хаалга хаагаад түгжчихсэн гэж хэлсэн. Манай эхнэр “айгаад гүйгээд гармаар юм тэгсэн чинь гаргахгүй тэр эмэгтэй өөрөө хаалга түгжээд араас хүн ирж байгаа болохгүй гээд хаалга түгжээд ойчоод өгсөн гэж хэлсэн." гэх ( 6 хх 68-69 дүгээp хуудас),

 

- Гэрч " Миний бие 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103-т дуудлага мэдээлэл ирсний дагуу мэс заслын баг болох сувилагч , мэс заслын эмч Ууганбаяр, мэдээгүйжүүлэгч эмч нарын хамт дуудлагаар очиж ажилласан. Энэхүү багийг миний бие өөрийн биеэр гаргасан. Багийг ахалж очсон учраас хамт очсон эмч нартайгаа хамтарч үзлэг хийгээд хүний амь нас аврах асуудал учраас ЭХО оношилгоо давхар хийгээд хэвлийн хөндийд шингэн байхгүй байсан учир цээжний хөндийн баруун талд зүслэг хийж, гуурс байрлуулж, 1 литр 100 гр цэвэр цус авч "Вакум гуурс" буюу "evak" тавьж 200 гр цус нэмж аваад аппаратыг цээжний хөндийд тавьсан гуурсанд холбож үлдээсэн. Цаашид эмийн эмчилгээ зааж өгөөд биеийн байдал тогтвортой байвал Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэхийг зөвлөн үлдээсэн. Би өөрөө мэс ажил хийх шийдвэр гаргах эрхийнхээ дагуу тухайн хүнийг үзээд амь насыг аврах шаардлагаар мэс ажилбар хийсэн. биед нь буюу цээжинд гуурс тавихдаа хэсгийн үечилсэн мэдээ алдуулалтын доор цээжний баруун талын 6-7 дугаар хавирганы орчимд суганы арын шугамаар хөндлөн зүслэг хийж жадтай гуурс байрлуулан жадыг авч цээжний хөндийд хурсан цусыг гадагшлуулсан нь мэс ажилбар мөн юм. Тухайн үед сумын Эрүүл мэндийн төвийн ажилчид цусны бүлгийг тогтоогоод шаардлагатай донорыг бэлдсэн байсан. Тэр цусыг бол хийсэн, мөн манай баг шинэ хөлдөөсөн сийвэн авч очсон. Сийвэн гэдэг цус орлуулах бүтээгдэхүүн юм." гэх (6 хх 72-73 дугаар хуудас),

 

- Гэрч "Миний бие 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103-т хүн хутгалуулсан гэх дуудлагын дагуу мэс заслын баг болох сувилагч , мэс заслын эмч , мэдээгүйжүүлэгч эмч Э. нарын хамт суманд дуудлагаар очсон. Мэс заслын багаараа эмч нарын шийдвэрээр “цээжний хөндийн хутгалагдаж нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, цус алдалтын дараах цус багадалт, эзэлэхүүн дутлын шок, дархи доргилтын хүндэвтэр хэлбэр, нүүрний болон бүх биеийн зөөлөн эдийн няцрал” гэсэн оношоор тухайн гэх өвчтөний цээжний хөндийд нь гуурс байрлуулах, цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шийдвэр гаргаж цээжний хөндийд гуурс байрлуулсан. Гуурс байрлуулах ажилбарыг миний бие гардаж, сувилагчийн тусламжтай, эмчийн хяналтан доор хийж гүйцэтгэсэн. ...Манай багийн хийж гүйцэтгэсэн тусламж, үйлчилгээний мэс ажилбарт хамаарна. Баруун талын 6-7 дугаар хавирганы завсраар хэсгийн мэдээ алдуулалт хийж цээжний хөндийг зүсэж нээн гуурс байрлуулан, оёж бэхэлсэн. Гуурсаар 1,100 мл цус соруулан авч гуурсыг холбосон. Ажилбарын явцад хүндрэл гараагүй. Эд үйл явц нь мэс ажилбартаа хамаардаг юм. Мэс заслын баг тухайн өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сумын эмч нарын бэлтгэсэн ижил бүлгийн цустай донороор цус, цусан бүтээгдэхүүн сэлбэж ажилласан. Тухайн өвчтөний бүх бие нь хөхөрсөн байсан." гэх мэдүүлэг (6 хх 76-77 дугаар хуудас),

 

- Гэрч Э.гийн: “...Миний бие 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын Эрүүл мэндийн төвд очиж гэх хүний биеийн байдлыг эмч нарынхаа хамт очиж хамтарсан үзлэг хийгээд цээжний хөндийд гуурс тавих шийдвэр гараад багийн ахлагч шийдвэрээр хэвлийд цусгүй байна, цээжний хөндийд цус байна гэж ЭХО-гоор хараад гуурс байрлуулсан цээжинд гуурс тавьж, цээжний хөндийд хуралдсан цусыг авах ажиллагаа нь мэс ажилбарт хамаарна. ...Миний бие тухайн мэс ажилбарт өвчтөний биеийн байдал болон амин үзүүлэлтийг хянах үүрэгтэй оролцсон. Хэсэгчилсэн мэдээ алдуулалтыг гуурс тавьж байгаа эмч нь хийдэг. ...Сум болгон лаборанттай байдаг. Хүнд хүн дуудлагаар ирэх үед Аймгийн баг дуудахдаа Эрүүл мэндийн төвийн эмч нь цус бэлтгэх үгүйг асуугаад донор бэлтгэсэн байдаг. сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар нь тухайн өвчтөнд донор бэлтгээд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх зөвшөөрлийг гэдэг эмч өвчтөн ээс авсан байсны дагуу цус сэлбэлт хийсэн. ...Тухайн өвчтөнд 2 нэгж цус сэлбэсэн. Бид нар аймгаас шинэ хөлдөөсөн сийвэн буюу /цус цусан бүтээгдэхүүн/ авч очсон. ... сум дээр донор бэлэн байдаг учир өвчтөнтэй ижил бүлгийн цустай хүний цусаар цус сэлбэсэн. Тоног төхөөрөмж хадгалах, хамгаалах төхөөрөмж байхгүй харин өвчтөний цусны бүлгийг бол газар дээр нь тогтоож ажилладаг.” гэх мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 80-81-р хуудаст),

 

- Шинжээч " Дээрх хэрэг гарахын өмнөх өдөр нь суманд зам тээврийн ослын улмаас хүн нас барсан гэх дуудлагын дагуу Аймгаас сум руу очиж хоносон. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өглөө ослын улмаас нас барсан хүнд задлан шинжилгээ хийх явцад тус сумын Эрүүл мэндийн төвд хутгалуулсан хүн ирлээ гэсэн дуудлага ирсэн талаар сумын хэсгийн төлөөлөгч мэдэгдсэний дагуу задлан шинжилгээгээ хийж дууссаны дараа хүн хутгалуулсан хэргийн газарт очиж хэргийн газрын үзлэг хийсэн.  Би жил гарны өмнө болсон асуудлыг нэг бүрчлэн нарийн санахгүй байна. Ямар ч байсан хутгалуулсан гэх газар болох "Монгол гэрийн гадаа болон дотор" цусаар бохирлогдсон газар байсныг хальт санаж байна. Тухайн үед хэргийн газрын үзлэгийг удирдаж байсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч т гэрэл зургийн үзүүлэлтийг хүлээлгэж өгсөн." гэх (6 хх 83-84 дүгээр хуудас),

 

- Шинжээч *******гийн " Хохирогч биед учирсан цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь дотор эрхтэн /уушиг/ гэмтээгээгүй боловч Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан A/225, A/153, А/85 дугаар тушаалын Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т заасны дагуу цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх: дотор эрхтэнийг гэмтээсэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт цээжний хөндийд цус, хий, агаар хуралдан үүний улмаас мэс ажилбар хийгдсэн бол хохирлын хүнд зэрэгт хамаарна гэж заасан. Дахин шинжээч томилсон тогтоолын дагуу гаргасан дүгнэлтэд энэ асуултын хариулт бүрэн тусгагдсан." гэх (6 хх 105-106 дугаар хуудас) мэдүүлгүүд,

 

- Монгол Улсын Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1105 дугаартай “1. Даваагийн /РД. СР82041701/-ийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс сэтгэл түгшилтийн шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч F43.1 Гэмтлийн дараах стрессийн эмгэг оношлогдож байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэх шинжээчдийн дүгнэлт (1 хх 160-162 дугаар хуудас),

 

- Монгол Улсын Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 053 дугаартай “1. Шинжлэгдэж буй хүрэн эрээн өнгийн палажны ар хэсэгт 25 мм, 24 мм урт хэмжээтэй зүсэгдэлтүүд байна. 2. Шинжлэгдэж буй хар өнгийн дотоожны урд хэсэгт босоо хэлбэрийн урд хэсгийг 2 хэсэгт хуваасан 90 мм, хөндлөн хэлбэрийн урд хэсгийг 2 хэсэгт хуваасан 94 мм урт хэмжээтэй зүсэгдэлтүүд, ар хэсэгт 100 мм урт хэмжээтэй урагдалт байна. 3. Шинжлэгдэж буй хүрэн эрээн өнгийн палаж, хар өнгийн дотоожинд үүссэн зүсэгдэлтүүд нь хурц иртэй хүчин зүйлийн, дотоожны ар хэсэгт үүссэн урагдалт нь татаж чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4. Уг зүсэгдэлтүүд болон урагдалт нь шинээр үүссэн байна. 5. Уг зүсэгдэлтүүд болон урагдалт нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 6. Шинжлэгдэж буй палаж болон дотоожинд үүссэн гэмтлүүд нь шинжилгээнд хүргүүлсэн хутгаар үүссэн эсэхийг тогтоох шинжилгээ нь тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн асуулт тул хариулт өгөх боломжгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хх 177-179 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын “1. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. ******* нь болсон асуудлыг бодитоор тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3. ******* нь хэрэг хариуцах чадвартай.” гэх дүгнэлт шинжилгээ (1 хх 188-190 дугаар хуудас),

 

- Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч , *******, нарын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ0525/1374 дугаартай "1. биед цээжний баруун талд нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн хуралдалт /1300 мл/, цээжний баруун, зүүн талд хатгагдсан шарх, тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, биед олон тооны цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх цээжний баруун талд нэвтэрсэн шарх, цээжний баруун, зүүн талд хатгагдсан шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, биеийн олон тооны цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэг тогтоогдоно." гэх шинжээчийн дүгнэлт (6 хх 95-101 дүгээр хуудас),

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх 02-10, 15-19, 26-29 дүгээр хуудас),

 

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хх 30-32 дугаар хуудас),

 

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хх 33-38 дугаар хуудас),

 

- *******ын эзэмшлийн LG Q92 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хх 39-45 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч *******ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 хх 250 дугаар  хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.10.02-ны өдрийн 23/187 дугаартай албан бичиг  (2 хх 2-3 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (2 хх 4-5 дугаар хуудас),

 

- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1264 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (2 хх 12-16 дугаар хуудас),

 

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай 233 шийтгэх тогтоолын хуулбар (2 хх 17-38 дугаар хуудас),

 

- Skytel ХХК-ийн 2024.10.02-ны өдрийн албан бичиг, хавсралт (2 хх 40-49 дүгээр хуудас),

 

- *******ын Хаан банкны дансны хуулга (2 хх 123-125 дугаар хуудас),

 

- *******ын Голомт банкны дансны хуулга (2 хх 127-139 дүгээр хуудас),

 

- *******ын автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 хх 140-142 дугаар хуудас),

 

- *******аас гаргаж өгсөн Facebook чатнаас гаргаж өгсөн 3 ширхэг баримт (2 хх 148-151 дүгээр хуудас),

 

- , нарын Төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруутай холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Х.Ууганбатаас  “ шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг алахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” дүгнэлт гаргасныг,

 

шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Г.Буянбадрал нараас “ алах санаа зорилгоор хутгалаагүй,ямар бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгааг нотлоогүй. биед учирсан хохирол нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах нь эргэлзээтэй. 5 жилийн хугацаанд хамтран амьдарсан, дундаасаа 2 хүүхэдтэй, эхнэр нөхөр болох *******, нарын бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь гэмт хэрэг биш тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна” гэж маргаж мэтгэлцэв.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүний алах гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн дотроос хамгийн хүнд гэмт хэрэг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрх зөрчигдөж нөхөн сэргээгдэх боломжгүй хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүний алах гэмт хэргийг “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн тохиолдолд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

