| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 195/2025/0831/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2809 |
| Огноо | 2025-12-16 |
| Зүйл хэсэг | 22.10.1., |
| Улсын яллагч | З.Хүслэн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Цагаатгах тогтоол
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2809
2025 12 16 2025/ШЦТ/2809
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхагвацэнд,
улсын яллагч З.Хүслэн, гэрч Ц.О,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, М болон К ХХК-н хувьцаа эзэмшигчээр ажиллаж байгаа, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Р Тэнгэр рашааны гудамж 000 дугаар байр 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Ч овогт Оын Б /РД:**0000000/;
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь “М” Төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар 2017 оны 5 дугаар сарын 01-ээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний хооронд ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 800,000,000 төгрөгөөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” рашааны гудамж 000 дугаар байрны 000 тоот орон сууц, зоорь В давхрын 00, 00 тоот авто зогсоолуудыг “В” ХХК-аас худалдан авах гэрээг байгуулж, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 19,500.00 ам.доллар буюу 51,246,000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 748,754,000 төгрөгийг тус тус дээрх орон сууц, авто зогсоолын төлбөрт шилжүүлэн өгч, төрсөн эх Б.Тийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талаас: 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 385 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон холбогдох бусад баримтуудыг судалсан бол, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: 1-р хавтас хх-36-37, 62-64, 73-77, 91-97, 2-р хавтас 76, 78, 79-145, 166-168, 195-196, 199-202, 204, 235, 3-р хавтас 65, 165, 169-204, 4-р хавтас 144, 158, 166, 178-179, 6-р хавтас 91-250, 9-р хавтас 29-46, 73, 77, 131, 79, 84, 178, 11-р хавтас 200, 14-р хавтас 49, 56, 58,134, 69-71, 15-р хавтас 178, 179, 16-р хавтас 70, 81, 82, 172, 140-148, 17-р хавтас 73-91, 57-110, 209, 18-р хавтас 41-60, 110,111, 114-116, 234, 19-р хавтас 76-79, 103-105 зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь харьцуулан үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд.
1.1. Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үндэслэлгүй хөрөнгөжсөн, хөрөнгийн эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай,
1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэмт хэргийн үндэслэлгүй, эргэлзээтэй тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгах байр сууринаас тус тус дүгнэлт гарган мэтгэлцсэн.
Тодруулбал, яллах талаас шүүгдэгч *******ийг өөрийн амьдарч буй Хан-Уул дүүргийн 00-р хороо, Р, Т гудамж 000 байр 000 тоот орон сууц, автомашины 2 зогсоол болох үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болохыг үндэслэлтэйгээр тайлбарлаагүй, эх үүсвэр нь нотлогдоогүй гэж гэсэн бол шүүгдэгч талаас тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан мөнгийг шүүгдэгчийн эцэг Ц.Оаас гаралтайг няцаан үгүйсгэж чадаагүй гэж мэтгэлцсэн.
2. Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнийг дүгнэн үзээд шүүгдэгч *******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тухайн үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэр үндэслэлгүй болохыг хангалттай нотлон тогтоогоогүй буюу нотлох ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, эргэлзээтэй тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх дор дурдсан үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгах өмгөөлөгч нарын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримтыг авч үзвэл: (1) Шүүгдэгч ******* нь 2017.05.01-ээс 2019.05.31-ний өдөр хүртэл хугацаанд төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан. (2) Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх үед нь түүний эх Б.Тийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Р, Тны гудамж 000 байр 000 тоот орон сууц, 2 ширхэг авто зогсоолыг худалдах худалдан авах гэрээг 2019.03.07-ны өдөр байгуулан, улмаар 800,000,000 төгрөгөөр худалдан авсан, тухайн байранд шүүгдэгч амьдарч буй үйл баримт тогтоогдсон.
3.1. Шүүгдэгч ******* нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан нь дараах баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй болно. Тухайлбал,
“М” төрийн өмчит үйлдвэрийн газар ХХК-ийн ерөнхий захирлын 24к дугаартай тушаалаар *******ийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс “З” алтны үйлдвэрийн захирлаар томилсон, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 тушаалаар чөлөөлсөн /4-р хавтас 142-145 дахь тал/, “Ш” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор *******ийг “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс томилж, “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх захиралтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ, Авлигатай тэмцэх газраас *******ийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай баримтууд авагджээ. /4-р хавтас 158-177 дахь тал/,
Улмаар “Ш” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 23-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор *******ийг “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс өөрийн хүсэлтээр нь чөлөөлсөн байна. /4-р хавтас 178 дахь тал/,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4 дэх заалтад "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг гэж, тус хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4.1.3 дахь заалтад “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” уг хуулийн үйлчлэлд хамааруулахаар тодорхойлсон.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид "мэдүүлэг гаргагч" гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална” гэж, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтад “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд /цаашид "мэдүүлэг гаргагч" гэх/ хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална” гэж тус тус заажээ.
Хуульд зааснаар нийтийн албан тушаалтан гэдгийг холбогдох хуульд тусгайлан заасан болон хуульд тусгайлан эрх олгосны дагуу Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор жагсаалтаар заасан албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалтанд хамааруулан, тэднийг тухайн албанд томилогдохын өмнө болон томилогдсоны дараа хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргах, үйл ажиллагаандаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтлан ажиллах үүрэг хүлээдэг. Энэхүү хууль, тогтоолд заасны дагуу ******* нь нийтийн албан тушаалтны хувьд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж байсан 2013, 2016, 2017, 2018 оны баримтууд авагджээ. /4-р хавтас 128-138 дахь тал/
3.2. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж маргаж буй Хан-Уул дүүргийн 00-р хороо, Р, Тэнгэр рашааны гудамж 312 байр 604 тоот хаягт байршилтай, Ү-2206012712 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө шүүгдэгчийн эх Б.Тийн өмчлөлд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн /2-р хавтас 204 дэх тал/. Тус үл хөдлөх хөрөнгийг худалдан авах санал, яриа хэлцлийг шүүгдэгч ******* гаргаж, Голомт банканд мөнгө шилжүүлэхэд түүний эхнэр Б.Нарансолонго, эх Б.Т нар очиж шилжүүлэг хийсэн, худалдан авснаас хойш тухайн орон сууцад шүүгдэгч гэр бүлийн хамтаар амьдарч буй үйл баримт тогтоогдсон.
Энэ нь *******, Э.Нарансолонго нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн /2-р хавтас 64 дэх тал/ Ц.О, Б.Т нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар: 1981 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний бүртгэлд бүртгүүлсэн /17-р хавтас 210 дахь тал/ байна.
Үл хөдлөх хөрөнгө худалдан авсантай холбогдох баримтууд, гэрч нарын мэдүүлгүүдийг авч үзвэл. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “В” ХХК-ийг төлөөлөгч Т.Жанибек, Б.Т нарын хооронд байгуулж, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Р, Тэнгэр рашааны гудамж 312 байр 604 тоот хаягт байршилтай, Ү-2206012712 улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 800.000.000 /найман зуун сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. /2-р хавтас 199-202, 3-р хавтас 224-229 дахь тал/,
Голомт банкны Эскроу дансны гарын үсгийн баталгаанд Худалдан авагч Б.Т, худалдагч талыг төлөөлж К /2-р хавтас 205 дахь тал/, Голомт банкны кассын орлогын ордер: 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б.Төөс эскроу данс руу 51.246.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 748.754.000 төгрөг хийсэн баримт авагдсан. /2-р хавтас 206 дахь тал/,
“В” ХХК-аас ирүүлсэн: Хан-Уул дүүргийн 11-р хороо, Р, Т 000 байр 000 тоот байрны талаар харилцсан мэйл, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, эскроу данс нээлгэсэн баримт, гарын үсгийн баталгаа, мөнгө төлсөн баримт, *******ийн нэрийн хуудас, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх хүсэлт зэрэг баримтууд /9-р хавтас 66-87 дахь тал/, Улсын бүртгэлийн гэрчилгээнд “В” ХХК-ийн өмчлөлд Хан-Уул дүүргийн 11-р хороо, Р, Тэнгэр рашааны гудамж 000 байр 000 тоот хаягт байршилтай, Ү-22060***12 улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хавтас 203 дахь тал/ байсан.
