| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/00992/И |
| Дугаар | 183/ШШ2023/03685 |
| Огноо | 2023-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2023/03685
| 2023 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2023/03685 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК //-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ийн А //,
Хариуцагч: Б дын С //- нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 665 892 112 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч*******,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******,
хариуцагч Х.А ын төлөөлөгч,,
хариуцагч Б.С ийн төлөөлөгч, өмгөөлөгч,
нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 02 сарын 09-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК хариуцагч Х.А р, Б.С нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 190 423.55 ам доллар буюу 665 892 112 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан.
а. Нэхэмжлэгч А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.А нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагаас 100 000 долларын зээл хүссэний дагуу манай А ХХК нь Х.А , Б.Со нартай 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдийн 36 дугаартай зээлийн гэрээг байгуулан 100 000 ам долларыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Мөн тус өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 36 дугаартай барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, хороо, Үйлдвэр 0 хороолол, Зайсан гудамж, 0/0 байр, 0 тоотод байрлах 181.40 м.кв бүхий таван өрөө орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлдэгч Б.С , Х.А нар нь 2017-07-28-ны өдөр А д хандан 36 дугаартай зээлийн гэрээний хугацааг нэмж 48 сараар сунгах тухай хүсэлтийг гаргасны дагуу 2016-07-28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2017-07-28-ны өдрийн 36/А дугаартай зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээгээр 48 сараар сунгасан. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 20 976.13 ам доллар, зээлийн хүүнд 56 323.39 ам доллар, нэмэгдүүлсэн хүүнд 8 888.89 ам долларыг тус тус төлсөн бөгөөд 2021-12-08-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүгээс төлөөгүй байна. Хариуцагчидтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021-07-28-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нар нь 2022-10-21-ний өдрийн байдлаар 36 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 79 023.87 ам доллар, зээлийн хүүд 97 558.54 ам доллар, нэмэгдүүлсэн хүүд 13 841.14 ам доллар, нийт 190 423.55 ам долларыг манай байгууллагад төлөх үүрэгтэй байна. Манай байгууллагын зүгээс дээрх зээлийг төлж барагдуулах тухай мэдэгдлийг зээлдэгч Б.С д 2023-01-03-ны өдөр түүний [email protected] и-мэйл хаягаар хүргүүлсэн боловч зээлдэгч авсан зээлээ төлөх талаар тодорхой хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн тул 190 423.5 ам долларыг гаргуулахаар шүүхэд хандаж байна. Монгол улсын Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-т Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж тус тус заасныг үндэслэн 190 423.5 долларыг 2023-02-06-ны өдрийн Монгол банкнаас зарласан 3 496.90 төгрөгийн ханшаар тооцон 665 892 112 төгрөгийг /190,423.55x3,496.90=665,892,112/ хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нар нь зээлийн төлбөрт хэнээс хэдэн төгрөгийг гаргуулах нь тодорхойгүй гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан 2 этгээдээс зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардсан. Тухайн зээлийн мөнгийг зээлдэгч Х.А авсан байдаг бөгөөд цаашаа Б.С д хэдэн төгрөгийг өгч, ямар үүрэг гүйцэтгүүлэхээр тохирсон нь манайд хамааралгүй гэж хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж байгаа тайлбар үндэслэлгүй гэв.
2. Хариуцагч Х.А ын төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А ХХК-ийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн материалтай танилцсан боловч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хэрхэн яаж тооцоолсон нь тодорхойгүй байна. Учир нь А ХХК нь 2016 оны 7-р сарын 28-ны өдрийн дугаар 36 тоот зээлийн гэрээнд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж. мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4-р бүлгийг үндэслэл болгож гэрээ байгуулсан байна. Гэтэл А ХХК нь дээрх хуулийг зөрчиж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож авсан байна. Тус хуулийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцно. 21.3 дах хэсэгт Зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.., гэж тус тус заажээ. Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар дараах аргачлалаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолдог байна. Дээрх тушаалын дагуу ердийн хүүг тооцохдоо
Хүү=Үндсэн дүн*3арласан хүүгийн хувь*хугацаа/365 буюу I=P*R*T/365 тооцдог. Мөн дээрх тушаалын дагуу нэмэгдүүлсэн хүүг дараах томъёогоор тооцно.
Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ=Эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүн*3арласан хүүгийн хувь*Нэмэгдүүлсэн хүүгийн хувь*Хугацаа хэтэрсэн хоног/365 гэж тооцоолдог. Мөн 1 хоногийн нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол Хүү=10,000$*30%*20%* 1/365 Хүү=1.64$,
Тухайн cap 31 хоногт байх үеийн нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол Хүү=10,000$*30%*20%*31/365 Хүү=50.96$,
Тухайн cap 30 хоногт байх үеийн нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол Хүү=10,000$*30%*20%*30/365 Хүү=49.32$
Дээрх тооцооллыг ашиглаж нэхэмжлэлд дурдсан төлбөрийг тооцоолж үзэхэд хэт зөрүүтэй байна. Тооцооллыг Хавсралт 1, 2 хүснэгтээр тус тус харуулсан. А ХХК-аас 2016 оны 07-р сарын 28-ны өдөр 100,000 ам долларын зээлийг сарын 2.5% хүүтэй, жилийн 30% хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг cap бүрийн 25-ны өдөр төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Зээл олгосон өдрөө зээлийг ашиглаж эхлээгүй байхад зээлийн хүүгийн төлбөрт 333.33 ам доллар суутгаж авсан. Хавсралт1, (2-р мөр, 10 багана). Илүү авсан хүүгээр төлөлт хийгээгүй. Төлбөрийн хуваарийн дагуу 2016.08.25-ны өдөр 28 хоногийн хүүгийн төлбөр 2,301.36 ам долларын зээлийн хүү хуримтлуулсан нь зээлийн дансны хуулга дээр харагдах байсан. Гэтэл 2016.08.25-ны өдөр зээлийн хүүг хуримтлуулаагүй. /ХХ-29/ Би 2016.08.29-ны өдөр 1,617.93 ам доллар, 2016.08.30-ны өдөр 965.40 ам доллар, нийт 2,58.33 ам доллар төлсөн. Мөн 7-р сарын 28-ны өдөр 333.33 ам доллар төлсөн. 8-р сарын 25-ны өдрийн байдлаар 28 хоногийн хүү 2.301.37 ам доллар. (3-р мөр, 8 багана). 8-р сарын 29- ы байдлаар 4 хоногийн хүү 328.77 ам доллар (4-р мөр, 8 багана). 8-р сарын 30-ны өдрийн байдлаар 1 хоногийн хүү 82.19 ам доллар, нийт 2,712.33 ам долларын хүү төлөхөөр харагдаж байна. Гэтэл А нь 2.916.66 ам доллар зээлийн хүүгийн төлбөрт авсан байна. Эндээс харахад 8-р сарын зээлийн хүүгийн төлбөрөөс 204,33 ам доллар илүү авсан. Дараагийн сарын буюу 2016.09.25-ны өдөр мөн зээлийн хүү хуримтлуулаагүй. /ХХ-29/ "ухайн сард 8-р сарын 31-нээс 9-р сарын 25-ны хооронд 26 хоногийн хүү 2,135.90 ам доллар хуримтлуулах байсан (6-р мөр, 8 багана). Би 2016.09,26-ны өдөр 2.498.73 ам доллар төлсөн (7-р мөр, 10 багана). Гэтэл 9-р сарын 25-ны өдөр хүртлэх хүү 2,135.90 ам доллар, 9- сарын 26-ны өдөр хүртлэх 1 хоногийн хүү 82.15 ам доллар нийт 2.218.05 ам долларын ээлийн хүүгийн төлбөр авах ёстой байдал 2.498.73 ам доллар зээлийн хүүгийн төлбөр авсан. 