 

4. Шүүгдэгч *******аас шүүх хуралдаанд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хэргийн талаар “ Тухайн үед би хохирогчийг хашаа даваад явсныг нь хараад, араас нь хөөж, барьж авах гэж байгаад эхний удаа санамсаргүй байдлаар хатгасан. Хутганы үзүүрийг харахад 1-1.5 см орчим цус болсон байсан. Түүнийхээ дараа би хутганы үзүүрийг хуруугаараа дарсан байсан. 2 дахь удаагийн үйлдлийгээ би санаатай хатгасан. Хэн ч миний үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийгээгүй. Дахин гэмтэл учруулах, алах зорилготой байсан бол гүйцэж очоод үйлдлээ төгсгөх бүрэн боломжтой байсан.  Хэн ч намайг хорьж, зогсоогоогүй. Энэ хүнийг алах шалгаан, зорилго байгаагүй учраас дахин гэмтэл учруулахаас татгалзсан” гэж маргаж буйг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

Учир нь хэргийн тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тухайн өглөөний 06 цагийн орчмоос хохирогч т “ цагдаад шалгуулахаар өгсөн ” гэх шалтгаан, үндэслэлээр хутга тулган, “ ална” гэж айлган сүрдүүлэн хүч хэрэглэн зодож, 08 цагийн үед хохирогч ээс “сүүлчийн хүслээ гүйцээж тамхи татъя” гэж гуйгаад *******ыг тамхинд явсан цаг хугацаанд хашаа даван зугтахад араас нь хөөж нуруу хэсэгт 2 удаа хутгалсан хийгээд түүний хувьд ажлын хэсэг 17 см урттай хутгаар хүнийг хутгалснаар эрүүл мэндэд нь аливаа гэмтэл учрах, хүнд хохирол, хор уршиг бий болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой нөхцөл байдалд байсан ба түүний зүгээс 2 цагийн туршид хутга тулган хохирогчийн эсрэг бие махбод, бэлгийн харилцаа, сэтгэлзүйн хүчирхийлэл үйлдэн, улмаар хашаа даван зугтсан хохирогчийн араас зориудаар хөөж очиж, хутгаар удаа дараа хутгалж байгаа энэ үйлдэл нь түүний өөрийн үйлдэлдээ болон хор уршигт хандаж буй сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, түүнийгээ бодит болгон хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан үр дагаварт хандаж буй хандлагыг тодорхойлж байна.

Өөрөөр хэлбэл, *******ын хувьд нь амь хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байж болох боловч дээр дурдсанчлан ухамсарлаж байгаа аюулаа үйлдлээрээ бий болгосон, амь нас нь хохирох хүнд хохирол учирсан нөхцөл байдалд зориуд хүргэж буй нь хүнийг алах гэмт хэргийн шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэл, нотолгоо болно.

 

5. Прокуророос шүүгдэгч *******т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” шинжээр хүндрүүлэн зүйлчилснийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог бөгөөд хувийн таарамжгүй харилцаанаас байнга буюу тухайн үйлдлийн давтамж, сэдэлт, санаа зорилго, хугацааны үргэлжилсэн байдлаараа ялгаатай билээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнга буюу гурав, түүнээс дээш удаагийн давталтын шинж нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэх гэмт хэргийн, тухайлбал хүнийг алах гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх заалтын диспозитив нөхцөл болохгүй, өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг гол шинж болох байнга үйлдэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж хамаарахгүй юм. 

 

Харин гэр бүлийн хүчирхийллийн нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хор уршгийг шууд учруулж буй бол уг хор уршигт суурилан гэмт хэргийг зүйлчлэх бөгөөд хүчирхийллийн тодорхой хэлбэр нь бие даасан гэмт хэрэг бус харин уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болдог онцлогтой.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******ын энэ удаагийн үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн нэг удаагийн ахуйн, хувийн таарамжгүй харилцаа бус харин гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг, хэвшил, зуршил болсон хууль бус үйлдлээс улбаалсан, хохирогч болон түүний дүү Д. нарын эсрэг үйлдсэн зөрчлийн талаар гаргасан, тухайн цаг хугацаанд нотлогдож, шийдвэрлэгдээгүй байсан зөрчлийн хэрэгтэй холбоотойгоор, үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй үйлдэл ба энэ шинж нь хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шинжид хор уршиг (амь нас хохирох)-аараа хамаарах юм.  