“В” ХХК-ийн захиралтай харилцсан мэйл /19-р хавтас 46-51 дэх тал/, Голомт банкны кассын зарлагын болон орлогын ордер: 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Б.Төөс 291.700 ам.доллар буюу 766.295.900 төгрөг орлого хийж, 748.754.000 төгрөгийг “эскроу дансанд байршуулсан /18-р хавтас 234 дэх тал, 19-р хавтас 104-105 дахь тал/, Голомт банкны “эскроу” дансны хуулга: Б.Төөс 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 51.246.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 748.754.000 төгрөг байршуулсан, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 800.000.000 төгрөг В ХХК-д Сөүл Роял орон сууцны төлбөрт шилжүүлсэн байна. /9-р хавтас 225-226 дахь тал/,
Гэрч *******гийн “...Бямбын Т нь миний ээж, Цоодолын О нь миний аав байгаа юм. 2019 оны 03 дугаар сард манай ээж Б.Т, "В" ХХК хооронд байгуулсан гэрээний дагуу байр худалдан авахаар тохиролцсон боловч худалдан авч байгаа байрыг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн шалтгаанаар байрны нэр нь шилжих боломжгүй байсан учраас "Голомт" банканд Эскроу данс нээгээд худалдан авах мөнгийг байршуулж, "В" ХХК-аас байрны битүүмжлэлийг чөлөөлсний дараа нэрийг шилжүүлснээр, мөнгийг өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан гэж ойлгосон. Тухайн үед манай аав ухаан алдаж унах өвчтэй болсон байсан учраас аавын машиныг нь бариад аав, ээжийн явах газарт нь хүргэж өгдөг байсан. Одоо миний санаж байгаагаар 2019 оны 03 дугаар сард, өдрийг нь санахгүй байна, Эксроу дансанд мөнгө байршуулахаар явах үед нь 2 удаа Зайсан толгойн хойд талд байдаг “Голомт” банкны салбарт хүргэж өгч байсан. Тухайн үед миний хэрэг байхгүй байсан учраас аав, ээжийг оруулчхаад машиндаа сууж байсан тул яг хэдэн төгрөг ямар байдлаар хийснийг хараагүй. Гэхдээ тухайн үед аав хар өнгийн савхин цүнхэнд доллар бариад банк руу орсон. Тухайн үед надад хэлэхдээ эхний удаа 19,000 ам.доллар орчим, 2 дахь удаагаа хийхдээ 200,000 гаруй ам.доллар цүнхэнд байсан гэж хэлж харуулж байсан. Тухайн долларууд нь 100-ын дэвсгэртээр боодолтой байсан. Нэг бүрчлэн тоолж амжаагүй...” гэсэн мэдүүлэг /18-р хавтас 119-120 дахь тал/,
Гэрч А.Тын “...Миний бие 2022 оны 11 дүгээр сараас Голомт банкны Хуулийн хэлтэст хуульчаар ажиллаж байна. Надад үзүүлж буй 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хоёр ширхэг кассын баримт нь манай архивын баримт мөн байна. Авлигатай тэмцэх газрын ахлах мөрдөгч, ахлах комиссар Т.Эрхэмбаатарын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 908 дугаартай "Мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын мэдээллийг гаргуулан авах тухай" тогтоолд Б.Т, Ц.О нар нь 2019 оны 03 дугаар сард ам.долларыг төгрөгөөр солиулсан талаарх баримтыг гаргуулан авах талаар дурдсан байна. Гэтэл надад үзүүлж буй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн гэх баримт нь төгрөгийг ам.доллароор солиулсан баримт байна. Манай зүгээс мөрдөгчийн тогтоолд дурдсан баримтыг л гаргаж өгсөн. Тогтоолд төгрөгийг ам.долларыг солиулсан баримтыг гаргуулан авах талаар дурдаагүй байсан. Кассын орлогын ордер баримтад 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б.Т гэх харилцагч нь Зайсан Скүэр салбарт очиж 748,754,000 төгрөгийг 17001***00005 тоот эскроу дансанд бэлнээр орлого хийсэн байна. 361011***1010, 361021***1010 тоот дансны дугаарууд нь манай салбарын дотоод дансны дугаарууд юм. Харилцагчаас бэлнээр орлого хийх, бэлнээр зарлага хийх үед дотоод данснаас шилжүүлдэг юм. Хэн нэгэн харилцагчийн данс биш. Харин 1700***100005 гэдэг нь эскроу дансны гурван талт гэрээний үндсэн дээр нээгдсэн эскроу данс юм. Уг гүйлгээг хийсэн А. Б гэх теллер Зайсан Скүэр салбарт ажиллаж байгаад одоо ажлаасаа гарсан. 8867**38 гэх дугаар бүртгэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /19-р хавтас 76-79 дахь тал/,
Гэрч А.Бгийн “...Миний бие 2017 оны 06 сараас 2022 оны 07 сар хүртэл Голомт банканд теллер, зээлийн эдийн засагчаар, 2017 оноос 2019 онд Зайсан Скүэр салбарт вип теллерээр ажилласан, вип теллер нь тусдаа өрөөнд үйлчилгээ үзүүлдэг байсан. Гэхдээ Б.Т гэж хүнийг ёстой санахгүй байна. Надад үзүүлж буй хоёр баримтад зурагдсан гарын үсэг минийх мөн байна. Уг баримтаас харахад Б. Т гэгч нь 291,700 ам долларыг бэлнээр авчирч 766,295,900 төгрөгөөр арилжсан байна. Арилжаа хийсэн гүйлгээний утган дээр "Б.Нарансолонго 9911**84" гэж бичсэн байна. Дараа нь уг мөнгөнөөс 748,754,000 төгрөгийг 1700***100005 тоот эскроу данс руу "Б.Төөс” гэх утгаар шилжүүлсэн байна. Надад үзүүлж буй хоёр ордероос харахад касс дахь бэлэн мөнгөний ордер байна. Тэгэхээр Б.Т нь ам.доллар бэлнээр авчирч төгрөгөөр арилжаад уг мөнгөнөөс эксроу данс руу орлогодсон гэж харагдаж байна. 3610***001010 тоот данс нь Зайсан Скүэр салбарын теллерийн төгрөгийн харилцах данс, 3610***001010 тоот данс нь уг салбарын ам.долларын харилцах данс, харин 17001***00005 тоот данс нь Саппоро салбарын эскроу дансны дугаар байна...” гэсэн мэдүүлэг /19-р хавтас 81-83 дахь тал/,
Гэрч Т.Жийн “...Би “В” ХХК-нд үйлчилгээ дэмжих газрын захирал ажилтай. Миний ажлын чиг үүрэгт манай компанийн бүх үл хөдлөх хөрөнгүүд хамаардаг. 2017 оны 07 дугаар сараас манай компани өөрийн эзэмшилд байдаг орон сууцуудаа худалдах шийдвэр гаргасан. Үүний дагуу үл хөдлөх хөрөнгөө зарахаар зар тавьсан. 2018 оны сүүлээр шиг санагдаж байна. М ХХК-ийн охин компани болох “Ш" ХХК-ний захирал Б гэдэг хүн надтай ирж уулзаад Хан-Уул дүүргийн 11-р хороо Сөүл Роял Коунти 000-000 тоот, зоорины давхрын 00,00 тоот авто зогсоолын хамт худалдан авъя гэж ярилцаж тохирсон. Манай компани байрны үнийг 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгөөр зарах зар тавьсан байсныг бэлэн мөнгөөр 800,000,000 /найман зуун сая/ төгрөгөөр худалдан авахаар болсон. Тэгээд Б захирал 1 сар шахуу сураггүй байж байгаад манай байрыг авъя гээд утсаар надтай яриад танай байрыг авахаар болсон манай гэр Хан-Уул дүүргийн 11-р хороо 4 хэсэг Бэлла Виста 000-р байр зам дагуу болохоор манай эхнэр дуу чимээ ихтэй таалагдахгүй байна гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 800.000.000 /найман зуун сая / төгрөгөөр худалдан авсан. Мөнгөө бэлнээр манай компани данс руу шилжүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ээж нь гэх Б.Т гэдэг хүн хийсэн талаар би худалдан авах гэрээн дээрээс мэдсэн. Манай компанийн данс руу шилжүүлсэн баримтыг санхүүгийн албанаас гаргаж өгнө. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг манай компанийн хуулийн зөвлөх Хатантуул гэрээг хийсэн ...гэсэн мэдүүлэг /1-р хавтас 71-72 дахь тал/, гэрч Т.Ж дахин өгсөн мэдүүлэгтээ “...тухайн үед манай компанийн үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхээс битүүмжилсэн байсан учраас нэрийг нь шууд шилжүүлэн өгөх боломжгүй байсан учраас битүүмжлэл цуцлагдах хүртэл дундын данс нээгээд 800,000,000 төгрөгийг байршуулаад Б нь байрандаа орох нөхцөлтэйгөөр 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулан Голомт банканд 170***100005 тоот "Э" данс нээгээд 800,000,000 төгрөгийг байршуулаад нүүж орсон байгаа. Ингээд битүүмжлэл чөлөөлөгдөх үед орон сууцыг худалдан авагч талд шилжүүлэн өгсөн. Манай компанийн хуулийн зөвлөх Хатантуул нь хариуцаад худалдах, худалдан авах гэрээ, Эскроу данс нээх ажлыг хариуцан ажилласан ба тухайн байрыг Б нь худалдан авахаар тохиолцоод явсан. Гэхдээ ээж нь Бийн өмнөөс гэрээ хийсэн байсан. Carrett Wilson /Г/ нь В ХХК-ийн охин компани болох автомотив ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба тухай зардаг Сөүл Роял канти хотхоны байранд гэр бүлийн хамт амьдарч байсан. Энэ хүн өөрөө амьдарч байсны хувьд байрыг худалдах талаар хэлж байсан байна лээ. Энэ хүн манай компаниас гарсан учраас хаана байдаг талаар мэдэхгүй байна...” гэсэн /9-р хавтас 12-14 дэх тал/,
Гэрч Ц.Хын “...Миний бие "В" ХХК-ийн хуулийн хэлтэст мэргэжилтэн хийдэг бөгөөд 2019 оны 02 сард санагдаж байна /сар, өдрийг нь санахгүй байна/ манай компанийн Үйл ажиллагаа дэмжих газрын захирал Т.Жанибек надтай уулзаад "Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо Р 000-р байрны 000 тоот орон сууц, зоорины давхрын 00, 00 тоот авто зогсоол зэргийг худалдан авах худалдан авагчийн олсон тул гэрээ хийх, эрх шилжүүлэх асуудлыг хариуцан ажиллах хэрэгтэй байна" гэж хэлсэн. Үүний дагуу өөрийгөө "Ш" ХХК-ийн захирал гэх /нэрийг нь санахгүй байна/ залуу надтай утсаар ярих үед "Манай зарж байгаа орон сууцыг Баянгол дүүргийн шүүхээс битүүмжилсэн байгаа тул дундын дансанд мөнгөө байршуулъя, битүүмж суллагдахаар өмчлөлийг танай руу шилжүүлнэ, үүний дараа мөнгө нь манай компани руу шилжих боломжтой" гэж тайлбарласан. Тухайн үед надтай ярьсан хүн миний ярьсан нөхцөлөөр орон сууц худалдан авахыг зөвшөөрсөн. Тэгээд тэр залуу надад хэлэхдээ “Би өөрөө очиж гэрээ хийх боломжгүй, би өөрөө уурхай дээр байгаа, манай ээж очиж гэрээ хийнэ" гэж хэлсэн. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэрээ хийхээр Б.Т гэдэг 60 нэлээн гаруй насны эмэгтэй охиныхоо хамт ирж уулзсан. Уулзах үед нь би "Та байр авах гээд утсаар яриад байгаа хүнтэй ямар холбоотой хүн бэ" гэж асуухад "Манай хүү байгаа юм" гэж хэлсэн. ингээд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Бгийн Т гэх хүнтэй Голомт банкны Саппоро салбар орж 1700***100005 тоот Эскроу буюу дундын данс нээлгээд 800,000,000 төгрөгийг байршуулсан учир тэр өдрөө Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 01 дугаартай гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай байгууллагын хөрөнгүүдийг битүүмжлэлээс сулласан учир 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийг Бын Тийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаснаар дундын дансанд байсан 800,000,000 төгрөгийг манай компанийн 170***3390 тоот данс руу шилжүүлэн тооцоо дуусгавар болсон байгаа…Орон сууц худалдан авах хүн гэж Ш ХХК-ийн захирал гэх эрэгтэй хүн надтай 3-4 удаа утсаар холбогдоод худалдан авах асуудлыг тохиролцсон байгаа. Гэхдээ гэрээ хийх үедээ надтай утсаар яриад байсан хүн нь Уурхай дээр ажилтай байгаа гэх шалтгаанаар ирэх боломжгүй гээд ээжийгээ явуулж гэрээ байгуулуулсан байгаа. Миний бие байгууллагын итгэмжлэлээр төлөөлөн Эскроу данс нээх хүсэлтийг Голомт банк руу, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хүсэлтийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс рүү тус тус өгч, Худалдах, худалдан авах гэрээ, Эскроу данс нээх гурван талт гэрээ зэргийг манай компанийн гүйцэтгэх захирал Кэлвин кокинэн гарын үсэг зурж байгуулсан байгаа. Гэхдээ гэрээний төслүүдийг би өөрөө хийсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /9-р хавтас 15-17 дахь тал/,
Гэрч Б.Бын “...Миний бие тус компанид мужааны ажил хийдэг бөгөөд 2019 оны 03 дугаар сарын орчим менежер Д надтай уулзаад "Гарритын амьдарч байсан байрыг зарсан тул дотор нь байгаа компанийн өмчийн тавилга хэрэгслийг нь бүгдийг нь суллаж аваад байранд эвдэрсэн, гэмтсэн зүйл байвал засаж янзлаад худалдан авч байгаа хүнд нь хүлээлгэн өг” гэж хэлээд худалдан авсан гэх хүний утасны дугаарыг нь өгсөн. Ингээд Солонгоо руу утсаар яриад "Танай цонхыг суулгачихлаа, танаас хүлээлгэн өгсөн гарын үсэг зуруулж авах гэсэн юм" гэж хэлтэл "Эгч нь өнөөдөр уулзаж амжихгүй, завгүй байна" гэж хэлсэн. Тэгээд дахин утсаар ярьж байгаад маргааш нь Мишээл экспогийн арын тавилгын дэлгүүрт очиж уулзах үед "Эгч нь гэртээ тавилга сонгоод явж байна" гэж хэлээд орон сууц хүлээн авсан акт дээр гарын үсэг зурж өгсөн юм. Тухайн байр хүлээн авсан хүн нь өөрийгөө Солонгоо гэж байсан. Тэр хүн надад хэлэхдээ “Эгч нь удахгүй төрнө, төрхөөсөө өмнө засвараа хийлгээд орчихмоор байна, танайх хурдан суллаад өг" гэж хэлсэн. Одоо миний санаж байгаагаар тэр хүн G Class уначихсан, 9911-тэй дугаар барьчихсан байсан болохоор энэ яасан их мөнгөтэй баян хүн бэ гэж бодож байсан. Надтай 3-4 удаа уулзах үедээ Солонгоо нь дандаа ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлэг /9-р хавтас 10-11 дахь тал/ хэрэгт авагджээ.
Дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ, хэлцэл, санхүүгийн баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл: “В” ХХК-ийн үйлчилгээ дэмжих газрын захирал ажилтай Т.Ж нь Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутагт байрлах Р Тэнгэр рашааны гудамж 000 дугаар байрны 000 тоот 200 м.кв талбай бүхий орон сууц, 2 автомашины зогсоолыг худалдах талаар шүүгдэгч *******тэй уулзаж байсан үйл баримтын талаар гэрчилсэн.
Харин “В” ХХК-д мужаан ажилтай Б.Б нь тус орон сууцыг хүлээлгэн өгөх үед засвар үйлчилгээг хийсэн (35 орчим насны жирэмсэн Солонгоо гэх эмэгтэйд) буюу шүүгдэгчийн эхнэр Б.Нд хүлээлгэн өгсөн талаар мэдүүлсэн.
Мөн “В” ХХК-ийн хуульч Ц.Х нь орон сууцыг худалдах гэрээг Б.Ттэй хийсэн талаарх үйл баримтын талаар, “Голомт” банкны ажилтнууд болох А.Т, А.Б нар нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 19.500 ам доллар буюу 51.246.000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 291.700 ам.долларыг тус тус банканд бэлнээр авчирч төгрөгөөр солиулан “эскроу” дансанд нийт 800.000.000 төгрөгийг байршуулсан, гүйлгээг Б.Т хийсэн талаарх үйл баримт тус тус тогтоогдсон.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бийг дээрх мөнгийг төгрөгөөр аваачиж “эскроу” дундын дансанд байршуулсан гэсэн нь үндэслэлгүй, харин тухайн үл хөдлөхийн худалдан авахдаа мөнгийг доллар байдлаар Голомт банканд аваачин, төгрөгт шилжүүлэн дундын дансанд байршуулсан нь тогтоогдож байна. Мөн үл хөдлөх худалдах худалдан авах эхний гэрээ хэлцлийг шүүгдэгч ******* нь хийж байсан, одоо оршин сууж байх ба энэхүү нөхцөл байдал нь тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан хөрөнгийг ******* гаргасан гэсэн шууд дүгнэлт хийх боломжгүй, түүний эцэг уг мөнгийг гаргасан гэсэн тайлбар, мэдүүлэг холбогдох баримтуудыг бүх талаас нь нягтлан үзэх шаардлагатай юм.
4. Тус хэргийн тухайд улсын яллагчаас шүүгдэгч *******ийг хууль бусаар, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, төрсөн эхийнхээ нэр дээр 800,000,000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэж ялласан бол шүүгдэгч талаас маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан мөнгийг шүүгдэгчийн төрсөн эцэг Ц.О гаргасан гэж мэтгэлцсэн.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлд “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг тусгахдаа “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол ... ял шийтгэнэ” гэж заасан. Харин 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулахдаа 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол …ял шийтгэнэ” гэж заажээ.
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар нийтийн албан тушаалтан нь хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлэх, их хэмжээний өөрчлөлтөө мөн мэдүүлэх үүрэг хүлээж, их хэмжээгээр хөрөнгө орлого нэмэгдсэн нь үндэслэлгүй, хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд авлигын эсрэг гэмт хэрэгт тооцохоор зааж, авлигатай тэмцэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой байна.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн тухайд албан тушаалтны хөрөнгө, орлого хууль бусаар их хэмжээгээр нэмэгдсэн болохыг нь нотолсноор хууль бус эд хөрөнгийг хураах, ял хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ. Тиймээс уг хэргийн нотлох ажиллагааны стандарт, онцлог байдал нь албан тушаалтан хөрөнгө, орлогын эх үүсвэрээ тайлбарлах, уг тайлбар, үндэслэлийг няцаан үндэслэлгүйгээр нэмэгдсэнийг нотлох үүргийг прокурор хүлээхээр байна. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан хөрөнгө, орлогын эх сурвалжаа хууль ёсны үндэслэлтэй болохоо тайлбарлах, харин яллах талаас мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тухайн тайлбар, эх сурвалж үндэслэлтэй, бодитой эсэхийг шалган тогтоох, няцаан үгүйсгэх замаар хууль бусаар хөрөнгөжсөн эсэхийг тогтоохоор зохицуулжээ.
Тиймээс дээр дурдсаны дагуу хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарласныг яллах талаас мөрдөн шалгах ажиллагаа явуулан уг тайлбар, мэдүүлэг үндэслэлгүй, худал болохыг хангалттайгаар тогтоож, няцаан үгүйсгэх байдлаар нотлох ажиллагаа явагдах ёстой байна.
5. Хан-Уул дүүргийн 00-р хороо, Р, Тэнгэр рашааны гудамж 000 байр 000 тоот, 2 ширхэг зогсоолыг /Ү-220***2712 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй/ худалдан авсан хөрөнгийг шүүгдэгч өөрийн эцэг Ц.Оаас эх үүсвэртэй гэсэн тайлбар гаргасан бол Ц.О нь 2006-2008 оны үед үл хөдлөх хөрөнгүүд худалдан борлуулж байсан валютыг гэртээ сейфэнд хадгалж байсан, уг мөнгөнөөс маргаж буй үл хөрөнгийг худалдан авсан гэж мэдүүлэн, холбогдох баримтууд хэрэгт авагджээ.
5.1. Тиймээс Ц.Оын мэдүүлэг, бусад гэрч нарын мэдүүлэг, холбогдох баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэх, мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заасан эсэх, түүнийг үгүйсгэсэн нотлох ажиллагаа хийгдсэн эсэхийг авч үзвэл.
Ц.О гэрчээр мэдүүлэхдээ “...1981 оны Улаанбаатар хотод Дулааны шугам сүлжээний газарт Авто гражийн дарга, 1982 оны 09 сараас 1984 он хүртэл Политехникийн их сургууль сурсан. 1984-1987 онд 00-р автобазад механик. 1987-оны 06 сараас 1991 он хүртэл Аийн дарга. 1991 оноос 2006 он "Т” ББХК, Б ХХК-н захирал хувиараа үйл ажиллагааг явуулсан. 2006 оноос компаниа зараад одоог хүртэл хувиараа үйл ажиллагааr явуулж байна. Би В ХХК-ны эзэмшлийн Хан-Уул дүүргийн 00-р хороо Сөүл Р 000-000 тоот, зоорины давхрын 00, 00 тоот авто зогсоолын хамт В ХХК-ны нэг гадаад захирал гэх хүнээс 800.000.000 /найман зуун сая/ төгрөгөөр худалдан авсан. Худалдан авсан гэрээ маань байгаа манай эхнэр Б.Т худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан уг байрны мөнгөө би өөрийн Б" ХХК-ийг 2006 онд үл хөдлөх хөрөнгийн хамт 245.000 ам.доллароор зарсан тэр мөнгөөрөө худалдан авах эх үүсвэр болгосон. Би өөрийн их хэмжээний мөнгөө банканд хадгалж үзээгүй. Бүх мөнгөө би гэртээ хадгалж байдаг. Мөнгөө дан доллароор хадгалж байсан. Намайг мөнгө хадгалж байгааг ганц би өөрөө мэднэ өөр хэн нэгэнд огт хэлж байгаагүй. Эхнэр маань хэдэн төгрөг хадгалж байгаа талаар тоо хэмжээг нь мэдэхгүй. Гэхдээ намайг мөнгө хадгалж байгаа талаар мэдэж байсан. Би 2008 онд Худалдаа хөгжлийн банканд дээд хэмжээгээр 369.000 мянган БНХАУ-ын юань хадгалж байсан. Би үл хөдлөх хөрөнгөө зарахдаа зарсан мөнгөө дандаа бэлнээр нь авдаг байсан. Одоо надад урьд үл хөдлөх хөрөнгө зарсан баримт гэх зүйл байхгүй. Үүнээс ганц баримт байгаа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгаа. БНХАУ-ын иргэн Ваylаа-д 245.000 ам.доллароор зарж байсан баримт маань байгаа. Одоо энэ хятад маань "М" ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа. Хамгийн сүүлд 2014 онд тэр хятадтай уулзаж байсан. Би В ХХК-ны эзэмшлийн Хан-Уул дүүргийн 00-р хороо Сөүл Р 000-000 тоот, зоорины давхрын 00, 00 тоот авто зогсоолын хамт худалдан авахдаа би хуулийн зөвлөх гэх хүүхэнтэй уулзаж гэрээ хийж худалдан авч байсан. Өөр хүнтэй уулзаагүй. Би 800.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний долларыг гэртээ хадгалж байсан 300.000 гаран мянган доллароо бэлнээр нь аваад 2019 оны 03 дугаар сарын 20-ны орчимд Зайсанд байдаг "Голомт” банканд эхнэр Т, бэр Н нарыг дагуулаад гэрээнд зааснаар В ХХК-ийн эзэмшлийн болон дундын дансанд тушаасан. В ХХК-ны эзэмшлийн Хан-Уул дүүргийн 00-р хороо Сөүл Р 000-000 тоот, зоорины давхрын 00, 00 тоот авто зогсоолыг худалдан авахад миний хүү Б огт очиж хүнтэй уулзаж байгаагүй. Энэ байр худалдан авахад Б хэн нэгэнтэй очиж уулзаж байгаагүй түүнд бол ямар ч хамаагүй харин би өөрийн ганц хүү гэдгээр Бийг гэр бүлтэй нь Сөүл Р 000-000 тоот амьдруулж байгаа. Миний нэр дээр Хан-Уул дүүргийн 00-р хороо Сөүл Р 000-000 тоот, зоорины давхрын 00, 00 тоот авто зогсоолын үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 00-р хороо Зайсан Ар зайсан гудамж 000/0 байр 00 тоот, ХУД-ийн 0-р хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 000 тоот хаягт байршилтай 40 м.кв засварын газар, 00-00 УБЯ улсын дугаартай 2003 оны Тоёота Кроун маркийн суудлын тэрэг, 2016 оны Танияа маркийн суудлын авто машин зэрэг байгаа өөр үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө байхгүй. Би өнөөдрийн байдлаар Банканд бэлэн мөнгө сардаа тэтгэвэр болон бусад өрхийн бизнесээр дансаар 1 сая гаран төгрөг эргэлдүүлж байгаа. Миний хадгалсан Америк доллар нь зах зээлийн ханшийн өсөлтөөр өсөөд 800.000.000 /найман зуун сая/ төгрөг болсон. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-ын иргэн Baylaa-д 245.000 ам доллароор зарж байсан...гэсэн мэдүүлэг /1-р хавтас 73-75 дахь тал/, Ц.О дахин гэрчээр мэдүүлэхдээ “...1-рт. Хан-Уул дүүргийн 0-р хороо, Чингисийн өргөн чөлөө Шаравын гудамжинд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 1000 м.кв талбай бүхий объектыг 245.000 доллароор 2006 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай М ХХК-д худалдсан. 2-рт. Хан-Уул дүүргийн 0-р хороо Арьс ширний үйлдвэрийн хашаанд байрлах Сор компанийн урд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 440 м.кв барилгыг АОС компанид 2008 онд 300.000 юаниар худалдсан. 3-рт. Хан-Уул дүүргийн 0-р хороо Арьс ширний үйлдвэрийн хашаанд Гутлын үйлдвэрийн урд байрлах 0 давхар 290 м.кв талбай бүхий конторын барилга, цайны газар, агуулах зэргийг 2008 онд Гутлын үйлдвэрт 30.000.000 төгрөгөөр худалдсан. 4-рт. Сонгинохайрхан дүүргийн 0-р хороолол 00-р байрны 370 тоот 60 м.кв 2 өрөө орон сууцыг 2013 онд 79.000.000 төгрөгөөр худалдсан. 5-рт. 1991 онд өмч хувьчлалаар Шарга морьтын эцсийн буудлын дээд талд Арьс ширний зуслангийн зориулалттай 10 ширхэг зуслангийн байшин хувьчлан авч, 1991-2016 онд 35.000.000 төгрөгөөр зарж борлуулсан. 6-рт. 1991 онд өмч хувьчлалаар авсан Хан-Уул дүүргийн 0-р хороо Арьс ширний хашаанд байрлах 24 м.кв агуулахын зориулалттай байрыг 2009 онд Харигаа гэх компанийн захирал О гэх хүнд 8.000.000 төгрөгөөр зарсан. 7-рт. Мөн 161 ширхэг оёдлын машин, тоног төхөөрөмжийг 2015 онд 47.250.000 төгрөгөөр зарсан. 8-рт. 2009 онд XGMA-50 маркийн ковшийг Техник форум У гэх захирлаас 40.000.000 төгрөгөөр авч тооцоогоо дуусгасан. 2009 онд Архангай аймгийн Цэнхэр суманд алтны уурхай эрхэлдэг Б гэх хүнд 62.850 доллароор зарсан. Би дээрх хөрөнгүүдээ зарж борлуулаад 2000 оноос хойш нийт 306.000 ам.доллар болгон гэртээ сейфтээ хадгалж байсан...” гэж мэдүүлжээ. /1 дүгээр хавтас 91-94 дэх тал/,
