Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 127/ШШ2023/0006

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2023/0009/3

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа би ХАОБГГТУХБ Б.Б-ийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 0250207 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай ХАПГХПХЦДЗ Н.А-гийн дүгнэлтийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ХАПГХПХЦДЗ Н.А- шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудыг хянаж үзэхэд эрх бүхий албан тушаалтан Б.Б нь Хэрлэн сумын 8 дугаар баг Ишгэн толгойн Зүрх уул гэх газар нутаглах Ц.Д-гийн өвөлжөөний саравч, бууцанд гал гарсан” гэх зөрчилд нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй атлаа хүнд шийтгэл оногдуулсан нь илтэд үндэслэлгүй болсон байна гэж үзэхээр байна.

     Учир нь зөрчлийн материалд холбогдогч Ц.Д-гийн мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, тухайн өвөлжөөний саравч, бууцанд гал гарсан шалтгаан нөхцөлийг шалгаж тогтоогоогүй байна.

     Өөрөөр хэлбэл Онцгой байдлын газраас тухайн гал гарсан шалтгаан нөхцлийн талаар дүгнэлт гаргах ёстой байтал энэ талаар дүгнэлт гаргаагүй, гагц хүү холбогдогчийн мэдүүлэгт хөтлөгдөн зөрчлийг шийдвэрлэсэн байна. Гэвч холбогдогчийн мэдүүлэг дангаар нотлох баримт болохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд эрх бүхий албан тушаалтнаас тухайн гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй, галын талаар дүгнэлт гаргаагүй, тухайн гал нь юунаас болж үүссэн болох талаар шалгалтын ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлээгүй, нотолбол зохих байдлыг нотлолгүйгээр хүнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Б.Болор-Эрдэний холбогдогч Ц.Д-д 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар ......төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0250207 дугаартай шийтгэлийн хуудас, шийдвэрийг хүчингүй болгуулахаар ПД- бичив” гэжээ.

ХАОБГГТУХБ Б.Б-э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Би уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж гаргах нотлох баримт байхгүй, маргах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

ХАОБГГТУХБ Б.Б-э нь Ц.Д-гийн “өвөлжөөний саравч, бууцанд гал гаргасан” гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 0250207 дугаар шийтгэлийн хуудсаар Ц.Д-ийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 100.000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ.

            Уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар ХАПГХПХЦДЗ Н.А- дүгнэлт бичиж, тус шүүхэд ирүүлсэн байна.

            Прокурор дүгнэлтдээ, “...зөрчлийн материалд холбогдогч Ц.Д-гийн мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, тухайн өвөлжөөний саравч, бууцанд гал гарсан шалтгаан нөхцөлийг шалгаж тогтоогоогүй байна.

     Өөрөөр хэлбэл Онцгой байдлын газраас тухайн гал гарсан шалтгаан нөхцлийн талаар дүгнэлт гаргах ёстой байтал энэ талаар дүгнэлт гаргаагүй, гагц хүү холбогдогчийн мэдүүлэгт хөтлөгдөн зөрчлийг шийдвэрлэсэн байна. Гэвч холбогдогчийн мэдүүлэг дангаар нотлох баримт болохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд эрх бүхий албан тушаалтнаас тухайн гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй, галын талаар дүгнэлт гаргаагүй, тухайн гал нь юунаас болж үүссэн болох талаар шалгалтын ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлээгүй, нотолбол зохих байдлыг нотлолгүйгээр хүнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Б.Болор-Эрдэний холбогдогч Ц.Д-д 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар ......төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0250207 дугаартай шийтгэлийн хуудас, шийдвэрийг хүчингүй болгуулахаар ПД- бичив” гэжээ.

            Дээрх дүгнэлтийг ХАОБГГТУХБ Б.Б-э нь хүлээн авч танилцаад, “...ПД-ийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй, нэмж гаргах тайлбар, нотлох баримт байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч ийнхүү прокурорын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 66 тоот дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан, ХАОБГГТУХБ Б.Б-ийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 0250207 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай ХАПГХПХЦДЗ Н.А-гийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 66 тоот дүгнэлтийг хариуцагч ХАОБГГТУХБ Б.Б-э хүлээн зөвшөөрснийг баталж, ПД-ээр үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. ПД- нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Н.БАЛЖМАА