 

Шүүгдэгч *******, хохирогч нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу хамтран амьдраад 6 жил болсон, тэдний дундаас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр охин Э.Энэрэл, Э.Учрал нар төрсөн, шүүгдэгчийн зүгээс хохирогчид байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дарамталж байсан нь хохирогч , насанд хүрээгүй гэрч А.Эмүжин, гэрч Д. нарын мэдүүлгээр, мөн тэрээр хохирогч эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт шийтгүүлж байсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон зөрчилд шийтгэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1264 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (2 хх 12-16 дугаар хуудас), Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 683 дугаартай шийтгэвэр ( 2хх-110-113) зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүн алах гэмт хэрэг үйлдсэн хэмээн хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн гэж үзнэ.  

 

6. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Г.Буянбадрал нараас “ биед учирсан 2 шарх нь цээжний хөндийг нэвтлээгүй, дотор эрхтэн гэмтээгээгүй тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй, эргэлзээтэй” гэж маргаж буй нь үндэслэлгүй болно.

 

Шинжээчийн ЕГ0525/1374 дугаартай дүгнэлтэнд "1. биед цээжний баруун талд нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн хуралдалт /1300 мл/, цээжний баруун, зүүн талд хатгагдсан шарх, ... 2. Дээрх цээжний баруун талд нэвтэрсэн шарх, цээжний баруун, зүүн талд хатгагдсан шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, ..үүсгэгдэнэ. 3. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэг тогтоогдоно" гэж дүгнэжээ.

 

Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалын хавсралтаар батлагдсанХүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох  журам”-ын 4.1.13.цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх: дотор эрхтэнг гэмтээсэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээжний хөндийд цус, хий, агаар хуралдан үүний улмаас мэс ажилбар хийгдсэн бол; амь насанд аюултай хохирлын хүнд зэрэгт тооцохоор тогтоожээ.

 

Хэргийн баримтаар хохирогч нь шүүгдэгч *******ын хутгаар 2 удаа хатгасан үйлдлийн улмаас “цээжний баруун, зүүн талд хатгагдсан шарх” бүхий гэмтэл авсан, үүний улмаас цээжний хөндийд дэх шингэн хуралдсан /1300 мл/-ыг цээжний баруун талд нэвтэрсэн шарх бүхий мэс ажилбар хийж авсан болох нь:

гэрч " цээжний хөндийн баруун талд зүслэг хийж, гуурс байрлуулж, 1 литр 100 гр цэвэр цус авч "Вакум гуурс" буюу "evak" тавьж 200 гр цус нэмж аваад аппаратыг цээжний хөндий тавьсан гуурсанд холбож үлдээсэн. биед нь буюу цээжинд гуурс тавихдаа хэсгийн үечилсэн мэдээ алдуулалтын доор цээжний баруун талын 6-7 дугаар хавирганы орчимд суганы арын шугамаар хөндлөн зүслэг хийж жадтай гуурс байрлуулан жадыг авч цээжний хөндийд хурсан цусыг гадагшлуулсан нь мэс ажилбар мөн юм" гэх (6 хх 72-73 дугаар хуудас),

 

гэрч " Мэс заслын багаараа эмч нарын шийдвэрээр “цээжний хөндийн хутгалагдаж нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, цус алдалтын дараах цус багадалт, эзлэхүүн дутлын шок, дархи доргилтын хүндэвтэр хэлбэр, нүүрний болон бүх биеийн зөөлөн эдийн няцрал” гэсэн оношоор тухайн гэх өвчтөний цээжний хөндийд нь гуурс байрлуулах, цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шийдвэр гаргаж цээжний хөндийд гуурс байрлуулсан. Гуурс байрлуулах ажилбарыг миний бие гардаж, сувилагчийн тусламжтай, эмчийн хяналтан доор хийж гүйцэтгэсэн. Манай багийн хийж гүйцэтгэсэн тусламж, үйлчилгээний мэс ажилбарт хамаарна. Баруун талын 6-7 дугаар хавирганы завсраар хэсгийн мэдээ алдуулалт хийж цээжний хөндийг зүсэж нээн гуурс байрлуулан, оёж бэхэлсэн. Гуурсаар 1,100 мл цус соруулан авч гуурсыг холбосон" гэх (6 хх 76-77 дугаар хуудас),