Гэрч Ггийн Б /B/ мэдүүлэхдээ: “...Би Монгол хэл мэднэ. Криллээр уншиж чадна. Гэхдээ бичихдээ сайн биш. Би 2006 онд Ц. О гэх хүнээс Хан-Уул дүүрэгт байрлалтай гражийн зориулалттай байр, газар зэргийг худалдан авч байсан учраас танина. Гэхдээ найз нөхөд болон ажил төрлийн харилцаа холбоо байхгүй. Тухайн үед энэ хүнээс байр худалдан авахдаа зар дээрээс харж худалдан авч байсан. Миний бие 2000 оноос хойш Монгол улсад оршин суух үнэмлэх авч ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хг” гэх нэртэй компанийг үүсгэн байгуулан гүйцэтгэх захирлаар нь ажиллан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2006 онд ганцаараа бие даан ноолуурын үйлдвэр байгуулан ажиллах зорилгоор үйлдвэрийн байр, газар худалдан авах зорилгоор зарын дагуу О гэх хүний тухайн үеийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” гэх нэртэй компанийн нэр дээр байсан ойролцоогоор 500 метр квадрат газартай, 100 метр квадрат бүхий машины гражийн зориулалттай байр зэргийг 240,000 ам.доллароор худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Тухайн үед уг газар болон гражийн байр нь банкны барьцаанд байсан. Ингээд уг газар болон үл хөдлөхийн гэрчилгээг “М” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх шаардлага үүссэн учраас Ц.Оыг өөрийн М ХХК-ийн орлогч захирлаар тус газрын үл хөдлөх хөрөнгийг компанийн нэр дээр шилжүүлэх ажлыг даалгасан. Үүнээс хойш 1 жил орчмын дараа Ц.О нь М ХХК-ийн нэр дээр шилжүүлэх ажлыг даалгасан. Үүнээс хойш 1 жил орчмын дараа Ц.О нь Монь ивээл ХХК-ийн нэр дээр өөрийн зарсан газар болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгсөн байгаа. Түүнээс хойш 2025 он хүртэл холбоо бариагүй. Ингээд 2015 онд Ц.Оаас худалдаж авч байсан газар дээрээ 3 блок 12 давхар нийт 240 айлын орон сууцны зориулалттай байрыг барьж ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэтэл 2015 онд Ц.О надтай уулзаад “Чи миний зарсан газар дээр барилга бариад маш их хэмжээний орлого олсон байна, ахыгаа 2 өрөө байраар шагнаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Оад “Та бид хоёрын хооронд хийсэн гэрээ аль хэдийнээ дуусгавар болсон, би тухайн үед хэлсэн үнээр чинь байрыг чинь худалдан авч төлбөрөө хийгээд дуусгасан, мөн байрыг чинь барьцаанд байсан учраас 1 жил компанийнхаа нэр дээр цалинтай ажиллуулж байсан, тиймээс одоо бид хоёрын хооронд өглөг, авлага байхгүй, би байр өгч чадахгүй” гэж хэлсэн. Гэтэл О нь “Тэгвэл би чамтай заргалдана шүү, надад заргалдах шалтгаан байгаа шүү” гэж хэлээд явсан. Тэгээд удалгүй Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна лээ. Энэ асуудал нь 2015 оноос хойш Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. О нь зарсан 6 ширхэг гражийн 1 гражийн гэрчилгээг шинээр сэргээн аваад “Миний өмчлөлийн гражийг нурааж барилга барьсан нь хууль бус байна, гражийн үнэ бүхий 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх нэхэмжлэл гаргасан байсан. Харин дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг болгосон байсан. Энэ хэрэг нь одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Энэ талаар манай өмгөөлөгч Энхтуяа мэднэ. Гэхдээ энэ гаргаад байгаа нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй яагаад гэвэл тухайн үед худалдан авсан газар дээр байсан 6 ширхэг гражийн үл хөдлөхийн гэрчилгээг нэгтгэн 1 гэрчилгээ болгон М ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн байгаа. Тухайн шилжүүлэх ажлыг О нь өөрөө хариуцсан гүйцэтгэсэн болно. Худалдах, худалдан авах гэрээг 2006 онд хийсэн. Гэхдээ он, сар, өдрийг нь санахгүй байна. Хэзээ байгуулсан талаар гэрээгээ харж байж хэлье гэж бодож байна. Намайг уг объектыг худалдан авах үед тухайн газар болон гражийн байрууд нь банкны барьцаанд байсан учраас банкны зээлийг төлүүлэхээр худалдан авсан мөнгөний үнийн дүнгийн 30 хувийг урьдчилгаа болгон “Б” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөөр банкны зээлээ төлж барьцаанаас чөлөөлүүлсэн гэж ойлгож байгаа. Ингээд манай компани дээр нэр шилжсэний дараа үлдсэн 70 хувийг Оын шаардлагын дагуу дансаар болон бэлнээр тухай тухайн үед нь өгсөн санагдаж байна. Гэхдээ одоо мөнгийг бэлнээр, дансаар өгсөн эсэхээ сайн санахгүй байна. Энэ баримтуудыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх дээрээс авах боломжтой гэж бодож байна... Одоо миний санаж байгаагаар 6-н гражийн 1 граж нь өөр хүний нэр дээр байсан санагдаж байна. Тэгэхээр нь би Ц.Оад “Би ганц тантай гэрээ хийж худалдан авна шүү” гэж хэлсэн. Үүний дагуу О нь өөр хүний нэр дээр байсан гражийг надаас авсан урьдчилгаа 30 хувийн мөнгөнөөс худалдан авч, өөрийнхөө нэр дээр болгон надад зарсан байгаа. Гэхдээ хэн гэдэг хүнээс хэдэн төгрөгөөр авч байсан талаар мэдэхгүй байна. Аль банкны барьцаанд хэдэн төгрөгөөр тавьсан байсан талаар мэдэхгүй байна. Энэ талаар О өөрөө мэдэж байгаа. Ц.Оаас худалдан авсан газар болон гражийн талбайн хэмжээ гэрээн дээр тодорхой байгаа, бусад зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн...гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 96-97 дахь тал/, гэрч Голтоогийн Баяраа /Baiyila/ гэрчээр дахин мэдүүлэхдээ: “...Ц.Отай 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу эд хөрөнгийг шилжүүлэх зорилгоор Улсын бүртгэл дээр очих үед “6-н гражийн 1 граж болон түүний газар нь Б Ч гэх хүний нэр дээр бүртгэлтэй учраас энэ асуудлаа шийдээд ир” гэж хэлээд шилжүүлээгүй. Тэр үед О нь “Би энэ гражийг худалдан аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлээд энэ гэрээний дагуу нийтэд нь чамд шилжүүлээд өгье” гэж хэлсэн. Ингээд 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний дагуу миний бие О урьдчилгаа 25 хувь болох 61,250 ам.долларыг өгсөн. Энэ мөнгөнөөс О нь Чимэддамба гэх хүний гражийг худалдан авсан байгаа. Гэхдээ хэдэн төгрөг өгч авсан талаар мэдэхгүй байна. Ингээд О нь Ч гэх хүний Ү-220600***8 дугаарын бүртгэлийн гэрчилгээтэй 40 метр квадрат гражийг 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Харин тухайн гражийн газрыг 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чаас манай “М” ХХК руу шууд шилжүүлсэн байгаа. Анх гэрээ байгуулахдаа Ц.О нь Ч гэх хүний граж болон газар зэргийг миний өгсөн мөнгөөр худалдан авч надад зарсан боловч газрыг манай “М” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, гражийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг надад эх хувиар нь хүлээлгэн өгсөн. Гэхдээ О нь Чаас худалдан авч надад өгсөн гражийн үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг хаяж гээгдүүлсэн гэж 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрчилгээг дахин гаргуулан авсан байсан. Энэ бичиг баримтаа ашиглаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц. О нь “Монь ивээл” ХХК нь миний өмчлөлийн 40 метр квадрат гражийг надад мэдэгдэлгүйгээр нураасан тул гэм хорын хохиролд 32,719,140 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан байсан. Үүнтэй холбоотойгоор шүүхийн маргаан явсаар байгаад анхан болон давж заалдах шатны шүүхээр Ц.Оын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дээд шүүхийн 001/ШТ2021/000423 дугаартай тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байгаа. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг биелүүлж 34,027,090 төгрөгийг миний данснаас авсан байгаа. Ер нь бол О нь гражийг надад зарсан атлаа заль гарган надаас шүүхийн шийдвэрээр дахин мөнгө аваад байна. Энэ шүүхийн маргаантай холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргуулахаар өгнө. О нь надад хэлэхдээ 20 орчим сая төгрөгийн барьцаанд байгаа гэж хэлж байсан ба надаас авсан урьдчилгаа 61,250 ам.доллароос банкны барьцааг төлнө гэж надтай хамт Сүхбаатарын талбайн хойд талд байсан банкин дээр очиж байсан. Гэхдээ би дотор нь хамт ороогүй учраас яг ямар банк байсан талаар санахгүй байна. Гэхдээ хадгаламж банк байсан байж магадгүй гэж бодож байгаа...” гэсэн байна. /16-р хавтас 151-153 дахь тал/
