| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2023/00180/И |
| Дугаар | 130/ШШ2023/00864 |
| Огноо | 2023-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 130/ШШ2023/00864
| 2023 10 25 | 130/ШШ2023/00864 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух, И овогт Е-ы С
Хариуцагч: Б аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт Ш-ын Д
Хамтран хариуцагч: Б аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт М-ны Т
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Е.С, түүний өмгөөлөгч Х.З,
Хариуцагч Ш.Д, түүний өмгөөлөгч С.Н,
Хамтран хариуцагч М.Т,
Хариуцагч болон хамтран хариуцагч нарын өмгөөлөгч Я.С,
Орчуулагч А.Ахмерей
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Е.С нь хариуцагч Ш.Д, хамтран хариуцагч М.Т нарт холбогдуулан хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Е.С 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.Атэй гэр бүл болж, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Е.С миний бие 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нөхөр Д.Атэй гэр бүл болсон мөчөөс эхлэн хадам аав Ш.Д, хадам ээж М.Т нартай хамтран амьдарч ирсэн. Нөхөр Д.Атэй гэр бүл болж хамтран амьдарсан хугацаанд бид хоёрын дундаас 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү А.Н, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний хүү А.А, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүү А.М, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр охин А.А нар төрсөн бөгөөд одоо хүүхдүүд маань миний асрамжид байгаа болно.
1.2. Гэтэл нөхөр Д.А нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зуурдаар нас барж, нэхэмжлэгч Е.С би нөхрөө алдаж, төрүүлсэн 4 хүүхэд маань эцгээ алдаж, хагас өнчрөн үлдэж, бидний гэр бүлд нөхөж барагдашгүй уй гашуудал тохиолдсон юм.
1.3. Нэхэмжлэгч Е.С миний бие 2012 онд нөхөр Д.Атэй гэр бүл болсон мөчөөс эхлэн хадам эцэг Ш.Д хадам ээж М.Т нарын хамт нэг гэр бүлд өөрөөсөө гарсан хүү А.Н, А.А, А.М, охин А.А нарын хамт хамтран амьдарч ирсэн учир Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар хадам эцэг Ш.Д, хадам ээж М.Т, хүү А.Н, А.А, А.М, охин А.А, нэхэмжлэгч миний бие бид бүгд нэг гэр бүлийн гишүүд болох юм.
1.4. Нөхөр Д.А нь 2021 оны 08 дугаар сард нас барсан мөчөөс эхлэн хадам эцэг Ш.Д нь намайг ад үзэж, удаа дараа хөөж туугаад улмаар надаар хонь малыг явганаар маллуулж зарц хэлбэрээр ашигласан. Тэр ч байтугай төрүүлсэн 4 хүүхдээ орхиод Е.С намайг хоёр дахь нөхөрт гарч зайл гэж шаардаж, өөрийнхөө байр суурийг охиноороо дамжуулан хэлж байгаа юм. Энэхүү нөхцөл байдлаас болж Е.С миний бие 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж сургуулийн насны хүү А.Н, А.А нарыг Б сумын ерөнхий боловсролын сургуульд сургах үүднээс Б сумын төвд нүүж ирээд хадам эцэг Ш.Дын өмчлөлд байгаа 64 м.кв модон байшин хашаанд амьдарсан. Одоо бол Өлгий сумын төвд байрлах өөрийн эцгийн зууны байшинд хүүхдүүдийн хамт амьдарч байна. Цаашдаа хадам аав Ш.Д, хадам ээж М.Т нартай хамт амьдрах боломжгүй юм. Дундын эд хөрөнгө болох Б суманд байгаа байшин, нөхрийн машин, мотоцикл, мал хөрөнгийг хувааж өгөхийг хүсэж байна. Иймд Ш.Д, М.Т нарын хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ш.Д хариу тайлбартаа: Миний хүү Д.А нь Е.Стэй 2012 онд гэр бүл болсон. Д.А, Е.С нарын дундаас А.Н, А.А, А.М, А.А нар төрсөн. Миний хүү Д.А 2021 онд зуурдаар нас барсан. Хүү маань нас барсны дараа бэр Е.С 4 хүүхдийн хамт бид нартай хамт амьдарч байсан. Е.С хүүхдүүдээ сургах тул Б сумын төвд байсан миний хувийн сууцад амьдарч байсан. Харин одоо Е.С уг байшингаа орхиод өөрийн төрхөм рүү нүүж явж одоо тэнд амьдарч байгаа. Эд хөнөргийн хуваахад татгалзах зүйл байхгүй гэхдээ Б суманд байгаа байшинг авна гэж байна. Тухайн байшинг 1996 онд барьсан. Тэр байшинг өгч чадахгүй. Бид настай хүмүүс үхвэл тэр байшингаас гаръя гэсэн санаатай тэнд барьсан байшин байгаа гэв.
