Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар  2025/ШЦТ/379

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Н.Баярбаатар, П.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Х.Ууганбат,

Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхзаяа,

Гэрч , (цахимаар),

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000361 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Буухиа илч" ХХК-д хүргэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,*******,, тоотод оршин суух хаягтай боловч одоогоор ************** 19 дүгээр хороо 76 байрны 26 тоотод оршин суух урьд

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасны дагуу 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,

.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу нутагт үйл ажиллагаа явуулдаг "Бичигт боомт дээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хутгаар биед нь халдаж эрүүл мэндэд нь цээж хэвлийн хөндийн хутгалагдаж нэвтэрсэн шарх, өрцний хатгагдсан шарх, элэгний зүүн дэлбэнгийн хатгагдсан шарх, хурц цус алдалт, (200 мл) цус алдалтын дараах цус багадалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би анх 2024 оны 11 сарын 29-ний орой үеэл дүү над руу залгаад “, орчхоод ирье ахаа, дүү нь нэг ажил төрөл эхлүүлэх гэж байгаа. Сэтгэлээ сэргээчхээд ирье, ханиндаа яваад ирээч” гэдэг санал тавьсан. Би “эгч чинь жирэмсэн байгаа, хордлого өгөөд бие нь хэцүү байгаа” гэж бодож байсан боловч “ханьтай яваад ирээч” гэдэг хүсэлтийг зөвшөөрсөн. Маргааш над руу ахиж залгаад “ цуг явна, та урьд нь 1-2 удаа уулзаж байсан таних байх” гэсэн. Би тай бол урьд нь нэг удаа уулзаж байсан, зүс танина. Маргааш өглөө нь намайг гэрийн гаднаас ирж аваад той уулзаад тэр “  гэдэг хүнтэй цуг явна, цаашаагаа явна” гэдэг яриаг сонсоод “цаашаа олон хоног явах юм бол ах нь больё. Ах нь явж чадахгүй, эхнэр бие нь өвдөөд байгаа. Цаашаа явах юм бол хол 800-900км газар юм байна ах нь больё” гэдэг байр сууринаас хандахад “ахаа 2 машин явна. Та надад хань болоод явчих” гэсэн. Би өөрөө хүнд уруу татагдаад явсан. Энэ бол миний буруу. Бид нар зочид буудалд ирээд 3 ортой өрөө аваад доошоо бааранд нь орсон. Энэ хүмүүс бүгдээрээ архи уудаггүй гэж яриад байна. Бид нар доошоо бааранд орж бүгдээрээ 2 пиво уусан. Маргааш  өглөө 6 цаг өнгөрч байхад Дарьганга зочид буудлаас гараад яваад Сүхбаатар сумын урд талд нэг уурхайд очоод, цааш явсаар байгаад Эрдэнэцагаан сум дээр харуй бүрий болоход очсон. Эрдэнэцагаанаас  эмийн сан орж эм авчхаад 21 цаг болж байхад тэр ын байрладаг Кемп гээд нэг айлын хашаанд нэг гэрт очсон. бид 2 үлдээд гал түлсэн. , хоёр дэлгүүр явж архи авчирна гэж явсан. Гэтэл 12 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар аймгийн хэмжээнд архи зардаггүй юм байна. Би энийг мэдэхгүй. Архи зарагдахгүй байна гээд нэг таньдаг хүнээсээ  5-6 ширхэг пиво авчраад бүгд уусан. Тэр орой яах гэж архинд явсан бэ гэхээр эд нарын зорилго бол Сэлэнгэ аймгийн харьяатай нэг ахыг нүүрс тээвэрт л явуулах гэж байгаа юм уу би бол тэгж бодсон. Тэр засвар хийж байгаа хүнд архи авч өгөхийн тулд л тэр архийг хайсан боловч архи нь олдоогүй. Цагдаа нар их байна энүүгээр архи олдохгүй байна гэдэг шалтгаанаар 6 ширхэг пиво авчирч бүгд уусан. Маргааш өглөө нь нөгөө гэдэг ах дээр , манай үеэл дүү бид 3 очиход “ ахаа өнөөдөр эндээ амраад явна” гэхээр нь би “яагаад өнөөдөр нөгөө гэрээ хийх өвөр Монгол хүнтэйгээ гэрээгээ хийхгүй байгаа юм бэ” гэсэн чинь “амралтын өдрүүд таарчихсан учраас гэрээ хийх боломжгүй байна. Бүтэн сайны үдээс хойш 4 цагт орж ирэх юм байна. Энэ Өвөр Монгол маань” гэхээр нь би “хэдүүлээ цаг алдаж байхаар, Шилийн Богд руу явчхаад ирье” гэдэг саналыг тавихад “нэг мөсөн ажил төрлөө зохицуулчхаад явъя” гэсэн. Би энэ саналыг 12 дугаар сарын 2-ны өглөө ,, 3-т хэлсэн. , хоёр бол 2 дүүгээ ч гэнэ үү юу ч гэнэ үү, таньдаг дүү нараа 5 толгойгоос авчраад нүүрс тээврээр 2 машин урагш нь гаргадаг байсан юм байна лээ, би ерөөсөө мэдэхгүй, энэ хэд надад энэ талаар юу ч яриагүй.

Маргааш өглөө нь талх, чаначихсан үхрийн мах байсан тэрнээс аваад, халуун цай аваад 1 шил архи аваад, нөгөө ахтайгаа уулзъя гээд 21 цагийн үед очсон. Тэр хүн дээр очоод архи уусан нь үнэн. Би тэр хүнтэй танилцахад манай Сэлэнгэ аймгийн хүн байсан. Би тэр өдөр өөрөө архи уусан боловч би гайгүй байсан. Тэнд хоол ундыг нь би өөрөө хийсэн. Танихгүй 2-3 залуучууд ирсэн. Бид нарын хооронд тэнд ямар ч маргалдаан болоогүй. Би эхнэртэйгээ 5 цаг 40 минутын үед яриад “бие хаа нь яаж байна” гэхэд “ миний хөгшин архи дарс битгий уугаарай” гээд би “за хөгшөөн архи дарс уухгүй байна. Гэхдээ бага зэрэг уучихсан одоо ингээд амарчихна” гэж хэлсэн. Би 6 цагаас хойш 9 цаг 15 минут хүртэл энэ үйл явдлыг ерөөсөө юу ч огт санахгүй байгаа. Би бол хүнтэй муудсан, хүн хутгалсан гэдэг асуудлаа алийг нь ч санахгүй байгаа. 1 сэргэсэн чинь би гэрийн баруун талын орны подушка дээр сэрсэн. Үеэл дүү орж ирээд “та хүн хутгалчихлаа ахаа” гэдэг үгийг надад хэлсэн.” Юу яриад байгаа юм бэ? Яахаараа би хүн хутгалдаг юм бэ” гэсэн чинь харин “та хутгалчихлаа” гэсэн. Хохирогч хаана байна гэсэн чинь Эрдэнэцагаан руу явчихсан гэсэн. Энэ үйл явдлаас хойш үйл явдлыг би бүгдийг нь санаж байгаа. 21 цаг 15 минутад би эхнэр лүүгээ ярьсан. Өөрийн төрсөн дүү рүүгээ ярьсан. “ Юу болоод байгаая,оо одоо шууд араас нь давхи” гэсэн. Эрдэнэцагаанаас харанхуйд тэр дээр ирж байсан хүн, төөрөх үндэслэл байхгүй гэж би үзэж байгаа. Тэр хүн маань намайг төөрүүлээд тэр 80-ын боомт гэх газарт шөнийн 11 цаг өнгөрч байхад очсон. Би согтоогүй архи гарчихсан байсан, би машиных нь жолоочийн эсрэг тал буюу урд талд сууж явсан.оо “энэ зам чинь буруу яваад байгаа юм биш үү, арай буруу замаар яваад байх шиг байна” гэж хэлсэн. Том өргөн нэг засчихсан замаар яваад байсан. 1 уурхай дээр яваад очоод “хаана явж байна” гээд нэг жолоочоос асуутал асуусан жолооч “та нар 80-ын боомт дээр явж байна” гэсэн. “Бид хэд Эрдэнэцагаан явах ёстой юмаа, одоо ингээд явбал болох уу” гэсэн чинь “эндээс чигээрээ явбал 50 км байдаг. Та нар төөрнө. Буцаад ороод Эрдэнэцагаан руугаа яв” гэж тэр жолооч хэлээд, буцаад явж байх замд дугуй хагарсан. Дугуйгаа бид хоёр нөхөөд аваарын шар дугуйг тавьсан. Эрдэнэцагаан руу очиж явах замд энэ бүх процессыг, тай яриад “юу болж байна, яаж байна, ийж байна” гэсэн. Би нэг ёсондоо гэдэг үеэл дүүдээ итгээд л би хүн хутгалчихсан юм болов уу гэдэг тийм шоконд орчихсон байсан. Шокноосоо гарч чадахгүй явсаар байж байгаад “за тэгвэл ах нь хүн хутгалсан юм бол, зүгээр юм бол ах нь хот оръё, хот ороод муу жирэмсэн эхнэртэйгээ нэг уулзчихъя. Тэгээд ах нь цагдаа дээр өөрөө ирье” гэдэг саналыгт хэлсэн нь үнэн. Би өөрийн төрсөн дүү рүүгээ ярьж мөнгө аваад, тэр цагаан приус 20 машиныг “200,000 төгрөг өгье хот явах уу” гээд би явсан. Болсон процесс энэ. Би цагдаа нарт баригдсан намайг регистрийн дугаараа хэл гэсэн би регистрийн дугаараа хэлсэн. Сүхбаатар аймаг дээр ирээд гэдэг байцаагч дээр очсон. Би “мэдүүлэг өгөхгүй, хотоос өмгөөлөгч авна” гэхэд “чи энэ өмгөөлөгч нараас аль нэгийг нь сонго” гээд шууд тулган шаардлага тавьдаг юм байна лээ. Заавал сонго гэсэн. Намайг “ чи Эрүүгийн хуулийн 11.1 гэдэг зүйл ангиар зүйлчлэгдэж байгаа. Чамд хорих ял байхгүй, чи мөнгөн торгуулийн ялтай” гэдэг үгийг надад анх хэлж байгаад тэр хамгийн анхны өмгөөлөгч болох Зулаа гэдэг өмгөөлөгчтэй би уулзсан. “ Өмгөөлөгчийг байлгаж байгаад байцаалт өгөх нь зөв үү, би яг таниас хууль зүйн туслалцаа зөвлөгөө авъя. Би ингээд байцаалт өгөх нь зөв үү” гэсэн чинь “ чамайг 11.1 гэдэг зүйл ангиар зүйлчилж байгаа юм байна. Энд хорих ял байхгүй, чи мөнгөн торгуулиар торгуулна, хохирогч чинь зүгээр юм байна” гэдэг байр сууриас хандхаар би байцаалт өгсөн. Миний яг болсон процесс бол ерөөсөө л энэ байгаа.  Би өөрөө согтуу байсан учраас мэдэхгүй. Би хүний амнаас хутгалсан гэдэг үгээр л ойлгож байгаа, мэдэхгүй байгаа. Би тэр болсон процессыг ерөөсөө мэдэхгүй. Би нар хоол хийгээд, архи ууж байсан. Хоол хийхэд тэнд ямар ч маргааны асуудал гараагүй байсан.н яг оныг нь үнэхээр мэдэхгүй. Өмнө нь үеэл дүүтой хамт байхад нь нэг таарч байсан, зүс л танина.