Иргэний хариуцагч Б.Тийн мэдүүлэхдээ: “...Ямар учраас иргэний хариуцагчаар татагдсан гэдгээ ойлгосон. Энэ байр нь нөхөр О бид хоёрын шударгаар хөдөлмөрлөж олж авсан хөрөнгө байгаа юм. Энэ хөрөнгөө худалдаж авсан баримт, материалуудыг манай нөхөр О бүгдийг нь гарган өгч, мэдүүлгээ өгсөн. Миний бие иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ байр нь манай хүү Бтэй ямар ч холбоо байхгүй, Бийн өмч хөрөнгөөр аваагүй. Манайх охин, хүү хоёртой айл байгаа юм. Миний бие бүдүүн гэдэсний хорт хавдрын хагалгаанд орж, улаан хоолойн нарийсал, элэгний хатууралтай өвчтэй болсон учраас энэ байраа охины нэр дээр авч өгөх бодолтой байгаа. Сэтгэл санаа хямралтай, хагалгаа хийлгэсэн шарх нь эдгэхгүй удаж байна. Өөрийн мэс засал хийлгэсэн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ, прокурорт гаргаж байсан хүсэлтийн хувийн хэрэгт хавсаргуулахаар бичгээр өгнө. Дээрх орон сууцыг хэзээ, ямар эх үүсвэрээр хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар манай нөхөр Цоодолын О нь мэдүүлэг өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /17-р хавтас 172-173 дахь тал/, тэрээр дахин мэдүүлэхдээ “...В” ХХК-аас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Р, Тэнгэр рашааны гудамж 000 дугаар байрны 000 тоот 200м² талбай бүхий орон сууц, зоорины В1 давхрын 23, 24 тоот авто зогсоол зэргийг худалдан авахаар гэрээ байгуулсан боловч тэдний талаас байрыг шууд хүлээлгэн өгөх боломжгүй байсан учраас дундын данс нээлгэж, 800,000,000 /найман зуун сая/ төгрөгийг байршуулахаар тохиролцсон. Үүний дагуу 2019 оны 03 дугаар сарын 11- ний өдөр өөрийн нөхөр О, охин Б нарын хамтаар Зайсан толгойн хойд талын хуучин танктай хөшөөний ард талд байдаг Зайсан скуэр гэх нэртэй өндөр шилэн байшин дотор байрлах "Голомт” банкны салбар дээр очиж 51,000,000 /тавин нэгэн сая/ төгрөгтэй тэнцэх хэмжээний доллар буюу одоо санаж байгаагаар 19,200 ам.долларыг тушааж дундын дансанд байршуулсан. Дараа нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 285,000 орчим ам.долларыг нөхөр Оын хамт очиж тушааж, байршуулсан байгаа. Дээрх ам.долларуудыг манай нөхөр О надад өгснийг нь тушааж, байршуулсан байгаа. Би мөнгө хадгалдаг гэдгийг нь мэдэж байсан боловч яг нарийн хэдэн төгрөг хадгалж байсныг нь мэддэггүй байсан. Надад нарийн хэлдэггүй байсан. Дээрх долларыг банканд өгөх үед төгрөг болгоод дундын дансанд хийсэн юм. Энэ долларыг өгч, байршуулахдаа Б.Т миний нэрээр тушаасан. Одоо санаж байхад 100-тын дэвсгэртүүд байсан. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3 талт Эскроу дансны гэрээ байгуулах үед охин Б хамт явсан. Мөн 2019 оны 03 дугаар сарын 11, 18-ны өдрүүдэд мөнгө байршуулахаар явах үед нөхөр бид хоёрын машиныг барьж явсан. Гэхдээ банк руу хамт орсон эсэхийг нь санахгүй байна. /Утас нь 990**396/. Миний хэлсэн ярьсан үнэн зөв. Өөр нэмж хэлж ярих зүйл байгүй...гэжээ. /18-р хавтас 114-116 дахь тал/,
Гэрч Д.Оийн /татварын улсын байцаагч/ “...20***93 регистртэй “Б” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2006 оны тайланг харахад тус аж ахуйн нэгж нь 2006 оны 3 дугаар улирлын тайландаа үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого нь 286.160.000 төгрөг, хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод ногдуулсан татвар нь 5.723.200 төгрөг байхаар тусгаж, 2006 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 6.260.000 төгрөгийг тушаажээ. Татварын тайлангаас ямар үл хөдлөх хөрөнгө борлуулсан талаар мэдэх боломжгүй. Яагаад гэхээр татварын тайланд төлсөн татварын дүн л ордог. ...Тухайн үед 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар татвар ногдуулахаар заасан байсан. Тухайн аж ахуйн нэгжийн тайлангаас харахад үл хөдлөх хөрөнгийг 286.160.000 төгрөгөөр борлуулж, 5.723.200 төгрөгийн татвар төлсөн байна...” гэсэн мэдүүлэг /16-р хавтас 85-86 дахь тал/ авагджээ.
5.2. Дээрх мэдүүлэг болон дор дурдсан баримтуудаар Ц.О нь өмч хувьчлалаар хөрөнгө худалдан авсан, уг хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 000, Арьс Импекс нэгдлийн хашаанд байрлах авто гражийг эдэлбэр газрын хамт авто баазыг өөрийн эзэмшлийн “Б” ХХК дээр эзэмшиж байгаад, 245.000 ам доллароор худалдаж, ийнхүү худалдан борлуулсантай холбоотой татварыг төлж “Б” ХХК-г мөн ондоо татан буулгах хүсэлт гаргаж байсан байна.
Баримтуудыг авч үзвэл: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 6/6398 дугаартай албан бичгээр ирүүлсэн: “Б” ХХК-ийн эзэмшиж байсан, одоо эзэмшиж байгаа эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа баримтууд /14-р хавтас 49-250 дахь тал, 15-р хавтас 1-175 дахь тал/,
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Арьс ширний үйлдвэрийн хашаанд байрлах авто гражийн талаарх баримтууд: Үүнд: “А” нэгтгэлийн авто баазыг хувьчлах тухай Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай тогтоол, хавсралт, “А” нэгтгэлийн авто баазыг хувьчлах төсөл, эд хөрөнгийн тооцоо, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээлэл гэх мэт баримтууд /9-р хавтас 29-46 дахь тал/, Ажилчны районы Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын 1992 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №599 эрхийн гэрчилгээ: 1992 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн дуудлага худалдаагаар Цоодолын О нь А нэгтгэлийн авто баазыг 3510 ширхэг ягаан тасалбараар худалдан авч үнийг бүрэн төлсөн 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эд хөрөнгийн өмчлөгч болсныг гэрчлэв. /2-р хавтас 106 дахь тал/,
“Б” ХХК-аас 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаартай Улсын бүртгэлийн газарт гаргасан үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх тухай албан бичиг /2-р хавтас 103 дахь тал/, “Б” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн товч танилцуулга: “Б” ХХК-ийн барилга граж нь 1992 онд Хотын өмч хувьчлалын комиссын 14-р тогтоолоор “Т ББХК-ны мэдэлд шилжиж тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн. “Т” ББХК нь 1996 оны 5-р сард “Х” ХХК болж өөрчлөгдсөн. 2001 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс “Х” компани нь бүтэц зохион байгуулалт, ажил үйлчилгээний чиглэлийг өөрчилж “Б” ХХК болж нэрээ сольж байсан талаарх баримт /2-р хавтас 104-105 дахь тал/, “Х” ХХК /Ц.О/ улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хавтас 124-125 дахь тал/, “Б” ХХК /Ц.О/ улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хавтас 126 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний гэрчилгээ, үнэлгээний тайлан /2-р хавтас 107-116 дахь тал/, “Б” ХХК-аас 2001 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн газарт гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, мөнгө төлсөн баримт /2-р хавтас 99-102 дахь тал/, иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ: “Х” ХХК Цын О нь 2408 м.кв газар, гэрчилгээ 8015/0021, гэрэл зураг /2-р хавтас 117-123 дахь тал/, “Бг” ХХК-ийн татвар төлөлтийн мэдээлэл, 2006 оны 3-р улирлын орлогын албан татварын тайлан авагджээ. /9-р хавтас 19-23 дахь тал/,
Аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах 8015/0021 дугаартай гэрчилгээ: “Б” ХХК Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 2438 ам дөрвөлжин газар /хэргийн 1-р хавтас 103 дахь тал/,
2006.10.03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд “Б” ХХК-ийн захирал Ц.О, БНХАУ-ын иргэн Б /B/ нарын хооронд байгуулсан Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 000, А нэгдлийн хашаанд байрлах убд-220***4073, 2438 м.кв талбай бүхий авто гражийг эдэлбэр газрын хамт 245.000 ам доллароор худалдахаар тохиролцсон. /1-р хавтас 101-102 дахь тал, 16-р хавтас 159 дахь тал/,
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт баримт: 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Б” ХХК-ийн захирал Ц.О, БНХАУ-ын иргэн Б /B/ нарын хооронд байгуулсан Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 133, Арьс Импекс нэгдлийн хашаанд байрлах 2438 м.кв талбай бүхий авто гражийг эдэлбэр газрын хамт 245.000 ам доллароор худалдахаар тохиролцсон гэрээнд хийгдэх нэмэлт төлбөр тооцоо. /16-р хавтас 160 дахь тал/ төлбөр төлсөн баримтууд болох 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 61250 доллар, 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20.000 доллар, 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 50.000 доллар, 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 30.000 доллар, 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 40.000 доллар, 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5000 доллар, 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3000 доллар, 2007 оны 8 дугаар сар 12.000 доллар төлсөн баримтууд. /1-р хавтас 106-112 тал/,
“Б” ХХК-ийн 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1010 дугаартай албан бичигт: “Б” ХХК нь Хан-Уул дүүргийн 2-р хороонд байрлах ажлын байраа БНХАУ-ын иргэн B.B (G06646928) борлуулсан тул түүний нэр дээр шилжүүлэн өгөхийг хүссэн /2-р хавтас 133 дахь тал/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /2-р хавтас 134-135 дахь тал/, “Бг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын кадастрын зураг /2-р хавтас 138-140 дэх тал/, “Б” ХХК-ийн татвар төлөлтийн мэдээлэл /9-р хавтас 20-23 дахь тал/,
Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн: “Б” ХХК-ийн хувийн хэрэг, эд хөрөнгөтэй холбоотой баримтууд /2-р хавтас 80-142 дахь тал/, “Б” ХХК-ийн 2006 оны санхүүгийн тайланд хийсэн Татварын байцаагчийн акт /2-р хавтас 84-85 дахь тал/, “Б” ХХК 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1015 дугаартай албан бичгээр татан буугдах тухай хүсэлтээ Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст гаргаж байсан баримт /2-р хавтас 87 дахь тал/ тус тус хэрэгт авагджээ.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг заасан ба мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан.
