Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2023/00374

 

 

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2023/00374

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум 7 дугаар баг, ******* банк ******* вогзал тооцооны төв өөрийн байр гэх хаягтай, ******* банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сум, 7 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 58 айлын 30 тоотод оршин суух хаягтай, ******* овгийн ******* ******* /РД:*******/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сум, 7 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 58 айлын 30 тоотод оршин суух хаягтай, ******* овгийн ******* ******* /*******/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 46,160,544,85 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ******* банк ХХК нь хариуцагч Д.*******, Н.******* нарт 2016 оны 12 сарын 12-ны өдөр №559 тоот дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй сарын 120 сарын хугацаатай Орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлж зээлийг зээлдэгчийн 150000296049 тоот дансанд олгосон.

Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2016 оны 12 сарын 12-ны өдөр №559/1 тоот барьцаат гэрээг байгуулж Дэмбэрэлшарав овогтой *******ын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 3-р баг, Төмөр замын 4-р 58 айлын 30 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. 2023 оны 05 сарын 01-ний байдлаар 95 хоног зээлийн эргэн төлөлт зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж зээлийн гэрээний үүргээ ёсоор урьдчилан мэдэгдсэн.

Иймд төрийн банк ХХК нь хариуцагч Д.*******, Н.******* нараас зээлийн үндсэн зээлд 43,260,398.67 төгрөг, хүүнд 2,895,935.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,210.89 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 46,160,544.85 төгрөг гаргуулах мөн дугаартай Сэлэнгэ аймгийн ******* сумын 3-р баг, Төмөр замын 4-р 58 айлын 30 тоотод байрлах орон сууцны зориулалттай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж ******* банкыг хохиролгүй болгож өгнө үү! ... гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... 2016 оны 12 дугаар сард энэ зээлийг авсан аваад 1,060,000 төгрөг төлөөд 2022 онд зээлээ хойшлуулсан. Би энэ зээлд 40 сая төгрөг зарцуулсан байхад 4 сая төгрөг л хасагдсан. 1,060,000 төгрөгөөс 200,000 төгрөг л үндсэн зээлдээ бусад нь зээлийн хүүдээ ордог тул энэ зээлийг төлөхгүй байгаа юм.

Түүнээс биш банкийг хохиролтой болгоно гэсэн зүйл байхгүй, зээлийн хүүд л асуудалтай байна. Анх 50 сая төгрөг аваад 4 жил төлөхөд 46 сая гаран төгрөгийн үлдэгдэлтэй байна.Бусад хүмүүсийн зээлийг харахад миний зээлийн хүү хэт өндөр байгаад байгаа тул хүүг багасгаж шийдвэрлэж өгнө үү.... гэх.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч Д.*******, Н.******* нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 46,160,544,85 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Шүүх ******* банкны Сэлэнгэ салбарын С.Мөнх-Эрдэнэ, А.Болортуяа нарт холбогдуулан гаргасан 46,160,544.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг 2023 оны 5 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Н.*******-д, 2023 оны 05 сарын 16-ны өдөр хариуцагч Д.******* нарт тус тус гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулсан байна.

Мөн 2023 оны 06 сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч нарын утсаар 2023 оны 06 сарын 08ы өдөр мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч Н.******* хуралдаанд оролцохгүй талаар хүү Д.*******аар дамжуулан мэдэгдсэн мөн шүүгчийн туслахаас энэ талаар лавлахад тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 72, 100 дугаар зүйлүүдэд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: ******* банкны Сэлэнгэ салбар нь Д.*******, Н.******* нартай 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлэхээр тохирч, уг зээлийн барьцаанд, Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг Төмөр зөмын 4 дүгээр 58 айлын 30 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлийг зээлдэгчийн 150000296049 дансаар олгосноор талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсэж, улмаар хариуцагч нь хуулийн 451.1-д заасны дагуу гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг нэхэмжлэгч ******* банкны өмнө хүлээсэн байна.

Түүнчлэн зээлийн гэрээний 3.2.4-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гүйцэтгээгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасанд нийцэж байгаа бол барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ба барьцааны бүртгэлийг зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байна.

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй, мөн зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, зохигчид энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч Д.Энхбар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ...нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл бусад хүмүүсийн зээлийг харахад миний зээлийн хүү хэт өндөр байгаад байгаа тул хүүг багасгаж шийдвэрлэж өгнө үү ... гэж маргажээ.

Гэтэл  хариуцагч нар нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, бусад хүмүүсийн зээлийг харахад миний зээлийн хүү хэт өндөр байгаа гэдгээ нотлож чадахгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байх бөгөөд нэгэнт зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 6.2.1-д зааснаар банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болох тул нэхэмжлэгчийг 2023 оны 05 дугаар сарын 01ий өдрийн байдлаар тооцож зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Мөн хариуцагч Д.*******, Н.******* нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй графикт хугацааг 95 хоног хэтрүүлсэн байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 46,160,544,85 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх ба зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байна.

Иймд хариуцагч Д.*******, Н.******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 43,260,398,67 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,895,935,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,210,89 төгрөг, нийт 46,160,544,85 төгрөгийг гаргуулан ******* банканд олгох зүйтэй байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасны дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан улсын бүртгэлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг Төмөр замын 4 дүгээр 58 айлын 30 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь зүйтэй.

Хариуцагч Н.******* шүүх хуралдаанд оролцхгүй гэсэн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Д.*******,Н.******* нараас 46,160,544,85 төгрөг гаргуулан ******* банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг Төмөр зөмын 4 дүгээр 58 айлын 30 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 388,753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос нэхэмжлэгчээс илүү төлсөн 70200 төгрөг, хариуцагч Д.*******, Н.******* нараас 388,753 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЗУЛ