Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 118/ШШ2023/0021

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

батлах тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох “******* сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар захирамжаас Ч.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Ч.*******т Мухарын ганга нэрээр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг ******* сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий иргэн М.*******ын нэхэмжлэлтэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.******* миний бие М.*******ын нэхэмжлэлтэй ******* сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар захирамжаас Ч.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Ч.*******т Мухарын ганга нэрээр олгосон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохыг ******* сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж нотлох баримт бүрдүүлэх явцад нэмж 2 хүн дээр гэрчилгээ бичигдсэн талаарх баримт гэрчийн мэдүүлэг авагдсан.

Иймд нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах болохыг ойлгож мэдсэн болно гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.******* нь “******* сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар захирамжаас Ч.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Ч.*******т Мухарын ганга нэрээр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг ******* сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч М.*******аас Б.*******д олгосон 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн болон хэсэгчлэн татгалзах эрхтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д “...төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах”..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болно. Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул түүний бие даасан шаардлагыг хэлэлцэх шаардлагагүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь тус аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “******* сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар захирамжаас Ч.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Ч.*******т Мухарын ганга нэрээр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг ******* сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 100090000941 тоот данснаас буцаан гаргуулж Б.*******д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.АМАРЗАЯА