Гэрч Ц.О мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн, түүний мэдүүлэгт дурдсан үйл баримт бусад байдлаар нотлогдож байх тул уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн, шийдвэрийн үндэслэл болгох боломжтой байна.
Улмаар шүүгдэгч талын мэтгэлцээний үндэслэл, хөрөнгийн эх үүсвэрийн талаарх тайлбар, мэдүүлэг, баримтыг яллах талаас няцаан үгүйсгэж чадаагүй, няцаалт болгож буй голлох баримтууд нь хангалттай бус, таамаглалд тулгуурласан байдлаар няцаасан гэж дүгнэлээ. Тодруулбал,
6.1. “Б” ХХК-ийн захирал Ц.О өмч хувьчлалаар үл хөдлөх худалдан авч байсан Хан-Уул дүүргийн 0-р хороо, Чингисийн өргөн чөлөө 000, А нэгдлийн хашаанд байрлах убд-2206004073, 2438 м.кв талбай бүхий авто гражийг эдэлбэр газрын хамт БНХАУ-ын иргэн Б /B/-д 245.000 ам доллароор худалдах гэрээг 2006.10.03-ны өдөр байгуулсан. 2006.10.19-ний өдрийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарахдаа БНХАУ-н иргэн Б нэг хүний өмч, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 00 тоот гаражийн зориулалттай 780 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул Ү-220***4073 дугаар гэрчилгээ олгосон. Улмаар уг хөрөнгө БНХАУ-ын иргэн Б /B/ захиралтай “М” ХХК-д бүртгэгдсэн байдаг. /16-р хавтас 166-168 дахь тал/,
Гэрээний дагуу 1-р хавтасны 106-112 талд авагдсан мөнгө төлсөн баримтууд авагдсан буюу төлбөр болох 245.000 ам долларыг төлсөн санхүүгийн баримт хэрэгт авагдаж, мөнгө өгч, авсан талаар БНХАУ-ын иргэн Баяраа /Baiyila/ гэрчээр тодорхой мэдүүлсэн байна.
Мөн “Б” ХХК нь уг үл хөдлөх хөрөнгө борлуулсантай холбоотой холбогдох татвар төлснийг татварын улсын байцаагч гэрч Д.Оийн “...“Б” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2006 оны тайланг харахад тус аж ахуйн нэгж нь 2006 оны 3 дугаар улирлын тайландаа үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого нь 286.160.000 төгрөг, хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод ногдуулсан татвар нь 5.723.200 төгрөг байхаар тусгаж, 2006 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 6.260.000 төгрөгийг тушаажээ...” гэсэн мэдүүлэг болон “Б” ХХК-ийн татвар төлөлтийн мэдээллээр /9-р хавтас 20-23 дахь тал/ тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар тухайн үеийн 1 долларын ханш нь 1165 төгрөгтэй тэнцэхээр буюу 245,000 доллар нь 285,425,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон.
Улсын яллагчаас дээрх мөнгөнөөс Ц.О нь Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 000 тоотод байршилтай граж, засварын газрын зориулалттай 40 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, мөн банкны өр төлбөр төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул хадгалагдаж байсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн тайлбар, дүгнэлт гаргасан.
Гэтэл “Т” ББХ компанийн 1996 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дугаартай тушаалаар Г.Бд хувьчилсан, Г.Б нь 1997 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нас барсан, 2003 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр Г.Бгийн өв залгамжлагчаар Б.Чд эрх үүссэн, /11-р хавтас 209-210 дахь тал, 13-р хавтас 232-250, хэргийн 14-р хавтас 30 дахь тал/, Газар эзэмших эрхийн гэрчилгээ: 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, Б.Ч-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 267 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 8008/008 дугаар бүхий 80 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт гарааш, моторын цехийн зориулалтаар эзэмшүүлэв. / 16-р хавтас 165 дахь тал/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Цоодолын Оад /нэг хүний өмч/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 133 тоотод байршилтай граж, засварын газрын зориулалттай 40 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005338 дугаарт бүртгэв гэжээ. /16-р хавтас 161 дэх тал/,
Үүнтэй холбоотойгоор Б.А гэрчээр мэдүүлэхдээ “...Манай аав Г.Б нь тээврийн жолооч хийдэг байсан бөгөөд Ц.О нь аавын ажлын гражийн дарга хийдэг байсан учраас танина. Манай аав 1997 онд нас барсан. Манай аав Г.Б нь өөрийн ажиллаж байсан газар болох хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хаягийг мэдэхгүй /Хан-Уул дүүргийн баруун талд/ граж эзэмшиж байсан. Гэхдээ хэзээ, хэрхэн авсан талаар мэдэхгүй байна. Аавыг 1997 онд нас барсны дараа тухайн граж нь миний төрсөн дүү Б.Чын нэр дээр шилжсэн. 2005 оны орчим манай ээж М амьд байх үедээ надад хэлэхдээ О надтай уулзаад аавын чинь граж байгаа газарт барилга барих гэж байгаа, гражаа зар тэгэхгүй бол барилга барих талбайн гол хэсэгт граж байрлаж байна гэж хэлж байсныг санаж байна. Гэхдээ нарийн асуудлын талаар санахгүй байна. Энэ гражтай холбоотой асуудлыг манай дүү Б.Ч мэднэ. Манай дүү өөрийн эзэмшлийн гражийг Ц.Оад зарсан байх гэж бодож байна...” гэсэн байна. /16-р хавтас 81-82 дахь тал/,
Дээр дурдсанаар Б.Чын нэр дээр байсан Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 000 тоотод байршилтай граж, засварын газрын зориулалттай 40 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Цоодолын Оад /нэг хүний өмч/ эрхийн улсын бүртгэлийн Ү-220***5338 дугаарт бүртгэгдсэн. /16-р хавтас 161 дэх тал/,
Түүнчлэн Ц.О болон “М” ХХК /захирал нь БНХАУ-ын иргэн Б B/ нарын хооронд уг 40 м.кв үл хөдлөхтэй холбоотой иргэний хэргийн маргаан үүсэж Ц.О нь хууль ёсны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, Ц.О, Б.Ч нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаж гаражийг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн, уг газрыг “М” ХХК-д худалдсан нь тогтоогдоогүй талаар шүүхийн шийдвэртээ дүгнэжээ. /18-р хавтаст хэргийн 46-47/
Улмаар “М” ХХК-аас 32.719.140 төгрөг гаргуулж Ц.Оад олгуулахаар шийдвэрлэсэн ба үүнтэй холбоотой Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 800 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2021/00423 дугаартай тогтоол /18-р хавтас 41-60 дахь тал/ хэрэгт авагджээ.
Энэ тохиолдолд Ц.Оыг уг 40 м.кв үл хөдлөхийг худалдан авахдаа 2005.09.02-нд бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж дүгнэх боломжтой ч үнийн дүнгийн хувьд 3,000,000 төгрөгийн үнэ бүхий гэж гэрээнд /14-р хавтас 03 дахь тал/ бичсэнээс үзэхэд их хэмжээний мөнгөөр худалдан авсан гэж үзэх боломжгүй байна.
Улмаар авто бааз, газар худалдсан 245,000 доллар буюу 285,425,000 төгрөгийн орлогыг Б.Чимэддамбын нэр дээр байсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 133 тоотод байршилтай граж, засварын газрын зориулалттай 40 м.кв талбайг худалдан авч их хэмжээгээр зарцуулсан гэх яллах талын няцаалт үндэслэлгүй байна.
6.2. Мөн улсын яллагчаас “Б” ХХК болон Ц.Оын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн талаарх баримтуудад дүгнэлт хийн “Б” ХХК нь урьдын зээлээ төлөхөд уг мөнгийг зарцуулсан энэ талаар Худалдаа хөгжлийн банкнаас “Б” ХХК-ны зээлийн дансны хуулга авагдсан буюу 2004 оны 03-р сарын 22-ны өдөр 15.000.000 төгрөгийн зээл авч, 2004 оны 8-р сарын 02-ны өдөр 4.108.186 төгрөг төлж зээлээ хаасан, 2004 оны 8-р сарын 05-ны өдөр 18.000.000 төгрөгийн зээл авч, 2005 оны 07-р сарын 27-ны өдөр 8.857.611 төгрөг төлж зээл хаасан, 2005 оны 07-р сарын 27-ны өдөр 2005 оны 7-р сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээл авч 2005 оны 12-р сарын 8-ны өдөр 20.112.000 төгрөг төлж зээлээ хаасан, 2005 оны 12-р сарын 13-ны өдөр 30.000.000 төгрөгийн зээл авч 2006 оны 10-р сарын 05-ны өдөр 30.272.792 төгрөг төлж зээлээ хаасан /16-р хавтас 31-34 дэх тал/ гэсэн дүгнэлт гаргасан.
Гэтэл Ц.О нь дээр хөрөнгөөс тусдаа байдлаар хөрөнгүүдийг худалдаж орлого олж байсан талаар мэдүүлэхдээ “...Хан-Уул дүүргийн 0-р хороо Арьс ширний үйлдвэрийн хашаанд байрлах Сор компанийн урд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 440 м.кв барилгыг АОС компанид 2008 онд 300.000 юаниар худалдсан...” гэсэн байна.
Хэрэгт авагдсан Ц.Оын худалдаа хөгжлийн банк дахь 404188121 дугаартай хадгаламжид 2008.05.09-нд 286,100 юань шилжин орсон /3-р хавтас хх33/ байснаас тэрээр өөрийн 404***575 дугаартай хадгаламжийн дансанд 100.000 юань шилжүүлсэн байна. /16-р хавтас 76 дахь тал/ Өөрөөр хэлбэл Ц.Оын Хан-Уул дүүргийн 2-р хороо Арьс ширний үйлдвэрийн хашаанд байрлах Сор компанийн урд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 440 м.кв барилгыг АОС компанид 2008 онд 300.000 юаниар худалдсан, уг мөнгө нь дансны хуулгаар тогтоогдсон гэсэн өмгөөлөгч нарын тайлбар, холбогдох баримтыг няцаан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар шалгаж тодруулах ажиллагаа хийгдээгүй байна.
Уг дансны хуулганд 1 юань нь 395,35 төгрөгтэй тэнцэх буюу тухайн үедээ 113,395,735 төгрөгтэй тэнцэх мөнгө байснаас үзэхэд “М” ХХК-н захирал БНХАУ-ын иргэн Б B-д хөрөнгө худалдсанаас тусдаа хөрөнгө худалдан борлуулж, орлого олж байсан гэсэн тайлбар, мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Энэ хэсгээс дүгнэхэд: яллах талаас 2006 онд 245,000 доллар буюу 285,425,000 төгрөгийн орлого орсноос банкны зээл болох 30,000,000 төгрөгийн зээлийг хаасан, Б.Чаас 40 м.кв үл хөдлөхийг бэлэглэлийн гэрээ байгуулах байдлаар худалдан авсан /3,000,000 төгрөгийн үнэ бүхий гэж бэлэглэлийн гэрээнд тусгасан/ зэргээр уг мөнгө хасагдаж, хорогдож байсан үндэслэл гаргасан боловч 2008 онд 286,100 юань буюу 113,395,735 төгрөгөөр орлого нэмэгдсэнийг няцаагаагүй байна.