9-р сарын зээлийн хүүгийн төлбөрөөс 280.68 ам доллар илүү авсан. Дараагийн сарын буюу 2016.10.25-ны өдөр мөн зээлийн хүү хуримтлуулаагүй. /ХХ-29/ Тухайн сард 29 хоногийн хүү 2,382.32 ам доллар хуримтлуулах байсан (8-р мөр, 8 багана). Би 2016.10.26-ны өдөр 2.416.67 ам доллар төлсөн. (9-р мөр, 10 багана) Гэтэл 10-р сарын 25-ны өдөр хүртлэх хүү 2,382.32 ам доллар, 10-р сарын 26-ны өдөр хүртлэх 1 хоногийн хүү 82.15 ам доллар нийт 2,464.47 ам долларын зээлийн хүүгийн төлбөр авах ёстой. Тухайн сард 47.80 ам доллар дутуу төлсөн. Гэхдээ өмнөх 2 сард нийт 484.98 ам доллар илүү төлсөн байгаа. А ХХК нь зээлийн дансны хуулга дээр 2016.10.31-ны өдөр 165.22 ам доллар зээлийн хүү хуримтлуулсан. /ХХ-29/ Дараагийн сарын буюу 2016.11.25-ны өдөр мөн зээлийн хүү хуримтлуулаагүй. Тухайн сард 31 хоногийн хүү 2,546.62 ам доллар хуримтлуулах байсан. (10-р мөр, 8 багана) Гэтэл 2016.11.31-ны өдөр 2,498.70 ам доллар хуримтлуулсан. Зээлийн гэрээнд сарын бүрийн 25-ны өдөр төлбөр төлөхөөр тусгасан боловч, гэрээний дагуу зээлийн хүүгийн төлбөрийг хуримтлуулж төлбөр аваагүй байна. Мөн 2017.01.10-ны өдөр 5,002.76 ам доллар төлсөн. Тус төлбөрөөс 671.87 ам долларыг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт. 4,330.89 ам долларыг зээлийн хүүгийн төлбөрт тооцож авсан. Гэтэл нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүйгээр 671.87 ам доллар авсан байна. Учир нь гэрээний дагуу 2016.11.25-ны өдөр үндсэн зээлээс 10,000 ам доллар, 2016.12.25-ны өдөр 10.175 ам долларыг тус тус төлөх байсан. (10-р мөр, 4 багана, 11-р мөр, 4 багана) 2016.11.25-ны өдөр төлөх ёстой байсан 10.000 ам доллар төлөөгүй учир 2016.12.25-ны өдөр 30 хоногийн нэмэгдүүлсэн хүү 49.32 ам доллар хуримтлуулах байсан. (11-р мөр, 12 багана) Гэтэл нэмэгдүүлсэн хүү хуримтлуулаагүй. Мөн 2016.12.25-ны өдөр 10.175 ам доллар төлөх байсан ч төлөөгүй. 2017.01.10-ны өдөр хүртэл 53.06 ам доллар (12-р мөр, 12 багана) хуримтлуулж төлбөрийн гүйлгээ хийх байсан боловч хийгээгүй. Тухайн хугацаанд үндсэн зээлийн төлбөр төлөгдөөгүйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүү нийт 102.38 ам долларын байхад 671.87 ам долларын нэмэгдүүлсэн хүү авсан. (12-р мөр, 12 багана) Эндээс харахад нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 569.49 ам доллар илүү авсан. (12-р мөр, 14 багана) Тухайн өдөр төлсөн 5.002.76 ам доллароос 671.87 ам долларыг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт үлдсэн 4.330.89 ам долларыг зээлийн хүүгийн төлбөрт авсан. (12-р мөр, 10 багана) Мөн 2017.03.02-ны өдөр 2.500 ам долларын төлбөр төлсөн. 2017.01.11-ны өдрөөс 2017.03.02-ны өдөр хүртэл 2017.01.25-ны өдөр 1,232.23$ (13-р мөр, 8 багана), 2017.02.25-ны өдөр 2,546.62$ (14 мөр, 8 багана), 2017.03.02-ны өдөр 410.74$ (15-р мөр, 8 багана) нийт 4,189.59$ зээлийн хүү хуримтлуулах ёстой байхад, гэрээний дагуу зээлийн хүү хуримтлуулаагүй. Мөн нэмэгдүүлсэн хүүгийн дахин буруу тооцоолж 547.49 ам доллар авсан. Тухайн хугацаанд 2017.01.25-ны өдөр 49.78$ (13-р мөр, 12 багана) , 2017.02.25-ны өдөр 156$ (14-р мөр, 12 багана), 2017.03.02-ны өдөр 34.10$ нийт 239.85$ нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан байсан. Мөн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 307.64 ам доллар илүү авсан. Үлдсэн мөнгийг зээлийн хүүгийн төлбөрөөс 1.952.51 ам доллар хассан. (15-р мөр, 10 багана) Мөн 2017.03.02-ны өдрөөс хойш зээлийн хүүгийн төлбөрт 2017.03.25-ны өдөр 1,889.42$ (16-р мөр, 8 багана), 2017.04.25-ны өдөр 2,546.62$ (17-р мөр, 8 багана), 2017.05.25-ны өдөр 2.464.47$ (18-р мөр, 8 багана), 2017.06.25-ны өдөр 2.464.47$ (19-р мөр, 8 багана), 2017.07.28- ны өдөр 2,628.76$ (20-р мөр, 8 багана) зээлийн хүүгийн тус тус хуримтлагдсан. Нийт 11,993.74 ам доллар байна. Мөн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2017.03.25-ны өдөр 156.88$ (16-р мөр, 12 багана). 2017.04.25-ны өдөр 267.44$ (17-р мөр, 12 багана), 2017.05.25-ны өдөр 314.60$ (18-р мөр, 12 багана), 2017.06.25-ны өдөр 371.63$ (19-р мөр, 12 багана), 2017.07.28-ны өдөр 458.92$ (20- р мөр, 12 багана) нэмэгдүүлсэн хүү тус тус хуримтлагдсан. Нийт 1,569.47 ам доллар болж байна. 2017.07.28-ны өдөр 40,000 ам доллар төлснөөс 20,923.24 ам доллар зээлийн төлбөрт (20 мөр, 5 багана), 16,236.68 ам доллар зээлийн хүүгийн төлбөрт (20 мөр, 10 багана), 1,998.96 ам долларыг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт (20 мөр. 13 багана), нийт 39,158.88 ам долларын төлөлт хийсэн байна. 841.12 ам доллар хэрхэн яасан нь тодорхойгүй байна. 2017.07.28-ны өдрийн төлбөрөөс хүүгийн төлбөрт 1,631.20 ам доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 429.47 ам доллар тус тус илүү авсан байна. А ХХК нь төлбөр төлөх тоолонд илүү зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр авсан нь тооцооллоос тодорхой харагдаж байна. Илүү авсан нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлийн хүүгийн төлбөр лүү, илүү авсан зээлийн хүүгийн төлбөрийг үндсэн зээлийн төлбөр лүү тус тус шилжүүлбэл нэхэмжлэхийн хэмжээ 170,002.75 ам доллар болж байна. Энэ нь үндсэн зээлийн төлбөр 76,629.86 ам доллар, зээлийн хүүгийн төлбөр 88.905.41 ам доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,467.47 ам доллар төлөхөөр байна. Тооцооллыг хавсралт 2 тусгав. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, би 2023.06.27-ны өдөр хүсэлт гаргасан. Тус хүсэлтэд нэхэмжлэхийн шаардлагыг тодорхой болгохыг хүссэн. Учир нь тухай үед зээл авахдаа 60.000 ам долларыг Х.А миний бие, үлдсэн 40,000 ам долларыг Б.С авсан. Авсан зээлийг бид 2 тус тусдаа бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан. Мөн хамтран зээлдэгч Б.С нь 2016.08.29-ны өдөр 4,166 ам доллар. 2017 оны 3-р сард 5000 ам доллар. 2017 оны 7-р сард 2,000 ам доллар, нийт 11,166 ам доллар төлсөн болно. Дээрх 11,166 ам долларыг Х.А өлсөн төлбөрт орж тооцогдоогүй байна. Мөн зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс хойш зээлийн төлбөрийг нэг ч удаа шаардаж байгаагүй бөгөөд энэ цаг үед дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал үүссэн нөхцөл байдал байсан хэдий ч бид зээлийн төлбөрийг тодорхой хэмжээнд төлж байсан. Зээлийн төлбөрт 60 000 ам.доллараас тооцож, 50 549.56 ам.долларыг төлөхөд татгалзахгүй гэв.
3. Хариуцагч Б.С ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр А ХХК нь Х.А , Б.С нараас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 190.423.55 ам.доллар буюу 665.892.112 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан байна. Бид өөрсдийн эрхэлдэг бизнесээ дэмжих эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилготойгоор анх 2016 оны 07 дугаар сарын 28-ний өдөр Х ийн А ын хамтаар Б.Со миний бие өөрийн эзэмшлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн ?? дугаар хороо үйлдвэр-? хороолол, Зайсангийн гудамж?? байр ? тоот хаягт байрлах 181.4 м.кв ? өрөө орон сууцыг барьцаалж А ХХК-тай 36 тоот Зээлийн гэрээ-г мөн 36 тоот Барьцааны гэрээ-г 12 сарын хугацаатай байгуулан нийт 100.000 ам.долларыг сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлэн авсан. Тухайн үед Х.А дарга бидний хооронд өмнөх зээлийн асуудал байсан бөгөөд манай байрыг барьцаалж, зээл авахаар тохиролцсон бөгөөд миний хувьд 40 000 ам.долларыг зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн нь үнэн. Зээлийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хамтран зээлдэгч Х.А ь зээлийн гэрээг 48 сарын хугацаатайгаар сунгуулах хүсэлт гаргаж, зээлийн гэрээний хугацааг сунгасан нэмэлт гэрээг хийж 2021 оны 07 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах ёстой байсан. Бид зээлийн төлбөрөөс 86 188 ам.долларыг төлсөн, үлдэгдэл зээлийн төлбөр 79 023 ам.доллар байхад нэмж хүүгийн төлбөрт 97 558.5 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3 841.5 ам.доллар нийт 111 400 ам.долларыг үлдэгдэл зээлийн төлбөрөөс гадна нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Харин манай хувьд орон сууцаа алдахгүйн тулд зээлийн төлбөрөөс 47 325 ам.долларыг төлөхийг зөвшөөрч байгаа. Ковид цар тахлын үе таарч дэлхий нийтээрээ хямралд орсон. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна. Б.С д 2023 оны 1 сард нэг л удаа зээлийн төлбөр төлөхийг шаардсан мэдэгдэл хүргүүлсэн гэж хэрэгт өгсөн байдаг. Энэ нь ирээгүй, нэг ч удаа мөнгөө төл гэж шаардаагүй хирнээ их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй. Мөн 2 хариуцагчаас хэд, хэдэн төгрөгийг шаардаж байгаа нь тодорхойгүй байгаа тул шүүх хариуцагч нарт зээлийн төлбөрийг тодорхой ноогдох хэсгээр шийдвэрлэсэн шийдвэрийг гаргаж, зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг суллаж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлдэгч нарын анкет, 2016.07.27-ны өдрийн итгэмжлэл, Б.С ийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн ?? дугаар хороо үйлдвэр-? хороолол, Зайсангийн гудамж ?? байр ? тоот хаягт байрлах 181.4 м.кв ? өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, 2016.07.26-ны өдрийн Х.А ын зээл хүссэн өргөдөл, 2016.07.28-ны өдрийн 36 дугаар Зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2016.07.28-ны өдрийн Барьцааны гэрээ, барьцаалбар, 2017.07.28-ны өдрийн Х.А ын хүсэлт, 2017.07.28-ны өдрийн 36/а дугаар Зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2016.07.28-ны өдрийн зарлагын ордер, орлогын ордер, Х.А ын зээлийн дансны хуулга, зээлийн гэрээний мэдээлэл, 2023.02.06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2023.01.02-ны өдрийн мэдэгдэл зэргийг ирүүлсэн./хх-ийн 6-35/
5. Хариуцагч Х.А аас зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Х.А ын Голомт банкны дансны хуулга, 2016.07.27-ны өдрийн Х.А , Ё.О нарын А ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, Ё.О ы үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга, орлогын ордер, зарлагын ордер, дансны хуулга, хариуцагч Х.А ын 60 000 ам.долларын зээлийн тооцоолол, Х.А Ё.О нарын 100 000 ам.долларын зээлийн тооцоолол зэргийг ирүүлсэн./хх-ийн 73, 74, 77,78, 81-94/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021-07-28-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нар нь 2022-10-21-ний өдрийн байдлаар 36 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 79 023.87 ам доллар, зээлийн хүүд 97 558.54 ам доллар, нэмэгдүүлсэн хүүд 13 841.14 ам доллар, нийт 190 423.55 ам доллар буюу 2023-02-06-ны өдрийн Монгол банкнаас зарласан 3 496.90 төгрөгийн ханшаар тооцон 665 892 112 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэж тайлбарласан.