 

гэрч Э.гийн " сумын Эрүүл мэндийн төвд очиж гэх хүний биеийн байдлыг хамтарсан үзлэг хийгээд Цээжний хөндийд гуурс тавих шийдвэр гараад багийн ахлагч шийдвэрээр “ хэвлийд цусгүй байна, цээжний хөндийд цус байна” гэж ЭХО-гоор хараад гуурс байрлуулсан. цээжинд гуурс тавьж, цээжний хөндийд хуралдсан цусыг авах ажиллагаа нь мэс ажилбарт хамаарна. (6 хх 80-81 дугаар хуудас) гэх мэдүүлгүүдээр нотлогдох бөгөөд үүнийг болон бусад баримтыг үндэслэн гарсан мэргэжлийн шинжээчийн ЕГ0525/1374 дугаартай дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй буюу үүнийг шүүгдэгч *******, өмгөөлөгч Г.Буянбадрал нараас тодорхой баримтаар нотлоогүй болно.

 

7.  Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Шүүгдэгч *******аас шүүх хуралдаанд “ Хэн ч миний үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийгээгүй. Дахин гэмтэл учруулах, алах зорилготой байсан бол гүйцэж очоод үйлдлээ төгсгөх бүрэн боломжтой байсан.  Энэ хүнийг алах шалгаан, зорилго байгаагүй учраас дахин гэмтэл учруулахаас татгалзсан” гэж маргах боловч энэ нөхцөл байдал хэрэгт нотлогдон тогтоогдоогүй,

харин гэрч “  Манай гэр рүү хүн гүйж байгаа чимээ гарахаар нь орноосоо босоод гэрийнхээ хойд талд гараад үүд рүү харахад задгай үстэй хөл нүцгэн танихгүй хүн урдаасаа гүйж орж ирээд “эгчээ туслаарай намайг манай нөхөр хутгалчихлаа цагдаа дуудаад өгөөч” гээд уйлаад байсан. Намайг “та гэрийнхээ хаалгыг хаалдаа” гэхэд манай гэрийн жорлонгийн баруун талаар нэг өндөр нуруутай эрэгтэй урагшаа түргэн түргэн алхаад явж байсан” гэх (1 хх 97-98 дугаар хуудас),

...Хүн амьсгаадах ч юм шиг чимээ дөхөөд ойртоод байхаар нь гэрийнхээ хоймроос шагайгаад харсан чинь хөл нүцгэн, эрээн плаажтай, үс нь задгай эмэгтэй хүн гэр рүү чиглээд гүйж байсан. Араас нь нэг эрэгтэй хүн явж байгаад намайг хаалгаар харж байхыг харчхаад зүүн урагшаа зүгт зүгээ буруулаад яваад өгсөн. Хамгийн ойрхон хаалга нь онгорхой, хашаагүй айл нь манайх л байсан учраас тусламж гуйж манай руу гүйж ирсэн байх. Би тэр эмэгтэйн араас нь тэр эрэгтэй хүн их ойрхон явж байгаад түлхэх шиг болоод яалтачгүй намайг хараад эргээд зүүн урд зүг рүү яваад өгсөн” (6 хх 64-65 дугаар хуудас),

 гэрч " манай гэрийн баруун урд талын хашааг даваад эмэгтэй манай гэрийн зүгт гүйж байсан, араас нь эрэгтэй хүн хашаа давж байгаа харагдсан. Төд удалгүй араас нь хашаа давж буусан эрэгтэй нь давсан хашааныхаа зүүн талын хашаа буюу манай гэрийн зүүн урд талын хашааны хойд талын жижиг хаалгаар урагшаа гараад явж байгаа харагдсан " гэх (1 хх 69-70, 6 хх 68-69 дүгээp хуудас) мэдүүлгээр няцаан,үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч зүгээс зугтаж гэрч гэрт орж, гэрт хүн байснаар буюу шүүгдэгч *******ын хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлаас түүний үйлдэл таслан зогсоогдож, тэрээр өөрийн үйлдлийг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс тухайн гэмт хэрэг төгсөөгүй.

 

Иймд түүнд холбогдох үйлдлийг прокуророос хүнийг алахыг завдсан гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлээр илэрнэ.

 

Шүүгдэгч *******аас “5-6 жил хамтран амьдарсан, дундаасаа 2 хүүхэдтэй эхнэр нөхрийн хоорондын бэлгийн харьцаа хүчиндэх гэмт хэргийн хохирогч болоход чиглэгдээгүй гэж бодож байна. Бэлгийн харилцааг хэдийд хууль ёсны гэж үзэж, хэдийд нь хууль бус гэж үзэх юм бэ, Хутга бариад сууж байсан нь гэмт хэргийн шинжийг агуулж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож байгаа юм уу” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хэргийн талаар маргаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

 Учир нь хүний бэлгийн эрх чөлөө нь хүн өөрөө хүсэж, бие сэтгэлийн мэдрэмж хүртдэг нандин харилцаа бөгөөд хууль тогтоогчийн тодорхойлсон “ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг” гэх ойлголтыг бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй, зөвшөөрөөгүй байхад гэдэг утгаар ойлгох ба гэмт этгээдийн зүгээс хохирогчийн дургүйцэл, эсэргүүцлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж няцаасан идэвхтэй үйлдлийн үр дүнд бэлгийн харьцаанд орж буй уг үйлдэл нь дээрх ойлголтод хамаарна.

 

Хэдийгээр шүүгдэгч *******, хохирогч нар нь хамтын амьдралтай, дундаасаа 2 хүүхэдтэй хүмүүс боловч, шүүгдэгч *******аас, хохирогч “намайг цагдаад өгсөн, би одоо шүүх рүү шилжиж байна" гэх тодорхой шалтгаанаар 2 цагийн хугацаанд хутга тулган, “ ална” гэж сэтгэл санааны хувьд айдас төрүүлэн айлган сүрдүүлэн, бие махбодын хүч хэрэглэн зодож, хохирогчийг хүсэл зоригоос гадуур, хүсээгүй байхад бэлгийн эрх чөлөөнд халдаж буй үг үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

9. Шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөө, амь нас, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүний хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж болохгүй, хүнийг хутгаар хутгалснаар эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учрах, амь насыг хохироож болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хутгаар хутгалж зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

10. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн, эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүнийг хүчиндсэн, хутгаар 2 удаа хутгалж хохирол учруулсан уг үйлдлүүдтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

11. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон,

мөн нуруун хэсэгт хутгаар 2 удаа хутгалж амь насанд аюултай хүнд хохирол учруулан хүнийг алахыг завдсан болох нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон хийгээд түүний энэ үйлдэлд Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

12. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс гаргасан “*******ыг гэм буруутай гэж бодож байна” гэх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй ба шүүх хуралдаанд гомдолтой, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэсэн болно.

 

2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заажээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .

 

Хохирогч нь тухайн хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн сумын Эрүүл мэндийн төв, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан бөгөөд үүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,202,060 төгрөгийг зарцуулсан  болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.10.02-ний өдрийн 23/187 дугаартай албан бичиг, цахим сангийн баримтаар нотлогдох бөгөөд шүүгдэгч *******аас дээрх хохирлыг нөхөн төлсөн болох нь 2025.11.21-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдоно.

 

3. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 80 дугаар зүйлийн 80.6. “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...”гэж заажээ.

 

4. Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, Эрүүл Мэндийн Сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 2.4 дэх хэсэгт “шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно” гэжээ.

 

5. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.2-д “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасны дагуу  Монгол Улсын Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1105 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  “...1. Даваагийн (РД:СР82041701)-ийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс сэтгэл түгшилтийн шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч F43.1 Гэмтлийн дараах стрессийн эмгэг оношлогдож байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэж тогтоож, танилцуулсан, хохирогч хүлээн зөвшөөрсөн байна. (1-р хавтаст хэргийн 160-162-р хуудас),

 

Дээрх хүснэгтийн “Гуравдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

 

6. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн хорооны гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 792,000 төгрөг байхаар тогтоосон.

 

7. Шүүх хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлын байдал, бүрэн дүүрэн эдгэрээгүй гэж буй тухайн бие махбодын гэмтлээс шалтгаалсан сөрөг үр дагавар, тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл байдал, хохирол нөхөн төлөгдөөгүй, сэтгэл зүй, бусад байдлаар гомдолтой байгаа зэргийг харгалзан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасны дагуу хохирогч сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, одоо мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тус тус тооцон 18,208,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

8 . Хохирогч сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******аас 2,800,000 төгрөгийг сайн дураараа төлж, үлдэх 15,408,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

 

Иймд хохирогч сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр 15,408,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.

 

9.  Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Иймд хохирогч нь шүүгдэгч Б.ын гэм буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

1. Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад  хэсэгт заасан гэмт хэрэг нь “арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял ”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэх зохицуулалттай.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Х.Ууганбатаас “шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дах заалтад зааснаар 12 жил оногдуулах хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтайгэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадралаас “шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байдлаар буюу Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар гэм буруутайд тооцсон хэрэгт нь 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах хүсэлтэй байна. Харин улсын яллагчийн зүгээс гаргасан Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналд тусгайлан гаргах тайлбар байхгүй гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

3. Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ ” гэж заасныг харгалзах учиртай.

 

4. Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдах хууль зүйн ойлголтыг тодорхойлж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан.

 

5. Шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэмт хэргийг үл ялих зүйлээр шалтаглан үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэлгүйгээр маргаж байгаа, түүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т зааснаар  10 (арав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялуудыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т зааснаар  оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 12 жилийн хугацаагаар тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

1. Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хэрэгт ирүүлсэн “Миний үхэлд Даваа овогтой найз цагдаа болох Гантулга нар буруутай” гэж улаан хүрэн өнгийн зүйлээр бичиж 1 гэж дугаарласан, “хайрт аав ээж минь хүүгээ уучлаарай хүү нь тэссэнгүй” гэж улаан хүрэн өнгийн зүйлээр бичиж 2 гэж дугаарласан А4-ийн цаасан дээр бичсэн бичвэр”, цагаан өнгийн DVD-R дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 жил 2 сар 24 хоног буюу 451 хоног цагдан хоригдсон ба уг цагдан хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон эмэгтэй хүний хар эрээн өнгийн богино плаж, хар өнгийн “love secret” гэх бичиглэл бүхий дотоож”, “feng& feng” гэсэн бичиглэл бүхий 27 см 1 ширхэг хутга” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Зазгар овогт Түмэнжаргалын ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т зааснаар  10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 2  жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 12 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан *******ын цагдан хоригдсон нийт 451 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2011.06.24-ний өдөр төрсөн хүү, 2013.12.29-ний өдөр төрсөн хүү нарын асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15,408,000 төгрөгийг гаргуулан хохирогч т олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон эмэгтэй хүний хар эрээн өнгийн богино плаж, хар өнгийн “love secret” гэх бичиглэл бүхий дотоож”, “feng& feng” гэсэн бичиглэл бүхий 27 см 1 ширхэг хутга” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

 

11. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 1,202,060 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч т 2,800,000 төгрөг нөхөн төлсөн бөгөөд хэрэгт ирүүлсэн “Миний үхэлд Даваа овогтой найз цагдаа болох Гантулга нар буруутай” гэж улаан хүрэн өнгийн зүйлээр бичиж 1 гэж дугаарласан, “хайрт аав ээж минь хүүгээ уучлаарай хүү нь тэссэнгүй” гэж улаан хүрэн өнгийн зүйлээр бичиж 2 гэж дугаарласан А4-ийн цаасан дээр бичсэн бичвэр”, цагаан өнгийн DVD-R дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.НАСАНБУЯН

 

       ШҮҮГЧИД                                     Н.БАЯРБААТАР  

 

                                                                    П.БОЛОРМАА