6.3. Мөн Ц.Оын мэдүүлэгт “...Сонгинохайрхан дүүргийн 0-р хороолол 19-р байрны 000 тоот 60 м.кв 2 өрөө орон сууцыг 2013 онд 79.000.000 төгрөгөөр худалдсан, мөн 161 ширхэг оёдлын машин, тоног төхөөрөмжийг 2015 онд 47.250.000 төгрөгөөр зарсан...” гэсэн.
Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаанд “Сонгинохайрхан дүүргийн 00-р хороо 0-р хороолол 00-р байрны 000 тоот орон сууцны өмчлөгчөөр 1998 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Ц.О, Б.Т, *******, *******атчимэг нар бүртгэгдэж, 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Пгийн өмчлөлд шилжсэн”, уг 370 тоот орон сууцыг хувьчилж авсан баримтууд /3-р хавтас 169-175 дахь тал/-д авагджээ. Улмаар 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн 00-р хороо 00-р байрны 370 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнд Ц.О нь Ц.Пд 5.000.000 төгрөгөөр худалдсан /12-р хавтас 68-76 дахь тал/ гэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын 60 м.кв байрыг 5,000,000 төгрөгөөр худалдах боломжгүй, 79,000,000 төгрөгөөр худалдсан гэдэг нь бодит байдалд нийцсэн гэснийг үндэслэлтэй тайлбар гэж дүгнэсэн. Учир нь энэ талаар мөн нэмж шалгах ажиллагаа хийгээгүй, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хийлгээгүй, 60 м.кв орон сууц 5,000,000 төгрөгөөр худалдсан шалтгааныг тодруулаагүй, хөрөнгө борлуулж байсан талаарх уг мэдүүлэг мөн эх сурвалжаа тодорхой заасан гэж үзлээ.
Түүнчлэн “Б” ХХК нь Худалдаа хөгжлийн банкнаас 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 30.000.000 төгрөгийн зээлэхдээ барьцаа болгон ... Арьс ширний үйлдвэрийн хашаанд байх 43 ширхэг оёдлын машин зэрэг үйлдвэрийн тоног төхөөрөмж барьцаалсан байх ба 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээний үүрэг хангагдсан тул барьцаанаас эд хөрөнгөө чөлөөлсөн /14-р хавтас 138-146 дахь тал/ нөхцөл байдлаас үзэхэд Ц.Оад оёдлын машин зэрэг үйлдвэрийн тоног төхөөрөмж байсан энэ талаарх мэдүүлгийн эх сурвалжаа нотолсон байна.
6.4. Мөн Ц.Оын мэдүүлэгт дурдсан “...Хан-Уул дүүргийн 3-р хороо Арьс ширний үйлдвэрийн хашаанд Гутлын үйлдвэрийн урд байрлах 1 давхар 290 м.кв талбай бүхий конторын барилга, цайны газар, агуулах зэргийг 2008 онд Гутлын үйлдвэрт 30.000.000 төгрөгөөр худалдсан. 1991 онд өмч хувьчлалаар Шарга морьтын эцсийн буудлын дээд талд Арьс ширний зуслангийн зориулалттай 10 ширхэг зуслангийн байшин хувьчлан авч, 1991-2016 онд 35.000.000 төгрөгөөр зарж борлуулсан. 1991 онд өмч хувьчлалаар авсан Хан-Уул дүүргийн 3-р хороо Арьс ширний хашаанд байрлах 24 м.кв агуулахын зориулалттай байрыг 2009 онд Харигаа гэх компанийн захирал Оюунбат гэх хүнд 8.000.000 төгрөгөөр зарсан. 2009 онд XGMA-50 маркийн ковшийг Техник форум Уранчимэг гэх захирлаас 40.000.000 төгрөгөөр авч тооцоогоо дуусгасан. 2009 онд Архангай аймгийн Цэнхэр суманд алтны уурхай эрхэлдэг Батболд гэх хүнд 62.850 доллароор зарсан...” гэсэн нөхцөл байдлыг мэдүүлсэн байхад тухайн мэдүүлгийн эх сурвалжуудыг шалгах ажиллагаа хийгээгүй, няцаан үгүйсгээгүй байна. /1 дүгээр хавтас 91-94 дэх тал/,
6.5. Ц.Оын мэдүүлэгт дурдагдаагүй боловч Ц.О нь 1998 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 0-р хороо Нэхмэлийн 00-р байрны 00б тоот орон сууцыг Г.Г, Г.Г нараас бэлэглэлээр авсан /12-р хавтас 178-185 дахь тал/, уг орон сууцыг 2006 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ц.О нь Б.Эд бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн боловч 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.Э нь Ц.Оад 30.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /2-р хавтас 195-196 дахь тал/ хэрэгт авагджээ.
Мөн Ц.О, *******г нар нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3-р хороо, АШ 25-р байрны суурин дээр баригдсан 77А байрны 903 тоот 52.28 м.кв орон сууцыг М.Гд 30.000.000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байсан нь /13-р хавтас 185-199 дэх тал/ хэрэгт авагджээ.
Улмаар Ц.Оын өмчлөлд байсан болон одоо байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талаарх /11-р хавтас 209-250 дахь тал, 12-р хавтас 1-250 дахь тал, 13-р хавтас 1-250 дахь тал, 14-р хавтас 1-47 дахь тал/ холбогдох баримтууд хэрэгт авагдсан ба Ц.О нь Хан-Уул дүүргийн 00-р хороо Ар Зайсан гудамж 000/0 дугаар байр 00 тоот 106.5 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авч, амьдарч байгаа талаар мэдүүлжээ.
Энэ нь цаг хугацааны хувьд 2019.03.21 байх ба 30.000.000 төгрөгөөр уг орон сууцыг худалдан авсан /12-р хавтас 23-32 дахь тал/. Шүүгдэгч *******ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж маргаж буй Хан-Уул дүүргийн 11-р хороо, Р, Тэнгэр рашааны гудамж 00 байр 000 тоот орон сууц, 2 ширхэг авто зогсоолыг худалдан авах гэрээг 2019.03.07-нд байгуулсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл ойролцоо цаг хугацаанд буюу 14 хоногийн зайтай 2 үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байхад энэ талаар тодруулах ажиллагаа хийгээгүй, Ц.Оыг хөрөнгийн эх үүсвэргүй, хөрөнгийн эх үүсвэрийг гаргах боломжгүй гэсэн таамагласан үндэслэл гаргаж, мөн үндэслэлээр шүүгдэгч *******ийг ялласан нь учир дутагдалтай байна.
7. Улсын яллагчаас шүүгдэгч *******ийн яллах үндэслэлдээ түүний салсан эхнэр Д.Оны гэрчийн мэдүүлгийг үндэслэснийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. Учир нь Д.О гэрчээр мэдүүлэхдээ “...Миний бие 2003-2006 онд Малайз улсад сурч байхдаа 2004 онд *******тэй танилцаж байсан. Б надтай танилцах үедээ Малайз улсын /одоо нэрийг нь санахгүй байна/ коллежид сурдаг байсан. Танилцаад хамт амьдарч байгаад 2006 онд Монгол ирээд манай ээж, аав хоёрын Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол 9-р байрны 00 тоотод оршин суух 3 өрөө орон сууцанд аав, ээжийн хамт амьдрах болсон. 2007 оны 03 дугаар сарын 19-ний өдөр том охин болох Б.М, 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дунд хүү О.Ад, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр охин Б.Б нар төрсөн. Бид хоёрын голоос 3 хүүхэд байдаг юм. ... 2016 оноос хойш 3-н хүүхэд болон надтай ирж огт уулзаагүй юм. *******өөс албан ёсоор ямар нэгэн хүүхдийн тэтгэвэр тэтгэмж авдаггүй. Гэхдээ 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 2-3 удаа л 200,000- 300,000 төгрөгийг хүүхдүүдэд нь зарцуулахаар авч байсан. ******* нь 2016 он хүртэл надтай амьдарч байхдаа Батлан хамгаалах яамны харьяа Бөртэ оёдлын үйлдвэрт ажилладаг байсан. 2016 онд надаас салаад явах үедээ ямар нэгэн тээврийн хэрэгсэлгүй, өөрийн нэр дээрээ ямар нэгэн орон сууц, үл хөдлөх хөрөнгө гэхээр зүйлгүй байсан. Намайг *******тэй хамт амьдарч байх үед түүний аав О нь ямар нэгэн ажил хийдэггүй гэртээ байдаг байсан. Харин ээж болох Т нь айлын хүүхдийг хөлсөөр хардаг /хүүхэд асрагч/ хийдэг байсан. Намайг анх Бтэй гэр бүл болж байхад 1 дүгээр хороолол 19-р байранд 2 өрөө байранд амьдардаг байсан. Дараа нь 2013-2014 оны үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байдаг "Ш" гэх нэртэй хотхонд 2 өрөө байранд орсон. О гуай хуучны Тоёота Кроун маркийн машин унадаг байсан. Бусад зүйлийн талаар сайн мэдэхгүй байна…Миний мэдэхээр О гуай 800,000,000 төгрөгөөр байр орон сууц авах боломжтой хүн гэж бодохгүй байна. Яагаад гэхээр миний мэдэж байгаагаар гэртээ байдаг ажил хийдэггүй байсан хүн шүү дээ. Хүн мөнгө олох ажил хийлээ гэхэд сард 800-900 мянган төгрөг л авдаг биз дээ. Тэгээд ч намайг Бтэй хамт амьдарч байхад Б нь мөнгө төгрөггүй, өр ширэнд орчихлоо гээд эхнэр хүүхдэдээ мөнгө өгдөггүй байсан учраас манай 2 хүүхдэд болон биднийг манай аав, ээж 2 тэтгэврийн мөнгөөрөө тэжээдэг байсан. Мөн би өөрөө ажил хийж болгодог байсан. Хадам аав О нь 2013-2014 онд манай дунд хүү Аийг Шинэ өглөө хотхоноос 00 дугаар сургууль руу зөөдөг байсан. Гэхдээ надаас болон Бөөс бензингүй болчихлоо, бензиний мөнгө өг гэж байнга нэхээд авдаг байсан. Хэрэв ийм их хэмжээний мөнгөтэй хүн байсан бол надаас арай бензиний мөнгө нэхэхгүй байсан болов уу гэж бодож байна. …Миний хэлсэн ярьсан үнэн. Одоо манай 3 хүүхэд том болж байгаа учраас Бөөс хүүхдүүдийнхээ тэтгэмжээ авмаар санагддаг. Гэхдээ энэ хүн шалтаг шалтгаан хэлээд ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж өгдөггүй юм. Өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /16-р хавтас 89-91 дэх тал/, Д.О дахин мэдүүлэхдээ “...Бид хоёр 2003, 2004 оны үед анх Малайз улсад танилцаж гэр бүл болон хамт амьдрах болсон. Тэгээд 2006 онд Монгол улсад ирж ууган охиныг төрүүлсэн. Бидний дундаас гурван хүүхэдтэй. ******* бид хоёр 2016 оноос салж тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо бол ямар нэгэн харилцаа байхгүй. Анхнаасаа бид хоёр гэр бүлээ батлуулаагүй байсан юм. Тухайн үед буюу ******* бид хоёр амьдарч байх хугацаанд хөрөнгөгүй биш хөрөнгөтэй байсан. Би өмнөх мэдүүлэгт ******* болон түүний аав ээжийг ямар ч хөрөнгөгүй байсан гэж мэдүүлсэн. Үнэн хэрэгтээ *******ийн аав О, ээж Т нар нь намайг бэр болж байх үед Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороололд том объектод оёдлын үйлдвэр ажиллуулдаг, 1 дүгээр хороололд нарийн боовны цех зэргийг ажиллуулдаг байсан. ******* өөрөө Малайз улсаас ирснээс хойш Малайз улс руу сургалтын зорилгоор хүүхэд зуучлах төвийг Ад ажиллуулдаг, Сонсголонд хайрганы үйлдвэр ажиллуулах зэрэг юм хийж байсан. Гэхдээ ******* надаа яг ажлын нарийн ширийн зүйлээ хэлдэггүй, ярьдаггүй байсан. Би *******ийг Ш гэдэг компанид ажилладаг гэдгийг нь ч мэддэггүй байсан. Ямар ч байсан хөдөө маш их л явдаг хүн байсан. *******ийн аав, ээж нь манай гэр бүлд байр, автомашинаар хангаж байсан. 2014 оны үед бид хоёрт Toyota Land Cruiser 200 маркийн автомашин авч өгч байсан. Мөн ******* 2016 онд хөдөө явлаа гэж яваад тэр чигээрээ салаад явсан бөгөөд тэр үед аав О нь надад Nissan Armada маркийн автомашин авч өгч байсан. Том охин Б.М АНУ-д, дунд хүү О.А маань Япон улсад сурдаг бөгөөд төлбөрийг нь аав нь төлдөг юм. Б надаа “би тийшээ ийм ажлаар явлаа" гээд л явдаг байсан. Хаана очиж ямар компанид ажилладаг байсныг нь мэдэхгүй байна. "Сүхбаатар аймаг руу хайгуулын чиглэлээр явлаа, Өвөрхангай руу явлаа, Заамар явлаа л гэж ярьдаг байснаас биш нарийн зүйл ярьдаггүй байсан. Аялал жуулчлалын компани гэдэг нь Малайз руу хүүхдүүдийг сургалтад зуучилдаг компани байсан юм. Нэрийг нь мартсан байна...” гэжээ. /19-р хавтас 85 дахь тал/
Д.О нь шүүгдэгч *******ийн салсан эхнэр бөгөөд түүний дээрх 2 мэдүүлэг нь агуулгын хувьд илэрхий зөрүүтэй буюу Ц.Оыг тэтгэвэрт байдаг, хуучин машин унадаг, хадгалсан мөнгө төгрөг байхгүй байх гэсэн байдалтай мэдүүлж, эсвэл мөнгө төгрөгтэй бидэнд автомашин, байр авч өгч байсан гэж мэдүүлжээ. Тус гэрч нь 2006 оноос 2015 он хүртэл тухайн айлын бэр байсан гэх боловч Ц.Оын дээр дурдсан хөрөнгө, орлогын талаар тодорхой мэдээлэлгүй болох нь тогтоогдож байна. Тиймээс Д.Оны гэрчийн мэдүүлэг нь эх сурвалж тодорхой зааж чадаагүй, Ц.Оын мэдүүлэг, холбогдох баримтуудыг үгүйсгэж чадахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдаж байна.