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлийн гэрээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өндрөөр тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны А-236, 2018 оны А-203 дугаар тушаалуудыг тус тус зөрчсөн байна. Мөн хоёр хариуцагчид холбогдуулан хэнээс хэдэн төгрөгийг шаардаж байгаа нь тодорхойгүй, зээлийн гэрээний хугацаа 2021 оны 7 сарын 28-ны өдөр дууссан байхад шаардах эрхээ нэг ч удаа хэрэгжүүлэлгүйгээр, зээлийн тооцооллыг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс тооцсон нь хууль зөрчсөн. ... Илүү төлсөн мөнгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцуулна. Зээлийн төлбөрийг тодорхой хэмжээнд төлөхийг зөвшөөрнө. гэж тайлбар гаргаж, маргажээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. а.Нэхэмжлэгч А ХХК, хариуцагч Х.А , Б.С нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 36 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 100 000 ам.долларыг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор, сарын 2.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлдэх, үүргээ гүйцэтгээгүй бол 0,20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх, А ХХК нь зээлийг олгох үүргийг харилцан хүлээж, эргэн төлөх хуваарийг баталжээ. /хх-ийн17-19/
б. Дээрх 36 тоот зээлийн гэрээний хугацааг талууд 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 36/А тоот гэрээгээр сунгаж, хугацааг 48 сар буюу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгажээ. Гэрээний бусад нөхцөлд өөрчлөлт ороогүй байна. /хх-ийн 24-25/
в. Дээрх гэрээний баталгаа болгон хариуцагч Б.С гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2?????? дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ??-р хороо, Үйлдвэр ? хороолол, Зайсан гудамж, ?? байр, ? тоотод байрлах 181.40 м.кв бүхий таван өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг байгуулж, хуульд заасны дагуу улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна./хх-ийн 20-22/
г/ Дээрх гэрээнүүдийг Б.С гаас Х.А т 2016 оны 07 сарын 27-ны өдөр олгосон Итгэмжлэлийн үндсэн дээр байгуулсан байх ба уг итгэмжлэлээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, мөн зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхийг олгосон байна./хх-ийн 13/
д/ А ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч Х.А т 100 000 ам.долларыг 2019.07.28-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь зарлагын ордер гэсэн баримтаар байх ба талууд дээрх асуудлуудаар маргаагүй байна./хх-ийн 26/
е. Нөгөөтэйгүүр, талууд зээлийн гэрээг ам.доллараар байгуулсан асуудлаар маргаагүйн дээр төлбөрийг ам.доллараар төлж байсан болох нь тогтоогдож байх тул шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.
6. Хэрэгт авагдсан зээл, тооцооллын баримтаар хариуцагч нар нь үндсэн зээлд 20 976.13 ам доллар, зээлийн хүүд 56 323.39 ам доллар, нэмэгдүүлсэн хүүд 8 888.89 ам долларыг тус тус төлсөн бөгөөд 2021-12-08-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүгээс төлөөгүй байна./хх-ийн 13-21/
7. Харин хариуцагч Х.А ын төлөөлөгч ...АБТС ХХК-аас 2016 оны 07-р сарын 28-ны өдөр 100,000 ам долларын зээлийг сарын 2.5% хүүтэй, жилийн 30% хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. ...Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар дараах аргачлалаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолдог ба ердийн хүүг тооцохдоо Хүү=Үндсэн дүн*3арласан хүүгийн хувь*хугацаа/365 буюу I=P*R*T/365 буюу хүү=100 000$x30%х1/365 хүү=82.19$ байна. Илүү авсан хүүгээр төлөлт хийгээгүй. ... нийт тооцооллоос хүүгийн төлбөрт 1 631.20 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн 4 413.76 ам.долларыг илүү авсан тооцоолол гарсан. Хасаж тооцох үндэслэлтэй. гэж тайлбарлаж, холбогдох тооцооллыг гаргаж, ирүүлсэн байна.
8. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 4.3-т зээлийн үндсэн хүү нь нэг сард 2.5 хувь 2 500 ам.доллар байхаар тохиролцож гэрээг байгуулсан байх ба гэрээний зээл, зээлийн хүү төлөх хуваарьт уг тооцооллыг гаргаж, баталсан байна. Үүнд: 30 хоногтой сард зээлийн хүүнд 2 500 ам.доллар, 31 хоногтой сард 1 хоногийн хүүг нэмж 83.33 байхаар тооцож, нийт 2 583.33 ам.доллар байхаар тогтоосон байх ба нэхэмжлэгч А ХХК-ны гаргаж ирүүлсэн зээл тооцооллын баримтаас зээлийн хүүг буруу тооцоолж, илүү авсан гэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, талуудын байгуулсан гэрээнд хүүг сараар тохирсон нь дээрх аргачлалаар тооцох үндэслэлгүй бөгөөд нэмэгдүүлсэн хүүг тооцож авсан нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013.12.13-ны өдрийн А-236 дугаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам батлах тухай тушаалаар баталсан журмын нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлалыг зөрчөөгүй байна.
9. Харин талуудын байгуулсан гэрээний хугацаа 2021 оны 07 сарын 28-ны өдөр дууссан байх ба нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 10 сарын 21-ний өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь дараах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Талуудын байгуулсан гэрээний 6.1.1-т Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Зээлдэгчээс шаардах эрхтэй. гэж, 6.2.4-т Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...тохиолдлуудад зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхтэй. гэж тус тус заажээ.
10. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэж заасан хэдий ч нэхэмжлэгч ХХК нь тал хариуцагч нарыг зээлийн гэрээний хугацаанд, гэрээ дууссанаас хойш үүргээ биелүүлэхгүй байгаа талаар болон үүргээ биелүүлэхийг шаардаж байсан талаараа нотлоогүй, хэрэгт энэ талаарх баримтыг ирүүлээгүй байх ба нэхэмжлэгч нь талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жил 7 сар өнгөрсний дараа шаардах эрхээ хэрэгжүүлж хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэнд хариуцагч тал маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж, уг хэсэгт холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
11. Эдгээрээс дүгнэхэд зээлдэгч Х.А , Б.С нараас гэрээний үүрэгт 2021 оны 07 сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 68 825.30 ам.доллар, зээлийн хүү 80 778.21 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 10 485.07 ам.долларыг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-нд олгох үндэслэлтэй ба зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2021 оны 08 сарын 18-ны өдөр төлсөн 5 849.47 ам.доллар, 2021 оны 12 сарын 08-ны өдөр төлсөн 5 833.33 ам.долларыг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцов.
12. Түүнчлэн нэхэмжлэгч А ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
13. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ... тооцно гэсэнтэй нийцэж байх тул төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3 496.90 төгрөгөөр /www.mongolbank.mn/ тооцсон нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв./хх-ийн 34/
14. Харин хариуцагч нар зээлийн төлбөрийг хариуцагч Х.А ын авсан хэмжээгээр буюу 60 000 ам.доллароос, хариуцагч Б.С ийн авсан хэмжээгээр буюу 40 000 ам.доллароос тооцож, тооцооллыг гаргуулж, төлнө гэснийг үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
15. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.А, Б.С нараас зээлийн гэрээний үүрэгт 240 675 191.57 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 425 216 920.43 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.А , Б.С нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Зээлийн барьцааны гэрээнд заасан хариуцагч Б.С ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-?????? дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ??-р хороо, Үйлдвэр ? хороолол, Зайсан гудамж, ?? байр, ? тоотод байрлах 181.40 м.кв бүхий таван өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 557 611 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.А Б.С нараас 1 361 326 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