Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/23

 

 

                                                                                                      Ш.Уранцэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:

Прокурор П.Шижиртуяа

Шүүгдэгч Ш.Уранцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 224 дугаар захирамжтай Ш.Уранцэцэгт холбогдох 2015003060087 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Боржигон овогт Шаравын Уранцэцэг /рд:********/, Архангай аймагт 19** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, У хотын Ч дүүрэг, Т-ын *-***а тоот хаягт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр, охин, ач, зээгийн хамт амьдардаг гэх, 54 настай, эмэгтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар.

Ш.Уранцэцэг нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Г сумын ** дугаар баг “Х шил” гэх нэртэй газраар дамжин өнгөрөх асфальтан зам дээр **-** УНК улсын дугаартай “Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1., 13.2 дугаар зүйлүүдийг зөрчиж **-** УБД улсын дугаартай “Зил 130” маркийн авто машины зүүн урд хэсгийг мөргөж, жолоодох тэнцвэр алдагдан зам тээврийн осол гаргаж зорчигч Ж.Гүнсэнтөр, М.Ану нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 224 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Уранцэцэгт холбогдох эрүүгийн 2015003060087 дугаартай хэргийг Булган аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Ш.Уранцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

“ ...  Шүүгчийн захирамжийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 15 минутанд хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 Захирамжийн 1 дэх заалт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1-т “... Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн хуульчилсан. Хуулийн агуулга, томьёоллоос харахад шинжээч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх, мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд дүнэлт гаргах, шат шатанд гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцахаар хуульчлан тогтоосон байна.

Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад
прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан
ажиллагааг хэлнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр
зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ
тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор,
мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж тус тус хуульчилсанаас
үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед эрх бүхий 3 субьектийн
шийдвэрээр томилогдсон шинжээч дүгнэлт гаргахаар хуульчилсан байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд "... хуулийн
хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага,
албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж
хуульчилсанаас үзэхэд зам тээврийн ослын шалтгаан болон хүний биед учирсан
гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай
мөрдөгч, прокурорын тогтоолууд нь мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд
хамаарч байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үе шатанд
хамааралгүй юм.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд
иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцуулах, энэ шатанд
шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээч томилогдохоор хуульчилсаныг
анхаарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх
ажиллагааны үе шатыг ялган салган ойлгохгүйгээр заавал хуулийн дээрхи
зохицуулалтад заасан “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” гэх үгийг мөрдөгч,
прокурор шинжээч томилох тогтоолд оруулаагүй нь шинжээчийн дүгнэлтүүд
нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд
нийцэхгүй байна.

Мөн мөрдөгч, прокурорын шинжээч томилох тогтоолд Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан “шинжээчийн эрх, үүрэг”-ийг
нэг бүрчлэн тусгасан байгааг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй байгаа нь учир
дутагдалтай байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээч томилсон тогтоолуудад “шүүхийн
шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон” гэх үгийг тогтоолд бичээгүй нь эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн,
тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хязгаарласан зөрчилд тооцогдохгүйг
анхаарч үзэх хэрэгтэй байна.

Захирамжийн 2, 3 дахь заалт:

Яллагдагч Ш.Уранцэцэг **-** УНК улсын дугаартай Nissan X-Trail загварын
тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ ЗХД-ийн 13.1-т заасан “жолооч гүйцэж
түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа
ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг
харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад
учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч
мэдсэн байвал зохино”,

13.2-т заасан “...гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй
тохиолдолд мөн уг дүрмийн 2-р хавсралтын 1.3. Хэвтээ тэмдэглэлийг дараахь
зориулалтаар хэрэглэнэ: 1.1. хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд
хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг
заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс
зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн
хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ, 1.4. “1.1-1.30 1.15а-1.15в тэмдэглэлийг
тээврийн хэрэгсэлээр давахыг хориглоно.

Харин түр ба удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгсэлээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж **-** УБД улсын дугаартай Зил 130 загварын авто машины зүүн урд хэсгийг мөргөж жолоодох тэнцвэр алдагдан зам тээврийн осол гаргасан.

Энэ нь Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон мөрдөгч ахмад Б.Батбаярын 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 168-р тал/, шинжээч а/х Төрбатын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4/30 дугаартай дүгнэлт, 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн С.Намхайжанцан, Э.Будсүрэн, Ц.Намнан нарын гаргасан бүрэлдэхүүнтэй дүгнэлтүүдээр нотлогдож байгаа бөгөөд дээрхи дүгнэлтүүд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, эргэлзсэн үндэслэл тогтоогдоогүй болно.

Захирамжийн 2 дахь заалтад тусгасан “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд осол болсон гэх асфальтан замын Зил-130 маркийн **-** УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн зорчиж явсан талын өргөнийг 3.4 м гэж бичигдсэн тул уг тээврийн хэрэгсэлийн өргөний хэмжээг тодруулах нь ослын шалтгаанд нөлөөлөх эсэхийг тогтоох” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт ач холбогдолгүй байна.

 

Захирамжийн 3-т “Зил-130 маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 дугаар зүйл, 13.3 дугаар зүйлд заасан жолоочийн үүргээ биелүүлсэн эсэхийг шалах ажиллагаа” тус тус хийгдээгүй гэжээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 дугаар зүйл нь “... Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно...”

13.3. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна...” гэсэн заалтыг жолооч И.Мөнхжаргал зөрчөөгүй болох нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Иргэний нэхэмжпэгч И.Мөнхжаргалын ”... Би тухайн үед хурд багатай уруудаж явсан тэгтэл тэр улаан өнгийн **-** УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний урдуур орохоор нь би хурдаа хасаж тоормоз гишгээд өөрийн явж байсан эгнээний шороон хөвөө хэсэгүү дарсан чинь тэр машин миний унаж явсан тээврийн хэрэгслийн урд гуперийг шүргээд замын хажуу руу орохоор нь би буцаж замруугаа орохоор жолооныхоо хүрдийг дарсан чинь миний машин чиргүүлийнхээ хамт эргэчихсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/

Иргэний нэхэмжлэгч Г.Цэцэгмаагийн мэдүүлэг: .... Тэгээд цааш явж байгаад Булган аймгийн Г сумын Хараатын шил гэх нэртэй газраар асфалтан замаар уруудаад явж байтал гэнэт нэг улаан өнгийн машин миний сууж явсан тээврийн хэрэгслийн урд гуперийг хойд талын хаалга хэсгээрээ шүргээд ороод ирэхээр нь би “юу болж байна аа” гэж хашгирсан чинь нөхөр маань тээврийн хэрэгсэлийнхээ хурдыг сааруулаад баруун гар талруугаа жолооныхоо хүрдийг дарсан чинь тэр машин тэр чигээрээ замын хажуу хэсэгрүү унасан..” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/

Гэрч Х.Дашдоржийн “...2020 оны 08 дугаар сарын 28-ны өглөө Улаанбаатар хотоос гэрлүүгээ буюу Архангай аймгийн Батцэнгэл сум руу явсан тэгээд замдаа тэгээд замдаа Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах Номын булаг гэх нэртэй газар байрлах цайны газарт орж цай уучихаад цааш хөдөлсөн цааш Уранцэцэг машинаа бариад явсан. Тэгээд цааш Гурванбулаг сумын араар асфальтан зам дээр уруудаад явж байтал нэг чиргүүлтэй Зил 130 маркийн тээврийн хэрэгсэл уруудаад явж байсан. Тэгээд хажуугаар бид нар гүйцэж түрүүлээд нэг мэдсэн би ухаан алдчихсан байсан, нэг сэрсэн чинь замын урд талд намайг гаргачихсан байсан. Удалгүй сумын эмч ирээд надад эм тариа хийж өгсөн. Тэгээд би УБ хотруу явсан. Зам хальтаргаагүй, гадаа цэлмэг үзэгдэх орчин хэвийн зам уруу шулуун зам ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Ойр орчим ямар нэг тээврийн хэрэгсэл байгаагүй ямар нэгэн тээврийн хэрэгсэл шахаж саад учруулаагүй ...” гэх мэдүүлэг/хх-ийн 57-58-р тал/

Мөн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан шинжээч С.Намхайжанцан “....Ш.Уранцэцэг нь Nissan X-Trail маркийн **-** УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийнхээ баруун талын хэсгээр 52-16 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ тээврийн хэрэгсэлээр давахыг хориглосон үргэлжилсэн шугам бүхий хэвтээ тэмдэглэлийг давж Зил 130 маркийн **-** УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж Зил 130 маркийн тээврийн хэрэгсэлийн зүүн урд гүперийг жолооч Ш.Уранцэцэг нь Nissan X-Trail маркийн **-** УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийнхээ баруун талын хэсгээр шүргэж улмаар цааш замын зорчих хэсгээс гарч онхолдож замын тээврийн осол гаргасан байсан.

Уг Зил 130 маркийн **-** УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч И.Мөнхжаргал нь аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ авсан боловч Nissan X-Trail маркийн **-** УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийнхээ баруун талын хэсгээр урдуур орж бүрэн туулах шаардлагатай замыг олгоогүйн улмаас уг зам тээврийн осол гарсан байна.

Хэрэв Nissan X-Trail маркийн **-** УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийнхээ баруун талын хэсгээр араас Зил 130 маркийн **-** УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөргөсөн бол Nissan X-Trail маркийн **-** УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийнхээ баруун талын хэсгээр арын эд анги жишээлбэл арын гүпер багажийн хаалга гэх мэт зүйлсэд эвдрэл үүсэх байсан ба хавтаст хэрэгт авагдсан Nissan X-Trail маркийн **-** УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийнхээ баруун талын хэсгээр гэрэл зураг дээрээс харахад араасаа мөргүүлснээс үүдэж гэмтэж эвдэрсэн зүйл үгүй байсан...” гэх мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 07-10-р тал/, ослын схем зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /11-12-р тал/, шинжээчийн дүгнэлтүүд / зэргээр осол гарах болсон шалтгаан нь жолооч Ш.Уранцэцэгийн үйлдэлдтэй шууд шалтгаант холбоотой болох нотлогджээ.

Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Булган аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 2021/ШЗ/224 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш.Уранцэцэгийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Г сумын ** дугаар баг “Хараатын шил” гэх нэртэй газраар дамжин өнгөрөх асфальтан зам дээр **-** УНК улсын дугаартай “Nissan X.Trail маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 дугаар зүйлүүдийг зөрчиж **-** УБД улсын дугаартай “Зил 130” маркийн авто машины зүүн урд хэсгийг мөргөж, жолоодох тэнцвэр алдагдан зам тээврийн осол гаргаж зорчигч Ж.Гүнсэнтөр, М.Ану нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Ш.Уранцэцэгт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор П.Шижиртуяа эсэргүүцэл бичжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Ш.Уранцэцэгт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан “...мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй нөхөн гүйцэтгэх боломжгүй ...” гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Ш.Уранцэцэгийн гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнээс гадна прокурор, хэргийн бусад оролцогчид хүсэлт гаргасан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шинжээч болон бусад оролцогч нарыг оролцуулан яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчимд нийцэх юм.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 224 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Прокурор П.Шижиртуяагийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ш.Уранцэцэгт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                  ШҮҮГЧИД                                        С.УРАНЧИМЭГ 

 

                                                                                       Ё.БЯМБАЦЭРЭН