3. Хамтран хариуцагч М.Т хариу тайлбартаа: Би Б сумын уугуул иргэн. Манай нөхөр хөдөө мал маллаад малчин болсон. Би нөхрөө дагаж х өдөө маланд гарсан. Хадам аав, ээж бид нарт хөдөө байшин барьж өгсөн. Тухайн байшинг Б сумын төвд баръя гэж буулгаад Б сумын төвд авчирч барьсан. Е.С хүү маань нас барсны дараа би хөдөө амьдарч чадахгүй, хүүхдүүдээ сургана гэж Б суманд байдаг байшинд амьдардаг байсан. Сийг аав нь нүүлгээд аваад явсан байсан. Тэрнээс хойш 5-6 удаа очиж худуудтай уулзсан. Надад нэг их хамаатан байхгүй. Манай нөхрийн хамаатан бас цөөхөн энэ талаар зөвшөөрөөгүй шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн. Би хүүхдүүдтэй ач зээ нараа өөрөө асарч чадаагүй. Бид ирэхдээ зүгээр харьцдаг, гэхдээ хүүхдүүдтэй уулзаж байхыг хүсдэг. Бид удаан наслахгүй, худууд ч удаан наслахгүй. 4 хүүхдийн ирээдүйг бодож байна. Эд хөрөнгийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Эд хөрөнгө хэзээд ч олдоно. Надад ач зээ нар маань олдохгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс 238301000767 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 238301000765, 238301000763, 238301000764, 238301000766 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 228301000983 нас барсны бүртгэлийн лавлагаа, АААА, ӨӨӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Х.Зтай байгуулсан өмгөөллийн гэрээ, ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгсөн байна.
5. Хариуцагчаас өмгөөлөгч Я.Стэй байгуулсан өмгөөллийн гэрээ, өмгөөлөгч С.Нтай байгуулсан өмгөөллийн гэрээ, 000569400 дугаартай гэр бүлийн хамтран хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Б сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/89 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Гэр бүлийн хэрэгцээний газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Б сумын 5 дугаар багт байрлалтай Ш.Дын өмчлөлийн газрын кадастр зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 152 дугаартай тодорхойлолт, 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Б сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Б сумын Засаг даргын орлогчийн 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн болон 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолтууд, Ш.Дын 2010, 2012-2021 онуудын мал тооллогын баримтууд, ММММ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182 дугаартай тодорхойлолт, Б сумын Төрийн сангийн мэргэжилтний 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолтыг гаргаж өгсөн байна.
6. Хамтран хариуцагчаас өмгөөлөгч Я.Стэй байгуулсан өмгөөллийн гэрээг гаргаж өгсөн байна.
7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б аймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариуцагч Ш.Дын мал тэжээвэр амьтан, хашаа худгийн 2022 оны жилийн эцсийн тооллогын А дансны хуулбар, А ХХК-ийн үнэлгээний тайлан, хариуцагчийн хүсэлтээр Б аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 121 дугаартай албан бичгээр ирүүлсэн АААА, ЖЖЖ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлаагаа, Автотээврийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Автотээврийн төвөөс ирүүлсэн ӨӨӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлаагааг шүүх тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
8. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
9. Нэхэмжлэгч Е.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд Миний бие Е.С 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.Атэй гэр бүл болсон. Гэр бүл болсноос эхлэн хадам аав Ш.Д, хадам ээж М.Т нартай хамтран амьдарч ирсэн. Нөхөр Д.Атэй гэр бүл болж хамтран амьдарсан хугацаанд бид хоёрын дундаас 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү А.Н, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний хүү А.А, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүү А.М нар төрсөн. Нөхөр Д.А нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зуурдаар нас барсан. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар хадам эцэг Ш.Д, хадам ээж М.Т, хүү А.Н, А.А, А.М, охин А.А, нэхэмжлэгч миний бие бид бүгд нэг гэр бүлийн гишүүд болох юм. Цаашдаа хадам аав Ш.Д, хадам ээж М.Т нартай хамт амьдрах боломжгүй юм. Дундын эд хөрөнгө болох Б суманд байгаа байшин, нөхрийн машин, мотоцикл, мал хөрөнгийг хувааж өгөхийг хүсэж байна. Иймд Ш.Д, М.Т нарын хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.
10. Хариуцагч Ш.Д нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний хүү Д.А нь Е.Стэй 2012 онд гэр бүл болсон. Д.А, Е.С нарын дундаас А.Н, А.А, А.М, А.А нар төрсөн. Миний хүү Д.А 2021 онд зуурдаар нас барсан. Эд хөнөргийн хуваахад татгалзах зүйл байхгүй гэхдээ Б суманд байгаа байшинг авна гэж байна. Тухайн байшинг 1996 онд барьсан. Тэр байшинг өгч чадахгүй. Бид настай хүмүүс үхвэл тэр байшингаас гаръя гэсэн санаатай тэнд барьсан байшин байгаа мөн 2013 онд би 300 гаруй мал тоолуулсан байсан үүнийг хасаж тооцож өгнө үү гэв.
11. Хамтран хариуцагч М.Т нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Е.С хүү маань нас барсны дараа би хөдөө амьдарч чадахгүй, хүүхдүүдээ сургана гэж Б суманд байдаг байшинд амьдардаг байсан. Сийг аав нь нүүлгээд аваад явсан байсан. Тэрнээс хойш 5-6 удаа очиж худуудтай уулзсан. Надад нэг их хамаатан байхгүй. Манай нөхрийн хамаатан бас цөөхөн энэ талаар зөвшөөрөөгүй шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн. Би хүүхдүүдтэй ач зээ нараа өөрөө асарч чадаагүй. Бид ирэхдээ зүгээр харьцдаг, гэхдээ хүүхдүүдтэй уулзаж байхыг хүсдэг. Бид удаан наслахгүй, худууд ч удаан наслахгүй. 4 хүүхдийн ирээдүйг бодож байна. Эд хөрөнгийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Эд хөрөнгө хэзээд ч олдоно. Надад ач зээ нар маань олдохгүй гэв.
12.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
12.1. Нэхэмжлэгч Е.С нь хариуцагч Ш.Д, хамтран хариуцагч М.Т нарт холбогдуулан хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
12.1. Хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлтийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг дугаартай 238301000767 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар 5555555 регистрийн дугаартай, Ш овогт Дын А, 666666 регистрийн дугаартай И овогт Е-ны С нарын гэр бүл болсныг Б аймгийн Б сум 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэжээ.
12.2. Гэрлэгчид Д.А, Е.С нар гэр бүл болж хамт амьдрах хугацаанд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү А.Н, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү А.А, 2017 оны 05 дугаар сарын 27-ний өдөр хүү А.М, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр охин А.А нар төрсөн болох нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Улсын бүртгэлийн 765, 764, 763, 766 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байх тул Ш овогт Дын А, И овогт Еы С нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хууль ёсны эхнэр, нөхөр мөн болох нь тогтоогдож байна.
12.3. 5555555 регистрийн дугаартай, Ш овогт Дын А, нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
12.4. Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэжээ.
Нэхэмжлэгч Е.С болон түүний талийгаач А.А нар нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүргүүлсэн байх ба 2013 оноос хойш хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн жагсаалтууд болон 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А ХХК-ийн үнэлгээний тайлан зэргийг тус тус үндэслэн гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгүүдийг 129.2-т зааснаар тэнцүү хуваах нь зүйтэй байна.
1. ММММ улсын дугаартай Bongo Frontier маркийн тээврийн хэрэгсэл 7,000,000 төгрөг,
2. ЗЗЗЗ улсын дугаартай Shineray XY-150 маркийн мотоцикл 1,600,000 төгрөг,
3. ААА улсын дугаартай Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл 6,000,000 төгрөг,
4. Нэхэмжлэгч Е.С болон түүний талийгаач А.А нар нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэсэн ба тухайн үед хариуцагч болон хамтран хариуцагч нарт Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013 оны тооллогоор гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө адуу:1, үхэр:3, хонь:45, ямаа: 270 бүгд 319 толгой мал тоолуулсан бөгөөд улмаар 2022 оны эцсийн мал тооллогоор гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгүүд 472 толгой мал тоолуулсан байдлыг үндэслэн гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг тооцоход 2022 оны эцгийн мал тооллого болох 472 толгой малаас 2013 оны малын тооллогод тоолуулсан 319 толгой малыг хасаж үүнээс 2023 онд хорогдсон 48 толгой малыг хасаж үлдсэн 105 толгой малыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж үүнээс оногдох хэсгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Х.Д нь Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013 оны тооллогоор гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө адуу:1, үхэр:3, хонь:45, ямаа: 270 бүгд 319 толгой мал тоолуулсан байх ба Б аймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дугаартай албан бичгээр ирүүлсэн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогод адуу:23, үхэр:9, хонь:140, ямаа:300, бүгд: 472 толгой мал тоолуулсан байна. Үүнээс адуу:2, үхэр:1, хонь: 20, ямаа:25, бүгд:48 толгой мал хорогдсон байна. Нийт /472-319-48/ 105 толгой малыг гэр бүлийн гишүүд /7/-д хуваах нь зүйтэй гэж үзлээ. Үүнээс адуу /23-1-2/ 20, үхэр: /9-3-1/5, хонь: /140-45-20/ 75, ямаа: /300-270-25/ 5 нийт 105 толгой малыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзлээ.
2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А ХХК-ийн үнэлгээний тайлангаар нэг адууны дундаж үнэ нь /500,000*4+500,000*3+700,000*2+700,000*2+900,000*2+1,300,000*2 +1,400,000*8/ 952,174 төгрөг, нэг үхрийн дундаж үнэ нь: /300,000*2+300,000*1+500,000*1 +500,000*1+800,000*4/ 566,667 төгрөг, нэг хонины дундаж үнэ нь /70,000*31+70,000*27 +200,000*7+160,000*5+300,000*1+200,000*69/ 145,428 төгрөг, нэг ямааны дундаж үнэ нь /60,000*3+30,000*54+30,000*59+120,000*21+80,000*22+130,000*12+80,000*129/ 65,766 төгрөг тус тус байна.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох 20 адуу*952.174=19,043,480 төгрөг, үхэр 5*566,667=2,833,335 төгрөг, хонь 75*145,428=10,907,100 төгрөг, ямаа 5*65,766=328,830 төгрөг нийт 33,112,745 төгрөг байна.
Нийт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн хэмээ нь 7,000,000+1,600,000+6,000,000+33,112,745=47,712,745 төгрөг байх ба үүнийг гэр бүлийн 7 гишүүнд хуваахад нэг хүнд ноогдох хэмжээ нь 6,816,106 төгрөг байна.
13. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Е.С нь гэрээс явахад авч явсан, тээврийг хэрэгслийг өөрийн нэр дээр буулгаж бусдад худалдсан учир нь хүүхдүүдэд мөнгөний хэрэгцээ гарсан ба уг мөнгийг захиран зарцуулсан, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнд оруулан тооцоход татгалзах зүйлгүй гэсэн тайлбараар Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд оруулан тооцож, тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээг үндэслэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс машины үнэ болох 6,000,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.
14. Б аймгийн Б сумын 5 дугаар багын нутаг дэвсгэрт байршилтай хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтийн гэрчилгээгүй, 2020 онд ашиглалтад орсон, хувийн сууцны /байшин/, хашаа газрын хамт гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд оруулан тооцох боломжгүй байна. Учир нь энэхүү байшин 2020 онд барьж ашиглалтад оруулсан, ямар нэгэн бичиг баримтгүй бөгөөд энэхүү байшинд нэхэмжлэгч болон хариуцагч нар амьдарч байгаагүй, барьж ашиглалтад оруулсан боловч Б сумын 1-р багт /хөдөө/ амьдардаг байсан гэж шүүх хуралдааны шатанд тайлбарлаж байгаа байдал болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгөөр баригдсан гэдэг нь нотлогдохгүй байх тул гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөд оруулан тооцох боломжгүй бөгөөд нэхэмжлэгч энэхүү байшинг барихад хөрөнгө оруулалт оруулсан талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
15. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 6,816,106*5-6,000,000=28,080,530 гаруулан олгож, илүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Е.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Е.Сийн нэхэмжлэлийн шаардлагад хангагдсан 28,080,530 төгрөгт ноогдох 298,353 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 228,153 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар гаргуулан улсын орлого болгож, хариуцагч Ш.Д, хамтран хариуцагч М.Т нараас 298,353 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е.Сд олгох нь зүйтэй байна.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар А ХХК нь эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн шинжээчийн ажлын хөлс 500,000 төгрөгийг гаргасан болон хавтаст хэрэгт авагдсан 005237 дугаартай нэхэмжлэхээр нотлогдож байгаа бөгөөд энэхүү эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн шинжээчийн ажлын хөлс 500,000 төгрөгийг тэнцүү хувааж нэхэмжлэгч Е.Сээс 250,000 төгрөг, хариуцагч М.Д, хамтран хариуцагч Ш.Т нараас 250,000 төгрөгийг тус тус гаргуулан Шүүхийн тамгын газарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-д заасныг баримтлан хариуцагч Ш.Д, хамтран хариуцагч М.Т нараас гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс 28,080,530 гаргуулан нэхэмжлэгч Е.С, гэр бүлийн гишүүд А.Н, А.А, А.М, А.А нарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэсэн шинжээчийн ажлын хөлс 500,000 төгрөгийг тэнцүү хувааж нэхэмжлэгч Е.Сээс 250,000 төгрөг, хариуцагч М.Д, хамтран хариуцагч Ш.Т нараас 250,000 төгрөгийг тус тус гаргуулан Шүүхийн тамгын газарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б