Энэ хутганы талаар үнэхээр би мэдэхгүй байна. Би өөрөө эрүүл саруул байгаад мах хөшиглөөд хоол хийж байсан тэр хутгыг 100% санаж байгаа. эрээн иштэй хутга байсан. тай маргалдаад цохисон асуудлыг мэдэхгүй байна. Ерөөсөө санахгүй байна. Ядарч ирцгээсэн. Өглөө нь жоохон 2 зүсэм талх, үхрийн чанасан махтай идээд л ер нь архи уусан. 4 шил архи  ууснаа санаж байгаа тэрнээс хойш санахгүй байгаа.Би “ хаана байна вэ” гэсэн чинь аваад явчихсан гэсэн. Би хутгалснаа мэдээгүй. Үеэл дүү маань хэлж байгаа болохоор үнэн юм байна. Би хүн хутгалчихсан юм байна гэсэн. Тийм гүн сэтгэл зүйн шоконд орчихсон байсан. Тэгээд л юу хийх үйлдлээ мэдэхгүй, яваад очвол намайг бариад хорьчих юм болов уу, яах бол жирэмсэн байсан учраас эхнэр дээрээ нэг очих гэсэн тийм л бодолтой байсан. Энэ хохирлыг төлсөн нь манай өмгөөлөгч Зулаа гэдэг хүн гялс эхлээд хохирлыг нь төлчих гэсэн. Би “гэм буруугүй байж болох байтал яагаад би хохирлыг нь төлж байгаа юм” гэхэд  “Эхний ээлжинд хохирлыг нь төлчих юм бол хамгийн хэрэгтэй байдаг юм. Ямар ч байсан гэм буруутай ч байсан, буруугүй ч байсан хохирлыг нь төлчих гэдэг зарчмаар, би энд хоригдож байсан байсан учраас манай ар гэрийнхэнтэй холбогдож төлүүлсэн” юм.Манай дүүгийн газар 25,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх. Бэлэн мөнгө 5,000,000-6,000,000 төгрөг өгсөн. Нийт 30,000,000 гаран төгрөг өгсөн байх эмчилгээний зардал Сүхбаатар аймагт байсан зардал гээд 34,000,000-35,000,000 төгрөг болсон байх би тэр нарийн тоог нь мэдэхгүй байна. тай нэг ч удаа уулзаагүй, холбогдоогүй. Хохирогч гээд байгаа ,, гурав уугаагүй гээд байгаа. Би тэрийг бол яг уусан уугаагүй гэдгийг мэдэхгүй байна хараагүй учраас. Би тухайн үедээ шоконд ороод сэтгэл зүйн хүнд байдалтай байсан учраас ерөнхийдөө юу хэлж ярьж байгаагаа сайн ойлгохгүй байсан. Миний баруун гар доод талын чигчий хуруу, ядам энэ 2 хуруу шөрмөсний бэртэлтэй, ямарваа нэгэн байдлаар би ер нь 100% атгадаггүй. Би баруун гартай, зүүн гараараа бол ямар ч үйлдэл хийж чаддаггүй. Баруун гараараа л зөвхөн би бүх зүйлийг хийдэг. Сүүлийн үед өөрөө тайвшраад бодож байх хугацаанд миний баруун гар ингээд хутга бариад атгаад хүн хутгалах хэмжээний байдаг юм болов уу гэж бодоод л би энийг бас хэлж байгаа юм.  Миний баруун гар юмыг 100% атгах ямар ч үндэслэл байхгүй.Энэ хүмүүс бүгд л нийлж над руу дайрсан юм бил үү? би мэдэхгүй байна. Би хавтаст хэрэгтэй танилцахад анх мэдүүлэг өгөхдөө”   руу утсаар залгаад ах хутга аваад гарлаа” гэж хэлсэн байгаа юм. ын өгсөн хоёр мэдүүлэг хоорондоо шал ондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн байсан.Хохирогчид хэн гэмтэл учруулсныг  би ёстой мэдэхгүй байна. Би тасраад унтчихаараа, ямар ч үйл хөдөлгөөн хийж чаддаггүй. Би бол тамираад шууд унтдаг төрлийн хүн. Сэрэхэд манай үеэл дүү бид хоёр л байсан. Хохирогчийг маань Эрдэнэцагаан руу аваад явчихсан байсан. Би сэргээд нээх удаагүй юм шиг байсан. 20-30 минутын өмнө л явсан юм шиг байсан.Хохирогчтой хоорондоо ямар нэгэн маргалдах, муудалцах, хоорондоо өс хонзонгийн юм байхгүй. та хоёрын хооронд хувийн таарамжгүй харьцаа, ямар нэгэн асуудал байхгүй...гэв.

 

- Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Хохирогчийн биед гэмтэл учруулсныг яг харсан зүйлгүй, мэдүүлэг дээр тодорхой бүгдийг нь өгсөн байгаа. Яг тухайн болсон процесс дээр харагдаагүй, мэдээгүй. Яг Эрдэнэцагаан сум руу орох гэж байхад тай ярихад ийм зүйл болсон байна. Та ойлгож байна уу? бие нь бас гайгүй байгаа юм байна. Хагалгаанд орчихсон байна, арай гайгүй байна гэж байна. Эмнэлэг дээр оччихсон юм чинь одоо асуудал байхгүй байхаа гээд аас асуугаад яваад байгаа юм. Тэгээд намайг аймаг руу хүргээд өгөөч гэхээр нь аймаг руу явсан. багийн найз, манай үеэл.2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр энэ мэдүүлгээ үнэн зөв гэж үзэж байна.  н бид зүгээр ярилцаад сууж байсан,биед нь шарх, гэмтэл байгаагүй...гэв.

 

- Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: гэмтэл учруулсан хүний нэрийг нь сайн мэдэхгүй. Тухайн үед танилцсан тарган шар залуу байсан. Царайг нь харвал танина, энэ залуу мөн. н биед энэ тарган шар залуу байсан гэмтэл учруулсан. Тухайн үед айж сандарсан байсан учраас юу ярьснаа мэдэхгүй байна. Хохирогчийг 70-80 километр авч явсан. Нэлээн шоконд орсон байсан. хутгалж байхыг хараагүй. Хохирогч намайг хутгалчихлаа гээд гүйсан. Тэгээд би хараас нь гүйж очоод машиндаа суулгаад аваад явсан. сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. Бичигт боомтоос Эрдэнэцагаан сум руу цаг гаруй явсан байх.   “Миний цээжин дээр хутгалсан”гэж хэлсэн. Тэрнээс өөр юм яриагүй гэв. гэрээс юм аваад гарсан. Харин хутга авсан гэдгийг мэдээгүй. Хэдхэн секундэд болсон. ганцаараа архи уусан байсан. Бусад нь эрүүл байсан. Дэлгүүрт байхдаа , хоёр хоорондоо маргалдсаныг мэдсэн...гэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн орчимд сумын 1 дүгээр багийн нутаг Бичигт боомтод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүний хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “цээж хэвлийн хөндийн хутгалагдаж нэвтэрсэн шарх, өрцний хатгагдсан шарх, элэгний зүүн дэлбэнгийн хатгагдсан шарх, хурц цус алдалт, (200 мл) цус алдалтын дараах цус багадалт ” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна. Үүнд:

шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэнБи анх 2024 оны 11 сарын 29-ний орой үеэл дүү над руу залгаад “, орчхоод ирье ахаа, дүү нь нэг ажил төрөл эхлүүлэх гэж байгаа. Сэтгэлээ сэргээчхээд ирье, ханиндаа яваад ирээч” гэдэг санал тавьсан. Би “эгч чинь жирэмсэн байгаа, хордлого өгөөд бие нь хэцүү байгаа” гэж бодож байсан боловч “ханьтай яваад ирээч” гэдэг хүсэлтийг зөвшөөрсөн. Маргааш над руу ахиж залгаад “ цуг явна, та урьд нь 1-2 удаа уулзаж байсан таних байх” гэсэн. Би тай бол урьд нь нэг удаа уулзаж байсан, зүс танина. Маргааш өглөө нь намайг гэрийн гаднаас ирж аваад той уулзаад тэр “  гэдэг хүнтэй цуг явна, цаашаагаа явна” гэдэг яриаг сонсоод “цаашаа олон хоног явах юм бол ах нь больё. Ах нь явж чадахгүй, эхнэр бие нь өвдөөд байгаа. Цаашаа явах юм бол хол 800-900км газар юм байна ах нь больё” гэдэг байр сууринаас хандахад “ахаа 2 машин явна. Та надад хань болоод явчих” гэсэн. Би өөрөө хүнд уруу татагдаад явсан. Энэ бол миний буруу. Бид нар зочид буудалд ирээд 3 ортой өрөө аваад доошоо бааранд нь орсон. Энэ хүмүүс бүгдээрээ архи уудаггүй гэж яриад байна. Бид нар доошоо бааранд орж бүгдээрээ 2 пиво уусан. Маргааш  өглөө 6 цаг өнгөрч байхад Дарьганга зочид буудлаас гараад яваад Сүхбаатар сумын урд талд нэг уурхайд очоод, цааш явсаар байгаад Эрдэнэцагаан сум дээр харуй бүрий болоход очсон. Эрдэнэцагаанаас  эмийн сан орж эм авчхаад 21 цаг болж байхад тэр ын байрладаг Кемп гээд нэг айлын хашаанд нэг гэрт очсон. бид 2 үлдээд гал түлсэн. , хоёр дэлгүүр явж архи авчирна гэж явсан. Гэтэл 12 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар аймгийн хэмжээнд архи зардаггүй юм байна. Би энийг мэдэхгүй. Архи зарагдахгүй байна гээд нэг таньдаг хүнээсээ  5-6 ширхэг пиво авчраад бүгд уусан. Тэр орой яах гэж архинд явсан бэ гэхээр эд нарын зорилго бол Сэлэнгэ аймгийн харьяатай нэг ахыг нүүрс тээвэрт л явуулах гэж байгаа юм уу би бол тэгж бодсон. Тэр засвар хийж байгаа хүнд архи авч өгөхийн тулд л тэр архийг хайсан боловч архи нь олдоогүй. Цагдаа нар их байна энүүгээр архи олдохгүй байна гэдэг шалтгаанаар 6 ширхэг пиво авчирч бүгд уусан. Маргааш өглөө нь нөгөө гэдэг ах дээр , манай үеэл дүү бид 3 очиход “ ахаа өнөөдөр эндээ амраад явна” гэхээр нь би “яагаад өнөөдөр нөгөө гэрээ хийх өвөр Монгол хүнтэйгээ гэрээгээ хийхгүй байгаа юм бэ” гэсэн чинь “амралтын өдрүүд таарчихсан учраас гэрээ хийх боломжгүй байна. Бүтэн сайны үдээс хойш 4 цагт орж ирэх юм байна. Энэ Өвөр Монгол маань” гэхээр нь би “хэдүүлээ цаг алдаж байхаар, Шилийн Богд руу явчхаад ирье” гэдэг саналыг тавихад “нэг мөсөн ажил төрлөө зохицуулчхаад явъя” гэсэн. Би энэ саналыг 12 дугаар сарын 2-ны өглөө ,, 3-т хэлсэн. , хоёр бол 2 дүүгээ ч гэнэ үү юу ч гэнэ үү, таньдаг дүү нараа 5 толгойгоос авчраад нүүрс тээврээр 2 машин урагш нь гаргадаг байсан юм байна лээ, би ерөөсөө мэдэхгүй, энэ хэд надад энэ талаар юу ч яриагүй.

Маргааш өглөө нь талх, чаначихсан үхрийн мах байсан тэрнээс аваад, халуун цай аваад 1 шил архи аваад, нөгөө ахтайгаа уулзъя гээд 21 цагийн үед очсон. Тэр хүн дээр очоод архи уусан нь үнэн. Би тэр хүнтэй танилцахад манай Сэлэнгэ аймгийн хүн байсан. Би тэр өдөр өөрөө архи уусан боловч би гайгүй байсан. Тэнд хоол ундыг нь би өөрөө хийсэн. Танихгүй 2-3 залуучууд ирсэн. Бид нарын хооронд тэнд ямар ч маргалдаан болоогүй. Би эхнэртэйгээ 5 цаг 40 минутын үед яриад “бие хаа нь яаж байна” гэхэд “ миний хөгшин архи дарс битгий уугаарай” гээд би “за хөгшөөн архи дарс уухгүй байна. Гэхдээ бага зэрэг уучихсан одоо ингээд амарчихна” гэж хэлсэн. Би 6 цагаас хойш 9 цаг 15 минут хүртэл энэ үйл явдлыг ерөөсөө юу ч огт санахгүй байгаа. Би бол хүнтэй муудсан, хүн хутгалсан гэдэг асуудлаа алийг нь ч санахгүй байгаа. 1 сэргэсэн чинь би гэрийн баруун талын орны подушка дээр сэрсэн. Үеэл дүү орж ирээд “та хүн хутгалчихлаа ахаа” гэдэг үгийг надад хэлсэн.” Юу яриад байгаа юм бэ? Яахаараа би хүн хутгалдаг юм бэ” гэсэн чинь харин “та хутгалчихлаа” гэсэн. Хохирогч хаана байна гэсэн чинь Эрдэнэцагаан руу явчихсан гэсэн. Энэ үйл явдлаас хойш үйл явдлыг би бүгдийг нь санаж байгаа. 21 цаг 15 минутад би эхнэр лүүгээ ярьсан. Өөрийн төрсөн дүү рүүгээ ярьсан. “ Юу болоод байгаая,оо одоо шууд араас нь давхи” гэсэн. Эрдэнэцагаанаас харанхуйд тэр дээр ирж байсан хүн, төөрөх үндэслэл байхгүй гэж би үзэж байгаа. Тэр хүн маань намайг төөрүүлээд тэр 80-ын боомт гэх газарт шөнийн 11 цаг өнгөрч байхад очсон. Би согтоогүй архи гарчихсан байсан, би машиных нь жолоочийн эсрэг тал буюу урд талд сууж явсан.оо “энэ зам чинь буруу яваад байгаа юм биш үү, арай буруу замаар яваад байх шиг байна” гэж хэлсэн. Том өргөн нэг засчихсан замаар яваад байсан. 1 уурхай дээр яваад очоод “хаана явж байна” гээд нэг жолоочоос асуутал асуусан жолооч “та нар 80-ын боомт дээр явж байна” гэсэн. “Бид хэд Эрдэнэцагаан явах ёстой юмаа, одоо ингээд явбал болох уу” гэсэн чинь “эндээс чигээрээ явбал 50 км байдаг. Та нар төөрнө. Буцаад ороод Эрдэнэцагаан руугаа яв” гэж тэр жолооч хэлээд, буцаад явж байх замд дугуй хагарсан. Дугуйгаа бид хоёр нөхөөд аваарын шар дугуйг тавьсан. Эрдэнэцагаан руу очиж явах замд энэ бүх процессыг, тай яриад “юу болж байна, яаж байна, ийж байна” гэсэн. Би нэг ёсондоо гэдэг үеэл дүүдээ итгээд л би хүн хутгалчихсан юм болов уу гэдэг тийм шоконд орчихсон байсан. Шокноосоо гарч чадахгүй явсаар байж байгаад “за тэгвэл ах нь хүн хутгалсан юм бол, зүгээр юм бол ах нь хот оръё, хот ороод муу жирэмсэн эхнэртэйгээ нэг уулзчихъя. Тэгээд ах нь цагдаа дээр өөрөө ирье” гэдэг саналыгт хэлсэн нь үнэн. Би өөрийн төрсөн дүү рүүгээ ярьж мөнгө аваад, тэр цагаан Приус 20 машиныг “200,000 төгрөг өгье хот явах уу” гээд би явсан. Болсон процесс энэ. Би цагдаа нарт баригдсан намайг регистрийн дугаараа хэл гэсэн би регистрийн дугаараа хэлсэн. Сүхбаатар аймаг дээр ирээд гэдэг байцаагч дээр очсон. Би “мэдүүлэг өгөхгүй, хотоос өмгөөлөгч авна” гэхэд “чи энэ өмгөөлөгч нараас аль нэгийг нь сонго” гээд шууд тулган шаардлага тавьдаг юм байна лээ. Заавал сонго гэсэн. Намайг “ чи Эрүүгийн хуулийн 11.1 гэдэг зүйл ангиар зүйлчлэгдэж байгаа. Чамд хорих ял байхгүй, чи мөнгөн торгуулийн ялтай” гэдэг үгийг надад анх хэлж байгаад тэр хамгийн анхны өмгөөлөгч болох Зулаа гэдэг өмгөөлөгчтэй би уулзсан. “ Өмгөөлөгчийг байлгаж байгаад байцаалт өгөх нь зөв үү, би яг таниас хууль зүйн туслалцаа зөвлөгөө авъя. Би ингээд байцаалт өгөх нь зөв үү” гэсэн чинь “ чамайг 11.1 гэдэг зүйл ангиар зүйлчилж байгаа юм байна. Энд хорих ял байхгүй, чи мөнгөн торгуулиар торгуулна, хохирогч чинь зүгээр юм байна” гэдэг байр сууриас хандахаар би байцаалт өгсөн. Миний яг болсон процесс бол ерөөсөө л энэ байгаа.  Би өөрөө согтуу байсан учраас мэдэхгүй. Би хүний амнаас хутгалсан гэдэг үгээр л ойлгож байгаа, мэдэхгүй байгаа. Би тэр болсон процессыг ерөөсөө мэдэхгүй. Би нар хоол хийгээд, архи ууж байсан. Хоол хийхэд тэнд ямар ч маргааны асуудал гараагүй байсан.н яг оныг нь үнэхээр мэдэхгүй. Өмнө нь үеэл дүүтой хамт байхад нь нэг таарч байсан, зүс л танина.

Энэ хутганы талаар үнэхээр би мэдэхгүй байна. Би өөрөө эрүүл саруул байгаад мах хөшиглөөд хоол хийж байсан тэр хутгыг 100% санаж байгаа. эрээн иштэй хутга байсан. тай маргалдаад цохисон асуудлыг мэдэхгүй байна. Ерөөсөө санахгүй байна. Ядарч ирцгээсэн. Өглөө нь жоохон 2 зүсэм талх, үхрийн чанасан махтай идээд л ер нь архи уусан. 4 шил архи  ууснаа санаж байгаа тэрнээс хойш санахгүй байгаа.Би “ хаана байна вэ” гэсэн чинь аваад явчихсан гэсэн. Би хутгалснаа мэдээгүй. Үеэл дүү маань хэлж байгаа болохоор үнэн юм байна. Би хүн хутгалчихсан юм байна гэсэн. Тийм гүн сэтгэл зүйн шоконд орчихсон байсан. Тэгээд л юу хийх үйлдлээ мэдэхгүй, яваад очвол намайг бариад хорьчих юм болов уу, яах бол жирэмсэн байсан учраас эхнэр дээрээ нэг очих гэсэн тийм л бодолтой байсан. Энэ хохирлыг төлсөн нь манай өмгөөлөгч Зулаа гэдэг хүн гялс эхлээд хохирлыг нь төлчих гэсэн. Би “гэм буруугүй байж болох байтал яагаад би хохирлыг нь төлж байгаа юм” гэхэд  “Эхний ээлжинд хохирлыг нь төлчих юм бол хамгийн хэрэгтэй байдаг юм. Ямар ч байсан гэм буруутай ч байсан, буруугүй ч байсан хохирлыг нь төлчих гэдэг зарчмаар, би энд хоригдож байсан байсан учраас манай ар гэрийнхэнтэй холбогдож төлүүлсэн” юм.Манай дүүгийн газар 25,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх. Бэлэн мөнгө 5,000,000-6,000,000 төгрөг өгсөн. Нийт 30,000,000 гаран төгрөг өгсөн байх эмчилгээний зардал Сүхбаатар аймагт байсан зардал гээд 34,000,000-35,000,000 төгрөг болсон байх би тэр нарийн тоог нь мэдэхгүй байна. тай нэг ч удаа уулзаагүй, холбогдоогүй. Хохирогч гээд байгаа ,, гурав уугаагүй гээд байгаа. Би тэрийг бол яг уусан уугаагүй гэдгийг мэдэхгүй байна хараагүй учраас. Би тухайн үедээ шоконд ороод сэтгэл зүйн хүнд байдалтай байсан учраас ерөнхийдөө юу хэлж ярьж байгаагаа сайн ойлгохгүй байсан. Миний баруун гар доод талын чигчий хуруу, ядам энэ 2 хуруу шөрмөсний бэртэлтэй, ямарваа нэгэн байдлаар би ер нь 100% атгадаггүй. Би баруун гартай, зүүн гараараа бол ямар ч үйлдэл хийж чаддаггүй. Баруун гараараа л зөвхөн би бүх зүйлийг хийдэг. Сүүлийн үед өөрөө тайвшраад бодож байх хугацаанд миний баруун гар ингээд хутга бариад атгаад хүн хутгалах хэмжээний байдаг юм болов уу гэж бодоод л би энийг бас хэлж байгаа юм.  Миний баруун гар юмыг 100% атгах ямар ч үндэслэл байхгүй.Энэ хүмүүс бүгд л нийлж над руу дайрсан юм бил үү? би мэдэхгүй байна. Би хавтаст хэрэгтэй танилцахад анх мэдүүлэг өгөхдөө”  руу утсаар залгаад ах хутга аваад гарлаа” гэж хэлсэн байгаа юм. ын өгсөн хоёр мэдүүлэг хоорондоо шал ондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн байсан.Хохирогчид хэн гэмтэл учруулсныг  би ёстой мэдэхгүй байна. Би тасраад унтчихаараа, ямар ч үйл хөдөлгөөн хийж чаддаггүй. Би бол тамираад шууд унтдаг төрлийн хүн. Сэрэхэд манай үеэл дүү бид хоёр л байсан. Хохирогчийг маань Эрдэнэцагаан руу аваад явчихсан байсан. Би сэргээд нээх удаагүй юм шиг байсан. 20-30 минутын өмнө л явсан юм шиг байсан.Хохирогчтой хоорондоо ямар нэгэн маргалдах, муудалцах, хоорондоо өс хонзонгийн юм байхгүй. та хоёрын хооронд хувийн таарамжгүй харьцаа, ямар нэгэн асуудал байхгүй. н биеийн байдал сайжирч хурдан эдгээсэй гэж залбирч хүсэж байна. Болсон үйл явдалд маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг (1-хх 169-172 дугаар хуудас),

 

- Хохирогч н “*******оос 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр найз болон түүний үеэл ах болох гэх хүнтэй гурвуулааийн машинтай гарсан. -ны менежер хамт явж, битүүний машинд сууж явсан. 2024 оны 12 дугаар сарын 01-ний орой Бичигт боомтод очиж гэрт хоносон. Үдийн хойно би “ ахад хоол цай хийж аваачиж өгдөг юм билүү” гэхэд гэх хүн “чи энэ хүйтэнд хоол цай өгснөөс 1 архи авч өгсөн нь илүү дээр байх” гэхээр нь 0.5 литрийн “Соёрхол” архи авч өгснийг ах, хоёр хувааж уусан. Архиа ууж дуусаад бид гэр лүү явах замд намайг “1 шил архи аваад өгчих” гэхээр нь одоо болно гээд архи авч өгөөгүй. Гэрт очоод хоол цайгаа хийгээд сууж байгаад “нутгийн минь ах байна 1 шил архи авч өгөхгүй юм уу” гэхэд нь би 0.5 литрийн “Соёрхол” архи авч өгсөн. Тухайн архийг ах, хоёр уусан. Архи ууж дуусаад намайг “дахиад нэгийг авч өг” гэхээр нь би “одоо боль, авч өгч чадахгүй” гэсэн чиньтой хамт гарч яваад нэг шил архи авчирсан. Энэ архийг тэр хоёр уугаад сууж байхад манай найз ирсэн. Тэр хоёртой нөгөө архи хувааж уугаад дууссаны дараа манай найз намайг хоёулаа дэлгүүр ороод ирье гэхээр нь “одоо архи авахгүй шүү болно” гэсэн чинь би “хүний архи уусан 1 юм авч өгье” гээд 1 шил 0.75 литрийн архи авсан. гэрт тэр гурав архи уугаад суусан. нь гэрт орж ирсэн хүмүүстэй муудах гээд тэнд байсан хүмүүст би шоронгийн атаман гэх зэргээр өдөөд байсан. Тэгээд найз машинаарааг хүргэж өгөхөөр явсан. буцаж ирээд машинд сууж байхад гэрээс гарч ирээд г татаж гаргаад “би урд сууна чи миний суудал суулаа” гэж цохисон. Би “та одоо болилдоо” гэж хориход намайг хоёр гараараа цохихоор нь би зөрүүлээд 2 удаа цохисон чинь “ чи аймаар юм байна, чамайг барахгүй юм байна” гээд гэр лүү орсон. Энэ үед , хоёр дэлгүүр явсан байсан. Би тэр хоёрын араас очиж “ чинь агсан тавиад зүгээр байлгахгүй байна” гэсэн. Буцаж ирээд гэрийн гадаа машинд сууж байхад гэрээс гарч ирээд машин хаалга онгойлгоод “чи намайг намайг мөргөсөн үү” гээд миний цээж рүү гараа далайж ямар нэгэн зүйлээр хатгах шиг болсон. Халуун оргиод өгөхөөр би хутгаллаа гэж бодоод г цааш түлхэн зугтаж гүйсэн. Миний араас машинтайгаа ирж намайг авч сумын төвд ирсэн. Зүүн цээжний зүрхний дээд хэсэгт дээрээсээ доошоо чиглэлтэй зүсэгдэж гэмтэл авсан. Цээж хэвлийн хэсэгт хагалгаа хийгдсэн. Өрц цоологдож элэгний дээд хэсэгт орсон гэсэн. Намайг цохилоо гэж уурлаж тэгсэн байх. Өөрөө халхын шорон ярьсан том хүн юм гэсэн. гэрт хоол хийж байхад модон хүрэн иштэй 20-25 см урттай хутга байсан. Тэр хутга байх гэж бодож байна ”гэх (хх 24-29 дүгээр хуудас),

... Би ын барьж ирсэн хутгыг хараагүй харанхуй байсан. Хаанаас авсныг нь мэдэхгүй байна. Өдөр нь ын гэрт хоол хийж идэхэд шинэ хүрэндүү модон иштэй хутга байсан тэр хутгал байх өөр тэнд хутга байгаагүй. Одоо тухайн хутга хаана байгаа талаар мэдэхгүй байна” гэх (1-хх 31-32 дугаар хуудас),

 

- Гэрч “2024 оны 12 дугаар сарын 03-ны өглөөний 09 цаг өнгөрч байхад сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад залгаад “Эрдэнэцагаанаас 2 хүн Альфард маркийн улсын дугаар нь тодорхойгүй машинтай явж байгаа гэж байна, тухайн 2 хүний нэг хүн нь гэмт хэрэг үйлдээд зугтсан гэж байна, зугтсан хүний содон шинж тэмдэг нь махлаг бор царайтай, хар өнгийн нэхий куртиктэй, саравчтай малгайтай, түрийтэй гуталтай явж байгаа, тухайн хүнийг гэж дууддаг”  талаар хэлсэн. Араас нь ахлах мөрдөгч залгаад тасгийн даргын хэлсэн зүйлийн талаар хэлээд “ гэгч нь аймгийн төвөөс такси хөлслөөд ******* руу явж байгаа, тээврийн хэрэгсэлтэй”  гэж хэлсэн. Би тухайн үед олон нийтийн цагдаагийн хамт зам дээр үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд ыг залгаснаас хойш ойролцоогоор 20 гаруй минутын дараа Баруун-Урт сумын чиглэлээс саарал өнгөтэй Тоёота Приус-20 маркийн 44-16 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж байхаар нь зогсоож шалгахад жолоочтойгоо гурвуулаа явж байсан. Жолоочийн эсрэг урд талын суудалд тасгийн дарга, хоёрын хэлсэн содон шинж тэмдэгтэй хүн мөн байхыг таниад “таныг хэний хэн гэдэг, регистрийн дугаараа хэлээч”  гэхэд тухайн хүн “Чи миний овог нэр, регистрийн дугаараар яах гээд байгаа юм, яаралтай ажилтай ******* руу явж байна” гээд уурлаад байсан, тухайн хүний амнаас нэлээн согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Би тасгийн даргад “ гэх хүнийг олсон” талаар хэлж мэдэгдэхэд намайг тухайн хүнийг дагуулаад ажил дээр хүрээд ир гэхээр нь тухайн хүнийг дагуулаад ажил руу очоод тасгийн даргатай уулзуулсан. Тасгийн дарга “ таныг хэний хэн гэдэг, ямар ажил төрөл хийдэг” талаар асуухад даргын асуусан зүйлийг хэлээгүй бөгөөд регистрийн дугаарыг хэлэхээр нь цагдаагийн торгуулийн багажаар шүүж үзэхэд буруу буюу худлаа регистрийн дугаар хэлсэн. Тасгийн дарга “ наад хүнээ аймгийн цагдаагийн газарт Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгөөд ир” гэж хэлэхэд тухайн хүн өөрийнхөө регистрийн дугаараа хэлэхээр нь шүүж үзэхэд Баярмөнхийн гэдэг хүн байсан. Тухайн хүнээс “юу болсон талаар асууж, ямар шалтгааны улмаас зугтааж явж байсан” талаар асуухад “би юу ч мэдэхгүй байна” гээд л байсан. Би тус иргэнийг ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.т хүлээлгэн өгөөд байна. Тухайн хүн саарал саравчтай малгайтай, хар өнгийн нэхий куртиктэй, дотуураа хар өнгийн цамцтай, доогуураа хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай явж байсан. Тухайн хүний өндөр нь 175-180 см орчим өндөртэй, махлаг бор царайтай хүн байсан. Тус тээврийн хэрэгслийн жолооч надад хэлэхдээ “би сардаа нэг удаа Улаанбаатар орж эмнэлэгт үзүүлдэг хүн байгаа юм. Өнөөдөр өглөө тус аймгийн төвөөс хот руу явах гээд машинтайгаа авто вокзал дээр зогсож байхад ******* гээд байгаа залуу ирээд яаралтай хот руу явах ажилтай байна гялс явъя гэхээр би хүнээ дүүргэж байгаад явна гэхэд би хаагаад явъя гээд бид хоёр хоорондоо тохиролцож хот руу явж байсан. Харин аймгийн хот руу гарах гэж байхад нэг хүн байна гэхээр нь тэр хүнийг аваад 3-лаа явж байсан юм. Сүүлд суусан хүн нь ******* гээд байгаа хүнтэй ямар ч хамааралгүй хүн” гэж байсан” гэх (1-хх 41-43 дугаар хуудас),

 

- Гэрч ийн “ үеэл ах *******, хамаатан н., багын найз н бид 2024 оны 12 дугаар сарын 01-ний 22 цагийн орчимд “Бичигт” боомт дээр ирсэн. Манай үеэл ах ******* боомт дээр байсан үл таних жолооч нартай нааш, цааш явангаа архи уугаад байсан юм. Найз , хамаатан бид гурав огт архи уудаггүй юм. Тухайн өдөр ч архи уугаагүй байсан. бид хоёр орой 21 цагийн орчимд миний машинтай дэлгүүр дээр очоод байж байтал найз залгаад “******* ах агсраад намайг хэл амаар доромжлоод намайг цохичихлоо, би цохихоор нь зөрүүлээд цохичихсон шүү” гэж ярьсан. Н. бид хоёр гэр рүү очиход ******* ах ганцаараа сууж байсан. ******* ах надад “танай найз намайг зодчихлоо, миний нүүр амыг харалдаа” гэсэн тухайн үед ******* ахын “шанаа, жавьж хэсэг нь жаахан хавдсан, жавьж нь дотуураа бага зэрэг язарчихсан” байдалтай байсан. Би ******* ахад хандан “та өөрөө г хэл амаар доромжлоод түрүүлж цохисон юм биш үү” гэсэн чинь ******* “үгүй ээ, наадах чинь орж ирээд намайг зодчихлоо” гэж хэлсэн. Би “заа байж бай, би г дуудчихъя, тэгээд учраа ололцъё” гэж хэлээд утсаар г дуудсан. Гэрийн гадаа уулзаад юу болсон талаар асуугаад “ахаас орж уучлалт гуй” гэж хэлээд ярилцаад сууж байтал гэрээс ******* ах гарч ирээд шууд н сууж байсан талын хаалгыг гаднаас татаж нээгээд г машинаас татаж буулгахаар нь би жолоон дээрээс буугаад машиныхаа араар тойроод очиход машины буруу талаас шууд гүйгээд зугтаасан. Би юу болсон талаар мэдэлгүй гийн араас дуудаад гүйсэн чинь цаана байсан хашааны цаанаас “эмнэлэг дуудаачээ” гээд орилохоор нь би буцаж гүйгээд н.ыг дуудаад машин руугаа гүйсэн чинь н. өөрийнхөө машинтай миний өөдөөс хөдлөөд ирэхээр нь би “г очиж ав” гэж хэлээд өөрийнхөө машин руу гүйж ирсэн. Үеэл ах ******* тухайн үед гэрийн гадаа байсан шиг санаж байна. Би ******* ах руу ирээд “яасан юм бэ, цохчихсон юм уу” гэж хэлээд “алив машинд суу” гэж хэлээд машиныхаа урд талд н суудал дээр суулгаад н.ын араас хөдөлсөн. Бид хоёр н.ын араас нэлээн зайтай дагаад явж байсан. Явж байхдаа би н.тай утсаар залгаад “яасан юу болсон байна” гэхэд н. “******* ах мөрнийх нь ойролцоо хутгаар хатгачихсан байна, цус гарч байна” гэж ярьсан. Араас нь дагаж явж байгаад би шөнө н.ыг алдаад төөрөөд миний машин шар асаад ямар ч байсан Эрдэнэцагаан сум руу 03 цаг өнгөрч байх үед орсон. Сум руу ороод машиндаа хамгийн түрүүнд бензин авсан. Би төөрөөд явж байх үедээ сүлжээ орсон газар болгон н.тай яриад явж байсан. 02 цагийн орчимд н. Эрдэнэцагаан сумын төв орж шууд эмнэлэг дээр очиж д эмнэлгийн тусламж үзүүлсэн байсан. Н. надтай утсаар ярьж мэдээ дамжуулж байсан. “Эмч нар үзээд оёдол тавьсан, одоогийн байдлаар гайгүй байна, гялс яваад ирээрэй” гэж хэлж байсан. Би н.ын хэлсэн мэдээ бүрийг ******* ахад хэлж дамжуулаад явж байсан. ******* ах нэлээн согтуу машин дотор намайг зарим үедээ танихгүй “хэн бэ чи” гэх мэтээр уурлах бухимдах зэрэгцээд явж байсан. Би тэгж асуух бүрт нь “үеэл дүү байна, жаахан сэргээрэй ах” гэх мэтээр хоорондоо ярьж явсан. Сумын төв дөхөөд ирсэн чинь ******* ах “одоо эмнэлэг дээр очвол цагдаа нар ахыг нь шууд бариад авна шдээ, ах нь эхнэр дээрээ очоод эхнэр хүүхдээ үнсчхээд өөрөө шууд цагдаа дээр яваад очноо, намайг аймгийн төв хүргэж өгөө, тэгээд чи найз руугаа ир” гэж надад хэлсэн. Би ******* ахад “шууд эмнэлэг рүү очъё, асуудлаа шийдүүлсэн дээр юм биш үү” гэхэд ******* ах “г гайгүй гэсэн эмнэлэг дээр очоод оёдол тавиулчихсан гэсэн ш дээ, гээд шууд аймаг явъя” гэхээр нь ахын үгэнд ороод бензинээ дүүргэж аваад шууд Сүхбаатар аймгийн төв рүү гарсан. Өнөө өглөө 08 цагийн орчимд Сүхбаатар аймгийн төв рүү орохын өмнөхөн аймгийн захад машины дугуй хагараад байж байтал замд нэг такси таараад “бид хоёрыг дугуй засвар руу дөхүүлж өгье” гэхээр нь ******* ах бид хоёр хагарсан дугуйгаа тайлж аваад аймгийн төв рүү орж ирээд дугуй засвар дээр очоод дугуйгаа нөхүүлээд буцаж нөгөө таксигаар би машин дээрээ очиж дугуйтайгаа бууж үлдсэн. ******* ах тухайн такситай буцаад аймгийн төв орсон. Дахин бид хоёр уулзаагүй. ******* ах намайг ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлж дарамталсан зүйл байхгүй. Би өөрөө тухайн үед үүссэн байдлаас эмээгээд согтуу хүнтэй маргалдаад яахав үгээр нь байя гэж шийдээд аймгийн төв рүү хамт явж ирсэн. Би ******* ахыг г хутгалж байхыг нь бол нүдээрээ харсан зүйл байхгүй. Машинаас хүчтэй цаашаа татаж буулгахаар нь би шууд буугаад машин тойроод очиход манай найз зөрөөд зугтаасан. Би яг хутгалж байхыг нь харж амжаагүй” гэх (1-хх 46-49 дүгээр хуудас),

 

- Гэрч ын “Би 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 09 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд авто вокзал дээр ******* руу зорчигч авч явахаар зогсож байхад 10 цагийн үед ******* гэх хүн ганцаараа хүрч ирээд “суудал хаагаад төлбөрийг нь төлөөд явъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрч 10 цаг 30 минутын үед ******* гэх хүнийг суулгаад хот руу өөрийн Приус 20 маркийн 44-16 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. сумын замын цагдаагийн постон дээр намайг цагдаа зогсоож түр саатуулсан. ******* гэх хүн вокзал дээрээс ганцаараа суусан” гэх (1-хх 52-53 дугаар хуудас),

 

- Гэрч ын “ 2024 оны 12 дугаар сарын 01-ний орой бид Бичигт боомтод ирцгээсэн. Тэр гурав 02-ны өглөө гарч яваад орой 16 цагийн орчимд ирэхдээ гэх танихгүй ахтай ирсэн. Тухайн хүнтэй нь нэг нутаг гэл үү, хамт том тэрэг барьж байсан гээд ярьцгааж байсан. Тэр танихгүй ах болон хоёр архи уусан нэлээн халамцуу ирцгээсэн. Бид хоол унд идэцгээчхээд байхад нүдний шилтэй гэх залуу ирсэн.  , , бид гурав гадаа ковшоор хаяагаа мануулаад орж гараад байсан. Гэрт нь ийн нутгийн хоёр хүний хамт архи уугаад үлдэцгээсэн. Бид гурав гадна ажил дуусаад гэрт ороход тэр гурав нэлээн согтсон байсан. Манай хоёр жолооч гэрийн гадаа машиныхаа масолыг авахаар орж ирээд гар нүүрээ угаахдаа намайг “ус халаачихгүй яасан юм” гэхэд дундуур орж ирээд “би ус халаагаад хөлийг чинь угаагаад өгөх үү” гээд тэр хоёртой маргах гээд байсан. 21 цагийн үед гэх ахыг хүргэж өгөхөөр сүүлд ирсэн гийн машиныг бариад тэр гурав хамт явцгаасан. бид хоёр тэр хэдийг явсны дарааийн машинтай дэлгүүр ороод гараад ирсэн чинь дэлгүүрийн гадаа ирчихсэн бид хоёр дээр ирээд “ ахыг хүргэж өгчхөөд танайд очтол агсам тавиад манай найзыг татаж чангаагаад байхаар нь боль гэсэн чинь намайг 2 удаа цохихоор би зөрүүлээд 2 удаа цохисон” гэсэн. бид хоёр гэр лүү ороход гэрийн хойд талын орон дээр сууж байсан. “юу болсон юм бэ хүн амьтантай маргалдаад архи уусан нь таны буруу шдээ” гэсэн чинь “чи найзыгаа өмөөрлөө, намайг мөргөсөн” гээд уруулаа харуулж байх шиг байсан. Удалгүй гэрээс гарсан. нь хойд орон дээр сууж байснаа “пиздануудыг ална” гээд босоод гэрийн урд хоолны шүүгээний хажуу талаас нэг юм шүүрээд аваад гарах шиг болохоор нь би “юу ч аваад гарч байгаа юм билээ янз бүрийн юм болчих вий” гэж бодоод араас нь гараад очтолийн Альфард машины урд талаас цээжээ тараад “яаж байгаа юм бэ” гээд орилж буугаад цаашаагаа гүйсэн. Тухайн үед хаалганых нь хажуу талд гартаа хутга барьчихсан харагдсан. Би нь хутгалсан болохыг мэдсэн. Тэгтэл над руу “машинаа гялс асаагаад аваад эмнэлэг яв” гээд орилсон. Би машинаа асаагаад ийн араас очиход дэлгүүрийн наахан талд гүйж байхаар нь сигналдаж машиндаа суулгасан чинь гараараа цээжээ дараад “энэ рүү хатгачихлаа эмнэлэг рүү хурдхан хүргээд өг” гэхээр нь 3-н хаалт гэж нэрлэдэг шалган дээр очоод эмч асуухад эмч байхгүй гэхээр нь буцаж яваад боомтын баруун талд байдаг Хилийн цэргийн застав дээр очоод эмч байдаг эсэхийг асуухад байхгүй гэхээр нь шууд Эрдэнэцагаан сум руу яваад сумын эмнэлэг дээр аваачсан. өөрөө гараараа цээж дээрээ сайн дараад цус алдах гээд байна гэж ярьж байсан. Эмнэлэг дээр очсоныхоо дараа хувцсыг нь тайлж байх шиг байсан. ,, гурав л архи уусан. , бид гурав бол архи уугаагүй. Өнөөдөр орой гэртээ ирэхэд гэрээс 3 шил архины шил гарсан, яг хэдэн шил архи уусныг бол мэдэхгүй. надтай холбогдоод “эхлээд төөрөөд явж байна” гэж , шөнө дахиж яриад “очиж явна яаж байна” гэж ярьсан. Харин өнөө өглөө ярихад аймаг дээр ирсэн байна гэж ярьсан. Гэрт бид хоёр байж байгаад гараад араас нь би удаагүй гарсан. Гадааийн машинд, хоёр сууж байсан” гэх (хх 60-61, 67-69 дүгээр хуудас),

 

- Гэрч “ 2024 оны 12 дугаар сарын 02-ны орой 23 цаг 46 минутын орчимд гэртээ байхад сувилагч яриад “ боомтоос зүрхэн тус газраа хутгалуулсан хүн ирлээ” гэсэн. Би сумын ЭМТ дээр очиход зүрхэн тус газартаа гараараа дарсан байдалтай эрэгтэй хүн сууж байхаар нь гадуур куртикийг тайлаад харахад цамц футболк нь нэвтэрч цус болсон байдалтай байсан. гэж байсан. Цамцыг нь тайлаад фудболкийн энгэрийг нь хайчлаад тайлаад шархыг нь харахад гадна талаасаа цусан бүлэн үүссэн байсан учраас тус бүлэнг авч харахад цээжний зүүн талд эгэмний дунд шугамаас дотогш 3 см тавдугаар хавирганы түвшинд 4-5 см урттай шархыг зонтлоход эгц доошоо чиглэлтэй 7-8 см гүнтэй, дээшээ болон хажуу тийшээгээ 1,5 см хэмжээтэй шархны доод хэсэгт буюу 6 дугаар хавирганы түвшинд хөхөрсөн, амьсгал авахад цээжний доод хэсгээр өвдөж байна гэх зовиуртай,шарханд анхдагч цэгцлэлт хийж цэвэрлэж 5 оёдол тавьсан. Биеийн ерөнхий байдал хүнд, ухаантай, орчны харьцаатай, байрлал алдвал хагас хэвтрийн, царай цонхигордуу, амин үзүүлэлт тогтвортой байсан. Тухайн хүнээс юу болсон талаар асуухад “22 цагийн орчимд дээр согтуу хүнд хутгалуулсан” гэж хэлж байсан. Тухайн хүнээс архи согтууруулах ундаа үнэртэхгүй байсан. Үзлэг хийгдэж дуусаад аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эмчээс зөвлөгөө авч мэсийн хагалгааны багийг дуудсан. Хагалгааны баг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 07 цагт Сүхбаатар аймгаас Эрдэнэцагаан суманд ирж хэвлийн хөндийн хагалгаанд ороход хэвлий хөндий рүү нэвтэрсэн дотроо 2 литр хүртэл цус алдалттай, өрц цоорсон, элэгний зүүн дэлбэнг цоолсон гэмтлүүд илэрсэн ба өрц, элгийг оёж, хэвлий хөндий дахь цусыг соруулан авч хагалгаа хийж амжилттай болсон, одоогоор биеийн байдал хүнд, амин үзүүлэлт тогтвортой, ухаантай байгаа. Тухайн хүний гадуур куртик, цамц, подволк зэрэг нь шархны харалдаа зүсэгдсэн шархтай байсан” гэх (1-хх 64-65 дугаар хуудас),

 

 

- Гэрч “ манай нутгийн залуу над руу яриад “удахгүй наана чинь очих ажил байгаа очихоороо уулзана” гэж байсан. 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг өнгөрч байхад яриад “ ахтай уулзчихсан байж байна, хүрээд ирээрэй” гэж байсан. Би орой 17 цагийн үед руу очтол нэг гэрт , манай нутгийн ах хоёр байсан. Юм яриад сууж байхад нэг хүн архи бариад орж ирсэн ба өөрийгөө гэж байсан. Тэр 0,5 литрийн Соёрхол архийг ах, бид гурав хувааж уусан. болон өөр хоёр хүн бол архи огт уугаагүй. Би хүний архи уучихсан болохоор дахиж нэг шил архинд яваад ирье гэхэд эхлээд дургүйлхээд байснаа сүүлдээ надтай хамт миний машиныг бариад хамт явсан. Би дэлгүүрээс 0,75 литрийн Соёрхол архийг авч ирээд , ах бид гурав уусан. Би тэр архийг ууж дуусаад тасраад унтаад өгсөн байна лээ. Өнөө өглөө руу залгаад утсаа огт авахгүй байсан. Орой над руу цагдаагаас нэг хүн яриад бусдад хутгалуулсан болохыг хэлэхээр нь тухайн үйл явдал болсныг мэдсэн. болон тэр хоёр хүн архи огт уугаагүй, бид гурвыг гэрт архи ууж байхад хаяа манаж байна гээд орж гараад яваад байсан. нь эхнэр төрөөд манай найзуудаас 10 гаран хонь цугларсан дандаа шоронд хамт байсан найзууд өгч байна лээ гэх яриа бол ярьж байсан. Өөрийгөө Сэлэнгэ аймгийн хүн гээд бүгдээрээ нэг нутгийн хүмүүс гээд ярьцгааж байсан”  гэх (1-хх 71-72 дугаар хуудас),

 

- Гэрч “2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг өнгөрч байхад ирсэн. Надад цай талх, нэг шиг архитай ирсэн танихгүй 2 хүний хамт ирээд тэр хоёр хүний нэг залуутай нь хувааж уусан. , нөгөө залуу хоёр нь архи уугаагүй, надтай архи уусан залууг сүүлд гэдгийг нь мэдсэн. болон тэр хүмүүстэй хамт нэг айлд очсон ба тэр айлд хоол хийгээд идэцгээсэн. Удалгүй манай нутгийн ирсний дараахан дахиж нэг шил архи аваад орж ирсэн тэр архийг , бид гурав хувааж уусан. Би гадаа хүйтэн хэд хоног машин янзалсан болохоор дулаан газар ороод архи уусан болохоор ядарсандаа болсон уу архиндаа ч болсон уу ер нь согтоод нэлээн муудаад ирсэн. Дахиж нэг архи авчирч байх шиг байсан хэн авчирсныг санахгүй байна. Нэг мэдсэн , нараар машин дээрээ хүргүүлсэн санаж байна. Сая цагдаагаас алба хаагч ирж надтай уулзаад мэдүүлэг өгөх шаардлагатай байна гээд болсон зүйлийг хэлсэн. Намайг байхад ямар нэг хэрүүл маргаан зодоон цохион болсон зүйл байхгүй” гэх (1-хх 74-75 дугаар хуудас) мэдүүлгүүд

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 008 дугаартай “...1. Шинжлэгдэж буй хар өнгийн куртикний зүүн энгэр хэсэгт 44 мм, хар өнгийн хантаазны зүүн энгэр хэсэгт 42 мм, улаан өнгийн цамцны зүүн энгэр хэсэгт 36 мм хэмжээтэй зүсэгдэлтүүд байна. 2. Шинжлэгдэж буй хувцаснуудад үүссэн зүсэгдэлтүүд нь хурц иртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Уг зүсэгдэлтүүд нь шинээр үүссэн байна. 4. Уг зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-хх 78-81 дүгээр хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч А.Болор-Эрдэнийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай “ 1. гийн биед цээж хэвлийн хөндийн хутгалагдаж нэвтэрсэн шарх, өрцний хатгагдсан шарх, элэгний зүүн дэлбэнгийн хатгагдсан шарх, хурц цус алдалт, /2000 мл/ цус алдалтын дараах цус багадалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт, өвчний түүхийн хуулбар (1-хх 88-94 дүгээр хуудас),

 

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 143 дугаартай “1. Цэен-Ойдовын /МХ85030313/-ийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (1-хх 107-108 дугаар хуудас),

 

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хх 02-05 дугаар хуудас),

 

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( 1 хх 06-09 дүгээр хуудас),

 

- Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-хх 10-14-р хуудас),

 

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (1-хх 111-113 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1-хх 174-179 дүгээр хуудас),

 

- Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас (1-хх 180 дугаар хуудас),

 

- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-хх 183-188 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025.01.28-ны өдрийн 23/22 тоот албан бичиг, хавсралт (1-хх 191-192 дугаар хуудас),

 

- Хохирогч н тус аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт (1-хх 198 дугаар хуудас),

 

- Хаан банкны данс руу хохирол 6,000,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт (1-хх 200-201 дүгээр хуудас),

 

- Хашаа, газар хүлээлгэн өгсөн талаарх гэрэл зургийн үзүүлэлт (1-хх 202 дугаар хуудас),

 

- , нарын төрсний гэрчилгээний хуулбар (1-хх 205-206 дугаар хуудас),

 

- Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн 2024.01.10-ны өдрийн тодорхойлолт (хх 2- 88 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруутай холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Х.Ууганбатаас Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сумын 1 дүгээр багийн нутаг үйл “Бичигт боомт” дээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хутгаар биед нь халдаж эрүүл мэндэд нь цээж хэвлийн хөндийн хутгалагдаж нэвтэрсэн шарх, өрцний хатгагдсан шарх, элэгний зүүн дэлбэнгийн хатгагдсан шарх, хурц цус алдалт, /200 мл/ цус алдалтын дараах цус багадалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4”т заасан хүний эрүүл мэндэд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  дүгнэлт гаргасныг,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй. Хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн гэж прокуророос үзсэн ч нотолгооны зүйл болох тэр зүйл буюу хутга хэрэгт байхгүй. Энэ талаар ямар нотлох ажиллагаа явуулаагүй.

*******ын баруун гар гэмтэлтэй.. Баруун гарын атгалтын чадвар алдагдал хэдэн хувьтай, хутга бүрэн атгаж барих боломжтой эсэх дээр нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт гаргуулах, мөрдөн байцаалтын туршилт явуулах, мөн Сидинд бичигдсэн бичлэгт шинжилгээ хийлгэсний эцэст хэргийн бодит байдал, үйл баримт хэргийн жинхэнэ байдалд нийцвэл хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна” гэж,

 

шүүгдэгч *******аас Би өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Би эхээс төрөхөөсөө л баруун гараараа бүх юмаа хийдэг. Одоо би бичиж чаддаггүй. Намайг гэмтэл дээр очиход “та гарандаа шөрмөсний хагалгаа хийлгэх ёстой” гэж хүлээж авсан эмч маань хэлж байсан. Тухайн цаг үед надад санхүүгийн боломж байгаагүй юм. Энэ хэргийг маань буцааж, гарыг маань шинжилгээнд оруулж өгөөч. Миний сая өгсөн хүсэлтийг шүүх хүлээж авна уу ” гэж маргаж, мэтгэлцэв.

 

3. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

Харин тухайн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд дэх хэсгийн тайлбарт “...Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно...” гэж тодорхойлсон.

 

Хутга нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээхэд  зориулалттай хэрэгсэл бөгөөд хүйтэн зэвсэгт хамаардаг.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах нь амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно.Үүнд:2.2.1.амь насанд аюултай гэмтэл; 2.2.2.амь тэнссэн байдал; 2.2.3.гэмтлээс үүссэн үлдэц уршиг; 2.2.4.ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан” байдал хамаарахаар тогтоосон ба  бөгөөд хохирогч н биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай шинжээрээ хүнд гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

5. Шүүгдэгч Т.Эрдэнэбаатар болон түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийн талаар “ Хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн гэж үзсэн ч нотолгооны зүйл болох хутга хэрэгт байхгүй,энэ талаар ямар нотлох ажиллагаа явуулаагүй.*******ын баруун гар гэмтэлтэй, бүрэн атгадаггүй. Хүнийг хутгалах боломжгүй ” гэж маргаж буйг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

6. Учир нь хэргийн тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд тухайн үйл явдлаас өмнө цаг хугацаанд хохирогч биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй байсан, шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ өмнө муудсан, өөрийг нь цохьсон ” гэх шалтгаанаар хохирогч г, ийн хамт машинд сууж байхад нь түүнийг машинаас татаж цээж хэсэгт 1 удаа хутгалсан үйл баримтыг гэрч оос “ гэрээс ******* ах гарч ирээд шууд н сууж байсан талын хаалгыг гаднаас татаж нээгээд г машинаас татаж буулгахаар нь би буугаад машиныхаа араар тойроод очиход машины буруу талаас шууд гүйгээд зугтаасан. Би юу болсон талаар мэдэлгүй гийн араас дуудаад гүйсэн чинь цаана байсан хашааны цаанаас “эмнэлэг дуудаачээ” гээд орилсон. Явж байхдаа би тай утсаар залгаад асуухад “******* ах мөрнийх нь ойролцоо хутгаар хатгачихсан байна, цус гарч байна” гэж ярьсан” гэж,

гэрч аас “ нь хойд орон дээр сууж байснаа “пиздануудыг ална” гээд босоод гэрийн урд хоолны шүүгээний хажуу талаас нэг юм шүүрээд аваад гарах шиг болохоор нь би “юу ч аваад гарч байгаа юм билээ янз бүрийн юм болчих вий” гэж бодоод араас нь гараад очтолийн Альфард машины урд талаас цээжээ дараад “яаж байгаа юм бэ” гээд орилж буугаад цаашаагаа гүйсэн. Тухайн үед хаалганых нь хажуу талд гартаа хутга барьчихсан харагдсан. Би нь хутгалсан болохыг мэдсэн” гэж шууд нэр зааж гэрчилсэн,

мөн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн  Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд гэрч аас “Автомашин зогсож байсан газар, *******ын хутга авч гарсан буюу хутга байсан” гэх газрыг шууд зааж мэдүүлжээ.

 

7. Мөн хэрэгт *******ын, хохирогч г хутгалсан гэх хутга олдоогүй нь тухайн үйл баримтыг шууд үгүйсгэх нотолгоо болохгүй бөгөөд хохирогч гийн биед учирсан гэмтэл, хувцасанд учирсан зүсэгдэл нь хурц иртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, шинээр үүссэн болохыг шинжээчийн 13 дугаартай дүгнэлтээр “ 1. гийн биед цээж хэвлийн хөндийн хутгалагдаж нэвтэрсэн шарх, өрцний хатгагдсан шарх, элэгний зүүн дэлбэнгийн хатгагдсан шарх, хурц цус алдалт, /2000 мл/ цус алдалтын дараах цус багадалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэж,

мөн 008 дугаартай дүгнэлтээр “1. Шинжлэгдэж буй хар өнгийн куртикний зүүн энгэр хэсэгт 44 мм, хар өнгийн хантаазны зүүн энгэр хэсэгт 42 мм, улаан өнгийн цамцны зүүн энгэр хэсэгт 36 мм хэмжээтэй зүсэгдэлтүүд байна. 2. Шинжлэгдэж буй хувцаснуудад үүссэн зүсэгдэлтүүд нь хурц иртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Уг зүсэгдэлтүүд нь шинээр үүссэн байна. 4. Уг зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна” гэж тус тус тогтоосон ба гэрч нарын дээрх мэдүүлэг болон шинжээч нарын эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн хүрээнд гаргасан дүгнэлтүүдийг худал, үндэслэлгүй гэж үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй буюу эдгээрийг шүүгдэгч *******, өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нараас тодорхой баримтаар няцааж нотлоогүй болно.

 

Тодруулбал, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг, 2024 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 6572 УББ улсын дугаартай Тояота Альфард загварын тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр *******ын гэрээс авч гарсан гэх хутга олдоогүй бөгөөд тухайн үйл явдал болсон цаг хугацаанд гэрч нь хохирогч г, гэрч нь *******ыг шууд машиндаа суулгаж авч явсан хийгээд хутга хаана үлдсэн, хэрхэснийг шүүгдэгч *******аас өөр мэдэх хүн үгүй бөгөөд тэрээр энэ талаар хэрэгт ямар нэгэн тайлбар өгөөгүй ба хохирогч г хутгалсан гэх хутга олдоогүй нь *******ын дээрх үйлдэл, хэргийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд хохирогч г чухамдаа хутгаар хутгалсан нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий гэрч , нарын мэдүүлэг болон шинжээчийн 008, 13 дугаартай дүгнэлтүүд зэрэг бусад баримтаар хөдөлбөргүй нотлогдсон байгааг дурдья.

 

Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримт хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтаар хангалттай нотлогдсон бөгөөд хохирогч г хутгалсан гэх хутга олдоогүй нөхцөл байдал нь хэргийн зүйлчлэл, үйл баримтанд нөлөөлөхгүй юм.

 

8. Мөн шүүгдэгч *******аас шүүх хуралдаанд мэдүүлж буй “машины арын судлыг хутгаар хатгаж зүссэн” гэх нөхцөл байдал автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдаагүй, нотлогдоогүй ба мөн “ хэргийн эд мөрийн баримт болох хутгыг нуусан” гэх асуудал нь мөрдөн шалгах ажиллагаанд яригдаагүй, шалгагдаагүй бөгөөд нотлох баримтыг устгасан гэх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй асуудал бөгөөд үүнийг шалгуулах, энэ асуудлаар гомдол гаргах эрх шүүгдэгчид нээлттэй юм.

 

Дээрх асуудалтай холбоотойгоор шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргасан B загварын “ Эх хувилбар янзлаагүй зөвхөн дуу” гэсэн бичвэртэй алтлаг метал өнгийн  компакт дискийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Учир нь тухайн нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй хийгээд уг компакт дискэнд бичигдсэн яриа буюу бичлэг нь ердийн байдлаар сонсогдох боломжгүй байгааг дурдья.

 

9. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* согтуурсан үедээ “ өөрийг нь мөргөж, зодсон” гэх шалтганаар хохирогч г хутгалж буюу зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

10. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Мөнхзаяагаас “Шүүгдэгч *******ыг гэм буруутай гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргасан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11. Шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргүүдийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын биед хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг хутгаар хутгалснаар эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учрах, амь насыг хохироож болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хэт согтуурсны улмаас хохирогчийг хутгаар хутгалж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

12. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүнийг хутгаар хутгалж хохирол учруулсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

 

2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэйг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

3. Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заажээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан сумын Эрүүл мэндийн төв /ЭМТ/, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн ЭМТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын ЭМТ-аас анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2,134,594 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025.01.28-ны өдрийн 23/22 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******аас 2,134,594 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

5. Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд тэрээр хэрэгт “шүүгдэгч *******аас эмчилгээний болон сэтгэл санааны хохирол, төлбөрт 31,500,000 төгрөг өгсөн, одоо шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй ” гэдгээ 2024.12.19-ны өдөр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт / 1хх- 198/-дээ илэрхийлсэн буюу энэ нь Хаан банкны 20224.12.13-ны өдрийн 2,000,000 төгрөг, 20224.12.19-ны өдрийн 4,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, хохирогч д шилжүүлсэн өгсөн гэх 25,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хашааны гэрэл зураг зэрэг нотлох баримтаар нотлогдоно.

 

6. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч н сэтгэцэд учирсан хор уршгийг Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 143 дугаартай дүгнэлтээр “хоёрдугаар зэрэглэл”-ээр тогтоосон ба энэ талаар талууд маргаагүй байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жижиг аргачлалд “хоёрдугаар зэрэглэл”-ийн сэтгэцийн хор уршиг учирсан нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор “ улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг ” байхаар тогтоосон бөгөөд хохирогч н сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийн хэмжээг Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жижиг аргачлалын “хоёрдугаар зэрэглэл”-ийн дээд хэмжээ болох 12,99 дахин  нэмэгдүүлснийг тухайн хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгөөр тооцоход  нэмэгдүүлэхэд 8,580,000 төгрөг болох ба шүүгдэгчээс, хохирогчид нийт хохиролд 31,500,000 төгрөгийг нөхөн төлснийг үндэслэвэл, тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

7. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Иймд хохирогч тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хортой холбоотой болон цаашид гарах зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

1. Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих” ял шийтгэх зохицуулалттай.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Х.Ууганбатаас “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхгэх,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас “миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдал, бусад байдлыг харгалзан үзэж, шүүхээс гэм буруутайг тогтоосон хуулийн зүйл ангийн хорих ялын доод хэмжээгээр буюу 5 жилээр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

3. Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ ” гэж заасныг харгалзах учиртай.

 

4. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэмт хэргийг үл ялих зүйлээр шалтаглан, хэт согтуурснаас үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хор уршгийн шинж, чанар, түүний гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэлгүйгээр маргаж байгаа, түүний эрүүл мэндийн байдал, ам бүл, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

           Бусад асуудлаар.

 

1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “хар өнгийн куртик, хар цэнхэр өнгийн жилетик, улаан өнгийн ноосон цамц” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэлээ.  

 

2. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 сар 28 хоног, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 22 хоног нийт 81 хоног хоног цагдан хоригдсон ба уг цагдан хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

3. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Начин овогт Баярмөнхийн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зааснаар шүүгдэгч Баярмөнхийн 6 (зургаан) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 (зургаан) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвэр үргэлжлүүлж, түүнийг Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хорьж, эдлэх ялыг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан *******ын цагдан хоригдсон нийт 81 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 2,134,594 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “хар өнгийн куртик, хар цэнхэр өнгийн жилетик, улаан өнгийн ноосон цамц” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

 

9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогч д 31,500,000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН

 

                  ШҮҮГЧИД                        Н.БАЯРБААТАР             

 

                                                       П.БОЛОРМАА