8. Улсын яллагчаас Ц.О, Б.Т нарыг тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан зээл авч байсан тул 2006-2007 онд үл хөдлөх хөрөнгө худалдсантай холбоотой мөнгийг гэртээ хадгалж байсан гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан.
Хэрэгт шүүгдэгч *******ийн эцэг, эх болох Ц.О, Б.Т нарын банк, бусад байгууллагаас зээл авч байсан түүхийг судлан, холбогдох баримтуудыг авчээ. Тухайлбал, мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 387 дугаартай тогтоолоор Ц.О, Б.Т, “Б” ХХК, “А” ХХК-ийн банкин дахь зээл, зээлийн эргэн төлөлтийн талаарх арилжааны банкнуудаас гаргуулсан лавлагаа (16-р хавтас 35-62 дугаар тал), Монгол банкны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-17/669 дугаартай албан бичгээр ирүүлсэн зээлийн мэдээллийн лавлагаа (16-р хавтас 65-68 дугаар тал), уг лавлагаанд Ц.Оын 2013-2017 оны хооронд банк болон бусад байгууллагаас авч байсан зээлийн мэдээлэл байх ба 2003 онд 5 сая төгрөг зээлэн 2006 онд төлсөн, түүнээс хойш 2015-2019 оны хооронд 8 удаа зээл авсан, нийт авсан зээлийн нийлбэр 25 сая орчим төгрөгийн зээл авч буцаан төлсөн байна. Б.Тийн хувьд 2012-2020 оны 8 удаа зээл авсан, нийт зээлийн хэмжээ 26 сая орчим төгрөгийн зээл авч буцаан төлжээ.
Улсын яллагчийн их хэмжээний мөнгөн хадгаламжтай хүн банкнаас хэрэглээний зээл авахгүй гэсэн дүгнэлт нь таамаглал дэвшүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Ц.Оын 2006-2008 онд олж байсан их хэмжээний орлого 10 гаран жилийн хугацаанд захиран зарцуулагдаад дууссан байх боломжтой, энэ хугацаанд банкнаас хэрэглээний зээлүүд авч байсан нь их хэмжээний хадгаламжтай хүний хийх үйлдэл болохгүй гэх нь таамаглал болохоос бодит байдлыг тогтоосон гэж үзэхгүй юм. Нэмж дурдахад хадгаламжтай хүнд хадгаламжаа барьцаалан зээл авах банкны үйлчилгээ байдаг бөгөөд хадгаламжтай хүн зээл авдаггүй гэх нь алдаатай дүгнэлтэд хүрнэ.
Түүнчлэн, дахин дурдахад Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж 000 дугаар байрны 000 тоот орон сууц, зоорины 00, 00 тоот гражийг худалдан авсан мөнгийг төгрөг байдлаар банканд аваачсан гэсэн прокурорын үндэслэл нь холбогдох баримтаар үгүйсгэгдсэнийг дээр дүгнэсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Оын хөрөнгийн болон зээлийн лавлагаануудыг авсан болохоос түүний мэдүүлэгт дурдсан байдлыг нягтлан шалгах, гэртээ сейфэнд доллар байдлаар мөнгөө хадгалдаг байсан гэсэн мэдүүлэг гаргасаар байхад “сейфтэй” байсан эсэхийг мөрдөн байцаалтын шатанд шалгах ажиллагаа хийгээгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарим болох хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тусгасан бөгөөд ийнхүү бодит байдлыг тогтоохдоо эргэлзээгүйгээр, бүрэн бодитой шалгаж, нотлон тогтоосон байх ёстой талаар заасан.
Дээрхээс дүгнэн үзэхэд 2019.03.07-нд Хан-Уул дүүргийн 00-р хороо, Р, Тэнгэр рашааны гудамж 000 байр 000 тоот орон сууц, 2 ширхэг авто зогсоолыг худалдан авсан 800,000,000 төгрөгийг Ц.О гаргасан гэсэн тайлбар, мэдүүлэг холбогдох баримтыг эргэлзээгүй нотолгоо, баримтаар няцаан үгүйсгэсэн, эсрэг нотолгоо хангалттай тохиолдолд улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Харин эсрэгээр няцаасан баримтууд бүрэн бус, эргэлзээтэй, таамаглалд тулгуурласан байдлаар хүнийг яллах, улмаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж бусдын өмчийг хураах байдлаар өмчлөх эрхэд халдах нь хууль ёсонд нийцэхгүй болно.
Мөн улсын яллагчийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж 000 дугаар байрны 000 тоот орон сууцанд шүүгдэгч оршин суудаг, уг үл хөдлөхийг худалдан авах анхны гэрээ хэлцлийг тэрээр тохиролцсон нөхцөл байдал тогтоогдсон, улмаар шүүгдэгч ******* хууль бусаар олсон орлогоороо эх Б.Тийн нэр дээр үл хөдлөх худалдан авсан гэсэн нь таамаглал, шалган тогтоовол зохих нөхцөл байдал болохоос таамаглалаа баримтаар нотолж, магадлан шалгаж, эсрэг талын үндэслэл болох Ц.Оын хөрөнгөөр худалдан авсан гэснийг хангалттай няцааж чадаагүй гэж дүгнэсэн.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид... ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023.05.08-ны өдрийн 24 дугаар тогтоолд “бүхий л нотлох баримтыг шалгасан боловч” гэдгийг нотолбол зохих байдал, нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээд байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалган тогтоосон байхыг хэлнэ, “гэм буруутай эсэхэд” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ... гэж тайлбарласан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэрэг маргааныг шийдвэрлэдэг.
Улмаар шүүгдэгч өөрийн эцэг Ц.Оын мөнгөөр худалдан авсан, Ц.О нь үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан их хэмжээний мөнгийг доллар байдлаар хадгалж байсан гэснийг няцаасан улсын яллагчийн үндэслэл тус бүрээр дүгнэлт хийгээд шүүгдэгч *******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэнийг нотлон тогтоож чадаагүй, харин эргэлзээтэй тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх өмгөөлөгч нарын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэв.
Тус хэргийн тухайд 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхэд 2023.05.08, 2024.04.19-ны өдрийн шүүгчийн захирамжаар тус тус нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, холбогдох нэмэлт ажиллагааг хийж хэргийг шүүхэд дахин шилжүүлсэн байна.
Хэдий эргэлзээтэй тохиолдолд ашигтайгаар шийдвэрлэнэ гэдгийг хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон байх зарчмын шаардлага хатуу тавигдаж, ийнхүү шалгасан ч эргэлзээ байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх агуулгатай ч нөгөө талаас хэрэг маргааныг шийдвэрлэхэд шүүх хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, яллах, цагаатгах талын тэгш эрхийн мэтгэлцээнд тулгуурлан шүүх хөндлөнгийн байр сууринаас шийдвэрээ гаргах зарчимтай. Ийнхүү үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой нотлох ажиллагааг ахин дахин хийсэн ч хэргийн байдлыг бүрэн бодитой тогтоож чадаагүй, эргэлзээтэй нөхцөл байдал байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.9-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана...” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
10. Хэрэгт улсын бүртгэлийн өмчлөх эрхийн Ү-220***2712 дугаартай, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж 000 дугаар байрны 000 тоот орон сууц, зоорины 000, 00 тоот грашийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 413 дугаартай зөвшөөрлийг /2-р хавтас 54 дэх тал/ хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан Ү-220***2712 дугаартай гэрчилгээг өмчлөгч Б.Тт буцаан олгохоор шийдвэрлэв.
11. Хэргийн хамт ирсэн 2 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч *******ийг 2019.12.11-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2019.12.13-ны өдөр сулласан /1-р хавтас 115 дахь тал/, 2019.12.20-оос 2020.01.23 хүртэл цагдан хорьсон /1-р хавтас 148-149 дэх тал/ нийт 36 хоног цагдан хоригдсоныг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дах хэсэг, 36.6, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Шүүгдэгч ******* нь тус хэрэгт 36 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Л.Б, Э.З нартай уулзахыг хориглох, Т, М Т, “Ш” ХХК-ын харьяа албан байр, үйлдвэрийн газарт очихгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч нь оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 413 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан Ү-220***2712 дугаартай гэрчилгээг өмчлөгч Б.Тт буцаан олгосугай.
6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР